Categories
гадаад мэдээ

Оросууд амь үрэгдсэн украин иргэдийг хүндэтгэв DNN.mn

Украины Днепр хотын орон сууц Оросын пуужингийн цохилтод өртөх үеэр 46 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсан билээ. Амь үрэгдэгсдийн дотор зургаан хүүхэд байсан. Энэ нь Украины дайн эхэлсэн цагаас хойш хамгийн олон энгийн номхон иргэн нэг дор амиа алдсан тохиолдол болсон юм.

Хэдийгээр хуулиар хориотой байгаа ч Оросын зарим хотуудад иргэд хувиараа Украины амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэсээр байна. Ингэхдээ тэд Украины урлаг соёлын алдартай хүмүүсийн хөшөө дурсгалуудын дэргэд цэцэг, тоглоом, ном, лаа, пуужинд өртсөн орон сууцны барилгын зураг зэргийг тавьж, хүндэтгэл үзүүлж байгаа ажээ. Тухайлбал, Москва хотын яруу найрагч Леся Украинкагийн хөшөөний дэргэд дурсгалын зүйлс олноор цугларсан байна.

Хотын цагдаагийн газар хүндэтгэл үзүүлсэн хүмүүсээс тавыг баривчилж, цугларсан эд зүйлсийг хэд хэдэн удаа хураасан ч иргэдийн цуваа тасрахгүй байна.

Сүүлдээ хууль сахиулагчид уг хөшөөний дэргэд хөдөлгөөнт эргүүлийн автомашин байрлуулжээ. Хөшөөнд цэцэг тавьсан 63 настай математикч Елена Иванова “Энэ эмгэнэлт явдлын талаар сэтгэгдлээ би өөр яаж илэрхийлэх билээ? Зовж шаналсан хүмүүсийн төлөө би эмгэнэн гашуудаж байна. Үүнээс өөр сонголт алга” гэж “AFP” агентлагийн сэтгүүлчид ярьсан юм.

Москвагаас гадна Санкт Петербург, Краснодар, Екатеринбург зэрэг хотуудад Украинтай холбоотой хөшөөнүүдийн дэргэд иргэд Днипрогийн хохирогсдын дурсгалд хүндэтгэл үзүүлцгээжээ.

Categories
гадаад мэдээ

Барууны орнууд Украинд танк нийлүүлж эхэллээ DNN.mn

Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалт өнгөрсөн баасан гарагт болж, Герман улс болон дэмжигч орнууд Украинд Leopard танк нийлүүлэх асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй билээ. Гэвч Германы Гадаад хэргийн сайд Анна Бербок “Польш улс Украин руу Leopard танк илгээхэд Берлин саад болохгүй” хэмээн ням гарагт мэдэгдсэнээр Польш Украинд амласан ёсоор Leopard загварын 14 нэгж танкийг ойрын үед нийлүүлэх төлөвтэй байна.

Германы батлан хамгаалахын Rheinmetall концерн “Украинд нийт 139 нэгж Leopard-1, Leopard-хоёр танкийг нэг жилийн дотор нийлүүлэх боломжтой. Эхний ээлжийн танкийг энэ оны тавдугаар сард нийлүүлэх боломжтой” хэмээн мэдэгдэж байна.

Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалтын хүрээнд Франц 40 нэгж AMX-10 дугуйт танк, Их Британи 14 нэгж Challenger танк, Чех, Морокка зэрэг орнууд 90 нэгж Т-72 танк нийтдээ 144 тооны танк Украинд нийлүүлэгдэх төлөвтэй байна.

Украины эрх баригчид Оросын довтолгоог няцаахад хамгийн багадаа 300 танк хэрэгтэй хэмээн барууны орнуудад хүсэлт гаргасан бөгөөд Герман улсын байр сууриас шалтгаалан Украинд танк нийлүүлэх асуудал хүлээлтийн байдалтай байсан бол өчигдөр энэ асуудал гацаанаас гарч Германы канцлер Олаф Шольц Leopard танкуудыг Украин руу шилжүүлэхээр шийдвэр гаргалаа.

Spiegel сэтгүүлд мэдээлснээр, Герман хамгийн багадаа нэг танкийн рот буюу 14 нэгж Leopard танк Украинд нийлүүлэх төлөвтэй байна. Цаашид Германы Leopard танктай барууны 15 орноос Украинд тус танкийг шилжүүлэхэд Герман хориг саад тавихгүй бололтой.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

Украинд “Leopard 2” танк нийлүүлэхэд саад болохгүй DNN.mn

Герман улс өөрийн үйлдвэрийн “Leopard 2” танкийг Украинд нийлүүлэхэд Польш улсад саад болохгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок мэдэгджээ. “Германы танкуудыг Украинд нийлүүлэх талаар Варшав албан ёсоор хүсэлт тавиагүй. Гэхдээ биднээс энэ талаар хүсвэл бид саад болохгүй” гэж А.Бербок Францын телевизийн “LCI” сувагтярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Украины батлан хамгаалах асуудалд дэмжлэг үзүүлэх бүлгийн гишүүн 50 улсын Батлан хамгаалахын сайд нар өнгөрсөн долоо хоногийн эцсээр Германы Рамштайн дахь АНУ-ын агаарын цэргийн баазад уулзаж, тус улсад үзүүлэх зэр зэвсгийн шинэ багцыг хэлэлцэн тохирсон. Энэ удааУкраинд нэг механик корпус буюу тактикийн гурван бригад байгуулах зэвсэг, газар агаар, газар газар ангиллын пуужингууд өгөхөөр тохирсон юм. Гэвч Герман улс шийдвэрээ гаргаж чадаагүйтэй холбоотойгоор цохилтын гол хүч болох “Leopard 2” танкийг нийлүүлэх тал дээр нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий твиттер хуудсаараа, Берлин “Leopard” танкийг Украинд нийлүүлэхийг зөвшөөрөхгүй бол Варшав энэ танкийг Украинд нийлүүлэх улсуудын бие даасан дэд эвсэл байгуулахад бэлэн байна гэжээ. Тэрээр, “орчин үеийн танкуудаасаа Украинд олгоход бэлэн байгаа” улс орнууд энэхүү шинэ дэд эвсэлд нэгдэх болно гэсэн билээ.

Үүнээс өмнө Литва, Латви болон Эстони улсын Гадаад хэргийн сайд нар “Leopard” танкаа Украинд нийлүүлэхийг зөвшөөрөхийг Германы эрх баригчдад уриалаад байсан юм.

Categories
гадаад мэдээ

Борис Жонсон Украинд дахин айлчлав DNN.mn

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Украинд айлчилжээ. Энэ нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш тус улсад хийсэн түүний дөрөв дэх удаагийн айлчлал юм. Борис Жонсон дайнд ихээхэн нэрвэгдсэн Киев мужийн баруун хойд хэсгийн Буча, Бородянка хотуудад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хамт очин нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон Давосын эдийн засгийн чуулганд Борис Жонсон оролцох үедээ Украинд ялалт байгуулахад нь шаардлагатай танк болон бусад зэвсэг техник хэрэгслүүдийг нийлүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан юм. Жонсоны Украиныг дэмжиж уриалсан энэ үгэнд талархаж байгаагаа Зеленский уулзалтынхаа үеэр илэрхийлжээ.

Дайныг дуусгах цорын ганц зам бол Украины ялалт гэдгийг Борис Жонсон айлчлалынхаа үеэр хэлсэн байна. Их Британи Украинд “Чэлленжер 2” танк нийлүүлнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм.

Categories
гадаад мэдээ

​Япон улс хүн амын бууралтыг зогсооно DNN.mn


Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида парламентын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ хүн амынхаа тоон бууралтыгзогсооход чиглэсэн шийдвэртэй арга хэмжээ авах цаг ирснийг мэдэгджээ. Жил ирэх тутам хүн ам нь улам хөгширч, төрөлт багасаж буй Япон улсад өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 800,000 хүрэхгүй тооны хүүхэд мэндэлсэн юм. Эрх баригчид өмнө нь төрөлтийн бууралт найман жилийн дараа ийм хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байжээ.

Засгийн газраас олон хүүхэдтэй болохыг дэмжсэн янз бүрийн бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа юм. Өнөөдөр Японы хүн амын дундаж нас 49 болсон нь дэлхийн хэмжээнд зөвхөн Монако хот улсын дараа орох өндөр үзүүлэлт болоод байна. “Манай улс үндэстэн нийгмийн чиг үүргээ хэвийн хадгалж чадах эсэх дээрээ тулаад байна. Хүүхэд төрүүлэхийг дэмжих шийдвэртэй арга хэмжээг хойшлуулахгүйгээр авч хэрэгжүүлэх цаг ирлээ. Бидэнд хүлээх цаг байхгүй” гэж Кишида онцлон хэлжээ. Тэрээр төрөлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг хоёр дахин нэмсэн төлөвлөгөөг энэ оны зургаадугаар сард танилцуулж, Хүүхэд, Гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг дөрөвдүгээрбайгуулна гэдгийг энэ үеэр зарласан байна.

Гэр бүлүүд хүүхэдтэй болоход эдийн засгийн дарамт гол саад болж байгаа гэж судлаачид үздэг. Япон улс нь одоогоор хүүхэд өсгөхөд хамгийн өндөр зардалтай дэлхийн гурав дахь оронд тооцогддог.Энэ үзүүлэлтээр Японы дээр бичигддэг Хятад, Өмнөд Солонгос улсуудад мөн адил хүн ам зүйн хямрал нүүрлээд байгаа юм гэж “Reuters” мэдээлэв.

Д.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” ангилалд оруулав DNN.mn

АНУ-ын засаг захиргаа Оросын хувийн цэргийн компани “Вагнер” группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” ангилалд албан ёсоор оруулснаа зарлав.Тус компани нь хөлсний цэргүүдээ Украины дайнд Оросын албан ёсны армитай цуг тулалдуулж байгаа билээ.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жон Кирби ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожиний удирддаг “Вагнер” групп одоо Украинд 50,000 орчим цэргээ байлдуулж байгаагийн 80 хувь нь шоронгоос элсүүлсэн хоригдлууд байна гэж мэдээлэв.

АНУ-ын сангийн яам Вагнер Группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” гэж зарласнаар Италийн мафи болон Орос, Японы зохион байгуулалттай гэмт хэргийн байгууллагуудтай нэг ангилалд орж байгаа юм.

Ингэснээр тус байгууллагын олон улсад явуулах банк, санхүү, худалдааны үйл ажиллагаанд өргөн хүрээний хориг үйлчлэхээр болж байна.

“Вагнер бол өргөн хүрээнд харгислал явуулж, хүний эрхийг зөрчдөг гэмт хэргийн байгууллага юм. Вагнерт тусалж буй этгээдүүдийг олж илрүүлэх, илчлэх, үйл ажиллагааг нь таслан зогсоох чиглэлд бид тууштай ажиллах болно” гэж Кирби мэдэгджээ. Кирби бас “Вагнер” Украинд харьцангуй амжилттай байлдааны ажиллагаа явуулж Кремль дэх хүчний харьцаанд нөлөөлөхийг хичээж байна гэж онцлон мэдэгджээ.

“Вагнер нь Оросын зэвсэгт хүчин болон Оросын бусад төрийн байгууллагуудын эсрэг гол өрсөлдөгч хүч болоод байна. Пригожин өөрийн нэр нөлөөг өсгөх, ашиг сонирхлоо хамгаалахад чиглэсэн шийдвэрүүдийг Украины фронт дээр гаргаж буй нь тодорхой болсон” гэж Кирби мэдээлсэн байна.

АНУ-ын засаг захиргаа Оросын хувийн цэргийн компани “Вагнер” группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” ангилалд албан ёсоор оруулснаа зарлав.Тус компани нь хөлсний цэргүүдээ Украины дайнд Оросын албан ёсны армитай цуг тулалдуулж байгаа билээ.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жон Кирби ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүн гэгддэг Евгений Пригожиний удирддаг “Вагнер” групп одоо Украинд 50,000 орчим цэргээ байлдуулж байгаагийн 80 хувь нь шоронгоос элсүүлсэн хоригдлууд байна гэж мэдээлэв.

АНУ-ын сангийн яам Вагнер Группийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” гэж зарласнаар Италийн мафи болон Орос, Японы зохион байгуулалттай гэмт хэргийн байгууллагуудтай нэг ангилалд орж байгаа юм.

Ингэснээр тус байгууллагын олон улсад явуулах банк, санхүү, худалдааны үйл ажиллагаанд өргөн хүрээний хориг үйлчлэхээр болж байна.

“Вагнер бол өргөн хүрээнд харгислал явуулж, хүний эрхийг зөрчдөг гэмт хэргийн байгууллага юм. Вагнерт тусалж буй этгээдүүдийг олж илрүүлэх, илчлэх, үйл ажиллагааг нь таслан зогсоох чиглэлд бид тууштай ажиллах болно” гэж Кирби мэдэгджээ. Кирби бас “Вагнер” Украинд харьцангуй амжилттай байлдааны ажиллагаа явуулж Кремль дэх хүчний харьцаанд нөлөөлөхийг хичээж байна гэж онцлон мэдэгджээ.

“Вагнер нь Оросын зэвсэгт хүчин болон Оросын бусад төрийн байгууллагуудын эсрэг гол өрсөлдөгч хүч болоод байна. Пригожин өөрийн нэр нөлөөг өсгөх, ашиг сонирхлоо хамгаалахад чиглэсэн шийдвэрүүдийг Украины фронт дээр гаргаж буй нь тодорхой болсон” гэж Кирби мэдээлсэн байна:

Categories
гадаад мэдээ

Батлан ​​хамгаалах яамны барилга дээрх “Панцир-S1” DNN.mn

Оросын олон нийтийн сүлжээгээр Кремлийн ойролцоох Москвагийн төвд байрлах зарим барилгын дээвэр дээр агаарын довтолгооноос хамгаалах систем суурилуулсан тухай гэрэл зураг, бичлэг цацагдаж байна. Тодруулбал, Оросын Батлан хамгаалах яамны барилгын дээвэр дээр “Панцир-S1” цогцолбор байрлуулсан байна. МөнТаганка дахь Тетеринскийн өндөр барилгын дээд давхрын нэгнээс авсан видео бичлэг нийтийн сүлжээнд тавигджээ.

“Сирена” телеграм сувгаар Рублево-Успенское хурдны зам дагуух Ново-Огарёво дахь Путины байрнаас 10 гаран километр зайдагаарын довтолгооноос хамгаалах систем “Pantsir-S1” байрлуулсан бичлэг нийтлэгджээ. Мөн цэргийн удирдлага байрладаг Шинэ Москва дүүргийн Остафьево дахь нисэх онгоцны буудлаас хоёр километрийн зайд агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн систем байрлуулжээ. Бичлэгийг “Сирена” редакц руу илгээсэн иргэн сар орчмын өмнө эндцэргийн техник хэрэгсэл байрлуулсан гэж хэлсэн байна.

Оросын нийгмийн сүлжээнд Тимирязевын Хөдөө аж ахуйн академийн нутаг дэвсгэрт байрлуулсан “С-400” цогцолбор,Лосины Островын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан агаарын довтолгооноос хамгаалах батерейны дүрс зэрэг Москвагийн янз бүрийн хэсэгт цэргийн техник хэрэгсэл байрлуулсан зургууд нийтлэгдэж байна.

Оросын Пуужин, артиллерийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ, техникийн бага хурлын үеэр агаарын довтолгооноос хамгаалах “Панцир-С1” пуужингийн систем туршилтын явцад хэд хэдэн ноцтой дутагдалтай байгааг онцолжбайсан билээ. Сүүлийн үед Украины хилээс хол Оросын нутгийн гүнд, бүр Москвад хүртэл дэлбэрэлт болж олон тооны гал түймэр гарах болсон юм. Ийнхүү өөрсдийнх нь цэргүүд украинчуудыгхэрхэн алж, хядаж байгааг диван дээрээ тухлан, зурагтаар харж байсан орос иргэд өөрсдөө пуужингийн цохилтын үеэр ямар арга хэмжээ авах тухай гарын авлага уншиж эхлэв.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт боллоо DNN.mn

Дэлхийн эдийн засгийн 2023 оны чуулга уулзалт Швейцарын Давос хотноо “Хуваагдсан дэлхий ертөнц дэх хамтын ажиллагаа” сэдвийн дор амжилттай боллоо.

Энэ жилийн чуулга уулзалтад цар тахлын дараах дэлхийн бизнесийн салбарын олон төлөөлөл оролцсон бөгөөд энэ нь “бизнес”, “маркетинг” гэсэн нэр томъёоны утгыг жинхэнэ утгаар өөрчиллөө. Чуулга уулзалтаар эдийн засгийн хямралаас гадна, Орос-Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий дахинд тулгамдаж буй бусад асуудлыг хэлэлцлээ.

Дэлхийн эдийн засаг

Эдийн засгийн тал дээр бизнесийн салбарын манлайлагчид цаашдын хэтийн төлөвийн талаар эерэг таамаг дэвшүүлснээр өөдрөг дүр зураг харагдаж байв.

АНУ, Европ ч мөн одоогоор эдийн засгийн уналтад орох эрсдэлээс хол байгаа бололтой. Үүний сацуу дэлхийн ихэнх улс орны эдийн засаг “COVID-19”-өөс үүдэлтэй нөхцөл байдлаас гарч байгаа нь сайны шинж тэмдэг юм.

Хятад улс “COVID-19”-тэй тэмцэхийн тулд хэрэгжүүлж байсан хязгаарлалтуудаа цуцалж хилээ нээсэн нь хэтийн төлөв байдлыг эергээр төсөөлөхөд мөн нөлөөлөв.

Гэсэн ч томоохон эдийн засагтай орнуудын Төв банкууд санаа зовоосон асуудлууд байсаар байгааг анхааруулж, инфляцыг хяналтдаа авахын тулд бодлогын хүүгээ өндөр байлгахаа мэдэгдсэн байна.

Украины тухайд

Украины тал цэргийн нэмэлт тусламж, сэргээн босголтын ажилд санхүүгийн тусламж шаардлагатай байгааг дахин мэдэгдэж, сэргээн босгох үйлст зориулсан амлалтуудыг дайн дууссаны дараа биш, харин одоо өгч эхлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн Одил Франсуа Рено-Бассогийн хувьд, “Одоо бид хэдий чинээ хүчин чармайлт гаргана, төдий чинээгээр сэргээн босголтын ажил хөнгөвчлөгдөнө” гэж хэлснийг “Reuters” агентлаг эш татан мэдээлсэн байна.

Украины Ерөнхийлөгч чуулга уулзалтад цахимаар үг хэлж, тус улсын тэргүүн хатагтай Давост биечлэн очжээ.

Уур амьсгалын өөрчлөлт

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдвүүдийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт байлаа. Ногоон эрчим хүчийг ашиглах, энэ чиглэлд оновчтой хөрөнгө оруулалт хийх нь нэн шаардлагатай байгааг уулзалтад оролцогч бүх тал хүлээн зөвшөөрчээ.

Бизнесийн салбарын манлайлагчид мөн чинээлэг улс орнууд болон корпорацууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү их хөрөнгө мөнгө зориулах хэрэгтэй гэдэгтэй санал нэгдсэн байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлснээр, хорт хийн ялгарлыг бууруулах, 2050 он гэхэд биологийн олон янз байдлыг сэргээхэд жил бүр шаардлагатай 3 их наяд долларын санхүүжилтийг бий болгоход туслах зорилготой санаачилгыг эхлүүлжээ.

Чуулга уулзалтын үеэр Грета Тунберг тэргүүтэй байгаль хамгаалагч идэвхтнүүд “Бидэнд Б гараг гэж байхгүй”, “Олборлодог түлшнээс татгалзах ёстой” гэсэн уриа лоозонгуудыг барин эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Барууны орнууд Украинд шинээр зэвсэглэл техник нийлүүлж эхэллээ DNN.mn

Украинд цэргийн тусламж үзүүлэх “Рамштейн-8”-ын уулзалт өнгөрсөн долоо хоногт болж, барууны орнуудаас дараах зэвсэглэлийг шинээр нийлүүлэхээр боллоо. Үүнд:

  • 8 нэгж Avenger зенит пуужингийн цогцолбор;
  • 3 нэгж Patriot зенит пуужингийн цогцолбор;
  • 7 нэгж Gepard зенитийн өөрөө явагч их бууны төхөөрөмж;
  • Iris-T зенит пуужингийн цогцолбор;
  • NASAMS системд зориулсан пуужингууд;
  • 58 нэгж Bradley хуягт тээвэрлэгч;
  • 40 нэгж Marder хуягт тээвэрлэгч;
  • 90 нэгж Stryker хуягт тээвэрлэгч;
  • 350 нэгж жийп;
  • 19 нэгж гаубиц;
  • 12 нэгж Challenger-2 хүнд танк;
  • Т-72 танкууд;
  • Нисдэг тэрэгнүүд;
  • Олон мянган тооны их бууны сум болон бусад зэвсэглэл, техник багтаж байна. ЭХ СУРВАЛЖ: iss.gov.mn
Categories
гадаад мэдээ нийгэм

​Ардчиллаа хамгаалж жагсав DNN.mn


Тель-Авив хотод олон арван мянган израильчууд Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн засгийн газрын шүүхийн тогтолцоог шинэчлэх төлөвлөгөөгардчиллын үндсийг алдагдуулна гэж эсэргүүцэн жагсав.Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 100 мянга орчим хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэж мэдэгджээ. Долоо хоногийн өмнө өөр нэг жагсаал болсон бөгөөд Нетаньяху болон түүний хэт үндсэрхэг үзэлтэй, хэт үнэн алдартны засгийн газрыг эсэргүүцсэн олон арван мянган хүнийг хамарсан юм.

Эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь шүүгчид болон засгийн газрын хуулийн зөвлөхүүдэд хууль боловсруулах болон засаглалд хэт их эрх мэдэл олгосон гэж засгийн газар үзэж өөрчлөлт хийх гэж байгаа юм. Харин Нетаньяху сөрөг хүчний эсэргүүцлийг үл харгалзан өөрчлөлтийг үргэлжлүүлнэ гэж амласан билээ.

ЭсэргүүцэгчидТель-Авив хотын төв гудамжуудыг дүүргэж, Израилийн далбааг барин “Манай хүүхдүүд дарангуйлагч дэглэмд амьдрахгүй”, “Израиль, бидэнд асуудал байна” гэсэн лозун барьсан байв.“Энэ бол улс орноо хамгаалах жагсаал” гэж жагсаалд нэгдсэн сөрөг хүчний удирдагч, Ерөнхий сайд асан Яир Лапид мэдэгдээд “Ардчиллаа хамгаалахын тулд хүмүүс өнөөдөр энд ирсэн” гэжээ. “Бүх үеийнхэн санаа зовж байна. Энэ бол тоглоом биш” гэж жагсагч оюутан хэлжээ.

Энэ долоо хоногийн эхээр авлигын хэргээр шүүгдэж буй Нетаньяху эсэргүүцлийн жагсаалыг үл харгалзан шүүхийн шинэчлэлийн төлөвлөгөөг үргэлжлүүлнэ гэж амласан бөгөөд энэхүү өөрчлөлт нь Нетаньяхуг авлигын хэргээр шүүхээс ялаас мултрах эсвэл шүүхийн хэргийг бүрмөсөн алга болгоход тусална гэж жагсагчид үзэж байгаа аж.