Categories
энтертаймент-ертөнц

“3 сая инээд” Боловсрол телевизийн шинэ контентийн бүртгэл эхэлжээ

Боловсрол телевиз 2019 онд хүргэх томоохон төслүүдийн нэг “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэлийн постер цацагдлаа. Дэлхийн арав гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны мэдрэмжтэй, авьяастай, хошигнох дуртай хүн бүхэн оролцох боломжтой юм. Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болно. Ингэхдээ стэнд-ап, онигоо, шог үзүүлбэр, элэглэл, илбэ гээд хошин урлагийн бүхий л төрлөөр хүчээ сорих боломжтой аж. Шинэхэн нэвтрүүлгийн хөтлөгчөөр Монголын шоу урлагт орон зайгаа хэдийнэ дархалж чадсан уран бүтээлч, жүжигчин Г.Анхбаяр ажиллах нь ээ.

Энэхүү нэвтрүүлэг нь 2011 онд “Рассмеши комика” нэртэйгээр Украйны “Интер” телевизээр цацагдаж эхэлсэнбөгөөд одоогийн байдаар 15 улирал амжилттай цацагджээ. Шведийн “Ecco Rights” компани албан ёсны эрхийг нь эзэмшдэг тус нэвтрүүлгийг Монгол улсад “3 сая инээд” нэртэйгээр хүргэж байгаа юм.

Нэвтрүүлэг нийт 5 үе шаттай. Шат бүр нэг минутын турш үргэлжилнэ. Оролцогч өгөгдсөн эхний минутдаа амжиж хоёр эрхмийн нэгийг нь л багахан инээлгэх төдийд 100,000 төгрөгийг өөрийн болгоно. Оролцогч мөнгөө аваад нэвтрүүлгийг орхиж болно, эсвэл хожлын мөнгөө дэнчин тавиад дараагийн нэг минутыг сунгаж, 300,000 төгрөгийн төлөө тоглох эрхтэй. Энэ мэтчилэн гурав дахь минутад 500,000 төгрөг, дөрөв дэх минутад 1 сая төгрөг, хамгийн сүүлийн буюу 5 дахь минутдаа амжин инээлгэж чадвал 3 сая төгрөгийг хожих юм.

Хэрэв та өөрийгөө хошин шогийн мэдрэмжтэй, бусдыг инээлгэж хөгжөөх авьяастай гэж боддог бол “3 сая инээд” шоу нэвтрүүлэгт амжиж бүртгүүлээрэй. Оролцохыг хүссэн хүмүүс телевизийн байранд биеэр очихоос гадна онлайнаар ЭНД дарж бүртгүүлэх боломжтой аж.

Хошин мэдрэмжээ ашиглаж 3 сая хүртэлх төгрөгийг хожих ховорхон боломжийг “3 сая инээд” шоу нэвтрүүлэг үзэгч танд олгож байна.

Categories
энтертаймент-ертөнц

Манай улсын мөсөн барималчид олон улсын тэмцээнд түрүүллээ

БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохиогддог Олон улсын мөсөн урлалын тэмцээн энэ сарын 8-нд дүнгээ гаргажээ. Энэ өвөл 33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд . Харин удаах байрт Харбин хотын цас, мөсний холбооны багийн “Идэр ээмэгтэн”, урд хөршийн мөсөн барималчдын “Сэтгэлд үг хэрэггүй” бүтээл шалгарчээ.

Сонирхуулахад, .

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Юнескогийн тайзнаа “Хөмөргөн гурвалжин” жүжиг тавигдана

Монгол Улсын ардын багш, доктор С.Дуламын цомнолоор “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг уран бүтээлчид бүтээсэн билээ. Энэ бүжгэн жүжиг хадны сүг зурагнаас сэдэвлэсэн бөгөөд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул дахь дөрвөлжин булшны хадны зургаас санаагаа баяжуулсан тухайгаа доктор С.Дулам хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. “Хөмөргөн гурвалжин” гэдэг нь уруугаа харсан гурвалжин тамга буюу хар тэнгэрийн язгуур хэмээн С.Дулам доктор тайлбарласан байна. Энэ нь Монгол бөө нарын барьдаг хэнгэргийн дүрс гэж энэ өгүүлэлдээ дурьдсан аж. Тус жүжгийг 2016 онд анх тайзнаа тавьж байсан юм. Тэгвэл “Хөмөргөн гурвалжин” жүжгийг Юнескогийн тайзнаа тавихаар төлөвлөж буй юм байна. Энэ талаар төслийн удирдагч МУСТА Ш.Эрдэнэцэцэг “”Хөмөргөн гурвалжин” жүжгийг Юнескогийн тайзнаа тавихаар төлөвлөж байгаа. Гэхдээ хэзээ тоглогдох тов гараагүй байгаа. 2019 оны сүүлээр юм уу, ирэх 2020 оны эхээр Юнескогийн тайзнаа тоглогдоно” гэжээ. Дэл уулын дурсгалт газрыг Бичээчийн Батмөнх судлаач нарийн судлагаа хийж иржээ. Тус бүжгэн жүжгийн бүжиг дэглээчээр СУИС-ийн багш Д.Энхгэрэл, Хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд ажилласан аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголд олон улсын цэнгээнт бүжгийн тэмцээн болно

Дэлхийн цэнгээнт бүжгийн холбоо хоёр жилд нэг удаа Олон улсын “А” зэрэглэлийн цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн тэмцээнийг ирэх тавдугаар сард Монгол улсад зохиохоор болсон байна. Уг тэмцээнийг “Гэрэлт хүсэл” урлагийн нэгдэл хариуцаж ажиллах бөгөөд энэ удаагийн наадамд Сингапур, Тайланд, Япон, Герман зэрэг 15 гаруй орны бүжигчид оролцох хүсэлтээ ирүүлжээ. Харин монголоос оролцох баг, тамирчдыг гуравдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

Г.Ариунбаатар Марийнский театртай гэрээ байгууллаа

“Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Санкт-Петербургийн Марийнский театрт дахин дуулахаар болжээ.

Г.Ариунбаатар өөрийн хүсэлтээр тус театраас гарах өргөдлөө өгч байсан юм. Тэгвэл Марийнский театр түүнийг дахин урьж, урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ. Энэ тухайгаа Г.Ариунбаатар өөрийн фэйсбүүкт “Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна” гэсэн байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Aquaman” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлж байна

“Aguaman” кино нь нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн кино театруудаас нийт 260 орчим сая ам.долларын ашиг орлого олсон бол дэлхий даяарх орлогын хэмжээ 640 сая ам.долларын ашиг олжээ. Мөн “Aquaman” кино нь супер баатрын тухай кинонууд дундаас хамгийн их ашиг орлого олсон киногоор шалгарчээ.

Түүнчлэн “Aquaman” кино Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо тэргүүлж байна.

“Aquaman” киног АНУ-ын “Warner Bros.” Компанийн чадварлаг уран бүтээлчид бүтээсэн аж.

Уг киног бүтээхэд 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулжээ. Aquaman киноны гол дүрд жүжигчин Жэйсон Момоа тоглосон юм. Тэрээр 1979 оны 08 дугаар сард Хавайд төрсөн байна. Жүжигчин Жэйсон Моамо 20 орчим наснаасаа загвар өмсөгч, жүжигчнээр ажиллаж байжээ. Тухайн үед түүний карьер тийм ч өндөр байсангүй. Гэхдээ хүн хүссэн зүйлдээ тууштай байж чадах юм бол амжилтанд хүрдэгийн тод жишээ бол Жэйсон Моамо юм. Учир нь тэр харьцангуй хожуу буюу 40 дөхсөн насандаа алдар нэрд хүрсэн нь энэ юм. Жэйсон Момоаг бодит амьдрал дээрээ ч aquaman гэж хэлж болно. Учир нь тэрээр өсвөр насандаа хамгийн залуу аврагч хийж байжээ.


Categories
энтертаймент-ертөнц

“Алтан бөмбөрцөг” наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслол боллоо

Кино болон телевизийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотод өнгөрсөн ням гарагт эхэлжээ.

Америкийн жүжигчин Майкл Дуглас энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын шагналыг хамгийн эхэнд хүртжээ. Тэрбээр “Телевизийн цуврал, инээдэм, мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорсон байна. Майкл Дуглас нь “The Kominsky Method” цувралын гол дүрийг бүтээжээ. Энэ төрөлд мөн “Тоглож байна” цувралд гол дүр бүтээсэн жүжигчин Жим Керри, “Америк гэж хэн бэ” цувралын гол дүрийн жүжигчин Саша Барон Коэн нар өрсөлдсөн байна.

“Шилдэг найруулагч”


Мексикийн найруулагч Альфонсо Куарон “Рома” киногоороо “Шилдэг найруулагч”-аар шалгарсан байна. Энэ төрөлд “Одод төрсөн нь” киноны найруулагч Брэдли Купер, “Ногоон ном”-ын найруулагч Питер Фаррелли, “BlacKkKlansman” киноны найруулагч Спайк Ли, “Эрх мэдэл” киноны найруулагч Адам Маккей нар өрсөлдсөн байна.

“Шилдэг драм кино”


“Алтан бөмбөрцөг” наамдын “Шилдэг драм кино” төрөлд найруулагч Брайн Сингерийн “Bohemian Rhapsody” кино шалгарсан байна. Найруулагч Райан Куглерийн “Хар ирвэс”, Спайк Лигийн “BlacKkKlansman”, Барри Женкинсийн “Хэрвээ Бил гудамж ярьдаг байсан бол”, жүжигчийн Брэдли Куперийн найруулсан “Од төрсөн нь” кинонууд энэ төрөлд өрсөлдсөн байна.

“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин”


“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Bohemian Rhapsody” киноны гол дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Рами Малек “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртжээ. Жүжигчийн Малекийн хувьд энэхүү шагналыг анх удаа хүртэж байгаа юм. Өмнө нь тэрбээр “Mr. Robot” цувралд бүтээсэн дүрээрээ энэ төрөлд нэр дэвшиж байжээ.

“Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин”


“Эхнэр” кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн жүжигчин Гленн Клоуз “Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарсан байна. Клоуз өмнө нь энэхүү шагналыг 2 удаа хүртэж байжээ. Шведийн найруулагч Бьёрн Рунгегийн “Эхнэр” хэмээх тус кинонд нэгэн гэр бүлийн хосуудын амаргүй харилцааг харуулдаг байна.

Энэ төрөлд дуучин Леди Гага (“Од төрсөн нь”), Австрали гаралтай Америк жүжигчин Николь Кидман (“Сүйтгэгч”), Их Британийн жүжигчин Розамунд Пайк (“Хувийн дайн”), Америкийн жүжигчин Мелисса Маккарти (“Та намайг уучлах болов уу?”) нар өрсөлдсөн байна.

“Шилдэг драм цуврал кино”


Энэ жилийн “Шилдэг драм цуврал кино” төрөлд АНУ-д ажиллаж буй зөвлөлтийн тагнуулчдын тухай өгүүлэх “Америкчууд” цуврал “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ.

Харин “Шилдэг инээдэм болон мюзикл кино” төрөлд найруулагч Питер Фаррелийн “Ногоон ном” кино шалгарсан байна.

“Инээдэм болон мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин”


“Инээдэм болон мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Их Британийн жүжигчин Кристиан Бэйл “Эрх мэдэл” (Vice) кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ.

“Инээдэм болон мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин”


“Инээдэм болон мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “The Favourite” кинонд бүтээсэн дүрээрээ Их Британийн жүжигчин Оливия Колман шагнал хүртжээ.

“Шилдэг хүүхэлдэйн кино”


“Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд “Хүн аалз: Аалзны ертөнц рүү” хүүхэлдэйн кино шалгарсан байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт 22:00 цагт эхэлнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт энэ жил Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-ний 22:00 цагаас эхэлж 01:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал,

-Нийслэлийн Багануур дүүргийн хувьд “Хүслийн шинэ жил” харшийн наадам зохион байгуулах, дүүргийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах бол

-Баянгол дүүрэг 2018 оны “Шилдэг байгууллага”, “Шилдэг ажилтан” шалгаруулах “Алтан Жанрайсиг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 100-н өвлийн өвгөний парад,

-Баянзүрх дүүрэг амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн нэгдсэн шинэ жилийн баярыг зохион байгуулах, дүүргийн 28 хороонд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулах,

-Багахангай дүүрэг хүүхдийн “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагаа,

-Чингэлтэй дүүрэг “Мөсөн хотхон” байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулах,

-Хан-уул дүүрэг Соёлын ордны дугуйланд хамрагддаг сурагчид, ЕБС-ийн сурагчдад шинэ жилийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын тоглолт үзүүлэх, дүүргийн зорилтот бүлгийн 1600 хүүхдэд Харшийн сүлд модны наадам зохион байгуулах,

-Налайх дүүрэг төв талбайдаа мөсөн баримлууд байрлуулах, чимэглэл хийх,

-Сүхбаатар дүүрэг таван номинацаар дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах, найман номинацаар “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах, тусгай сургалттай 29, 116, 186-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулах үйл ажиллагаа зэрэг олон ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллах юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

Баярын ширээгээ чимэх өвөрмөц санаанууд

Шинэ он гарах дөхөж байгаа энэ үед эзэгтэй нарын толгойд баярын ширээгээ хэрхэн засах тухай бодол эргэлдэж буй биз ээ. Жимс, ногоог бүтнээр нь таваглан өрөх нь дэндүү уйтгартай бөгөөд энгийн өдрүүдийн ширээ засалтаас нэг их ялгарахгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл танайхыг зорин ирэх зочид болоод бяцхан үрсдээ зориулж “сонирхолтой” ширээг засаж болох юм шүү. Жимс, ногоогоор “амьтан” урлаж, ширээгээ чимээд үзээрэй. Таны ширээн дээрх “амьтад” зочдыг гайхшруулна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Улаанбаатарын мөнгөн шөнө” тоглолт маргааш 22:00 цагт эхэлнэ

Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд нийслэлийн иргэдийн төлөөлөл төв талбайдаа цуглаж он гаргадаг билээ. Цугласан ард иргэдэд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газраас шоу тоглолтыг зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авдаг.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт энэ жил Д.Сүхбаатарын талбайд 12 дугаар сарын 31-ний 22:00 цагаас эхлэж 01:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн нийслэлийн 9 дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэртээ иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал нийслэлийн Багануур дүүргийн хувьд “Хүслийн шинэ жил” харшийн наадам зохион байгуулах, дүүргийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах бол Баянгол дүүрэг 2018 оны “Шилдэг байгууллага”, “Шилдэг ажилтан” шалгаруулах “Алтан Жанрайсиг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 100-н өвлийн өвгөний парад, Баянзүрх дүүрэг амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн нэгдсэн шинэ жилийн баярыг зохион байгуулах, дүүргийн 28 хороонд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулах, Багахангай дүүрэг хүүхдийн “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагаа, Чингэлтэй дүүрэг “Мөсөн хотхон” байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулах, Хан-уул дүүрэг Соёлын ордны дугуйланд хамрагддаг сурагчид, ЕБС-ийн сурагчдад шинэ жилийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын тоглолт үзүүлэх, дүүргийн зорилтот бүлгийн 1600 хүүхдэд Харшийн сүлд модны наадам зохион байгуулах, Налайх дүүрэг төв талбайдаа мөсөн баримлууд байрлуулах, чимэглэл хийх, Сүхбаатар дүүрэг 5 номинацаар дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах, 8 номинацаар “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах, тусгай сургалттай 29,116,186-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулах үйл ажиллагаа зэрэг олон ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллах юм байна.

Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.