Categories
гадаад мэдээ

Украины сөрөг довтолгоон ба “хиймэл оюун ухаан” DNN.mn

Өнөөдөр Украины сөрөг довтолгоон дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Тухайлбал, оросуудын булаан авсан Крым нь Украины сөрөг довтолгооны “гол бай” байх болно гэж Европ дахь АНУ-ын цэргийн хүчний командлагч асан, чөлөөнд гарсан дэслэгч генерал Бен Ходжес “DW”-д ярьжээ. “Хэрэв Крымыг чөлөөлбөл бүх зүйл өөрчлөгдөнө” гэж Хожес хэлсэн байна. Түүний бодлоор Украины цэргийн хүчний удахгүй хийх ажиллагаа нь эхлээд Крым, дараа нь Донбассыг чөлөөлөхөд чиглэх гэнэ. Бахмутаас 200 километрийн радиуст Оросын бүх цэрэг амь үрэгдсэн ч гэсэн энэ нь стратегийн хувьд юуг ч өөрчлөхгүй гэж чөлөөнд гарсан генерал хэлсэн байна. Бен Ходжес “Украинчууд бусад нутгаа чөлөөлсний дараа Крымыг чөлөөлөх гэвэл цэрэг техник, хүн хүчний хувьд их хохирол амсана. Харин Крымын хойгийг эхлээд чөлөөлчихвөл энэ нь Москвад Путины дэглэм нуран унах гол нөхцөл болох учир бусад нутаг нь сүртэй байлдаангүйгээр шууд чөлөөлөгдөнө” гэж тайлбарласан байна. Харин Лондонгийн Хааны коллежийн ахлах судлаач Майк Мартин ОХУ-ын зургаан сар орчмын турш булаан авахыг хичээж байгаа зүүн Украин дахь Бахмут хот бүх нийтийн анхаарлын төвд байгаа ч дайны эргэлт өөр газарт гарна. Оросууд Украины армийн хангамжийн шугамыг таслахыг оролдож байгаа бөгөөд хэрэв тэд энэ зорилгодоо хүрвэл украинчуудыг ухрахад хүргэж болзошгүй. Харин украинчууд хангамжийн замаа барьж чадвал Бахмутыг авч үлдэх болно. Украины зэвсэгт хүчин Бахмутыг зөвхөн Оросын цэргийн хүчийг барж, туйлдуулах зорилгоор хамгаалж байна. Гэсэн хэдий ч энд бус өөр газар, жишээлбэл, Запорожье мужид дайнд эргэлт гаргах тулаан болно гэж найдаж байна” гэжээ. Мөн тэрээр, Оросын зэвсэгт хүчин Бахмут хотод “хэт чадваргүй” ажиллаж байна. Одоогоор тэд хотыг гурван талаас нь хянаж байгаа ч Украины бүх хүчийг урхинд оруулж чадаагүй. Оросын талд ахиц дэвшил гарч байгаа ч энэ нь маш удаан байгаа бөгөөд үүний төлөө тэд хэт өндөр үнэ төлж байна “ гэж “DW”-д ярилцлага өгөхдөө онцолсон байна.

Энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бол хиймэл оюун ухаан. Чухамхүү хиймэл оюун ухаан Украины сөрөг довтолгооныг төлөвлөж байна . Бүр хэт хүчтэй квант компьютерууд цаг уурын мэдээг хүртэл урьдчилан нарийвчлан гарган өгч байна. Мөн барууныхан Украинд хол, дунд, ойрын зайн агаараас хамгаалах систем байршуулаад дуусч байна. Эд нарыг бүгдийг нь хооронд нь хиймэл оюун ухаан холбож байна. Өөрөөр хэлбэл, эд нар нэг ч пуужин хий дэмий үрэхгүй, нэг ч байг орхихгүй сөнөөх чадвартай нэг цул “ухаалаг биет” болж байна гэсэн үг. Харин ийм “хиймэл оюун ухаан” оросуудад байхгүй. Иймээс тэд Батлан хамгаалах яамныхаа байран дээр агаараас хамгаалах пуужин байршуулж, энэ байшинд нь гал түймэр гарахаар “ус буцалгагч орхисноос болсон” хэмээн тайлбарлаж сууна.

Гол учир нь зөвхөн агаараас хамгаалах систем төдийгүй нисэх онгоц, танк, хуягт, явган цэрэг гээд Украины зэвсэгт хүчин тэр чигээрээрээ барууныхны хийж бүтээсэн хиймэл оюун ухааны ач тусаар маш өндөр чадвартай нэг цул “ухаалаг биет”

болж сөрөг довтолгоонд орон эх нутгаа чөлөөлөх гэж байна. Харин Украины сөрөг довтолгооны чиглэлийн хувьд, оросууд Крымыг хамгаалж бэхлэлт байгуулчихсан. Харин хуурай замаа чөлөөлчихвөл украинчууд эх газартай холбосон гүүрийг нь ашиглалтгүй болгоход л Крымд байгаа орос цэргүүд ямар ч хангамжгүй болж бүрэн бүслэлтэд орно. Үүнийг цэргийн шинжлэх ухаанд “уутанд оруулах” гэдэг. Иймд украинчуудын хувьд Крымыг чөлөөлөх гэж халз довтолж хохирол амсах ямар ч шаардлага байхгүй.

Украины ерөнхийлөгч “Бид эх нутгаа л бүрэн чөлөөлнө. Харин манай цэрэг ОХУ-ын нутаг руу ганц алхам ч орохгүй” гэж мөн ч олон удаа мэдэгдэл хийлээ. Энэ нь “За, та нар шинэ цэрэг татаж хангалттай байлдааны бэлтгэл хийлгэж, техникээ засварлан бэлэн болсныхоо дараа бидэн рүү дахин, дахин довтолж украинчуудыг устгаад бай” гэж хэлж буйтай агаар нэгэн зүйл. Ийм юм гэж юу байх билээ. Хэргийн гол учир нь өнөөдөр Украины хилээс Москва хүртэлх 500 км зайд нэг ч бэхлэлт, ганц ч цэрэг байхгүй байна. Үүнийг ч оросууд маш сайн мэдэж байгаа. Ядаж байхад Москвагийн алдарт Кантемировын танкийн гвардын дивизийн гол хүчийг В.Путин Украинд “төмрийн хог”, “махан овоо” болгочихсон. Тэгээд ч энэ дивиз нийслэлээ гадны довтолгооноос хамгаалах гэхээсээ Кремлийг иргэдээсээ хамгаалах үүрэгтэй дивиз. Иймээс л В.Путин “хиймэл оюун ухаан”-ы сөрөг довтолгооноос өмнө Си даргыг Украины ерөнхийлөгчтэй “яриулж” цэргээ татаж нэр бүтэн үлдэх гэж “амиа тавьж” байгаа билээ. Маш товчоор Украины дайны хувь заяаг “хиймэл оюун ухаан” шийдэх гэж байна.

Өнөөдөр цэрэг, эдийн засгаас гадна нийтийн мэдээллээр дамждаг “хурлийз дайн” явагдаж байна. Иймээс та Украины сөрөг довтолгоон эхэлтэл байлдаж буй хоёр талаас гарч буй “Пентагоны нууц төлөвлөгөө дахин олон нийтэд ил болов” гэх мэт ямар ч мэдээлэлд итгэх хэрэггүй. Учир нь бүгд “хагас үнэн” буюу худал зүйл байх болно. Үүнийг ч “хиймэл оюун ухаан” заан, зөвлөж байгаа билээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​“Google” хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ DNN.mn

“Google” компани хайлтын системдээ харилцан ярианы хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг тус компанийн ерөнхий захирал Сундар Пичаи “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Энэхүү функцийг нэвтрүүлсний дараа хэрэглэгчид хайлтын системтэй яг л хүнтэй харилцаж буй мэт харилцан яриа өрнүүлж, асуулт асууж, хиймэл оюун ухаанаас хариулт авах боломжтой болно гэж Пичаи онцолжээ. Үүнээс гадна, хэрэглэгчид мэдээлэл авсныхаа дараа лавлаж тодруулах боломжтой систем туршиж байгаа аж. “Google” шинэ функцээ хэдийд нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тус компани мөн энэ оны хоёрдугаар сард танилцуулсан “Bard” чатботоо үргэлжлүүлэн шинэчлэн сайжруулж, “Microsoft”-той өрсөлдөхүйц шинэ технологи бүтээхээр ажиллаж байгааг Пичаи нэмж хэлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бага Кеннеди өрсөлдөнө DNN.mn

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн ач хүү Роберт Кеннеди төрийн тэргүүний сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх хүсэлтээ гаргажээ.Жон Кеннедийн дүү, АНУ-ын Ерөнхий прокурор агсан Роберт Кеннедийн ач болох тэрээр энэ жил 69 настай, экологийн асуудлаар мэргэсэн өмгөөлөгч ажилтай.

Бага Кеннеди Ардчилсан намаас нэрээ дэвшүүлж байгаа хоёр дахь хүн болж байна. Өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. АН-аас мөн 70 настай зохиолч эмэгтэй Марианна Уильямсон өрсөлдөх хүсэлтээ хүргүүлжээ. Уильямсон өмнөх сонгуульд бас нэрээ дэвшүүлж байсан юм.

Categories
гадаад мэдээ

​Матеуш Моравецкий: Украины дайн бол түрэмгий Оросын төгсгөлийн эхлэл DNN.mn


Польшийн ерөнхий сайд Матеуш МоравецкийУкраины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хамт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Украинд хийсэн дайралт нь түрэмгий Оросын төгсгөлийн эхлэл” гэж мэдэгджээ.”Өнөөдөр бид Европын ирээдүйн дүр зургийг харуулж байна. Кремль, Путин, Москва Украины төгсгөлийг хүсч байсан. Гэвч өнөөдөр энэ дайн бол бидний мэдэх түрэмгий Оросын хувьд төгсгөлийнх нь эхлэл болсон гэдгийг бид харж байна. Гэхдээ бас цоо шинэ Европын хамтын нөхөрлөлийн эхлэл болж байгааг харж байна” гэж Моравецкий Зеленскийтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр онцлон хэлжээ.

“Орос улс энэ дайнд болон украинчуудын эх оронч сэтгэлийн эсрэг тэмцэлд аль хэдийн ялагдсан. Түрэмгийлэгч Орос Украины төлөөх энэ дайнд ялагдсанаар манай Европын бүс нутагт ноёрхох санаархал нь ч бүрэн ялагдана гэдэгт би итгэлтэй байна” гэж Моравецкий мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Варшавт айлчлан Польш, Украин улсууд цэргийн хангамжийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээнд Польш улсаас “Росомак” хуягт тээвэрлэгч, “Рак” өөрөө явагч миномёт, “Пиорун” гэх гар агаарын довтолгооноос хамгаалах систем, “МиГ сөнөөгч онгоц болон бусад зэвсгийг нийлүүлэх асуудлуудыг тусгасан байна. Үүнээс гадна Зеленский, Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий нар Польшид сум, зэвсэг үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах талаар ярилцан тохирсон байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“Google” хайлтын системдээ чатбот нэвтрүүлнэ DNN.mn

“Google” компани хайлтын системдээ харилцан ярианы хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Энэ талаар тус компанийн ерөнхий захирал Сундар Пичаи “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Тэрбээр “Энэхүүфункцийг нэвтрүүлсний дараа хэрэглэгчид хайлтын системтэй яг л хүнтэй харилцаж буй мэт харилцан яриа өрнүүлж, асуулт асууж, хиймэл оюун ухаанаас хариулт авах боломжтой. Үүнээс гадна, хэрэглэгчид мэдээлэл авсныхаа дараа лавлаж тодруулах боломжтой систем туршиж байгаа аж. “Google” шинэ функцээ хэдийд нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тус компани мөн энэ оны хоёрдугаар сард танилцуулсан “Bard” чатботоо үргэлжлүүлэн шинэчлэн сайжруулж, “Microsoft”-той өрсөлдөхүйц шинэ технологи бүтээхээр ажиллаж байна” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Глеб Каракулов: Путин мэдээллийн вакуумд амьдардаг DNN.mn

Оросын бизнесмэн Михаил Ходорковскийн байгуулсан эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “Досье Центр” сайт саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний дэргэд олон жил ажилласан мэргэжилтэнтэй ярилцлага хийжээ.

Уг ярилцлагын эзэн Глеб Каракулов бол Холбооны Хамгаалалтын Албанд байхдаа Путиний харилцаа холбооны асуудлыг хариуцдаг байсан хүн юм.Тэрээр 2009 оны аравдугаар сараас хойш ОХУ-ын ерөнхийлөгчийг 180 гаруй удаа гадаад айлчлалд дагалдахдаа бүх харилцаа холбоо, мэдээллийн урсгалыг хянаж, зохицуулдаг байжээ. Харин өнгөрсөн оны аравдугаар сард Путинийг Казахстанд айлчлах үеэр Каракулов гэр бүлийн хамт Турк улс руу зугтсан аж. Путинийг “дайны гэмт хэрэгтэн” болж байгааг ойлгосныхоо дараа эх орноосоо дүрвэхээр шийдсэн гэж Каракулов тайлбарлажээ. “Би өнгөрсөн бүх хугацаанд түүнийг гар утас барьсан байхыг огт хараагүй. Тэр гар утас, интернэт огт хэрэглэдэггүй. Зөвхөн ойрын хүрээний хүмүүсээсээ мэдээлэл авдаг. Өөрөөр хэлбэл, мэдээллийн вакуум дотор амьдардаг” гэж тэр ярьсан байна.

Путиний мэдээлэл авдаг гол эх үүсвэрүүд нь тагнуулын байгууллагын тайлан болон Оросын төв телевизийн суваг байдаг гэнэ.“Ерөнхийлөгч байгаа газар бүрдээ Оросын телевиз үзэх боломжоор хангахыг шаарддаг” гэж Каракулов ярьжээ. Ерөнхийдөө Путин гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, ихэнх цагийг өөрийн ордонд өнгөрүүлдэг ба “амь насандаа аюул учрахаас маш их болгоомжилдог нь сэтгэцийн эмгэгийн хэмжээнд хүрсэн” тухай тэр ярьсан юм.

Глеб Каракулов экс боссынхоо зөвхөн харилцаа холбоо, мэдээллийн хэрэглээг яриад зогсолгүй өөр өргөн хүрээнд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ нийгэм

БНХАУ-д хийх гурван өдрийн айлчлал эхлэв DNN.mn

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-д гурван өдрийн айлчлал хийхээрБээжин хотод хүрэлцэн иржээ. Мөн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен БНХАУ-д айлчлах юм. Макроныг Францын бизнесийн салбарын 50 гаруй төлөөлөгч дагалдаж байгаа бөгөөд хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон гэрээ, хэлэлцээрийг хийхээр төлөвлөжээ. Гэхдээ Макрон, Урсула нар БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй Украины дайны талаар хэлэлцэх асуудал олон улсын анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Тэд Хятадыг Украины дайнд Оросын талд орохгүй байхыг ятгахаар төлөвлөж байгаа аж. БНХАУ Украины дайнд төвийг сахисан байр суурьтай байгаа ч барууны хориг арга хэмжээний эсрэг ОХУ-д эдийн засаг, дипломат аргаар дэмжлэг үзүүлсээр байгаа юм. Тэгвэл Макрон, Урсала нарын БНХАУ-д хийх айлчлалтай зэрэгцэн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Польш улсад айлчлахаархүрэлцэн иржээ. Украинаас хамгийн олон буюу нэг сая дүрвэгч хүлээн авсан Польш улс нь барууны цэргийн тусламжийг Киевт хүргэхэд гол үүрэг гүйцэтгэж буй ойрын холбоотон нь юм.

Categories
гадаад мэдээ

Дональд Трампыг баривчлах тушаал гаргав DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыгшүүхээс цагаарбаривчлах тушаал гарсан байна. Түүнийг бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх мэт гэмт хэргийн 34 зүйл ангид буруутган яллажээ. Трампыг яллах дүгнэлтийг Нью-Йорк хотын цагдаагийн газар нэгтгэж, шүүхэд шилжүүлэхэд бэлтгэсэн байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр Трампыг шоронгийн өрөөнд хорих ч юм уу, гарт нь гав зүүхгүй гэнэ. Манхэттен дүүргийн өмгөөлөгч Алвин Браггийн албан газраас АНУ-ын тусгай алба болон Нью-Йорк хотын шүүхийн албаныхантай зөвлөлдөөд, Трампад гав зүүх шаардлагагүй гэж шийджээ.

Трампыг ялласан дүгнэлтийг битүүжилсэн учраас тодорхой мэдээлэл байхгүй боловч порно од Сторми Даниэлст гэр бүлээс гаду

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Хятад улс Европын Холбоотой Украины асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Хятадын эрх баригчид Украины хямралыг тайван замаар зохицуулах асуудлаар Европын Холбоотойяриа, хэлэлцээ хийхэд бэлэн байгааг тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдэв. “Бид Украины мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах асуудлаар Европын талтай яриа хэлцэлцээ хийж, холбоо тогтооход бэлэн байна” гэжЕвропын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйений мэдэгдэлд тайлбар өгөх .хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хятадын дипломатч Мао Нин БНХАУ нь Украины мөргөлдөөнд оролцогч тал биш гэдгийг сануулаад “энэ асуудалд ЕХ бусдын нөлөөгүй стратеги баримталж, улс төрийн мэргэн ухаан гэж юу болохыг харуулна хэмээн найдаж байна” гэж нэмж хэлжээ. Тэрээр Бээжин Украины хямралыг тайван замаар зохицуулах үйл явцыг тууштай дэмжиж, идэвхтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэсэн байна. Мөн Европын Холбоо тус бүс нутагт тогтвортой байдлыг удаан хугацаагаар хадгалах алхам хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Францын ерөнхийлөгч Макроны хамт Бээжинд айлчилж Си Жиньпин даргатай уулзахаас өмнө “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд Хятад улс үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна гэж мэдэгдсэн юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ нийгэм

“Apple” компани ажилчдаа цомхотгоно DNN.mn

“Apple” компани жижиглэн худалдааны салбар дахь ажилтнуудынхаа тоог цомхотгохоор болжээ. Энэ тухай “Bloomberg” даваа гарагт мэдээлсэн байна.

Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, компани ийм алхмыг ажлаас халах биш харин ажлыг оновчтой болгох оролдлого гэж нэрлэж байна. Ажлаас халагдах ажилчдын тоо тодорхойгүй байгаа ч тийм ч олон хүн цомхтохгүй байх төлөвтэй байна.

Калифорни муж улсын Купертино хот дахь “Apple”-ын төв байр дээрх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ.

2022 онд эдийн засгийн хямралын улмаас бүтээгдэхүүнүүдийнх нь борлуулалт эрс буурсантай холбоотойгоор АНУ-ын технологийн компаниудын орлого мэдэгдэхүйц буурсан гэж “Bloomberg” агентлаг хоёрдугаар сард мэдээлсэн. Өнгөрсөн онд эрэлт багассаны улмаас “Apple” компанийн хувьцаа 5.6 хувиар унаж байв.