Categories
гадаад мэдээ

​Д.Песков:“Сибирийн хүч 2” төслийг уулзалтын үеэр хэлэлцэн тохирсон DNN.mn

БНХАУ-ын дарга Си Жиньпиний ОХУ-д хийсэн айлчлалын дараа Монголоор дамжих хийн хоолойн төслийг Хятадын тал дэмжээгүй тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. ТэгвэлКремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа үүнийг няцаажээ. “Блүүмбэрг ямар нэг эх сурвалж дурдалгүйгээр ийм мэдээ цацсан. Энэ нь сайн нягталж шалгалгүйгээр яаран гаргасан түүхий мэдээлэл. Бодит байдал огт өөр. Хий дамжуулах асуудлыг уулзалтын үеэр хэлэлцсэн” гэж тэр хэлээд “Дөнгөж өчигдөр буюу хэлэлцээ хийсэн өдөр Газпромын нэг өдөрт Хятадын зах зээлд хоолойгоор нийлүүлсэн хийн хэмжээ дээд амжилт тогтоосон” гэжээ. Д.Песков цааш нь“Сибирийн хүч 2” төслийг уулзалтын үеэр идэвхтэй хэлэлцсэн. Албан ёснымэдээнд төслийн бүх нарийн ширийн зүйлсийг тохиролцсон тухай болон Монголын талаас бүх асуудал шийдэгдсэн гэдгийг дурдсан байгаа. Энэ хоолой Монголоор дайрахыг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс энэ чиглэлд хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх шаардлага бий” гэж мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

​Европын холбоо Хятадын бус Украины төлөвлөгөөг дэмжинэ DNN.mn

ОХУ, Хятадын дипломат ойртолтыг Европын холбоо гэнэхнээр хүлээж авахгүй гэж Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель мэдэгджээ. Гэхдээ энэ нь Бээжинтэй харилцах Европын холбооны харилцаанд саад болохгүй гэж мөн онцлов.“Хятад улс Оросыг дэмжихгүй байх нь чухал асуудал гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Харин тус улс НҮБ-ын дүрмийн дагуу олон улсын хууль, тогтвортой байдлыг дэмжих нь чухал. Бид тийм ч гэнэн биш. Хятад, Оросын хооронд нягт харилцаа байгаа гэдгийг мэднэ. Гэхдээ нөгөөтэйгүүр, ийм нөхцөлд бид Хятадтай бүх зүйл дээр санал нийлнэ гэдэг утгаар бус өөрсдийн эрх ашиг, зарчмыг хамгаалах хэрэгтэй байгаа учир тэдэнтэй харилцах шаардлагатай байгаа юм” гэж хоёр өдөр үргэлжилсэн Брюсселийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэр хэлжээ.

Украины ерөнхийлөгч Зеленский 10 зүйлт энхийн төлөвлөгөөг танилцуулсан. Уг төлөвлөгөөг дэмжиж ажиллана гэдгээ ч Чарльз Мишель баталсан байна. Зеленскийн төлөвлөгөө нь саяхан танилцуулсан Хятадын 12 зүйлт төлөвлөгөөнөөс өөр байгаа нь анхаарал татаж байгаа билээ. Тухайлбал, Хятадын талаас гаргасан төлөвлөгөөнд Украинаас цэрэг гаргах тухай огт дурдаагүй байсан билээ.

“Бид Хятадын төлөвлөгөөнд итгэхгүй байна. Харин ерөнхийлөгч Зеленскийн олон улын хууль, НҮБ-ын дүрэмд суурилсан төлөвлөгөөнд итгэнэ” гэж Чарльз Мишель хэлэв. Мөн Европын холбооУкраинд нэг тэрбум еврогийн батлан хамгаалахын тусламж үзүүлэхээ мөн зарлав

Categories
гадаад мэдээ

​“Ковид-19”-ийн мэдээллийг нууцаас гаргана DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Ковид-19” вирусийн гарал үүслийн талаарх мэдээллийг нууцаас гаргахыг Үндэсний тагнуулын албанд үүрэг болгожээ. “Ирээдүйд цар тахал гаргахгүйн тулд бид Ковид-19 вирусийн гарлыг мэдэж байх ёстой. Манай засаг захиргаа халдвартай холбоотой бүхий л мэдээллийг тухайлбал, Уханийн вирус судлалын хүрээлэнтэй холбоотой байж болох хувилбарыг бүрэн шалгаж байна” хэмээн Жо Байден хэлжээ. АНУ-ын засаг захиргаа аль болох олон нууцыг ил гаргана. Гэхдээ тагнуулын зарим мэдээг илчлэхгүй байх эрхийг Байден өөртөө авч байгаа аж.

Энэ сарын 2-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ, Ковид19 нь лабораториос алдагдсан гэдэг нь төгсгөл биш мөрдөн шалгалт үргэлжилж байна гэжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“​Сибирийн хүч 2” төслийг дурдсангүй


БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Москва хотноо хэлэлцээ хийсний дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Путин Орос, Хятад, Монгол гурван улс “Сибирийн хүч 2” хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэх бүх тохиролцоонд хүрснийг зарласан юм. Тэгвэл Орос, Хятадын талуудын тус тусдаа гаргасан албан мэдэгдлээс харвал нөхцөл байдал бүрхэг байна.Тухайлбал ОХУ-ын талаас гаргасан мэдэгдэлд төсөлд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд үлдсэн, судалгааг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж мэдээлжээ.Харин Хятадын засгийн газрын албан мэдэгдэлд энэ төслийн талаар огт дурдаагүйбайна. Иймээс олон улсын шинжээчид энэ явдлыг Хятадын тал төслийг зөвшөөрөөгүйн шинж гэж дүгнэжээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-д айлчиллаа DNN.mn

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-д энэ сарын 20-22-ны өдрүүдэд айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хэлэлцээр хийж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргалаа.

Айлчлалын зорилго нь Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх явдал байв. Ялангуяа хоёр улсын 2030 он хүртэлх эдийн засгийн хамтын ажиллагаа нь санхүү, худалдаа, тээвэр, эрчим хүч, түүний дотор “Сибирийн хүч-2” хийн хоолойн бүтээн байгуулалтад чиглэгдэх төлөвтэй байна.

“Хэлэлцээ нь хоёр талын харилцааны мөн чанарыг бүрэн илэрхийлсэн, стратегийн түншлэлийн үлгэр жишээ болсон халуун дулаан, нөхөрсөг, бүтээлч уур амьсгалд боллоо” хэмээн Ерөнхийлөгч В.Путин мэдэгдээд, гарын үсэг зурсан стратегийн баримт бичгүүдийг “цаг алдалгүй” хэрэгжүүлж эхлэхийг бизнесийн хүрээнийхэнд уриаллаа.

Хэлэлцээний төгсгөлд Ерөнхийлөгчид олон улс хоорондын харилцааны өвөрмөц шинж чанарыг онцолсон, хоёр талын байр суурийг илэрхийлсэн хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Хамтарсан мэдэгдэлд, талууд хамтын ажиллагаагаа “Орос-Хятад-Монгол” гэсэн форматын хүрээнд хөгжүүлэхээ илэрхийлсэн нь Монгол Улсад чухал ач холбогдолтой юм.[1]

Эх сурвалж: Iss.gov.mn
Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн аз жаргалтай орон DNN.mn

АНУ-ын судлаачид Дэлхийн аз жаргалын тайлангаа “Gallup” хүрээлэнгийн явуулсан санал асуулгын дүнд үндэслэн гаргажээ. Санал асуулгын үеэр олон үндэстний төлөөлөл болсон хүмүүсээс амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгааг нь тодруулан асуусан байна. Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг Финланд, Дани, Исланд тэргүүлжээ. Израил улс энэ онд өмнөх жилийнхээс таван байр ахиж дөрөвдүгээрт бичигдсэн бол Нидерланд тавдугаарт жагссан байна. Улмаар эхний 10 байрт Швед, Норвег, Швейцар, Люксембург, Шинэ Зеланд бичигджээ. Харин Герман улсын хувьд өмнөх жилийнхээс хоёр байр ухарч 16 дугаарт жагслаа. АНУ, Их Британи, Франц улсуудын хувьд тус тус 15, 19, 21 дүгээрт бичигдсэн байна. Эцэст нь, Афганистан, Ливан жагсаалтын сүүлийг мушгижээ.

Дэлхийн аз жаргалын тайланд улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг тодорхойлохдоо нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, иргэний эрх чөлөө, авлигын түвшин, ажлын байрны баталгаа, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалздаг байна.

Categories
гадаад мэдээ

Саудын Арабын анхааруулга DNN.mn

Үнийн хязгаарлалт хийж буй орнуудад Эр-Рияд нефтээ худалдахгүй гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдель Азиз бен Сальман Аль Сауд мэдэгджээ. “Манай эсрэг газрын тосны экспортын хязгаарлалтад хамрагдсан ямар ч оронд бид нефть худалдахаа зогсоон олборлолтоо багасгана” гэж сайд хэлжээ. Нефтийн үнийн хязгаарлалт нь нефтийн зах зээлийн эрэлт болон саналын тэнцвэрийг алдагдуулан салбарын хөгжилд саад болно гэдгийг сайд онцолжээ. “ОРЕС+” нэгдэл нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогвортой байдлыг хангахад хүчин чармайлт гаргаж буйг бас онцлов.

Тус улс энэ сарын 6-нд АНУ, Европ, Азид нийлүүлэх нефтийнхээ гуравдугаар сарын үнийг нэмсэн юм. Тухайлбал, Arab Light хольцийн үнэ Европт баррель тутамд 2 доллараар, АНУ-д 30 центээр, Азийн хувьд 20 центээр тус тус нэмэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

​Үргэлжилсэн соронзон шуурга болов DNN.mn

Нарны цуврал дэлбэрэлтээс үүдэлтэй соронзон шуурга дэлхий дээр энэ сарын 13-наас эхлэн хэд хоног үргэлжилсэн байна.

Энэ сарын 10-12-ны өдрүүдэд наран дээр янз бүрийн зэрэглэлийн хүчтэй, өөр өөр хугацаанд үргэлжилсэн дэлбэрэлтүүд болсныг эрдэмтэд бүртгэсэн бөгөөд зарим дэлбэрэлтийнх нь цацраг манай гараг руу шидэгдсэн аж.

Нар нь буцалж буй плазмын бөмбөрцөг бөгөөд гадаргуу нь маш хүчтэй цахилгаан соронзон оронтой. Энэхүү цахилгаан соронзон орон нарныдавхаргаас байнга дээш хальж, тэсрэх, задрах хөдөлгөөнд оршдог тул Нарны толбо, дэлбэрэлт, титмийн хүчтэй шидэлт зэрэг үзэгдэл үүсч байдаг гэнэ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

АНУ-ын томоохон банк болох SVB банк дампуурлаа DNN.mn

АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн өсөлттэй холбоотойгоор технологид төвлөрсөн Silicon Valley Bank (SVB) банкны үйл ажиллагаа доголдоход хүрчээ. Зээлийн хүүгийн түвшин өндөр байгаа нь олон гарааны компаниудын зах зээлийг хааж, хувийн хөрөнгө босгох ажлыг илүү зардалтай болгосон тул SVB-ийн зарим үйлчлүүлэгчид мөнгөө татаж эхэлсэн байна.

Тус банк нь Калифорни мужийн Санта Клара хотноо 1983 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ-ын технологийн салбарынхан, стартап компаниудад голлон үйлчилдэг, өнгөрсөн оны эцсийн байдлаар 209 тэрбум ам.долларын хөрөнгөөр АНУ-д 16 дугаарт эрэмбэлэгдэх активтай юм.

Эх сурвалж: https://www.reuters.com/business/finance/global-markets-banks-wrapup-1-2023-03-10/

Холбооны хадгаламжийн даатгалын корпорац(ХХДК)-ыг тус банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх хүлээн авагчаар томилов. Тус корпорацын мэдэгдсэнээр SVB банкны 175 тэрбум ам.долларын хадгаламжийн 89 хувь нь 2022 оны байдлаар даатгуулаагүй байсан байна.

АНУ-ын Төрийн сангаас эргэн төлөлтийг санхүүжүүлэхийн тулд 21 тэрбум ам.долларын бондын багцыг худалдаж, 2.25 тэрбум ам.долларын энгийн болон давуу эрхтэй хөрвөх хувьцааг зарна гэж мэдэгдэв.

АНУ-ын Сангийн яам, Холбооны нөөцийн сан, ХХДК-ын хамтарсан мэдэгдэлдээ төлбөрийн чадваргүй болсон Silicon Valley Bank (SVB)-ийг “бүрэн аврах” болсон талаар ням гаригийн үдэш мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн даатгалтай, даатгалгүй SVB банкны бүх харилцагчийн бүх мөнгийг гуравдугаар сарын 13-ны өдрийн даваа гаригаас эхлэн олгохоор болсон байна. Тус банкны алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй гэдгийг уг мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Даваа гаригт олон нийтэд хандаж үг хэлэхдээ АНУ-ын банкны систем хямралд өртөхгүй, найдвартай байх болно гэжээ.

Categories
гадаад мэдээ

​БНХАУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлав DNN.mn


БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал шинэ ерөнхий сайд Ли Цяны Засгийн газрын бүрэлдэхүүнийгбаталжээ. Уг хуралдаанаас Хятадын эрх барих дээд байгууллага болох Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн 60 настай Дин Шюэшяныг Тэргүүн зэрэглэлийн шадар сайд, 68 настай Хэ Лифэнийг эдийн засгийн асуудал хариуцсан сайд мөн58 настай Жан Гоучин, 60 настай Лю Гуожун нарыг сайдын албанд томилжээ. Харин Хятадын Батлан хамгаалахын шинэ сайдаар65 настай Ли Шанфу, 65 настай Ван Шяохун Олон нийтийн аюулгүй байдлын сайд буюу Цагдаагийн газрын даргын албан тушаалыг хашихаар болсон байна. Мөн 63 настай Шэнь Ичинь Хятадын хамгийн өндөр албан тушаалтай эмэгтэй болжээ. Өнгөрсөн 10 дугаар сард 24 гишүүнтэй Улс төрийн товчоондоо нэг ч эмэгтэй хүн томилоогүй Коммунист нам уламжлалаа эвдсэн нь ажиглагчдын гайхширлыг төрүүллээ. Гуйжоу мужийн намын дарга асан тэрбээр Төрийн зөвлөлийн цорын ганц эмэгтэй гишүүн болж байна. Засгийн газрын түвшинд халаа сэлгээгҮндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Батлан хамгаалах яаманд хийжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүд нь шадар сайд нараас доогуур зиндааны боловч Засгийн газрын сайд нараас дээгүүр эрэмбэлэгддэг гэж “Reuters” мэдээлэв.