Categories
гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд шинэ сайдуудыг томиллоо

Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ нь Хууль зүй, Эдийн засаг болон үйлдвэрлэлийн яамны сайдуудыг шинээр томиллоо. Японы Либераль-Ардчилсан намын гишүүн, Сангийн яаманд олон жил ажилласан Еити Миядзаваг Эдийн засаг болон үйлдвэрийн яамны сайдаар томиллоо. Харин Хууль зүйн яамыг Еко Камикава тэргүүлэхээр болов. Шинэ сайдуудаг уг албанд томилохыг тус улсын эзэн хаан Акихито зөвшөөрч байгаа өнөөдөр мэдэгдлээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Нигери улс эбола өвчнөөс салжээ

Нигери улсад эбола вирусийн дэгдэлтийг дарж чадсан талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Нигери улсад сүүлийн 42 хоногт эбола вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Сенегал улсыг эбола вирусээс ангижирсан болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж байсан юм. “Баруун Африк дахь халдварын тархалтыг дарснаар эбола вирусийн эсрэг дайн дуусгавар болно” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Руй Гама Ваз мэдэгджээ.

Баруун Африкийн хамгийн их хүн амтай Нигерид эбола вирусийнн халдвар Либерийн дипломат Патрик Соуэйр гэгч өнгөрсөн долдугаар сарын 20-нд Лагос хотын олон улсын нисэх буудалд ухаан алдсанаар орж ирсэн юм. Тухайн үед Нигери эбола вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хангалтгүй авснаас халдвар хэдэн хүнд дамжжээ.Тус улсад эбола вирусын халдвараар нийт 20 хүн өвчилсний найм нь нас барсан аж.

Categories
гадаад мэдээ

Хулгайлагдсан охидоос 24-ийг суллажээ

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан болон Засгийн газартайгаа тохиролцсоны эцэст Борно мужаас хулгайлагдсан 276 охиныг суллахаар болсон юм. Тус бүлэглэл өчигдөр хэлэлцээрийн дагуу эхний ээлжинд 24 охиныг сулласан байна.

Хэт даврагчид өчигдөр нийслэл Абужа хотоос 50 км-ийн цаана байрлах цэцэрлэгт хулгайлагдсан охидыг хамгаалт дор авчирчээ. Тэднийг явсны дараа армийн цэргүүд охидыг тусгай зориулалттай машинаар очиж авсан аж.

Зургаан сарын турш гэрээсээ хол, хэт даврагчдын гарт байсан охидыг эмнэлэгт хэвтүүлэхээр болсон байна. Суллагдсан 24 охины 12 нь 11-13 насны охид бол үлдсэн нь 15-аас дээш насных байжээ. Засгийн газраас мэдээлсэнээр “Хэт даврагчид ирэх сарын 21 гэхэд бүх охидыг чөлөөлнө” гэсэн байна. Охидыг сулласны хариуд Засгийн газар 2009-2014 онуудад баригдсан “Боко Харам” бүлэглэлийн 192 дайчинг суллах юм.

Categories
гадаад мэдээ

Эболагийн халдвар аваад эдгэрсэн эмч дахин Африкт ажиллахаар явлаа

Их Британийн сайн дурын ажилтан, эмч Уильям Пули нь Сьерра-Леонд ажиллаж байгаад эбола вирусын халдвар авсан юм. Тэрээр нутагтаа ирж өдгөө туршилтанд буй “Zmapp”эмийг ууж эдгэрсэн байна. Уильям Пули дахин Сьерра-Леонийн нийслэл Фритуана хотын эмнэлэгт ажиллахааар тус улсын зорьсон байна. Мөн эбола өвчний халдвар авсан Испанийн сувилагч Тереза Ромеро эвдгэрсэн тухай өчигдөр мэдээллээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Кобани хотыг хамгаалж буй курдуудад тусламж үзүүллээ

Сирийн Кобани хотыг хамгаалан “Лалын улс” бүлгийнхэнтэй тэмцэж буй курдуудад тусламж үзүүлжээ. Эм, тариа, зэвсэг зэргийг АНУ-ын зэвсэгт хүчний онгоц хүргэж агаараас шидэж өгсөн тухай мэдээллээ. Тусламжийн бараа зэвсэгийг Иракт эрх барьж буй курдууд илгээсэн бөгөөд америкчууд зөвхөн хүргэсэн аж. Пентагоноос үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ шардлагатай гэж үзвэо цаашид ч тусламж үзүүлэх болно гэдгийг онцлов.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Эболагийн мэдээллийг утсаар авна

Дэлхий нийтийг түгшүүрт автуулсан эбола вирусын улмаас 4500 гаруй хүн амь насаа алджээ. Өвчлөгсдийн 50-90 хувь нь нас барах магадлалтай гэх энэ аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд манай улс анхаарч байгаа юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас нээлттэй утас ажиллуулж эхэлжээ. Эбола вирусын талаар иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн өгч эхэлжээ.

Мэргэжилтэнтэй 70110500 тоот утас болон narantuul_d@yahoo.com хаягаар холбогдон мэдээлэл авахын зэрэгцээ сэжигтэй тохиолдол, эргэлзээтэй асуудлын талаарх үнэн зөв мэдээллийг дамжуулж бас болох ажээ.

Categories
гадаад мэдээ

Эбола вирусыг зогсоохын тулд ангийн мах хэрэглэхийг хориглов

Эбола вирусаас урьдчилан сэргийлэхийн тулд тахалын эх үүсвэр болоод байгаа зэрлэг ан амьтдыг агнаж болохгүйд Африкийн иргэдийг итгүүлэх хэрэгтэй гэж Их Британийн “The Independent” сонин мэдээлж байна.

Эбола вирусыг тээгч болон тараагч нь сарьсан багваахай, горилла сармагчин, гахай гэж ДЭМБ мэдэгдсэн юм. Тэдний махыг идэх, тэдэнд хазуулах болон тэдний биеэс ялгарсан шингэнээр дамжин халдвар хүний биед ордог аж.

Африкийн улс орнуудад ан амьтан агнах технологи хөгжөөгүйн улмаас ихэнх хүмүүс зэрлэг ан амьтдыг агнан махны хэрэгцээгээ хангадаг.

Судлаачдын мэдээлж буйгаар Конго улсын бүс нутгийн хүмүүс жилд таван сая тонн ангийн мах иддэг аж.

Африк тивээс тархаж буй өвчлөлүүдийн ихэнх нь сарьсан багваахай, харх, сармагчин, гөрөөс зэрэг зэрлэг ан амьтдын махыг хэрэглэж буйгаас болж байна гэж The Independent мэдээлэв.

Хамгийн сүүлийн мэдээгээр эбола вирусээр 8399 хүн өвчилж, 4033 нь нас бараад байна.

Categories
гадаад мэдээ

Японы Эдийн засгийн сайд санхүүгийн шуугианы улмаас огцров

Японы Худалдаа, эдийн засгийн сайд, тус улсын дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийн нэг Юко Обути санхүүгийн шуугианы улмаас албан тушаалаасаа огцорлоо хэмээн ИТАР-ТАСС мэдээлж байна.

Юко Обути өчигдөр Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаны дараа албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа зарлажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр сонгогчид, дэмжигчдэд зориулан соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахад 43 сая иенийг сангийн мөнгөнөөс (ойролцоогоор 400 мянган ам.доллар) зарцуулжээ. Энэ зардлаа санхүүгийн тайланд тусгаагүй нь санхүүгийн асуудал эрхэлсэн сайд ажлаа үнэнч шударгаар хийдэг гэдэгт эргэлзээ төрүүлсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Сонгогч, дэмжигчдийн дунд зугаа цэнгэлийн үйл ажиллаагаа зохион байгуулах нь тэднийг хахуульдах оролдлого гэж Японд үздэг байна.

Түүнчлэн Юки Обути хамаатныхаа дэлгүүрээс бараа худалдан авахдаа 3.8 сая иен ( 35 сая ам.доллар) зарцуулсан байна. Үүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд Шинзо Абэгийн шаардлагаар Японы Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Японы Засгийн газар байсгээд огцордог нь ердийн үзэгдэл боловч энэ удаад Ерөнхий сайд таван эмэгтэй сайд томилсон юм.

Шинэ Засгийн газарт таван эмэгтэй сайд орж ирсэн нь эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн амьдрал дахь үүрэг, оролцоог нэмэгдүүлэх гэсэн Абэгийн санаачлага байв.

Ерөнхий сайд Шинзо Абэ 2020 он гэхэд улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилгоор танхимдаа таван эмэгтэй сайд авсан.

Эдгээр таван эмэгтэйн дотор Японы экс Ерөнхий сайд асан Кейзо Обучигийн охин Юко Обучи Худалдаа, эдийн засгийн сайдаар томилогдсон байсан юм.

Categories
гадаад мэдээ

Бээжингийн марафонд оролцогчид амны хаалттай гүйжээ

34 дэх удаагийн Бээжингийн олон улсын марафон өчигдөр боллоо. Тяньаньмэний талбайд эхэлсэн тус гүйлтийн тэмцээнд оролцогчид хотын утааны улмаас амны хаалт зүүхээс аргагүйд хүрсэн хэмээн РИА Новости мэдээлж байна.

Олон улсын марафон гүйлтийн тэмцээний өдөр агаарын бохирдлын индекс маш өндөр байсан бөгөөд хүүхэд, ахмад настан болон эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг зайлшгүй шаардлагагүй бол гадаа гарахгүй байхыг сануулжээ.

Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар өчигдөр Бээжин хотын агаарын бохирдлын индекс 344-д хүрчээ. Харин ДЭМБ-аас тогтоосон стандартаар агаарын бохирдлын хэмжээ шоо метр тутамд дунджаар 25 микрограммаас давах ёсгүй аж.

Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид тэмцээнд оролцогчдын эрүүл мэндэд онцгой анхаарч, тамирчид биеэ арчихад нь зориулж 140 мянган ширхэг нойтон хөвөн бэлджээ.

Бээжингийн олон улсын марафонд дэлхийн олон орны 30 мянга орчим тамирчин оролцсон. Гэвч өтгөн утааны улмаас зарим тамирчид тэмцээнийг дундаас нь орхиход хүрчээ.

БНХАУ-ын агаарын бохирдол 2013 оноос хойш эрс нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Хятадын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар АНУ, ОХУ тэргүүтэй олон улсын мэргэжилтнүүд ирэх сард Бээжинд хуралдаж, санал солилцох аж.

Categories
гадаад мэдээ

Твиттер хэрэглэгчид банкны гүйлгээ хийх боломжтой болжээ

Францын Твиттер хэрэглэгчид өөрсдийн дагагчид руугаа мөнгө шилжүүлэх боломжтой болжээ. Францдаа томоохон банк болох BPCE групп дэх харилцагчийнхаа тоогоор хоёрт бичигддэг S-money салбар нь Твиттертэй нэгдсэн ба тус банкинд данстай Францын бүх твиттер хэрэглэгчид гүйлгээ хийж болох үйлчилгээг нэвтрүүлжээ. Арилжааны банк, даатгал хариуцсан BPCE группын гүйцэтгэх захирал Жан-Ив Forel “S-money нь олон нийтийн сүлжээнд төлбөр тооцооны цоо шинэ үйлчилгээ нээлээ” хэмээн мэдэгдлээ.

Энэ тухай “Энэ санаачлага нь төлбөрийн тал дээрх манай инновацийн стратегийн гайхалтай жишээ болж чадлаа. BPCE групп нь хувь хүмүүс твиттерийн тусламжтайгаар мөнгө шилжүүлж болох шийдлийг гаргасан анхны банкны групп боллоо” хэмээн тайлбарлажээ.

Мөн Франц дахь Tвиттерийн гүйцэтгэх захирал Оливье Гонзалес, 140 тэмдэг бүхий мессежээр гэрээсээ олон нийт харилцан ярианы цар хүрээнд төлбөр тооцоо хийхэд нэн тохиромжтой тухай давхар онцолсон байна.

Гэхдээ PayPal бүхий Venmo үйлчилгээ шиг бусад хүмүүст (дагагчидад) энэхүү гүйлгээ нь харагдаж байгаа эсэх нь тодорхой бус байгаа гэнэ.

Уламжлалт банк болон бусад санхүү үйлчилгээний байгууллагууд мөнгө шилжүүлэхээс эхлүүлээд Lending Club and Prosper гэх мэт зээлийн үйлчилгээний тал дээр технологийн компаниудын өрсөлдөөнтэй тулгарч байна. Мөн олон нийтийн сүлжээ нь онлайн гүйлгээ хийгдэх үед хүмүүсийг тодорхойлох бас нэгэн арга зам байж болох аж.

Твиттер өнгөрсөн сард хэрэглэгчддээ янзын бүрийн бараа худалдан авах боломжийг олгодог өөрийн “худалдаж авах” товчийг туршиж эхэлсэн байна. Харин төлбөрийн үйлчилгээг нь Сан францискод байрлах Stripe гүйцэтгэж байна.

Ticketmaster-ийн гүйцэтгэх захирал асан, Twitter-ийн е-майл худалдааны дарга Натан Хаббард нээлтэн дээр “брэндүүдтэй хийсэн ярилцлага нь ихэвчлэн гэрээ хэлэлцээрийн шинжтэй байсан ба мэдээж дараагийн алхам нь хэрэглэгчдэд худалдан авах боломж олгох байсан” гэжээ.

Улмаар “сайт бол олон нийтийн сүлжээнд зар сурталчилгааг дэмжих арга юм” хэмээх Фейсбүүкийн худалдааны танилцуулгыг дагажээ.

Хэдийгээр S-money-той хийсэн гэрээ нь есдүгээр сард хийгдсэн боловч Твиттер энэхүү гүйлгээ хийх үйлчилгээгээ аль энэ оны эхээр Лондонд болсон хэлэлцээрээр толилуулсан байна.

Фэйсбүүк ч мөн ийм тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасан бөгөөд улмаар санхүү үйлчилгээнд орох боломжтой тул PayPal гүйцэтгэх захирал асан Дэвид Маркусаар төслийг удирдуулахаар хөлсөлжээ. Энэ төлбөрийн систем нь Фейсбүүкийн мессенжерт холбогдох боломжтой юм байна.