Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“Avengers” киноны дөрөвдүгээр ангийг Лос Анжелост гаргаж эхэлжээ

Ах дүү найруулагч Жое Руссо, Антони Руссо нарын бүтээл, бүх цаг үеийн хамгийн их хүлээлт үүсгэсэн “Avengers” киноны дөрөвдүгээр анги Тус бүтээл энэ сарын 24-нөөс БНХАУ, Австрали болон Ази, Европын зарим улсад, 25-нд Англид гарах бөгөөд албан ёсны нээлтээ энэ сарын 26-нд АНУ-д хийнэ.

Түүнчлэн “Avengers: Endgame” бүтээл нээлтээ хийхээсээ өмнө хэд хэдэн дээд амжилт тогтоосон. Тухайлбал, тус киноны анхны трейлэр цацагдсан даруйдаа 289 сая хандалт авч рекорд тогтоосон бол, өнгөрсөн сарын 14-нд олон нийтэд хүрсэн дараагийн трейлэр 268 сая хандалт цуглуулжээ. Мөн урьдчилсан тасалбар борлуулалтаараа “Star wars: The Force Awakens” киноны 2015 онд тогтоосон дээд амжилтыг эвдсэн юм.

Үүнээс гадна дээрх бүтээл (MCU)-ээс гаргасан бусад ангитай харьцуулахад хамгийн урт кино болсон. Тус киноны өмнөх анги “Avengers: Infinity War” буюу “Цаглашгүй дайн” бүтээл хоёр цаг 40 минут үргэлжилж байсан бол “Эцсийн тулаан” 181 минут үргэлжлэх аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг Billboard жагсаалтад оржээ

Монголын метал рок хөгжмийн “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу Billboard-ын “Hot Rock Songs” анх удаа багтаж, 22 дугаарт эрэмбэлэгджээ.

Тус хамтлаг 2016 онд байгуулагдсан бөгөөд одоогоор хоёр дуу гаргаад байна. “Wolf Totem” дууны видео Фэйсбүүк сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Billboard-ын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар энэ дууны борлуулалт долоо хоногийн дотор 1,056 хувь өсөж, 6,000 орчим удаа татагдсан байна.

“Yuve Yuve Yu” нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3,000 ширхэг борлуулалттайгаар бас энэ жагсаалтын долдугаарт оржээ.

АНУ-ын зах зээлээс нийт 272,000 удаа стриминг хийсэн нь “Wolf Totem” дууг “Hot Rock Songs” жагсаалтын 22 дугаарт эрэмбэлэгдэхэд хүргэсэн байна.

“The Hu” хамтлаг одоогоор “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар Eleven Seven Records студитай хамтран ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Махны экспортыг нэмэгдүүлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд БНХАУ-аас хянан магадлагаа явуулахад тавигдах шаардлагыг хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор МХЕГ-аас төрийн болон ТББ-ийн төлөөлөл, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн удирдлагуудыг оролцуулан энэ сарын 18-ны өдөр уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэв.

Уулзалт, хэлэлцүүлэгт 58 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд импортлогч талаас тавигдсан нөхцөл, шаардлага, тухайн үйлдвэрт хянан магадлагаа хийхэд бүрдүүлэх материал, тулгарч буй асуудлуудын талаар ярилцаж зөвлөгөө, зөвлөмж өглөө. Түүнчлэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, хяналт шалгалтын дүн, Мал амьтны эрүүл мэндийн хууль шинээр мөрдөгдөж байгаатай холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн байгууллага хоорондын уялдааг хангах, махны үйлдвэрлэл, экспортыг дэмжих, хяналт шалгалтын давхардлыг арилгах зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн байна. Мөн холбогдох журмыг шинэчлэхэд аж ахуйн нэгжүүдээс санал авч, тусгахаар болов.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас гадаад орны хил хорио цээрийн байгууллагуудтай хамтран ажиллах хэлэлцээр, протокол байгуулсны үр дүнд Монгол Улсаас 2018 онд БНХАУ-д гэхэд 70 гаруй мянган тонн мах экспортолжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Becky буюу Г.Мөнхбаяр “Азийн шилдэг дуучин”-аар шалгарчээ

Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг дуучин Г.Мөнхбаяр буюу Becky авсан талаар өмнө нь мэдээлсэн. БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулсан “LBMA Star Awards” наадамд Монгол Улсаас анх удаа дуучин Becky шилдэг дуучны төрөлд нэр дэвшин, шилдгээр шалгарчээ.

Тэрбээр энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа “Солонгос улсын “Korea’s Best Brand Awards Association” болон “LBMA Star Awards” -ын хамтарсан шалгаруулалтаар “Азийн шилдэг дуучин”-аар шалгарлаа. Сэтгэл үнэхээр их баяртай байна. Анх удаа Монгол Улсаа төлөөлөн “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөөд авч чадлаа. Өмнөх жилүүдэд Солонгосын алдарт “Т-ARA” хамтлагийн гишүүдээс болон “G.O.D” хамтлаг, “The One” гээд маш олон “K-Pop” одод хүртэж байсан шагнал гэдгийг зохион байгуулагчид нь онцгойлон хэлсэн юм. Харин энэ удаад Монгол Улсаас авч чадлаа. Гайхалтай нэр төрийн хэрэг. Би финал дээр “Greatest Showman” киноны “Never Enough” дуугаар оролцлоо. Цаашид олон улсад гарч улам илүү хүчтэй өрсөлдөөрэй гэсэн үүрэг хариуцлага гэж ойлгож байна. Дэмжсэн та бүхэндээ, найз нар, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа” гэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Оргил цаг 4” кино нээлтээ хийнэ

Хонконгийн алдарт жүжигчин Жаки Чан, Америкийн жүжигчин Крис Такер нарын тоглосон “Rush Hour” буюу “Оргил цаг” киноны дөрөвдүгээр анги бүтээгдэж байгаа ба тун удахгүй кинотеатруудын дэлгэцнээ гарах гэж буй тухай “Hypebeast.com” сайт мэдээлжээ. Киноны хамгийн сүүлийн анги “Оргил цаг 3” кино одоогоос 12 жилийн өмнө гарч байсан билээ. Жаки Чаны 65 насны төрсөн өдөр өчигдөр /2019.04.07/ тохиосон бөгөөд жүжигчин Крис Такер түүнд баярын мэнд хүргэж, хамт авхуулсан зургаа инстаграм хуудастаа байршуулсан байв. Уг зурган дээр хөгжилтэй хамтрагчид хоёулаа дөрвөн хуруугаа гаргасан нь дээрх мэдээллийг баталсан байна. Найруулагч Брэтт Раттерийн найруулсан “Оргил цаг” цувралын эхний анги 1998 онд гарсан бол “Оргил цаг 2” кино 2001 онд, “Оргил цаг 3” кино 2007 онд гарч байжээ. Уг цуврал гарсан даруйдаа “Box Office”-ийн жагсаалтуудыг тэргүүлж, нийт 850 сая ам.долларын орлого олсноос гадна маш олон шагнал хүртсэн юм.

Categories
энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлагийн дуу “itunes”-ыг тэргүүлжээ

Монголын метал рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн ”Wolf totem” дуу АНУ-ын ITUNES-д TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Ингэснээр тус хамтлагийн дуу Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын урд бичигдэж байгаа юм.

“The HU” нь 2018 онд байгуулагдсан ба “хүн” гэсэн утгатай аж. Тэдний гаргасан хоёр дууны клип нь “YouTube” дээр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг байлдан дагуулж олон фентэй болсон байна. Тэдний “Yuve Yuve Yu” дуу 12 сая , “Wolf Totem” дуу нь 7 сая хандалт авсан байна.

Дэлхийд Монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж байгаа тус хамтлагийн хоёр дуу цацагдсан даруйдаа “Youtube”-т 18 сая хүний хандалт авч, дэлхийн алдартай сайтууд тэдний уран бүтээлийг онцлоод буй. Тус хамтлагийн продюсерээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо гаргасан бөгөөд цомгийнхоо нээлтийг гадаадад хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Халуун зүрх” уран сайхны кино 29-нд нээлтээ хийнэ

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Аримун” продакшн байгуулж анхны уран бүтээлийнхээ нээлтийг энэ сарын 29-ны өдөр буюу Баасан гарагт хийхээр болжээ.

Уг продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон бөгөөд киноны дууг “Vocie Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн дуулсан нь олон нийтээс өндөр үнэлгээ аваад буй.

Уран бүтээлчид хүн амьд явахын утга учир, амьдрахын мөн чанарын тухай, амьдралын даваа бүрийг эмэгтэй хүн хэрхэн туулж буйг халуунаар өрнүүлж, үзэгчдийг гайхшруулах аж. Тус бүтээлийн богино танилцуулга буюу трайлер өнөөдрөөс олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхлээд байна.

Тус киноны зохиолыг жүжигчин СТА А.Ганчимэг бичиж, Д.Ганцэцэг ерөнхий найруулагчаар ажилласан аж. Харин “Аримун” продакшны энэхүү уран бүтээл олон анхдагчийг багтаажээ. Тухайлбал, Хоёр Ганаагийн байгуулсан “Аримун” продакшны анхны бүтээл, “The voice Mongolia” шоуны ялагч, залуу дуучин анхны уран бүтээлээ Ц.Энгүүн “Халуун зүрх” киноны дууг дуулж амьдруулсан. Мөн “MNTM” шоуны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор энэхүү кино уран бүтээлд туслах дүр бүтээсэн байна. Түүнчлэн “Байтаг богд”, “Маш нууц”, “Зүрхний хилэн” зэрэг түүхэн киног найруулж үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй найруулагч, жүжигчин Б.Тамир энэ удаад “Халуун зүрх” уран сайхны киноны гол дүрд тогложээ. Тэрбээр сайн найруулагч гэдгээ олонтаа батлан харуулсан бол энэ удаад киноны гол дүрээр анх удаа үзэгчидтэй уулзах гэж байгаа нь энэ юм.

Categories
энтертаймент-ертөнц

Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ

УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсноо зарлалаа. Киноны дүрүүдийг одоогоор сонгож байгаа ч өмнөх уран бүтээлүүд дээр хамтран ажилласан найруулагч, продюсерүүд ажиллах юм байна. Тэрбээр “Түүх мартахгүй” УСК-ны зохиолыг мөн бичиж, ерөнхий продюссерээр ажиллах юм байна.

“Түүх мартахгүй” УСК-ны нэг онцлог нь Ю.Цэдэнбалыг 20 дугаар зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг онцолж харуулах аж. Үүнтэй холбогдож 20 дугаар зууны дэлхийн том улс төрчдийн дүр төрхийг тод харуулна. Киноны 40 гаруй уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалт хийнэ. Ю.Цэдэнбал даргын дүрийг дөрвөн уран бүтээлч бүтээж байгаа аж. Киноны зураг авалт энэ гуравдугаар сараас үндсэн ажил эхэлж энэ оны сүүлч гэхэд дэлгэцнээ амилуулна гэж төлөвлөж байгаа юм байна.

Монгол Улсын түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн Маршал Ю.Цэдэнбалын амьдралыг харуулсан түүхэн киног бүтээжээ. УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран өмнө нь “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн билээ.

Categories
энтертаймент-ертөнц

“The World’s Best” тэмцээний шилдгээр төгөлдөр хуурч Энэтхэг хүү тодорлоо

Дэлхийн шилдгийн шилдэг авьяастнуудын өрсөлдөөн “The World’s Best” шоу өндөрлөж, төрөл бүрийн авьяастай шилдэг оролцогчдоос төгөлдөр хуур хөгжим тоглодог 12 настай Энэтхэг хүү Лидиан Надхасварам онцгойрч нэг сая ам.долларын эзэн боллоо. Авьяаслаг төгөлдөр хуурч хүү “Flight of the Bumblebee” аяыг маш хурднаар тоглож үзэгчид болон шүүгчдийг алмайруулсан юм.Уг шоуны хамгийн хүчтэй оролцогчдын нэг Казакстаны залуу дуучин Димаш Кудайберген финалын шатны үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа өөрийн хүсэлтээр тэмцээнээс гарч байгаагаа зарлажээ. Тэрбээр уг шоуны финалын шатанд шоуны ялагч Энэтхэгийн 12 настай төгөлдөр хуурч Лидиан Надхасварам болон Казакстаны Даниелия Тулешова нартай тунан үлдээд байсан юм.

Өдгөө 25 настай чадварлаг дуучин Димаш “Үнэхээр гайхалтай байлаа. Шүүгчдэдээ баярлалаа. Та бүхний өмнө өөрийн үзүүлбэрээ үзүүлнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг. Өнөөдөр би маш гайхалтай авьяастай хоёр хүүтэй өрсөлдөж байна. Тиймээс намайг энэхүү тэмцээнээс албан ёсоор, өөрийн хүсэлтээр гарахыг минь зөвшөөрөхийг хүндэт шүүгчдээсээ хүсч байна” хэмээн хэлжээ.

Түүний энэ мэдэгдэл шоуны шүүгчдийг цочролд оруулж, заримыг нь уурлуулсан байна. Тус шоуны үндсэн гурван шүүгчдийн нэг Рью Пол түүнийг шоуг үл хүндэтгэлээ хэмээн шүүмжилжээ. Харин орон орноос хүрэлцэн ирсэн 50 дэд шүүгчийн нэг Казакстан улсын шүүгч “Залуу хойч үедээ боломж олгож, залуу авьяастныг дэмжих нь маш том соёл” гэж Димашийн шийдвэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлжээ.

Дашрамд дурдахад, уг тэмцээнд Монгол Улсаас “Авьяаслаг Монголчууд” шоуны 2016 оны шилдэг оролцогч О.Энх-Эрдэнэ амжилттай оролцож шилдэг 13 оролцогчийн нэг болсон. Түүний гол өрсөлдөгч нь Казакстаны дуучин Димаш Кудайберген гэж үзэгчид дүгнэж байсан юм. Харин тэрбээр тэмцээний ялагч болсон Энэтхэгийн төгөлдөр хуурч хүүтэй оноолт тааран өрсөлдөж 10 оноогоор ялагдаж тэмцээнээс хасагдсан. Мөн энэхүү тэмцээний дэд шүүгчдийн эгнээнд Монгол улсаас рэппер, продюсер О.Баярсайхан буюу Rokit Bay багтаж байгаа юм.

Тэмцээний ялагч Лидиан Надхасварамын сүүлийн шатны үзүүлбэр

Categories
мэдээ спорт энтертаймент-ертөнц

Хакүхо М.Даваажаргал дөрөв дэх даваагаа авлаа

Image result for сумо Даваажаргал

Осака хотноо болж байгаа мэргэжлийн сумогийн Харү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан боллоо. 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Дайшёогоор даваа авч дөрвөн даваатай боллоо. Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Миёогирюүг давж гурван даваа, нэг унаатай барилдааныг үргэлжлүүлж байна. Озэки Такаясү Эндог, Озэки Гойэдо Кайсейгээр тус тус дөрөв дэх даваагаа авлаа. Озэки Точиношин Нишигикиг давснаар даваа, унаа тэнцэж 2-2 болов.

Өнгөрсөн башёгийн түрүү бөх Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдрийн барилдаанд Митакүэмид унаснаар нэг даваа, гурван унаатай болов. Дөрөв дэх өдрийн барилдаан Такакейшёо, Хокүтофүжи нар барилдан Такакейшёо давснаар гурван даваа, нэг унаатай болсон бол Хокүтофүжи нэг даваа, гурван унаатай болов. Манай бөх Ичиножёо А.Ичинноров Окиноүмиг давж 4 даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.