Categories
гадаад мэдээ

​Казахстаны парламентын сонгууль зарлагдав DNN.mn

Казахстаны парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө буюу 2023 онд зохион байгуулах шийдвэрийг тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан юм. Тэгвэл энэ удаагийн парламентын сонгуулийг гуравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдахаар болсон байна.

Сонгуулийн урьдчилсан дүнг энэ сарын 21-ний өдөр зарлахаар төлөвлөжээ. Энэ жил Казахстаны сонгуулийн үйл явцыг олон улсын 12 байгууллага, гадаадын нийт 41 орноос 124 ажиглагч хяналт тавьж ажиллана. Гишүүдийн 70 хувь нь намын жагсаалтаар, харин үлдсэн 30 хувь нь нэг мандаттай тойргоос сонгогдоно.

Парламентын гишүүдийн нийт тоог 107 байсныг 98 болгож багасгасан байна. Муж болон томоохон хотуудын иргэдийн төлөөлөгчид мөн холимог системээр буюу 50 хувь нь нэг мандаттай тойргоор, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох юм. Харин орон нутгийн сонгуулиар иргэд зөвхөн нэг мандаттай тойргоос гарсан нэр дэвшигчдэд саналаа өгөх боломжтой юм байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​Дөрвөн банкны хувьцааны арилжааг зогсоов DNN.mn

Нью-Йоркийн хөрөнгийн бирж арилжааны явцад үнэт цаасных нь үнэ огцом унасан “First Republic”, “PacWest Bancorp”, “Regions Financial”, “Zions Bancorporation” гэсэн дөрвөн банкны хувьцааны арилжааг зогсоожээ. “First Republic” банкны хувьцаа 76.76 хувиар, “PacWest Bancorp”-ынх 50.37 хувиар, “Regions Financial”-ынх 9.42 хувиар “Zions Bancorporation” банкных 27.81 хувиар унасан байна.

Активынхаа хэмжээгээр АНУ-д 16 дугаарт бичигддэг “Silicon Valley Bank” гуравдугаар сарын 11-нд дампуурлаа зарласан. Энэхүү зээлийн байгууллагын дампуурал нь 2008 оны хямралаас хойших хамгийн том дампуурал болсон юм. Үүний дараа системийн эрсдэлтэй холбоотойгоор Нью-Йорк муж улсын Зохицуулах байгууллагаас “Signature Bank”-ийг хаах шийдвэр гаргажээ. Америкийн хоёр том банк дампуурсан нь санхүүгийн хямралд орж болзошгүй гэсэн болгоомжлолыг үүсгэсэн гэж “The Wall Street Journal” мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Америкийн нисгэгчгүй онгоц хар тэнгист уналаа DNN.mn

АНУ-ын Агаарын цэргийн хүчний MQ-9 тагнуул, цохилтын нисгэгчгүй онгоц /дрон/ Румын дахь цэргийн баазаас өчигдөр буюу гуравдугаар сарын 14-нд хөөрч, Хар тэнгис дээгүүр Крымээс баруун өмнө зүгт 100 км зайд, 7 км өндөрт тандалт хийж байх үед нь Оросын Су-27 сөнөөгч онгоцууд түүнд хэт ойртон шүргэсний улмаас унажээ.

Оросын энэхүү үйлдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден “аюултай, мэргэжлийн бус, бодлогогүй үйлдэл” хэмээн нэрлэсэн бөгөөд хэрэг явдалтай холбогдуулан АНУ дахь ОХУ-ын Элчин сайд Анатолий Антоновыг тус улсын Төрийн департамент дуудан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Харин Оросын Батлан хамгаалах яам “АНУ-ын нисгэгчгүй онгоц огцом маневр хийсний улмаас өндрөө алдаж, хяналтгүй нислэг хийж, усны гадаргуутай өөрөө мөргөлдсөн” гэж мэдэгдэж байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ нийгэм

АНУ-д нүүрсэн яндан хулгайлах гэж байгаад автомашинд дарагдаж амиа алдсан хэрэг гарчээ DNN.mn

Нүүрсэн яндан хулгайлахыг завдаж байхдаа автомашинд дарагдаж амиа алдсан хэрэг гарсныг АНУ-ын Жоржиа мужийн Саванна хотын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Гуравдугаар сарын 7-ны өдөр авсан дуудлагын дагуу шалгахад 32 настай Мэттъю Эрик Смит гэгч автомашинд дарагдаж амиа алдсан байсныг цагдаа нар олсон байна.

“Хохирогч нүүрсэн яндан хулгайлах гэж байгаад автомашинд дарагдсан нь хэргийн газраас олдсон нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж Чатхэм дүүргийн цагдаагийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.

Палладий, цагаан алт, роди зэрэг үнэт металл агуулдаг, автомашинаас салгахад харьцангуй амархан байдаг тул сүүлийн жилүүдэд нүүрсэн яндангийн хулгайн гэмт хэрэг АНУ даяар эрс нэмэгдсэн юм.

National Insurance Crime Bureau байгууллагаас гаргасан тоо баримтаас үзвэл энэ төрлийн гэмт хэрэг 2019 оноос хойш 1,200 гаруй хувиар өссөн байна.

Нүүрсэн яндан нь автомашинаас ялгарах хорт утааны хэмжээг багасгах үүрэгтэй эд анги юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын таван мужид явуулсан ажиллагаагаар нүүрсэн яндан хулгайлж, борлуулж, боловсруулдаг гэмт хэргийн сүлжээг илрүүлсний үр дүнд 21 хүнийг баривчилж байжээ.

Сүүлийн жилүүдэд нүүрсэн янданд агуулагддаг зарим металлын үнэ алтны үнээс ч өндөр болоод байгаа юм. Тиймээс автомашины төрлөөсөө хамаараад нүүрсэн яндангийн нэгжийн үнэ хар зах дээр хамгийн багадаа $1,000 хүрэх болжээ.

Эх сурвалж: CNN

Categories
гадаад мэдээ

​32.5 саяыг дээрэмдэхийг завджээ DNN.mn

Чилийн нийслэл Сантьяго хотын Артуро Мерино Бенитез олон улсын нисэх буудалд онгоцноос буулгаж байсан 32.5 сая ам.долларыг дээрэмдэхээр 10 гаруй зэвсэгт этгээд халджээ. Энэ үед хамгаалалтын ажилтнууд болон дээрэмчдийн хооронд буудалцаан болж, хоёр талаас нэг нэг хүн амь үрэгдсэн байна.

Их хэмжээний бэлэн мөнгийг “LATAM” авиа компанийн онгоц АНУ-ын Майами хотоос тээвэрлэж ирснийг хамгаалалтын компани автомашинд шилжүүлэн ачиж байжээ.

Сүүлийн жилүүдэд Чили улсад зохион байгуулалттай гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нисэх буудлууд тэдний халдлагад өртөх болсон юм. 2017 онд зэвсэгт этгээдүүд нисэх буудлаас $18 саятай тэнцэх бэлэн мөнгийг дээрэмдэж байсан бол гурван жилийн дараа хуягласан автомашинаас $15 саяыг дээрэмдэж байжээ.

Энэ удаагийн ажиллагаа маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байсныг Чилийн дотоод хэргийн сайд Мануэл Монсалве сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Дээрэмчид харуулын ажилтныг хүлээд гурван автомашинаар нисэх буудлын ачааны хэсэгт нэвтэрчээ. Тэд бэлэн мөнгийг нисэх буудлаас тээвэрлэн гаргахаас өмнө амжиж дээрэмдэх зорилготой байсан байна.

Буудалцааны үеэр дээрэмчид зугтсан бөгөөд хоёр автомашин нь нисэх буудлын ойролцоох хурдны зам дээр шатжээ. Зугтсан дээрэмчдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Чилийн дотоод хэргийн сайд мэдээлсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ нийгэм

​Далай, тэнгисийн хуванцар хаягдлыг тооцоолов DNN.mn

Далай, тэнгист 171 их наяд ширхэг хуванцар хаягдал хөвж байгааг эрдэмтэд тооцоолжээ. Энэ нь 18 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, 2005 оны судалгаагаар далай, тэнгис дэх хуванцрын хэмжээ 16 их наяд ширхгээр тооцоологдож байжээ.

Судалгааны ажлын дүнд хаягдсан хуванцраас гадна хуучирч, элэгдэн жижиг хэсгүүдэд хуваагдсан хуванцар хаягдлууд ч багтаж байгаа аж. Бичил хуванцрууд нь тэдгээрээр хооллосон загас, далайн амьтдаар болон ундны усаар дамжиж хүний биед хүрдэг байна.

Атлантын далайн хойд хэсэгт хуванцар хаягдал хамгийн ихээр бөөгнөрчээ.

Далайн амьтдыг үхэлд хүргэж байгаа хуванцрыг багасгах үр дүнтэй бодит ажлыг хийх шаардлагатай байгааг эрдэмтэд хэлж байна. Үүний тулд далайг цэвэрлэхээс илүүтэйгээр хуванцрын хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгах нь зүйтэй гэж үзжээ. Дэлхийн 100 гаруй улс орон 10 орчим жил үргэлжилсэн яриа хэлэлцээрийн үр дүнд далайг хамгаалах түүхэн гэрээг энэ сард байгуулсан. Ингэснээр 2030 он гэхэд далайн 30 хувь тусгай хамгаалалттай болох юм.

Categories
гадаад мэдээ

БНАСАУ ойрын зайн тусгалт баллистик пуужин харважээ DNN.mn

БНАСАУ Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.

БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, пуужинг пүрэв гаргийн оройн 18:20 цагийн орчимд баруун эргийн Нампо хот орчмын бүсээс тэнгис рүү харвасан байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон, Пёньян АНУ, БНСУ-ын эсрэг “шуурхай, шийдэмгий” арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдэгдсэнээс хоёр хоногийн дараа уг туршилтыг хийжээ.

Энэ долоо хоногийн эхээр АНУ мөн БНСУ-тай хийсэн хамтарсан сургуулилалтынхаа үеэр БНАСАУ-ын пуужин, цөмийн аюул заналын эсрэг сүр хүчээ харуулахын тулд “B-52” бөмбөгдөгч онгоцыг нисгээд байжээ.

АНУ Пёньянаас учрах аюул занал нэмэгдэж байгаатай холбогдуулан сүүлийн үеийн сургуулилалтууддаа цэргийн хүчирхэг техник хэрэгслүүдийг дайчлах болжээ. Гэхдээ пүрэв гаргийн туршилт АНУ болон холбоотнуудад аюул учруулаагүй гэдгийг мэдээлсэн байна.

“Бид баллистик пуужингийн туршилтын талаар мэдээлэлтэй байгаа бөгөөд холбоотон, түншүүдтэйгээ нягт зөвлөлдөж байна. Уг үйлдэл нь АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэр болон холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй, харин Пёньяны хууль бус үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн тогтвортой байдлыг алдагдуулах үр дагаврыг тодоор харуулж байна” гэж АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд туйлын мөс хайлсаар байна DNN.mn

Дэлхийн өмнөд туйлын мөсөн бүрхүүлийн талбай 1979 оноос хойш хамгийн доод хэмжээнд хүрч багасжээ. Сансрын хиймэл дагуулын зургаас харахад “Антарктид тивийн мөсөн бүрхүүл хайлах явц үргэлжилж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 25-ны байдлаар мөсөн бүрхүүлийн талбай 1.79 сая хавтгай дөрвөлжин км буюу хамгийн доод хэмжээнд хүрч багассан байна. Энэ нь өмнөх доод хэмжээний үзүүлэлтээс 136 мянган хавтгай дөрвөлжин км-ээр багассан буюу Тасманийн арлаас хоёр дахин их талбайтай тэнцэхүйц хэмжээний мөсөн бүрхүүл хайлсан гэсэн үг юм.

Австрали улсын Тасманийн Их сургуулийн судлаач Уилл Хоббс хэлэхдээ, “Мөсөн бүрхүүл улам бүр багассаар байгааг бид харж байна. Энэ бол дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлд болж буй эргэж буцахгүй үзэгдэл юм” гэжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ нийгэм

НҮБ-ын тэргүүн Украинд айлчилна DNN.mn

Антонио Гутерриш тэргүүлсэн хэвээр байна | Sonin.MN

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар Киевийг зорьж байна.

Польшид мягмар гарагт хүрэлцэн ирсэн А.Гутерреш В.Зеленскийтэй Киев хотноо лхагва гарагт уулзана. НҮБ-ын тэргүүн Украинд өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурав дахь удаагаа айлчлах гэж буй нь энэ юм.

НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр, А.Гутерриш, В.Зеленский нар Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэнэ. Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн экспортыг хөнгөвчлөх зорилго бүхий баримт бичгийн хэрэгжих хугацаа энэ сарын 18-нд дуусах юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, НҮБ-ын тэргүүн Москвад айлчлахаар төлөвлөөгүй байгааг дурджээ. Түүний хэлснээр, А.Гутерриш Нью-Йоркоос хөдлөхөөсөө өмнө ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершининтэй утсаар ярьсан бөгөөд Оросын төлөөлөгчид Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэхээр Женевт ирэх долоо хоногт хүрэлцэн ирэх ажээ.

Categories
гадаад мэдээ

Францын улаан үнэгнээс шувууны ханиад илэрчээ

Франц улс Парис хотоос зүүн хойд зүгт улаан үнэгний дунд “H5N1” төрлийн шувууны ханиад дэгдсэн тухай мэдээлсэн байна.

Вирус хөхтөн амьтдад тархаж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоож байгааг Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH) Мягмар гаригт мэдэгдэв.

Цахлай үхсэн газрын ойролцоох Меаусын байгалийн нөөц газраас гурван үнэг үхсэнийг олжээ. Үхсэн үнэгний нэгийг нь авч яваад шинжилж үзэхэд вирус илэрсэн аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн сард шувуу, хөхтөн амьтдын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан шувууны томуугийн нөхцөл байдао “санаа зовоосон” түвшинд хүрснийг анхааруулсан. Шувууны ханиад Камбожид хүнд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдсэнд дэлхийн эрсдлийн үнэлгээг хянаж байна.

Шувууны ханиад сүүлийн нэг жилд дэлхий даяар тархсанаас 200 сая гаруй шувууг устгаж, өндөгний үнэ огцом өссөний дээр хүнд дамжих асуудал засгийн газруудын санааг зовоож байна.

Өмнө нь уг вирус арванхоёрдугаар сарын сүүлээр Францад нэг мууранд халдварлажээ. Түүнчлэн Испанид усны булга, Их Британид үнэг, халиу, Перугийн далайн арслан, АНУ-ын бор баавгайд илэрсэн байна.