Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорлоо DNN.mn

Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Беверли-Хиллз хотын “Беверли-Хилтон” зочид буудалд болж, “NBC” телевиз шууд дамжуулан үзүүллээ. Энэ жилийн наадмын гол шагналыг найруулагч Стивен Спилберг, жүжигчин Кейт Бланшетт, жүжигчин Остин Батлер нар хүртлээ.

Стивен Спилберг “The Fabelmans” киногоороо “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн байна. Холливудын алдарт найруулагч уг киногоо өөрийн өсвөр насны хүсэл эрмэлзэл, кино найруулагч болох замналынхаа эхний алхмыг хийсэн үеэ эргэн дурсаж бүтээжээ. Энэ төрөлд алдарт кино найруулагч Жеймс Кэмерон (The Way of Water, 2022), Дэн Кван болон Дэниэл Шайнерт (Everything Everywhere All at Once, 2021), Баз Лурман (Elvis, 2022), Мартин Макдона (The Banshees of Inisherin, 2022) нар өрсөлдсөн байна.

Австралийн жүжигчин Кейт Бланшетт “Tar” (2022) кинонд бүтээсэн дүрээрээ энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Америкийн найруулагч Тодд Филдийн бүтээсэн уг кинонд хөгжимчдийнх нь нэг нь амиа хорлосны дараа амжилттай амьдрал нь аюулд орж байгаа Берлиний Филармонийн найрал хөгжмийн удирдаач Лидия Тар гэдэг эмэгтэйн тухай өгүүлдэг байна. Энэ төрөлд мөн Их Британийн жүжигчин Оливия Колман (Empire of Light, 2022), Америкийн жүжигчин Виола Дэвис (The Woman King, 2022), Куба, Испани гаралтай жүжигчин Ана де Армас (Blonde, 2022), АНУ-ын жүжигчин Мишель Уильямс (The Fabelmans, 2022) нар өрсөлжээ.

Остин Батлер алдарт дуучин Элвис Преслигийн тухай Баз Лурманы найруулсан “Элвис” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ.

“Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд “Everything Everywhere All at Once” кинонд тоглосон Малайзын жүжигчин Мишель Йео “Алтан бөмбөрцөг” хүртэв. Түүнтэй Аня Тейлор-Жой (The Menu, 2022), Лесли Мэнвилл (Mrs. Harris Goes to Paris, 2022), Марго Робби (Babylon, 2022), Эмма Томпсон (Good Luck to You, Leo Grande, 2022) нар өрсөлдсөн байна.

“Драм цуврал киноны шилдэг жүжигчин” төрөлд Америкийн жүжигчин, дуучин Зендея (Эйфория), “инээдмийн болон мюзекл цуврал киноны шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд Кинта Брансон (Abbott Elementary, 2021) нар шалгарчээ.

“Шилдэг инээдэм/мюзикл кино” төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Ирландын жүжигчин Колин Фаррелл “The Banshees of Inisherin” эмгэнэлт инээдмийн кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ.

Стивен Спилбергийн “Fabelmans” ( 2022) кино “шилдэг драм кино” төрөлд шагнал хүртжээ. Спилбергийн кино Жеймс Кэмероны “Avatar: The Way of Water”, Баз Лурманы “Elvis”, Тодд Филдийн “Tar” болон Жозеф Косинскийн “Top Gun: Maverick” кино өрсөлдсөн байна. Энэ төрөлд ялагчийг Оскарын шагналт найруулагч, кино зохиолч Квентин Тарантино зарлажээ.

“Шилдэг мюзикл болон инээдмийн кино”-гоор Мартин Макдонагийн “The Banshees of Inisherin” (2022) шалгарсан бол Аргентин, Их Британи, АНУ-ын хамтарсан бүтээл болох “Аргентин, 1985” кино гадаад хэлээрх шилдэг кино төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртлээ.

“Шилдэг драм цуврал кино” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг “Хаадын тоглоом” цувралын өмнөх үйл явдал болох “House of the Dragon” (2022) цуврал хүртэв.

Categories
гадаад мэдээ

Хятад улс Австралийн нүүрсний экспортын хоригоо цуцалжээ DNN.mn

Хятад улс Австралийн нүүрсний экспортод тавьсан албан бус хоригоо цуцалж эхэлсэн тухай мэдээ энэ долоо хоногт цацагдсан юм. Тэгвэл Хятадын тал энэ мэдээллийг баталжээ. Австралид суугаа БНХАУ-ын элчин сайд Шиао ЧианьКанберра хотод сэтгүүлчидтэй уулзахдаа нүүрсний экспортын ямар нэг албан ёсны хориг үйлчлээгүй байгаа, нүүрсийг худалдаж авах эсэх нь Хятадын компаниудын шийдэх асуудал гэж тайлбарласан байна.

Коронавирусийн уг гарлыг олон улсын хэмжээнд судлах уриалгад Австрали улс нэгдсэний хариуд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Хятадын засгийн газар тус улсаас зарим бараа бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоосон. Үүнд нүүрснээс гадна зарим төрлийн үр тариа, далайн хүнс, дарс зэрэг бүтээгдэхүүнүүд багтаж байжээ. Өнгөрсөн онд Австралид шинэ засгийн газар байгуулагдаж, Энтони Албаниз ерөнхий сайдаар томилогдсоны дараа Хятадтай харилцах харилцаанд нь эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм.

Арван нэгдүгээр сард Индонезын Бали аралд болсон “Их 20”-ын чуулганы үеэр Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин, Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз нар уулзсан юм. Ингэснээр Хятадын засгийн газар төрийн өмчит компаниуддаа Австралиас нүүрс авахыг зөвшөөрсөн байна. Австралийн нүүрс олборлогчид ч Хятадын талаас Австралиас нүүрс нийлүүлэх хүсэлтүүд хүлээн авч эхэлсэн гэж Reuters мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Нарны илч энергийг ашиглан хуванцрыг ашигтай химийн бодис болгон бүтээжээ DNN.mn

Хуванцар хаягдал, хүлэмжийн хий зэргийг нарны эрчим хүчний тусламжтайгаар ногоон түлш болгох системийг бүтээснээ Кембрижийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ.

Хуванцар хаягдлыг боловсруулах нь тулгамдсан асуудал болоод байгаа. Хуванцар бүхнийг дахин боловсруулах боломжгүйн дээр боловсруулах шат дамжлага бүрд чанар нь мууддаг.

Тэгвэл Кембрижийн их сургуулийн эрдэмтэд зөвхөн нарны энерги ашиглан хуванцарыг ашигтай химийн бодис болгох систем бүтээжээ. Тэд хоорондоо нэмэлт болсон хоёр хэсгээс бүрэлдсэн урвалын тогоо бүтээсэн байна. Нэг нь хуванцарых нөгөө нь дэлхийн дулаарлын гол буруутан нүүрс хүчлийн хийнд зориулагджээ. Гэрэл уусгагчаар перовскит гэх кальцийн титанитийн эрдэс бодисыг ашиглан тэдгээрийг задлах юм. Урвалын тогооны ердийн нөхцлийн туршилт нь ундааны сав, нүүрстөрөгч хоёрыг гликолийн гэх хүнсний хүчилд хувиргана. Хийн синтезээс(CO+H2) нь ногоон түлш бэлтгэж болох аж. Ирээдүйд урвал өдөөгчийг ашиглан илүү ээдрээтэй бодис бэлтгэж болно гэж эрдэмтэд үзэж байна.

Categories
гадаад мэдээ

Дулаан өвөл Европыг эрчим хүчний хямралаас аварч байна DNN.mn

Европын эрчим хүчний хямралын үр дагаврыг дулаан өвөл мөн хийн агуулахын дүүргэлт зөөллөж өглөө гэж Bloomberg агентлаг мэдээлэв.

Харьцангуй дулаан цаг уур, Европын холбооны хийн хэрэглээг буулгасан нь энэ бүсэд шатахууны үнийг бууруулжээ. Өнгөрсөн сард Европын холбооны хийн хэрэглээ сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс 13 хувиар буурч оны эхний хоногуудад хийн эрэлт 38 хувиар багасчээ. Мөн Европын хэрэглээ жилийн дотор таван жилийн дундаж хэрэглээнээс 16 хувиар багасана гэсэн хүлээлттэй байгаа аж.

Зах зээлийн шинжээчид одоо Европын зах зээлд шахмал хийн илүүдэл гарсан гэж үзэж байна. Түлшний арванхоёрдугаар сарын нийлүүлэлт дээд зэрэгт хүрсэн юм. Гэхдээ Хятадын талаас эрэлт нь нэмэгдвэл байдал өөрөөр эргэж магадгүй.

Categories
гадаад мэдээ

Газрын тосны үнэ өсөв DNN.mn

Хятадад ковидын эсрэг хязгаарлалт суларсантай холбоотойгоор өчигдөрөөс дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж эхэлжээ. Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн газрын тосны гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.27 хувиар өсөж, нэг торх нь 79.57 ам.долларт хүрсэн бол “WTI” нефтийн үнэ 74.79 ам.доллар болж, 1.38 хувиар өссөн байна.

БНХАУ-ын эрх баригчид коронавирусийн халдвартай тэмцэх хатуу арга хэмжээгээ 2022 оны 12 дугаар сарын эхнээс аажмаар зөөлрүүлж буй. Өнгөрсөн ням гарагт буюу нэгдүгээр сарын 8-наас тус улс гадаадын иргэдэд хилээ нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор шатахууны эрэлт нэмэгдэнэ гэсэн найдвар сэргэж, газрын тосны зах зээлд үнэ нэг гаруй хувиар өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн 2023 оны аюулгүй байдлын Гол эрсдэлээр ОХУ тодров DNN.mn

Евроази групп (Euroasia Group)[1] дэлхийн 2023 оны 10 гол эрсдэлийг тодорхойлсон бөгөөд эдгээрт 1. “Аюул тарих” ОХУ; 2. Хязгааргүй эрх мэдэлтэй Ши Жинпин; 3. Үй олноор “бужигнуулах” зэвсэглэл; 4. Инфляц; 5. Буланд шахагдсан Иран; 6. Эрчим хүчний хямрал; 7. Дэлхийн хөгжлийн гацалт; 8. Америкийн нэгдсэн улсын хуваагдал; 9. Тик ток-ын хөөргөдөл; 10. Усны хямрал зэрэг орсон байна.Гол эрсдэлээр ОХУ тодров.

Уг тайланд “Дэлхий “Ковид”-ыг үндсэндээ амжилттай даваад байгаа ч хүний хөгжил саатсан. ОХУ Украины дайнд ялахгүй нь тодорхой болсон. Европын холбоо илүү хүчирхэг болсон. НАТО зорилгоо илүү ухамсарласан. Их 7 улам бэхжиж байна. Сэргээгдэх эрчим хүч илүү хямд болсон. Америкийн хатуу хүч давамгай хэвээр байна” гэсэн том хандлагууд дэлхийд харагдаж байна гэж тодорхойлжээ.

Түүнчлэн, 1990-ээд онд АНУ дэлхийд ардчиллыг гол түгээгч байсан бол өнөөдөр ашигт чиглэсэн, улс төрийн хуваагдал, тогтворгүй байдал, гацалт үүсгэсэн, иргэний нийгмийг талцуулсан, ардчиллыг сулруулагч нийгмийн сүлжээний платформ, алгоритм гол экспортлогч болсон байна. Улам эрчимжиж буй энэ хандлагад Засгийн газрууд биш үйл ажиллагааныхаа нийгэм, улс төрийн үр дагаврын талаар маш бага ойлголттой тодорхой бүлэг хүмүүс гол үүрэг гүйцэтгэж байна.

2000 оны эхээр технологи нээлттэй нийгмүүдийг бэхжүүлж, авторитар дэглэмүүдийг сулруулж байсан учраас нээлттэй нийгмүүд тогтвортой байсан бол 20 хүрэхгүй жилийн дотор энэ байдал эсрэгээрээ болсон. Уг группийн тодорхойлолтоор 2023 оны эрсдэл сүүлийн 25 жилийн хугацаанд хамгийн ноцтойд тооцогдож байгаа бөгөөд дэлхий геополитикийн хямралд ороод байна.

Цөөн тооны хувь хүмүүст эрх мэдэл төвлөрч, хязгаарлагдмал хүрээнд геополитикийн асар их үр дагавар агуулсан шийдвэр гаргах боломжтой болж байгаа нь дэлхийн аюулгүй байдалд гол аюул болж байна. Ийм учраас 2023 оны гол эрсдэлүүд эдгээр субъектүүд болон тэдгээрийн үйл ажиллагааны нөлөөлөл дээр үндсэндээ төвлөрч байна. Тухайлбал “аюул учруулах” ОХУ, хязгааргүй эрх мэдэлтэй Ши Жиньпин, буланд шахагдсан Ираны үйл ажиллагааг нь хянах, тэнцвэржүүлэх боломжгүй, чадварлаг шинжээч, мэргэжилтнүүдийн дүгнэлт зөвлөгөөнөөс ангид, хяналт байхгүйгээр зорилгоо хэрэгжүүлж байгаа нь бүтцийн хүчтэй сорилт, эсэргүүцэлтэй (гадаад болон дотоод) тулгарч байна.

Стратегийн бүтэлгүйтэл хүлээсэн ОХУ 2023 онд дэлхийн хэмжээний тоглогчоос дэлхийн хамгийн аюултай бүтэлгүй улсын байр сууринд бууж Европ, АНУ, дэлхийд ноцтой аюул үүсгэхээр байна. Барууныг хуваах бодлогоор НАТО-той тулгарахаас зайлсхийж байсан 2022 оны бодлогоо В.Путин 2023 онд хадгалж чадахгүй байх магадлалтай. Амлаж байсан ялалтдаа хүрч чадаагүй учраас ОХУ цэргийн ажиллагаа цаашид амжилттай явуулах сонголтгүй болоод байна. Украины дэд бүтэц, хотуудыг бөмбөгдсөөр байх ч энэ нь цэргийн тэнцвэрт байдалд нөлөөлөхгүй. Энэ хавар шинээр дайчилсан цэргийн хүчээр давшилт эхлүүлэх ч сургалт хангалтгүй, Украины хориглолт бэхэжсэн зэргээс үр дүн муутай байхаар байна.

ОХУ-ын АНУ, Европт үзүүлэх хөшүүрэг үндсэндээ байхгүй болсон. Одоо Европт нийлүүлж байгаа байгалийн хийгээ зогсоож, Европт хэлэлцээ хийх сэдэл өгөх гэж оролдох ч энэ нь Европын холбооны 27 гишүүний санал нэгтэй баталсан 9 удаагийн хориг, Украинд үзүүлж буй цэргийн дэмжлэгийг цуцлахад хүргэхгүй.

Украины дайнд ОХУ буулт хийхгүй магадлалтай. Олон зуун мянган цэргийг дайчилсан, Украины дөрвөн мужийг нэгтгэсэн гэж зарласан учраас В.Путины хувьд наад зах нь энэ дөрвөн мужийг хяналтдаа авах асар том хүлээлтэд байгаа. Гэтэл Украины улам бүр хүчирхэгжиж буй зэвсэгт хүчин ийм боломжийг олгохгүйн дээр Украины нутгаас цэргээ бүрэн гаргах, цаашилбал, Крымыг ОХУ хамгаалж чадах эсэх дээр асуудал үүсгэж байна. ОХУ эдийн засаг, дипломат, соёл, технологийн хувьд дэвшилтэд, үйлдвэржсэн, ардчилсан орнуудаас бүрэн тусгаарлагдаад байна. Энэ үед Украинд цэргийн хамгийн дэвшилтэд системүүдийг баруунаас нийлүүлсээр байна.

Украины дайны талбарт ялагдсан, хориг арга хэмжээнд шахагдсан, Европ болон АНУ-д нөлөөлөх хөшүүрэггүй болсон, цаашид олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдах, Барууны хориг үргэлжлэхээс алдах зүйл бага болсон, хүч чадлаа харуулахыг шаардсан дотоодын асар их шахалт бий болсон, ОХУ-ын хувьд НАТО-гийн нэгдлийг сулруулах зорилгоор Барууны эсрэг хүч тэнцвэргүй дайн (Asymmetric warfare)[2]-ы ажиллагаа явуулж эхлэх нь тодорхой. Учир нь цэрэг, эдийн засгийн хүчинд тулгуурласан түрэмгийлэл хийх нөөц ОХУ-д нэгэнт байхгүй болсон байна.

ОХУ цөмийн хүчнээ Барууныг тогтоон барих ганц хэрэгсэл болгож өөрийн хамгийн ойрын холбоотон болох Ираны дэлхийн хэмжээний хувилбараар ажиллах нь тодорхой болж байна. Москва цаашид цөмийн хүчээр сүрдүүлэх нь эрчимжинэ. Энэ нь илүү илэрхий болж, тактикийн цөмийн зэвсэглэлийг Украинд ойртуулан байрлуулж, олон нийтэд мэдэгдэж, Оросын цөмийн бэлэн байдлын статусыг дээшлүүлнэ. ОХУ цөмийн асуудалдаа анхаарал хандуулах ч шууд цөмийн зэвсэг хэрэглэх магадлал бага. Гэхдээ өнөөдөр дэлхийн хэмжээнд 1962 оны Кубын цөмийн хямралаас хойших хамгийн ноцтой байдал 2023 онд нүүрлэж байна. В.Путины хувьд хүйтэн дайны үетэй харьцуулахад дайны өмнөх байдалд буцах, буулт хийх гарцгүй болоод байна.

Кремлын дэмжлэгтэй хакерууд Барууны Засгийн газар, фирмүүдэд халдлагаа нэмэгдүүлнэ. Хийн хоолой, шингэрүүлсэн хийн терминал тэдний гол бай болно. Дайнд үүрэг гүйцэтгэхэд оролцсон барууны хиймэл дагуулуудад хариу арга хэмжээ авахаа Москва илэрхийлсэн. Европ болон Атлантын далайн доогуурх холбооны кабел мөн дайралтын цэг болно. ОХУ худал мэдээлэл, туйлшрах үзлийг дэмжих, санхүүжүүлэх замаар барууны сонгуулийн эсрэг ажиллагаа явуулна. Украины асуудлаас НАТО-гийн анхаарлыг сатааруулах зорилгоор Балканы хойгт асуудал үүсгэх оролдлого хийнэ.

Украины хувьд байдал хүнд байна. ОХУ тодорхой хэмжээний газар нутгийг эзлэн авч чадахгүй ч саяхан аваад байгаад Ираны баллистик пуужингуудыг ашиглан Украины гол гол дэд бүтцдэд үргэлжлүүлэн цохилт өгсөөр байна. Украины Засгийн газрын үйл ажиллагааг хязгаарлах зорилгоор Ерөнхийлөгч болон дээд тушаалын албан тушаалтнуудын амь насанд халдах боломжтой. Эцэст нь Украины сэргээн босголтын үйл ажиллагаанд хохирол учруулах оролдлого хийх болно. Дэлхийн хүнсний аюулгүй байдалд Баруун болон хөгжиж буй орнуудын харилцааг хурцатгах, Украиныг буруутгах үүднээс үр тарианы экспортыг гацаах оролдлого хийнэ. Энэ нь Европын зүгээс ОХУ-ын гацаасан хөрөнгийг Украины сэргээн босголтод зарцуулах үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

Барууны чухал дэд бүтцэд цохилт өгөх, удирдагчдад халдах, НАТО-гийн газар нутагт пуужингийн болон дроны цохилт өгөх магадлал маш бага. АНУ-тай цахим дайны асуудал эхлэхээс Москва зайлсхийсээр байгаа. 2023 онд ч ийм байх магадлалтай. АНУ, Израйл, Ойрх дорнодын улсуудыг нэгтгэсэн нөлөөтэй байсан Ираны асуудалтай адил ОХУ ойрын ирээдүйд Их-7-ийн түвшинд ардчилсан, үйлдвэржсэн улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн аюулгүй байдлын хүчирхэг дэг журам тогтоох институт бий болгох ажиллагааг идэвхжүүлэх нөлөөтэй байхаар байна.

Эцсийн дүндээ өнөөгийн дэлхийд “аюул тарих” ОХУ хамгийн том геополитикийн хямрал болж байна. Дэлхийн аюулгүй байдал, Барууны улс төрийн систем, цахим орчин, сансар, хүнсний аюулгүй байдал, Украин улс, иргэдэд энэ аюул шууд тусахаар байна гэсэн байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

Хамгийн алдартай тагнуулч эмэгтэй суллагдав DNN.mn

Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай тагнуулч эмэгтэй Ана Монтес АНУ-ын шоронд 20 гаруй жил хоригдсоны эцэст суллагдсан болохыг “The Washington Post” сонин мэдээлжээ. Өдгөө 65 настай Монтесийг биеэ зөв авч явсан гэж хугацаанаас нь өмнө сулласан байна. Тэрээр Техас муж улсын Форт-Ворт дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэхийн баазын шоронд хоригдож байсан аж.

Монтес нь АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газарт шинжээчээр ажиллаж байхдаа 20 шахам жил Куба улсын талд тагнуул хийжээ.Түүнийг 2001 онд баривчилсаны дараа Кубад явуулж байсан АНУ-ын тагнуулын бараг бүх ажиллагааг Монтес илчилсэн гэж эрх бүхий байгууллагууд мэдэгдэж байв. Монтес АНУ-д баривчлагдаж байсан тагнуулууд дундаас хамгийн “аюултай”, Америкийн тагнуулын албаны түүхэн дэх хамгийн их хэмжээний хохирол учруулсан тагнуулуудын нэгд тооцогддог юм байна.

Хүйтэн дайны үеийн бусад алдартай тагнуулчдаас ялгаатай нь Монтес өөртөө санхүүгийн ямар ч ашиг олох зорилгогүйгээр зөвхөн үзэл суртлын шалтгаанаар Кубад тусалсан гэдгийг Америкийн прокурорууд хүлээн зөвшөөрсөн юм.

Categories
гадаад мэдээ

Хамгийн их эрчим хүчийг салхинаас олжээ DNN.mn

Өнгөрсөн онд Их Британи улс түүхэндээ хамгийн их хэмжээний эрчим хүчийг салхины эх үүсвэрээс гарган авчээ. Тус улсын сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрээс гаргасан нийт эрчим хүчний хэмжээ нь нүүрс, хий зэрэг чулуужсан түлшний эх үүсвэрээс гаргаснаас давсан байна.

Салхи, нарны эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх зардал жилээс жилд буурч байна. Энэ нь дэлхийн хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гол арга зам юм. Өнгөрсөн онд Их Британийн хамгийн том эрчим хүчний эх үүсвэр байгалийн хий (38.5 хувь) байсан бол салхи (26.8 хувь) хоёр дахь том эх үүсвэр болжээ. Нийт эрчим хүчний 48.5 хувь нь сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрүүдээс, 40 хувь нь нүүрс, хий зэрэг чулуужсан түлшний эх үүсвэрүүдээс бүрдсэн байна. 2022 оны 11 сарын нэгний өдөр Их Британийн нийт эрчим хүчний 70 гаруй хувь буюу 20 гигаватт нь салхины эх үүсвэрээс нийлүүлэгдэж, дээд амжилт тогтоожээ. Тэгвэл 12 сарын 30-ны өдөр энэ хэмжээ 20.918 гигаватт хүрч, дахин дээд амжилт тогтоосон байна.

Өнгөрсөн оны хоёр, тав, арав, арван нэг, арван хоёрдугаар саруудад буюу таван сард нь нийт эрчим хүчний талаас дээш хувь сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрүүдээс хангагджээ.

Нүүрсний хэрэглээ жилээс жилд буурч байгаа нь бас харагдсан байна. Тухайлбал 2012 онд Британийн эрчим хүчний 43 хувийг нүүрсээр үйлдвэрлэж байсан бол 2022 онд 1.5 хувь болжээ.

Өнгөрсөн онд Украины дайн эрчим хүчний хомсдол үүсгэсэн нь дэлхийн олон орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд рүү улам хурдтай шилжих нөхцөлийг бүрдүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгос цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ DNN.mn

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгос болон АНУ-аас ирж буй заналхийллийн хариуд улсынхаа цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхийг уриалсан тухай тус улсын хэвлэл мэдээлэл онцлов. Ким Жон Ун “Өмнөд Солонгос “эргэлзээгүй манай дайсан” болсон бөгөөд түүний гол холбоотон болох АНУ өнгөрсөн жилийн хугацаанд Солонгосын хойгт өөрийн цэргийн зэвсэг, тоног төхөөрөмжөө байршуулж, заналхийлж ирсэн нь байдлыг өнөөдрийн түвшинд буюу дээд зэрэгт хүргэхэд нөлөөлсөн. Тиймээс ирэх онд Пхеньян шинэ тив алгасагч баллистик пуужин бүтээхийн зэрэгцээ тактикийн цөмийн зэвсгийг олноор нь үйлдвэрлэнэ. Ингэснээр “хурдан хариу цохилт” өгөх чадварыг улам дээшлүүлнэ” хэмээн өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр болсон нэгдсэн хуралдааны төгсгөлд мэдэгдсэн.

Умард Солонгос өнгөрсөн онд түүхэндээ байгаагүй олон тооны пуужин туршсан бөгөөд АНУ-ын эх газарт хүрэх боломжтой гэх тив алгасагч баллистик пуужин хүртэл туршаад байгаа билээ.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам түүний мэдэгдлийг өдөөн хатгасан өнгө аястай хэмээн шүүмжилж, солонгосын хойгийн тогтвортой байдалд халтай гэж буруушаав. Мөн цаашид цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ зогсоохыг шаардаж, хэрэв ямарваа нэгэн байдлаар хэрэглэхийг завдвал Умард Солонгосын дэглэмийн төгсгөл ирнэ хэмээв.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

АНУ-аас ОХУ-д суух шинэ Элчин сайд Лин Трейси DNN.mn

Уберите Трейси»: американские армяне разочаровались в после США в Ереване —  EADaily, 2 декабря 2020 — Новости политики, Новости Большого Кавказа

Америкийн Төрийн департаментын албаны төлөөлөгч Нэд Прайс тус улсаас ОХУ-д суух шинэ Элчин сайдыг ойрын өдрүүдэд илгээх талаар мэдэгдлээ.

Шинэ Элчин сайд Линн Трейс нь Москва, Туркменистан, Кыргызстан, Армен зэрэг хуучин зөвлөлтийн болон Төв Азийн орнуудад ажиллаж байснаас гадна АНУ-ын ҮАБЗ-ийн Төв Азийг хариуцсан хэлтсийн захирал байсан туршлагатай дипломатч аж. Хоёр орны харилцаа хурцдаж буй өнөө үед Америкийн зүгээс мэргэшсэн зөвлөлт судлаачийг Орост суух Элчин сайдаар илгээж байгаа бөгөөд тус улсад сууж буй анхны эмэгтэй Элчин сайд болж байна.

Тэрээр 2014 онд Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан бөгөөд тэрээр энэ тухайгаа “… Орост дадлагаар ажилласан маань цаашдын мэргэжлээ сонгоход дөхөм болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Орос орон намайг дипломатч болгосон. Оросын дотоод улс төрийн нөхцөл байдал, баялаг түүх, соёл хийгээд олон төрлийн амьдралын хэв маяг нь намайг гайхшруулсан юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

Эх сурвалж: iss.gov.mn