Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох энтертаймент-ертөнц

МУГЖ, дуучин С.Батсүх Ардын жүжигчин цол хүртлээ

Монголын ард түмний сонорыг дуу хуураараа мялааж байдаг олон түмний дунд Завхан нутгаараа овоглогдон алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх Ардын Жүжигчин болжээ.

Түүний аялгуулсан, дуулсан дуу бүхэн нь “Хит” болж, сонсогчдынхоо сонорыг нь мялааж, мэлмийг нь баясган, сэтгэлийг нь хөглөж байдаг юм.

С. Батсүх нь 1957 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Завхан аймгийн ХДТ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолыг 1993-07-08-ны өдөр хүртсэн юм.

Тэрээр орон нутагтаа малчин, ардын армид байлдагч, аймгийн барилга угсралтын конторт барилгачин зэрэг ажлыг хийж байгаад 1983 оноос Завхан аймгийн ХДТ-т жүжигчин, дуучнаар оржээ. Зохиолын дууг ардын дууны арга маягаар дуулж амьдруулах өөрийн өвөрмөц барилтай болж “Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” гэх мэт, ихэвчлэн Завхан нутгийн тухай дуунуудаараа олонд алдаршин, нийтийн дууны сан хөмрөгт хувь нэмрээ оруулсан байна. “Ардын эрх” сонины газраас зохион байгуулсан зохиолын дууны “Хит-парад”-ын анхны наадамд “Завхан гол” дуугаараа тэргүүлж, “Дөрвөн улирлын өнгө” дуу нь олон жил шилдэг таван дууны нэгэнд орж байжээ. “Морин хуур” дуу хөгжмийн наадамд удаа дараа амжилттай оролцсон байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Б.Эрдэнэцэцэг: “Ээж хадны домог” киногоороо дамжуулж хүн байгалийн уялдаа холбоог илтгэхийг зорьсон

Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт орших Ээж хадыг хүн бүхэн мэднэ. Хүсэл биелүүлдэг, үр хүүхэд гуйдаг ч гэх нь бий. Тэгвэл энэхүү хайрханы тухай өгүүлэх “Ээж хадны домог” нэртэй кино домгоос амилсан кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

“Чононгоо фильм” продакшны уг бүтээл “Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн битүүний өдөр буюу энэ сарын 11-нд онлайнаар нээлтээ хийх гэж байна. Иймд тус киноны ерөнхий найруулагчаар ажилласан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Базаррагчаагийн Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.


“Ээж хадны домог” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт тун удахгүй болох гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн хангагдсан бэ. Уг хад нь хэд хэдэн домогтой юм билээ. Та чухам аль талыг нь барьж ажилласан бэ?

-Бэлтгэл ажил сайн явж байгаа. Миний хувьд зохиолоо эхэлж уншаад ерөнхий найруулагчаар ажиллах болсноо мэдэгдсэн. Зохиол маань эхлээд домгийн сэдвээр эхэлж байгаад өрнөл хэсэгтээ орчин цаг руу шилждэгээр бичигдсэн байв. Хэрвээ тийм байдлаар хийгдвэл үзэгчид үйл явдалд нь төөрөлдөх байх гэсэн үүднээс би зохиолч Б.Мөнхтуяадаа “Нэг бол домог талаасаа эсвэл орчин үеэрээ дагнасан нь дээр” гэсэн санал дэвшүүлж, домог талаа барьж ажилласан. Ингэж хийвэл ялангуяа бодит домгийг нь мэддэггүй үзэгчдэд илүү сонирхолтой санагдах байх. Үүнээс гадна Каннын кино фестивальд хүч үзэхээр зорьж байгаа.

-Тодруулбал, та яг аль домгийг нь гол чиг шугамаа болгосон бэ. Бид трейлерээс нь харахад дайн тулаантай үйл явдал их гарах нь гэж хараад байгаа …

-Дайны хөлд өнчирч хоцорсон таван нялх хүүхдийг өөрийнхөө нэг хүүтэй хамт өсгөж, сайхан эрс болгож байгаа эмэгтэйн тухай өгүүлнэ. Үүнээс цаашихыг үзэгчид маань өөрсдөө үзвэл илүү сонирхолтой байх болов уу.

-Та хэдхэн жилийн өмнө “Ээж” нэртэй уран сайхны кино найруулсан. Сайхан ч бүтээл болсон байна билээ. Ер нь яагаад эхийн тухай сэдвээр дагнах болов …

-2016 онд сайхан хамт олонтой “Чононгоо фильм” продакшн байгуулагдаж, дээрх киноны ард гарцгаасан юм. Олон хүн энэ киног үзсэн байдаг юм билээ. Сэтгэл ханамж ч бүрэн нийцсэн гэж сошиал болон өөрсдийн үгээр хэлж байсан. Мөн Монголдоо төдийгүй олон улсын кино наадамд сайхан амжилт үзүүлсэн. Монголоос хамгийн олон шагнал хүртсэн кино болсон шүү. Тодруулбал, 17 фестивальд оролцохдоо есөн шагнал гардсан. Үүний тав нь гран при байсан. Тус киноны зохиолыг энэ удаагийн “Ээж хадны домог” киноны зохиолын эзэн, “Чононгоо фильм” продакшны продюсер Б.Мөнхтуяа бичсэн. Надад анх “Эх” гэдэг нэртэйгээр ирж байлаа.

-Та л ээжийн тухай зохиол “захиалаад” байна уу эсвэл зохиолч нь сэтгэлийнхээ дуудлагаар энэ сэдвээр бичээд байна уу?

-Зохиолч маань өөрөө л энэ сэдвээр бичиж, надад таалагдсан учир хамтарч ажиллаж байгаа юм. Түүнээс биш би зохиол захиалаагүй ээ. Жишээ нь Б.Мөнхтуяа “Ээж” киноныхоо зохиолын санааг 2006 оны үед Сэлэнгэ аймгийн Зүүнбаян суманд олсон гэдэг. Ийнхүү 10 жилийн дараа буюу 2016 онд кино болон мөнхөрсөн дөө. Бид хоёр ээж хүмүүс. Тэр утгаараа “Монголынхоо бүх сайхан ээжид зориулж дээрх бүтээлийг хийе” гэсэн сэтгэл нийлж, ажлаа эхлүүлсэн. Амжилттай ч өндөрлүүлж чадсан.

-“Ээж хадны домог” киног найруулах “тушаалыг” хэрхэн авав?

-2019 оны зургаадугаар сард Б.Мөнхтуяа манай гэрт ирээд “Та ирэх арваннэгдүгээр сар гэхэд хөл дээрээ босно биз дээ” гэв. Тэр үед би нурууны хүнд хагалгаанд орсон байсан болохоор босох нь битгий хэл хөдөлж ч чадахгүй байлаа. Надад тэгж хэлэхээр нь “Өндийх байтугай хөдөлж ч чадахгүй байна. Юу болов” гэсэн чинь “Би Ээж хадны тухай кино хийх гэж байгаа юм. Та л гол дүрд нь тоглож чадна” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Ийм биетэй байгаа би тоглоно гэдэг худлаа даа” гээд учирлав. Тэгсэн намар нь буюу арваннэгдүгээр сард дахиж уулзалдаад “Ерөөсөө л та найруулагчаар ажиллаж чадна” гээд зохиолоо уншуулсан. Зохиол нь ч таалагдсан. Өмнө нь нэг кино бүтээцгээсэн болохоор хэн хэнтэйгээ ойлголцоход ч хялбар байлаа. Бие ч гайгүй болсон. Ингээд л бидний ажил эхэлсэн дээ.

-Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?

-Киноны 60 хувь нь бага насны хүүхэд учир хүүхдүүдээ эхэлж сонгосон. Тийнхүү насанд хүрсэн гол дүрийн хүмүүсээ хүүхдүүдтэйгээ ойролцоо төрхтэй жүжигчдээс эрэлхийлж олсон. Гэхдээ гол буюу ээжийн дүрээ сонгохдоо их хугацаа шаардсан. Учир нь сүүлийн үеийн жүжигчид давхраа хийлгэх эсвэл хөмсгөө шивүүлэх нь элбэг болж. Харин бид эртний сэдэвтэй кино хийж байгаа болохоор нүүрэндээ гадны нөлөө оруулаагүй жүжигчин олох ёстой болоод байдаг. Ингээд арай монголжуу царайтай юм уу гэж харснаараа загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэгийг сонгосон. Гэхдээ дахиад нэг асуудал үүссэн.

-Ямар …?

-Гол дүрийн жүжигчнээ хөгшин настай дүрд хувиргаж болно гэж бодоод ажилласан чинь өнөөхийн маань дүр огт хувирдаггүй ээ (инээв.сурв). Хүүхдээ болгож байгаа залуучуудаасаа ялгагдахгүй царайтай харагдаад байхаар нь дахиад нэг жүжигчин олох эрэлд гарсан. Гэтэл манайхан “Ерөөсөө л та тогло” гэдэг юм байна. Гэвч А.Баярцэцэг бид хоёрын дүр тэс өөр. Ядаж л нүд, мэнгэ зэрэг нь эрс зөрүүтэй учир энэ байдлаа хэлж больсон. Ингээд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах эгчийг сонгосон.

-Зураг авалт хаана хийгдсэн бэ?

-Төв аймгийн Баянчандмань суманд ихэнхи зураг авалт хийгдсэн. Мөн Мөнгөнморьт сум, Говьсүмбэр аймагт үлдсэн зураг авалт болж өндөрлөсөн. Ашиглагдахаа болиод байсан ресторанд агуйгаа өөрсдөө барихаас эхлээд их хөдөлмөр шаардагдсан шүү. Үүнээс гадна би энэ бүтээлээ хүн байгалийн уялдаа холбоог илүү ойртуулахыг хичээсэн. Өнөөдөр манай улсад олон гол горхи, шанд булаг ширгэж, цөлжилт үүссээр байна. Техник технологи хөгжиж байгаа ч ард иргэд маань байгаль ахуйгаа хайрлахаа больжээ. Материаллаг тал руу их анхаардаг, шунадаг болсон байна. Саяхан газар хөдлөлөө, зун болохоор үер буудаг. Энэ бүхэнд байгаль дэлхий маань бидэнд үйлдлээрээ эсэргүйцлээ илэрхийлээд байгаа юм биш байгаа. Үүнийг би энэ удаагийн киногоороо дамжуулж илтгэхийг хичээсэн.

-Та хэдэн удаа Ээж хаданд очиж золгосон бэ?

-Хоёр удаа. Сүүлд очихдоо би яг л ээжтэйгээ уулзаж байгаа мэтээр төсөөлсөн. Тэр агшинд өөрийн эрхгүй уйлсан. Б.Мөнхтуяа бид хоёр ээжийгээ алдаад олон жил болж байна. Яагаад ээжийн тухай кино хийгээд байна вэ гэхээр үүнтэй ч холбоотой.

-Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн догдлол төрж байна уу?

-Мэдээж. Гэхдээ хүмүүс кино үзэхдээ шүүмжлэхээ урьтал болгодог. Ер нь ч шүүмжлэх нь зөв. Би шүүмжлээсэй гэж боддог. Гэхдээ заавал харлуулах гээд байдаг хэсэг бүлэг хүн бий. Ер нь бид хэдхэн секундийн “Яг боллоо” гэсэн дүрс авах гэж олон өдрийн хөдөлмөр, ур ухаан, авьяасаа шавхдаг. Үүнийг тэд ойлгох хэрэгтэй.

-Киноны дууг нь хүмүүс их сайхан хүлээж авч байх шиг анзаарагдсан …

-Тийм шүү. Аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичиж, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн дуулсан. Их сайхан дуу болсонд баяртай байгаа. Нэмж хэлэхэд манай киноны хамт олон үзэгчиддээ олон сайхан гарын бэлэг задалж байгаа. Азын тоог билэгдэж 8888 төгрөгөөр онлайн тасалбар худалдаж авсан үзэгчиддээ саяхан нээлтээ хийсэн “Galaxy S20 FE” гар утас болон сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр гардуулаад эхэлсэн. Маргааш ч гэсэн энэ шагнал үргэлжилнэ. Харин нээлтийн үйл ажиллагааны орой буюу битүүнд супер азтан тодорч, “Toyoto aqua” маркийн автомашины түлхүүр гардана.

-Таны дараагийн уран бүтээл юу байх вэ?

-Түүхэн сэдэвтэй бүтээл хийхээр төлөвлөж байна. Мөн малчин охины дүрээр дамжуулж, Монгол ахуйгаа сурталчлах зорилготой кино бүтээхээс гадна 40-өөс дээш насныханд зориулсан эгч дүү хоёрын төөрөлдсөн хувь тавиланг харуулсан бүтээл хийхээр ажиллаж байна. Өнөөдөр дандаа залуучуудын хайр сэтгэлийн тухай кино хийгдэж байгаа ч миний үеийнхний тухай кино бараг гарахгүй юм. Эдгээрт би ерөнхий найруулагчаар ажиллана.

-Та мэргэжлийн жүжигчин. Гэвч сүүлийн үед кино найруулаад мэргэжлээрээ ажиллахгүй нь гэсэн хармын сэтгэл төрж байна шүү …

-Өнгөрсөн зун надад гоё гоё дүрийн санал ирсэн. Гэвч кино найруулах ажилтай байгаад амжаагүй. Үнэндээ би ур чадвар шаардсан дүрд л тогломоор байна. Түүнээс биш хөнгөн дүрд тоглохыг хүсдэггүй. Миний жүжиглэх төрөл сэтгэхүй, ур чадвар гаргасан хүнд дүрийг шаарддаг.

-Та нийт хэдэн дүр бүтээсэн байгаа вэ. Үүгээр ярилцлагаа өндөрлөе?

-Тайзны 70 гаруй, дэлгэцийн 40 гаруй гол болон туслах дүр бүтээсэн. Эдгээрээс би нэгдүгээр курст сурч байхдаа тоглосон Ч.Жумдаан найруулагчийн “Тэнгэрийн сахил” нэртэй кинондоо хайртай. 1991 онд Францад болсон олон улсын шилдэг долоон кино шалгаруулахад тэнцэж байлаа. Тайзны бүтээл гэвэл ОХУ-ын зохиолчийн бичсэн “Манайд амьдаръя” жүжиг. Үүнд ДОХ-оор нас барж байгаа эмэгтэйн тухай өгүүлдэг. Мөн “Харц хатан” жүжгийн Сэржмядагийн дүр байна. Энэ дүр бол надаас жүжигчин хүнээс гарах бүхий л чадварыг шаардсан. Жүжиглэхээс гадна дуурийн төрлөөр дуулах чадварыг гаргуулсан. Тэр жилийнхээ “Гэгээн муза” наадмаас би драмын төрлийн шилдэг эмэгтэй гол дүр, дуулалт жүжгийн шилдэг эмэгтэй гол дүр гэсэн хоёр шагналыг зэрэг хүртэж байлаа.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн улам их амжилт хүсье

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Тhe Woman” кино олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

“Choi Hainzan” фильм продакшны анхны уран бүтээл “The Woman” уран сайхны кино Бангладеш улсын Дака хотноо болсон Олон улсын кино наадмаас дахин нэг шагнал хүртжээ.

Тодруулбал, Энэхүү наадмын Азийн шилдэг кино булангийн уралдаант хэсэгт өрсөлдөж, “Шилдэг зураглаач” шагналын эзэн болсныг уран бүтээлчид дуулгалаа. “Дака” олон улсын наадам нэгдүгээр сарын 16-наас 24-ний өдрүүдэд кино театр болон цахимаар кинонуудаа гаргаж, шагналын эздээ тодруулсан байна.

Азийн шилдэг кино төрөлд 350 гаруй бүтээл ирсэнээс 22 нь шалгарч, шилдэг зургаан кино шагналын төлөө өрсөлджээ.

Сонирхуулахад өнгөрсөн оны аравдугаар 19-25-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадмаас “The Woman” уран сайхны киноны продюсероор ажилласан МУСТА Ч.Ундрал “Шилдэг продюсер”-оор шалгарсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

МУГЖ, дуучин Т.Баясгалан онлайн тоглолт зохион байгуулна

Цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн тоглолтыг Монголын үндэсний олон нийтийн телевизээр дамжуулахаар болжээ.

“Шилдэг уран бүтээл”-ийн тоглолт, ярилцлагыг үзэгч та бүхэн хоёрдугаар сарын 11-нд битүүний үдэш хүлээн авч үзээрэй.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Ээж хадны домог” монголын уран сайхны кино дуутай боллоо

“Ээж хадны домог” монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ.

Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна.

Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт тогтож мөнхөрсөн Ээж хадны түүхээс сэдэвлэн бүтээжээ. Уг хайрханыг хүн бүхэн шүтэж, залбирдаг тул киноны дууг олон хүний аманд аялагдсан дуу болох байх хэмээн уран бүтээлчид хэлж байлаа.

Мөн дээрх киноны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажиллаж, кино зохиолыг Б.Мөнхтуяа бичиж, продюсерлосон юм.
Дашрамд дуулгахад, “Ээж хадны домог” киноны нээлтийн арга хэмжээ ирэх хоёрдугаар сарын 11-нд буюу Цагаан сарын битүүнд онлайнаар болох нь ээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кристен Стюарт Диана гүнжийн дүрийг бүтээхээр болжээ

Жүжигчин Кристен Стюарт Уэльсийн гүнж Диана буюу Диана Спенсерийн дүрийг бүтээхээр болсон тухай яриа олон сарын өмнө гарсан билээ. Тэгвэл NEON продакшн Кристен Стюартын Диана гүнжид хувирсан анхны зургийг олон нийтэд цацлаа.

Пабло Ларраин найруулж, гол дүрүүдэд Кристен Стюарт, Тимоти Сполл, Салли Хокинс, Шон Харрис нарын тоглож буй Spencer кино 1991 оны арванхоёрдугаар сард болсон үйл явдлыг голлон харуулах аж. Тухайн үед Диана гүнж Зул сарын баярыг хааны гэр бүлтэй өнгөрүүлсэн бөгөөд энэ үеэрээ хунтайж Чарльзаас салах шийдвэр гаргасан байдаг.
Энэ бүтээл 2022 онд буюу Диана гүнжийг нас барсны 25 жилийн ойгоор нээлтээ хийхээр товлоод байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Сovid-19 халдварын үед дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

Сovid-19 ын үед хувийн дархлаагаа хэрхэн дэмжих талаар зөвлөгөөг хүргэж байна.

Үүнд:

  1. Витамин_Д 2000-3000 уух учир нь Корона тусаж хүндэрсэн хүмүүсийн 90% нь витамин Д дутагдалтай болох нь батлагдсан
    2.Витамин_С мг уух учир нь агаарын бохирдол тамхи гэх мэт утаа нь хүний биеийн антиоксидантын хэмжээг бууруулж өвчин эсэргүүцэх чадамжийг бууруулдаг. Иймд хүчтэй антиоксидант болох витамин с тогтмол хэрэглэж байх
    3. Цайр 10 15 мг нэмэлтээр хэрэглэх эсвэл цайраар баялаг Самар хар шоколад вандуй гэх мэт хүнсийг түлхүү хэрэглэх энэ нь дархлааны эсүүдийн харилцан холбоог сайжруулна
    4. Корсет зүүхгүй байх энэ нь уушигны агааржилтинд саад хийдэг учир карентины үед зохимжгүй
    5. Өөх_тосны хэрэглээг сайжруулах ялангуяа чөмөгт ясны өөх тос дархлал дэмжих хамгийн сайн нь юм.

Эх сурвалж: Дугархүү эмч /Цахим хуудас/

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Гудамжны нохойг бар шиг болгож будсан этгээдийг хайсаар байна

Гудамжны тэнэмэл нохойг бар шиг харагдахаар болгож будсан этгээдийг Малайзын цагдаагийн газар хайж байгаа юм байна. Энэ хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард Малайзад болжээ. Наймдугаар сарын 28-нд уг нохойны зургийг Малайзын амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн нийтийн сүлжээнд байршуулж “Нохойг гутаан доромжилсон этгээдийг хайж байна.Энэ нохойны одоо хаана байгаа байршлыг хэлж өгнө үү” гээд холбоо барих утсаа тавьжээ.

No description available.Уг зарыг олон мянган хүн шэйрлэж, зарим иргэдээс “Бар шиг будсан энэ нохойноос хүүхэд, согтуу хүн айгаад байна” гэсэн гомдол ирсэн учир цагдаагийн газар нохойг болон нохойг будсан этгээдийг хайж байгаагаа мэдэгджээ. Нохойг угаагаад ч арилахааргүй хортой улбар шар будгаар будаж, хар будгаар судал тавьжээ.

No description available.Хэн, хэзээ энэ хэргийг хийсэн нь тодорхойгүй байгаа юм. Тийм учраас цагдаагийн байгууллага “Мэдээлэл өгсөн хүнд мөнгөн шагнал олгож, мэдээллийг чанд хадгална” гэжээ. Амьтан хамгаалагчид “Энэ бол инээдэм биш. Эмгэнэл. Амьтныг ямар ч хэлбэрээр тамлаж, зовоож, доромжилж болохгүй”, “Энэ нохойг усанд оруулж, будгийг нь арилгахын тулд химийн хүчтэй бодисоор арчих хэрэгтэй болно.

No description available.Эсвэл бүх үсийг нь хусна. Магадгүй хортой будагнаас болж арьс нь гэмтэж болзошгүй”, “Уучлаарай нохой минь, чамд ийм зүйл хийсэн этгээдийг олох болно оо”, “Нохойг будсан хүнд инээдтэй харагдаж болно.

ГэтэлNo description available. энэ чинь чиний нүүр рүү, бие рүү хэн нэгэн арилахгүй хортой будаг цацсан ижил үйлдэл” гэх мэтээр уур бухимдлаа илэрхийлцгээжээ.

No description available.

Орон нутгийн телевизээр “Энэ бол нохойг бар шиг болгож будсан анхны тохиолдол биш. No description available.No description available.Өнгөрсөн жил Шивамоггагийн нэгэн фермерийнх нохойгоо бар шиг харагдуулахаар будсан байсан. Манай телевиз очиж сурвалжлага хийхэд бар мэт эрээн болгосон нохой нь байсан. Учрыг нь лавлахад тариалангийн талбайгаа сармагчнаас хамгаалах гэж нохойгоо будсан тухай тайлбарлаж байсан” хэмээн мэдээлжээ.

No description available.No description available.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2021 онд нээлтээ хийх кинонууд

1. To All The Boys: Always And Forever

Найруулагч: Майкл Фимогнари

Гол дүрүүдэд: Лана Кондор, Ноа Сентинео, Жордан Фишер, Жанел Парриш, Эмилижа Баранак

Нээлт: 2021 оны хоёрдугаар сарын 12-нд Netflix дээр

Лара Жины өмнө нь хайрлаж явсан хөвгүүддээ бичсэн захидал задарснаас үүдэн тэрээр жинхэнэ хайр Петртэйгээ учирдаг билээ. Тэгвэл энэ удаад тэдний хайр дурлал хаа хүргэх бол?

2. I Care a Lot

Найруулагч: Хлое Жао

Гол дүрүүдэд: Фрэнсис МакДорманд, Дэвид Стрэйтерн

Нээлтийн өдөр: 2021 оны 2-р сарын 19

3. The Father

Найруулагч: Флориан Зеллер

Гол дүрүүдэд: Энтони Хопкинс, Оливия Колман

Нээлтийн өдөр: 2021 оны 2-р сарын 26

Энэхүү олон ангит киноны найруулагч бөгөөд хамтран зохиолч Оскарын хоёр шагналтан Флориан Зеллери юм. Гол үйл явдал нь ой санамжаа алдахтай тэмцэж буй хөгшин эр (Антони Хопкинс) бөгөөд түүний охин (Оливия Коулман) аавыгаа асрахаар ирснээр өрнөх юм.

4. Tom & Jerry

Найруулагч: Тим Строй

Гол дүрүүдэд: Chloë Grace Moretz, Michael Peña, Ken Jeong, Colin Jost, Rob Delaney

Нээлт: 2021 оны 2-р сарын 26-нд HBO Max сувгаар цацагдана.

Сонгодог хүүхэлдэйн киноны цувралуудыг том дэлгэцэн дээр live-action / animation mix хэлбэрээр шинэчилсэн бөгөөд дэггүй хулгана Жерри Том, нар хамтран ажиллахаас өөр аргагүйд хүрнэ.

5. The Suicide Squad

Найруулагч: Жеймс Ганн

Гол дүрүүдэд: Маргот Робби, Виола Дэвис, Жоэль Киннаман, Жаи Кортни, Жон Кена, Питер Капальди, Сильвестр Сталлоне

Нээлт: 2021 оны 8-р сарын 6-нд HBO Max

“Suicide Squad” киноны өмнөх ангийн ихэнх гол дүрийн жүжигчид тайзнаа эргэн ирэх бөгөөд Идрис Элба, Виола Дэвис нарын шинэ дүрүүдийг нэмж, баяжуулж өгснөөрөө онцлог юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Оскарт өрсөлдөнө

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино энэ жилийн Оскар наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” нэр төрөлд дэвшиж, өрсөлдөхөөр болжээ. Ирэх сарын 1-5-ны хооронд нэр дэвших кинонуудыг сонгох бөгөөд энэ жил “Гадаад хэл дээрх шилдэг кино”-ны төрөлд 15 бүтээл нэр дэвших юм байна.

Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-ны өдөр зарлаж, ёслолыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Алтан судал” уран сайхны кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон.

Жүжигчин Н.Ялалт манай сайтад өгсөн ярилцлагадаа “Энэ уран бүтээлийн маань эхлэл болсон хүн нь Даваагийн Бямбасүрэн найруулагч. Энэ хүнийг монголчууд төдийгүй дэлхийн үзэгчид “Ингэн нулимс”, “Шар нохойн там” киногоор нь андахгүй. Тэрхүү киногоороо “Оскар”-т хүртэл нэр дэвшиж байсныг үзэгчид мэдэж байгаа биз. Д.Бямбасүрэн найруулагчийн энэ бүтээл олон жилийн өмнөөс хийгдэхээр яригдаж байсан ч тодорхой бэрхшээл тулгарч, төслөө зогсоох хэмжээнд очиж байсан гэсэн. Энэ төсөл маань хоёр жилийн өмнө биелэлээ олж, 2018 оны наймдугаар сард зураг авалтаа эхэлсэн. Нийтдээ 70 гаруй Монгол уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны продюсер талыг Германы “Basis Berlin” кино компани хариуцсан. Харин зохион байгуулалт, оффисын ажил, зураг авалтын ажлыг Монгол, Герман, Араб, Австри, Ливан зэрэг таван орны уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны зураг авалтыг Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сум, Улаанбаатар хотод хийсэн” талаар ярьж байв.