Categories
гадаад мэдээ

ДЭМБ-ын тэргүүн Сирид айлчлав DNN.mn

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюсс Сирийн баруун хойд хэсэгт газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. Тэрбээр дайны хөлд нэрвэгдсэн улсын босогчдын хяналтаа тогтоосон нутагт өчигдөр анх удаа очжээ.

Тедрос хөрш Туркээс Баб аль-Хава хилийн боомтоор нэвтэрсний дараа сэтгүүлчдэд хэлэхдээ “Сирийн баруун хойд нутгийн ард түмэн сэргэж, сэргээн босгоход олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж хэрэгтэй байна” гэв. Мөн “Би олон улсын хамтын нийгэмлэг, засгийн газар, буяны үйлстэн, хувь хүмүүсийг гүн ухахыг уриалж байна” гэж бараг 12 жилийн өмнө иргэний дайн эхэлснээс хойш босогчдын хяналтад байгаа бүс нутагт очсон НҮБ-ын хамгийн өндөр албан тушаалтан Тедрос нэмж хэлэв.

ДЭМБ-ын тэргүүн хоёрдугаар сарын 6-нд Турк, Сирид 50,000 гаруй хүний аминд хүрсэн газар хөдлөлтийн гамшгийн үеэр засгийн газрын хяналтад байдаг Алеппо болон Дамаск руу аль хэдийн очсон байсан.

Тедрос өчигдөр Туркийн хилийн ойролцоох хэд хэдэн эмнэлэг, гамшгийн улмаас дүрвэсэн хүмүүсийг хамгаалах байранд очсон гэж Франс Пресс агентлагийн сурвалжлагч хэлэв.

Сири дэх Туркийн дэмжлэгтэй албаныхан босогчдын хяналтад байгаа бүс нутагт амиа алдагсдын тоог 4537 гэж мэдэгдсэн бол Сирийн засгийн газар хяналтандаа байгаа бүс нутагт 1414 хүн амиа алдсан гэж мэдэгджээ.

НҮБ Сири дэх газар хөдлөлтийн хохирогчдод туслахын тулд 397 сая ам.долларын уриалга гаргасан боловч Тедрос “Бид энэ онцгой байдлын үед шаардлагатай хэмжээгээр авч чадахгүй байна” гэж анхааруулав.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE-FRANCE PRESSE

Categories
гадаад мэдээ нийгэм

​Грета Тунбэргийг хүчээр авч явжээ DNN.mn


Шведийн байгаль хамгаалах хөдөлгөөний залуу идэвхтэн Грета Тунбэргийг Норвегийн цагдаа нар Осло хот дахь эсэргүүцлийн арга хэмжээнд оролцожбайхад нь хүчээр авч явжээ.Тэрээр Норвегийн алслагдсан бүс нутагт салхины эрчим хүч үйлдвэрлэх турбинууд байрлуулах төслийг эсэргүүцэн Норвегийн засгийн газрын байрны гадна зохион байгуулагдсан цуглаанд оролцсон юм байна. Уг эсэргүүцлийн арга хэмжээг тус бүс нутагт цаа бугын аж ахуй эрхэлдэг нутгийн уугуул Сами иргэд зохион байгуулжээ.

Норвегийн сангийн яамны үүдийг хааж зогссон Тунбэргийг хоёр цагдаа өргөн авч явсныг хэвлэлүүд мэдээлжээ. Өнгөрсөн сарын 23-ны өдөр үндэсний хувцастай цөөн тооны Сами хүн эрчим хүчний яамны гадна цугларснаар эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн юм.Сүүлдээ цуглаанд оролцогчдын тоо нэмэгдэж, Норвегийн бусад яамдын байрны гадна үргэлжлжээ.

Кремлээс санхүүжиж байсан нь ил босноос хойш олон улсад нэр хүнд нь унаж хэсэг хугацаанд олны нүднээс далд байсан боловч сүүлийн үед дахин гарч ирээд байгаа Грета Тунбэрг өнгөрсөн Ням гарагт тэдэнтэй нэгдсэн юм байна.

Цаа буга болон загасны аж ахуй эрхэлдэг 100,000 орчим тоотой нүүдэлчин Сами угсаатнууд Норвеги, Швед, Финланд, ОХУ-ыг дамнасан алс умард хязгаарт тархан амьдардаг юм гэж “AFP” агентлаг мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ нийгэм

Туркийн газар хөдлөлтийн хохирлыг гаргажээ DNN.mn

Өнгөрсөн сард Туркийн хэд хэдэн мужид хүчтэй газар хөдлөлт болж, их хэмжээний хохирол учруулсан билээ. Тэгвэл Дэлхийн банкнаас нийт хор хохирлын хэмжээг 34 тэрбум ам.доллар, Турктийн 1.25 сая орчим хүн орон гэргүй болсон гэдгийг тооцоолон гаргажээ. Энэ тооцоолол нь Туркийн ДНБ-ий дөрөв орчим хувьтай тэнцсэн үзүүлэлт юм. Сири улсын хохирлын хэмжээг хараахан тооцоолоогүй байгаа бөгөөд удахгүй танилцуулна гэж мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

​Казахстаны ерөнхийлөгч Ж.Блинкентэй уулзав DNN.mn

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев албан ёсны айлчлал хийхээр Астанад хүрэлцэн ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкенийг хүлээн авч уулзахдаа, Казахстан, АНУ дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын болон олон талын хэлбэрээр үлгэр жишээ хамтын ажиллагаа өрнүүлсээр ирснийг онцолсон байна. Касым-Жомарт Токаев мөн Вашингтон, Астанагийн стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэмэлт түлхэц өгөх нь чухал болохыг тэмдэглээд, аюулгүй байдал, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг стратегийн чухал салбар дахь найдвартай урт хугацааны түншлэлийг өндрөөр үнэлэв. Казахстаны төрийн тэргүүн хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, Казахстаны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг тууштай дэмжиж байгаад Америкийн талд талархал илэрхийлжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярихдаа, Ерөнхийлөгч АНУ нь Казахстанд нийт 62 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг гэж “Kazinform ” агентлаг мэдээлэв.

Categories
гадаад мэдээ нийгэм

​Японд төрөлт буурчээ DNN.mn

Японы Эрүүл мэндийн яамнаас танилцуулснаар, тус улсад 2022 онд төрөлт өмнөх оныхоос 5.1 хувиар буурч, 799 728-д хүрсэн байна. Ингэснээр 2033 онд төрөлт 800 мянгаас доошилж буурна гэж төсөөлж байсан 2017 оны Засгийн газрын таамаглалаас нэлээд эрт ийм түвшинд хүрчээ. “COVID-19” цар тахлын нөлөөгөөр амьдралын хэв маяг өөрчлөгдөж, гэрлэлтээ хойшлуулах, улмаар гэрлэхгүй байх шийдвэр гаргах хүмүүсийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь төрөлтийн түвшин буурахад нөлөөлсөн гэж зарим шинжээч үзэж байна. Залуучуудын санхүүгийн нөхцөл байдлаас гадна хүн хоорондын харилцаа хязгаарлагдсан зэрэг олон төвөгтэй хүчин зүйлийн нөлөө мөн байгааг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэгэн төлөөлөгч ярьжээ. “Хосууд гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авах нь түгээмэл байдагтай холбон авч үзвэл 2022 онд төрөлт буурсан нь 2020 онд цар тахлын улмаас гэрлэгсдийн тоо буурсантай холбоотой байх магадлалтай” гэж Японы Судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Фүжинами Такүми хэллээ.

Японд 2022 онд 1 582 033 хүн нас барсан нь мөн тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд өмнөх оныхоос 129 744-өөр нэмэгдсэн байна. Харин гэрлэлтийн тоо өнгөрсөн онд сүүлийн гурван жилд анх удаагаа өсжээ. Гэрлэлт 2021 онд цар тахлын үеэр дэлхийн II дайнаас хойших хамгийн доод түвшинд хүрч буураад байна гэж “Koydo” агентлаг мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

ГХЯ: Халимаг иргэнийг өөрийнх нь хүсэлтээр буцаасан DNN.mn

Гадаад паспортынх нь хугацаа дууссанаас Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдаад буй ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын иргэн Боромангнаев Монгол Улсаас орогнол хүсч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт тавиад буй талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Энэ асуудлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “ОХУ-ын иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хүннү Эйр компанийн онгоцоор Монгол Улсад ирсэн. Гадаад паспортын хугацаа дууссан учир хилийн зурваст зургаа хоносон. Тухайн иргэнийг өнөөдөр 12:45 цагт өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсаас гаргасан байгаа. Манай төрийн байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж, баримт бичгийн зөрчилтэй ирсэн Халимаг иргэнийг улсын хилээр нэвтрүүлээгүй. Хувь хүний хүсэлтээр тухайн иргэнийг хаашаа явсан талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Categories
гадаад мэдээ

Камала Харрис: ОХУ хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн DNN.mn

Монголчууд биднийг уламжлалаа даганшинэ оны баяраа тэмдэглэн өнгөрүүлж байхад олон улсад олон чухал үйл явдал болж өнгөрөв. Юуны урьд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Киевт гэнэтийн айлчлал хийж иргэдийн өмнө нээлттэй үг хэлэв. Тэрээр В.Путиныг давуулан оросын ард түмэнд “Бид танай улсад огт довтлох гээгүй. Энэ дайныг эхлүүлсэнганц хүн л энэхүү гамшгийгзогсоож чадна” гэж хэлсэн нь В.Путиныг авч хаях цаг болсон гэдгийг оросуудад дипломат аргаар илэрхийлсэн явдал болов. Жо Байдены Киевын айлчлалын үеийг тохиолдуулан хийсэн Оросын тив алгасах пуужин хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон гэж “CNN” агентлаг мэдээлэв. Харин ерөнхийлөгч В.Путинпарламентын нэгдсэн чуулганд болон Орос цэргийн баярыг тохиолдуулан “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд үг хэлэв. Түүний хэлсэн үг ЗХУ-ын коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын хэлдэг байсан бусдыг буруутгадагтай яг адил зүйл боллоо гэж олон улсад дүгнэв. Тэрээр “Дайныг барууныхан эхлүүлсэн, Орос улс тэдний дайралтыг зогсоохын тулд хүч хэрэглэсэн. Энэ бүхний хариуцлагыг “Оросын эсрэг” төслийг бий болгосон барууны удирдлагууд хүлээх болно” гэж хэлсэн юм. Энэ үеэр Москвад албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын хамгийн өндөр, дипломат албан тушаалтан Ван И “Бээжин, Москва хоёрын харилцаа хад чулуу мэт бат бөх байна” гэж мэдэгдэв. Олон улсын шинжээчид Ван И Путины цөмийн заналхийллийг зогсоохоор Москвад очсон гэж дүгнэж байсан бөгөөд үнэхээр ч Оросын ерөнхийлөгч үг хэлэхдээ цөмийн шууд заналхийлэл хийсэнгүй. Учир нь Владимир Путин “ОХУ “START” гэх Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнээс гараагүй түр түдгэлзэж байна” гэж мэдэгдсэн юм. Харин олон улсын цэргийн шинжээчид Орос цөмийн зэвсэг хэрэглэх гэж оролдвол Оросын арми төдийгүй Кремлийн дэглэм маш хурдан хугацаанд мөхнө гэж үздэг билээ. Мөн БНХАУ-ын коммунист намын Улс төрийн товчооны Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаВан И энэхүү айлчлалынхаа үеэр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай уулзаж хоёр талын эдийн засаг, стратегийн харилцааны талаар ярилцан, барууныхны сэжиглэж буйгаар хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Мөн Хятадын тэргүүн дипломатч Ван И ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа дэлхий олон талттогтолцоотой байх ёстой гэсэн түүний зарчмыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь Си Жиньпин даргынхаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд “Энэ дэлхийн хоёр тогтолцоог АНУ, Хятад улсууд тэргүүлж байна” гэжхэлсэнтэй зөрчилдөв. Үүнийг олон улсын шинжээчид “Хятад Оростой нэг завинд сууж байна” гэж дүгнэн, байдал эвгүйтвэл Си Жиньпин Хятадын коммунист намынВан И тэргүүтэйАНУ эсрэг фракцыг “цэвэрлэн” АНУ-тай харилцаагаа хэвийн болгох “нөөц хөзөр”-тэй болж байна гэж дүгнэв.

Украйнаас Варшавтхүрэлцэн ирсэн ерөнхийлөгч Жо Байден АНУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан есөн улсаас бүрддэг “Бухарестын 10” бүлгийн хуралдаанд “АНУ танай улсуудыг шууд хамгаална. НАТО-гийн дүрмийн V зүйл буюу аль нэг улс бидний хэн нэгэн рүү довтлох нь бүгдэд халдсантай адил зүйл гэж заасан нь хөдөлшгүй,”ариун тангараг” гэж мэдэгдэв. Энэ нь Украйны дайны нэг жилийн ойг тохиолдуулан Молдавт төрийнэргэлт хийж Путинд бэлэгбарих гэсэн Кремлийн бүтэлгүй оролдлогод барьсан хариу байв. Өөрөөр хэлбэл Румын улсаас ЗХУ хүчээр салган авсан Молдав улс ОХУ-аас айх аюулгүй болж Приднестр мужаа буцаан авах боломж бүрдэж байна гэсэн үг юм. Приднестр буюу Приднестрийн Бүгд Найрамдах Молдав Улс нь ЗХУ задрахад Оросын нөлөөгөөр одоогийн Бүгд Найрамдах Молдав Улсаас салан бий болсон бөгөөд 1990 онд тусгаар тогтнолоо тунхагласан боловч өнөөг хүртэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа юм.

Энэ үеэр АНУ-ын Бүгд найрамдах намын конгрессын төлөөлөгчид Киевт хүрэлцэн ирсэн нь бас нэг онцлох явдал болов. Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны дарга Майкл Макколл тэргүүтэй Бүгд найрамдах намын таван конгрессменээс бүрдсэн төлөөлөгчид Киевт иржээ. “New York Times” сонинд бичсэнээр, Техасаас сонгогдсон МакКоллтай хамт Калифорнийн Даррел Исса, Охайо мужаас Макс Миллер болон өөр хоёр төлөөлөгч хүрэлцэн ирж ерөнхийлөгч Владимир Зеленский болон Батлан хамгаалах, Сангийн болон Гадаад хэргийн яамны удирдлагуудтай уулзаж Украиныг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. МакКолл “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Украинд байлдааны нисэх онгоц болон алсын тусгалтай пуужин, их бууны сум хурдан шилжүүлэхэд хүргэж болзошгүй эрч хүч байгааг бид харж байна” гэж мэдэгдэн Байдены засаг захиргаа эдгээр зэвсгийг өгөхөөс өнөөг хүртэл татгалзсаар байгааг онцолсон байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд олонх болсон Бүгд найрамдах намд Трамптангууд гэх Украинд дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцдэг цөөнхийн жигүүр байдаг бөгөөд харин Рейганчууд гэх олонхи нь Ардчилсан намынхнаас ч илүүгээр Украиныг дэмжиж байгаа билээ.

Онцлохоос аргагүй бас нэг үйл явдал нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдсан Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх удаагийн бага хурал байв. Энэхүү хуралдаанд Кремлийн төлөөлөгчид бус Оросын сөрөг хүчнийхэн урилгаар оролцов. Уг бага хуралд АНУ-ын дэд ерөнхийлөгчКамала Харрис нэлээн дэлгэрэнгүй боловч прокурор байсан хүн шиг тодорхой, ойлгомжтой илтгэл тавьж бусад улс төрчиддөө үлгэр болов. Тэрээр Украинд ОХУ-аас хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт АНУ-д байгааг онцлон тэмдэглээд “Оросын арми Украины энгийн иргэдийн эсрэг өргөн цар хүрээтэй, системтэй халдлага үйлдэж байна. Украины иргэд, тэр дундаа хүүхдүүдийг цаазалсан, хүчиндсэн, эрүү шүүлт тулгасан, албадан гаргасан тохиолдлууд нотлогдсон” гэж мэдэгдэв. “Бид нотлох баримтуудыг шалгасан. Бид хуулийн стандартыг баримталдаг. Эдгээр нь хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэдэгт эргэлзэх зүйл алга” гэж мэдэгдээд “Оросын удирдлагын үйлдэл нь бидний нийтлэг үнэт зүйлс, хүн төрөлхтөний нийтлэг эрх ашигт халдаж байгаа явдал” гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Ийнхүү Кремлийн удирдлага германы фашистуудтай нэг зиндаанд очив. Дэд ерөнхийлөгч Харрисын дараа үг хэлсэн Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг “хоёр дахин нэмэгдүүлэх” ёстой гэж мэдэгдээд “Путин биднийг тэвчээр алдах болно гэж мөрийцөж байна. Их Британи Путины буруу гэдгийг нотлох ёстой” гэжхэлээд Украины урт хугацааны аюулгүй байдлыг хангахыг дэлхийн бусад удирдагчдад уриалав. Харин Францын удирдагч, барууны орнууд Украины “сунжирсан мөргөлдөөнд” бэлэн байгаа бөгөөд одоо ОХУ-тай “яриа хэлэлцээ хийх цаг биш” гээд ЕХ-ны орнуудыг ихээхэн хөрөнгө оруулалт хийж, батлан хамгаалах салбараа бэхжүүлэхэд уриалав. Харин Эстонийн ерөнхий сайд Кайя Каллас ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины эсрэггэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдээд “Чи үүнээс мултрахгүй. Та хариуцлага хүлээх болно” гэсэн мессеж маш чухал гээд “Хэрэв дэлхийн аль чтүрэмгийлэгч эсвэл болзошгүй түрэмгийлэгчид ийм үйлдлийн дараа ирэх хариуцлага байдаггүй юм байна гэж ойлговол Европ төдийгүй дэлхийн аюулгүй байдалд ноцтой асуудал бий болгоно” гэж анхааруулав. Мөн “Их 7”-гийн удирдагчид хуралдан Украинд Оросууд түрэмгийлсний ойг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, Киевт үзүүлж буй дипломат, санхүү, цэргийндэмжлэгээ улам нэмэгдүүлэх, ОХУ-д үзүүлэх дарамт шахалтаа өргөжүүлэх, ерөнхийлөгч В.Путин болон буруутай этгээдүүдэд олон улсын эрх зүй, хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдэгтээ тууштай байх болно гэж мэдэгдэв. Харин “Их-20”-ын уулзалтаар Орос, Хятад хоёр эсэргүүцсэн учир ОХУ-ын эсрэг нэгдсэн шийдвэр гарсангүй. Ийнхүү В.Путин төдийгүй Оросын төр, засгийнхан, цэргийнхэн, хэвлэл мэдээллийнхэн гээд Оросын түрэмгийллийг дэмжсэн бүхэн Олон улсын тусгай шүүхэд дуудагдаж ял авах нь ойлгомжтой болов.

ОХУ Украинд довтолсоны нэг жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг Москвад уриалсан тогтоол батлав. Энэхүү тогтоолыг батлахад 142 улс дэмжиж Орос, Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей, Никарагуа, Мали гэсэн долоон улс эсэргүүцэн, манай улс болон урд хөрш зэрэг 32 улс түдгэлзэв. Германы Гадаад хэргийн сайд Анналена БербокНҮБ-ын Ерөнхий ассамблейн энэхүү чуулган дээр “Энх тайванд хүрэх зам тодорхой: Орос улс цэргээ Украинаас гаргах ёстой. Орос улс бөмбөгдөлтөө зогсоох ёстой. Орос улс НҮБ-ын дүрмийг эргэн хэрэгжүүлэх ёстой” гэж мэдэгдэв. Энэ явдлыг олон улсын улс төр судлаачид “НҮБ-ын гишүүнчлэлээс ОХУ-ыг хасах эсвэл түдгэлзүүлэхэд хагас алхам үлдлээ” гэж дүгнэв.

Мөн Австрийн Вена хотнооЕвропын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн бага хурал болж өндөрлөв. Энэ удаагийн бага хурал ОХУ Украин руу довтолсны нэг жилийн ойтой давхацсан бөгөөд олон арван улс Оросын төлөөлөгчдөд виз олгохгүй байхыг шаардаж байсан ч зохион байгуулагч Австри улс Москвагаас ирсэн есөн төлөөлөгчийг уг хуралд оролцуулахыг зөвшөөрөв. Тэдний зургаа нь ЕХ-ны хоригт хамрагдсан байв. Иймээс ОХУ-ын төлөөлөгчдийг оролцуулж байгааг эсэргүүцэн Украин, Литвийн төлөөлөгчид уг бага хуралд оролцохоос татгалзав. Латви улсын төлөөлөгч Рихардс Колс уг хуралд “Хэрэв надаас дайны гэмт хэрэгтэн хэн бэ гэж асуувал би энэ танхимын арын эгнээнд сууж байгаа Оросын төлөөлөгчдийг заах байсан. Оросын төлөөлөгчид энэ хуралд сууж байгаа нь, Европын Холбооны хоригт хамрагдсан хүмүүстэй биднийг нэгтгэсэн нь үнэхээр ичмээрзүйл болж байна. Учир нь тусгаар улсын нутаг дэвсгэр болох Донбасс, Херсон, Запорожье муж, Луганскийг булаан эзлэгсэд бидэнтэй хамт хуралдаж байна. Бид ийм явдал гаргуулахгүй гэж энэ байгууллагыг бий болгосон. Гэтэл бид юу ч болоогүй юм шиг энд Оросын төлөөлөгчидтэй хамт сууж байна. Иймд намайг уучлаарай, надад Оросын төлөөлөгчдөд хандан Украины хилчний хэлсэн үгийг давтан хэлэхээс өөр арга алга” гээд оросоор “Русский военный корабль пошёл на х..” гэж хэлжээ. Үг хэлсэнболгон шүүмжилж эхэлсэн тул Оросын төлөөлөгчид хуралдааны танхимыг орхив.

Украины дайны нэг жилийн ойг тохиолдуулан “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахХятадын байр суурь” гэсэн нэртэй, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан 12 заалт бүхий баримт бичгийг Бээжин олон нийтэд ил болгов. Хятадын энэхүү саналыг АНУ, Европын Холбоо хүлээн авахаас татгалзав. Олон улсын шинжээчид уг баримт бичгийг “Хятадын удирдлага нэгэн зэрэг хоёр сандал дээр суух гэж оролдон, Путинд боломж олгох гэсэн явуургүй оролдлого. Хятад Оростой “нэг завинд суух” аваас энэ хоёр улс болон Иран, Хойд Солонгос төдийгүй НҮБ-ын гишүүн 52улс дарангуйллын тогтолцооноос салах явц харин чхурдасна” гэж дүгнэв.

Герман, Энэтхэг улс зэвсэг үйлдвэрлэх салбарт хамтран ажиллахаар болж, Германы канцлер Олаф Шольц ерөнхий сайд Нарендра Модитой Энэтхэгийн Шинэ Делид хэлэлцээнд гарын үсэг зурсны дараа “Манай улсын зэвсгийн технологийг Энэтхэгийн түншүүд өндрөөр үнэлж байна” гэж мэдэгдэв.

Украины дайны нэг жилийн ойгоор Украины туг намируулсан олон арван мянган иргэдийн эсэргүүцлийн жагсаал барууны 40 гаран улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна болж, Оросын хотуудад ч энэ явдал давтагдан цөөнгүй орос иргэдийг цагдаа нар саатуулав.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Хоккайдод 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы хойд хязгаарын Хоккайдо аралд өчигдөр орой урьдчилсан тооцооллоор 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Хоккайдо арлын зүүн хэсэгт орон нутгийн цагаар 22:27 цагийн орчимд болсон газар хөдлөлтийн дараа цунамийн түгшүүр зарлаагүй байна.

Одоогоор хүмүүс гэмтэж бэртсэн, байшин барилга эвдэрч сүйдсэн талаарх мэдээлэл алга байна.

Куширо хотоос холгүй Номхон далайд 60 км-ийн гүнд болсон газар хөдлөлт Японы зүүн хойд хэсэг болон зүүн хэсгээр мэдрэгдсэн гэж агентлагийн мэдээнд дурджээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 50 мянга даваад байна

Турк, Сирид энэ сарын эхээр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 50 мянга даваад байна.

Туркийн Онцгой байдлын газраас баасан гарагт мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 44 128 хүний амь эрсэдсэн байна. Харин Сирид 5914 хүн амиа алджээ.

Хоёрдугаар сарын 6-нд болсон эхний газар хөдлөлтөд Туркийн зүүн өмнөд нутаг, Сирийн хойд нутаг өртсөн бөгөөд 7.7 магнитудын хүчтэй байсан бол түүнээс удалгүй 7.6 магнитудын хүчтэй дахин газар хөдөлсөн юм. Байгалийн гамшигт үзэгдлийн дараа 9000 гаруй чичирхийлэл мэдрэгджээ.

Туркийн байгалийн гамшигт өртсөн 11 мужид 240 мянга орчим аврагч, сайн дурынхан үүрэг гүйцэтгэсээр байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн зарим нутагт эхэндээ хүрч очиход хүндрэлтэй байсан ч сэргээн босгох ажиллагаа явуулж, ахиц гаргахын хэрээр амиа алдагсдын тоо нэмэгдэж байна.

Сүүлийн өдрүүдэд хүмүүсийг барилгын нурангинаас эсэн мэнд гаргасан талаар мэдээлэл гараагүй байна. Туркт байгалийн гамшигт өртсөн бүсээс 530 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Туркийн Засгийн газрын мэдээлснээр, 173 мянган барилга нурж сүйдэж, 1.9 сая хүн түр хорогдох байр, зочид буудал, нийтийн байгууламжуудад хорогдож байна.

Туркт газар хөдлөлтөд 20 сая хүн нэрвэгдсэн бол НҮБ-ын тооцоогоор, Сирид 8.8 сая хүн байгалийн гамшигт өртжээ. Олон жилийн иргэний дайны дараа олон хүн хүндхэн нөхцөлд амьдарч байсан Сириэс харьцангуй бага мэдээлэл ирүүлсэн байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган байшин барилгуудыг нэг жилийн дотор сэргээн босгохоо амлаад байгаа ч эрх баригчид цаг хугацаанаас илүүтэй юун түрүүнд аюулгүй байдлыг чухалчлах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

БНХАУ: Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах саналууд

БНХАУ Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах саналаа Гадаад хэргийн яамныхаа цахим хуудсанд өнөөдөр нийтэлжээ.

“Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь” нэртэй уг баримт бичиг нь дараах 12 заалттай байна.

  • Бүх улс орны тусгаар тогтнолыг хүндэтгэх. БНХАУ нь олон улсын хууль тогтоомж, тэр дундаа НҮБ-ын Дүрмийг давхар стандартгүй дагаж мөрдөх шаардлагатайгаас гадна, “бүх улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах ёстой” гэж үзэж байна.
  • “Хүйтэн дайны сэтгэхүйгээс татгалзах”. Хятад улс “нэг улсын аюулгүй байдлыг хангахдаа бусад орны аюулгүй байдлыг алдагдуулах замаар, бүс нутгийн аюулгүй байдлыг цэргийн блокуудыг бэхжүүлэх, өргөжүүлэх замаар хангах боломжгүй” гэдэгт итгэлтэй байна. Тус улс “бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхолд” нухацтай хандах, мөн “Европт аюулгүй байдлын тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой бүтцийг байгуулахад дэмжлэг үзүүлэх”, ” бүлэг лагериудын хооронд сөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэхийг” уриалж байна.
  • Гал зогсоох. Хятад улс “дайнд ялагч байхгүй” гэдгийг сануулахын сацуу “талууд бүгд ухаалаг, тэвчээртэй, гал дээр тос нэмэхгүй, мөргөлдөөнийг хурцатгахгүй байж, Украины хямрал хяналтаас гарахаас сэргийлэх ёстой” гэж үзэж байна.
  • Энхийн хэлэлцээг эхлүүлэх. “Украины хямралаас гарах цорын ганц бодит арга зам бол яриа хэлэлцээ хийх”, олон улсын хамтын нийгэмлэгээс мөргөлдөөнд оролцогч талуудад “улс төрийн аргаар зохицуулах үүд хаалгыг нээхэд” туслах, түүнчлэн энэ нөхцөлийг бүрдүүлж, хэлэлцээ хийх талбараар хангах ёстой” гэж БНХАУ үзэж байна.
  • Хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх. Бээжин “энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах”, тэднийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн зурвас /коридор/ бий болгох, хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, энэ асуудалд НҮБ-ын гүйцэтгэх үүргийг дэмжихийг уриалж байна.
  • Энгийн иргэд, олзны хүмүүсийг хамгаалах. Мөргөлдөөнд оролцогч талууд энгийн иргэд болон иргэний зориулалттай байгууламжуудад халдахаасаа татгалзаж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалж, дайнд олзлогдогсдын эрхийг хүндэтгэх ёстойг Хятад улс тэмдэглэж байна. Тус улс Орос, Украины хооронд олзны хүмүүсийг солилцоход илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг уриалав.
  • Атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах. БНХАУ “энхийн зорилгоор ашиглаж буй цөмийн байгууламжууд руу”, ялангуяа атомын цахилгаан станцуудад зэвсэгт халдлага үйлдэхийг эсэргүүцэх шаардлагатай гэж үзэж байна. Баримт бичигт дурдсанаар, талууд цөмийн аюулгүй байдлын тухай конвенцыг дагаж мөрдөж, цөмийн ослоос зайлсхийх ёстой.
  • Стратегийн эрсдэлийг бууруулах. Цөмийн зэвсгийг хэрэглэж болохгүй бөгөөд тэдгээрийг ашиглах эсвэл ашиглах аюулын эсрэг тэмцэх шаардлагатай байгааг Бээжин онцлон тэмдэглэж байна. Тус улс мөн “биологийн болон химийн зэвсгийг ямар ч нөхцөлд аль ч улс орон хөгжүүлэх, ашиглахыг эсэргүүцэж байна”.
  • Үр тарианы экспортыг баталгаажуулах. 2022 онд Орос, Украин, Турк болон НҮБ-ын гарын үсэг зурсан Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх тухай гэрээг талууд дагаж мөрдөх ёстой гэж БНХАУ үзэж байна. Хүнсний аюулгүй байдлын салбарт олон улсын хамтын ажиллагааны талаар БНХАУ-ын дэвшүүлсэн санаачилга нь дэлхийн хүнсний хямралыг даван туулах боломжтой хувилбар юм.
  • Дангаар хориг арга хэмжээ авахаа зогсоох. Ийм арга хэмжээ нь “асуудлыг шийдэхгүй төдийгүй шинээр бий болгоно” гэж Хятад улс үзэж байна. Тус улс бүх улс оронд хандан “нэг талын хориг арга хэмжээг урвуулан ашиглахаа зогсоож”, оронд нь “Украины хямралыг намжаах, хөгжиж буй орнуудын эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулахад үүрэг гүйцэтгэхийг” уриалж байна.