Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо хийлээ

Франц Улс дахь Монголын ЭСЯ, Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран энэ сарын 13-ны өдөр төгөлдөр хуурч С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг тус хотын соёлын төвд амжилттай болов.Тоглолтыг тус хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, монгол судлаачид, хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч сонирхов. Арга хэмжээнд Элчин сайд А.Баттөр оролцжээ. Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог бүтээл болон Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдээс төгөлдөр хуур, морин хуур, хийл, виолончель хөгжмийн хосолсон тоглолтыг толилуулав. Монголын сонгодог урлагийн хөгжил, өвөрмөц байдлыг үзүүлсэн энэхүү тоглолт францын үзэгчдэд Монгол Улсыг шинэ өнцгөөс нээн харуулсан арга хэмжээ болж чадсан хэмээн үнэлжээ. Мөн тоглолтын дараа 400 хүний хүлээн авалт хийж, монгол хоолоороо дайлсан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Ертөнцийн мисс”-ээр Филиппиний гоо бүсгүй шалгарчээ

“Ертөнцийн мисс” гоо бүсгүй шалгаруулах 67 дахь удаагийн олон улсын тэмцээнд Филиппиний гоо бүсгүй Катриона Грэй түрүүлжээ. Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт Тайландын Бангкок хотноо өнөөдөр болжээ. 24 настай Филиппиний гоо бүсгүй Катриона Грей нь “Love Yourself” байгууллагын гишүүн бөгөөд Хүний дархлал хомсдолын вирус болон Дархлалын Олдмол Хомсдолын хам шинжтэй тэмцэх асуудлыг хариуцан ажилладаг байна. Түүнчлэн тэрбээр “Young Focus” ашгийн бус байгууллагад сайн дураар ажилладаг аж. Венесуэлийн оролцогч Стефани Гутьеррес энэ тэмцээнд хоёрдугаар байр эзэлжээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Солиотой баян Азиуд” кинонд монгол эмэгтэй дүр бүтээжээ

Өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа дэлхий даяар 238 сая долларын орлого олж, өнгөрсөн арван жилийн хугацаанд гарсан хамгийн амжилттай романтик инээдмийн киногоор “Crazy Rich Asians” буюу “Солиотой баян Азиуд” кино нэрлэгдээд байгаа.

Сингапурын зохиолч Кевин Кваны ижил нэртэй зохиолоос сэдэвлэгдэн бүтээгдсэн энэхүү кинонд зөвхөн Ази жүжигчид тоглосон нь Холливуудэд тохиосон ховор үзэгдэл болоод зогсохгүй, үзэгчдээс асар өндөр үнэлгээ аваад байсан билээ. Арьс өнгө, гарал үүсэлтэй холбоотой шүүмжлэлд өртөөд байсан Холливуудад энэ кино төсөл нь эгзэгтэй нөхцөл байдлыг эрс өөрчилж, хувьсгал хийх гэсэн оролдлого болоод байгаа юм.

Дашрамд дурдахад Холливуудийн томоохон, нөлөө бүхий студи киноны гол дүрийн жүжигчнийг Европ гаралтай жүжигчнээр солих хүсэлт тавьсан ч хэн ч зөвшөөрөөгүй гэдгийг тус киноны продюсерууд мэдэгдэж байжээ. Жүжигчдийн багийн бас нэг онцлог зүйл нь киноны гол баатар Элеонорын найзын дүрд Төмөрбаатарын Энхтунгалаг гэх Монгол жүжигчин бүсгүй тоглосон явдал юм.

"Crazy Rich Asians" кинонд монгол бүсгүй Т.Энхтунгалаг тогложээ

Тэгвэл, хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээлэл гэвэл тус киноны багийнхан ахин хоёр анги хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Солонгосын алдарт “TWICE” хамтлаг Монголд клипнийхээ зураг авалтыг хийжээ

Солонгосын алдарт охидын хамтлаг “TWICE” Монголд ирж, клипнийхээ зураг авалтыг хийжээ. Тодруулбал, тэд шинэ жилд зориулсан “The Best Thing I Ever Did” дууныхаа зураг авалтыг Улаанбаатар болон Тэрэлж орчимд хийсэн байна.

Хоёр хоног өмнө цацагдсан тэдний шинэ клип одоогоор 14 сая хандалт авчээ.


Categories
энтертаймент-ертөнц

Манай гоо бүсгүйн бэлэг шилдгээр шалгарч, дуудлага худалдаанд орохоор болжээ

“Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн анх удаа оролцож буй Д.Долгионы “Алтайн Ятга” гарын бэлэг 94 гоо бүсгүйн бэлэг дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор болов. Тэрбээр Тайланд улсыг зорихдоо “Алтайн Ятга”-ыг гарын бэлэг болгон сонгосон нь оножээ. Тэмцээний гол хөтөлбөрүүдийн нэг болох үндэсний хэв маяг бүхий бэлэгний дуудлага худалдаанд тэнцэж ийнхүү “Алтайн Ятга” шилдэг таван бэлгийн нэгээр шалгарчээ. Дуудлага худалдаагаар тив дэлхийн сор болсон 94 орны гоо бүсгүй өөрсдийн орны түүх ёс заншлыг илтгэхүйц авчирсан бэлгээс таван орны бэлгийг онцлон сонгож дуудлага худалдаанд оруулан сайн үйлсийн аянд хандивладаг юм. Монгол Улсын мисс Д.Долгионы гарын бэлэг болох “Алтайн Ятга” нь Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар олдож байсан, VII зуун буюу эртний Түрэгийн үед хамаарах энэ төрлийн хөгжмийн зэмсэг юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

NBA-ийн тоглолтыг Монгол ёс заншлыг харуулсан үзүүлбэрээр нээлээ

Улаанбаатарын цагаар өнөө өглөөний 07:00 цагт Вашингтон ДС хотод “NBA”-ийн Бостон Селтикс, Вашингтон Визардс багуудын тоглолт болсон. Тус тоглолтыг нээн Монгол хүүхдүүд үндэсний дээл хувцастай бүжиглэсэн байна. “NBA”-ийн тоглолтыг дэлхийн өнцөг булан бүрээс18 сая хүн үзжээ. Энэ нь монгол үндэсний бүжиг, монгол хувцас, өв соёлоо сурталчилсан үйл явдал боллоо хэмээн Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна. Хүүхдүүд монгол бүжгээс гадна морин хуур тоглон, цам харайх зэргийг үзүүлжээ.

С.ОТГОНБАЯР



Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Никитон хамтлаг “УТАА…ТҮГЖРЭЭ” дууныхаа клипийг гаргажээ

“Никитон” хамтлаг 100 жилийн дараах Улаанбаатарыг дүрсэлсэн “УТАА… ТҮГЖРЭЭ” дууныхаа клипийг цацжээ. Богино хэмжээний кино мэт болсон тус клипэнд Улаанбаатар хотын утаа аюулын түвшинд хүрснээс хойш 100 жил өнгөрсөн бөгөөд амьсгалах агааргүй болсон хотын иргэд цэвэр агаар худалдаж авдаг болсныг харуулах аж. Анимейшн хэлбэрээр хийсэн энэхүү клипэнд “Никитон” хамтлагийн гишүүдийг мөн дүрслэн харуулжээ. “УТАА…ТҮГЖРЭЭ” дууны үг, аяыг МУГЖ, дуучин, Б.Батчулуун бичсэн бол продюсерээр Б.Тулга, клипний 3D артистаар Г.Гандөш, А.Эрдэнэбилэг, М.Улаанхүү нар ажилласан байна. Тэд дууныхаа талаар “Хүнд эрүүл мэнд хамгаас үнэтэй! Хүний амьдралын алтан цагийг алж буй энэ түгжрэл! Хүний амь насанд заналхийлж буй энэ утаанд цэг тавих цаг нь болсон! Азийн цагаан дагина УЛААНБААТАРаа аваръя бүгдээрээ…” хэмээн бичсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт болно

Улсын филармонийн Симфони найрал хөгжим Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, рок попын дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд энэ сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ 2019 оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байх нь ээ. Олны хайртай морин хуурчид, үргэлж цоглог, шинэлэг жазз хөгжимчид, ур чадварын гайхамшиг симфони найрлынхан, өөр, өөрийн, дахин давтагдашгүй өнгө аясаар сонсогч олноо суудал дээр нь өндөлзүүлдэг дуучид үзэгч түмнээ хүндэлж “Корпорэйт”-д хүлээж авах гэж байна. Шинэ жилийн концерт учраас үзэгчдийн танил дотно хөгжим туурвил, найруулга, дуунуудыг сонгосон. Монгол талаас вальсын хаан гэгддэг хөгжмийн зохиолч Д.Түмэнжаргалын “Дурлалын вальс”-аас алдарт С.Гончигсумлаагийн “Азийн цагаан дагина” Улаанбаатартаа өргөн барьсан хайрын цэнхэр аялгуу эгшиглэнэ. “Тройка” буюу “Гурвалсан морьд”, хацар жиндүүлэн илбэх зөөлөн цасан шамарга дүрслэх “Метель” зэрэг бүтээл туурвилаараа алдаршсан Оросын алдарт хөгжмийн зохиолч Г.Свиридовын цасан өвлийн өнгийг сэтгэлд дулаанаар мэдрүүлдэг “цэмцгэр” зохиолууд энэ үдэш таных байх болно.

Categories
энтертаймент-ертөнц

25 дугаар суваг телевизийн “21000” реалати шоунд УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ ялагч болжээ

Oлон хүний сонирхлыг татсан 25 дугаар суваг телевизийн “21000” реалати шоунд УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцож, 10 хоногийн турш өрсөлдсөн. Шоуны ялагч эхний өдрийн худалдан авалтаас үндсэндээ тодорхой болсон аж. Учир нь, дуучин А.Хишигдалай 1300 төгрөгөөр 10 өдрийн хүнсээ худалдсан авсан боловч З.Баянсэлэнгэ 950 төгрөгийн худалдан авалт хийж эл эрчээрээ хэмнэж явсаар ялагч болсон юм. Шоуны ялагч болсон З.Баянсэлэнгэ “Гурван сая төгрөгөөсөө дүүгийнхээ шинэ уран бүтээлд хандив өгнө. Бас дүүтэйгээ хамт дэлгүүр хэснэ” гэсэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Avengers”-ийн шинэ ангийн трейлэр цацагдлаа

“Марвел студи”, “Уолт Дисней” компани “Avengers” франчайзын үргэлжлэл “Avengers: Endgame” киноны албан ёсны трейлэрийг өчигдөр олон нийтэд цацлаа. Ирэх оны дөрөвдүгээр сарын 26-нд албан ёсны нээлтээ хийх уг кинонд өмнөх ангийн дүрүүдээс гадна Ахмад Марвел, Шоргоолжин хүн албан ёсоор нэмэгдсэн байна. Киноны зураг авалт “Infiniti War” төсөл дууссаны дараа албан ёсоор эхэлсэн байна. Түүнээс гадна “Avengers: Endgame” киноны визуал эффектийг “Industrial Light & Magic”, “Weta Digital” тэргүүтэй 12 компани хийж байгаа аж. “Avengers”-ийн шинэ ангийг өмнөх ангийн нэрээр нэрлэнэ гэж 2014 онд олон нийтэд зарласан ч ийнхүү эцсийн мөчид “Endgame” гэж нэрлэхээр болжээ.