Categories
гадаад мэдээ

Эбола вирусаас сэргийлж 4 эмч халагдах өргөдлөө өгчээ

БНСУ-ын нэгдсэн төв эмнэлгийн 4 сувилагч ажлаасаа халагдах өргөдлөө нэгэн зэрэг өгчээ. Ажлаасаа халагдах шалтгаан нь ердөө л Эбола өвчний вирус халдварлан авахаас сэрэмжилж байгаа явдал бөгөөд тэдний ажиллаж байсан эмнэлэг нь тус улс дах Эбола өвчний вирусаар халдварлагсдыг эмчлэх цорын ганц эмнэлэг аж. Өмнө нь тус эмнэлэгт Гвиней улсын иргэн, 17 сартай нэгэн бяцхан хүү Эбола өвчний вирусаар халдварласан байж болзошгүй хэмээн ирж хэвтэн эмчлүүлж, шинжилгээ өгсөн ч эрүүл гарсан ажээ. Гэвч тус тасагт ажилладаг 4 сувилагч ажлын ачаалал, халдвар авах магадлал гээд олон зүйлийг тооцон үзэж , улсынхаа төв эмнэлэгт цаашдаа ажиллаж чадахгүй гэж мэдэгджээ. Азийн өндөр хөгжилтэй орнууд болох Япон, Хонг Конг, Солонгос, Хятад зэрэг орнуудад Эбола өвчний вирусаар халдварласан иргэдийг эмчлэх ямар нэгэн туршлага огт байхгүй бөгөө Солонгос улсын хувьд, өөрийн орондоо дээрх өвчин тархсан орнуудын иргэдийг нэвтрүүлэхгүй байх, хэрвээ гадаадад явж байгаад халдвар авсан байж болзшгүй бол АНУ-д эмчлүүлэх арга хэмжээг аваад байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Apple сүүлийн улиралд 39,3 сая iPhone худалдав

Apple компани сүүлийн улирлын дотор 39.3 сая iPhone худалдсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 16% илүү боллоо гэж Associated Press дамжуулав.

Худалдааны дээд амжилт тогтоосон нь iPhone 6, iPhone 6 Plus гэсэн шинэ загварууд худалдаанд гарсантай холбоотой ажээ. Компанийн ашиг орлого өмнөх жилийнхээс 12 хувиар нэмэгдэн $ 8,5 тэрбум доллар хүрэв. Худалдааны нийт хэмжээ нь мөн л 12%-иар нэмэгдэн $42,1 тэрбумд хүрсэн байна.

Apple шинэчлэгдсэн iOS системийг 8.1 хувилбараар гаргаж байгаа нь өмнө зэрлэгдсэн байна. Шинэчлэгдсэн ОС iPhone смартфон, iPad таблет, iPod Touch плеерын тохируулгад оруулахад бэлэн болжээ.

Categories
гадаад мэдээ

Майк Тайсон Оросын зохиолчдын эвлэлд элсэн хүсэлтээ гаргав

Нэрт боксчин Майк Тайсон Оросын зохиолчдын эвлэлд элсэх хүсэлтээ гаргасан байна. Тэрээр өргөдөлдөө “Тайсон. Өршөөлгүй үнэн” номоо хавсаргажээ. Боксын дэлхийн аваргын дурдатгалын номыг орос хэлнээ орчуулсан бөгөөд танилцуулгыг удахгүй Москва хотноо хийх гэнэ. Энэ үеэр түүнийг Оросын зохиолчдын эвлэлд гишүүнээр элсүүлнэ хэмээн найдан хүсэлээ гаргасан байна. Тиймээс ч бүх бичиг баримтыг ёс журмын дагуу бүрдүүлсэн хэмээн М.Тайсон ярьжээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Хонконг оюутнуудаа баривчилж эхлэв

Хонконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Люн Чун Ины гэрийг бүсэлсэн 200 гаруй оюутныг хүчээр тарааж, 48-ыг нь баривлчилсан байна. Энэ эсэргүүцлээс болж захирагч гэр бүлийнхээ хамтаар Засгийн газрын ордонд түр байрлах болсон юм.

Харин 150 гаруй оюутан, залуус баривчлагдсан оюутнуудыг суллахыг шаардаж, цагдаагийнхантай мөргөлджээ. Мөргөлдөөний улмаас хоёр оюутан хүндээр гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Хонконгийн удирдагч оюутнуудын тавьсан шаардлагыг Хятадын Коммунист намд уламжлахаа амлажээ. Гэсэн ч түүнийг өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг гэж залуус буруутгаж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Хятад улс сар руу хиймэл дагуул хөөргөв

Сар руу очоод эргэж ирэх сансрын хөлгийг БНХАУ өнөө өглөө Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөжээ. “Чанъэ-5” сансрын хиймэл дагуулын энэ туршилт амжилттай хэрэгжвэл тус сансрын хөлөг 2017 онд саран дээр газардан хөрсний дээж авах ёстой юм байна. Уг хиймэл дагуул сансрын хоёрдугаар хурд болох секундэд 11.2 км хурдаар нисч эргэж ирэх гэнэ. Эргэж ирэхдээ Өмнөд Монголын нутагт газардах аж.

Categories
гадаад мэдээ

Малид эболагийн халдвар илэрчээ

Малид Эбола вирусын халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгджээ. Өвчний голомт Гвиней улсаас эргэж ирсэн хоёр настай охиноос Эбола вирусын халдвар илэрчээ. Охиныг Малийн Каес хотод хөл хорин эмчилж байгаа гэнэ. Охины хамаатнуудыг хөл хорионд авчээ. Охины ээж хэдэн долоо хоногийн өмнө Гвинейд Эбола вирусын халдвараар нас барсан юм байна. Хамаатнууд нь өнчирсөн охиныг Малид эргүүлэн авчирсан нь энэ аж.

Categories
гадаад мэдээ

АНУ-д дахин нэг эмч Эболагаар халдварлажээ

Гвиней улсад сайн дураараа ажиллаж байгаад АНУ-д эргэж ирсэн эмч хэт өндөр халуурч, гэдэс нь гүйлгэж эхэлсэн тул Нью-Йоркийн эмнэлэгт яаралтай хүргэжээ. Эмчээс сорил авч үзэхэд Эболагийн вирус илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан Нью-Йоркийн амбан захирагч Эндрью Куомо 5000 эрүүл мэндийн ажилтныг Эболаг эмчлэх чиглэлээр нэмж сургана гэдгээ амлажээ. Мөн хотын нисэх онгоцны буудалд тусгай баг ажиллуулж, Гвиней, Либери, Сьерра Леон улсаас ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн шинжилгээ авч байна.

Categories
гадаад мэдээ

Mексикийн Игуала хотын даргыг эрэн сурвалжилж эхэлжээ

Мексикийн Игуала хотын дарга Хосе Луис Абаркаг эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон оюутнуудыг хулгайлсан хэргийг зохион байгуулсан, мөн зургаан жагсагчийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган тус улсын өмнөд нутагт эрэн сурвалжилж эхэлжээ.

Ерөнхий прокурор Хесус Мурильо Карамын хийсэн мэдэгдэлд эхнэрийнхээ хамт зохион байгуулж байсан үдэшлэгт нь жагсагчид саад учруулахгүй байх үүднээс эсэргүүцлийн ажиллагааг зогсоохтушаалыг хотын дарга Хосе Луис Абарка цагдаа нарт өгсөн гэжээ.

Игуала хотын дарга Хосе Луис Абарка энэ хэргийн дараа ор сураггүй алга болжээ.

Хулгайлагдсан 43 оюутныг хамгийн сүүлд гурван долоо хоногийн өмнө буюу 9-р сарын 26-нд харсан байна. Гэрчийн хэлснээр, тэднийг сэжигтнүүдийг тээвэрлэдэг автомашинуудад хүчээр суулгаж байжээ. Оютнуудыг Аяотзинапа хотруу буцах замд цагдаа нар гал нээж тэдний зургаа нь амиа алдсан байна.

Оюутнуудыг сураггүй алга болсонд дургүйцсэн Игуала хотын оршин суугчид хотын захиргааны байрыг галдан шатаасан байна. Тэднийг хайх ажилд 1200 гаруй цагдаагийн албан хаагчид оролцож байгаа юм байна.

Б.Анужин

Categories
гадаад мэдээ

Microsoft компани Nokia гэсэн нэрнээс татгалзжээ

Финландийн гар утасний фирмийг худалдан аваад жил ч болоогүй байгаа Microsoft компани Nokia гэсэн нэрийг хэрэглэхээс татгалзжээ. Компаний мэдээлснээр шинээр гарах гэж байгаа Nokia Lumia ухаалаг гар утас Microsoft Lumia нэрээр худалдаанд гарах юм байна. Энэ сарын 21-нд Нокиагийн Франц дахь салбар фэйсбүүк худсаар дамжуулан энэхүү мэдэгдлийг гаргажээ.

Microsoft өнгөрсөн 4-р сард тус компанийг 7.2 тэрбум доллараар худалдан авсан бөгөөд үүнээс хойш Nokia хэмээх нэрийг бага багаар үгүй болгож байгаа юм.

Б.Анужин

Categories
гадаад мэдээ

Холливудын жүжигчин Рене Зеллвегерийн өөрчлөлт

Холливудын жүжигчин Рене Зеллвегер “Elle Woman” сэтгүүлийн нэрэмжит 21 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ирэхдээ ихэд өөр болсон байжээ. Учир нь тэрээр гоо сайхны хагалгаа хийлгүүлж, өмнөхөөсөө тэс ондоо болсон байна. Тэрээр People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би шинэ өөрчлөлтөндөөсэтгэл хангалуун байгаа. Илүү аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдрах болсон”гэжээ.

45 настай жүжигчин маань хоол идэх хүсэлгүй болдог анорексей өвчинд нэрвэгдсэн бөгөөд энэ нь түүний гадаад төрхөнд нөлөөлсөн байж болзошгүй юм. Ренегийн шинэ төрх түүний ихэнх шүтэн бишрэгчдэд таалагдахгүй байгаа. Олон нийтийн цахим сүлжээгээр түүний энэ өөрчлөлтийн талаар шуугиж байна.

Тэрээр 2010 оноос хойш олны нүднээс хол байсан хэдий ч 2015 онд нээлтээ хийх “The Whole Truth” кинонд гол дүр бүтээхээр болсон байна.

Б.Анужин