Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолыг Ази жүжигчин хөтөлнө

Сарын дараа Беверли Хиллсд болох Холливүүдийн томоохон наадам “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал гардуулах ёслолыг анх удаа Ази гаралтай жүжигчин хөтлөхөөр болсныг зохион байгуулагчид нь өчигдөр зарлалаа. Ирэх оны нэгдүгээр сарын 6-нд болох 76 дахь удаагийн арга хэмжээг 47 настай, солонгос гаралтай Канадын жүжигчин Сандра О хошин урлагийн жүжигчин Энди Сэмбергтэй хамтран хөтлөхөөр болжээ. Тэд өнгөрсөн есдүгээр сард энэ оны Эммийн шагналтны нэрийг зарлахаар хамтдаа тайзан дээр гарч ирж байв.Жүжигчин бүсгүйн эцэг эх нь Өмнөд Солонгосоос Канадын нийслэл Оттавад цагаачлан ирсэн хүмүүс юм. Сандра О бараг арван жил үргэлжилсэн “Grey’s Anatomy” цувралын дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртэж байсан юм. Одоо тэр BBC сувгийн “Killing Eve” цувралд дүр бүтээж байгаа. “Алтан бөмбөрцөг” шагналыг Ази гаралтай нийтдээ 12 хүн хүртэж байжээ. Телевиз, киноны салбарын шагналын энэ жилийн нэр дэвшигчдийг Улаанбаатарын цагаар өнөөдөр орой зарлах юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хувьсахуй” нэртэй бүжгэн тоглолт энэ сарын 6-нд болно

Үндэсний урлагийн их театрын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн хамтлагийн “Хувьсахуй” нэртэй тоглолт арванхоёрдугаар сарын 06-нд 19:00 цагаас “Corporate convention center”-д болох гэж байна. “Эрхэмсэг” бүжгийн хамтлаг 2012 онд байгуулагдсан. Нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэй. Харин энэ удаагийн тоглолтод таван бүжигчин оролцоно. “Хувьсахуй” тоглолтод урилгаар Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Үндэсний урлагийн их театрын дуучин Ц.Түмэнжаргал, тус театрын эрэгтэй бүжигчид болон жазз дуучин Н.Наранбаатар нар оролцоно.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон “The rising Hawk” ирэх онд нээлтээ хийнэ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кино 2019 оны аравдугаар сард нээлтээ хийхээр болжээ. Нийт 110 минут үргэлжлэх энэхүү киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган тоглосон аж.

Киноны үйл явдал 1241 онд өрнөдөг. Тухайлбал, Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг сүйтгэнэ. Их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллана. Шөнө нь нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг анчин Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Уур нь хүрсэн хаан тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан нэгэн эр монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед Беркутээр удирдуулсан хэсэг анчин монголчуудын эсрэг тэмцэхээр босдог тухай кинонд өгүүлдэг ажээ.




Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол төрийн сахиусны өргөө 110 жил гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол төрийн сахиусны өргөө 110 жил гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол төрийн чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан барьсан “Чойжин ламын сүм” 1904 оноос эхэлж 1908 онд баригдаж дуусчээ. Монгол түмний түүх соёл, шашин, соёл урлагийн давтагдашгүй урлагийн бүтээлийн нэг болох Чойжин ламын сүм нь 1938 оноос эхлэн эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор ашиглаж ирсэнээр музей болж өргөжижээ. Өнөөдөр энэ өдрүүдэд Чойжин ламын сүм байгуулагдсаны 110 жил, музейн болж ажиллаж эхэлсэний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэж байна.


Categories
энтертаймент-ертөнц

Цаасан урлалын үзэсгэлэн гарлаа

Цаасан урлал сонирхогчдын улсын тавдугаар уралдаан, үзэсгэлэн өчигдөр Улаанбаатар хотын музейд нээгдлээ. 2014 оноос улбаатай эл арга хэмжээнд энэ жил 40 гаруй урлаач 250 гаруй бүтээлээрээ оролцож байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад орон нутгийн төлөөлөл олон байгааг зохион байгуулагчид онцолжээ.

Декупаж буюу чимэглэл, сагс сүлжмэл, хуйлмал, бусад урлал, хүүхдийн гэсэн таван төрлөөр шилдгүүдийг шалгаруулах бөгөөд “Цаасан урлалын холбоо”-ны удирдах зөвлөлийнхөн шүүх юм. Уралдааны дүн гартал үзэсгэлэн үргэлжлэх юм байна. Уралдааны дүнг ирэх сарын 1-ний 15:00 цагт гаргаж, тэргүүн, дэд байрын эздийг шалгаруулах ажээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хүчирхийллээс сэргийлэх “Эерэг цэнэг” манга ном хэвлэгдлээ

“Хөөрхөн Зүрх” ТББ-аас санаачлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал 2” нөлөөллийн компанит ажил НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хоёрдахь жилдээ үргэлжилж байна.

Энэхүү компанит ажлын хүрээнд гаргаж буй манга ном нь залуучуудын дундах жендэрт суурилсан хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, үүнээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой бөгөөд номын нээлтийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.

Нээлтэд НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Наоми Хитакара болон нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Хөөрхөн зүрх” ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь нар хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд манга номын аудио танилцуулгыг хийж, оролцогчдын дунд номын талаарх хэлэлцүүлэг өрнүүлэв гэж “Хөөрхөн зүрх” ТББ-аас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Зураач Чой.Ганбаатарын уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ

Зураач Чой.Ганбаатар “Тайлан” уран бүтээлийн үзэсгэлэнгээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Уг үзэсгэлэнг Кракко арт галерей зохион байгуулж байгаа бөгөөд Монголын үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 2018 оны 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд түүний уран бүтээлүүд дэлгэгдэнэ. Өдгөө Чой.Ганбаатар нь АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа юм. “Тайлан” үзэсгэлэн нь түүний сүүлийн таван жилийн хугацаанд хийж бүтээсэн бүтээлүүдийн дээжис болно. Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд Сингапур, Франц, АНУ болон Дэлхийн банкны төв байранд хоёр удаа Монгол Улсаа сурталчилсан үзэсгэлэн гаргасан билээ.

Зураач Чой.Ганбаатарын уран бүтээлээс:




Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​“Дэлхийн мисс-2018” тэмцээний шилдэг бэлгийн эзнээр Э.Энхриймаа шалгарчээ

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаа уг тэмцээний нийслэл Саньяа хотыг зорихдоо гар тээшиндээ хамгийн их нандигнан хайрлаж авч явсан нэг зүйл нь Чингис хааны “Алтан Гэрэгэ”-ний дүрс бүхий бэлэг дурсгалын зүйл байв. Эл нандин бэлэг дэлхийн энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцохоор газар газраас ирсэн 120 гаруй гоо бүсгүйн бэлгэн дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор болжээ. Ийнхүү шалгарсан нь манай мисс Энхриймаагийн оноонд нэмэртэй үзүүлэлт бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогыг өнчин ядуус, өвчин зовлонтой хүмүүст туслах зэргээр хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг байна.

Мисс Энхриймаа болон Miss World тэмцээний талаарх мэдээ мэдээллийг албан ёсоор Miss World Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэж байна.

Фэйсбүүк хуудас:
https://www.facebook.com/Miss-World-Mongolia-383766738347975/

Miss World Mongolia хуудсанд Like дарж Share хийх нь Miss World тэмцээний Мультмедиа шалгаруулалтанд оноо болж тооцогдох учир, идэвхитэй Like, Share хийж монголынхоо миссийг дэмжихийг уриалж байна!

Categories
энтертаймент-ертөнц

“Top line” хамтлаг хоёр дахь уран бүтээлээ гаргажээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд байгуулагдсан Өвөр Монголын “Top line” хөвгүүдийн хамтлаг хоёр дахь уран бүтээлээ гаргажээ. Тэд Монголын “Freezone” хамтлагийн “Зүүдний дагина” дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос сайшаал хүртсэн.

Түүнчлэн тэднийг анхны уран бүтээлээ цацсаны дараа Өвөр Монголын Шилийн гол аймгийн Монгол дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт “Зүүдний дагина” дууг оруулжээ.

“Top line” хамтлаг эхний уран бүтээлийнхээ клипийг Монголд хийсэн бол “Тэр бүх мэдрэмж” дууныхаа зураг авалтыг Өвөр Монголд хийсэн байна. Мөн тэд удахгүй Монголд ирэх аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Морин хуурын чуулга талархлын тоглолт хийнэ

Монгол Улсын Морин хуурын чуулгаас Япон Улсын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлэн “Фурусато-Эх орон” тоглолтоо энэ сарын 22-нд Улсын Филармонид толилуулна. Морин хуурын чуулга 1997 оноос эхлэн Япон, Монгол Улсаас санаачлан зохион байгуулсан хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр оролцож хоёр орны найрамдалт, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэнд талархан Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулсан билээ. Энэхүү өргөмжлөл нь Япон улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы эзэн хааны шагналын дараа ордог нэр хүндтэй шагнал бөгөөд хоёр улсынхарилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог юм. Монгол Улсын Морин хуурын чуулга 1992 онд анх үүсгэн байгуулагдаж, монголын болон олон улсын мэргэжлийн хөгжмийн бүтээлүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан, өнөөг хүртэл мянгаар тоологдох уран бүтээлийг дотоод, гадаадын олон тайзнаа үзэгчид, сонсогчдын хүртээл болгожээ. Тус чуулга нь энэ хугацаанд төрийн болон олон улсын томоохон ёслол, арга хэмжээнд Монгол Улсын урлаг соёлын томоохон төлөөлөгч, соёлын элч болж дэлхийн олон орноор айлчлан тоглосон билээ.