Categories
гадаад мэдээ

Канадын консулыг хөөжээ DNN.mn

Канадын парламентын гишүүнийг айлгах гэж оролдсон Хятадын дипломатчийг эх оронд нь илгээсний хариуд БНХАУ Шанхай дахь консулыг хөөлөө.

Канад улс Хятадын дипломатч Жао Вэйг “тааламжгүй этгээд” хэмээн зарлаж, тус улсаас гарахыг шаардсан юм. Үүний хариуд БНХАУШанхай дахь консулын ажилтан Женнифер Линн Лалондег хөөж буйгаа зарласан байна.

Уйгар үндэсний цөөнхийн эсрэг явуулж буй Хятадын бодлогыг идэвхтэй эсэргүүцэгч Майкл Чонгийг айлган сүрдүүлж, түүний Хонконг дахь төрөл төрөгсдийн талаар мэдээлэл цуглуулж байсныг Канадын тагнуулын алба тогтоосон юм. Хятадын дипломатууд Канадын парламентын гишүүн Майкл Чонгийг айлган сүрдүүлсэн нь ийнхүү ил болсны дараа Оттава болон Бээжингийн харилцаа эрс хурцдаад байгаа билээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

DW: Рашизм гэж юу вэ? DNN.mn

Оросын түрэмгийллээс хойшхи нэг жил гаруйн хугацаанд “рашизм” гэдэг үг Украины хэвлэл мэдээллийн хүрээнд баттай байр суурь эзэлсэн юм. Орос болон фашизм гэсэн үгсийг нэгтгэснээр үүссэн энэ нэрийг Украины Дээд Рада саяхан албан ёсны нэршил болгон баталгаажуулсан байна. Энэ сарын 2-ны өдөр батлагдсан уг тогтоолд “рашизм”-ыг “Орос фашизм” гэж тайлбарласан байна. Иймээс бид олон улсын мэргэжлийн шинжээчдэд “Рашизм гэж юу вэ?” гэсэн асуулт тавьж хариулт авлаа.

Харвардын их сургуулийн профессор, Америк-Украины түүхч Серхи Плохи DW-д “Украины нийгэмд Оросын түрэмгийлэгчдийг бусдаас ялгаж нэрлэх шаардлага үүсээд байсан бөгөөд энэ нь Дээд Радын энэхүү тогтоол гарахад гол түлхэц болсон” гэсэн байна. Украины парламентын уг тогтоолын хоёр хуудас эх бичвэрт “Рашизм нь ерөнхийлөгч В.Путины шууд удирдлагаар ОХУ-д бий болсон. Рашизм нь ЗСБНХУ-ын коммунист дэглэм ба үндэсний социализмын туршлагаар бий болсон шовинизм ба империализмын уламжлалд үндэслэсэн, Оросын одоогийн дэглэмийн үндэс болсон тоталитар үзэл суртал, практикийн шинэ хэлбэр” гэж тодорхойлсон байна.

Украины депутатууд рашизмыг “хүний эрх, үндсэн эрх чөлөөг системтэйгээр зөрчих”, “давуу эрх мэдлийг тахин шүтэх, милитаризм”, “удирдагчийг тахин шүтэх замаар дарангуйлагч төрийг ариун дагшин хэмээн Орос ба оросуудыг бусдаас илүү гэж өргөмжлөх”, “хүчирхийлэл дарангуйллын аргаар бусад ард түмний оршин тогтнолыг үгүйсгэх” зэрэг шинж тэмдгүүдийн нэгдэл гэж дүгнэсэн билээ.

Стокгольм дахь Зүүн Европ судлалын төвийн шинжээч Андреас Умланд “Энэ бол түүхч, дипломатч, сэтгүүлчдийг гайхшруулсан ер бусын алхам. Гэхдээ энэ нь утга учиртай зүйл. Энэ нь Оросын онцлогийг харгалзан үзсэн “нэр томьёо” бөгөөд Германы үндэсний социализмтай нийтлэг зүйл байгаа ч шууд адилтгаж болохгүй гэдгийг харуулж буй явдал” гэж DW-д ярьжээ.

Өнгөрсөн зууны эхний хагаст Италид үүсч улмаар Герман, Испани болон барууны бусад зарим оронд тархсан үзэл суртлыг “фашизм” гэсэн нэр томьёогоор тайлбарладаг. Гитлерийн Германд байсан фашизмыг Зөвлөлтийн уламжлалаар фашизм биш, харин Үндэсний социализм гэж нэрлэдэг. Тэгвэл Германы түүхч, Мюнхений их сургуулийн профессор, Зүүн Европын шинжээч Мартин Шульзе Вессель “рашизм” гэсэн нэр томьёог бүрэн үндэслэлтэй зүйл гэж үзсэн байна. “Энэ бол дайны үед гаргаж буй Украины парламентын улс төрийн шийдвэр” гэж Шульце Вессель хэлжээ. Түүний хэлснээр, “рашизм” гэсэн нэр томьёо нь “фашизмтай ижил төстэй Оросын онцлогийг онцлон тэмдэглэж байгаа явдал. Фашизмтай олон талаар ижил төстэй байгаа боловч яг адил зүйл биш гэсэн үг” юм гээд Вессель Шульзе “Рашизм нь удирдлагаа хүчээр хэт өргөмжлөн түүний хувийн зан чанарыг шүтэх, хүчирхийллийг тахин шүтэх, тодорхой хэмжээгээр милитаризмыг өөгшүүүлэн дэмждэг гэсэн фашизмтай ижил төстэй талуудтай байна гэдгийг илэрхийлж буй явдал” гэсэн байна. Үүний зэрэгцээ энэхүү түүхч Үндэсний социализмын жүүдийн эсрэг үзлийг рашизм агуулдаггүй гэдгээр нь ялгаатай гэжээ. Мөн рашизмд “Программчилсан антисемитизм” байхгүй нь “маш их ялгаа” гэж Германы нийтлэлч Винфрид Шнайдер-Детерс онцлон дурдсан байна.

Штайдер Детерс “Оросын рашизм гэдгээс гадна Путинизм гэсэн бас нэг өөр ойлголт бий гэдгийг бид ойлгож байх ёстой” гээд “Путинизмыг Оросын фашизм буюу Италийн эх хувилбарын салбар хувилбар гэж ойлгох ёстой” гэсэн байна. Харин Андреас Умланд өөр нэг ялгаа байгааг тодруулан дурдаж “Фашизм нь шинэ “хувьсгалт” үзэл суртал байсан учир улс орныг шинэ формацид оруулж, шинэ институцүүдийг бий болгосон бол. Орост ийм зүйл байхгүй. В.Путин А.Хитлерээс ялгаатай нь тэрээр Зөвлөлтийн дэглэмийн хуучин төлөөлөгч бөгөөд түүний харц өнгөрсөн үе рүү их, ирээдүй рүү маш бага хэмжээтэй чиглэдэг” гэж хэлэв.

Украины парламент “рашизмыг үзэл суртал төдийгүй практик үйлдэл” хэмээн буруушааж, НҮБ болон бусад олон улсын байгууллага, засгийн газар, парламентыг ч мөн адил Оросын төр, засгийн одоогийн үйл ажиллагааг рашизм хэмээн тодорхойлохыг уриалж байна. Энэ нь Украины Рада зөвхөн “Оросын гэмт хэргийг дэлхий дахинд сануулах” гэсэн найдлага төдийгүй энэхүү шийдвэр нь Оросын өнөөгийн удирдагчдыг шүүхийн өмнө аваачих нэг том алхам болж магадгүй байна.

“Рашизм” гэсэн нэр томьёо нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж тархах эсэхэд ач холбогдол өгөх хэрэггүй гэдэгт эдгээр шинжээчид санал нэгдэж байгаа аж. Тухайлбал, Мартин Шульзе Вессел “Оросын өнөөгийн удирдагчид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь л Олон улсын шүүхийн хувьд маш чухал асуудал юм. Харин шинэ нэршил учир рашизм нь яваандаа олон улсын албан ёсны хэрэглээ болохыг үгүйсгэхгүй” гэж хэлэв. Харин Винфрид Шнайдер-Детерс Украинд “Путины дайн” үргэлжилж байхад одоогоор сэтгүүл зүйд л хэрэглэгдэж байгаа “Путинизм” “Рашизм” гэсэн нэршлийн шинжлэх ухааны үндэслэлтэй эсэх нь огт хамаагүй зүйл. Учир нь дайн дууссаны дараа түүхчид, улс төр судлаачид үүнийг хийх болно” гэж онцлов.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​Хүмүүсийн өвөг дээдэс ба Европ тив DNN.mn

Францын Роны хөндийн агуйнуудад судалгаа явуулсан эрдэмтэд баруун Азид нутаглаж байсан Хомо сапиенсуудын баруун болон хойд зүгт хийсэн гурван удаагийн их түрэлтийн үр дүнд Европ тивд Неандертальчуудын ноёрхол суларч эхэлсэн болохыг тогтоожээ. “Хүмүүсийн эхний хоёр оролдлого бүтэлгүйдсэн ч гурав дахь нь 42,000 жилийн өмнө амжилттай болжээ. Үүний дараа орчин үеийн хүмүүс Европыг эзэлж, неандерталь хүмүүс устаж эхэлсэн байна” гэж уг судалгаанд оролцсон Тулузын их сургуулийн эрдэмтэн Людовик Слимак тайлбарласан байна. Тэдний судалгааны тайлан саяхан “Plos One” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.Гэхдээ уг судалгааны тайлан орчин үеийн хүмүүс болон неандертальчуудын харилцааны талаар зарим уламжлалт ойлголтыг эвдэхэд хүргэж байна. Тухайлбал неандертальчуудаас илүү зэр зэвсэг бүтээх чадвартай болсон хүмүүс яагаад Европыг эзлэхдээ ийм урт хугацаа зарцуулсан нь эргэлзээ төрүүлж байгаа ажээ. Гэхдээ Слимак үүнийг түрэлт бүрийн үеийн хүмүүсийн тоотой холбон тайлбарлаж байна. Тухайлбал эхний түрэлтээр харьцангуй цөөн тооны хүмүүс Европт ирсэн бол гурав дахь түрэлтээр тоо нь эрс нэмэгдэж, неандерталь хүмүүсийг цөөнх болгоход хүргэсэн гэж тэр дүгнэжээ. “Гурав дахь удаагийн түрэлтээр асар олон тооны хүмүүс ирж, Европыг хамарсан том нийгмийн тогтолцоог үүсгэсэн. Өмнөх ийм тогтолцоо нь хүмүүсийг неандертальчуудтай хамтрахад хүргэж байсан бол сүүлийн давлагаагаар ингэх шаардлагагүй болсон байна. Үүний үр дүнд Европ дахь неандертальчуудын мөхөл эхэлжээ” гэж Слимак тайлбарласан аж.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн Манипур мужид угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна DNN.mn

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас хойш Энэтхэг улсын алслагдсан Манипур мужид угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна.

Баасан гарагт мөргөлдөөн улам эрчимжиж, босогчид орон нутгийн цагдаагийн хэсгээс галт зэвсэг, сум хулгайлжээ.

Манипур мужийн нийслэл Имфал хот болон ойролцоох Чурачандпур дүүргийн нутаг дэвсгэрт мөргөлдөөний улмаас 54 хүн алагдаж, 500 орчим айлын сууц шатсан байна.

Хөрш Нагаланд муж дахь Энэтхэгийн армийн ангиас 13,000 цэргийг Манипурт дэг журам тогтоохоор илгээжээ.

Мужийн хамгийн том угсаатан болох Мейтей хүмүүсийн статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэрийг орон нутгийн эрх баригчид гаргасныг бусад угсаатнууд эсэргүүцсэнээр мөргөлдөөн эхэлсэн юм.

Тус угсаатан албан ёсны үндэсний цөөнхийн статустай болсноор шат шатны хууль тогтоох байгууллагад төлөөллөө суулгах, төрийн албан тушаалд квоттой болох зэрэг давуу эрх эдлэх аж.

Categories
гадаад мэдээ

Хятадын тал эрс эсэргүүцэв DNN.mn


НАТО нь Хятад, Оросын геополитикийн сорилтуудыг харгалзан Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд зэрэг аюулгүй байдлын түншүүдтэйгээ яриа хэлэлцээ хийхэд амар байх зорилгоор Ази дахь анхны харилцаа, холбооны оффисоо Японд нээхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн билээ. Үүний дараа Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин “Ази тив нь дэлхий нийтийн хамтын ажиллагаа, хөгжлийн ирээдүйтэй орон зай мөн бөгөөд харин геополитикийн тулааны талбар болох ёсгүй. НАТО-гийн Ази, Номхон далайн бүс нутаг руу буюу зүүн тийш тасралтгүй тэлэх, бүс нутгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сүйтгэх оролдлого болох эвслийн сөргөлдөөнд түлхэж буй явдал нь энэ бүс нутгийн улс орнуудыг сонор сэрэмжээ өндөржүүлэхийг шаардаж байна” гэж мэдэгджээ. Харин НАТО-гийн төлөөлөгч Оана Лунгеску “НАТО нь харилцаагаа хялбаршуулах зорилгоор хэд хэдэн олон улсын байгууллага болон түнш орнуудад төлөөлөгчийн газар ажиллуулж, НАТО болон манай түншүүдийн харилцаа аль алиных нь хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах харилцааны явцыг тогтмол үнэлж байхад тус болдог зүйл юм.. Тус эвсэл Японтой ойрын хамтын ажиллагаатай бөгөөд цаашид ч энэ харилцаа өргөжин хөгжих болно” гэж хариу мэдэгдэл хийсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​Хаан сэнтийд залах ёслол DNN.mn

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан III Чарльзыг хаан сэнтийд залах ёслол Лондон хотын Вестминстерийн сүмд ёслол төгөлдөр боллоо.

Хаан Чарльз гэргий Камиллагийн хамтаар Букингемийн ордноос баяр хүргэсэн олны дундуур морин тэргээр Вестминстерийн сүмд хүрэлцэн ирсний дараа ёслолын үйл ажиллагаа орон нутгийн цагаар 11 цагт эхэлсэн юм. Өдгөө 74 насыг зооглож буй III Чарльз 1066 оноос хойш Вестминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байгаа бөгөөд хамгийн сүүлийн титэм өргөх ёслолыг 70 жилийн тэртээ буюу одоогийн удирдагчийг дөрвөн настай байхад зохион байгуулагдаж байжээ.
Вестминстерийн сүмд III Чарльзыг тангараг өргөсний дараа Кентерберигийн хамба Жастин Уэлби Гэгээн Эдвардын титмийг хааны тэргүүнд залжээ. Энэхүү ёслолд дэлхийн 100 орчим улс орны төр, засгийн тэргүүн нар, 203 орны 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцсон байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Коронавирусийн цар тахал өндөрлөснийг ДЭМБ зарлалаа DNN.mn

Covid-19 нь дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн аюул занал биш болсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр зарлажээ.

Ингэснээр гурван жил гаруй хугацаанд үргэлжилж, 6.9 сая гаруй хүний амийг хөнөөсөн цар тахлыг өндөрлөсөнд тооцож болох юм.

ДЭМБ-ын дэргэдэх шуурхай хороо 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр анх Covid-19 халдварт өвчнийг дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул заналд тооцох шийдвэр гаргаж байжээ.

Тэгвэл тус хороо Пүрэв гарагт хуралдахдаа уг статусыг цуцлах шийдвэр гаргасан байна.

“Covid-19 дэлхийг, бас биднийг өөрчилсөн. Ингэх нь ч зүй ёсны хэрэг. Хэрвээ бид өөрчлөгдөөгүй бол алдаанаасаа суралцаж чадахгүй, ирээдүй хойч үеэ хамгаалж чадахгүй байлаа” гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр мэдэгджээ.

Цар тахалтай холбоотой нас баралтын тоо 2021 оны нэгдүгээр сард буюу оргил үедээ долоо хоногт 100,000 давж байсан бол өнгөрсөн долоо хоногт 3,500 гаруй болж буурсан байна.

ДЭМБ нь цар тахал эхэлсэн болон дууссаныг албан ёсоор зарладаггүй. Гэхдээ 2020 оны гуравдугаар сараас Covid-19 өвчинд ийм нэр томьёо ашиглаж эхэлсэн юм.

Харин дэлхийн бусад улс орнууд өмнө нь цар тахал өндөрлөснийг ээлж дараалан зарлаж байлаа.

Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цар тахал дууссаныг өнгөрсөн онд зарлаж, цар тахалтай холбоотой хорио цээрийн арга хэмжээнүүдээ цуцалж байв.

Covid-19 өвчний статусыг ДЭМБ өөрчилснөөр уг өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилт дуусгавар болох эсвэл өөр чиглэлд ашиглагдахаар болж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Categories
гадаад мэдээ

НАТО-гийн оффис Токиод нээгдэнэ DNN.mn

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО бүс нутгийн холбоотнуудтайгаа тогтмол зөвлөлдөх зорилгоор “Холбоо тогтоох оффис”-ооТокиод нээхээр төлөвлөж байна гэж “Nikkei Asia” сонин Японы болон НАТО-гийн албаны эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.

Азид анхных нь болох уг газрыг нээснээр НАТО нь Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг бүс нутгийн гол түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах боломжтой болох юм. “Хятад болон тус улсын Оростой хийж буй хамтын ажиллагаа нь эвслийн хувьд шинэ сорилт болж байгаа тул Холбоо тогтоох газрыг нээх зайлшгүй шаардлагатай болсон байна ”гэж уг сонинд тэмдэглэсэн байна. Уг оффисыг ирэх жилТокиод нээх бөгөөд байр, санхүүжилт гэх зэрэг нарийн ширийн зүйлүүд нь хэлэлцэх шатандаа явж байгаа гэнэ.

Япон болон НАТО нь мөн хамтран түншлэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Уг төлөвлөгөөний дагуу “хоёр улс кибер аюул заналтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинэ технологийн салбарт хамтран ажиллаж, хуурамч мэдээлэлтэй тэмцэх талаар мэдээлэл солилцоно” гэж “Nikkei Asia”сонинд мэдээлсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хиймэл оюун ухааны талаар хамтарсан мэдэгдэл гаргав DNN.mn

“Их долоогийн бүлэг”-ийн орнуудын Дижиталчлал, технологийн сайд нар хиймэл оюун ухааны зүй зохистой хэрэглээг хангах зорилгоор авч явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан талаар хамтарсан мэдэгдэл гаргав.

“ChatGPT” зэрэг бусад хиймэл оюун ухааны системүүдийг хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа энэ үед сайд нар хиймэл оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх, зохицуулах талаар хэлэлцсэн байна. Хиймэл оюун ухааны системүүдийн хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь хувийн нууцлалыг зөрчих, мэдээлэл алдагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм. Уг хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд хиймэл оюун ухааны зүй зохистой хэрэглээний тухай таван зарчмын талаар зөвшилцөлд хүрчээ. Үүнд хууль дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх зэргийг тусгасан байна. Мөн уг баримт бичигт технологийн хариуцлагатай хэрэглээг дэмжихийн тулд хиймэл оюун ухааны үр нөлөө, сорилтуудад дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ.
Сайд нар хил дамнан мэдээлэл дамжуулах асуудлын талаар мөн хэлэлцэж, “мэдээллийн итгэлтэй чөлөөт урсгал”-ын үзэл санааг дэмжих тогтолцоог бүрдүүлэхээр тохиролцсон байна. Талууд мөн ОХУ-ын түрэмгийллийн үеэр дижитал дэд бүтэц нь хохирол амсаад байгаа Украинд дэмжлэг үзүүлэхээ дахин нотолжээ.
Categories
гадаад мэдээ

Хойд хөршийн бодлого гэх “зөөлөн дайн” DNN.mn

Монгол улс 1924-1990 он хүртэл ЗХУ-ын “дохиураар хөдөлдөг” улс байв. Энэ нь бид дэлхийн 1/3-ийг эзлэн тогтож байсан Социалистсистем гэхтом шоронгийн хамгийн анхны хоригдол болж бусдаасаа илүүхэлмэгдсэн гэсэн үг.Харин 1990 оны Ардчилсан хувьсгалын ачаар “гурав дахь хөрш”-үүдтэй болсон. Гэхдээ л ЗХУ-ын шууд үргэлжлэл болох ОХУ-ын Гадаад бодлогын улс, төрийн нөлөөлөл болох“зөөлөн дайн”-нд Монгол улс өнөөдөр ч гэсэн хэлмэгдсээр байна. Тухайлбал, НҮБ-аас Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хамгаалах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “ой модны өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэрийг 2012 онд гаргасан. Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн. Монголчууд бид энэ оны Дэлхийн ойн өдрийг “Эрүүл ой-Эрүүл хүн” уриан дор ”Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VI хурал хуралдуулан тэмдэглэн өнгөрүүлэв.

Дэлхийн экосистемийн нэг чухал хэсэг болох Монгол орны 18.5 сая га талбай бүхий ойн сан ньолон төрлийн хөхтөн, жигүүртэн, хэвлээр явагч зэрэг амьтны амьдрах орчин, малчин, нүүдэлчин, нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр, түлээ, өвс тэжээлийн нөөц болсоор ирсэн. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн найманхувийг эзлэх манайойн 297 мянган га талбай өнгөрсөн оны эхний сарын байдлаар “хөнөөлт” шавжид нэрвэгдсэн мэдээлэл бий гэнэ. Нэгдүгээрт, XXI зуунд байгальд “хөнөөлт” шавьж байдаг гэж ярьж байна гэдэг орчин үеийн биологийн шинжлэх ухаанаас хол хоцорсон гэсэн үг бөгөөд хөгжингүй улсуудын эрдэмтэн, судлаачид байтугай энгийн иргэдийн доог тохуу болно гэсэн үг. Хоёрдугаарт, дэлхийн амьдбайгаль 4,1 тэрбум жилийн настай экосистем. Экосистем гэдэг нь амьд биет болгон бие биенээ дэмжин оршдог буюу ганц ч хортон байдаггүй систем буюу тогтолцоо гэсэн үг. Иймээс “хортон” гээд байгаа тэр амьд биетийг устгах гээд байгаа татвар төлөгчдийн мөнгөөр уг нь тухайн шавьжийн авгалдай, хүүхэлдэйн байгальд үзүүлэх үүргийг судлан тогтоох ёстой юм. Яг үнэндээ саяхан л 10 байснаа одоо газар нутгийн маань 8 хувь болоод буй ой модноос илүү энэ буруу дүгнэлт хийгээд чуулаад байгаа ойн мэргэжлийнхэн чинь манай улсын жинхэнэ үнэт баялаг юм. Харин үнэт баялаг болох мэргэжлийнхэн буруу дүгнэлт хийгээд байгаа нь түр зуурын асуудал бөгөөдцалин мөнгө нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаагаас хэдэн сэргэлэн нь дэндсэн нөхөр “хортон”-гоор хэдэн төгрөг олох гэж байгаа хэрэг. Цалин хөлс хомс байгаа нь явж явж хойд хөршийн “ач тус” билээ. Тухайлбал, манай амьтан судлаачид үлийн цагаан оготно хэрхэн бэлчээрийн талхигдлыг арилгаж, экосистемийг буцаан сэргээдгийг нэгэнт тогтоочихсон. Гэтэл төр, засаг энэ оготныг устгах гэж татвар төлөгчдийн мөнгийг цацсаар байгаа нь ч, бид Үндсэн хуульдаа байгалийн баялаг төрийн-нийтийн өмч гэж заасан ч нөхөгддөг баялаг нь ганц яамны сайдын өмч болж, орон нутгийн иргэд ядуурлаас гарч чадахгүй бүр түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамал, цэвэр усны нөөцтэй, цөлжилтөнд нэрвэгдээд буй нь ч, цөлжилтийн түйрэн далай гатлан бусад улсад гай тарьжбайгаа нь ч үнэндээ хойд хөршийн бодлогын эцсийн үр дүнюм. Учир нь бид өнөөдөр ЗХУ-аас үлдсэн төрийн байгуулалтын тогтолцоо болох нийгмээ урагш нь чирч явдаг баялаг бүтээгчдийг ойлгох ямар ч чадваргүй байдгаасаа үүдэн хүнд суртал, авлигын үүр уурхай болдог яам, агентлагийн сүлжээ гэх экосистемд амьдарч байна. Харин бид яагаад социалист тогтолцоонд амьдраад байгаа нь ЗХУ-ын шууд үргэлжлэл болох ОХУ-ын нөлөө өнөөдөр ч манай улсад хүчтэй байгаатай шууд холбоотой юм.

Монголын ой модны хувьд 3,5-4 мянган жилийн өмнө манай Их нууруудын хотгор болон Говийн нууруудын хөндий нэг л том цэнгэг уст мөрөн байж, одоогийн Говийн болон Монгол Алтайн нуруу тэр чигээрээ өнөөдрийн Хэнтийн нуруу шиг ой модоор бүрхэгдэж байсан нь нэгэнт шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Харин нэг том мөрөн нуурууд болон тасарч, Алтай нуруу ойгүй болж нүцгэрсэн ньцэвдэг хайлж багассантайшууд холбоотой. Хэргийн учир нь цэвдэггүй болж буй манай ой мод хөгжингүй улсуудын хүн ам шиг хөгшрөлтөнд нэрвэгдээд байгаа юм. Ой модны хувьд ийм зүйл галав бүрийд тохиож байсан. Өөрөөр хэлбэл мод, бутнуудын эсийн ген буюу үрэнд нь байнгын усалгаа шаарддаггүй буюуцэвдэггүй хөрсөнд ургах “нууц” нь байгаа гэсэн үг. Байгалийн өөрчлөлт хүний настай харьцуулахад хэтэрхий удаан явагддаг. Иймээс нэгэнт цаг үе нь шаардаж байгаа учир хэн нэгэн энэ “нууц”-ыг нээж л таарна. Тэр цагт манай ойн мэргэжлийнхэн эх орноо ойгоор бүрхээд зогсохгүй экспортын жимс,жимсгэний аж ахуйнууд бий болгох гол хүч болно. Харин мэргэжлийнхэн байхгүй бол ямар ч технологи байгаад яах билээ. Иймээс л ойн мэргэжлийнхэн бол ойгоосоо илүү манай үнэт баялаг, харин тэдний мэдлэг, туршлага нь жинхэнэ үнэт зүйл юм.

ЗХУ задрах сиймхийгээр монголчууд бид ардчилсан тогтолцоотой улс байгуулан, парламентын засаглалтай болж чадсан нь яах аргагүй “бурханы аврал”.Иймээс Ардчилсан нам монголчууд бидний үнэт зүйл бас баялаг мөн. Харин АН-ын үнэт зүйл нь үзэл баримтлал бол баялаг нь гишүүд, дэмжигчид нь билээ. Гэтэл зарим удирдлага нь үнэт зүйл, баялгаа орхин Оросын явуулгаар АН-ыгОН болгох гэж зүтгэсэн нь түүхэнд ховорхон тохиох үзэгдэл болов. Оросын эрх ашгийн төлөө зүтгэн Монголоо хохироох “ОН и она”-гаасАН салсан ч харамсалтай нь өөрсдийгөө барууны үзэлтэй гэдэг болчихсон. Үнэт зүйл нь “баруун” харин баялаг нь “зүүн”, бас л ховор үзэгдэл. Ийм юмыг монголчууд “гал, ус мэт харшилдах” гэдэг. Иймээс АН-ын хувьд цаг үеийнхээ шаардлагын дагуу үзэл баримтлалаа сайтар нягтлан хэлэлцэж, тов тодорхой болгох шаардлага үүсээд байна. Гэтэл Ардчилсан намын анхдагчдын нэг, Монгол Улсын Шадар сайд асан Д.Ганболд саяхан “ОХУ-ын одоогийн дэглэм оршин байгаа цагт АН-ын хагарал зогсохгүй” гэж мэдэгдэв. Иймд Монгол Улсын хувь хүн, хуулийн этгээд бүр Оросын улс төрийн бодлого гэх “зөөлөн дайн”-наас болж учирсан хохирлоо Олон улсын шүүхэд хандан төлүүлэх бүрэн боломжтойшүү гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

ЗХУ нь коммунист үзэл суртал, арми, өөрийн нөлөөнд буй удирдлагуудад өгдөг татаас гэсэн гурван тулгуур дээр оршиж байв. Үзэл суртал нь барууны жийнс, зажилдаг бохь, поп, рок хамтлагуудад ялагдчихаад байх үед арми нь Афганистанд бүтэлгүйтэнэнэ улс түүх болж үлдсэн. Тэгвэл ЗХУ-ыг албан ёсоор залгамжилж буй өнөөдрийн ОХУ-д “их гүрэн” гэсэн хийрхэлийн ард нуугдсан авлигаас өөрүзэл суртал гэхээр зүйл алга. Харин армийнх нь хувь заяа дэлхийнхөгжингүй улсуудын 95%-ийн “дэмжлэг”-ээр Украинд нэг мөр шийдэгдэх гэж байна. Ерөөс аль ч улсын арми ялагдахад жижиг улсуудад бослого, үймээн, самуун том улсуудад хувьсгал гардаг нь өөрөө нийгмийн хөгжлийн хууль болсон зүйл. Иймээс юу болохнь ойлгомжтой. Тэр цагт бусад улсуудтай адилОросын төр, засгаас учруулсан“зөөлөн дайн”-ны хохирлыг бид заавал ч үгүй нэхэмжилж таарах гээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа! Манай Тоолол(MT)-ын V зуунд бий болсон хэвтээ араб бичгийг босгож, одоогийн Сирийн нутагт байсан Согдууд үүсгэн VIII зуунаас хэрэглэж байсан бичгийг бидний өвөг дээдэсурд хөршийн ханз үсэгний эсрэг XIII зуунаас хэрэглэж байсан. Энэхүү Уйгаржин гэх бичиг бидний Үндэсний бичиг юм бол та бид хэний үр сад болох нь маш тодорхой болжбайна бус уу? Уйгаржин бичиг Монгол бичиг юм бол МТӨ II зуунаас МТ-ын I зуунд оршин тогтнож байсан Xүннү гүрэн ч бидний өвөг дээдэс биш, Скандинавын хойгоос олдон баруунд “РУНИ” (нууц бичиг, учрыг нь тайлж чадаагүй бичиг) гэж нэрлэгдэж байсан манай Орхоны бичээсийг бичсэн Хүн(Хүннү) бичиг ч биднийх биш болж таарна. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн анхныбичиг үсэгнээс нь биднийг салган, монголчуудын түүхийг бүтэн мянган жилээр хойшлуулах хорон санаа яг анх хаанаас гарч, хэний санхүүжилтээр биелэлээ олон хэрэгжиж эхэлсэн юм бол оо?! Шинжлэх ухааны ач тусаар монголчууд бид оросуудаас хамаагүй өмнө төр, улсаа байгуулж бичиг, үсэгтэй байсан болох нь батлагдаж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч асан боловсрол маруухан “товариш”-аар Уйгаржин бичгийг бидний Үндэсний бичиг гэж заалгаж, сурталчлаад байсны цаад учир, шалтгаан хэтэрхий гэмээр ойлгомжтой байна бус уу?! Иймд Хүннү бичээсийг тайлан түгээгч, “Сэргэлэн интернэшионал экспидишн” ТББ-ын тэргүүн, эрдэмтэн судлаач С.Сэргэлэн манай хэл судлалд бий болоод буй “Женко” болох доктор С.Дуламд хандан “Үсэг бичгийг нь үгүй хийвээс түүх нь устана. Түүхийг ньүгүй хийвээс үндэстэн устана” гэж бичсэнийг монгол хүн бүр цээжлэн, үр хойчдоо байнга сануулж явах нь зүйд нийцнэ.

Өнөөдөр орос монголоос бусад бүх улсбүрэн эрхт төлөөлөгч гэсэн утгатай “амбан сайд” гэсэн монгол үгийг хэрэглэж байхадбид оросуудын зааж өгсөн “элчин сайд” гэсэн үгийг хэрэглэсээр байна. Монголыг тагнаж байсан Оросын цэргийн тагнуулуудын зургийг офицер хувцастай нь залчихаад “ эрдэмтэд” гээд сууж байна. Бүр шинжлэх ухааны тайлбарыгойлгохгүй, зөрөөд байсанд нь уурлаж, бухимдсанамьтан судлаач тахийг латинаар “Пржевальский адуу” гэж хонзонтойгоор нэрлэн шинжлэх ухаанд үлдээсэн байхад бидПржевальскийн адуу гэж буруу нэрлэсээр л байна. Аминдаа л Оросуудад тал засаж байгаа хэрэг. Судлаачид Өгөөдэй хааны үед анх барьсан гэдгийг нь шинжлэх ухаанаар нэгэнт тогтоочихсон өвөг дээдсийнхээбүтээсэн тив дамнасан дэлхийн анхны хурдны замыг бид оросуудын зориудаар гуйвуулан нэрлэсэн “Чингисийн далан” гэдгээр нь өнөөдөр ч нэрлэн өвөг дээдсээ гутаасаар л сууна. Энэхүү замын ачаар Монголын хуульгурав хоногийн дотор Их Монгол улсынхаа захад хүртэл хүрч хэрэгждэг байсан. Харин өнөөдөр “Монголын хууль гурав хоног” гэдэг үг ямар утгатай болчихсон байгаа билээ. Хэн ингэж гуйвуулсан юм бол? Уг нь тив дамнасан дэлхийн анхны энэ хурдны зам чинь гадна, дотныжуулчдыг татах жинхэнэ, хосгүй үнэт объект мөн юм байгаа биз дээ?!

Энэ бүхэн Оросын нөлөө хүчтэй хэвээр байгаагийн баталгаа. Дээрээс нь Оросуудын хил, гаалийн хавчилт, гадны хөрөнгө оруулалт, бидний бизнест саад болж буйг болон ГХЯ-ны нууцад байгаа Оросоос ирсэн албан бичгүүд бас бус зүйлс нууцаас гарахаар монголчууд ОХУ-аас явуулсан “зөөлөн дайн”-д яаж хохирч байсан нь маш тодорхой болно. Оросын ард, олон дэмий ч нэг “Счастье там, где нас нет” буюу оросуудгүй газарт л аз жаргал байдаг гэсэн хэлц үг гаргаагүй байх. Иймээс хэзээ нэгэн цагт бид тэднээс болж учирсанхохирлоо ОХУ-ыг залгамжлан үлдэх төр, засгаар төлүүлэх л болно. Энэ ньОросын нөлөөнөөс бүрэн гарсны дараа л манай эдийн засаг үсрэнгүй хөгжиж, Монгол улс “хөл дээрээ босон” ард иргэд маань сайхан амьдарна гэсэн үг. Ийм цаг удахгүй ирнэ.

Г.АМАРСАНАА