Categories
баннер мэдээ энтертаймент-ертөнц

“Гоёл” наадмын тов гарчээ

Ирэх жилийн загварын өнгийг тодорхойлдог “Гоёл ” наадмын тов гарчээ. Тодруулбал, 31 дэх зохион байгуулагдаж буй уг наадмын сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын сарын 30-нд 18:00 цагаас Соёлын төв өргөөнд болох юм байна.

Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулах юм байна.
Топуудаас Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар тайзнаа алхах аж. Мөн энэ жилийн наадам Буриадаас 10 гаруй загвар өмсөгчид ирж оролцохоор болжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Буриадын загвар өмсөгчид “Гоёл” наадамд оролцоно

Загварын өнгийг тодорхойлдог “Гоёл ” наадмын тов гарлаа. Тодруулбал, 31 дэх зохион байгуулагдаж буй уг наадмын сүүлийн шатны шалгаруулалт арваннэгдүгээр сарын 30-ны 18:00 цагаас Соёлын Төв Өргөөнд болох гэнэ. Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулах юм байна. Топуудаас Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар тайзнаа алхах аж. Мөн энэ жилийн наадам Буриадаас 10 гаруй загвар өмсөгчид ирж оролцохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Гамлет “моно драм” дахин тайзнаа амилна

У. Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг энэ сарын 30-ны 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болов. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил болох дээрх жүжгийг нэг хүний тоглолт буюу “Моно драм” болгон “Black box” театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа амилуулах юм. Тэрбээр хэлэхдээ,“Зохиолыг би 6 жилийн өмнөөс сонирхож уншиж эхэлсэн.30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүн тоглох хүртэл тархиа багагүй чилээсэн. Дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан. Харин Монголд би анх удаа тавих гэж байна.

Тайзан дээр би ганцаараа тоглох ч миний ард бүтэн драмын жүжгийн баг байдаг. “Гамлет” бол дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил. Тиймээс энэ агуу бүтээлийн агуулга, утга санааг хэвээр үлдээж хэлбэр хийц, найруулга, өнцөг, мэдрэмжийн хувьд жаахан өөрчлөлт хийсэн” гэв.

Дэлхийн алдартай сонгодог бүтээлийг Монголд анх удаа, тэр дундаа эмэгтэй хүн “моно” хэлбэрт оруулан тоглож байгаа нь ихээхэн онцлогтой. Учир нь театрын жүжгийн хамгийн хэцүү төрөл болох “моно жүжиг” нь уран бүтээлчээс маш их чадвар, хичээл зүтгэл шаарддаг аж. “Black Box” театрын жүжигчин, найруулагч МУСТА Л.Эрдэнэ-Очир нь “Шүүдэр дундуур” уран сайхны кино, “Солиорол” моно драм, “Хоёр ертөнцийн буудал” жүжиг зэрэг олон уран бүтээлээрээ үзэгч олонд танигдсан туршлагатай жүжигчдийн нэг юм

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

“Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино маань Монгол улсаа төлөөлөн Бүгд Найрамдах Энэтхэг улсад зохион байгуулагдаж буй “FLO Film Forum” олон улсын киночдын чуулга уулзалтад Гавьяат жүжигчин Б.Уранчимэг кино багаа төлөөлөн оролцож байгаа юм. Тэрээр өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Атганд үлдсэн эрдэнэ” кино бүтээлээрээ “Амжилтын эзэн” тодотголтой олон улсын шагнал хүртсэн тухайгаа дуулгалаа. Гавьяат жүжигчин Б.Уранчимэг “Хувьсал” продакшны дөрөв дэх уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” киноны продюсераар ажиллахын сацуу туслах дүрийг бүтээсэн нь ийнхүү олон улсын наадмаас шагнал хүртлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Оддын өвчин” жүжгээр УДЭТ-ынхан шинэ улирлын хөшгөө нээнэ

Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид 87 дахь жилийн үзвэрээ маргааш буюу энэ сарын 15-нд Кен Людвигийн “Оддын өвчин” жүжгээр нээх гэж байна. Шинэ уран бүтээлээр нээлтээ хийж байгаа УДЭТ-ынхан үйл ажиллагааныхаа нээлтийн өдөр даалгавраас давсан орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болсон Засгийн газрын тогтоолыг сонссон байна. Ингэснээр тус театрын хувьд цаашдын уран бүтээлээ хийх санхүүгийн бүрэн боломж нээгдэж, үзэгчиддээ шинэ болоод чанартай уран бүтээлүүдээ хүргэж байх боломж нь улам нэмэгдэж байгаа юм.

К.Людвиг бол манай үзэгчдэд шинэ танил биш. Учир нь 2009 онд түүний бичсэн “Гол дүрийн амрагууд” жүжгийг одоогийн УДЭТ-ын уран сайхны удирдагч,УГЗ, найруулагч Н.Ганхуяг тавьж байсан.

Тэгвэл “Оддын өвчин” жүжгийн найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллажээ. Харин гол дүрийг залуу жүжигчин Э.Тодгэрэл, Г.Алтангэрэл, О.Номуун, Н.Баярмаа, Б.Золжаргал гэсэн залуу уран бүтээлчид бүтээж байна.

УДЭТ-ынхан "Оддын өвчин" жүжгээр шинэ улирлын хөшгөө нээнэ

УДЭТ-ын уран сайхны удирдагч Н.Ганхуяг “Бид шинэ жил, шинэ оны босгон дээр үзэгчиддээ инээд, хайр, ухаарал хосолсон бүтээлээр бэлэг барих болсондоо баяртай байна.Энэ жүжиг залуу уран бүтээлчдээс өндөр ур чадвар шаардсан бүтээл. Бид залуу жүжигчиддээ итгэл хүлээлгэсэн. Мөн найруулагч маань модерн, авангард урсгалыг барьж авсан нь содон шийдэл байх болно” гэв.

Жүжгийн ерөнхий найруулагч соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин “Уран бүтээлч, найруулагч хүний хувьд энэ бүтээлийг тавих хүсэл, эмзэглэлээс гадна нийгмийн шаардлага байсан. Өнөөдөр бид оддын өвчин гэдэг далд ухамсартай болжээ. Хүн өвдсөнөө мэддэггүй юм байна. Үүнийгээ хэвийн мэт хүлээж аваад сурчихаж. Өвчин нь даамжрахаар хийрхэл болдог. Энэ өвчнөөс аврах эм нь хайр энэрэл юм гэдгийг бүтээлдээ тусгахыг хүслээ. Жүжгийн гол дүр Макс бол урлагт донтчихсон нэгэн. Манай уран бүтээлчид энэ жүжигт тоглосноор, жүжигчин хүн энэ бүтээлээс өөртөө олон асуулт тавих байх” гэлээ.

Жил болгон Монголын театрын урлагийн үндэслэгч, анхдагчид болсон ахмад уран бүтээлчдийнхээ тэгш ойн баярыг хийдэг уламжлалынхаа дагуу энэ жил ч бас 10 гаруй уран бүтээлчдийнхээ тэгш ойн баярыг угтсан олон ажил хийхээр төлөвлөсөн. Мөн гадны найруулагчдын арга барилаар шинэ уран бүтээл туурвих төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа ч мөн тус театрынхан энэ үеэр дуулгалаа. Энэ жилийн 11 дүгээр сарын байдлаар хагас жилийн төлөвлөгөөгөө биелүүлээд байгаагийн дээр, давуулсан орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болсноо дуулсан театрын уран бүтээлчдийн хувьд цаашид шинэ уран бүтээл хийх жүжгийн зохиолчдыг бэлтгэх сургалтаас эхлээд олон ажил хүлээж байгаа аж.

УДЭТ-ын энэ жилийн уран бүтээлийн бодлого нь хүүхдийн уран бүтээл рүү чиглэгдэнэ. Тэр тусмаа ардын уламжлал, ёс заншлыг агуулсан уран бүтээлийг голчилж, орчин цагийн хүүхдүүдийг сошиал хэрэглээнээс нь театрын тайз руу чиглүүлэхэд түлхүү анхаарч ажиллах болно гэдгээ театрын удирдлагууд нь хэллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Mongolia’s next top model” нэвтрүүлэг цацагдаж эхэлнэ

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэд тохилдсон харамсалтай хэргийн улмаас түүний гэр бүл, найз нөхөд, хамт олныг хүндэтгэх үүднээс Боловсрол телевизийн хамт олон “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ цацахаа зогсоож түр завсарласан юм. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн гаргахыг талийгаачийн гэр бүлийнхэн хүссэн бөгөөд энэхүү хүсэлтийн дагуу 11-р сарын 18-ны ням гарагаас эхлэн нэвтрүүлэг хэвийн цацагдахаар болжээ.

Нэвтрүүлгийн бичлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд телевизийн багийнхан 11 дугаарын бичлэгийг 8-р сарын 22-ноос 10-р сарын 01 хүртэл бичиж дууссан бөгөөд бичлэг дууссан өдрөөс хойш оролцогчид өөрсдийн гэртээ харьсан юм. Өнгөрсөн хугацаанд нэвтрүүлгийн гурван дугаар үзэгчдэд хүрч дээрх хүндэтгэх шалтгааны улмаас дөрөв дэх дугаар гарахгүй завсарласан юм. Ийнхүү энэ долоо хоногт ням гарагийн 21:00 цагаас дөрөв дэх дугаар үзэгчдэд хүрэхээр боллоо. Нэвтрүүлгийг гаргах хүсэлтийг талийгаачийн гэр бүлийнхнээс тавьсан бөгөөд түүний ээж Г.Чимгээгийн илгээсэн хүсэлтийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

“Сайн байцгаана уу, цаг үргэлжид миний охины төлөө чин сэтгэлээ зориулж байсан та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлэн мэндчилж байна. Миний охин хамгийн энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй, нөхөрсөг, зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч байсан гэдгийг энэ мөчид дурсан санаж түүний тухай сайхан бүхнийг та бүхэнтэй хуваалцаж байна. Миний охин хар багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд Монголын болоод дэлхийн загварын салбарт нэр хүндтэй модель болох эхлэлээ тавьж чадсан гэж би боддог юм. Учир нь түүний оролцсон тэмцээн уралдаан, зураг авалт, шоу нэвтрүүлгүүд загварын салбарынхан болоод үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж хэзээд дурсах гайхалтай түүх болж чадсаныг хараад бахархах мэдрэмж төрж буйг илэрхийлье. Түүний мөрөөдөл нь “Next top model” болох байсан. Тиймээс ч Боловсрол телевизийн “Mongolia’s next top model” нэвтрүүлэгт амжилттай оролцсоор ирсэн. Түүний болоод зорилго нэгт олон охины мөрөөдлийг биелүүлэхээр ажилласан уг нэвтрүүлгийн багийнхан болоод охиныхоо хүсэл мөрөөдлийг хүндэтгэн үлдсэн дугааруудыг үргэлжлүүлэн цацахыг гэр бүлийнхнийх нь зүгээс албан ёсоор хүсч байна. Бидний уй гашууг хуваалцан нэвтрүүлгээ түр завсарласан Боловсрол телевизийн хамт олонд талархаж охины минь оролцсон хамгийн сүүлийн нэвтрүүлгийг гаргаж гэгээн дурсгалыг нь хүндэтгэхийг хүсье. Иймд үзэгч та бүхэн манай гэр бүлийн хүсэлтийг хүлээн авч нэг зорилгын төлөө хичээн чамгүй урт хугацааг хамтдаа өнгөрөөсөн оролцогч охид болоод уран бүтээлчдийг хүндэтгэн “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ элдэв сөрөг сэтгэгдэлгүйгээр хүлээн авч үзнэ гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн: Г.Чимгээ” гэжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Мисс Э.Энхриймаа Санья хотыг зорилоо

“Дэлхийн мисс- 2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох мисс Б.Энхриймаа өчигдөр Хятадын Санья хотыг зорилоо.

Тэрбээр энэ талаар фэйсбүүк хуудастаа, “Miss world 2018 буюу дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор Хятадын Санья хотод хүрэлцэн ирээд зочид буудалдаа байрлаад байна. Энэхүү зурган дээр байгаа хөөрхөн охин бол манай өрөөний хамтрагч Латви улсын мисс Daniela. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна” хэмээжээ.

Тэрбээр дэлхийн гоо сайхны дэвжээнд 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх юм.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй, зорилготой бүсгүйг нэрлэдэг энэхүү тэмцээнийг 1951 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд нэгэн зэрэг 2 тэрбум хүн хүлээн авч үздэг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Монгол Улс тус тэмцээнд 2005 оноос тасралтгүй 14 дэх жилдээ гоо бүсгүйчүүдээ сойж байна. Энэхүү дэлхийн гэсэн тодотголтой тэмцээнээс “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” уриагаараа ялгардаг. Мөн авьяас, спорт, хүмүүнлэгийн ажлаас аль нэгийг нь сонгон авч онцгойрохыг чухалчилдаг байна. Мисс Э.Энхриймаа тус тэмцээнд “Сайн ээж-сайхан дэлхий” уриалгыг дэлхий нийтэд хүргэж, үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж эерэг хандлага төлөвшлүүлснээр эх дэлхийн олон асуудал, бэрхшээл шийдэгдэнэ гэсэн санааг илэрхийлэхийг зорьж байгаа юм.

Тэрбээр 21 настай, Эрдэнэт хотын уугуул, Орос 14 дүгээр сургуулийг дүүргэсэн, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Олон улсын нягтлан бодогчийн IV курсын оюутан, орос, англи хэлтэй.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголын балетчид Кубын их театрын тайзнаа

Хоёр жил тутам зохион байгуулагддаг Бүгд Найрамдах Куба Улсын домогт балетчин Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванагийн олон улсын балетын фестиваль” 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өнгөрөгч 25 дахь удаагийн фестивальд Элчин сайд Ц.Батбаярын санаачлагаар Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг Монгол Улсаа төлөөлж олон улсын нэр хүнд бүхий энэхүү фестивальд анх удаа оролцож байсан. Тэгвэл энэ удаагийн фестивальд балет болон сонгодог урлагаар тэргүүлэгч 21 улс, олон улсын таван урлагийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн МУГЖ, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг, МУГЖ О.Анужин нар оролцож, 11 дүгээр сарын 4, 6-ны өдрүүдэд Кубын Үндэсний театр, Алисиа Алонсогийн нэрэмжит Их театрын тайзнаа үндэсний онцлог бүхий тоглолтыг үзүүлж, монголын балетын бүжигчдийн мэргэжлийн өндөр ур чадвар, түвшинг харуулав. Кубын үндэсний балетын шилдэг бүжигчдээс гадна АНУ, Канад, Австрали, Их Британи, Франц, Монгол, Өмнөд Солонгос зэрэг орны авьяаслаг залуу балетчдыг хамарсан энэхүү Гаванагийн фестиваль нь дэлхийд чансаагаараа айргийн тавд багтдаг байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Өнөөдөр театрын төрсөн өдөр

Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын 87 жилийн ой тохиож байна. 1931 оны 11-р сарын 12-ны энэ өдөр МУ-ын засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р тогтоол гарч “УЛСЫН ТӨВ ТЕАТР” байгуулагдсанаар Сүхбаатарын болон Хөдөлмөрын гавьяаны улаан тугийн одонт Д.Нацагдоржийн нэрэмжит мэргэжлийн урлагийн ууган байгууллага “УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР-“ын үндэс суурь тавигдсан түүхтэй.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн анхдагч байгууллага Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн түүхэн хөгжлийнхөө 87 жилийн туршид улс эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалах их тэмцлийн манлайд байж ардчилал тэгш эрх чөлөөт амьдралыг цогцлоон байгуулах бүхий л үеийн туршид нийгмийн амьдралын тод илэрхийлэл байж, хүн ардаа соён гэгээрэл өөд хөтөлсөөр ирсэн. Тус театрын тайзнаа дэлхийн сонгодог, үндэсний орчин үеийн болон хүүхдийн олон зуун бүтээлийг авьяаслаг уран бүтээлчид бүтээн туурвиж, үзэгч олны хүртээл болгож ирсэн. Өдгөө ч шилдэг бүтээлүүдээр урын сангаа баяжуулсаар байна. Дэлхийн сонгодог болон үндэсний жүжгийн өдрүүд, орчин үеийн хүүхдийн жүжгийн өдрүүд, орон нутгийн аялан тоглолт, хот орчмын аялан тоглолтын хүрээнд 200 гаруй удаагийн тоглолтоор 80000 гаруй үзэгчдэд драмын урлагыг түгээсээр байна.

Театр гэдэг хүмүүний оюун санааны хөтөч нь байж, зүрх сэтгэл дотоод мөн чанараа нээн таних мэдрэмж, амьдрал хийгээд оршин буй цаг хугацаа нийгмээ тольдон харах боломж бололцоог өгч байдаг хамгийн үнэнч шударга, мэргэн зөвлөгч оюун санаа зүрх сэтгэлийн ариун сүм болсон орон зай билээ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны Үзвэрийн жилийн нээлтээ энэ сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “ОДДЫН ӨВЧИН” инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.

Өнөөдөр УДЭТ-ын “төрсөн өдөр”

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Майкл Жексоны хүрмийг 298 мянган ам.доллараар худалджээ

Домогт дуучин Майкл Жексоны аялан тоглолтынхоо үеэр өмсөж байсан хүрмийг Америкийн Нью-Йорк хотын дуудлага худалдааны “Julien’s Auctions” ордонд үнэ хаялцуулж, 298 мянган ам.доллараар худалджээ. Мөнгөлөг цахилгаануудтай, хар суран оруулга бүхий уг хүрэмний анхны үнэ нь 80-100 мянган ам.доллар байсан байна. Энэ хүрмийг Жексон 1987 оны есдүгээр сараас эхэлж, 1989 оны нэгдүгээр сард дууссан “Bad Tour” аялан тоглолтынхоо үеэр өмсөж байжээ. Хүрмэн дээр мөн алдарт дуучны гарын үсэг байгаа аж. Дээрх хүрмээс гадна өөр алдартнуудын 800 гаруй эд зүйлийг дуудлага худалдаанд тавьсан байна. Тухайлбал, Элвис Пресли, Боб Дилан, Эрик Клэптоны цахилгаан гитар, Арета Франклины даашинз болон өндөр өсгийтэй гутал, Мадоннагийн гоёл чимэглэлийг дэлгэжээ.