Categories
энтертаймент-ертөнц

Жүжигчингүй жүжиг тайзан дээр амиллаа

“Гол дүрд СПИКЕР” гэсэн гарчиг бүхий далд агуулгатай зурагт хуудас УИХ-ын даргыг огцруулах асуудал эрчимтэй хөндөгдөж байхтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл дээрхи зурагт хуудас улс төрийн ямар нэг агуулгагүй бөгөөд “Амьгүй биет” хэмээх контемпорари жүжгийн сурталчилгаа байжээ. Контемпорари гэж тодотгосон эл жүжигт ямар ч хүн жүжиглэж дүр бүтээхгүй гэдгээрээ шинэлэг бөгөөд үзэгчдэд хэдийнэ дасал болсон уламжлалт театрын арга барилыг эвдэж этгээд уур амьсгалыг бүрдүүлэх гэнэ.

Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжгийн найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллаж, тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд Хөгжмийн livelooping арга барилийг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллажээ.

“Амьгүй биет” жүжиг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд “Тэди” төвийн чанх урд талд байрлах “Анкор” төвд 15:00, 17:00, 19:00 цагуудаас тоглогдож байгаа юм.

Нэн шинэ үеийн урлагийн бүтээлчид энэхүү жүжгээрээ дуу чимээний бохирдол хэмээх 21-р зууны тахал хүмүүст төдийгүй тэжээвэр болон ан амьтад, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг “урлагийн хэлээр” хүргэхийг зорьсон гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

“2000” уран сайхан кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.

Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны кино 2019 оны гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх юм. Үүнтэй холбогдуулан тус уран бүтээлийн жүжигчид хэвлэлийн хурал хийлээ.

Уг киноны Ерөнхий продюсероор, МУСГЗ П.Батсайхан ажилласан ба “Монгол Улсын сэргэн мандалтын үеийн түүхэнд мартагдаж байсан Улиастайд болсон 2000 цэргийн тулааныг түүхэн кино болгох сэдэл 40 жилийн турш Завхан аймгаас төрсөн хувилгаад, гэгээнтнүүдийг судалж ирсний үр дүнд гарч ирсэн. Энэ судалгааны явцад энэхүү Улиастайн 2000 цэргийн тулааныг судлах болсон юм. Үүнээс олж харсан зүйл бол мөхөх төрийн бодлогын дунд мандах төрийн зул бадамлаж байдаг юм байна лээ. Энэхүү уран бүтээлээрээ дамжуулан Манжийн төрийг үзэн ядах сэтгэгдлийг төрүүлэлгүй, эсрэгээрээ хэн нэгнийг дүвийлгэж, магтаж гаргахыг хүсээгүй. Харин Улиастайд 1883 онд бодит байдал ямар байсныг л гаргаж, харуулахыг хичээлээ. Мөн жүжигчдийн хувьд орчин үеийн кино урлагийн салбарыг төлөөлж буй хүндэт жүжигчид хамтран ажилласанд таатай байгаа” гэсэн юм.

Харин Дэмчиг Тайжийн дүрийг бүтээсэн Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва “Түүхийг зохиогоод түүхтэй мэт бүтээл хийж, хойч үедээ нөлөөлж буй энэ цаг үед бид мартаад, орхичихсон түүхийг хэсэг үеээ гаргаж ирж, эргэж санаж, сэргээх нь чухал гэсэн үүднээс тус кинонд нэгдсэн. Бүтээсэн дүрийн хувьд одоогийн төрийн албан хаагчдын нэг. Энэхүү кинонд тоглосноор бид өнгөрсөн цаг үе, түүхээ харж, нягталж, ухаарж ойлгоход томоохон алхам болсон гэдгийг онцолмоор байна” хэмээлээ.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

О.Энх-Эрдэнэ Энэтхэг улсын 11 настай төгөлдөр хуурч Лидиан Надхасварамтай өрсөлдлөө

Америкийн CBS телевизээс зохион байгуулж буй “The world’s best” шоуны хоёрдугаар шатанд шилдэг 13 оролцогчийн нэгээр “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ шалгараад байв. Тун саяхан тус шоу нэвтрүүлгийн дараагийн шатны шалгаруулалт явагдаж О.Энх-Эрдэнэ Энэтхэг улсын 11 настай төгөлдөр хуурч Лидиан Надхасварамтай өрсөлдсөн боловч О.Энх-Эрдэнэ 10 онооны зөрүүгээр ялагдлаа. Сонирхуулахад уг нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд багтсан. Олон улсын 50 шүүгчийн нэгээр Реппер, продюсер О.Баярсайхан буюу Рокит бэй ажилласан юм. Уг шоу нэвтрүүлгийн шилдэг авьяастан нэг сая ам.долларын эзэн болох аж.

Categories
энтертаймент-ертөнц

Олон улсын циркийн тэмцээнээс манай циркчид алтан цом хүртжээ

Энэ сарын 14-19-ний өдөр Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан Олон улсын циркийн тэмцээнээс манай циркчид алтан цом хүртлээ. Олон улсын циркчдийн “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд дэлхийн 100 гаруй уран бүтээлч оролцсон байна. Продюсер Н.Эрдэнэ “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчин хийж байгаа нь бахархалтай” гэв. Ноднин тус циркийн уран бүтээлч нар Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөн л алтан цом авч байжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Э.Амартүвшин Германы театрт гоцолно

Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин ирэх тавдугаар сард Герман улсын Мельбурн хотын Улсын Театрт алдарт “Риголетто” дуурьд гоцолно.

Тэрбээр 2019 оны анхны тоглолтоо Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаас эхэлсэн билээ. Дуучин Э.Амартүвшин тус театрт энэ сарын 9, 12, 14, 16-ны өдрүүдэд Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дүрд дөрвөн удаа дуулж, тоглолтоо амжилттай дуусгасан байна.

Алдарт баритон өнгөрөгч онд Итали улсын Наполи хотын “Сан Карло”-гийн нэрэмжит их театраас эхлэн Франц улсын нийслэл Парис хотын “Champs-Élysées” театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Израиль улсын нийслэл Тел Авив хотын их театр, ОХУ-ын нийслэл Москва хотын Большой театр зэрэг дэлхийн алдартай тайзнаа тоглоод байгаа билээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Frozen-2” хүүхэлдэйн киноны трэйлер цацагдлаа

Walt Disney Animation Studio-ийн 2013 оны шилдэг бүтээл Frozen хүүхэлдэйн киноны 2 дугаар ангийн трэйлер албан ёсоор цацагдлаа. Эхний бүтээлийн найруулагчаар Крис Бак, Женнифер Лий нар ажилласан бөгөөд нийт 876 сая ам.долларын ашиг олж, Оскараас Шилдэг анимэйшн, Шилдэг дууны төрөлд Let It Go дуу нь ялагч болсон билээ. Ханс Кристиан Андерсоны Мөсөн хатан үлгэрээс сэдэвлэн бүтээсэн Frozen хүүхэлдэйн киноны гол өгүүлэмж нь Элзаг найз залуутай болгох гэж зарим хэвлэлүүдэд бичжээ. Frozen 2 хүүхэлдэйн кино энэ оны арваннэгдүгээр сарын 22-нд АНУ, Их Британид нээлтээ хийх бол 26-нд нь Австралид нээлтээ хийхээр товложээ.

Categories
энтертаймент-ертөнц

Монголд анх удаа “Амьгүй биет” жүжиг тоглогдоно

“Гол дүрд СПИКЕР” гэсэн гарчиг бүхий далд агуулгатай зурагт хуудас УИХ-ын даргыг огцруулах асуудал эрчимтэй хөндөгдөж байхтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл дээрхи зурагт хуудас улс төрийн ямар нэг агуулгагүй бөгөөд “Амьгүй биет” хэмээх контемпорари жүжгийн сурталчилгаа байжээ. Контемпорари гэж тодотгосон эл жүжигт ямар ч хүн жүжиглэж дүр бүтээхгүй гэдгээрээ шинэлэг бөгөөд үзэгчдэд хэдийнэ дасал болсон уламжлалт театрын арга барилыг эвдэж этгээд уур амьсгалыг бүрдүүлэх гэнэ. Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжгийн найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллаж байгаа бол тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд Хөгжмийн livelooping арга барилийг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллаж байгаа аж. “Амьгүй биет” жүжиг 2019 оны 2 сарын 23,24-ний өдрүүдэд Тэди төвийн чанх урд талд байрлах Анкор төвд 15:00, 17:00, 19:00 цагуудаас тоглогдоно. Нэн шинэ үеийн урлагийн бүтээлчид энэхүү жүжгээрээ дуу чимээний бохирдол хэмээх 21-р зууны тахал хүмүүст төдийгүй тэжээвэр болон ан амьтад, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг “урлагийн хэлээр” хүргэхийг зорьсон гэнэ

Categories
энтертаймент-ертөнц

“Загасан нүд” кино фестивалиас “Бумбардай” хүүхэлдэйн кино Гранпри шагнал хүртлээ

“Загасан нүд” олон улсын кино фестиваль /16th Fish eye international film festival / БНСУ-д 2018 оны арваннэгдүгээр сард болж өнгөрсөн. Харин кино фестивалийн шилдгүүдийг энэ хоёрдугаар сард танилцуулж байгаа юм байна. Энэ удаагийн наадамд ОХУ, Тайланд, БНХАУ, Япон, Монголын уран бүтээлчид оролцсоноос манай улсын “Нүүдэлчдийн зурган өгүүлэмж” сангийн бүтээл “Бумбардай” кино нь хүүхэлдэйн киноны төрөлд шилдгээр шалгарч гранпри шагнал хүртжээ.

Бумбардай хүүгийн сэтгэл хөдөлгөм адал явдал, эх үрийн хайр, хүйн холбоо, хүүхэд хэдий жаахан ч сэтгэл багаддаггүй гэдгийг харуулах бөгөөд монголын уламжлалт ёс, зан заншил, ахуй соёлыг харуулсан байдаг.

Categories
энтертаймент-ертөнц

“This is America” оны шилдэг дуугаар шалгарлаа

Хөгжмийн салбарын шилгүүдийг тодруулдаг 61 дэх удаагийн “Grammy”-ийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө. Наадмыг “Grammy”-ийн 15 удаагийн шагналт Алиша Киз хөтөлсөн байна.

“Grammy”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр кантри дуучин Кейси Макгрейвс хамгийн олон буюу дөрвөн цомын эзнээр шалгарав. Харин жүжигчин, реппер Чайлдиш Гамбино, дуучин Леди Гага нар гурван цом гардан авлаа. Жүжигчин, реппер Чайлдиш Гамбиногийн “This is America” дуу “Оны шилдэг дуу”-аар шалгарсан бол Леди Гагагийн “Оскар”-т нэр дэвшсэн “Shallow” дуу хоёр цомын эзэн болгожээ.

Түүнчлэн дуучин Дуа Липа “Шилдэг шинэ уран бүтээлч”-ээр тодорсон бол реппер Карди Би “Invasion of Privacy” цомгоороо шилдэг реп цомгийн шагнал хүртсэн анхны эмэгтэй болов.

Мөн дуучин Ариана Гранде анхныхаа “Grammy”-ийн шагналыг хүртсэн ч тэрбээр ёслолд оролцоогүй аж.

Categories
энтертаймент-ертөнц

“The world’s best” шоуны хоёрдугаар шатанд О.Энх-Эрдэнэ, Димаш нар өрсөлдөнө

Дэлхийн шилдгүүд оролцож буй “The world’s best” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар шатны шалгаруулалтанд О.Энх-Эрдэнэ шалгарч үлдлээ. Түүнчлэн сошиал сүлжээнд төдийгүй хоолойн ур чадвараараа алдаршаад байгаа казакстаны дуучин Димаш мөн хоёрдугаар шатанд шалгарч үлджээ. Сонирхуулахад уг нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд шилгүүдийг шалгаруулах гэж байна. “Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн шилдэг авьяастан нэг сая ам.долларын эзэн болох аж. Одоогийн байдлаар хоёрдугаар шатанд 13 оролцогчид шалгарч үлдээд байна:

Kukkiwon – 99 оноо
TNT Boys – 99 оноо
Dimash Kudaibergen – 98
Enkh Erdene- 97
Dundu – 97
Naturally 7 – 95
Justin Flom – 95
Duo Suining – 91
Jordan McKnight – 91
Manami Ito – 86
Lydian Nadhaswaram – 85
Matt Johnson – 81
Sister Cristina Scuccia – 78