Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Хятадын хаврын баярын эргэн тойронд DNN.mn

Гурван жилийн хөл хорины дараа 2023 оны хаврын баяраар Хятад даяар гэр орондоо буцаж, ахан дүүс төрөл төрөгсдөдөө очих, гэр бүлээрээ аялах нүүдэл өрнөлөө. Хаврын баярын амралтын үеэр нийт зорчигчдын урсгал 2 тэрбум 950 саяд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 99.5 хувиар нэмэгджээ.

Хятадын төмөр замаар 8 сая 591 мянган, авто замаар 24 сая 350 мянга, агаараар 1 сая 456 мянган зорчигч зорчжээ. Хаврын баяраар аялал жуулчлалын бүтээгдэхүүний захиалга 2022 онтой харьцуулахад 40 хувиар, нэг хүнд ногдох аялал жуулчлалын зардал 50 хувиар өсжээ.

Киноны зах зээлийн орлого 6 тэрбум 400 саяас давсан байна. Онгоцны тийзийн захиалга 15 орчим хувиар нэмэгдэж, Бали арал руу нисэх онгоцны тийз 30 дахин, Сингапурынх 8 дахин, Манила 5 дахин, Бангкокийн Пукетийнх 4 дахин нэмэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ISS.GOV.MN

Categories
гадаад мэдээ

Хятад цахилгаан машины үйлдвэрлэл, борлуулалтаар дэлхийд тэргүүлэв DNN.mn

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан статистик мэдээгээр 2022 онд Хятадын цахилгаан авто машины үйлдвэрлэл 7.058 сая, борлуулалт 6.887 саяд хүрч найман жил дараалан дэлхийд тэргүүлэв. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт 35 хувиар өсөж 9 саяд хүрнэ гэж 2023 онд таамаглаж байна. Шинэ эрчим хүчний машины борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс хэрэглэгчдийг 2023 он хүртэл татвараас чөлөөлсөн юм. Энэ онд тус салбарын өрсөлдөөн ширүүсэж, Baidu, Xpeng, Nio зэрэг үйлдвэрлэгчид олон арван шинэ загвар гаргах төлөвтэй байна. Хятад улс цахилгаан машинд ашигладаг батерейн үйлдвэрлэлээр ч дэлхийд тэргүүлдэг. Хятадын нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй тус салбар цаашид ч хурдацтай хөгжих төлөвтэй байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

Цөмийн зэвсэгтэй болохыг дэмжив DNN.mn

Умард Солонгосын аюулаас хамгаалахын тулд үндэсний цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй эсэх гэсэн судалгаанд оролцсон Өмнөд Солонгосын иргэдийн 70 гаруй хувь нь ийм хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмсэн байна.

“Gallup Korea” судалгааны төв энэ асуудлаар 1,000 насанд хүрэгчийг түүврийн аргаар санал асуулгад хамруулж, үр дүнг нь танилцуулсан байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын 76.6 хувь Өмнөд Солонгос улс бие даан цөмийн зэвсэгтэй болохыг дэмжжээ. Бас 77.6 хувь нь Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах “боломжгүй” гэж үзсэн бол 78.6 хувь Пёньяны дэглэм долоо дахь удаагаа цөмийн зэвсэг турших нь тодорхой болсон гэж хариулсан байна.

Судалгаанд оролцогчдын 51.3 хувь нь Солонгосын хойгт дайн гарахад АНУ-ын зэвсэгт хүчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамгаална гэдэгт итгэдгээ илэрхийлжээ.

Санал асуулгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас арван хоёрдугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд оролцогч тус бүртэй ярилцах аргаар зохион байгуулсан юм байна гэж ”Yonhap News” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​Сельфичин баавгай DNN.mn


АНУ-ын Колорадо мужид байгаль орчин, зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагын ууланд байршуулсан хяналтын камер сонирхолтой гэрэл зургууд авсан байжээ. Камерын зургуудыг шалгахад 580 зургийн 400 орчим нь зөвхөн нэг баавгайн зураг байсан аж. Ихэнх амьтдын анзаардаггүй камерыг уг баавгай анзаарч ихэд сониучирхан янз бүрээр зурагаа авхуулсан байна.

Боулдер хотын байгаль орчныг хамгаалах газар нь ан амьтдыг хамгаалж, амьтдын дадал зуршил, амьдралыг судлах зорилгоор дархан цаазат газрын олон хэсэгт камер суурилуулдаг аж.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Борис Жонсон: Путин цөмийн пуужингаар заналхийлсэн DNN.mn

Дайн эхлэхээс өмнө В.Путин дэлхийн удирдагчидтай хэрхэн харилцаж байсныг харуулсан баримтат кинонээлтээ хийжбайгаа юм байна. Энэ кинонд Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Украин руу довтлохын өмнөхөн утсаар ярих үед өөрт нь цөмийн пуужингаар заналхийлсэн тухай “ВВС”-гийн уг баримтат кинонд гарах аж. Жонсон “”Гэнэт тэр намайг заналхийлсэн байдлаар “Борис, би чамд ямар нэг байдлаар муу юм хийхийг хүсэхгүй байна.Гэхдээ пуужин харвахадердөө ганцхан минут шаардагдана”” гэж хэлснийг иш татсан байна. Утсаар холбогдсоннэлээд урт, уг яриа өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр болсон бөгөөд Украинд дайн хийвэл та нарт гамшиг болно гэж Жонсон анхааруулсны хариуд Путин энэ тайлбарыг хийсэн гэнэ.

“Путины маш тайван байсан өнгө аяс, түүний байгаа байдлаас харахад тэр зүгээр л намайг хэлэлцээр хийхэд түлхэх гэж ийм зүйл ярьсан байх гэж би бодож байна” гэж экс Ерөнхий сайд хэлжээ. Жонсон мөн энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгчид Украин одоогоор НАТО-д элсэхгүй гэдгийг ойлгуулахыг оролдсон бөгөөд Украинд хийх ямар ч халдлагаОросын хил дээр ” бага биш, харин ч илүү том NАТО-г зогсоох болно гэсэн үг” гэдгийг анхааруулжээ. Харин Путин “Борис, та Украиныг ойрд НАТО-д элсэхгүй гэж хэлж байна. Ойрд гэж юу гэсэн үг вэ?” гэж асуусан аж. Би “Украин ойрын ирээдүйд НАТО-д элсэхгүй. Та үүнийг маш сайн мэдэж байгаа” гэж хариулсан гэж Жонсон ярьжээ.

“ВВС”-ийн “Путин Барууны эсрэг” баримтат кино өчигдөр Лондонгийн цагаар 21:00 цагаас “BBC 2” сувгаар гарсан бөгөөд Их Британийн “iPlayer” дээр тавигдаж байгаа юм байна.

В.Путины цөмийн заналхийллийн хувьд,олон улсад нэгдсэн сөрөг арга хэмжээ гэгдэх болсон, хэрэвОрост цөмийн пуужин хэрэглэх өчүүхэн шинж тэмдэг мэдэгдвэл холбоотнуудтайгаа зөвлөлдөх гэж цаг алдахгүй шууд бие даасан шийдвэр гаргаж, оросуудад байхгүй орчин үеийн илүү хүчтэй, газар дээр бас гүнд дэлбэрдэг ердийн пуужингуудаарОХУ-ын улс төр, цэргийн удирдлага, зэвсэгт хүчин, цөмийн зэвсгийн байгууламжуудыг нь устгах болно гэдгийг АНУ болон Их Британи Кремльд хоёрдмол утгагүй ойлгуулсан гэдэг нь дэлхий нийтэд ил болоод байгаа юм.Үнэхээр ч энэхүү мэдэгдлээс хойш барууны ихэнх улс Оросоос огт айхгүй болсон төдийгүй Кремлийн суртал ухуулагчид “Цөмийн дайнд ялагч гэж байхгүй. Бид ердийн зэвсгээр Украиныг чулуун зэвсгийн үед нь оруулна” хэмээн заналхийлж, пуужингаар Украины энгийн иргэдийн орон сууц,дэд бүтцийг буудаад эхэлсэн билээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Засгийн газар Монгол Улсын зудын эрсдэлийн эсрэг тусламж үзүүллээ DNN.mn

Улаанбаатар хот – АНУ-ын Засгийн газар Монгол Улсад зудын эрсдлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд нэг зуун мянган ам. долларын тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА) Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгохоор боллоо. Энэхүү тусламж нь эрсдэлтэй бүсийн малчин айлуудад мөнгөн тэтгэлэгийн хэлбэрээр очих юм.

Зуд болон хэт хүйтний байдал мал аж ахуйд хэрхэн нөлөөлж байгааг Элчин сайдын яамнаас анхааралтай ажиглаж байдаг. Тусламжийн талаар АНУ-ын Элчин сайд Ричард Буанган: “Энэхүү зудын хариу арга хэмжээ нь Монголын ард иргэдийг цаг уурын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байх, хариу арга хэмжээ авахад нь туслах бидний явуулж буй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд нэрвэгдсэн малчдад хурдан сэргэх, хөл дээрээ босоход нь туслах зорилготой юм” гээд, тэрээр “Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршийн хувьд бид хүнд хэцүү үед нь Монголын ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсох болно” гэлээ.

Монгол Улсын ард иргэдийн зуд болон бусад байгалийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхийн тулд жилийн турш хэрэгждэг урт хугацааны хөтөлбөрүүдийг АНУ-ын ОУХА-аас явуулдаг билээ. Эдгээр хөтөлбөрүүдэд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ажилтан албан хаагчдыг сургах, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран гамшигт үзэгдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, малын өвчлөлийн тандалтын чадавхийг бэхжүүлэх зэрэг гамшгийн эрсдэлийг бууруулах дэмжлэг багдаг.

АНУ-ын Засгийн газар ОУХА-аараа дэмжуулан эрсдэлт бүлгийн иргэдийн гамшигт тэсвэртэй байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх туслалцаа дэмжлэгийг үзүүлсээр байна. 2010 оноос хойш ОУХА-аас 8 сая орчим ам.долларыг Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрт зарцуулжээ.

Categories
гадаад мэдээ

​Өмнөд Солонгос НАТО-тай хамтран ажиллана DNN.mn


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинтэй уулзах үеэрээ БНАСАУ Украины дайнд ОХУ-д дэмжлэг үзүүлж байгаа нь дэлхийн бусад улс орнууд аюулгүй байдлаа хангах хүчин чармайлтаа уялдуулах шаардлагатай байгааг баталж байна гэж эдэгджээ. “Улам таамаглашгүй, тодорхойгүй болж буй ертөнцөд дүрэм журамд суурилсан олон улсын дэг журам, эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэдэг улс орнууд нэгдмэл байх нь илүү их ач холбогдолтой гэж би бодож байна” гэж НАТО-гийн тэргүүн хэлсэн байна. “Мэдээж хэрэг бид БНАСАУ-ын пуужингийн туршилт, цөмийн хөтөлбөрүүдэд санаа зовниж байна. Украины дайн ч бас танай бүс нутагт нөлөөлж байгаа. БНАСАУ Оросын талд пуужин өгөх зэргээр цэргийн дэмжлэг үзүүлж байгааг бид мэднэ. Энэ нь бид хоорондоо хэр зэрэг холбоо хамааралтай болохыг харуулж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. Харин БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин “Өнөөдөр бид цаашдын түншлэлээ хөгжүүлэх институцын үндэс суурийг бэхжүүллээ. Аюулгүй байдалд учирч буй өнөөгийн аюул заналыг арилгахын тулд НАТО-той илүү нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн зургаадугаар сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Юн Сок Ёл оролцсоны дараа БНСУ НАТО-д төлөөлөгчийн газраа байгуулсан юм.

Сөүлд хоёр хоног айлчлах хугацаандаа Й.Столтенберг мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл болон Засгийн газрын бусад төлөөлөгчидтэй уулзах юм..

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Нисгэгчгүй онгоцоор Иранд цохилт өгчээ DNN.mn

Израилын нисэгчгүй онгоцнууд Ираны хэд хэдэн цэргийн болон энгийн объектуудад цэргийн цохилтыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-нд өглөө. Тухайлбал, Ираны Исфахан хотын ойролцоох цэргийн зэвсгийн үйлдвэр руу Израилын гурван нисэгчгүй онгоцоор довтолсон талаар Ираны Батлан хамгаалах яамнаас мэдээлж байна.

Мөн Ираны Зүүн Азербайжан мужийн Шахид Салими хотод хөдөлгүүрийн тосны томоохон үйлдвэр шатсан, баруун хэсгийн Дизфул хотын агаарын баазад дэлбэрэлт болсон, тус улсын баруун хэсэгт орших Хамадан хот, хойд хэсэгт орших Рашт хотод дэлбэрэлт болж гал гарсан тухай Ираны IRNA, Tasnim агентлагууд мэдээлж байна. Улмаар Ираны нийслэл Техран хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдож, нийслэлийн дээгүүр сөнөөгч онгоцнууд хөөрсөн талаар нутгийн оршин суугчид мэдээлж байна.

Ираны талын мэдээлснээр “Одоогоор хохирогч, шархадсан хүмүүс байхгүй, Исфахан мужийн цэргийн зэвсгийн үйлдвэрийн дээвэр бага зэрэг гэмтсэн” гэж байна. Харин Израилын Jerusalem Post сонин “Иранд өгсөн цэргийн цохилт туйлын амжилттай болсон” хэмээн мэдээлж байна.

Иранд өгсөн цохилтоос хэдхэн цагийн өмнө Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Терроризмтой тэмцэхийн тулд нэн даруй хэд хэдэн алхам хийнэ” хэмээн мэдэгдсэн бөгөөд нэгдүгээр сарын 27-нд Израилын нийслэл Йерусалим хотод томоохон террорист халдлага болж долоон хүний амь эрсдэж, гурван хүн шархадсан үйлдэлд Ираныг буруутгаж байгаа нь дээрх цохилтын нэг шалтгаан байж магадгүй юм.

Гэвч Израилын Гадаад хэргийн яам Ираны цэргийн болон энгийн объектуудад нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн талаар ямар нэгэн тайлбар, мэдээлэл одоогоор хийгээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: ISS.GOV.MN

Categories
гадаад мэдээ

Казахстаны 18 настай бүсгүй Оросын их мастерыг хожив DNN.mn

Москва хотод болж буй “Шатрын одод 2023” олон улсын шатрын тэмцээний үеэр Казахстаны 18 настай тамирчин бүсгүй Оросын их мастер, дэлхийн шилдэг тамирчдын нэг Сергей Карякиныг хожиж, дуулиан тарьжээ. Рапид гэх түргэн тоглолтод Бибисара Асаубаева их мастерыг буулгаж авсан тухай Казахстаны Спорт, Соёлын яам өчигдөр мэдээлсэн байна.

Тэмцээний түргэн буюу блиц төрлийн тоглолтууд нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Шилдэг шатарчид оролцож буй “Шатрын одод 2023” тэмцээн $216,247-ын шагналын сантай юм байна.

Асаубаева нь эмэгтэйчүүдийн шатрын түргэн тоглолтын дэлхийн аварга бөгөөд олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер цолтой юм.Карякин энэ тоглолтынхоо дараа Асаубаеваг “маш сайн тоглодог дэлхийн аварга юм” гэж магтжээ. Өнгөрсөн онд Украинд хийсэн Оросын эзлэн түрэмгийллийг дэмжсэнийх нь төлөө Карякины тэмцээнд өрсөлдөх эрхийг Олон Улсын Шатрын Холбоо зургаан сараар цуцалж байжээ. Одоо 33 настай тэрээр Крымд төрсөн бөгөөд 2009 оныг хүртэл шатрын тэмцээнд Украиныг төлөөлж байжээ. Карякины дэлхийн чансаа одоо 10 дугаарт байгаа ба оргил үедээ 2011 онд 4-т оржбайсан гэж Kazinform” мэдээлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​Байлдааны нисэх онгоц, нийлүүлэх яриа хэлэлцээ эхэлжээ DNN.mn

Украин Өрнөдийн холбоотнуудтай байлдааны нисэх онгоц, алсын тусгалтай пуужин нийлүүлэх яриа хэлэлцээг яаралтай горимоор эхлүүлсэн тухай Киевийн эрх баригчид мэдээлэв. Өрнөдийн холбоотнууд нь “дайн яаж явагдаж буйг сайн ойлгосон” тул газраар довтлох танкуудыг агаараас дэмжих зэвсэг нийлүүлэх хэрэгтэй гэж үзсэнийг Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк мэдэгдсэн байна. Гэхдээ Өрнөдийн зарим түншүүд нь олон улсын харилцааны архитектурыг өөрчлөхөөс болгоомжилж, зэвсэг нийлүүлэх асуудалд “хуучинсаг” байр сууринаас хандаж буйг тэр хүлээн зөвшөөрсөн юм. “Бид тэдэнтэй тулж ажиллах шаардлагатай. Бид түншүүддээ дайны бодит дүр зургийг танилцуулж, зэвсэг нийлүүлэх нь яг ямар ач холбогдолтойг тайлбарлаж, Европ тивийн аюулгүй байдлыг хангах ач холбогдлыг нь ойлгуулах хэрэгтэй байна” гэж Подоляк хэлжээ.

Өрнөдийн холбоотнууд танк нийлүүлэх шийдвэрээ зарласны дараа Оросын арми Украины газар нутагт үзүүлэх агаарын цохилтоо нэмэгдүүлсэн юм. Зөвхөн Баасан гарагаас Бямба гарагийн өглөөг хүртэлх хугацаанд Оросын талаас Украины газар нутагт нийт 10 пуужин харваж, агаараас 26 удаа довтолж, 81 удаа их буугаар галласан байна.Энэ үеэр Херсон мужид хоёр энгийн иргэн алагдсан тухай “Associated Press мэдээлжээ.