Categories
гадаад мэдээ

Ухаалаг утасны борлуулалт буурчээ DNN.mn

Ухаалаг гар утасны зах зээлийн хямрал ирэх онд ч үргэлжлэхээр байгааг “Sony” группийн Үйл ажиллагаа хариуцсан захирал мэдээлжээ.

Ухаалаг гар утасны дүрс таних төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Sony” баасан гарагт тайлангаа танилцуулах үедээ ухаалаг гар утасны зах зээлийн төлөв сөрөг байгааг анхааруулсан байна. Мөн агуулахад бэлэн бүтээгдэхүүний нөөц хуримтлагдсан нь тус компанид дарамт учруулахаар байгааг дурдсан байна.

Өнгөрсөн оны дийлэнх саруудад дэлхийн хамгийн том ухаалаг гар утасны зах зээл болох БНХАУ-д борлуулалт 10-аас дээш хувиар буурчээ. 2023 оны эхний гурван сард ч мөн буурсан үзүүлэлттэй байна.

Categories
гадаад мэдээ

Хамтарсан мэдэгдэл гаргав DNN.mn

“Их долоогийн бүлэг”-ийн орнуудын Дижиталчлал, технологийн сайд нар хиймэл оюун ухааныг зүй зохистой хэрэглээг хангах зорилгоор авч явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан талаархамтарсан мэдэгдэл гаргав.

“ChatGPT” зэрэг бусад хиймэл оюун ухааны системүүдийг хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа энэ үед сайд нар хиймэл оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх, зохицуулах талаар хэлэлцсэн байна. Хиймэл оюун ухааны системүүдийн хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь хувийн нууцлалыг зөрчих, мэдээлэл алдагдахвий гэсэн болгоомжлолыг төрүүлэх болоод байгаа юм. Уг хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд хиймэл оюун ухааны зүй зохистой хэрэглээний тухай таван зарчмын талаар зөвшилцөлд хүрчээ. Үүнд хууль дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх зэргийг тусгасан байна. Мөн уг баримт бичигт технологийн хариуцлагатай хэрэглээг дэмжихийн тулд хиймэл оюун ухааны үр нөлөө, сорилтуудад дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ.

Сайд нар хил дамнан мэдээлэл дамжуулах асуудлын талаар мөн хэлэлцэж, “мэдээллийн итгэлтэй чөлөөт урсгал”-ын үзэл санааг дэмжих тогтолцоог бүрдүүлэхээр тохиролсон байна.Талууд мөн ОХУ-ын түрэмгийллийн үеэр дижитал дэд бүтэц нь хохирол амсаад байгаа Украинд дэмжлэг үзүүлэхээ дахин нотолжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Олон улсын сансрын станцыг 2030 он хүртэл ашиглана DNN.mn

Олон улсын сансрын станцын (ОУСС) төсөлд оролцогч бүх улс орон энэхүү тойрог замын цогцолборыг 2024 оноос хойш үргэлжлүүлэн ашиглахаар тохиролцлоо гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв (НАСА) цахим хуудсаараа пүрэв гарагт мэдэгджээ.

“Тус ОУСС-ыг АНУ, Япон, Канад болон Европын Сансрын агентлаг (ESA) 2030 он хүртэл ашиглахыг, харин ОХУ 2028 он хүртэл ашиглахыг дэмжиж байгаагаа нотоллоо” гэж мэдэгдэлд дурдсан байна.

“Дэлхий орчмын нам өндөртэй тойрог замд үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд “НАСА” түншлэгч талуудтайгаа цаашид хамтран ажиллана. Түүнчлэн сансрын станцын үйл ажиллагааг ирээдүйд арилжааны тавцан болгох шилжилтийг дэс дараатайгаар аюулгүй ажиллагааны горимыг сахин хэрэгжүүлнэ” гэсэн байна.

Энэхүү ОУСС нь 1998 оны 11 дүгээр сарын 20-ноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа олон модульт сансрын станц юм. Уг станц нь 435 тонн жинтэй бөгөөд сансрын хөлөг залгагдсан үед 470 тонн хүрдэг аж.

ОУСС-ын төсөлд Орос, АНУ, Канад, Япон болон ESA-гийн гишүүн 10 орон (Бельги, Дани, Франц, Герман, Итали, Нидерланд, Норвег, Испани, Швед, Швейцар) хамтарч ажилладаг бөгөөд уг станц нь 1998 оноос хойш нийт 20 улсын 266 сансрын нисгэгчийг хүлээн авсан байна.

Categories
гадаад мэдээ

Кипр улс дахь Оросын соёлын төв шатжээ DNN.mn

Кипр улсын нийслэл Никозия хот дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв халдлагад өртсөний улмаас шатсан тухай ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.

Төвийн байр руу хэн нэгэн Молотов коктейль гэгддэг гар хийцийн шатаагч бөмбөг шидсэнээс гал гарсныг тус төвийн тэргүүн Алина Радченко мэдээлсэн байна.

“Өдрийн 1:30 цагийн үед хоёр удаа дэлбэрэх чимээ сонсогдсон. Бид эхэндээ юу болоод байгааг ойлгоогүй. Удалгүй гал түймэр гарсан. Гэрчүүдийн мэдүүлснээр барилга руу ямар нэг зүйл шидсэн байна” гэж тэр ярьжээ.

Гал түймэр гарсан шалтгааныг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

“Барилга бүхэлдээ нэлээд гэмтсэн. Галын шалтгааныг бид цагдаагийн албатай хамтран шалгаж байна. Шаардлагатай бол төрийн бусад албадыг татан оролцуулна” гэж Киприйн гал түймэртэй тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Андреас Кеттис мэдэгджээ.

Сүүлд Кипр дэх ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газар гал түймрийг бүрэн унтраасан, хүний амь нас, эрүүл мэнд эрстээгүйг мэдээлсэн байна.

Оросын төв телевизийн сувгаар ярихдаа Радченко тус төвийн сүүлийн үед явуулж байгаа идэвхтэй үйл ажиллагаа ийм халдлага гарахад нөлөөлсөн байж болзошгүй гэжээ.

“Энэ бол бидний хатуу байр суурийг Киприйн ард иргэд олноор дэмжих болсны хариу үйлдэл байх” гэж тэр ярьсан байна.

Радченко бас Украиныг дэмжигч бүлэг хүмүүс, Кипр дэх Өрнөдийн орнуудын элчин сайд нар Оросын эсрэг үзлийг дэвэргэсний үр дүнд ийм халдлага гарсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ингэхдээ тэр ямар нэг баримт нотолгоо үзүүлээгүй байна.

Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв 1978 онд байгуулагдаж байсан юм. Одоо уг төвийн үйл ажиллагааг ОХУ-ын элчин сайдын яамнаас шууд удирддаг байна.

Газар дундын тэнгисийн арал улс Кипрт ОХУ-ын 18,000 орчим, Украины 4,600 гаруй иргэн оршин суудаг тухай өнгөрсөн онд тус улсын засгийн газраас гаргасан статистик мэдээлэлд дурдаж байжээ.

Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш Украинаас тус улсад 10,000 орчим дүрвэгч ирсэн байна. 1.2 сая хүн амтай Кипр улс нь Европын Холбооны гишүүн юм.

Эх сурвалж: AFP

Categories
гадаад мэдээ цаг-үе

Си Жиньпин, Владимир Зеленский нар утсаар ярьжээ DNN.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй утсаар “урт бөгөөд утга учиртай ярилцсан” гэж мэдэгдлээ. “Энэхүү ярилцлага болон Хятадад суух Украины Элчин сайд томилогдсон явдал манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц өгнө гэдэгт би итгэж байна” гэж Зеленский твиттер хуудсандаа бичжээ. Энэ нь Оросын Украины эсрэг дайн эхэлснээс хойшхи Бээжин болон Киев хоорондын анхны дээд хэмжээний ярилцлага бөгөөд Хятадын тэргүүний Москвад хийсэн айлчлалын дараа хүлээгдэж байсан зүйл юм. Хятад улс өөрийн гэсэн энх тайвны санаачилга дэвшүүлсэн бөгөөд үүнд нь Киев нааштай хандаж байгаа бол барууны улсууд эргэлзэж буйгаа нуудаггүй юм.

Энэ яриа Украины талын санаачилгаар болсон гэж Бээжин мэдэгдэв гэж“ ФрансПресс”агентлаг мэдээлсэн бол Си Жиньпин Украинд тусгай төлөөлөгчдөө илгээж, энхтайвныг эрэлхийлж буй бүх талуудтай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Зеленскийд хэлсэн хэмээн Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлж байна. Тэд “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, хариуцлагатай томорны хувьд бид зүгээр суухгүй, гал дээр тос нэмэхгүй, энэ дайнаас ямар нэгэн үр шим хүртэхийг хүсэхгүй гэж Хятадын удирдагч хэлсэн” хэмээн мэдээлж байна. “Синьхуа”агентлаг, Хятад улс Украинд тусгай элч илгээж, “мөргөлдөөнийг зохицуулах” асуудлаар хэлэлцээ хийнэ. Хятад улс эдгээр мэдээнд Украин дахь дайныг”мөргөлдөөн” гэж нэрлээд байгаа бөгөөд Украинд очих Тусгайи төлөөлөгчөөр БНХАУ-аас ОХУ-д Элчин сайд байсан ЛиХуэй ажиллах юм байна. Харин ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Зеленский Си Жиньпинтэй утсаар ярьсан тухай тайлбар хийхдээ “Хятадын тал хэлэлцээр эхлүүлэх үйл явцыг бий болгоход хүчин чармайлт гаргахад бэлэн байна” гэж тэмдэглэв.

Categories
гадаад мэдээ нийгэм

Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдохын төлөө өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ж.Байдендүрс бичлэгээр дамжуулан мэдэгдэл хийх үеэрээ “эхлүүлсэн үйл хэргээ дуусгах” боломжийг олгохыг сонгогчдоосоо хүссэн байна. Тэрээр 2020 оны сонгуулийн компанит ажлаа мөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхлүүлж байсан аж.

Өдгөө 80 настай Ж.Байден хэдийнээ АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон юм. Хэрвээ тэрбээр 2024 оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялбал бүрэн эрхийн хоёр дахь хугацаа нь дуусах үед 86 нас хүрэх болно.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Японы эрдэмтэд уян дуран бүтээжээ DNN.mn

Японы судлаачид цусны судас, мэдрэлийн судлыг шинжлэн судлах дуслын тарианы зарим зүүнээс ч нарийхан голчтой уян дуран бүтээжээ. Энэхүү 1.25 мм-ийн голчтой дуранг ашиглан өвдөгний үе мөчний шинжилгээ хийхэд өвчтөнд өгөх ачаалал буурна гэжүзэж байгаа аж. Одоо ашиглаж буй технологиорэнэхүү шинжилгээг мэдээ алдуулагч хэрэглэн мэс заслын аргаар хийдэг. Харин уг дуранг маш жижиг хэмжээний нүхээр буюу тухайлбал, дуслын тарианы зүүгээр дамжуулан хүний биед оруулах боломжтой болсон гэнэ. “Энэ дуран бол маш нарийхан хэрнээ дамжуулж буй дүрсний чанар нь маш сайн байх тул өмнө нь харж чадахгүй байсан хэсгүүд буюу жишээлбэл судас, мэдрэлийн судлуудын дотор талыг харах боломжтой болно. Энэ дуранг зөвхөн үе мөчний холбоос төдийгүй, хүний биеийн бусад хэсгүүдийг шинжлэхэд ч ашиглах боломжтой” гэж судалгааны багийн гишүүн Кейогийн Их сургуулийн анагаах ухааны факультетын профессор Масая Накамура мэдэгджээ.

Энэхүү уян дуранг бүтээхийн тулд эрдэмтэд тусгай шилэн мяндасны шинж чанарыг ашигласан бөгөөд энэ нь линзтэй адилхан гэрлийн хугарлыг ашиглан дүрс дамжуулах боломжийг олгох аж. Ийм дуранг хуванцараар үйлдвэрлэж болох юм байна. Ингэснээр үйлдвэрлэлийн зардал багасаж, мөн өвчтөнд үзүүлэх сөрөг нөлөө маш бага болно гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд хэт нарийн энэ дуранг 2024 оноос хэрэглээнд нэвтрүүлэх ажээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Google Brain”, “DeepMind” судалгааны багууд нэгдэнэ DNN.mn

“ChatGPT” чатбот зэрэг системүүдтэй өрсөлдөхийн тулд өөрийн хиймэл оюун ухааны технологийг эрчимжүүлэх зорилгоор “Al­phabet” компани “Google Brain”, “DeepMind” компанийн судалгааны багуудыг нэгтгэхээр болжээ.Энэхүү шинэ багийг “DeepMind” компанийн гүйцэтгэх захирал Демис Хассабис удирдах бөгөөд энэ баг бүрдсэнээр хиймэл оюун ухааныг зоримог, хариуцлагатайгаар хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж “Alphabet” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай мэдэгдсэн байна.

“Alphabet”-ийн эдгээр мэргэжилтнүүд “OpenAI”-ийн хамгийн сүүлийн үеийн загвар болох “GPT-4” шиг олон горимт хиймэл оюуныг хөгжүүлэх талаар ажиллах юм байна. “Google” нь хайлтын системийн зах зээлд олон арван жилийн турш ноёрхож, энэ салбарын 80 гаруй хувийг нь эзэлсээр ирсэн ч хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны өрсөлдөөнд “Microsoft”-ийн ард хоцорч болзошгүй болоод байгаа аж. Учир нь “Microsoft”-ийн санхүүжүүлтээр “OpenAI”-ийн шинэчлэгдсэн “Bing” хайлтын систем ажиллагаанд ороод байгаа юм.“Alphabet” энэ оны хоёрдугаар сард “ChatGPT”-тэй өрсөлдөх “Bard” чатботоо танилцуулсан. Гэвч “Bard” сурталчилгааны дүрс бичлэгээр буруу мэдээлэл өгсний улмаас нийтийн сүлжээнд шуугиан дэгдэж уг компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн хоёрдугаар сарын эхэнд 100 тэрбум ам.доллараар буурсан аж. Харин дээрх шийдвэрийн дараа “Alphabet”-ийн хувьцааны ханш хоёр хувиар өссөн байна. Ерөөс “Хууль бус бизнесийг хулгай, луйвар гэх бөгөөд эзнээ байнга хорлодог.Харин хууль ёсны “луйвар”-ыг бизнес гэх бөгөөд эзэндээ байнга нэр хүнд авчирдаг” гэж хэлж болно. Эндээс хууль гэсэн ухагдахуун гарч байна. Хууль гэдэг нь аливаа үйлдлийг нийтийн эрх ашигт нийцүүлэн үйлдэхийг иргэн бүрээс хуульчлан шаардаж буй эрх, зүйн акт юм. Тэгвэл өнөөдөр хурдтай хөгжиж буй хиймэл оюун ухааны чатботууд гэдэг нь үнэндээ гэрчилгээгээр баталгаажсан оюуны өмчүүд юм. Харин аль ч оюуны өмч нь хуультай адил нийтийн эрх ашигт нийцэж байж гэмээнэ гэрчилгээ авдаг. Нөгөө талаас хиймэл оюун ухааныг иргэд шууд ашигладаг буюу бас л олон нийтийн хяналтад хэрэгждэг сайн талтай. Энэ нь та эдгээр чатботуудыг ашиглан сонин сэтгүүлд нийтлэл бичиж, дууны шүлэг, ая зохиож, бизнесээ зөв төлөвлөж бүр төр, засаг, яам, агентлагийн бодлого юун дээр алдаж байгааг гарган яаж засахыг ч зөвлөж чаддаг болно гэсэн үг. Жишээ нь өнөөдөр манай УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөд органик хуулиудаа нийцүүлэх гэж хууль болгоныг авч хэлэлцэж байна. Харин энэ бүгдийг удахгүй хиймэл оюун ухааны чатботоор маш хурдан хугацаанд, алдаа мадаггүй зөв хийдэг болно гэсэн үг билээ. Өөрөөр хэлбэл иргэдэд хүссэн зүйлээ хийх боломж олгох тэр зүйлийг олон горимт хиймэл оюун ухаан гээд байгаа бөгөөд харин чатбот гэдэг нь өөрийн чадварын хүрээнд танд туслах хиймэл оюун ухаан юм.

Categories
гадаад мэдээ

Эстони, Латви, Литва улсууд Бээжингийн эрх баригчдад эсэргүүцэл илэрхийлэв DNN.mn


Францын “TF1” телевизээр цацагдсан ярилцлагадаа элчин сайд Лю Шэе “Олон улсын хууль эрх зүйд хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын статус тодорхойгүй байдаг. Учир нь тэдгээрийн тусгаар тогтносон улсын статусыг хэрэгжүүлэх ямар нэгэн олон улсын гэрээ байдаггүй” гэж ярьсан юм. Түүний ярилцлагыг цацагдсаны дараа Эстони, Латви, Литва улсууд өөр өөрийн нутагт суугаа Хятадын элчин сайд нарт эсэргүүцэл илэрхийлж, тайлбар шаарджээ.

“Франц улсад суугаа Хятадын элчин сайдын хийсэн олон улсын хууль тогтоомж, улс үндэстний тусгаар тогтнолын тухай зохимжгүй мэдэгдэлтэй холбогдуулан Латвийн гадаад хэргийн яам Рига дахь Хятадын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагчид Даваа гарагт багтаан тайлбар өгөхийг шаардлаа. Энэ алхам нь Литва, Эстони улсуудтай тохиролцсоны дагуу авсан арга хэмжээ юм” гэж Латвийн гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевич твиттер хуудсандаа бичсэн байна.

Европын Холбооны гадаад хэргийн сайд нар Хятад улстай харилцах харилцааны асуудлаар Люксембургт чуулах гэж буй цаг үед ийм маргаан дэгдэж байгаа бөгөөд дээрх гурван улс нь Европын Холбооны гишүүн орнууд юм.

Ярилцлагынхаа үеэр элчин сайд Лю бас Крымийг Украины нутаг дэвсгэрт тооцох эсэх талаар эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Сэтгүүлч Дариус Рошебиний тулгасан асуултад тэр “Энэ тийм ч амархан асуудал биш. Асуудлыг аль өнцгөөс харж байгаагаас шалтгаална” гэж хариулсан юм байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Hyundai Motor” компани Сарыг судлах аппарат бүтээнэ DNN.mn

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани ирээдүйн техник хэрэгслүүдийн ханган нийлүүлэгч болох зорилтын хүрээнд Сарыг судлах аппарат бүтээнэ гэдгээ мэдэгджээ.Өнгөрсөн оны долоодугаар сард “Hyundai” Солонгосын сансар судлалын хүрээлэн, Солонгосын автомашины технологийн хүрээлэн зэрэг зургаан судалгааны хүрээлэнтэй уг төслийн талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

“Hyundai” болон дээр дурдсан хүрээлэнгүүдийн мэргэжилтнүүд судалгааны аппаратаа Сарны өмнөд туйлд амжилттай газардуулсны дараа эрдэс бодис цуглуулж, хүрээлэн буй орчны шинжилгээ хийн бусад шинжлэх ухааны төслүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж.БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч тус компани 70 кг жинтэй, сарнаа явагчийнхаа концепт зургийг өнөөдөр олон нийтэд танилцуулжээ. “Hyundai” судалгааны аппаратаа ирэх оны хоёрдугаар хагаст хийж дуусгахаар төлөвлөж байна. Улмаар эцсийн хувилбарыг 2027 онд танилцуулах зорилт тавьжээ.

Г.АМАРСАНАА