Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Ц.Аззаяа “Miss Asia” тэмцээний тэргүүн миссээр шалгарчээ

Энэтхэг улсад энэ сарын 10-нд болсон “Miss Asia-2018” тэмцээнд жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа түрүүлж ялагчийн титмийг зүүлээ.

Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүй оролцсон тус тэмцээнд тэрбээр амжилттай оролцон “Miss Personality”, “Miss Fitness”-ээр мөн шалгарсан байна.

Харин удаах байруудад Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй Miss Asia Global-аар тодорчээ.

“MISS Mongolia 2015” тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяа Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө “Андра Модел Агентлаг”-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

УДБЭТ-ын тайзнаа Оросын сонгодог хөгжим эгшиглэв

Хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны сарын хүрээнд ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагчийн дэргэдэх Симфони найрал хөгжмийнкамерны оркестр Манай улсад хүрэлцэн ирлээ.

Тус оркестр нь Удирдаач ОХУ-ын гавьяат жүжигчин И.А.Лапиньшийн удирдлаган дор УДБЭТ-ын тайзнаа тоглолтоо хийсэн юм. Чавхдаст болон үлээвэр хөгжмийн хөтөлбөрөөр баяжуулсан сонгодог хөгжмийн үдэш мэргэжлийн өндөр түвшинд тоглолоо. Тус тоглолтод ОХУ улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн болон албаны бусад хүмүүс оролцож, зочдод баяр хүргэсэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хунтайж Чарльзид зориулсан тусгай маркийн цуглуулга гаргажээ

Их Британийн хааны гэр бүлийн шуудангийн газраас Уэлсийн хунтайж Чарльзийн 70 насны төрсөн өдрийн баярт зориулан тусгай маркийн цуглуулгыг танилцууллаа.

Уэлсийн хунтайж Чарльз бол Хатан хаан Элизавета II-ийн ууган хүү бөгөөд 1948 оны арваннэгдүгээр сарын 14-нд мэндэлсэн байна. Уэлсийн хунтайж Чарльз, Виллиам, Харри нарын хөрөг зураг бүхий маркын шинэхэн цуглуулгад Уэлсийн хунтайж Чарльз гэргий Камиллага тэврэн 2015 оны зул сарын мэндчилгээнд авахуулсан гэрэл зураг хүртэл багтжээ.

Хунтайж Чарльзийн төрсөн өдөрт зориулсан тусгай маркийн цуглуулгыг танилцууллаа

Эдгээр марк дээрх зарим гэрэл зургуудыг өнгөрсөн долоодугаар сард Букингемийн ордонд “RAF”-ийн 100 жилийн ойг тэмдэглэх үеэр авчээ. Уэлсийн хунтайж Чарльзийн 70 насны ойд зоиулсан шинэхэн маркийг хааны гэр бүлийн шуудангийн газрын онлайн дэлгүүрээс худалдан авах боломжтой гэнэ.

Хунтайж Чарльзийн төрсөн өдөрт зориулсан тусгай маркийн цуглуулгыг танилцууллаа

Хунтайж Чарльзийн төрсөн өдөрт зориулсан тусгай маркийн цуглуулгыг танилцууллаа

Хунтайж Чарльзийн төрсөн өдөрт зориулсан тусгай маркийн цуглуулгыг танилцууллаа

Хунтайж Чарльзийн төрсөн өдөрт зориулсан тусгай маркийн цуглуулгыг танилцууллаа

Хунтайж Чарльзийн төрсөн өдөрт зориулсан тусгай маркийн цуглуулгыг танилцууллаа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-т амилуулна

“Ламбугайн нулимс” дуурийг ням гарагт УДБЭТ-т амилуулна. Уг дуурийг их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. Дуурийн цомнолыг хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал бичсэн бөгөөд УГЗ Л.Эрдэнэбулган найруулан тавьж анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглож байжээ. XIX зууны Монголын бодит амьдралыг харуулсан энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд манай театрын тайзнаа тоглож буй үндэсний шилдэг дууриудын нэгд тооцогддог. Бурхны үнэнч зарц, гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж, баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо ил болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд хөсөр хаягдан үлдэнэ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Оросын сонгодог хөгжим ДБЭТ-ын тайзнаа эгшиглэв

Хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны сарын хүрээнд Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн амбан захирагчийн дэргэдэх Симфони найрал хөгжмийн камерны оркестр манай улсад хүрэлцэн ирээд байна.
Тус оркестр нь Удирдаач ОХУ-ын гавьяат жүжигчин И.А.Лапиньшийн удирдлаган дор Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа 2018 оны арваннэгдүгээр сарын 6, 7-ны өдөр тоглолтоо хийлээ. Жавхдаст болон үлээвэр хөгжмийн хөтөлбөрөөр баяжигдсан сонгодог хөгжмийн үдэш мэргэжлийн өндөр түвшинд тоглогдов.

Тус тоглолтод ОХУ улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн болон албаны бусад хүмүүс оролцож, зочдод баяр хүргэлээ.



Categories
мэдээ энтертаймент-ертөнц

С.Гантогоогийн амьдралын тухай баримтат кино Солонгост нээлтээ хийлээ

Солонгосын найруулагч Чон Су Хыгийн бүтээл дуучин С.Гантогоогийн тухай өгүүлэх “Шар автобус” баримтат киноны нээлт өчигдөр Сөүл хотын “Сөүл Синема” кино театрт боллоо.

Тус кинонд Солонгост уран бүтээлээ туурвидаг монгол залуугийн тухай, түүний хувь хүний үзэл бодол болон амьдралыг харуулсан ажээ. Мөн хэрхэн Солонгосын урлагийн байгууллагад ажиллах болсон, мөрөөдөл болон цаашдын зорилгын талаар өгүүлсэн байна.

Энэхүү бүтээлийг хоёр жилийн өмнө хийж эхэлсэн дуучин С.Гантогоо “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцсоноор түр завсарлаад байжээ. Зураг авалтыг Солонгос болон Монголд, тэр дундаа дуучин С.Гантогоогийн төрөлх нутаг Хөвсгөлд зарим хэсгийг хийсэн байна.

Дуучин С.Гантогоо ярихдаа “Найруулагч маань Сөүлийн гадаад иргэдийн урлаг соёлын төвийн захирлаар ажилладаг. Тэгээд “Ганаа надад баримтат кино хийх эрх байгаа юм. Бодож байгаад чиний тухай, Солонгост уран бүтээлээ туурвиж байгаа гадаад хүн, тэр дундаа олон жил болж байгаа Монгол уран бүтээлчийн тухай баримтат кино хиймээр байна” гэсэн. Бараг хоёр жил бүтсэн кино. Би тухайн үед “Яг түүн шиг” шоунд орох болж түр завсарласан юм. Тухайн үед шоунд оролцож байхад кино багийнхан маань Монголдоо уг шоугаар бүүр ч илүү олны танил болж байгаад гайхаж баяр хүргэж билээ” гэсэн юм.

Харин баримтат киногоо яагаад “Шар автобус” гэж нэрлэсэн талаар хэлэхдээ “Кино багийнхан маань Монголд ирээд, бид хамтдаа автобус хөлслөн Хөвсгөл явсан. Тэр автобус биднийг маш сайхан газруудаар авч явж, сайхан дурсамжийг бүтээлцсэн болохоор киногоо нэрлэсэн. Харин автобус маань шар өнгөтэй байсан юм” гэлээ.

Дуучин С.Гантогоо киноныхоо дууг өөрөө зохиож, солонгос, монгол хэлээр дуулжээ. Түүнчлэн киногоо Монголд гаргана гэсэн юм.

“Шар автобус” баримтат киноны дуу /монгол хувилбар/

Categories
энтертаймент-ертөнц

“WINE EXPO 2018” үзэсгэлэн маргааш эхэлнэ

Дэлхийн тэргүүлэгч дарс үйлдвэрлэгчид нэг дор цугларах олон улсын дарсны үзэсгэлэн “WINE EXPO 2018” дөрөв дэх жилдээ болно. Үзэсгэлэн амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 9, 10-нд Нарны гүүрийн баруун урд байрлах “WW Center”-ийн хоёрдугаар давхарт болох юм.

Уг үзэсгэлэн нь зочид буудал, ресторан, зоогийн газар, караоке, шөнийн клуб, паб, сүлжээ супермаркет дэлгүүр, хүнсний дэлгүүр, бөөний төв, хөдөө орон нутгийн хүнсний дэлгүүр, бөөний төвийн бизнес эрхлэгчдэд болон дарсанд дуртай хэрэглэгч үйлчлүүлэгч нарт зориулсан дарс, оргилуун дарс, өндөр хатуулагтай брэнд бүтээгдэхүүний амталгаатай олон улсын тодотголтой мэдлэг мэдээлэл өгөх зорилготой.

Үзэсгэлэнг 1200м.кв үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулна. Нийт 350 гаруй нэр төрлийн дарс, оргилуун дарс болон 50 гаруй нэр төрлийн өндөр хатуулагтай бүтээгдэхүүний танилцуулгыг хийх юм. Мөн дэлхийн 10 орны тэргүүлэгч дарс үйлдвэрлэгчийн 18 дарсны мэргэжилтэн хүрэлцэн ирж сургалтууд зохион байгуулах аж.

ДАРСНЫ СУРГАЛТ:

  • Дарс амтлах 5 алхам
  • Оргилуун дарс болон Шампани дарсны ялгаа
  • Calvet брэндийн өндөр зэрэглэлийн онцлог
  • Өндөр хатуулагтай бүтээгдэхүүний төрлүүд

ДАРСНЫ МЭРГЭЖИЛТНИЙ АМТАЛГААТ СУРГАЛТ-МАСТЕР КЛАСС:

  • Freixenet Cava оргилуун дарс
  • Өндөр зэрэглэлийн Domaine Clavel брэнд
  • Өндөр зэрэглэлийн Grand Cru Classe дарс
  • Италийн Piccini брэнд
  • Германы Eberbach шилтгээний Riesling дарс
  • Австралийн Deakin Estate Azahara брэнд
  • Шотланд виски Label5 брэнд

ЭВЭНТ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • Lheraud /Леро/ өндөр хатуулагтай конъякны амталгаат үдэш
  • Sparkling wine Party / Оргилуун дарсны үдэшлэг

ЭНТЕРТАЙМЕНТ ХӨТӨЛБӨР

  • Олон төрлийн энтертаймент тусгай хөтөлбөрүүд
  • Сонирхолтой уралдаан тэмцээн
  • Азтаны сугалаа
  • Дарстай зохицох хоол
  • Брэндийн танилцуулга
  • Олон төрлийн коктейльны амталгаа зэрэг сургалт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХӨТӨЛБӨР

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан” дуурь эгшиглэнэ

Чингис хааны одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурь маргааш 16:00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа эгшиглэнэ. Энэхүү хоёр бүлэг зургаан үзэгдэлт дуурь анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тайзнаа тавигдаж байжээ. Их эзэн Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг харуулсан дуурийн цомнолыг АУЗ П.Бадарч бичсэн юм. Дуурийг анх УГЗ Л.Эрдэнэбулган найруулж, удирдаачаар Ж.Бүрэнбэх, зураач Ч.Гунгаасүх нар ажилласан бол 2016 онд УГЗ Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаач Н.Туулайхүү ажиллажээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Аватар” киноны дараах ангиудын нэр тодорлоо

Жеймс Кэмероны зөгнөлт ертөнцийн тухай кино 2025 он хүртэл үргэлжилнэ.

Өнгөрсөн долоо хоногт анхны “Аватар”-ын од Сигурни Уивер ярилцлага өгөхдөө тэсэлгүйгээр туульсийн гурав дахь нь болох усан доорх хэсгийн зураг авалтыг дуусгасан гэж ам алджээ. Эхний гурван киногоор уг туульсийг дуусгахгүй дөрөв, тавдугаар хэсгийг бүтээнэ гэдгээ ч найруулагч Жеймс Кэмерон New York Times сонинд ярьсан байна. Түүгээр ч барахгүй “Аватар”-ын удаах ангиуд ямар нэртэй, ойролцоогоор хэзээ дэлгэцэнд гарах нь ч тодорхой боллоо. Эхний кино 2020 онд “Аватар: Усны зам” нэртэйгээр гарах бол 2021 онд “Аватар: Үр тариа тээгч” , 2024 онд “Аватар: Тулкуны морьтон”, 2025 онд “Аватар: Эйвагийн эрэлд” кинонууд хийгдэх ажээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Шрек” болон “Гуталт муур” хүүхэлдэйн киноны шинэ анги гарна

“Universal Pictures” студи “Шрек” болон “Гуталт муур” хүүхэлдэйн киноны үргэлжлэлийг гаргахаар болжээ. Энэ тухай төслийг хариуцаж буй “Despicable Me” хүүхэлдэйн киноны продюсер Кристофер Меледандри “Variety” сэтгүүлд ярилцага өгөхдөө мэдэгдсэн байна. Шинэ ангид өмнөх ангиудад дуу оруулсан Америкийн жүжигчин Майк Майерс, Эдди Мерфи, Антонио Бандерас нарыг эргүүлэн авчрах бодолтой байна гэж Кристофер онцлон тэмдэглэжээ. Дэлхийн хамгийн том медиа компани “Comcast” 2016 онд “DreamWorks Animation” студийг 3,8 тэрбум ам.доллараар худалдан авсны дараа киноны шинэ ангийг гаргах шийдвэр гаргажээ. Тус кино студи нь “Шрек”, “Мадагаскар”, “Кунг-фу панда” зэрэг бусад олон бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног бүтээснээрээ алдартай юм.