Categories
энтертаймент-ертөнц

Фото: “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн одод

www.dailymail.co.uk” сайт АНУ-ын Лос Анжелес хотноо 61 дэх удаагийн “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодруулсан талаар мэдээлэв.

Тус ёслолын улаан хивсээр алхсан алдартнуудыг фото зургуудыг сонирхуулъя.

Matching: Katy posed with Anna Kendrick, who wore a pink feathered Ralph And Russo dress with tons of gems upon it

The cat's meow: The Million Reasons singer played up her peepers with smokey cat-eyed shadow












Categories
энтертаймент-ертөнц

“Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тоглохоор болжээ. Үндэсний бахархалт түүхэн дуурийн нэг болох уг бүтээл гурван бүлэг, таван үзэгдэлтэй. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон “Учиртай гурван толгой дуурь” театрын тайзнаа тоглогдоод 82 жилдээ золгож байна. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн ба ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллажээ. Уг дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөдөг ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдэн тольдох болно.

“Учиртай гурван толгой” дуурийг өнөөдөр 17.00 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглоно.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин О.Энх-Эрдэнэ “Wake up with you” дууныхаа клипийг цацлаа

“Авьяаслаг Монголчууд” тэмцээний ялагч О.Энх-Эрдэнэ Америкийн Виржиниагийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болж өнгөрсөн долдугаар сард Америкийг зорьсон билээ. Тэгвэл О.Энх-Эрдэнэ шилдэг авьяастан шалгаруулах зорилготой Faith Hill тэмцээний эхний шалгаруулалтад амжилттай оролцжээ. Тэрээр Amirillo by Morning хэмээх каунтри дуу дуулсан байна.

Түүнчлэн дуучин О.Энх-Эрдэнэ өнгөрсөн онд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ.

Тэрбээр “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” зэрэг дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа базааж байна. Түүний дууны үг, ая, найруулгыг “Wishbone” студийн баг хариуцан ажиллаж байгаа. Тэгвэл .

monstersandcritics.com цахим хуудсанд түүнийг маш сайн дуулсан гээд алдарт дуучин Элвис Преслитэй зүйрлэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Рокит Бэй CBS телевизийн “The world’s best” шоунд шүүгчээр ажиллажээ

Реппэр, хөгжмийн продюсер О.Баярсайхан буюу Рокит Бэй Америкийн CBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд шүүгчээр ажилласан байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцдог шилдгийн шилдэг авьяастнууд The World`s Best шоунд өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж, ялагч нь нэг сая ам.долларын эзэн болдог байна.

Оролцогчдын үзүүлбэрийг үндсэн шүүгчдээс гадна 38 орны өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 мэргэжилтэн давхар шүүдэг. Найруулагч, продюсер, телевизийн хөтлөгч, дуучин, жүжигчин, элэглэгч зэрэг дэлхийн хэмжээний оддоос бүрдсэн 50 өөр салбарын экспертүүдийн нэгээр Монгол Улсаас реппэр, хөгжмийн продюсер Рокит Бэй уригджээ.

“The World’s Best” шоуны анхны дугаар ирэх сарын 3-нд цацагдах бөгөөд нийтдээ 10 дугаар үзэгчдэд хүрэх аж.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Микросны босс”-ын дараагийн анги “”Boss of Boss” нэртэйгээр гарна

Өнөөгийн Монголын үнэн төрхийг харуулсан кинонуудын нэг бол “Микроны босс”, “Приусны босс” уран сайхны киноны кино билээ. Тус киноны трейлэр цацагдсан цагаасаа хүмүүсийн үзэх хүслийг төрүүлдэг. Тэгвэл уг киноны гуравдугаар анги удахгүй нээлтээ хийхээр болжээ. Энэ анги нь “Боссын босс” хэмээх нэртэй аж. Киноны гол дүр хэвээрээ бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөр, жүжигчин С.Батзориг болон реппер Жий, Б.Батмаа нар дахин тоглосон байна. Өмнөх “Приусны босс” кинонд урилгаар жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байсан бол энэ удаа С.Болд-Эрдэнэ тогложээ.

Categories
энтертаймент-ертөнц

Оскарын кино наадамд дуучин Лэйди Гага шилдэг эмэгтэй жүжигчнээр нэр дэвшчээ

Жил бүр зохион байгуулдаг Оскарын наадмын 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ. “Netflix” компанийн уран бүтээл “Roma” болон драм, инээдмийн киноны хоршил “The Favourite” кино хамгийн олон буюу тус бүр 10 шагналд нэр дэвшсэн байна. “Black Panther” кино нь “шилдэг кино” шагналд нэр дэвшсэн супер баатруудын тухай анхны кино болсон бол энэ шагналын төлөө “BlacKkKlansman”, “Bohemian Rhapsody”, “The Favourite”, “Green Book”, “Roma”, “A Star Is Born” болон “Vice” кино өрсөлдөж байгаа ажээ. Ажиглагчдын үзэж буйгаар, “шилдэг эмэгтэй жүжигчин” шагналд Глен Клос болон Лейди Гага нарын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөж магадгүй аж. Энэ нь нэгдүгээр сарын эхээр болсон “Алтан бөмбөрцөг” болон АНУ-ын Кино шүүмжлэгчдийн зөвлөлийн наадмын үеэр дээрх хоёр дүрийн хооронд гол өрсөлдөөн өрнөсөнтэй холбоотой юм. Өнгөрсөн онд Оскарын наадмыг телевизээр 26.5 сая хүн үзсэн нь урьд байгаагүй хамгийн бага үзүүлэлт болсон бөгөөд энэ жил сонирхолтой олон кино болон уран бүтээлчид нэр дэвшиж байгаа тул үзэгчдийн тоо нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа ажээ. Энэ жилийн Оскарын наадам Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо байрладаг “Dolby” театрт ирэх хоёрдугаар сарын 24-нд болно.

Categories
энтертаймент-ертөнц

“YouTube”-ээр хамгийн олон удаа үзсэн хүүхэлдэйн кино “Маша ба баавгай”

Оросын “Маша ба баавгай” цуврал хүүхэлдэйн кино “YouTube”-ээр хамгийн олон удаа үзсэн хүүхэлдэйн киногоор Гиннесийн номонд бичигджээ. Тус цувралын “Маша агшаамал” нэртэй ангийг хүмүүс YouTube-ээр 3,4 тэрбум гаруй удаа үзсэн байна.

YouTube-ээр хүмүүс хамгийн их үзсэн таван контентын нэгд хүүхэлдэйн кино багтаж байсан нь “Маша ба баавгай” хүүхэлдэйн киноны “Маша агшаамал” анги байжээ.

Анх 2009 онд дэлгэцнээ гарч байсан “Маша ба баавгай” цуврал нь арван жилийн дараа 100 гаруй улсад, 36 хэлээр орчуулагдан гарсан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Олон улсад танил болж буй “THE HU”

Монголын урлагийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмсэн нэгэн хамтлаг нэмэгджээ. Тэд бол “THE HU” хамтлаг юм. “Тэнгэрийн гадас” нэртэй клип нь Youtube.com-д байршсан цагаасаа эхлэн 6.6 сая удаа үзсэн тандалттай байгаа юм. Энэ хамтлагийн лого, хувцас, ая хөгжим бүгд үндэсний онцлогийг харуулах хэлбэр хийцтэй аж. Тэдний клипийн дор бичсэн олон мянган сэтгэгдэл дунд хувцасны стил имижийг ихээхэн онцолсон асуултууд олон зурайжээ. Ийм загвартай хувцас хаанаас авч болох вэ? Хаанаас захиалах уу? Онлайнаар Монголоос захиалж авах боломж бий юу? хэмээх асуултууд хөвөрчээ. Үүнээс үзэхэд Монголын хувцас загвараар боломжийн мөнгө олоод байх боломж харагдаж байна.

Мөн тэдний клип дороо хадмал орчуулгаар үгээ бичсэн нь гадны сонсогчдод тун сайн хүрч байгаа бололтой.

Мөн хамтлагийн Wolf Totem хэмээх дууны клип Youtube.com-оос 3.4 сая удаа үзсэн байна. Ингээд тус хамтлагийн хоёр клипийг хүргэж байна.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлгээр “The Voice Of Mongolia” шалгарав

“Монгол HD” телевиз анх удаагаа Азийн телевизийн наадамд уран бүтээлээрээ дөрвөн номинацид нэв дэвшүүлэн өрсөлджээ. Тодруулбал “Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг” номинацид “The Voice Of Mongolia”, “Шилдэг асуулт хариултын нэвтрүүлэг” төрөлд “Төрөх өрөөний тоглоом”, “Шилдэг реалити шоу” төрөлд “Шарк Танк”, “Шилдэг нутагшуулсан контент” төрөлд “The Voice Of Mongolia” нэвтрүүлэг тус тус нэр дэвшив. Уг наадмаас “Монгол” телевиз хоёр номинацийн шилдэгт шалгарсан бөгөөд “Шилдэг энтертайнмент” нэвтрүүлгийн төрөлд “The Voice Of Mongolia” нэвтрүүлэг Тайван болон Индонез, Хонконгийн шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж шилдгийн шилдэг энтертаймент нэвтрүүлгээр шалгарчээ. Мөн “The Voice Of Mongolia” нэвтрүүлэг “Азийн шилдэг нутагшуулсан контент”-оор Энэтхэг болон Тайланд улсын шилдгүүдтэй өрсөлдөн, шилдгээр шалгарсан байна. Шагналаа гардан авсны дараагаар “Монгол HD” телевизийн стратеги, бодлого, төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Бат-Эрдэнэ “Хамт олноороо бахархаж байгаагаа хэлмээр байна. Түүнчлэн бүх үзэгч нартаа баярлалаа. Бид энэ үдэш Монгол хүн гэдгээрээ үнэхээр их бахархаж байна” гэв. Азийн телевизийн наадмын шилдгүүдийг Ази тивийн өнцөг булан бүрээс сонгогдсон 60 шүүгч тодруулдаг бөгөөд сонгон шалгаруулалтад олон улсын аудитын “PWC” агентлаг хяналт тавьдаг байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Game of Thrones”-ын наймдугаар бүлэг цацагдах тов тодорлоо

Энэ онд “Хаан ширээний тоглоом” цуврал хамгийн сүүлийн буюу наймдугаар бүлгээ гаргана. 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд сүүлийн цуврал цацагдаж эхэлнэ гэдгийг HBO -ийн зүгээс албан ёсоор зарлалаа. Мөн шинэ улирлын анхны трейлэрийг олны хүртээл болгосон байна. Энэ цуврал бусад бүлэгтэй харьцуулбал бага буюу зургаан ангитай ч анги тус бүр нь бүрэн хэмжээний кинотой дүйцэх хэмжээний хугацаатай байх юм. Мөн сүүлийн бүлгийг бүтээхэд хамгийн урт хугацаанд зураг авалт хийсэн аж.