Categories
гадаад мэдээ

Ерөнхий прокурор асанд эрүүгийн хэрэг үүсгэв DNN.mn


Хятадын Фүжянь мужийн Шэмянь хотын дунд шатны Ардын шүүхээс авлига авсан хэрэгт сэжиглэнШанхай хотын Ерөнхий прокурор асан Жан Бэньцайд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ерөнхий прокурор асанд холбогдох хяналт шалгалтын байгууллагууд намын дотоод мөрдөн шалгалтыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн аж. Улмааресдүгээр сард түүнийг Хятадын Коммунист намаас хөөж, төрийн албанаас халсан бөгөөд 11-р сард баривчилжээ. Жан Бэньцай нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа хөрөнгөжсөн, бизнестэй холбоотой янз бүрийн асуудлыг шийдвэрлэх, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж гуравдагч этгээдээс их хэмжээний авлига авч байсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна. Өмнө нь 2018 оны 10 дугаар сарын сүүлчээр Шанхай хотын Ерөнхий прокурор асан Чэнь Сюй хээл хахууль, авлига авсан хэргээр бүх насаараа хоригдох ял авсан байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ нийгэм

Ойрх Дорнод, Ираны эргэн тойронд хурцадмал байдал нэмэгдэж байна DNN.mn

Ойрх Дорнод, Ираны эргэн тойронд араб, турк, еврей, армен, азербайжан, курд зэрэг олон үндэстэн угсаатан оршин амьдрахын зэрэгцээ христос, ислам, иудизм гэсэн дэлхийн гурван том шашин, Орос, Америк зэрэг дэлхийн их гүрнүүдийн геостратегийн ашиг сонирхол огтолцолж байдаг нь дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг байсаар ирсэн. Ялангуяа Карабахын хоёрдугаар дайны дараагаас Ираны хувьд уламжлалт дайсан Израил, АНУ-аас гадна “ах дүү Азербайжан”-тайгаа харилцаагаа муутгаж эхэлсэн нь хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж байна.

Иран Азербайжантай шийт шашинаараа ах дүүгийн холбоотой ч 2020 оны хоёрдугаар Карабахын дайны ялагчид болох Турк, Азербайжан улс Арменийг дайрсан “Зангезурын коридор” гэгчийг байгуулах болсон нь Тегеранд Азербайжанаас хөндийрч Арменийг дэмжих ашиг сонирхолд хүргэсэн.

Арцахын буюу уулын Карабахын 44 хоногийн хоёрдугаар дайнаар Кавказад Туркийн нөлөө улам бүр нэмэгдэж, Азербайжан-Израилийн харилцаа өргөжиж, “Зангезурын коридор” гэгчийг байгуулах асуудал гарч ирсэн нь Армен-Ираны хил таслагдах, Иран Европ руу гарах гарцаа алдах, улмаар Азербайжан, Туркээс хараат болох аюул Тегеранд тулгарсан.

Карабахын хоёрдугаар дайны дараа ийнхүү Арменийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал Ираны хувьд “улаан шугам” болж, Армен-Ираны хилийг өөрчлөхийг зөвшөөрөхгүй гэсэн Тегераны байр суурь ах дүү Иран, Азербайжаны харилцааг хурцадмал байдалд хүргэж эхэлсэн.

Мөн Ираны баруун хойд хэсэгт түрэг хэлээр ярьдаг нутгийн иргэдийн дунд салан тусгаарлах пантуркист суртал ухуулга явуулж байгаа нь Ираны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул занал учруулж байна хэмээн Тегеран үзэж, өнгөрсөн оны намраас цэргийн зэвсэг, техникээ хилийн бүс рүү шилжүүлж, томоохон хэмжээний хээрийн сургуулилт хийж эхэлсэн. Үүний хариуд Азербайжан ч Иранаас айхгүй гэдгээ мэдэгдэж мөн хариу цэргийн арга хэмжээ авч эхлээд байна.

Тегеран дахь Азербайжаны элчин сайдын яаманд нэгдүгээр сарын 27-нд террорист халдлага болсны дараахан Азербайжаны Дотоод хэргийн яам өнгөрсөн долоо хоногт “Ираны тагнуулын сүлжээг илчлэх” тусгай ажиллагааны хүрээнд шашны нэрийн дор хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх 39 хүнийг баривчилсан нь байдлыг улам хурцатгаж байна.

Ираны Исфахан дахь цэргийн байгууламжид нэгдүгээр сарын 29-нд нисгэгчгүй онгоцоор өгсөн цохилтод Тегеран Израилийг сэжиглэж байна.

НҮБ-д суугаа Ираны элчин сайд Саид Иравани НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргад илгээсэн захидалдаа “Ираны цэргийн байгууламжид халдсан гол хариуцлагыг Израил хүлээх ёстой. Иран хариуг нь Израилд хэзээ ч хаана ч өгөх эрхтэй” хэмээн мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Би Израилийн Ерөнхий сайдын хувьд Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд чадах бүхнээ хийх болно” хэмээн мэдэгдсэн нь мөн нөхцөл байдлыг хурцатгаж байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

​Орос эмэгтэй Украин эмэгтэйн амь насанд халджээ DNN.mn

Эдүгээ 47 настай Виктория Насырова 2016 онд бичиг баримтыг нь ашиглах зорилгоор тухайн үед 35 настай байсан Ольга Цвикт хордуулсан бялуу өгсөн нь батлагджээ. Уг хоёр эмэгтэй хоорондоо нэлээд төстэй царайтай байсан нь ийм гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн аж.

2016 оны наймдугаар сард Насырова хохирогч эмэгтэйн амьдардаг Күинс дүүрэг дэх байранд зочлохдоо хайрцагтай бялуу авчирсан байна. Тэрбээр өөрөө хоёр зүсэм бялуу идээд хордуулсан нэг зүсмийг нь хохирогч эмэгтэйд өгчээ. Цвик тэр дороо бөөлжиж, ухаан алдсан байна. Түүнийг гэртээ ухаангүй хэвтэж байхад нь найз нь олж эмнэлэгт хүргэснээр аврагдсан аж.

Цвикийг амиа хорлосон болгож харагдуулахын тулд хувцсыг нь сольж, шалан дээр эм цацсан байсан гэнэ. Хохирогч эдгэрснийхээ дараа гэртээ буцаж ирээд Украины иргэний паспорт, АНУ-д ажил эрхлэх зөвшөөрөл, үнэт эдлэл, $4,000-ын бэлэн мөнгө нь алга болсныг мэджээ. Улмаар цагдаад хандаж шалгуулахад бялууны савнаас феназепам нэртэй хүчтэй тайвшруулагч эм илэрсэн байна.

Насыроваг шүүх хурал гуравдугаар сарын 21-ний өдөр товлогджээ. Хэрвээ шүүх түүнийг буруутай гэж үзвэл 25 хүртэл жилийн хорих ял оноох юм байна. АНУ-д ирэхээсээ өмнө Насырова 2014 онд Орос дахь гэрийнхээ хөрш эмэгтэйг хордуулан алж, хадгаламж дахь мөнгийг нь хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн Интерполоор эрэн сурвалжлагдаж байжээ. Мөн АНУ-д ирснийхээ дараа онлайнаар танилцсан эрчүүдийг мансууруулаад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэгт сэжиглэгдэж байсныг хэвлэлүүд мэдээлсэн байна гэж “BBC” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​Украины армийн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөв DNN.mn

Хувийн зэвсэгт хүчний компани болох “Вагнер” группийн тэргүүн Евгений Пригожин Оросын хэвлэлийн сэтгүүлчтэй ярилцахдаа Бахмут хотын дэргэд Украины армийн ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байгаагаа анх удаа хүлээн зөвшөөрсөн байна. Түүний үүсгэн байгуулсан компанийн хөлсний цэргүүд өнгөрсөн сард Бахмутын ойролцоох Соледар сууриныг эзлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэгддэг. Өнөөдөр Украины дайны хамгийн халуун цэг болоод байгаа уг хотын төлөөх тулалдаанд Оросын тал маш их хохирол амсаж буй тул “махны машин” гэж нэрлэгдээд байгаа юм. Пригожин “Манай цэргүүдийн цаашдын амжилтандБахмут хот маш чухал. Яагаад энэ хотын төлөөх тулалдааныг махны машин гэж нэрлэж байна вэ? Учир нь Украины арми энд анги нэгтгэлүүдээ тасралтгүй нэмж илгээсээр байгаа юм. Энэ хотыг гартаа оруулахад ойрхон байна гэж хэлэхэд хэтэрхий эрт байна. Хотын олон гудамж бидний хяналтын гадна байгаа. Украины цэргүүд сайн бэлтгэгдэж, тэднээс ямар чхотыг салгахад хэцүү болсон байна. Ямартай ч бид одоогоор сайн тулалдаж байгаа. Бид эхлээд Артемовск хотыг чимээгүйхэн эзэлж авчихаад дараа нь чанга дуугаар ялалтаа зарлах хэрэгтэй байх” гэж ярьжээ. Артемовск гэдэг нь Бахмут хотыг Зөвлөлт Холбоот Улсын үед нэрлэж байсан нэр юм гэж Reuters” мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

​Ерөнхийлөгч Жо Байден Польшид айлчилна DNN.mn

ОХУ-аас Украинд хийж буй дайны нэг жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон Польшид айлчлах гэж байна. Тэрбээр Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзаж, Украин болон НАТО-г дэмжих хамтын ажиллагааны талаар ярилцах юм. Мөн ОХУ-ын түрэмгийллийн нэг жилийн ойн өмнө үг хэлэх болно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэв.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд хэлэхдээ, “Байден бүтэн жилийн турш Украиныг дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн шийдвэр, эв нэгдлийн ач холбогдлын талаар ярихыг хүсч байна” гэжээ.

Олон улсын зарим судлаачид энэхүү уулзалтанд Украины ерөнхийлөгч оролцох магадлал өндөр байгааг онцолсон байна.

Categories
гадаад мэдээ

АНУ, Филиппин хоёр “батлан хамгаалах хамтын ажиллагааны нэмэлт хэлэлцээр”-ээ өргөтгөлөө DNN.mn

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Филиппин улсад энэ сарын 2-ны өдөр ажиллаж, Ерөнхийлөгчид бараалхан, Батлан хамгаалахын сайдтай хэлэлцээ хийж, үр дүнтэй тохиролцоонд хүрлээ. Хоёр улсын хооронд 2014 онд байгуулсан “Батлан хамгаалах хамтын ажиллагааны нэмэлт хэлэлцээр”-ийг өргөтгөн, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Филиппинд одоо байрлаж буй 5 байрлалыг дөрвөөр нэмэгдүүлж, АНУ-ын цэрэг, зэвсэг байрлуулах эрх нээх асуудлыг шийдвэрлэв. Мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрис өнгөрсөн 11 дүгээр сард тус улсад айлчилж, Батлан хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж байсан юм.

АНУ эхний ээлжид 82 сая ам.доллароор тэдгээрт шинэчлэл хийнэ. Улмаар ондоо багтаан хоёр тал хамтран 17 мянган хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хамтарсан сургуулийг энэ бүс нутагт хийхээр болоод байна.

Хэлэлцээрийн дагуу тохиролцсон АНУ-ын цэргийн хүч байрлах байрлалууд (хар дөрвөлжнөөр одоо ашиглагдаж байгаа, улаанаар шинээр байгуулах санал) (2023.02.09) Эх сурвалж: Филиппин яагаад АНУ-ыг дахин цэргийн хүчээ газар нутагт нь өргөжүүлэх боломж олгов. https://time.com/6252750/philippines-us-military-agreement-china

АНУ-ын БХЯ-наас мэдэгдэхдээ “Филиппинд илүү олон байрлалд Америкийн цэрэгт эрх нээгдэж байгаа нь хоёр улсын холбоотны харилцаа, чадавхыг сайжруулах, зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, гаднын халдлагын эсрэг хамтарсан ажиллагааг хүчирхэгжүүлэх ач холбогдолтой. Энэ нь дээрх цэргийн байрлалуудад байнгын цэргийн бааз нээнэ гэсэн үг биш, харин ээлжид суурилсан цэргийн үйл ажиллагаа явуулна” гэжээ. Филиппиний талаас нэмж эрх олгож буй цэргийн байрлалуудыг нэрлэхээс татгалзсан бөгөөд орон нутгийн удирдлагатай тохиролцож жич шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Одоогоор АНУ-ын 500 орчим цэргийн албан хаагч Филиппин улсад байрлаж байна.

Энэ удаагийн тохиролцоо нь АНУ Энэтхэг-Номхон далайн стратегиа хэрэгжүүлэх хүрээнд хийж буй алхам бол Филиппин улсын хувьд аюулгүй байдлаа хангах, Хятадын нөлөө, дарамтыг тэнцвэржүүлэх улс төрийн шийдэл болж байна. Харин БНХАУ-ын зүгээс уг асуудалд дургүйцлээ хүчтэй илэрхийлээд байна.

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын цэргийн хүчинд Филиппинд эрх нээгдэж байгаа нь дөрвөн үндсэн стратегийн мессежийг илгээж байна. Үүнд: 1. Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын нөлөөг өргөтгөсөн; 2. БНХАУ-д анхааруулга өгсөн; 3. АНУ, Филиппин урт хугацааны цэргийн хамтын ажиллагааны түүхтэйг харуулсан; 4. Тухайн улсын ард иргэдийн их гүрний талаарх эерэг, сөрөг үзэл бодол цэргийн хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөлсөн.[1]

БНХАУ-ын Гадаад хэргийн яам уг үйл явдлын дараа АНУ-ыг хүйтэн дайны үеийн сэтгэлгээгээр бүс нутагт цэргийн хүчийг нэмэгдүүлж, эх тайван, тогтвортой байдалд аюул учрууллаа хэмээн буруушааж, бүс нутгийн орнуудыг ийм ятгалгад автахгүй байхад анхааралтай байх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ISS.GOV.MN

Categories
гадаад мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Усан сараана цэцэгс DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..

Францын импрессионист зураач Клод Монэгийн “Усан сараана цэцэгс” нэртэй цуврал бүтээл дэлхийн урлагийн шилдэг 50 бүтээлд багтдаг юм. Энэ нь 250 цуврал, тосон будгийн бүтээл билээ. Уг бүтээлд Парисаас баруунтаа 30 милльд орших Гиверни дэх нэрт зураачийн хувийн цэцэрлэгт хүрээлэн дэх цэцэгс янз бүрийн байдлаар тусгалаа олсон байдаг. Монэ амьдралынхаа сүүлчийн 30 жилийг энэ эдлэндээ өнгөрөөсөн бөгөөд уран бүтээлийнх нь гол сэдвүүд энэхүү цуврал бүтээлд дүрслэгдэн үлджээ.

Амьдралынхаа сүүлийн үест нэрт зураач катаракт буюу нүдний болор цайх өвчн өөр шаналж байсан ч тэр үедээ алдарт 250 цувралынхаа ихэнхийг зурсан байх юм. Энэ цуврал бүтээл дэлхий даяар, урлагийн музейнуудын ховор нандин үзмэр, нийтийн хүртээл болсоор байна. Энэ цуврал зургуудаас тавиагүй музей тун цөөн гэж болно. Тухайлбал, Парис дахь Мармоттаны музей, Нью-Иорк дахь Метрополитан музей, Чикагогийн урлагийн институт, Сент Луисийн урлагийн музей, Портландын урлагийн музей болон Карнегийн урлагийн музей гэхчилэн томоохон музейн нэрс үргэлжилнэ. 1920-иод оны туршид Францын төрөөс санхүүжүү- лэн “Де ли Оранжери” музейд хос зуйван танхимуудыг барьж байгуулжээ.

Энд Монэгийн “Усан сараана цэцэгс” бүтээлээс наймыг нь байнгын үзмэр болгосон байна. Хос зуйван танхимыг нэрт зураачийг нас барахаас хэдхэн сарын өмнө, 1927 оны тавдугаар сарын 16-нд олон нийтэд нээсэн байдаг. 1999 онд уг музей тусгай үзэсгэлэн зохион байгуулж дэлхийн өнцөг булан бүрээс Монэгийн цуврал бүтээлийг цуглуулан 60-аад зургийг нь нийтэд толилуулж байв. Өнөөдөр урлагийн бүтээл цуглуулагчид Клод Монэгийн бүтээлийг асар өндрөөр үнэлж байна. 2007 оны зургадугаар сарын 19-нд Лондонд болсон дуудлага худалдааны үеэр “Усан сараана цэцэгс” алдарт цувралын ердөө нэг нь 18 сая 500 мянган паунд хүрч худалдаалагдсан юм. Тэгвэл өнгөрсөн 2008 оны зургадугаар сард энэ цувралын бас нэг нь 41 сая паундын үнэ хүрсэн билээ. Энэх үү агуу том цуврал бүтээлийнх нь дүрслэл 1889 онд зурсан “Valley of the Creuse” 10 цувралаас нь эхтэй гэдэг.

Монэ дэлхий даяар алдар цуу нь түгсэн цуврал бүтээл олныг зурсан бөгөөд тэдний дотор “Нуруулдсан өвс” буюу “Haystacks” хэмээх цуврал бүтээл нь Франц орны хөдөө- гийн сайхныг нэвт шингээсэн гэгддэг. Дэлхийн шилдэг 50 бү- тээлд тооцогдож буй “Усан сараана цэцэгс” цуврал бү- тээл бол орчин үеийн урлагт өнгө, гэрлийн хослол, гэрэл сүүдрийн хувслыг нээсэн гайхамшигтай абстракт бү- тээл юм. Монэ эхэндээ өнгө, гэрлийн мөн чанарыг нээх гэсэн ямар ч зорилго агуулалг үй зүгээр л цэцгийн цувралаа зурж байсан гэж үздэг. Улмаар цувралын1903 оноос хойш зурагдсан бүтээлүүд нь импрессионист хэв шинжээрээ урлагийн ертөнцөд маш том орон зайг эзлэх болж, урлагийн бүтээл цуглуулагчид, залуу зураачдад асар хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Монэ уг цуврал бүтээлээрээ “Цэцгийн хүлэмжний төв дэх амар амгалангийн бясалгалын орогнох газрыг бүтээсэн юм” хэмээн зарим урлаг судлаач тэмдэглэсэн байдаг. Дэлхий нийтэд алдаршсан урлагийн агуу бүтээлүүд зохиогчийнх нь амьдралын адармаатай түүхтэй нарийн холбоотой байх нь нэн элбэг. “Усан сараана цэцэгс” хэмээх эл цуврал зураг чухам ийм түүхийн гэрч, Монэгийн амьдралын хүнд хэцүү үеэс эхлэлтэй билээ. 1870 оны Франц-Пруссийн дайны дараахан Монэ Англид хэсэг зуур суурьшжээ. Энэ үеэс Монэгийн өнгө шинэчлэгдсэн гэж үздэг.

Харин дайны өмнөхөн тэрбээр Камилла хэмээх бүсгүйтэй гэрлэж тэд Жеан, Майкл хэмээх хоёр хүүтэй болсон байна. Хоёр дахь хүүгээ төрүүлсний дараа Камиллагийн бие муудаж жилийн дараа өвчний улмаас өөд болжээ. Монэ хайрт гэргийгээ орон дээрээ хэрхэн хорвоогоос хальж буй тэр мөчийг ч зурсан байдаг. Эхнэрээ өөд болсны дараахь хүнд хэцүү үед уй гашууд автсан Монэ маш шаргуу зурах болсон гэдэг. Энэ үедээ тэрбээр XIX зууныг бү- хэлд нь төлөөлөх алдартай бүтээлүүдээ хийсэн.

Эхнэрийнх нь үхлээс хойш нэрт зураачийн уран бүтээлд эргэлтийн шинжтэй өөрчлөлт гарсныг хэн ч анзаарам. Тэрбээр энэ үедээ байгалийн араншин, түүний өнгө гэрлийн гайхамшгийг завсар чөлөөгүй зурсан байх юм. 1800-гаад оны турш Монэ байгалийн байдал, Францын хөдөөг зурж байв. Эхнэр нь өөд болохын өмнөх жил Монэгийн гэр бүл тухайн үеийн урлагийг ивээн тэтгэгч, их дэлгүүрийн эзэн Эрнест гэгч чинээлэг хүний эдлэн рүү түр хугацаагаар нүүжээ. Хоёр гэр бүл нэг байшинд зэрэгцэн амьдрах болов. Тэгж байтал эдлэнгийн эзэн Эрнест дампуурч, 1879 оны намар Бельги рүү явсан байна. Түүний эхнэр Алиса өөрийн зургаан хүүхэд, Клод Монэ, түүний хоёр хүүгийн хамт үлджээ. Тэр эмэгтэй Монэд хоёр хүүгээ асран өсгөхөд нь тусалж, өөрийн зургаан хүүхдийн хамт наймууланг Парист авчран хамтдаа амьдарч байсан гэдэг. 1880 оны хавар тэд Парисаас эргэн ирж Монэгийн хамт өнөр өтгөн ам бүл амьдран суух болжээ. Үүнээс хойш Алиса гэгч энэ эмэгтэй суут зураачийн амьдралд нэгэн түшиг тулгуур нь болсон аж. Гурван жилийн дараа тэд Гиверни рүү нүүж Монэ 8,100 ам метр газар, байшингийн хамт түрээслэн авсан байна.

Тэндээ их зураач аварга том цэцэрлэгт хүрээлэн байгуулж авчээ. Тэр цэцэрлэгт хүрээлэндээ Монэ яг л амралтанд байгаа юм шиг амьдарч, маш их бүтээл хийсэн билээ. Дампуурч доройтсон нөхөр нь нас барснаар 1892 онд Алиса Монэтэй гэрлэжээ. Ийнхүү Гивернид ирж суурьшсаны дараахнаас Монэгийн бү- тээлүүд амжилттай борлогдож тэрбээр 1890 он гэхэд түрээслэн авсан газар, байшингийнхаа төлбөрийг төлж дуусгасан байна. Монэ амьдралынхаа сүүлийн он жилүү- дэд байгаль, цаг агаарын янз бүрийн дүр төрхийг харуулсан импрессионист бүтээлүүдээ туурвисан. Эдгээрийн дотор алдартай цуврал хэд хэдэн бүтээл байдгийн нэг нь 250 цуврал “Усны сараана” хэмээх энэ бүтээл юм.

Н.ПАГМА

Categories
гадаад мэдээ

​Перу зэсийн үнийг нэмэгдүүлж байна DNN.mn

Өнгөрсөн 12 дугаар сарын дунд үеэс хойш Перуд, үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалын үеэр хэдэн арван хүн амиа алдаж мянга гаруй хүн гэмтэж шархаджээ. Жагсагчид ерөнхийлөгчөө огцорч, конгрессын болон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байгаа юм.

“Financial Times” сонинд, гол уурхайнуудад олборлолт зогссоны улмаас дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 10 орчим хувийг хангадаг Перугийн зэсийн үйлдвэрүүд хаагдахад хүрчээ.

Дэлхийн зэх зээлд сүүлийн гурван сарын хугацаанд зэсийн үнэ тонн тутамд 9 мянган ам.доллар луу дөхөж, 20 гаруй хувиар өссөн нь Хятадад “COVID”-ийн хязгаарлалтыг гэнэт цуцалснаас үүдэлтэй эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Иймд Перугийн нийлүүлэлттэй холбоотой асуудал зэсийн үнэ улам өсөхөд шинэ түлхэц өгч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа Перугийн өмнөд хэсгийн уурхайнуудад тэслэх бодис, ган зэрэг материалууд дуусаж байгаагаас гадна, шинэ ажиллах хүч авахад асуудал гарч байна гэж тус улсын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан, “Southern Peru Copper Corporation” корпорацын санхүү хариуцсан захирал Рауль Жейкоб “Перу улсын зэсийн экспорт хоёр, гурван сарын өмнөхөөс илт багассан” гэж хэлсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Турк, Сирийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 20 мянга давжээ DNN.mn

Даваа гаригт Турк, Сирид хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 20 мянгыг даваад байгаа ч гамшгаас учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй хэвээр байгааг НҮБ-аас анхааруулсаар байна.

Гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа боловч газар хөдөлснөөс хойш 100 орчим цагийн хугацаа өнгөрөөд байгаа тул хүмүүсийг аврах найдлага улам бүр багассаар байна.

Түүнчлэн тэсгим хүйтэн байгаа нь хорогдох байр, ундны ус, хоол хүнсгүй байгаа олон мянган хүний амь насанд аюул учруулж байна. Туркийн Ерөнхийлөгч газар хөдлөлтийг “зууны хамгийн том гамшиг” гэж тодорхойлжээ.

Дэлхийн олон улс орон, олон улсын байгууллагууд тусламж дэмжлэгээ илгээсээр байна. Пүрэв гарагт Дэлхийн банк Туркт суурь дэд бүтцийг сэргээн босгох, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст 1.78 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Гэсэн хэдий ч аврах албаны 100 мянга гаруй алба хаагчийн хүчин чармайлтад тээврийн хэрэгсэл хомс, зам эвдэрсэн зэрэг логистикийн олон саад бэрхшээл тулгарч байна.

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш байгалийн гамшигт үзэгдлээс үүдэн учирсан хохирлын хэмжээ, тэр дундаа иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сирид тодорхойгүй хэвээр байгааг анхааруулсаар байна.

Пүрэв гарагт НҮБ-ын хүмүүнлэгийн анхны тусламж Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужийн Баб аль-Хава хилийн боомтоор нэвтэрсэн байна. Энэхүү боомт нь Сирийн Засгийн газрын хүчний хяналтад байгаа бүс нутгаар дамжин өнгөрөхгүйгээр НҮБ-ын тусламжийг тус бүс нутагт хүргэх цорын ганц зам юм.

А.Гутерриш цаашид илүү их тусламжийг үзүүлэхээ амлаад, олон боомтоор тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд уриалжээ.

Газар хөдлөлтийн дараа Алеппо хот руу дүрвэсэн, дөрвөн хүүхдийн ээж Мунира Мухаммед “Reuters” агентлагт мэдээлэхдээ, “Өнгөрсөн шөнө бид даараад унтаж чадаагүй, халаагуур болон өөр бусад тусламж бидэнд нэн шаардлагатай байна” гэсэн байна.

“Сирийн баруун хойд нутагт ирсэн НҮБ-ын цорын ганц цуваанд нурангид дарагдсан хүмүүсийг аврахад шаардлагатай төхөөрөмжүүд байхгүй байсан” гэж “Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллага мэдээлжээ.

Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээллээр, Туркт 17 134 хүн, Сирид 3162 хүн амиа алдсан байна. Туркт амиа алдсан хүний тоо тус улсын баруун хойд нутагт 1999 онд болсон газар хөдлөлтийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн тоог /17 мянга/ давжээ. Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон олон арван мянган хүн түр хоргодох байранд дөрөв дэх шөнөө өнгөрүүлж байна.

Туркийн зүүн өмнөд нутгийн оршин суугч Ресат Гозлугийн ярьснаар, газар хөдөлснөөс хойш гурав хоног өнгөрөхөд аврагчид ирээгүй байсан бөгөөд олон хүн нурангид дарагдаж, осгож амиа алджээ. Тэрбээр одоо гэр бүлийнхээ хамтаар нэгэн спорт цогцолборт хорогдож байгаа аж. Цаашид байдал энэ хэвээрээ үргэлжилбэл хүнд өвчин хүрч болзошгүй байна гэж тэрбээр “BBC” телевизийн сурвалжлагчид ярьжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ Сирид тавьсан хоригийг түр зогсоожээ DNN.mn

АНУ-ын Сангийн яам байгалийн гамшгийн уршгийг арилгах ажиллагаатай холбоотойгоор Сири улсад тавьсан хоригийг түр зогсоосон байна.

“Сирид байгалийн гамшгийн уршгийг арилгахтай холбогдуулан хориг арга хэмжээний заалтаар хориглосон бүх ажиллагааг 2023 оны наймдугаар сарын 8-ныг хүртэл зөвшөөрнө” гэж тус яам мэдэгджээ.

Тодруулбал, хүчтэй газар хөдөлсний улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэмжих зорилгоор хандив мөнгө цуглуулах, шилжүүлэхэд тавьсан хязгаарлалтыг цуцалсан боловч газрын тостой холбоотой гүйлгээ, хориг арга хэмжээ авсан хүмүүс болон Сирийн Засгийн газартай холбоотой хориг хэвээр байх аж.

Хоёрдугаар сарын 6-ны даваа гаргийн үүрээр Турк-Сирийн хилийн бүсэд хүчтэй газар хөдөлсний дараа Сирид авсан хориг арга хэмжээг нэн даруй түр зогсоохыг өмнө нь “Хүний эрхийг хамгаалах олон улсын нийгэмлэг” уриалсан юм.

Барууны орнууд зөвхөн хууль бус зэвсэгт бүлэглэлийн хяналтад байгаа бүс нутагт тусламж илгээхэд бэлэн байгаа бөгөөд байгалийн гамшгийн уршгийг арилгахад Сирийн Засгийн газарт тусламж дэмжлэг үзүүлэхгүй байна гэж тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Бусейна Шаабан хэлсэн байна.