Categories
энтертаймент-ертөнц

Исланд Улс хамгийн цэвэр агаартай орноор тодров

Финлянд улс Европын холбоондоо хамгийн цэвэр агаартайд тооцогджээ. Харин дэлхийн чансаагаар Финляндын өмнө зөвхөн Исланд л орсон байна. Чансааны эхний тавд тэрчлэн Эстони, Швед, Австрали улсууд багтсаныг Greenpeace байгууллага, компьютерийн программын AirVisual компанитай хамтран явуулсан судалгаа харуулж байна.

Уг жагсаалтыг гаргагчид дэлхийн 73 орны агаарыг шалгажээ.Ингэхдээ тухайн орны агаар болон хотуудынх орчин дахь тоосонцорын бичил хэсгийн нягтралыг тооцоолж үзсэн байна.

Чансааны сүүл мушгисан буюу хамгийн бохир агаартай орноор Бангладеш, Пакистан, Энэтхэг нэрлэгджээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Хайрын урь” тоглолт болно

Хүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн. Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, цагдаагийн ахлах дэслэгч, МУСТА Бямбасүрэнгийн Долгормаа гэж эгэл энгийн атлаа энхрий ялдам, сонсголонтой уянгалаг хоолойтой үзэсгэлэнтэй сайхан бүсгүй. Түүний дуулж байгааг сонсохоор цаанаа л нэг уянгалаг, эвлэгхэн эгшиглэнтэй хоолойгоор ёстой л нөгөө учиг шаглан урлаж байгаа мэт мөр шад бүхнээр нь нандин хээнцэр өрж, үг өгүүлбэр бүр нь уярал ухаарлыг зүрх сэтгэлд нэвт шингээнэ. Түүний дууны урын сан үнэхээр арвин юм. Залуухан дуучин бүсгүй Монголын дууны урлагийн алдартнуудын дуулсан мэргэжлийн хэмжээний томоохон дуунуудыг чамгүй сайн дуулан урын сандаа багтаасан нь түүнийг хэн бэ, хир хол явах дуучин бэ гэдгийг бэлхэнээ илтгэнэ.

Урин хавар ирж, хааяа хааяахан гэгэлзмээр ч юм шиг хачин урт өдрүүд айсуй энэ цагт дуучин бүсгүй маань анхны бие даасан тоглолтоо үзэгч сонсогчиддоо хүргэхээр бэлдэж байна. Тоглолтонд Улсын филармонийн Морин хуурын чуулга, Цагдаагийн “Сүлд” чуулгын найрал хөгжимчид, бүжигчид, Монголын хүүхдийн ордны найрал дууны ангийн сурагчид, дуучин Э.Төрмандах /СТА/, Б.Жавхлантөгс /СТА/, Л.Эрдэнэболд нар оролцох бөгөөд дуучин бүсгүй маань олон төрөл жанрын дууг дуулж мэргэжлийн дуучныхаа чадал чансааг харуулах юмаа

Хөдөлмөрч, дайчин, үзэсгэлэнтэй бүсгүйн тоглолт
2019 оны 03-р сарын 30-нд 18.00 цагт Corporate Concert Hall-д
болно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Apple” эвхэгддэг дэлгэцтэй iPhone-ы патентыг авчээ

2018 онд “Apple” хоёр ч удаа iPhone загвараа шинэчилсэн. Эхнийх нь төлөвлөгөө ёсоор, хоёр дахь нь “дүрмийн бус” байсан. Харин одоо “Huawei”, “Samsung”-аас зарлаад буй эвхдэг дэлгэцтэй загвараас хоцрохгүй гэдгээ батлан, эвхэгддэг iPhone загварынхаа патентыг авлаа. Фэнүүдийнх нь хөтөлдөг “AppleInsider” цахим хуудсанд мэдээлснээр энэхүү загвар нь яг эвхдэг хэсгээрээ халдаг байх аж. “Apple”-аас тайлбарласнаар эвхдэг дэлгэц нь хүйтэн хэмд гэмтэх магадлал өндөр байдаг тул эвхэхэд зориулж энэ хэсэгт тусгайлан халдаг элемент байрлуулснаар гэмтлээс сэргийлнэ гэж үзэж байгаа юм байна.

Сонирхолтой нь, “Huawei” болон “Samsung”-аас энэ жил худалдаанд гаргахаа зарласан эвхдэг загваруудынхаа /Mate X, Galaxy Fold/ талаар мэдэгдэхдээ дээрх сул талын талаар огт дурдаагүй юм.

Харин Apple компаниас эвхдэг загварынхаа талаар албан ёсоор ам нээлгүй, “чимээгүй” байдалтай байсаар байна. Жишээлбэл, энэхүү эвхдэг загварынхаа патент нэрийг хүртэл ерөнхийд нь “Эвхдэг дэлгэцтэй цахилгаан төхөөрөмж” гэсэн нэрээр авсан байна.

Тэгвэл эвхдэг дэлгэцтэй iPhone хэзээ худалдаан гарах вэ? “Huawei”, “Samsung” тус тусын эвхдэг загваруудаа танилцуулсан ч “Apple”-аас гарах загвар хамгийн хурдандаа 2020 онд зах зээлд нэвтрэх магадлалтай харагдаж байна. Харин 2019 онд нээлтээ хийх “Apple”-ийн шинэ загварууд сонирхол арай бага татаж байгаа ч, үнэнч хэрэглэгчдийн урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: http://iphone-center.mn

Categories
энтертаймент-ертөнц

“Замын хүн” жүжгийг хоёр өдөр тоглоно

“Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад” зэрэг бүтээлээрээ олны танил болсон залуу зохиолч Т.Мягмартогтохын “Замын хүн” зохиол тайзны бүтээл болжээ.

“Замын хүн” жүжгийн найруулагчаар О.Гэрэлсүх ажиллаж, өөрөө гол дүрийг бүтээжээ. Түүнтэй хамт жүжигчин Ц.Баясгалан тоглосон бөгөөд тэд Улсын драмын эрдмий театрын жүжигчид билээ. Энэхүү жүжгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулжээ. Улсын хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн “Замын хүн” жүжгийг өнөөдөр, маргааш хоёр өдөр тоглох юм байна. “Замын хүн” жүжгийн тухай өгүүлэхэд МИАТ компанийн Улаанбаатар-Москва чиглэлийн ОМ-135 аяллын нислэгээр хөрөнгө чинээтэй, дөч гаран насны ганц бие шаардлага өндөртэй, басхүү хүүхэмсэг эр Саруулсайхан санамсаргүй тохиолдлоор өөртэй нь үе ойролцоо нүдэнд дулаахан нэгэн бүсгүйтэй зэрэгцэн сууж аялах болдог…

Алс холын аян замд учирсан замын хоёр тэнгэрт дүүлэн явахдаа өөрсдийнхөө амьдрал ахуй, ажил төрлийн талаар хөөрөлдөхдөө нийгмийн асуудал, амьдралыг үзэх үзэл, утга учир, инээд хөөр, уярал, хайр дурлал, хүсэл шуналын талаар санал бодлоо солилцохоор барахгүй бие биедээ соронз мэт татагдана.

Аян замд таарсан замын хүнийг чухам хэн бэ гэдгийг танихад нислэгийн хугацаа хүрэлцэх болов уу?

Categories
энтертаймент-ертөнц

​Warner Bros кино компани “Hello Kitty”-ийн сэдэвтэй бүрэн хэмжээний кино хийнэ

Warner Bros кино компани багачуудын дунд алдартай Hello Kitty муурын түүхээр бүрэн хэмжээний кино хийх эрх авчээ.1974 онд Японд үүсгэн байгуулагдсан “Sanrio” компани хулсны цагаан муур Hello Kitty-ийн барааны тэмдэгтийг эзэмшдэг юм. “Sanrio” компанийн үүсгэн байгуулагч, захирал Синтаро Цузи “Hello Kitty маань Холливуудын дэлгэцнээ гарах болсонд баяртай байна.Бидний муур олон жилийн турш үнэнч нөхөрлөлийн бэлгэ тэмдэг байсаар ирсэн.Шинэ киноны тусламжтайгаар нөхөрлөлийн гайхамшгийг бид дэлхий нийтэд түгээж чадна гэж найдаж байна” гэжээ. Variety сэтгүүлийн мэдээгээр New Line Cinema компани “Sanrio”-ийн бусад дүр төрхүүд болох My Melody туулай, Кики, Лалу нарыг ч бүтээлдээ ашиглах эрхийг авчээ. Бо Флин продюсерээр нь ажиллах уг бүтээл хүүхэлдэй кино байх уу эсвэл жүжигчид тоглох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Үүний өмнө Warner Bros компани Барби хүүхэлдэйн түүхээр кино бүтээхээ зарласан.Төгс бүсгүйн дүрд жүжигчин Марго Робби тоглох юм.

Categories
энтертаймент-ертөнц

“Бүсгүй танаа” урлагийн тоглолт болно

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны баярийг тохиолдуулан Монгол Улсын Филармони “Бүсгүй танаа” тоглолтоо маргааш буюу 2019 оны 03-р сарын 07-ны 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа тоглох гэж байна. Тоглолтонд Морин хуурын чуулга, удирдаач Б.Батбаатар /СТА/, “Баян монгол” биг бэнд, удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, С.Эрдэнэцэцэг, С.Баттулга /СТА/, Ц.Хулан /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр, Б.Монголхүү болон урилгаар МУГЖ Х.Төмөрбаатар оролцож эх үр, элбэрэл хайр, эмэгтэйчүүдийг магтан дуулсан уран бүтээлүүдээсээ толилуулна.

Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/1722/ сайт болон 1900-1800 үнэгүй хүргүүлэн аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9919-6623, 8801-0854 лавлана уу.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Game of Thrones” төгсгөлийн бүлгийн трейлер цацагдлаа

Гал мөсний тулаан хэрхэн төгсөхийг үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа.HBO суваг урд шөнө “Game of Thrones” цувралынхаа наймдугаар буюу төгсгөлийн бүлгийнхээ албан ёсны трейлэрийг цацлаа.Энэ бүлэг өмнөхтэйгөө харьцуулбал бага буюу зургаан ангитай ч анги тус бүр нь бүрэн хэмжээний кинотой дүйцэх хэмжээний хугацаатай байх юм. Мөн сүүлийн бүлгийг бүтээхэд хамгийн урт хугацаанд зураг авалт хийсэн аж.


Categories
энтертаймент-ертөнц

“Alita: Battle angel” киноны “гол дүрд” уран нугараач О.Уугантуяа тогложээ

Жэймс Камероны зохиол Холливудын уран бүтээлчдийн “Alita: Battle angel” адал явдалт, уран зөгнөлт кино саяхан нээлтээ хийсэн. Тус киноны найруулагчаар Роберт Родригоз ажилласан бөгөөд гол дүрд жүжигчин Роза Салазар тоглосон юм. Тэгвэл гол дүрийн орлон тоглогчоор АНУ-д амьдарч, ажилладаг монгол уран нугараач О.Уугантуяа ажиллажээ. Тэрбээр Сиднейн дуурийн театрт ажилладаг бөгөөд өмнө нь “The Greatest showman” кинонд туслах дүр бүтээж байжээ.


Categories
энтертаймент-ертөнц

“Оскар 2019” наадмын шагналтнууд

Америкийн кино академийн дээд шагнал Оскарын энэ оны шагналтнууд эхнээсээ тодорч байна.

“Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид Барри Женкинсийн найруулсан “Бил стрит гудамж ярьж чаддагсан бол” кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Режина Кинг тэргүүлж шагналын эзэн болсон байна.

“Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино” номинацид шүүгчид “Free solo” киног онцолсон бол шилдэг нүүр хувиргалтын төрөлд Кристианом Бейл, Эми Адамс, Сэм Рокуэлл нарын гол дүрд нь тоглосон “Дэд” киноны баг шагналын эзэд болов.

Шилдэг хувцас дизайнтай киноны шагналыг “Marvel Comics”-ын “Хар ирвэс” кино авсан байна. Шилдэг операторын шагналыг Альфонсо Куароны “Рома” киноны зураглаачийн багт олгожээ.

Шилдэг эвлүүлэг

Ялагч: Bohemian Rhapsody (Жон Оттоман)
Vice (Хэнк Корвин)
BlacKkKlansman (Бэрри Александр Браун )
The Favourite (Йоргос мавропсаридис)
Green Book (Патрик Жей Дон Вито)

“Шилдэг зураач”

Ялагч: Black Panther (Ханна Беачлер, Жей Харт)

“Оскар 2019” наадмын шагналтнуудыг танилцуулж байна

The Favourite (FФиона Кронби, Элис Фелтон)
First Man (Натан Кроули, Кэти Лукас)
Roma (Южин Кабаллеро, Барбара Энрикез)
Mary Poppins Returns (Жон Мыр, Гордон Сим)

Шилдэг зураглаач

Ялагч: Roma (Альфонсо Куарон)
Cold War (Лукаш Зал)
Never Look Away (Калеб Дешанель)
The Favourite (Робби Райан)
A Star Is Born (Мэтти Либатик)

Шилдэг дууны эвлүүлэг

First Man
A Quiet Place
Ялагч: Bohemian Rhapsody
Black Panther
Roma

Шилдэг дууны найруулга

A Star Is Born
Ялагч: Bohemian Rhapsody
First Man
Roma
Black Panther

Гадаад хэл дээрх шилдэг кино

Ялагч: Roma (Mексик)

“Оскар 2019” наадмын шагналтнуудыг танилцуулж байна
Cold War (Польш)
Shoplifters (Япон)
Capernaum (Ливан)
Never Look Away (Герман)

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин

Ялагч: Махершала Али (Green Book)
Ричард Э.Грант (Can You Ever Forgive Me?)
Сэм Эллиотт (A Star Is Born)
Адам Драйвер (BlacKkKlansman)
Сэм Рокуэлл (Vice)

Ялагч: Spider-Man: Into the Spider-Verse

Incredibles 2
Ralph Breaks the Internet
Isle of Dogs
Mirai

Шилдэг бокино хэмжээний хүүхэлдэйн кино

Ялагч Bao

“Оскар 2019” наадмын шагналтнуудыг танилцуулж байна

Animal Behaviour
Late Afternoon
One Small Step
Weekends

“Оскар 2019” шагнал гардуулах ёслолын нээлтэд домогт “Queen” хамтлаг, Адам Ламберт нар ая дуугаа өргөсөн байна.

Categories
энтертаймент-ертөнц

Оскарын наадмын улаан хивсний ёслолд оролцсон алдартнуудын гоёл

Женнифер Лопез, Молли Симс, Бри Ларсон

91 дэх удаагийн Оскарын кино наадмын улаан хивсний ёслолд оролцсон алдартнуудын үдшийн гоёлууд.

Брэдли Күүпер найз бүсгүй Ирина Шэйк болон ээжийнхээ хамтРене Барг, Лора МараноЖеннифер Хадсон, Ханна БичлерЖемма Чан, Анжела БассетКейси Масгрейвс, Линда КарделлиниОктавиа Спенсер, Тина ФейЯлица Апарисио, Лора ХарриерБри ЛарсонМария МенуносЖулиана РанчичРайан СикрестКристин КаваллириНиколас Холт, Жо ОлвинШангела Лакифа УодлиТруди Стайлер, Хайме Рэй НьюманДама Хелен МирренМаяа РудольфМеган Гүүд нөхөр Девон Франклины хамт‘Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид’ номын зохиолч Мари КондоСэт Роквелл, Лесли БиббАманда СтенбергКонстанс ВуГленн КлоузМишель ЙеоРежина КингМеллиса МаккартиЖэйсон Момоа эхнэр Лиза Бонетын хамтЭмилиа КларкЭми Адамс нөхөр Даррен Ле Галлогийн хамтШарлиз Терон

Женнифер Лопез найз залуу Алекс Родригезийн хамт

Эмма Стоун