Categories
гадаад мэдээ

Газрын тосны бүтээгдэхүүний төрлөөс нь шалтгаалан хоёр тусдаа үнийн хязгаар тогтоохоор болжээ DNN.MN

Далайгаар нийлүүлж буй Оросын түүхий газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үнийг хязгаарлах бодлогод оролцож буй орнуудын төлөөлөгчид газрын тосны бүтээгдэхүүний төрлөөс нь шалтгаалан хоёр тусдаа үнийн хязгаар тогтоохоор тохиролцжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны тэргүүн дэд сайд Адевале Адейемо холбоотон орнуудын төлөөлөгчидтэй өчигдөр хийсэн цахим уулзалтын дараа мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр, АНУ болон тус улсын холбоотон орнуудын дэд сайд нар түүхий газрын тосны үнийн хязгаараас гадна, боловсруулсан бүтээгдэхүүнд хоёр тусдаа тааз тогтоохоор тохиролцжээ. Тодруулбал, дизель түлш, бензин гэх мэт ихэвчлэн өндөр үнээр худалдаалдаг бүтээгдэхүүнүүд, мазут зэрэг хямд бүтээгдэхүүнүүдийн үнэд тусдаа дээд хэмжээ тогтоох аж.

“Эдгээр бүтээгдэхүүнийг худалдаалж буй зах зээлийн үнийн зөрүү их байгааг харгалзан үзвэл ийм арга нь боловсруулсан бүтээгдэхүүний үнийн хязгаарын бодлогыг илүү сайн нийцүүлэх боломжийг олгоно гэдэгтэй бид санал нэгдэв” гэж АНУ-ын Сангийн яамны тэргүүн дэд сайд онцлон тэмдэглэжээ.

Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнийг хоёрдугаар сард хязгаарлах төлөвтэй байгаа бөгөөд хоёрдугаар сард Европын Холбоо тэдгээрийг худалдан авахаа зогсоож, далайгаар тээвэрлэхийг хориглох юм. Үүнээс гадна, гуравдугаар сард Оросын газрын тосны үнийг хязгаарлах механизмд оролцож буй орнууд түүнд хяналт шалгалт хийнэ. Далайгаар экспортолдог Оросын газрын тосны үнэд 12 дугаар сард тогтоосон тааз нь одоо нэг торх нь 60 ам.доллар байгаа юм. Үүний хариуд ОХУ тухайн гэрээнд үнийн дээд хязгаар тогтоох механизмыг шууд болон шууд бусаар тусгасан бол гадаадын аж ахуйн нэгжүүдэд газрын тос нийлүүлэхийг хориглосон билээ.

Categories
гадаад мэдээ

Сергей Лавровыг уучлал гуйхыг шаардав DNN.mn

Европын Еврейн конгресс “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Оросын талаар баримталж буй бодлогыг Адольф Хитлерийн авч явуулсан еврейчүүдийн эсрэг харгис бодлоготой адилтгасандаа уучлалт гуйх ёстой” гэж үзсэн байна. Энэ тухай тус конгрессын цахим хуудаст нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. Европын Еврейн конгрессийн ерөнхийлөгч Ариэль Музикант “Сайд Лавров ардчилсан орнуудын эвслийн үйл ажиллагааг Холокостын үеэр Хитлер зургаан сая еврейг хавчиж, хөнөөхийг оролдож байсантай адилтгасан ичгүүртэй харьцуулалт биднийг цочирдууллаа. Тиймээс Оросын сайдыг уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурлын үеэр Хитлер еврейчүүдийн эсрэг явуулсан ажиллагаа шиг АНУ өнөөдөр Оросын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гээд АНУ-ын Оростой сөргөлдөн, эвсэл байгуулсныг Наполеон, Адольф Хитлер нарын үйл ажиллагаатай харьцуулсан юм. Оросын дипломатуудын тэргүүн “Наполеон Европыг Оросын эсрэг дайчилсан шиг АНУ Хитлерийн нэгэн адил Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орнуудын эвсэл Украинаар халхавчилж, Оросын эсрэг дайтаж байна” гэж хэлсэн юм хэмээн ”LENTA” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​Украины Ерөнхийлөгч Давосын чуулганд цахимаар оролцов DNN.mn


Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Давосын чуулганд цахимаар оролцох үедээ Оросын эсрэг тулалдахад нь шаардлагатай байгаа зэвсэг, танк, агаараас хамгаалах системийг яаралтай нийлүүлэхийг Барууны холбоотон улсуудад уриалав.

Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд хэлсэн үгэндээ тэрээр “Та нарын шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж байх хугацааг террорист улс аллага үйлдэхэд ашиглаж байна” гэжээ. Герман улс өөрийн оронд үйлдвэрлэдэг “Барс” танкийг Украинд нийлүүлэх эсэхдээ эцсийн шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа билээ. Одоогоор Польш, Финлянд улсууд Украинд тус танкийг нийлүүлнэ гэдгийг мэдэгдээд байгаа юм. Гэхдээ эдгээр танкийг үйлдвэрлэсэн Германы зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай юм. Харин Германы Канцлер Олаф Шольц танк нийлүүлэх эсэхдээ тодорхой хариулт өгөөгүй байгаа бөгөөд Герман улс Украинд маш их хэмжээний тусламж үзүүлж байгааг сануулжээ. Үнэхээр ч Герман улс Украинд үзүүлж буй тусламжийн хэмжээгээрээ АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм. Түүнчлэн Украиныг сумаар хангахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Украинд орчин үеийн, маш үр дүнтэй зенитийн пуужингийн систем нийлүүлснээ Олаф Шольц сануулсан юм.

Categories
гадаад мэдээ

Хятадын хүн амын тоо буурч эхэллээ DNN.mn

Хятадын хүн амын тоо 2022 онд 1.4 тэрбум болж, өнгөрсөн оноос 850 мянгаар буурсан үзүүлэлт гарсан тухай тус улсын Статистикийн хорооноос мэдээлж байна. Үүний өмнө 1961 онд хүн амын тоо буурсан үзүүлэлт гарч байсан нь тухайн үед тохиолдож байсан өлсөглөнтэй холбоотой байв. Харин энэ удаагийн бууралтад нэг хүүхдийн бодлогын үр дагавар, гэр бүл зохиох, хүүхэд өсгөх хандлагад гарсан өөрчлөлт, хүйсийн тэнцвэргүй байдал болон бусад нийгмийн дарамт шахалт нөлөөлж байна гэжээ.

Энэхүү хүн амын хөгшрөлт нь ирээдүйн ажиллах хүчний асуудлыг хурцатгаад зогсохгүй, цаашдын өсөлтийг удаашруулах аюултай болохыг онцолж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч байгаад түгшсэн Хятадын эрх баригчид нэг хүүхдийн бодлогод өөрчлөлт оруулсан байдаг. 2015 онд хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч байсан бол 2021 онд гурван хүүхэд болгож өсгөсөн. Гэсэн хэдий ч энэхүү бодлогын өөрчлөлт болон санхүүгийн урамшуулал олгох аян нь тодорхой үр дүнд хүрч чадахгүй хэвээр байгаа аж. Үүний үндсэн шалтгаанууд нь амжиргаа, боловсрол болон үл хөдлөх хөрөнгийн хэт өндөр зардал хэмээн үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ. iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

​Украины Дотоод хэргийн сайд осолдов DNN.mn


Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырскийн зорчиж явсан нисдэг тэрэг Киевийн ойролцоо осолдож сайдаас гадна тус яамны тэргүүн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга зэрэг нийт найман зорчигч амиа алдсан байна. Нисдэг тэрэг унахдаа Киевийн ойролцоох Бровары хотын хүүхдийн цэцэрлэг дээр унаснаас гурван хүүхэд амь үрэгдэж, 15 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ.Уг нисдэг тэрэг Украины онцгой байдлын албаны харьяа техник байсныг үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клыменко сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Ослын улмаас нийтдээ 18 хүн амь үрэгдэж, 29 хүн шархадсан тухай Киев орчмын цэргийн тойргийн командлагч Олексий Кулеба мэдээлжээ. Ослын газар манантай, бүрхэг байсан тухай “BBC мэдээлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Агаарын цэргийн хамтарсан сургууль DNN.m


Япон болон Энэтхэгийн агаарын цэргийн хүчнийанхны хамтарсан сургууль эхэлжээ. Японы Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, сургуулилт Токио хотын ойролцоо, агаарын цэргийн хүчний “Хякүри” баазад болж байгаа юм байна. Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх энэхүү сургуулилтад Японы Өөрийгөө хамгаалах агаарын хүчний “F-2”, “F-15” сөнөөгч онгоцууд, Энэтхэгийн“Су-30МКИ” сөнөөгч онгоцууд, мөн түлш цэнэглэгч “Ил-78” нисэх онгоц оролцож байгаа аж. Энэ үеэр хоёр улс батлан хамгаалах салбарт хангалт үйлчилгээг харилцан үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэтхэг улс ийм гэрээг мөн Австрали, АНУ, Франц, БНСУ болон Сингапуртай байгуулж байжээ.

Энэтхэг, Япон улсууд “Dharma Guardian” нэртэй хуурай замын цэргийн хамтарсан сургууль, тэнгисийн цэргийн “JIMEX” сургуулилтыг хамтран зохион байгуулдаг юм. Япон улс нь 2015 оноос хойш Австрали, Энэтхэг, АНУ-тай хамтран “Malabar” тэнгисийн цэргийн сургуулилтад тогтмол оролцдог болсон юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард Энэтхэг, Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаар “2+2” хэлбэрээр яриа хэлэцээ хийсэн гэж “NHK” мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

​Хятадын хүн ам буурчээ DNN.mn


Өнгөрсөн оны дүнгээр Хятадын хүн ам 1959-1961 онд болсон их өлсгөлөнгөөс хойш анх удаа буурсан ньЭнэтхэг улс энэ онд дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно гэсэн судалгааны таамаглалыг баталж байна.

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсын хүн ам 850 мянгаар буурч, 1.41175 тэрбум болжээ. Өнгөрсөн өнд мөн 1000 хүнд ногдох төрөлтийн тоо 6.77 болж түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. 2021 онд энэ тоо 7.52 байсан аж. Түүнчлэн 1000 хүнд ногдох нас баралтын тоо 7.37 (2021 онд 7.18 байсан) болсон нь 1974 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хүн ам зүйн үзүүлэлтүүд ийнхүү буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь 1980-2015 онд хэрэгжүүлж байсан нэг хүүхдийн бодлого, түүнчлэн гэр бүлүүд хүүхэддээ хангалттай боловсрол эзэмшүүлэхэд маш их өртөгтэй байгаа нь нөлөөлжээ. Үүнээс гадна, сүүлийн гурван жилийн турш хэрэгжүүлсэн “ковидыг тэглэх” бодлого төрөлт буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ирэх 2050 он гэхэд Хятадын хүн ам 109 саяар буурна гэж НҮБ-ын шинжээчид таамаглаж байгаа нь 2019 оны өмнөх таамаглалаас гурав дахин их тоо юм гэж “Reuters” мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Давосын эдийн засгийн чуулган эхлэв DNN.mn

Дэлхийн эдийн засгийн 53 дахь удаагийн чуулга уулзалт Швейцарын Давос хотнооэхэлжээ. Чуулга уулзалтанд 130 орны 2700 гаруй төлөөлөгч, түүний дотор 50 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхий дахинд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийн талаар хэлэлцэнэ. Энэ удаагийн чуулга уулзалтын хувьд бизнесийн салбарын хамгийн олон буюу 1500 гаруй төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой бөгөөд Засгийн газар, олон улсын байгууллагын 370 гаруй төлөөлөгч, Сангийн 56 сайд, Төв банкны 19 тэргүүн, Худалдааны 30 сайд, Гадаад хэргийн 35 сайд оролцож байна.

Мөн дээд хэмжээний уулзалтанд Германы Канцлер Олаф Шольц, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Финландын Ерөнхий сайд Санна Марин, Польшийн Ерөнхийлөгч Александр Вучич, Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис, Азербайжаны Ерөнхий сайд Ильхам Алиев тэргүүтэй төлөөлөгчид оролцох ажээ

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

UFO” гэх “ҮМНБ” үзэгдэх нь нэмэгджээ DNN.m

АНУ-ын засаг захиргаанд албан ёсоор бүртгэгдсэн “UFO” гэх үл мэдэгдэх нисдэг биетийн тоо 510 хүрснийгнууцаас гаргасан тайланддурджээ. Эдгээр баримтын ихэнх нь тус улсын цэрэг, батлан хамгаалахын хяналтад байдаг агаарын орон зайд илэрсэн байна. Хэдийгээр харь гарагийнх гэдгийг нь баталж чадаагүй ч эдгээрийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж дүгнэжээ. Өнгөрсөн онд Пентагон өөрийн бүтцэд “All-domain Anomaly Resolution Office” буюу “Үл мэдэгдэх үзэгдлүүдийг ангилан судлах алба” байгуулсан нь үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй холбоотой бүх асуудлыг хариуцах үүрэгтэй юм. Тус албанытайланг сая хэсэгчилсэн байдлаар олон нийтэд ил болгосон. Гэхдээ үл мэдэгдэх нисдэг биетийн тухай уг тайланд нийт тоог нь нийтэлсэн ч хаана, хэзээ үзэгдсэн тухай нарийн мэдээллийг нууц хэвээр үлдээсэн байна.

Дурдагдсан 510 тохиолдлын 144 нь өмнө нь илэрч байсан тохиолдлууд бол 366 нь цоо шинэ тохиолдол байжээ.Эдгээрбиетүүд автомат жолоодлоготой буюу нисгэгчгүй систем байх өндөр магадлалтайгаас гадна анхаарал татсан онцгой содон чадвартай нь нотлогдоогүй болохыг “Associated Press” мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Хятадын хүн ам 1961 оноос хойш анх удаа буурчээ DNN.m

Өнгөрсөн онд Хятадын хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа буурсан нь эдийн засагт нь ноцтой үр дагавар дагуулах хүн амын бууралт удаан хугацаанд үргэлжлэх эхлэлийг тавьсан түүхэн үзүүлэлт болжээ.

Хятадын хүн ам 1959-1961 онд болсон их өлсгөлөнгөөс хойш анх удаа буурсан нь мөн Энэтхэг улс энэ онд дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно гэсэн таамаглалыг баталж байна.

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсын хүн ам 850 мянгаар буурч, 1.41175 тэрбум болжээ. Өнгөрсөн өнд мөн 1000 хүнд ногдох төрөлтийн тоо 6.77 болж түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. 2021 онд энэ тоо 7.52 байсан аж. Түүнчлэн 1000 хүнд ногдох нас баралтын тоо 7.37 (2021 онд 7.18 байсан) болсон нь 1974 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Хүн амзүйн үзүүлэлтүүд ийнхүү буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь 1980-2015 онд хэрэгжүүлж байсан нэг хүүхдийн бодлого, түүнчлэн боловсрол эзэмшүүлэхэд маш их өртөгтэй байгаа нь нөлөөлжээ. Үүнээс гадна, сүүлийн гурван жилийн турш хэрэгжүүлсэн “ковидыг тэглэх” бодлого төрөлт буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хэдийгээр эрх баригчид 2021 оноос хойш татвараас хөнгөлөх, жирэмсний болон амаржсаны дараах амралтыг уртасгах, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх зэргээр иргэдийг олон хүүхэдтэй болохыг дэмжих арга хэмжээ авч байгаа боловч эдгээр алхам нь удаан хугацаагаар үргэлжлэх хүн амын бууралтыг зогсоож чадахгүй гэж үзэж байна.

2050 он гэхэд Хятадын хүн ам 109 саяар буурна гэж НҮБ-ын шинжээчид таамаглаж байгаа нь 2019 оны өмнөх таамаглалаас гурав дахин их байна.