Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

2020 оны хамгийн гайхалтай нээлтүүд

Өнгөрсөн онд Орчлонт ертөнц үүсэн бий болсон дэлбэрэлттэй харьцуулж болохуйц хүчтэй дэлбэрэлт, дэлхий дээрх хамгийн урт амьтан зэрэг сонирхолтой нээлтүүдийг хийжээ. 2020 онд шинжлэх ухаанд бүртгэгдсэн ер бусын дээд амжилтуудын талаар “RT” цахим хуудаст нийтэлснийг хүргэж байна.

Хамгийн хол ниссэн шувуу

Хамгийн хол буюу 12200 км зайг зогсолтгүй нисэж туулсан дээд амжилтыг эрэгчин хурган цууцал (Limosa lapponica) тогтоожээ. Жижигхэн биетэй энэ шувуу 2020 оны есдүгээр сарын 16-нд Баруун Аляскаас гарч, есдүгээр сарын 27-нд Шинэ Зеландад бууж өвөлжжээ.

Хурган цууцлын нислэгийг хиймэл дагуулаас ажигласан бөгөөд зарим үед цагт 90 км-ийн хурдтай нисэж байсан байна.

Хурган цууцлууд Еврази, Хойд Америкийн тундрт үүрлэж, өндөглөдөг бөгөөд Австрали, Шинэ Зеландын сэрүүн, халуун бүсэд өвөлждөг байна. Хавар Шар тэнгисийн эрэг орчмын нутгаар дамжин гэртээ эргэн ирдэг ажээ.

Өөх тосны нөөц, аэродинамикийн төгс хэлбэр, энергийг хэмнэлттэй зарцуулах чадвар нь шувуудад тив хоорондын асар том зайг туулахад тусалдаг гэнэ.

Хамгийн эртний ихэр хүүхэд

Австралиас илрүүлсэн ихэр хүүхдийн үлдэгдэл нь 31 мянган жилийн настай бөгөөд үүнээс эртнийх нь одоогоор олдоогүй байгаа юм.

Ихэр хүүхдүүдэд аз таараагүй байна. Нэг нь төрөхдөө эндсэн бол нөгөө нь 50 хоногийн дараа нас барсан болохыг судлаачид тогтоожээ.

Булшийг 2005 онд олсон боловч 2020 онд л ДНХ-ийн шинжилгээ хийж, нярай хүүхдүүд ихэр байсныг тогтоосон байна.

Хамгийн урт амьтан

“Ningaloo Canyons” хэмээх судалгааны баг Австралийн баруун эрэгт 45 метр урттай, сифонофор хэмээх жижиг организмуудтай таарчээ. Манай гараг дээр үүнээс урт сифонофор одоогоор олдоогүй аж.

Эрдэмтэд “Apolemia” хэмээх төрлийн сифонофорыг харжээ. Эдгээр жижиг организм бие даан амьдрах чадваргүй тул бөөгнөрч нэг амьтан шиг нэгдэж амьдардаг байна. Сифонофор нь ихэвчлэн хэдэн зуун, заримдаа хэдэн мянган полип эсвэл зоооид гэж нэрлэдэг жижиг организмуудаас бүрддэг аж. Харин дээд амжилтыг эзэмшигч энэхүү сифонофор нь ямар нэгэн нууцлаг шалтгаанаар нэг сая орчим зооидыг нэгтгэжээ.

Орчлонт ертөнц дэх дууны хамгийн дээд хурд

Их Британи, Оросын эрдэмтэд манай Орчлонт ертөнцөд дуу чимээ секундэд 36 км-ээс хурдан тархаж чадахгүй болохыг тогтоожээ.

Дууны хурд нь янз бүрийн орчинд өөр өөр байдаг. Агаарт нэг өөр, усанд, хатуу орчинд бас нэг өөр байдаг ажээ. Жишээлбэл, очир алмаазанд дуу чимээ секундэд 18 км хурдтай тархдаг байна.

Хамгийн том яс мэлхий

Найман сая орчим жилийн өмнө амьдарч байсан эртний ястны мэлхийн хуяг Венесуэлд олджээ. Энэхүү хуягийн диаметр нь 2.4 метр юм.

Дэлхий дээр үүнээс том яст мэлхий байгаагүй гэж Цюрихийн их сургуулийн дэргэдэх Палеонтологийн хүрээлэн ба музейн эрдэмтэд мэдэгджээ. Аварга том хуяг нь 1145 кг жинтай байсан гэж эрдэмтэд тооцоолсон байна.

Дэлхий дээрх хамгийн эртний бодис

Манай гаргаас өөрөөс нь илүү урт настай бодис олджээ. Дэлхий 4.6 тэрбум жилийн настай бол уг бодис 7 тэрбум орчим жилийн настай гэнэ.

Одоогоор хамгийн эртнийх гэж тооцогдож байгаа бодисын маш бага хэсгийг Мурчисоны солироос илрүүлжээ. Эрдэмтэд Мурчисоны солирын насыг 4.65 тэрбум жил гэж тогтоосон байна. Энэ нь нарнаас 150 сая жилээр “ах” гэсэн үг юм.

100 килограмм жинтэй уг чулуу 1969 оны 9-р сард Австралид унажээ. Гэхдээ дэлхий төдийгүй нарнаас ч эрт үүссэн тоосонцрыг 2020 онд нээсэн байна.

Хамгийн эртний эр бэлгийн эс

Хятад, Герман, Британийн эрдэмтэд Мьянмараас олдсон 100 сая жилийн настай хувнаас сам хорхойтой нэг төрөлд хамаардаг хэдэн арван остракодыг илрүүлжээ.

Он цагийн явцад хув болон хувирсан давирхайд хадгалдагдаж үлдсэн энэхүү маш жижиг амьтдын дунд нэг эмэгчин байсан бөгөөд дотор нь эр бэлгийн эс, мөн үр тогтоогүй 4 өндгөн эс байсан байна. Остракод нь 500 сая жилийн өмнөөс өнөөг хүртэл далай, цэнгэг устай нуур, голд амьдарч ирсэн нэгэн жижиг амьтан.

Үүнээс өмнө эрдэмтэд 17 сая жилийн настай остракодын эр бэлгийн эсийг илрүүлж байсан бол 50 сая жилийн настай нэгэн төрлийн өтний эр бэлгийн эс хамгийн эртнийхт тооцогддог байжээ.

Их тэсрэлтийн дараа орох хүчтэй дэлбэрэлт

Орчлонт ертөнцийг бий болгосон гэж үздэг Их тэсрэлтийн дараа орох хүчтэй дэлбэрэлтийг одон орон судлаачид Тэнгэрийн мөрөн /Офиучус/ хэмээх одны ордонд бүртгэжээ.

NASA агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас манай Сүүн зам шиг 15 галактик багтахаар цоорхой сансрын плазмд үүсжээ.

Асар их энергийн энэ тэсрэлт биднээс 390 сая гэрлийн жилийн зайд болсон байна. Дэлбэрэлтийг “Chandra”, “XMM-Newton”, “Murchison Widefield Array”, “Giant Metrewave Telescope” зэрэг рентген дурангуудын тусламжтайгаар харж чаджээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Солонгос улсаар аялцгаая: ​Тэгү хот & Хойд Кёнсан муж

Хойд Кёнсан мужид Солонгосын уламжлалт болон Күнзийн соёлын дурсгалууд үлэмж олноороо хадгалагдан өнөөдрийг хүрсэн байдаг. Тус мужид байрлах Тэгү хот нь Солонгосын томоохон хотуудын нэг бөгөөд 4 талаараа уулаар хүрээлэгдсэн уламжлалт болон орчин үеийн соёлын хоорондын тэнцвэрт байдлын үлгэр жишээ болсон газар юм. Мөн Хойд Кёнсан мужид байдаг Кёнжү хот нь мянган жилийн түүхтэй эртний хот гэдгээрээ алдартай бөгөөд Чусон гүрний (1392-1910 он) үеийн уран зохиол, Күнзийн сургаалын өлгий нутаг гэдгээрээ алдартай.

И Ворлд хүүхдийн парк


Тэгү хотын төвд орших энэ цэнгэлдэх хүрээлэнд олон төрлийн тоглоом, ресторан, үзвэр үйлчилгээ бий. Мөн 83 давхар цамхагт нь байрлах мөсөн гулгуурын талбайд хүний хөл тасардаггүй ажээ. Хэрэв та нар жаргах үеийн Тэгү хотын үзэмжийг тольдон харахыг хүсвэл тус цамхагийн 77 давхарт гараарай.

Дунггүн ордон ба Волжи цөөрөм


Дунггүн ордон нь Нэгдсэн Шилла гүрний хааны ордон байжээ. Ордныг хүрээлэн долгилох Волжи нуур нь хүний гарааг бүтээгдсэн нуур бөгөөд 674 онд Мүнмү хааны зарлигаар бий болсон түүхтэй. Волжи нуурын эргийг тойруулан чимсэн гэрэлтүүлэг нь шөнийн цагаар илүү үзэсгэлэнтэй харагддаг.

Бүлгүгса хийд


Тэртээ 8-р зууны үед байгуулагдсан буддын шашны энэ хийд Шилла гүрний үеийн (МЭӨ 57-оос МЭ 935 он) Буддын үзэл санаа, урлаг соёлын хэв маягийг өөртөө шингээжээ. Жил бүр олон сая жуулчид Бүлгүгса хийдийг зорин ирж, сүм хийдийн бурхан тахилд хүндэтгэл үзүүлдэг байна. Мөн алдарт Согтап суварга, 10 воны зоосон дээр байдаг Дабу суваргыг үзэхээр хөл тасардаггүй энэ газар лам хуврагууд номлон суусан хэвээр буй. Энэхүү хийд нь Солонгосын буддын шашны төвд тооцогддог бөгөөд ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн хосгүй нандин соёлын өв юм.

Хумигуд


Хумигуд бол Солонгосын хойгийн зүүн эрэг дахь Пуханг хотын наран мандахыг харах цэг юм. Энэ газар жил бүр оны эхний өдрийн наран мандахыг харах гэсэн олон мянган жуулчид ирдэг бөгөөд тэдэнд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагддаг. Энд аварга том хүрэл гарын дүрстэй хөшөө байдаг нь эв нэгдэл, найрамдлыг билэгдэх ажээ. Хумигудын эргэн тойронд гэрэлт цамхаг болон гэрэлт цамхагийн музей, далайн усан саун зэрэг олон сонирхолтой газрууд бий.

Чомсон цамхаг


Азийн хамгийн эртний одон орон судлалын зориулалттай цамхагт тооцогддог Чомсонг цамхаг нь Сонгдог хатны үед буюу 632-647 оны хооронд баригдсан гэдэг. Чулуун байгууламжийн хэмжээ, хэв маяг нь Шиллаг гүрний үеийн архитектурын болон шинжлэх ухааны өндөр хөгжлийн бодит бүтээл юм.

Андун Хахой тосгон


Пүнгсаны Рю овгийнхний төрөлх нутаг бөгөөд энэ овгийн 150 гаруй айл өрх тосгондоо амьдран суурьшсан хэвээр байгаа. Олон тооны уламжлалт сууц, Күнзийн сургууль танхимууд тосгонд байх бөгөөд Күнзийн гүн ухааныг одоог хүртэл залуу хойч үедээ өвлүүлэн сургадаг. Нагдунг мөрөн тосгоны дундуур хөндлөнурсах бөгөөд энэ нь байгалийн үзэсгэлэнг тодотгож өгдөг.

Ворёнгюу гүүр


387 м орчим урттай энэхүү модон гүүр нь Солонгосын хамгийн урт явган хүний гүүр юм. Нагдунг мөрнийг бүслэн хүрээлсэн уулс, тэдгээрийг хашин сүндэрлэсэн Андун далан хоорондоо төгс хослон ер бусын үзэсгэлэнтэй уур амьсгалыг бүрдүүлдэг бөгөөд шөнийн цагаар илүү сүр жавхлантайг харагддаг.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Солонгос улсаар аялцгаая: Кёнги муж

БНСУ-ын томоохон мужуудын нэг болох Кёнги мужид нийтийн тээврээр хялбархан хүрэх боломжтой түүхэн дурсгалт газрууд олон бий. Кёнги муж нь түүх, урлаг соёл болон байгалийн олон дурсгалт газруудаараа алдартай бөгөөд тэдгээр дундаас хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүс (DMZ) болон энх тайвны билэгдэл болсон дурсгалт газруудад гадна дотны жуулчид олноор очдог байна.


Сүвон Хвасон хэрэм

18-р зууны барилгын сод бүтээл болсон Хвасон хэрэм нь ЮНЕСКО-н Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалт газруудын нэг юм. Тухайн үеийн шинжлэх ухаан технологийн хөгжлийг тод харуулсан байгууламж гэгддэг энэ хэрэм нийт 6 км урттай. Харин хэрмийн дотор талд эзэн хааны алжаал тайлах Хвасон Хэнгүн түр ордон бий. Мөн Палдаль Мүн, Хвасо Мүн, Жан Ан Мүн зэрэг хэрмийн хаалгуудыг үзэж болохоос гадна нум сум харвах зэрэг хэрмийн дотор үзэж сонирхох зүйл их бий.

Сунволдун дахь Үлгэрийн Хотхон


Боомт хот нээгдэх үед энэ газар хүмүүс олноор суурьшиж байсан ч одоо харин үлгэрийнгудамж болгон тохижуулсан нь харц булаам ажээ. “Цасангуа гүнж”, “Үнсгэлжин” зэрэг дэлхийн алдарт үлгэрүүд болон Солонгос ардын үлгэрүүдийг хананд зургаар өгүүлснийг эндээс харж болно.

Солонгос үндэсний тосгон


Чусон гүрний (1392–1910) үеийн уламжлалт тосгоны хэв маягийг шингээсэн энэхүү паркад үндэсний ёс заншил, амьдралын хэв маягийг харуулсан олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагддаг байна. Жуулчид энд Солонгос үндэсний хувцас өмсөж, ёс жаягтай танилцаж болохоос гадна эртний домог үлгэрээс сэдэвчилж хийсэн аймшгийн агуйгаар галт тэрэгтэй аялж болдог ажээ.

Гван Мён агуй


Хаагдсан алтны уурхайг соёлын байгууламж болгон тохижуулсан энэ газар та жинхэнэ шижир алтан гулдмай болон алтан ордон, хүслээ бичиж үлдээдэг хүслийн агуй зэрэг сонин содон газраар орж үзээрэй. Мөн өөрийн гараар дарс нэрдэг дарсны агуйгаар зочлоорой.

Газар доорх “3-р туннель”


Хойд Солонгосын цэргүүд Өмнөд Солонгос руу довтлохын тулд нууцаар ухсан энэ урт туннелийг 1978 онд олж байжээ. Энэ туннелиэр алхаж явахад 1 цаг орчим болдог байна. Энэ бүсэд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аяллын компаниар дамжуулан очих боломжтой.

Намхансансон хэрэм


Чусон гүрний нийслэл Ханяныг хамгаалдаг байсан хэрэм бүхий энэ хотыг дайны цагт түр хот болгодог байжээ. 7-р зууны эхнээс 19-р зууны эхэн хүртэл хэд хэдэн удаагийн сэргээн засвар хийгдэж байсан энэ хэрмийг тойрох 4 төрлийн аяллын маршрут бий. Мөн энд та амтат хоолтой зоогийн газраар орж, гадаа байрлах нум сум харвалтын талбайд сум тавьж үзээрэй.

Пан Мүн Жом


Солонгосын Цэрэггүй бүсэд байрладаг энэ байгууламжид хоёр Солонгосын өндөрлөгүүд хүндэтгэлийн уулзалт зохион байгуулдаг ажээ. Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын цэргүүд хамгаалдаг энэ бүс нь Хамтарсан Хамгаалалтын Бүс (JSA, Joint Security Area) гэж нэрлэгддэг. Мөн энэ бүсэд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аяллын компаниар дамжуулан очих боломжтой.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Реппэр Pacrap хоёр дахь цомгоо гаргалаа

Монголын хип хопд “Old school” урсгалыг дахин авчирсан реппэр Pacrap буюу Х.Ундрах хоёр дахь цомгоо гаргасан байна. Тэрбээр энэ биет бус цомгоо “Aminasa” гэж нэрлэжээ. Нэрт реппэр асан 2pac-ийн Монгол дахь “хамаатан” тодотголтой түүний цомгийг бүх дижитал хөгжмийн үйлчилгээнээс сонсох болон татаж авах боломжтой аж.

Сонирхуулахад, “Aminasa” цомог

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“The Voice of Mongolia” шоу Азийн шилдэг хөгжмийн нэвтрүүлгээр дахин шалгарлаа

“Монгол Телевиз” 25 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “The Voice of Mongolia 2020” шоу нэвтрүүлгээрээ Шилдэг хөгжмийн нэвтрүүлэг номинацийн шагнал хүртсэн байна.

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asian Television Awards” 25 дахь удаагийн ёслолыг Сингапур улсад зохион байгуулсан юм. Тус наадамд Монгол Улсаас анх удаа “Монгол Телевиз” телевиз хоёр дахь жилдээ нэр дэвшиж, “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг хоёр дахь удаагаа шагнал хүртэж байгаа юм.

Эргэн сануулахад “Asian Television Awards” 23 дахь удаагийн наадамд Монгол Телевиз “The Voice of Mongolia”, “Shark Tank”, “Төрөх өрөөний тоглоом” зэрэг бүтээлүүдээрээ өрсөлдсөн. Тухайн үед “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг Шилдэг шоу нэвтрүүлэг, Шилдэг нутагшуулсан шоу гэсэн хоёр номинацид шагнал хүртэж байсан.

Азийн шилдэг телевизүүд 1996 оноос эхлэн “Asian Television Awards” наадмыг жил бүр зохион байгуулсан бөгөөд наадмын шилдгүүдийг Ази тивийн телевизийн салбарын 60 шүүгч тодруулдаг юм байна. Сонгон шалгаруулалтыг олон улсын аудитын “PWC” агентлаг хянаж ажилладаг.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Япончуудын тухай заавал мэдэх ёстой 11 баримт


Арлын Япон улс бол уламжлалт болон орчин үеийн соёл хосолсон дэлхийн хамгийн сонирхолтой улсуудын нэг. Тэд амьдралын хэв маяг, хоол хүнс, ёс зүй, хандлага, урлаг, соёл зэргээрээ бусад үндэстнүүдээс ихээхэн ялгардаг. Япон соёлын талаар заавал мэдэх ёстой зүйлсийг энд хүргэж байна. Эдгээр баримтууд танд Японы ард түмний соёлын талаар илүү гүнзгий ойлгоход туслах болно.

1. Бөхийж мэндлэх

Энэ нь Японы уламжлалт мэндчилгээний хэлбэр юм. Талархал илэрхийлэх, баяр хүргэх эсвэл уучлалт гуйх зорилгоор бөхийж болно. Хэрэв та зүгээр л зочилж байгаа бол заавал бөхийх шаардлагагүй гар барин мэндэлсэн ч болно.

2. Гутлаа тайлах

Япон айлуудад үүдэнд гутлаа тайлж, гэрийн шаахай өмсөх хэсэг байдаг. Ариун цэврийн өрөөнд ороод гарахдаа мөн шаахайгаа шинээр солих ёстой гэж үздэг. Нүүхдээ угаалгын өрөөний шаахайгаа үлдээх нь бүдүүлэг явдал гэж үздэг.

3. Анимэ

Японы хамгийн алдартай соёлын экспортын нэг анимэ нь дэлхийд алдартай. Анимэ гэдэг нь гараар зурсан эсвэл дижитал хэлбэрээр бүтээсэн Японы хөдөлгөөнт бүтээлийг хэлдэг.

4. Сүши

Сүшиг идэх өөрсдийн арга барил бий. Маки, нигири сүшиг гараараа иддэг бол сашимиг савхаар иднэ. Шар буурцагны соустай сүшиг дүрэхдээ зөвхөн загас нь л хүрэх ёстой гэдгийг санах нь зүйтэй.

5. Халуун рашаанд нүцгэн орох

Японд онссенс буюу халуун рашаанд орохдоо усны хувцас өмсөхийг зөвшөөрдөггүй тул зочид нүцгэн биеэрээ усанд орох шаардлагатай болдог. Мөн ус руу орохоосоо өмнө хүн бүр шүршүүрт орох ёстой.

7. Өглөөний дасгал

Тэдний эрүүл, урт наслалтын нууц нь өглөөний дасгал юм. Эзэн хаан Хирохито 1928 онд 10 минутын дасгалын хөтөлбөрийг санаачилснаас хойш хүүхдүүд, өндөр настнууд өглөө бүр тогтмол дасгал, хөдөлгөөн хийдэг.

8. Өвчин тусаагүй ч амны хаалт зүүх

Японд заавал ханиад хүрсэн үед гэлтгүй энгийн үед ч бүгд маск зүүдэг. Энэ нь өөрийгөө болон бусдыг хамгаалж буй хэрэг гэж үздэг.

9. Алхангаа юм идэх хориотой

Хоол идэж байхдаа гудамжаар алхах нь Японд хүлээн зөвшөөрөгддөггүй. Тиймээс зогсож юм идэх хүмүүстэй таарах болно. Олон нийтийн газар алхаж байхдаа тамхи татах нь мөн хориотой.

10. Савхны байрлал ч утгатай

Японд хооллож байгаад савхаа тавихдаа хоолон дээрээ хүргэж тавихыг цээрлэдэг. Зөвхөн оршуулгын ёслол дээр хийгддэг учир муугийн тэмдэг гэж үздэг. Түүнчлэн савхаа дамжуулж, бусадтай хуваалцахыг цээрлэдэг. Хэрэв та хуваалцахыг хүсвэл савхаараа хоолоо нөгөө хүний тавган дээр тавиарай.

11. Анхны Гейша эрэгтэй хүн байжээ

Гейша гэдэг нь үнэндээ “урлагийн хүн” гэсэн утгатай бөгөөд анхны гейша нар нь эрчүүд байсан бөгөөд тэд олон янзын урлагийн тоглолтоор зочдыг зугаацуулдаг байжээ. Эмэгтэй гейша нар 18-р зууны сүүлчээр гарч ирснээр эрчүүдээсээ илүү их алдартай болсон.

Ч.Биндэръяа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Зөвхөн залхуу хүмүүсээс гарах санаанууд

Залхуурал бол бидний хамгийн том дайсан. Гэвч залхуу хүмүүс аливааг өөртөө амар хялбараар шийдэж, хялбарчлах аргыг олдог гэдэг. Хэт залхууралд автсан тэдгээр хүмүүс өдөр тутмын амьдралаа хэрхэн хялбарчлаж буйг харцгаая.


Ажлын цагаараа унтмаар байсан бололтой.


Хүүхдээ алхаж салхилуулахаас ч залхуурсан юм болов уу?


Зул сараар гацуур модоо гаргаж ирээд, буцаад хураах төвөгтэй санагдах үед.


Урт соруул хэрэглэснээс зүгээр л гараа сунгаад авчихвал илүү амар биш гэж үү?


Хогоо асгах шинэ арга.


Хэвтэнгээ шингэн зүйл уух боломжтой болж.


Ариун цэврийн цаасаа саванд нь хийхийн оронд.


Фитнесст очихдоо хүртэл урсдаг шат ашигладаг байх нь.


Шинээр авсан сандлаа задлах ч завгүй байх үед.


Машиныхаа цасыг цэвэрлэх зав гараагүй бололтой.


Хэрэглэсэн тэргээ заавал хурааж байгаарай.

Ажлаа хийнгээ утсаар ярих нэг арга .

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Монгол брэнд “Sustainable cosmetic award” хүртжээ

Гоо сайхны “Lhamour” брэнд 2020 онд өндөр шалгууртай Япон улсын зах зээлийн бүх шалгуурт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, бүтээгдэхүүн экспортоо эхлүүлжээ. Тэгвэл тус брэндийн нохойн хошуутай нүүрний суурь тос Японы “Sustainable cosmetic award” буюу Тогтвортой хөгжилд өндөр хувь нэмэр оруулдаг, байгальд болон хүнд ээлтэй бүтээгдэхүүн шагнал хүртсэн байна.

Энэ талаар тус брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан “Салбартаа анхдагч болж дэлхийн тавцанд олон томоохон брендүүдтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, эх орондоо амжилтуудыг ар араасаа авчирсаар байгаа хамт олноороо маш их бахархаж байна. Мөн ямар ч цаг үед үргэлж хамт байж биднийг дэмжиж байдаг хэрэглэгч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” хэмээн өөрийн сошиал хуудаснаа нийтэлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Цэргийн сургууль” киноны жүжигчид 15 жилийн дараа

2006 онд “СТС” телевизийн бүтээсэн “Цэргийн сургууль” оросын олон ангит кино дэлгэцнээ гарснаас хойш хэдийнээ 15 жил өнгөрчээ. Суворовын сургуульд элссэн өсвөр насны хөвгүүдийн нөхөрлөл, сонирхолтой адал явдлуудыг өгүүлэх тус кино цацагдсан даруйдаа монголын үзэгчдийн хайртай цувралуудын нэг болсон билээ. Тэгвэл “Цэргийн сургууль” киноны гол дүрийн жүжигчид 15 жилийн дараа хэрхэн өөрчлөгдснийг харцгаая.

Александр Головин, (33 настай)


Борис Корчевников (38 настай)


Аристарх Венес (31 настай)


Павел Бессонов (30 настай )


Артур Сопельник (29 настай)


Кирилл Емельянов (30 настай)


Елена Захарова (45 настай)


Иван Добронравов (31 настай)


Артем Терехов (35 настай )


Анна Михайловская (32 настай)


Бэлтгэсэн: Ч.Биндэръяа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ХАМГИЙН ЗАЛУУ ТЭРБУМТАН ЭМЭГТЭЙЧҮҮД

Америкийн Форбес сэтгүүлээс жил бүр гаргадаг өөрийн хүчээр бизнесийн амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн жагсаалтанд багтсан 10 залуу эмэгтэй тэрбумтануудыг танилцуулахаар бэлтгэлээ. “Эмэгтэйчүүд шинэ бизнес эрхэлж, урьд өмнө байгаагүй их хөрөнгө хуримтлуулж байна” гэж Форбес онцолсон байна. Өөрийгөө бүтээсэн эдгээр топ эмэгтэйчүүдээс хамгийн залуу нь одоо 24 настай Кайли Женнер юм. Түүний нүүр будалтын эзэнт гүрэн болох Кайли Косметик нь ойролцоогоор 900 сая доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй бөгөөд 2022 он гэхэд 1 тэрбум долларын борлуулалт хийхээр төлөвлөжээ.

1.Кайли Женнер

“Кайли Косметикс”-ын үүсгэн байгуулагч


Нас: 21

Хөрөнгө: 1 тэрбум доллар

2. Худа Каттан

Make up artist, гоо сайхны блог хөтлөгч, “Huda Beauty”-ийн үүсгэн байгуулагч


Нас: 35

Хөрөнгө: 610 сая доллар

3. Рианна

Дуучин, хөгжимчин, гоо сайхны бүтээгдэхүүний”Fenty Beauty” брэндийг үндэслэгч


Нас: 31

Хөрөнгө: 600 сая доллар

4. Бейонсе Ноулз

Дуучин, хувцасны брэндийг үндэслэгч


Нас: 37

Хөрөнгө: 400 сая доллар

5. Катрина Лайк

Хувийн стилистийн онлайн үйлчилгээний “Stitch Fix”-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Нас: 36

Хөрөнгө: 380 сая доллар

6. Тэйлор Свифт

Хөгжимчин, дуучин, 10 удаагийн Грэммийн шагналын эзэн


Нас: 29

Хөрөнгө: 360 сая доллар

7. Неха Нархеде

“Confluent” платформыг үүсгэн байгуулагч


Нас: 34

Хөрөнгө: 360 сая доллар

8. Ким Кардашян

Гоо сайхны бүтээгдэхүүний “KKW Beauty” компанийг үүсгэн байгуулагч


Нас: 38

Хөрөнгө: 360 сая доллар

9. Уитни Вулф Херд

Болзоо апп “Bumble”-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал


Нас: 29

Хөрөнгө: 290 сая доллар

10. Серена Уильямс

Тамирчин, “Серена Венчурс” компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч


Нас: 37

Хөрөнгө: 225 сая доллар

Бэлтгэсэн: Ч.Биндэръяа