Categories
гадаад мэдээ

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин туршсан гэж мэдэгдэв DNN.mn

Өчигдөр өглөө Умард Солонгосоос хөөргөсөн пуужин шинэ төрлийн хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин байсныг тус улсын төрийн төв хэвлэлүүд өнөөдөр мэдэгдлээ. Энэ мэдэгдэлд шинэ пуужингаа “Хвасон-18” гэж нэрлэж байжээ.

Мөн энэ пуужингийн гэрэл зургийг өнөө өглөөний мэдээлэлд хавсарган нийтэлсэн байна. Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлэлд, пүрэв гарагийн өглөө “шинэ төрлийн тив алгасагч пуужинг анхлан турших хөөргөлтийг удирдагч Ким Жон Ун өөрөө гардан удирдсан, охины хамт хөөргөх талбайд байсныг дурдсан байна. Мөн энэ туршилт нь хөрш зэргэлдээ орнуудын аюулгүй байдалд “сөрөг нөлөө” учруулаагүй, пуужин шатлалын дагуу задарсан гэж мэдээлжээ.

Тэрчлэн Хвасон-18 пуужин Умард Солонгос улсыг хамгаалж, гаднын түрэмгийллийг няцаан, улс үндэснийх нь аюугүй байдлыг сахиулах болно гэдгийг Умардын цахилгаан мэдээний төв агентлаг мэдээндээ дурдаж, удирдагч Ким мөн “туршилтын хөөргөлтөөр хүрсэн ололтод ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа” илэрхийлсэн гэж мэдээлжээ. Хатуу түлшний пуужин нь дэлхийн зэвсэглэлийн шинэ тутам стандартад тооцогддог, шингэн түлшний пуужинтай харьцуулахад, зэвсгийн системээр илрүүлж, амдан сөнөөхөд амаргүй, бас түлшээ дотроо агуулдаг учраас хөөргөлтийн өмнө түлш цэнэглэх зэрэгт цаг ордоггүй давуу талуудтай.

АНУ-ын тив алгасагч гол үндсэн баллистик пуужин Майнутмэн-3 гэхэд хатуу түлшний гурван шатлалт пуужингийн хөдөлгүүртэй байна. АНУ-ын цөмийн зэвсэг дэлгэрүүлэх салбарын шинжээч Жеффри Льюис Умард Солонгос хатуу түлшний тив алгасагч баллистик пуужин туршсаныг “гайхмаар биш” гээд, энэ улс хэзээнээсээ техник технологийн тал дээр АНУ, ЗХУ, Франц, Хятадын араас замнахыг гол болгодог. Хатуу түлшний пуужин турших нь хэдэн жилийн өмнөөс тодорхой байсан, цаг хугацааны л асуудал байсан.

Тэгээд ч хатуу түлшний пуужин ашиглахад илүү хялбар” гэж Твиттер”- хуудсандаа бичжээ. Пүрэв гарагийн өглөө Пхеньян орчмоос хөөргөж, Солонгосын хойгоос зүүн чигт унасан энэ пуужинг Өмнөд солонгосын цэргийнхэн дунд эсвэл хол тусгалын баллистик пуужин, мөн хатуу түлшнийх байж болзошгүй гэдэг байр суурийг өчигдөр илэрхийлж байсан юм.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Японы төхөөрөмж саран дээр бууна DNN.mn

Японы “Ispace” гэх гарааны компани буугч аппаратаа дөрөвдүгээр сарын 26 гэхэд Саран дээр газардуулахаар төлөвлөж байгаагаамэдэгдэв. Энэ нь хувийн компани аппаратаа Сарны гадаргуу дээр буулгасан дэлхийн анхны тохиолдол болох юм. Өнгөрсөн онд Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ “Omotenashi” сансрын аппаратаа Саран дээр буулгаж чадаагүй юм.

“Сарыг судлах арилжааны хөтөлбөрүүдийн шинэ эриний эхлэлийг тавих түүхэн үйл явдлын гэрч болохыг тэсэн ядан хүлээж байна” гэж “Ispace” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хакамада Такэши мэдэгджээ. Уг буугч аппаратыг өнгөрсөн оны 12 дугаар сард “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар АНУ-ын Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас хөөргөсөн юм.

Бага түлш тээвэрлэхийн тулд уг аппарат нь Сар луу хүрэх илүү урт, эрчим хүчний хэмнэлттэй замыг туулсан бөгөөд нэгдүгээр сард дэлхийгээс 1 376 000 км-ийн зайд байжээ. Улмаар гуравдугаар сард Сарны тойрог замд орсон байна. Ойролцоогоор 2.3 метр өндөр, 2.6 метр өргөнтэй буугч аппарат нь “JAXA” болон тоглоомын “Tomy Co” компанийн бүтээсэн жижиг робот зэрэг ачааг тээвэрлэжээ.

Хэрэв даалгавар төлөвлөсний дагуу хэрэгжвэл Японы цагаар дөрөвдүгээр сарын 26-ны 01:40 цагийн орчимд аппарат Саран дээр газардана. Хөтөлбөрийн эхний үе шатыг Японы ардын аман зохиолд гардаг Саран дээр амьдардаг цагаан туулайн нэрээр нэрлэжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​АНУ-ын Тагнуулын албаны ажилтанг баривчлав DNN.mn


АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд Массачусетс муж дахь АНУ-ын Агаарын үндэсний гвардийн 102-р тагнуулын албаны ажилтан 21 настай Жек Тейшераг Пентагоны нууц баримт бичгүүдийг задруулсан хэрэгт сэжиглэн баривчилсан болохыг баталжээ. Үүнээс өмнө Пентагоны хэвлэлийн төлөөлөгч генерал Пэт Райдер хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээлэл цацагдсан нь “санаатай гэмт хэрэг” гэж мэдэгдэж байсан юм.

Баривчлах ажиллагаанд хуягт машин хэрэглэн сэжигтэнгийн гэрт нь очсон хэд хэдэн хууль сахиулагчид оролцсон байна. Сэжигтэн гараа өргөн ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж өгсөн байна. Зургаас харахад Тейшейра улаан шорт, подволк өмссөн байжээ.

Өмнө нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украины дайн болон бусад олон улсын асуудлаарх Пентагоны олон тооны баримт бичиг задрагдсан тухай шинэ нарийн ширийн нийтэлсэн юм. “Вашингтон Пост” сонинд тус цэргийн баазын залуу ажилтан онлайн тоглоомын чатаар найзуудтайгаа нууц файлуудыг хуваалцаж байсан тухай мэдээлжээ. Мөн пүрэв гарагт Нью-Йорк Таймс сонины сэтгүүлчид тэр хүний нэр, албан тушаалыг олж чадсан гэж мэдэгдэв.

Нийтлэгдсэн нууц баримт бичгийн хамгийн сүүлийн хэсэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Украины дайнд ямар хандлага гаргасныг болон Африкийн зарим удирдагчдын тухай мэдээлэл ил болсон. Гутерриш ямар ч үнээр хамаагүй тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж, Оросын ашиг сонирхлыг хангахад бэлэн байсан

Categories
гадаад мэдээ

Дэлхийн шинэ бүтцийг нээн илрүүлэв DNN.mn

Өмнө нь мэдэгдээгүй байсан бүтэц дэлхийн гүнд байгааг Австралийн судлаачид илрүүлжээ. Судлаачид шинэ бүтцийг “хамгийн дотоод цөм” гэж нэрлэсэн байна. Энэ нь бөмбөрцөг хэлбэртэй төмөр, никелийн нийлмэл хайлш бөгөөд судлаачдын үзэж буйгаар дэлхийн эртний түүхийн нууцыг агуулж байгаа гэнэ.

Эрдэмтэд манай гарагийн дотоод бүтцийн чичирхийллийн долгионы тархалтыг судлах явцдаа энэхүү нуугдмал давхаргыг илрүүлжээ. Ийм чичиргээнд нэг л удаа дүн шинжилгээ хийдэг байсан өмнөх судалгаанаас ялгаатай нь энэ удаад чичирхийллийн “доргиог” таван удаагийн давтамжтай тандан судалснаар өмнө нь мэдэгдээгүй байсан шинэ мэдээллүүдийг олж илрүүлсэн байна.

Энэхүү судалгаа нь дэлхийн дотоод цөмийг судлах шинэ аргыг нээж байна гэж судалгаа хийсэн эрдэмтэд үзсэн байна. Дэлхийн хамгийн дотоод энэхүү цөм дотор гарагуудын дотоод бүтэц өөрчлөгдөхөд нөлөөлсөн сансрын эртний үйл явцын шинж тэмдгүүд агуулагдаж байгаа гэж эрдэмтэд таамаглаж байгаа ажээ.

Судалгааны явцад олж авсан шинэ мэдээлэл нь дэлхийн соронзон орон хэрхэн үүссэнийг тайлбарлахад тус дөхөм болно гэж судлаачид мөн онцолжээ. Соронзон орон нь манай гараг дээр амьдрал оршин байх тохиромжтой нөхцөл бүрдэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг. Учир нь соронзон орон нь дэлхийн гадаргууг огторгуйн цацрагаас, түүнчлэн амьдралын үндэс болсон далай тэнгисийг дэлхийгээс сансар луу “нисэн одохоос” хамгаалдаг гэж “Nature Communications” сэтгүүлдбичигджээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Цэрэг татлагын журмаа өөрчлөв DNN.mn

БНХАУ-ын Төрийн зөвлөл болон Цэргийн төв хороо үндэсний батлан хамгаалах хүчнээ бэхжүүлэх, хүчирхэг зэвсэгт хүчнийг бий болгох институцийн баталгааг хангах зорилгоор цэрэг татлагын журмаа шинэчилжээ. Нийт 11 бүлэг, 74 заалт бүхий шинэ журам нь илүү өндөр мэргэшсэн цэргүүдийг элсүүлэх, цэрэгт татах журмыг стандартчлах, оновчтой болгох, системийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн аж.Энэхүү журам нь 2023 оны тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ нийгэм

H3N8 шувууны томуугаар хүн нас барсан анхны тохиолдол БНХАУ-д бүртгэгджээ DNN.mn

Шувууны томууны H3N8 вирусээр хүн нас барсан анхны тохиолдол БНХАУ-д бүртгэгдсэн болохыг ДЭМБ-аас мэдээллээ. Тодруулбал Хятадын Гуандун мужийн оршин суугч 56 настай эмэгтэй H3N8 вирусний халдвараар амиа алдсан байна. Энэ оны 2-р сард түүний бие өвдөж, 3-р сарын 3-нд уушгины хатгалгаагаар эмнэлэгт хүргэгдэн, 16-ны өдөр нас барсан юм байна.

Шувууны томуугийн H3N8 вирус анх 2002 онд Хойд Америкийн усны шувуудаас гаралтай бөгөөд морь, нохой, адуу, далайн хав зэрэг амьтдад илэрч байжээ. Харин хүнд халдварласан хоёр тохиолдол өмнө нь бүртгэгдсэн нь хоёулаа БНХАУ-д юм байна.

Categories
гадаад мэдээ

​Хиймэл оюун ухааны виртуал хөтлөгч бүтээжээ DNN.mn

Кувейтийн мэдээний нэгэн вэбсайт хиймэл оюун ухаан ашиглан виртуал хөтлөгч бүтээсэн байна. Олон нийтэд түүнийг танилцуулах ажиллагаан дээр уг виртуал хөтлөгч “Намайг Федха гэдэг. Би хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн Кувейтийн анхны мэдээний хөтлөгч. Та нар ямар төрлийн мэдээ сонирхож байна? Та нарын саналыг сонсъё” гэж хэлсэн 13 секунд үргэлжилсэн энэхүү танилцуулга Кувейтийн нийгмийн сүлжээний гол сэдвүүдийн нэг болсон байна. Хиймэл, виртуал хөтлөгч ташаа мэдээлэл түгээж болзошгүйгээс гадна яваандаа хүний ажлын байрыг орлох аюултай гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

Хар пиджак өмсөн, толгойдоо алчуур зүүгээгүй шаргал үст Федха нэртэй эмэгтэй хөтлөгчөөр ирээдүйд цахим мэдээ уншуулахаар төлөвлөж байгаа аж. Федха гэдэг нь эртний Кувейтээр мөнгө гэсэн утгатай бөгөөд роботыг мөнгөлөг, металлаар хийдэг учир роботтой адилтгаж хөтлөгчийг Федха гэж нэрлэсэн гэнэ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​Цэргийн хамтарсан сургууль эхлэв DNN.mn

АНУ, Филиппин улсууд цэргийн томоохон хамтарсан сургуулилалт эхлүүлсэн байна. Энэ удаагийнх хоёр улсын хооронд жил бүр зохион байгуулагддаг “Balikatan” цэргийн сургуулилалтын түүхэнд хамгийн томд тооцогдож байгаа бөгөөд 17 600 цэрэг оролцоно. Энэ нь БНХАУ Тайванийн ойролцоо томоохон цэргийн сургуулилалт хийсэнтэй холбоотой хийгдэж байгаа юм байна.

Энэ оны хоёрдугаар сард АНУ, Филиппин улсууд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах шинэ гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Филиппины арлуудад тэнгисийн цэргийн дөрвөн бааз шинээр байгуулахаар болсон байна. Филиппин болон Зүүн өмнөд Азийн эргэн тойрон дахь усан замууд нь худалдаа, наймааны хамгийн ачаалалтай замуудын нэг бөгөөд Хятадтай усан хилийн маргаантай байдаг.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Венийг хүлээн авч уулзсаны хариуд БНХАУ Тайванийн эргэн тойронд сөнөөгч онгоц болон нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо байршуулах томоохон сургуулилалт хийсэн юм.

Categories
гадаад мэдээ

Австралид сэргээгдэх эрчим хүч нэмэгдэв DNN.mn

Австралид Лейборист нам 2022 оны тавдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш сэргээгдэх эрчим хүчний салбарт 11 төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн нь өмнөх засгийн газрынхаас хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа талаар тус улсын Эрчим хүч, усны асуудал эрхэлсэн сайд Таня Плиберсек мэдэгджээ.Лейрорист нам уур амьсгалын бодлогоороо хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад “тодорхой орчин нөхцөл” бүрдүүлж өгсний дүнд дээрх өсөлт гарчээ. Тус намньАвстралийннүүрстөрөгчийндавхарислийнялгарлыг 2030 онгэхэд 2005 оныхоос 43 хувиарбууруулж, улмаар 2050 онгэхэдялгарал, шингээлтийнзөрүүгтэглэхамлалтөгөөдбайгааюм.

Т.Плиберсек “Бид засгийн газраа байгуулснаасаа хойших 10 сарын хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарт 11 төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрөөд байна. Өмнөх засгийн газрын үед мөн хугацаанд таван төсөлд л зөвшөөрөл олгоод байсан” гэж “ABC” радиод ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.“2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 82 хувьд хүргэх зорилт тавиад байгаатай холбоотойгоор ийм төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй бизнес эрхлэгчид олширч байна” гэж тэрбээр ярьсан байна. Мөнодоогоорсэргээгдэхэрчимхүчний 90 гаруйтөсөлТ.Плиберсекийнзөвшөөрлийгхүлээжбайгааажээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

БНСУ шинэлэг технологиуд нэвтрүүлнэ DNN.mn

БНСУ шинэлэг технологиудыг эзэмшиж, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд 2030 он гэхэд хагас дамжуулагч, цэнэг хураагуур, атомын эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг аж үйлдвэрийн гол салбаруудад 13.5 их наяд вон/10.23 тэрбум ам.доллар/-ы хөрөнгө оруулалт хийнэ гэж тус улсын Аж үйлдвэрийн яаммэдэгдэв.

Засгийн газраас аж үйлдвэрийн 11 томоохон салбарт 40 судалгаа, хөгжлийн төсөл хэрэгжүүлж, 2027 он гэхэд 6.2 их наяд вон, 2030 он гэхэд нэмж 7.3 их наяд воны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас мэдэгджээ. Эдгээр салбарт хагас дамжуулагч, дэлгэц, цэнэг хураагуур, гол түүхий эдүүд, дэвшилтэт үйлдвэрлэл, ухаалаг робот, шинэ үеийн атомын эрчим хүч үйлдвэрлэх, шинэ эрчим хүч зэрэг багтах ажээ. Төлөвлөгөөний хүрээнд тус яам “Hyundai Motor”, “POSCO Holdings”, “Samsung Display” зэрэг есөн компани болон холбогдох дөрвөн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.