Categories
гадаад мэдээ

“Дисней” компани 7 мянган ажилтнаа цомхотгож байна DNN.mn

“Уолт Дисней” компани өргөн хүрээг хамарсан бүтцийн өөрчлөлт хийж байгаагаа лхагва гарагт зарлажээ.

Компанийн удирдлагууд 5.5 тэрбум долларын зардал хэмнэж, бизнесээ ашигтай болгохын тулд 7 мянган ажилтнаа цомхотгож байна гэжээ.

Энэхүү цомхотгол нь Диснейн дэлхийн олон улс дахь нийт ажилчдын 3.6 хувийг хамарч байна.

Компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер өнгөрсөн оны 11 дүгээр сард компанидаа эргэн ирснээс хойших санхүүгийн үр дүнгээ тайлагнасан байна.

Уг тайлангаар компанийн орлого 8 хувиар өсч, 23.5 тэрбум долларт хүрсэн ч “Дисней энтертайнмент”-ийн хэлтсийн эзэмшдэг “Дисней плас” үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 2019 онд ажиллаж эхэлснээс нь хойш анх удаа 2.4 саяар цөөрч, 161.8 сая болжээ.

Тиймээс зардлыг хэмнэх үүднээс компанийн удирдлагууд кино, телевиз, дамжуулалт зэрэг зугаа цэнгэлийн хэсэг, спортод чиглэсэн “И-ЭсПи-Эн” нэгж болон “Дисней цэцэрлэгт хүрээлэн” гэсэн гурван хэсэгт бүтцийн өөрчлөлт хийх юм байна.

Categories
гадаад мэдээ

​Сансрын бизнест их хэмжээний хөрөнгө оруулжээ DNN.mn

Хөрөнгө оруулагчид хоёр дахь жилдээ сансрын технологийн салбарын гарааны бизнест их хэмжээний хөрөнгө оруулаад байгаагИх Британийн “The Times” сонин мэдээлжээ. Өнгөрсөн онд сансрын технологийн төслүүд 8.9 тэрбум орчим ам.долларын санхүүжилт авсан нь өмнөх оныхоос бага боловч өнгөрсөн жилүүдэд авсан санхүүжилтээс хамаагүй их юм гэж тус сонинд бичжээ.

Сансрын технологийн хөрөнгө оруулалтын “Seraphim Space” компанийн шинжээчдийн үзэж буйгаар, хөрөнгө оруулалтын хэмжээ урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн байдал сайжрахын хэрээр улам өсөх аж. Сансрын технологид оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр АНУ тэргүүлсэн хэвээр байна. Их Британи, Энэтхэг, Австрали, Герман улсууд мөн энэ салбарт томоохон хөрөнгө оруулагчид болсон байна. “Сансрын технологи өдгөө үнэхээр олон улсын хэмжээнд хүрсэн, Ази, Европ байгуулсан гэрээ хэлцлийн тоогоор Хойд Америкийг гүйцэж байна” гэж “Seraphim Space”-ийн гүйцэтгэх захирал Марк Боггет хэлжээ. Түүний хэлснээр, өнгөрсөн онд Азид байгуулсан гэрээ хэлцлийн тоо 80 хувиар, Европын орнуудад 50 хувиар нэмэгдсэн байна.

Энэ оны хувьд хөрөнгө оруулалтын гол чиг хандлага сансрын судалгааны сүлжээ, сар руу нислэг хийхэд чиглэн арилжааны хэлбэрт орж байгаа аж. Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор улс орнуудын батлан хамгаалах төсөв өсөн нэмэгдэж буйг сансрын компаниуд ашиглах төлөвтэй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

​Ерөнхийлөгч Жо Байден хоёр дахь удаагийн илтгэлээ Конгресст тавив DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “State of the Union” хэмээн нэрлэгддэг жил бүрийн уламжлалт илтгэлээ Конгрессийн нэгдсэн чуулганд танилцууллаа. Засаг захиргааныхаа хэрэгжүүлж буй гадаад, дотоод бодлого, үйл ажиллагаа, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулдаг тус илтгэл нь цар тахал эхэлсэн 2019 оноос хойш анх удаагаа зочид урьж оролцуулж байгаагаар онцлог байв. Жо Байдены хувьд 11-р сард болсон завсрын сонгуулиар Бүгд Найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосноос хойш тавьсан анхны илтгэл болсон байна. Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхныг 20 орчим жил удирдсан Нэнси Пелосигийн оронд Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти суусан байв.

Ерөнхийлөгч Жо Байден Конгресст тавьсан илтгэлдээ АНУ-ын сайн сайхны төлөө хоёр нам хамтран ажиллах нь чухал гэдгийг Бүгд Найрамдахчуудад уриалжээ. Байден бүрэн эрхийнхээ хугацааны эхний хоёр жилд гарсан ололт амжилтыг онцолж, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлогынхоо талаар танилцуулжээ.Түүний явуулсан бодлого Америкийн эдийн засгийг сэргээсэн хэмээн тэмдэглээд, “дөрвөн жилийн хугацаанд аль ч ерөнхийлөгчийн бүтээснээс илүү олон буюу 12 сая ажлын байрыг хоёр жилийн дотор шинээр бий болгосон” гэв. “Хоёр жилийн өмнө коронавирусний цар тахлын улмаас манай улсын бизнес, сургуулиуд хаагдаж, бид олон боломжоо алдаж байсан бол одоо бидний амьдрал “ковид”-оос шалтгаалахаа болиод байна” гэж хэлсэн байна. Ж.Байден мөн 2021 онд Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайрч байсан явдлыг дахин сөхөөд, АНУ-ын ардчилал Иргэний дайнаас хойших хамгийн том аюул заналтай тулгарсан боловч өдгөө ч “мохоогүй, сөхрөөгүй, шантраагүй” хэвээр байна гэж хэлжээ. Түүнчлэн тэрээр АНУ-ын төсвийн асуудлыг хөндөхдөө Ерөнхийлөгч асан Дональд Трампыг төсвийн алдагдалд буруутгав. “Трампын засаг захиргааны үед Америкийн төсвийн алдагдал дөрвөн жил дараалан өссөн бөгөөд сүүлийн 200 гаруй жилийн хугацаан дахь улсын нийт өрийн 25 хувь ньтүүний засаг захиргааны үед хуримтлагдсан” гэж Жо Байден Конгресст тавьсан илтгэлдээ дурджээ.

Бүгд найрамдахчууд Жо Байдены засаг захиргааг Трампын үеийн цагаачлалын бодлогоос татгалзсанаас болж сүүлийн хоёр жилийн хугацаанд хил дээрх цагаачдын тоо огцом нэмэгдсэнд буруутгаж байгаа бол тэрээр улсынхаа

хилийн аюулгүй байдлыг хангах боловсон хүчнийг нэмэгдүүлж, Куба, Гайти, Никарагуа, Венесуэль улсуудаас ирэх хууль бус цагаачдын хөдөлгөөнийг 97 хувь бууруулсан хэмээн танилцуулжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Газар хөдлөлтөд нас барсан хүний тоо 12 мянгад хүрэв DNN.mn

Турк болон Сирийн хойд хэсэгт газар хөдлөлтийн улмаас дор хаяж 12,000 хүн нас барсан нь батлагдсан. НҮБ-аас хоёр улсад газар хөдлөлтийн гамшигт нас барсан хүний тоо 20 мянгад хүрэх магадлалтай гэж тооцоолжээ.

Гамшгийн дараа онцгой байдлын албаны хариу арга хэмжээ хэтэрхий удаан, засгийн газар бэлтгэл муутай байсан гэж шүүмжлэгчид мэдэгджээ.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган засгийн газар зарим асуудалтай тулгарсныг хүлээн зөвшөөрсөн ч одоо нөхцөл байдал “хяналтад байгаа” гэж мэдэгдэв. Тэрбээр байгалийн гамшигт бэлтгэх боломжгүй гэж мэдэгджээ.

Ойролцоох Сирид олон жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас тус улсын дэд бүтцийг сүйтгэж, тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байна.

Categories
гадаад мэдээ

Сирийн шоронд хоригдлууд бослого гаргав DNN.mn

Турк, Сирийн хил залгаа бүс нутагт болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа Сирийн баруун хойд хэсгийн шоронд хоригдлууд бослого гаргасан байна. Энэ үеэр Исламын улс бүлэглэлийн 20 гаруй хоригдол шоронгоос оргожээ. Туркийн хилийн ойролцоох Ражо хот дахь цэргийн шоронд 2000 гаруй хоригдол хоригдож байгаагийн 1300 орчим нь Исламын Улс бүлэглэлийн дайчид аж. Туркийг дэмжигч бүлэглэлийн хяналтад байдаг тус шорон газар хөдлөлтөд өртсөний дараа хоригдлууд нь бослого гаргаж, шоронгийн нэг хэсэгт хяналтаа тогтоосонбайна. Хүчтэй газар хөдлөлтөд зөвхөн Сири улсад 1500 орчим хүн амь эрсдээд байгаа юм. Амь үрэгдэгсдийн 733 нь босогчдын хяналтад байдаг бүс нутгийн иргэд аж.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Амиа алдсан хүний тоо 7000 даваад байна DNN.mn

Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний 7000 даваад байна. Туркийн Онцгой байдлын газрын мэдээгээр, тус улсад амиа алдсан хүний тоо 3419-д хүрч, 20 426 хүн гэмтэж бэртэн, 5775 байшин барилга нурсан байна. Сирийн Идлиб, Алеппо, Хама, Латакиа, Ракка мужуудад 1 600 гаруй хүн амиа алджээ.

Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож буй байгалийн гамшигт энэ үзэгдэлд 13.5 сая хүн нэрвэгдсэн гэж тус улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Мурат Курум мэдээлжээ. Тэрбээр байшин барилгын нурангинд дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгааг мэдээлээд, ийм ажиллагаанд эхний 72 цагчухал болохыг цохон тэмдэглэв. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг аврах, эрэн хайх ажиллагаанд 65 орны 2660 алба хаагч оролцож байна гэж тус улсын Онцгой байдлын газраас мэдээлжээ.

Туркийн аврах албаныхантай хамтран 13 740 хүн байгалийн гамшигт өртсөн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаанд 629 өргүүр кран, 360 тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа аж. Гамшгийг арилгах ажиллагаатай холбогдуулан Туркийн Батлан хамгаалахын нисэх хүчний тээврийн онгоцнуудыг дайчлан тусламжийн ажиллагаанд оролцуулж байгаагаас гадна, Кахраманмараш, Газиантеп хотуудын нисэх онгоцны буудлуудын иргэний агаарын тээврийн нислэгийг цуцалжээ. Онцгой байдлын газрын мэдээлснээр, тусламж хүргэх 146 нислэг үйлдэж, нийтдээ 300 мянган хөнжил, 41 504 майхан болон халаагуур, гал тогооны хэрэгслийг хүргэсэн байна. Түүнчлэн Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс газар хөдлөлтөд гэмтэж бэртсэн хүмүүст зориулж цус сэлбэлтийн нөөц илгээн, улс орон даяар цусаа хандивлах аян зарлаад байна.

Турк, Сирийн засгийн газарт тусламж үзүүлэхээ Европын Холбоо, НАТО болон бусад олон улсын байгууллагуудаас гадна дэлхийн олон улс орон мэдэгдээд байна.

НҮБ-ын байгууллагууд газар хөдлөлтийн бүсэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бол АНУ, Франц, Их Британи, Итали, Нидерланд, Австри, Чех, Беларусь, Гүрж, Япон, Тайвань, Алжир, Мексик, Казахстан, ОХУ, БНСУ болон бусад олон орны эрх баригчид гамшгийн бүсэд аврагчдаа илгээгээд байна.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо Турк, Сирийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст 75.6 сая орчим ам.долларын хэмжээтэй тусламж үзүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалжээ.

Швед улс 657 000 ам.доллар, Ирланд улс 2 сая еврогийн тусламжийг Турк, Сирийн засгийн газарт үзүүлэхээр болжээ.Мөн Австралийн Засгийн газар 10 сая австрали.долларын хүмүүнлэгийн тусламж, Шинэ Зеландын Засгийн газар 1.5 сая шинэ зеланд.долларын тусламж үзүүлэхээр болсон гэж “BBC” мэдээлэв.

Categories
гадаад мэдээ тоглолтын-хуваарь

​Финланд улс НАТО-д Шведгүйгээр элсэнэ DNN.mn

Хэрэв Турк, Унгар улсууд хүсэлтийг нь баталбал Умард Атлантын цэргийн эвсэлд “Финланд улс Шведгүйгээр НАТО-д элсэхэд бэлэн байгаа. Хэрэв Турк болон Унгар Финландын гишүүнчлэлийг соёрхон баталбал ийм нөхцөл үүснэ” гэж “IltaLehti” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. НАТО-д элсэх тухай Финланд, Шведийн хамтарсан хүсэлтийг эвслийн гишүүн 30 орноос Турк, Унгараас бусад 28 улс хэдийнээ батлаад байгаа юм.

Энэ оны эхээр Шведийн Стокхолм хотод лалын шашны эсрэг ажиллагаа болсны улмаас Финланд, Шведийн НАТО-д элсэх хамтарсан хүсэлтийг соёрхон батлах үйл явц түр зогссон юм.

Categories
гадаад мэдээ

Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn

Энэ зун Австралид ойн түймэр дэгдэх эрсдэл нэмэгдээд байгаатай холбоотойгоор зэрлэг ан амьтдын амьдрах орчныг хамгаалах арга хэмжээнүүд авч эхэлжээ. Австралид гурван жилийн өмнө дэгдсэн ойн түймэрт 61 мянга орчим коала баавгай нэрвэгдсэн гэсэн тооцоог Дэлхийн байгаль хамгаалах сан гаргажээ.

Шинэ Өмнөд Уэльс муж дахь коала баавгайнуудыг хамгаалах ажлын хэсгийн хувьд түлэгдэж, гэмтэж бэртсэн амьтдыг эмчлэх гурван малын эмчийг хөлслөн ажиллуулж байгаагаас гадна сайн дурынхныг аль болох олон коала аварч, анхны тусламж үзүүлэхэд сургаж байна.

Австралид их хэмжээний хур тунадас унаснаар өвс ургамал хурдан ургасан тул энэ зун олон ойн түймэр дэгдэж магадгүй байна. Үүнтэй холбоотойгоор гал түймэртэй тэмцэх албаныхан хяналтын камер, нийгмийн сүлжээг ашиглан нөхцөл байдлыг хянаж, түймэр тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд өвс ургамал идүүлэхээр ямаануудыг ой руу оруулж байгаа юм байна. Шинэ Өмнөд Уэльсийн Гал түймэртэй тэмцэх албаны комиссар Роб Рожерс энэ талаар хэлэхдээ, ямаанууд байгаль орчин, хөрсийг сүйтгэхгүй, зөвхөн өвс ургамал идэж байгааг дурдаад, холбогдох албаныхан гал түймэрт өртөх, шатах эрсдэлтэй хүчин зүйлсийг бууруулах арга замыг эрэлхийлж байна гэсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn

Саудын Арабын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн “Saudi Aramco” компани Ази, Европ болон АНУ-ын зах зээлд ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосныхоо үнийг нэмлээ гэж “Bloomberg” агентлаг компанийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ.

“Saudi Aramco” гол зах зээл болох Азийн худалдан авагчдад газрын тосныхоо үнийг нэмсэн нь гэнэтийн шийдвэр байлаа. Учир нь “Bloomberg”-ийн санал асуулгад оролцсон шинжээчид тус компанийг ирэх сард үнээ бууруулна гэж таамаглаж байв. Түүнээс гадна газрын тосны үнэ 6-8 хувиар унаад байгаа үед энэ шийдвэрийг гаргажээ.

Азийн худалдан авагчдын хувьд “Arab Light” маркийн газрын тосны үнэ нэг торх тутамд 0.2 ам.доллароор нэмэгдсэн байна. Ингэснээр уг маркийн тос “Oman/Dubai” сортуудын сагсны үнээс нэг торх тутам нь 2 ам.доллароор үнэтэй болжээ.

Европын худалдан авагчдад зориулсан үнийг баррель тутамд 2 ам.доллароор, АНУ-ын зах зээлд нийлүүлэх үнийг 30 центээр өсгөсөн байна.

Өмнө нь тус компани хоёрдугаар сард нийлүүлэх нефтийн үнийг Ази, Европын орнуудад буулгаж, харин АНУ-ын худалдан авагчдад хэвээр үлдээж байжээ.

Categories
гадаад мэдээ

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn

Тухайн өдрийн 13:30 цагийн орчимд Туркийн төв хэсэгт 7.7 баллын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болж, Туркийн Диярбакир, Шанлиурфа, Анкара, Адана хот, Гүржийн Батуми хот, Сирийн нийслэл Дамаск болон Латаки мужид чичиргээ мэдрэгдсэн байна. Энэ өдөр Арменд 3 балл, Казахстанд 5.4 балл, Тайваньд 5.1 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгджээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл мөн Иордан, Ливи, Аргентин, Чили, АНУ, Мексик, Курилын арлууд дээр мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас Туркт 6216 барилга нурж, 20426 хүн шархадсан бөгөөд газар хөдлөлтөд нэрвэгдсэн 338 мянган хүнийг голдуу их дээд дунд сургуулийн дотуур байранд нүүлгэн шилжүүлээд байна.

Газар хөдлөлтийн бүс руу Европын орнууд, ОХУ, Беларусь, Украин аврах баг, хүмүүнлэгийн тусламж илгээж байна. Тухайлбал, ОХУ нь Турк, Сири руу аврагчдаа илгээсэн бол Израил Турк руу майхан, эм, хөнжил илгээж байгаа төдийгүй Сирид ч туслахад бэлтгэж байна хэмээн Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэж байна. Гэвч Сири улс Израил улсаас тусламж хүссэн гэдгээ үгүйсгэж байна.

Эх сурвалж: iss.gov.mn