Categories
гадаад мэдээ

Ромын Пап Монголд айлчилна DNN.mn

Өнгөрсөн ням гарагт Өмнөд Суданы нийслэлээс Ватикан руу буцах замдаа Ромын католик сүм хийдийн тэргүүн Пап энэ онд хийхээр төлөвлөж буй гадаад айлчлалуудынхаа талаар ярьжээ. Тэрбээр энэ оны наймдугаар сард Португал, Франц улсуудад болох арга хэмжээнүүдэд оролцсоныхоо дараа Монгол улсад анхныайлчлах хийх төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр мэдэгдсэн аж. Тэрээр, Францын Марсейль хотоос шууд Монгол руу нисэх боломжийг судалж байгаагаа ярьжээ.Мөн 2017 онд төлөвлөж байсан ч амжаагүй Энэтхэгт хийх айлчлалаа 2024 онд товлосон гэсэн байна.

Ромын католик сүм хийдийн тэргүүн Франсис өнгөрсөн долоо хоногт Африк тивийн Конго, Өмнөд Судан улсуудад зургаан өдөр аялсныхаа дараа Ватикан руу буцах замдаа нисэх онгоцонд сэтгүүлчидтэй уулзсан юм гэж “Reuters” мэдээлэв

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Турк, Сирийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 3700 болж нэмэгджээ DNN.mn

Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсгийн хил залгаа бүс нутагт болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 3700 орчим болж нэмэгджээ. Орон нутгийн цагаар даваа гарагийн үүрээр 04:17 цагт хүмүүсийг унтаж байх үед Газиантеп хотын ойролцоо болсон газар хөдлөлтийн дараа гамшгийн бүсэд 13:30 цагийн орчимд дахин 7,5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болсон юм.

Ойр ойрхон хүчтэй газар хөдлөлт болж байгаагаас иргэд гэртээ болон хоргодох байгууламжуудад орохоос айж гудамжинд байрлацгааж байна.

Гамшигт Турк улсад 2379 хүн амь үрэгдсэн бол Сири улсад 1444 хүн амь үрэгдсэн гэж албаныхан мэдэгдлээ. Нурангин доороос хүмүүсийг аврах ажил үргэлжилж буй учир энэ тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан анхааруулжээ.

Түүнчлэн олон мянган хүн гэмтэл авч, бүс нутаг дахь эмнэлгүүдийн ачаалал нэмэгджээ. Аврагчид одоогоор 8000 орчим хүнийг нурангин доороос эсэн мэнд гаргаад байна.

Байгалийн гамшигт байшин барилга, гүүр ихээр нурж сүйдсэн тул олон газарт зам харилцаа нурангид даруулж боогдсон. Түүнчлэн бороо орж нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж.

Дэлхийн улс орнууд Турк, Сирийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, яаралтай тусламж илгээхээ илэрхийлсээр байна.

Тухайлбал АНУ аврагчдын хоёр бүрэлдэхүүнийг Турк руу илгээхээр шийдвэрлэсэнг Туркт суугаа АНУ-ын элчин сайд Жефф Флейк мэдэгджээ.

Америкийн онцгой байдлын аврагчид, эрэлч нохой, эмч нараас бүрдэх хоёр тусгай багийн нэг нь 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй байх аж.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар холбогдож аврах ажиллагаа болон гамшгийн дараах сэргээн босгох ажилд шаардлагатай бүхий л зүйлээр туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Мөн Германы олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны гишүүд Турк руу нисэхээр Кельн-Бонн нисэх буудлаас хөөрөхөд бэлэн болжээ.

Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажилд оролцохоор Швейцарын аврагчид болон эрэлч ноход Цюрихийн нисэх буудлаас хөөрсөн байна.

Түүнчлэн Унгараас 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Будапештээс хөөрөхөөр бэлтгэлээ хангасан бол Грек улс мөн аврагчдаа илгээсэн байна.

Categories
гадаад мэдээ

​Япончууд таталцлын долгион илрүүлнэ DNN.mn

Токиогийн Их Сургуулийн Сансар судлалын хүрээлэнгийн эрдэмтэд “KAGRA” огторгуйн дурангаар Орчлон ертөнц дэх таталцлын долгионыг илрүүлэх оролдлогыг ирэх тавдугаар сараас үргэлжлүүлэхээр болсноо мэдэгджээ. Японы төв хэсгийн Гифу мужид байрладаг “KAGRA” ажиглалтын төв нь хар нүх, нейтрон оддын нэгдэл зэрэгүйл явдлуудаас үүссэн орон зай, цаг хугацааны өчүүхэн гажуудлыг илрүүлэх зориулалттай юм.

“KAGRA” төслийнхөн 2020 онд хийсэн анхны ажиглалтынхаа үеэр таталцлын долгионыг илрүүлж чадаагүй юм байна. Уг телескопын мэдрэгчийг хангалттай түвшинд хүргэн тохируулга хийхэд коронавирусний цар тахал саад болсон гэж хүрээлэнгийн захирал, Нобелийн шагналт физикч Такааки Казита ярьжээ. Тэрбээр төслийн оролцогчид энэ гурван жилийн хугацаанд дахь анхны ажиглалтаа тавдугаар сард хийх гэж байгааг нэмж хэлсэн байна. Судлаачид ирэх хавар гэхэд “KAGRA” дурангийн мэдрэгчийн хүчин чадлыг арав дахин нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа аж. Тус багийнхан энэ чиглэлээр ажилладаг туршлагатай гадаадын байгууллагуудтай хамтран 18 сарын хугацаанд хийх ажиглалтынхаа үеэр таталцлын долгион илрүүлэхийг зорьж байна гэж “NHK” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын үйлдвэрүүд ажиллах хүчний хомсдолд оржээ DNN.mn

БНСУ-ын усан онгоцны үйлдвэрүүдэд ажиллах хүчний хомсдолыг арилгах зорилгоор тус улс энэ сард гадны 2000 гаруй ажилтанг усан онгоцны үйлдвэрүүдэд шинээр авна гэж тус улсын Худалдаа аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас мэдэгдэв.

Иймээс өнгөрсөн нэгдүгээр сард тус салбарт ажиллах гадны иргэдэд шуурхай виз олгох ажлыг явуулжээ.Түүнчлэн БНСУ дотоодынхоо ажил хайгчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр улсынх нь өмнөд хэсэгт төвлөрөн байрладаг усан онгоцны үйлдвэрүүдийг яваандаа дотоодынхоо ажилчдаар хангахыг зорьж байгаа аж.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Туркийн өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn

Туркийн зүүн өмнөд болон Сирийн баруун хойд хэсэгт өнөө өглөө орон нутгийн цагаар 04:17 цагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтөд Туркийн Газиантеп, Кахраманмарас, Хатай, Османие, Адьяман, Малатья, Шанлиурфа, Адана, Диярбакир, Килис зэрэг 10 хот, Сирийн Алеппо, Латаки, Хама, Тартус мужууд өртсөн байна. Газар хөдлөлтийн чичиргээ 45 секунд орчим үргэлжилж, Кипр, Ливан, Ливид улсад мөн мэдрэгдсэн байна.

Түүнчлэн хэд хэдэн барилга нурж, олон хүн дарагдсан гэж BBC-ийн сурвалжлагч мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Европын холбоо-Украины дээд хэмжээний уулзалт Киевт болж байна DNN.mn

Энэхүү уулзалтаар Европын Холбооны эрх баригчид “Украин хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа ч гишүүнчлэлд элсэхээр чухал хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэх, Европын холбоонд элсэх замаа тууштай үргэлжлүүлэхийг уриалах, Украинд тодорхой боломж олгох, дэмжлэг үзүүлэх, урамшуулах” зорилгыг агуулж байна.

Европын Холбоо-Украины дээд хэмжээний уулзалт жил бүр болдог уламжлалтай ч дайн дажны улмаас өнгөрсөн оны уулзалт хойшлогдож өнөөдөр энэхүү 24 дэх удаагийн уулзалт болж байна. Өнөөдрийн уулзалт нь Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш болон Киевт Европын Холбооны нэр дэвшигчийн статус олгосноос хойш анх удаагаа болж байгаагаараа онцлог юм.

Уулзалтаар Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлын өнөөгийн явц, ахиц дэвшил цаашдын төлөв, Украинд үзүүлэх тусламж дэмжлэг, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мөргөлдөөнийг шийдвэрлэх энхийн төлөвлөгөө, Украины хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Улмаар Украиныг Европын Холбооны нэгдсэн зах зээлд нэгтгэх, Украины экспортын бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, еврогийн төлбөрийн нэгдсэн бүсэд хамруулах, сэргээгдэх эрчим хүчний салбарт стратегийн түншлэл байгуулах төлөвтэй байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2022 оны хоёрдугаар сарын 28-нд Европын Холбоонд элсэх хүсэлтээ гаргаснаар Украин мөн оны зургаадугаар сарын 23-нд Европын Холбоонд элсэх нэр дэвшигчийн статусаа авсан билээ. Украин тус статусаа авснаас хойш Европын Холбооноос тавьсан тодорхой нөхцөлийг биелүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн тухай хууль, Үндэсний цөөнхийн тухай хууль, Украины Үндсэн хуулийн шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль тогтоомж зэргийг батлан гаргаад байна. Учир нь Европын Холбоонд нэр дэвшигч улс бүр хууль дээдлэх ёс, ардчилсан байгууллагуудын үйл ажиллагаа, Европын Холбооны хуулийг дагаж мөрдөх зэрэг “Копенгагены шалгуур”-ыг заавал мөрдөх ёстой байдаг.

Польш болон Балтын орнууд Украиныг Европын холбооны гишүүнчлэлд элсүүлэх асуудлыг яаравчлахыг шаардаж байгаа бол Франц, Герман, Испани, Нидерланд, Португал, Дани, Бельги зэрэг улс асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх бодлого баримталж байна.

Эх сурвалж: ISS.GOV.MN

Categories
гадаад мэдээ

АНУ Украинд алсын тусгалын пуужин нийлүүлэх төлөвтэй байна DNN.mn

Украины аюулгүй байдалд туслах санаачилгын хүрээнд АНУ дахин шинээр 2.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх, түүний дотор алсын тусгалын пуужин нийлүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухайгаа АНУ-ын эрх баригчид албан ёсоор өнөөдөр зарлах бололтой.

АНУ-аас өмнө нь Украинд HIMARS харвагч төхөөрөмжөөс 80 км зайд харвах пуужинг нийлүүлж байсан. Одоогийн нийлүүлэхээр төлөвлөж буй пуужин HIMARS төхөөрөмжөөс 150 км зайд харвах боломжтой, тусгал нэмэгдүүлэх хөдөлгүүртэй, GPS навигацийн системийн удирдлагатай, цахим хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх чадвартай GLSDB (Ground Launched Small Diameter Bomb) загвартай юм. Энэхүү пуужингуудыг Америкийн Boeing корпорац болон Шведийн SAAB компани хамтран үйлдвэрлэдэг.

Эх сурвалж: ISS.GOV.MN

Categories
гадаад мэдээ

​Лондонгийн эсэргүүцлийн жагсаал DNN.mn

Сүүлийн арваад жилд тохиогоогүй томоохон эсэргүүцлийн жагсаал Лондон хотод болсныг “Sky News” мэдээлжээ. Жагсагчид ядуурлын түвшин нэмэгдэж, амьдралын чанар буурч байгааг эсэргүүцэж, ажил хаялт зарлан ийнхүү жагсаж байгаа аж. Цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардсан уг жагсаалд төрийн албан хаагчид, галт тэрэгний жолооч нар, агаарын тээврийн ажилчид болоод худалдааны байгууллагын хагас сая гаруй хүн оролцсон байна. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак жагсаалыг албан хүчээр тараах зохицуулалт хийх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​Ганц долларын “Reaper” DNN.mn


АНУ-ын өндөр технологийн дрон үйлдвэрлэгч “General Atomic Aeronautical Systems” компани өөрийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээс хоёр ширхгийг 1 ам.доллараар Украинд нийлүүлэх санал тавьжээ. Ингэхийн тулд засгийн газраасаа зөвшөөрөл хүссэн байна. Тус компанийн нийлүүлэхийг хүссэн хоёр дрон нь “Grey Eagle” болон “Reaper” юм. “Grey Eagle” нь тагнуулын зориулалттай хамгийн орчин үеийн техник дрон бол “Reaper” нь онцгой байг алсын зайнаас устгах зориулалттайаж. “Reaper”-ийг АНУ-ын зэвсэгт хүчин Афганистан, Сири, Ирак зэрэг бүс нутгуудад онц чухал дайснаа устгахад ашиглаж байсан юм байна.

Өнгөрсөн хугацаанд АНУ-ын засаг захиргаа Украинд олон тооны зэр зэвсэг нийлүүлж байсан ч дээрх хоёртой дүйцэх өндөр түвшний зэвсэг огт илгээгээгүй байгаа юм. “Оросын эзлэн түрэмгийллийн эхний өдрүүдээс бид Украины зэвсэгт хүчинд MQ-9 Reaper, MQ-1C Grey Eagle дронуудыг илгээх хувилбаруудыг судалж эхэлсэн” гэж “General Atomic Aeronautical Systems” компанийн гүйцэтгэх захирал Линден Блю мэдэгджээ. Тэрбээр, мөн Украины мэргэжилтнүүдийг үнэ төлбөргүй сургаж өгөхөө амласан байна. Тус компани нийлүүлэх дронуудаа бүх дагалдах хэрэгсэл, үйлчилгээнийх нь хамт 1$ гэсэн бэлгэдлийн үнээр өгөх гэнэ. Блю “Бид ямар нэг нөхцөлгүй онцгойсанал тавьж байна. Одоо зөвхөн АНУ-ын засгийн газрын зөвшөөрөл л хэрэгтэй. Бидний үзэж байгаагаар энэ дайнд Украиныг ялахад сайн мэдээлэл чухал шаардлагатай байгаа нь эхнээсээ тодорхой байсан” гэж хэлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Дэлхийн эдийн засгийн төсөөлөл нэмэгдэв DNN.mn

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллөө ахиулсан ч өсөлт 2024 онд эргэн сэргэхээсээ өмнө энэ онд саарна гэж таамаглаж байна. ОУВС-гийн тайланд дурдсанаар, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт Орос-Украины дайн үргэлжилж, инфляц өндөр байгаагийн улмаас сул хэвээр байх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засаг 2023 онд 2.9 хувиар өсөх төлөвтэй байгаа нь ОУВС-гийн өнгөрсөн 10 дугаар сарын төсөөллөөс 2.7 хувиар ахисан үзүүлэлт боловч 3.4 хувиар өснө гэж 2022 онд таамаглаж байсантай харьцуулахад нэлээд буурч 2024 онд дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өснө гэж таамаглаж байна.

Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг авч үзвэл, 2023 онд 4 хувь, 2024 онд 4.2 хувьтай гарна гэж таамаглажээ. Өнгөрсөн онд 2.2 хувиар агшсан Оросын эдийн засаг энэ онд 0.3 хувиар, ирэх онд 2.2 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна.

ОУВС өнгөрсөн 10 дугаар сарын тайландаа, хөгжингүй орнуудын эдийн засаг 1.1 хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг 3.7 хувиар тэлнэ хэмээн таамаглаж байсан юм.

Г.АМАРСАНАА