Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Музейд өнгөрүүлсэн шөнө” болон “Гэртээ ганцаараа” киноны шинэ анги гарна

“Disney” компанийн Ерөнхий захирал Боб Айгер “Гэртээ ганцаараа” болон “Музейд өнгөрүүлсэн шөнө” кинонуудын шинэ хувилбарыг гаргахаар болсноо мэдэгджээ. Мөн “Бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл” киноны шинэ хувилбарыг хийхээр болжээ.

Эдгээр бүтээл бүрэн хэмжээний кино юмуу цувралын аль хэлбэрээр нь дэлгэцнээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд “Disney” компани эдгээр киног “Disney+” стриминг үйлчилгээндээ нэвтрүүлэх аж. “Disney” компанийн Ерөнхий захирал Боб Айгер “Бид 20 дугаар зуун Fox”-ын бүтээлүүдтэй идэвхтэй ажиллах бодолтой байгаа” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

Image result for бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл кино

Categories
энтертаймент-ертөнц

“Харанга” хамтлаг 30 жилийн ойн концертоо хийнэ

Харанга хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохионо. Монголын рок, попын домог болсон Харангынхан ойн тоглолтоо ирэх аравдугаар сарын 19-нд хийхээр товложээ. Тэд ойн баяртаа зориулж шинэ цомог гаргах бөгөөд цомгийн дуунууд бэлэн болсон байна. 20 жилийн ойгоороо “Best of Haranga” тоглолтоо “UB Palace”-д хийж байсан тэд 30 насны төрсөн өдрөө хөлтэй тэмдэглэхээр бэлтгэж байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Инстаграмд хамгийн их орлого олсон одод тодорчээ

Энэ жил инстаграмаас хамгийн их ашиг орлого олсон гурван одыг танилцуулж байна.

Үүнд Кайли Женнер, Криштиану Роналду, Бейонсе нар Инстаграм дахь энэ жилийн хамгийн их орлого олсон хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ.

Кайли Женнер, Ариана Гранде, Дуэйн Жонсон нар Инстаграмд хамгийн их орлого олсон оддын тоонд багтдаг. Hopper HQ-ийн хамтран байрлуулсан Инстаграмын баячууд 2019 нь хэрэглэгч олон нийтийн мэдээллийн сайтын нэг бичлэг дээр хэр их мөнгө төлөх боломжтой болоход суурилжээ. Судлаачид хамгийн нөлөө бүхий оддыг тодруулахдаа дундаж оролцоо, дагагчдын тоо зэрэг мэдээллийг авч үзсэн байна.

Хоёр дахь жилдээ дараалан 21 настай реалити од Кайли Женнер жагсаалтыг тэргүүлж, орлогоо өсгөжээ.

Б.Алтантуяа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

MTV Video Music Awards-т нэр дэвшигчдийг зарлалаа

Дуучин Ариана Гранде, Тейлор Свифт нар энэ жил MTV Video Music Awards-ийг өнгөлж байна.

Залуу дуучин бүсгүйчүүд тус бүр арван төрөлд нэр дэвшиж байгаагийн дотор наадмын хамгийн гол ангилал болох ” Оны видео” төрөлд өрсөлдөнө. Ариана Гранде энэ төрөлд “Thank U, Next”, харин Тейлор Свифт “You Need To Calm Down” дуугаараа шилдэгт шалгараад байна.

Түүнчлэн шилдэг видео шагналын төлөө Билли Айлиш (Bad Guy), рэпер Lil Nas X (Old Town Road), 21 Savage (A Lot ) болон Jonas Brothers хамтлаг (Sucker) нэр дэвшжээ.Харин “Оны уран бүтээлч” төрөлд Ариана Гранде, Билли Айлиш, Jonas Brothers, Cardi B, Halsey болон Шон Мендес сонгоджээ.

MTV Video Music Awards шагнал гардуулах ёслол ирэх наймдугаар сарын 26-нд Америкийн Ньюарк хотноо болох юм.

Categories
энтертаймент-ертөнц

Маршал Ю.Цэдэнбалын тухай кино хийнэ

Өнөөдөр оройн 21 цагаас Маршал Ю.Цэдэнбалын талбай дээр “Түүх мартахгүй” уран сайхны киноны зураг авалтын нээлт болно.

Иймээс ард иргэдийг энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид уриалав. 1940-өөд оны машин техникүүд, киноны техникүүдийг үзэж сонирхож, уран бүтээлчидтэй хамт нэг үдшийг өнгөрөөх боломж олдох юм.

“Түүх мартахгүй” киноны зураг авалт ирэх наймдугаар сарын 2-ныг хүртэл Увс аймагт үргэлжилнэ. Энэхүү киног Увс аймгийн ЗДТГ-ын захиалгаар “Хүмүүн фильм нэгдэл” бүтээж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Баяр наадмын соёл урлагийн үзвэрүүд

Баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөрийг танилцуулж байна.

07 дугаар сарын 13-нд

  • 10.00-19.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

07 дугаар сарын 13-нд

  • 19.00 “Best of classics pop opera live concert ”

Түмэн эх чуулга

07 дугаар сарын 10-15 –нд

  • 16.00, 18.00 “Язгуур урлагийн дээжис” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга

07 дугаар сарын 11-15 –нд

  • 18.00 “Colors of Mongolia” тоглолт

Сөүлийн гудамж

07 дугаар сарын 13-нд

  • 18.00 “Наадам Улаанбаатар-Сөүл” фестиваль

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

07 дугаар сарын 10-15 –нд

  • 10.00-18.00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын уран зургийн галерей

07 дугаар сарын 10-15 –нд

  • 11.00 “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн

Монголын үндэсний музей

07 дугаар сарын 10-15 –нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгөөр үзэсгэлэн гаргана

Богд хааны ордон музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Даншигийн цуваа” үзэсгэлэн гаргаж язгуур урлагийн тоглолт тоглоно.

Чойжин ламын сүм музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Үлэг гүрвэлийн төв музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Дээлтэй Дино” хөтөлбөр. Дээл өмссөн үзэгчдэд тасалбарын хямдрал, гэр бүлээрээ ирсэн үзэгчдэд “Гэр бүлийн багц”-ын хямдрал үзүүлнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.Уран зургийн худалдаа гарна.

07 дугаар сарын 08-13-нд

  • 09.00-18.00 Унгар Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

Уран зургийн галерей

07 дугаар сарын 08-14–нд

  • 09.00-18.00 Наадамтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн
  • 09.00-18.00 Уран зургийн галерейн алтан сан хөмрөгөөс “Монголын сайхан орон” үзэсгэлэн

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Монголын уран зургийн сан хөмрөгийн үзэсгэлэнгээр үйлчилнэ.

Улаанбаатар хотын музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Монгол цэргийн музей

07 дугаар сарын 14, 15–нд

  • 09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

iOS 13 үйлдлийн системийн ЭНЭ функц iPhone-ы батарейн ашиглах хугацааг уртасгана

Image result for iOS 13

Энэ намар танилцуулагдах iOS 13 хувилбарт iPhone-ы батарейн ашиглах хугацааг уртасгаж, илүү удаан хугацаанд өндөр хүчин чадлаар ажиллуулах шинэ функц мөн багтана. WWDC 2019 буюу Дэлхийн Дизайнерүүдийн Бага хурлаар Apple яг энэ функцийг онцлоогүй ч хэрэглэгчдийн хувьд энэ тун чухал боломж гэдэгтэй маргах зүйлгүй.

Шинэчлэгдсэн цэнэглэх горим ямар онцлогтой вэ?

Чухал шаардлагатай үе л биш бол таны батарейн цэнэгийг 80%-иас илүү дүүргэхгүй.

Үүний тулд iOS систем таны цэнэглэлтийн өдөр тутмын түүхийг анализ хийж, тэдгээр датаг ашиглан зөвхөн онц чухал үед л дүүртэл цэнэглэх болно.

Хэрэв та үдэш унтахдаа утсаа цэнэглэхээр залгавал шинэ үйлдлийн систем цэнэглэлтийг өглөө хүртэл зогсооно. Ингэснээр таны утасны батарейн ашиглалтыг гамнана. Батарей: Цэнэглэх шинэ горим

Шинэ горим нь таны утасны батарейг 100% буюу дүүртэл цэнэглэх тоог цөөлснөөр илүү удаан хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлнэ. Таны цэнэглэлтийг өдөр тутам анализ хийсний дараа зөвхөн чухал хэрэгцээтэй үед л дүүртэл цэнэглэнэ. Гэхдээ энэ функц цаанаасаа тохируулагдаж ирэхгүй, та хүсвэл өөрөө идэвхжүүлж болно. Уг функцийг идэвхжүүлсний гол давуу тал нь батарейгаа заавал тултал нь ачаалахгүйгээр хангалттай хэмжээнд цэнэглэж, илүү удаан хугацаанд аюулгүй хэрэглэх боломжтой болно.

Литиум-Ион батарейн талаар

Литиум-Йон бүтэцтэй батарей цаг хугацаа өнгөрөх тусам ажиллагаа нь буурч, элэгддэг. Энэ бол жам. Таныг утсаа нээх, ашиглах тусам батарей тань тэр хэрээр элэгдэж, хэсэг хугацааны дараа шинэ батарейгаар солих шаардлага гарна.

Батарей хэр хурдан элэгдэж, муудах нь харин хэчнээн удаа дүүртэл цэнэглэснээс хамаардаг.

Литиум-ион батарейг дүүртэл биш хэсэг хэсгээр цэнэглэх нь хамгийн үр өгөөжтэй. Харин батарейг тултал олон удаа цэнэглэхэд нийт ашиглах хугацаанаас хороож байдаг. Тэгэхээр 100% дүүргэхгүй, ойр ойрхон бага багаар цэнэглэбэл батарейнд тань гамтай юм.

Харин Apple-ын энэхүү шинэ функцийг идэвхжүүлсэн байхад та утсаа цэнэглээд шөнөжин орхисон ч автоматаар 80% хүртэл цэнэглээд зогсооно гэсэн үг юм.

Яагаад чухал гэж?

Apple өмнө нь гүйцэтгэлээ хянах, барих боломж бүхий iOS-ийн функц танилцуулж байсан. Сөрөг шүүмжлэл нэлээн дагуулсан ч уг функц тун хэрэгтэй эд юм. iPhone утасны хурдыг сааруулж байгаа ч гэсэн нөгөө талаас батарей хэчнээн муудсан ч утас гэнэт унтрахгүй байх боломжийг бий болгосон.

Утасны батарей тултал ачаалагдахгүй л байхад ер нь утасны ажиллагаанд гарах асуудал тун цөөн гэж ойлгож болно. Харин өндөр хурд, хүч шаардсан аппликэйшн ажиллуулах, өөр бусад байдлаар гамгүй хэрэглэх тусам таны утас хурдан хэврэгшиж, муудна.

Хэдий тийм ч батарей муудлаа гэхэд та шинээр сольчход л бүх зүйл шинэ болчихно л доо. Гэхдээ үүнээс гадна бас нэг боломж гарч ирэх гэж байгаа нь энэхүү iOS 13 үйлдлийн системд танилцуулагдах батарей гамнах функц юм.

Эх сурвалж: http://iphone-center.mn

Categories
энтертаймент-ертөнц

“The Secret Life of Pets 2” кино нээлтээ хийсэн даруйдаа 47 сая долларын ашиг олжээ

“The Secret Life of Pets 2” кино зургаадугаар сарын 7-нд нээлтээ хийсэн даруйдаа 47 сая долларын ашиг олжээ. Уг киноны зохиолчоор Brian Lynch, найруулагчаар Chris Renaud, Jonathan del Val нар хамтран ажилласан байна.

Энэхүү анимейшин төрлийн кино нь 86 минут үргэлжилдэг бөгөөд нэгдүгээр анги нь 2016 онд нээлтээ хийж байжээ. Нийт 875 сая долларын ашиг орлого олсон байна.

Б.САРУУЛ

Categories
энтертаймент-ертөнц

АНУ-ын шаргал үст сагсан бөмбөгч Монголд саатав

Монгол Улсад анх удаа дэлхийн 43 орны сагсчид цугларлаа. Эдгээр өдрүүдэд 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Дэлхийд сагсан бөмбөгийн хөгжлөөрөө тэргүүлэгч багууд уригдан оролцож буй тэмцээнээс олон шилдэг тамирчин төрөн гарсаар буй юм. Тэдний дундаас АНУ-ын шаргал үст Анн Ван Лит гоо үзэсгэлэнгээрээ хөгжөөн дэмжигчдээ татаж эхэллээ. Улсынхаа шигшээ багт багтсан түүний хувьд энэ жил 17 настай ч дэлхийн чансаанд өндөр оноотой тоглогчдын нэг болжээ.

Шигшээ багтаа голлох үүрэг гүйцэтгэж байгаа шаргал үст охины багийнхаа хамгийн нуруу багатай нь ч ур чадвараараа тэднээсээ дутахгүй аж. Мөн өдгөө дэлхийн чансаанд өөрийн оноотой болсон түүний хувьд Улаанбаатараас аваргын цомтой буцахаар урагшилсаар байна.

Америк охид эдгээр өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд сагсан бөмбөгийн ур чадварыг харуулж байгаагаас гадна шаргал үст багийн анд нь хөгжөөн дэмжигчдийг баясгана.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“УЛААНБААТАР ХОТЫН БҮЖГИЙН СПОРТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн болно

Энэ сарын 8-нд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг 2002 оноос эхлэн нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос эхлэн хосын төрлөөс гадна формейшн буюу хамтлагийн төрлөөр зохион байгуулагдаж эхэлснээс хойш тэмцээний нийт оролцогчдын тоо өссөөр байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн шилдэг бүжигчид, нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн клубуудын бүжигчид оролцож хотын аваргын төлөө өрсөлдөх юм.

Энэ ташрамд дуулгахад, зургаадугаар сарын 8-ны өдөр болох тус тэмцээнд ОХУ-ын спортын бүжгийн Дэд аварга “Илья Белобородов”, “Виктория Кочкина” нар урилгаар оролцож өөрсдийн гайхалтай үзүүлбэрээ толилуулна гэж Нийслэлийн соёл, урлагийн газраас мэдээллээ.