Categories
мэдээ энтертаймент-ертөнц

А.Дүүрэнжаргал: Шантрах бүртээ “Зогсохгүй” нэрнээсээ эрч хүч авдаг

Сошиалд Дүүрээ, Лууяа нэрээрээ танигдсан “Зогсохгүй” продакшны залуу уран бүтээлчтэй ярилцлаа.

Одоогоор 50 гаруй контентыг үзэгчдэд хүргэж өөрсдийн гэсэн орон зайг бий болгон нийгэмд эерэг хандлагыг түгээж буй юм. Тэднийг А.Дүүрэнжаргал, Э.Лувсанцэрэн гэдэг.


-“Зогсохгүй” продакшн байгуулагдаад жил болсон байна. Анх продакшнаа хэрхэн байгуулж байв?

-Намайг “Боловсрол” телевизэд ажилдаг байхад Лууяа маань “Хишиг” продакшнд ажилладаг байсан юм. Бид нэг нутгийн хүүхдүүд болохоор хоорондоо хамтарч шинэ зүйл хийе, продакшн байгуулъя гэж ярилцаад 2020 оны тавдугаар сард продакшнаа байгуулж билээ. Одоо сошиалд албан ёсны 53 контент буюу богино хэмжээний бичлэг, дөрвөн дуу хийсэн байна.

-Залуу уран бүтээлчдэд шинэ зүйл эхэлнэ гэдэг амаргүй байв уу?

-Мэдээж хэрэг дардан байгаагүй. Продакшнаа байгуулчихад болчихно доо гэж бодсон. Гэхдээ мөнгө санхүү, хоорондын зөрчил гээд асуудал гарч ирсэн. Дөнгөж байгуулагдсан продакшн болохоор орлого байдаггүй байлаа. Хажуугаар нь бид хоёр хөтлөлт хийж мөнгөө хурааж тоног төхөөрөмжөө авч байсан. Хамгийн чухал нь хоорондоо ойлголцож байсан учраас ажил амжилттай явсан.

-Та хоёр багын найзууд уу?

-Э.Лууяа бид хоёр оюутан цагаасаа эхэлж нөхөрлөсөн.

-Одоогоор хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Э.Лууяа бид хоёроос гадна маркетинг, зураглаач, эвлүүлэгч, туслах гээд нийтдээ найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.

-Ер нь танай контентийг үзэхэд хөгжилтэй байхаас илүүтэй асуудал хөндсөн нь ажиглагдсан?

Мэргэжлийн уран бүтээлчид болохоор хийж байгаа бүтээлдээ нийгмийн зарим нэгэн асуудлыг хөндөж гаргаж ирэх түүнийгээ чанартай хийхийг зорьдог. Анх бичлэг хийж байхдаа олны анхаарлыг татахын тулд хөгжилтэй контент хийсэн. Гэхдээ хөгжилтэй контент оруулахаас гадна тухайн бичлэгээрээ хүмүүст ямар нэг зүйлийг ойлгуулахыг хичээдэг болсон. Нөхөрлөлийн тухайд гэвэл маргалдсан найзууд үзээд “өө энэ чинь ийм байж” гээд ухаардаг, эх орны тухай сэдэвтэй бол эх орноо хайрлах хамгаалах сэтгэгдэл төрүүлэхүйц, ухаарал үлдээсэй гэх үүднээс уран бүтээлээ хүргэж байна даа. Одоо телевизүүдтэй хамтарч мэргэжлийн уран бүтээл, нэвтрүүлэг рүү орж эхэлж байгаа.

-Э.Лууяа та хоёр их сургуулиа хэдэн онд төгссөн бэ?

-Соёл Урлагийн Их сургуулийг 2017 онд төгсөж байсан. Бид тусдаа ажиллаж байгаад продакшнаа байгуулахаар хамтарч байсан юм.

– Чухам яагаад “Зогсохгүй” гэж нэрлэх болов?

-Эхлээд ямар нэр өгөхөө мэдэхгүй гадаад нэр өгвөл яах бол гэж их бодсон. Тэгээд хамгийн гол нь чи бид хоёр нэрээ хараад эрч хүч, сэргээш авахаар байя гээд “Зогсохгүй” гэж өгч байсан. Одоо шантрах бүртээ нэрээ хараад эрч хүч авдаг. Тийм учраас энэ нэрэндээ хайртай.

-Хөл хорионы энэ үед яг юу амжуулж байна. Шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж гэсэн үү ?
-Коронавирус гээд ажил хэсэг зогслоо. Гэхдээ жижиг бичлэгүүдээ хийгээд явж байсан. Э.Лууяа нэг шинэ дуу гаргасан удахгүй үзэгдчдэдээ хүргэнэ. Одоогоор “SBN” телевизтэй хамтран шинэ нэвтрүүлэг гаргахаар бэлтгэл ажилдаа ороод явж байна. Арав хоногийн дараа олон нийтэд түгээнэ. Мөн “Фантастик” продакшны ах нараасаа зөвлөгөө авч зунаас кино хийхээр төлөвлөчихсөн.

“Зогсохгүй” продакшн ирээдүйн өнгө төрхөө хэрхэн төсөөлж байна?

Нэгэнт зогсохгүй гээд эхэлсэн юм чинь цаашдаа баг хамт олноо өргөжүүлж кино уран бүтээл рүү орно. Өнөөдөр Монголын номер нэг продакшныг “Фантастик” гэж боддог. Тиймээс тэдний залгамж нь болоод “Зогсохгүй” продакшн гээд гараад ирж болохгүй гэж. Бидний хамгийн том мөрөөдөл бол цоо шинэ, шинэлэг уран бүтээлүүд хийж монголын нэрийг дэлхийд гаргах хүсэлтэй.

Зургийн тодорхойлолт алга байна.


Н.Цогзолмаа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хүний тархийг компьютерт холбох туршилт амжилттай боллоо

АНУ-ын технологийн салбарын тэрбумтан Илон Маск тархины бичил чип бүтээн, түүнийгээ гахай, сармагчинд амжилттай туршин технологийн дэвшилд хүрсэн. Хэдхэн сарын дараа Род арлын Браун их сургуулийн эрдэмтэд дэлхийн түүхэнд анх удаа хүний тархийг утасгүйгээр компьютерт амжилттай холбожээ.

Сүүлийн үед технологийн салбарт тархи, компьютерийг холбох(BCI) чиглэл олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа бөгөөд олон ч эрдэмтэн энэ талаар туршилт, судалгаа шаргуу хийж байгаа билээ. Харин Браун их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа ажлыг шинэ түвшинд гаргаж, 35, 65 настай хоёр эрийг оролцуулан бүтээсэн “braingate” технологийнхоо клиник туршилтыг хийсэн байна. Туршилтад оролцсон эрчүүдийн тархийг компьютерт холбон курсор хөдөлгөн програм идэвхжүүлэх, юм бичих зэрэг үйлдэл хийлгэж үзсэн аж.

Human Brain Wirelessly Connected To Computer For First Time Ever

Био технологийн олон улсын эрдэм шинжилгээний “IEEE Transactions on Biomedical Engineering” сэтгүүлд нийтлэгдсэн туршилтын тайлангаас үзвэл тархийг компьютерт холбож буй технологи бол 40г орчим жинтэй жижиг хүлээн авагч бөгөөд түүнийг тархинд тусгайлан байрлуулсан төхөөрөмжид залган алсын зайнаас компьютерт холбогдоход ашиглах гэнэ.

Туршилтад оролцсон хоёр эр тархиа компьютерт холбосныхоо дараа гараар бичиж буй хурдтай ижил хурдаар үг, өгүүлбэр зэргийг бичиж чадаж байсан гэнэ. Мөн мэргэжилтнүүдийн дүгнэснээр дээрх төхөөрөмжийг ашиглан тархиа компьютерт 24 хүртэл цаг холбоход ямар нэг сөрөг үр дагаваргүй аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Зөвлөгөө: Амралтын өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?

Амралтын өдрүүдэд маш олон зүйлийг хийж, амжуулна гэж төлөвлөх нь элбэг. Тиймээс та бүхэнд амралтын өдрүүдээ илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах 10 зөвлөмжийг хүргэж байна.


1.Ажлын өдрүүдэд өөр чадварөө хөгжүүл

Ажлын өдрүүд ихэнх хүмүүсийн хувьд давтагдмал, хэвшмэл үйлдлээс бүрдсэн нэгэн хэвийн уйтгартай байдаг. Харин амралтын өдрүүдэд өөр зүйлс хийж үзэх нь бүтээмж, хувийн аз жаргалд эергээр нөлөөлдөг. Тогтмол хийдэг зүйлсээсээ өөр юм хийх нь тархины нейроныг өөрчилдөг ба таны сэтгэх, юмыг өөр өнцгөөс харж хийх чадвар хөгждөг байна. Иймд та шинэ зүйлийг туршаад үзээрэй.

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж

2. Бүх зүйлийг хийх гэж бүү оролд

Хэрэв та амралтын өдрүүдэд хийх зүйлийнхээ жагсаалтыг гаргасан бол хийх ёстой ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд эрэмбэлж үзээрэй. Хамгийн чухал гэсэн хоёр гурван зүйл дээр л анхаар. Зарим ажил их ажиллагаатай боловч, үр өгөөж багатай байдаг.

Цаг төлөвлөлтийн шилдэг 5 арга – Blog's Bagun

3.Өглөө сэрсэн даруйдаа шууд босох хэрэгтэй

“Эрт босвол нэгийг дуулна” гэдэг үг байдагшүүдээ. Үр бүтээмжтэй байх талаар зөвлөмж, нийтлэл болгон л эрт босохыг чухалчилдаг. Босонгуутаа өдрийг эрчимтэй эхлүүлэх ямар нэг зүйл хийгээрэй. Жишээлбэл, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл өглөөний цай, гэрээ цэвэрлэх зэрэг байж болно. Ингэж өдрийг эхлүүлэх нь тэр өдрийн хэмнэлийг тогтоодог.

Өглөөг АЗ ЖАРГАЛТАЙ эхлүүлэх 10 арга зам

4. Тархиа амраа

Танд заавал хийж дуусгах ёстой ажил байхгүй бол тархиа амраах нь таны цаашдын бүтээмжид эерэгээр нөлөөлнө. Явган аялал явах, гудамжаар алхах, бясалгал хийх гээд тархийг амрааж, сэргээх төрөл бүрийн зүйлс бий. Бясалгал хийж сурахад тань туслах курс, гар утасны Headspace, Calm зэрэг олон аппликэйшнүүд тус болох юм.

5. Нойроо нөхөж ав

“Нойрны өр” гэж ярьдаг нь үнэхээр бодит зүйл юм. Нойрны өртэй байхад та байнга ядранги байхаас гадна байнгын нойр дутуу явснаар илүүдэл жин нэмэх, зүрхний эмгэг, чихрийн шижингээр өвдөх магадлал илүү өндөртэй болдог байна.

Хэрэв та ажил ихтэй байгаад нэг долоо хоногт нийт унтах цагаасаа 10 цаг хумсалсан бол амралтын өдрүүдээр 4 цагийг нь нөхөөд дараагийн ажлын өдрүүдээр өдөр болгон нэг нэг цагийн эрт унтаж нөхөх нь хамгийн үр дүнтэй байдаг байна. Мэдээж байнга ингэж нойроо нөхөхгүйгээр тогтмол 7-8 цагийн нойртой байх нь хамгийн эрүүл зуршил аж.

Амралтын өдрүүдээр нойроо нөхөж авах хэрэггүй

6. Хүсэж байгаа ажилдаа бэлд

Ажлын өдрүүдээр та одоо хийж байгаа ажлаа л хийдэг. Амралтын өдрүүдээр та харин хийхийг зорьж байгаа ажилдаа бэлдэж шинэ чадвар, чадавхиа хөгжүүлээрэй.

Шинэ оны зорилгодоо шантралгүй хүрэхэд туслах 5 арга | Ublife

7. Аль нэг өдрийг ажлаас ангид өдөр болгоорой

Ажил амралтаа зөв зохицуулах нь хүн болгонд чухал. Харин та амралтын өдөр ч ялгаагүй ажлын имейлээ шалган, амжаагүй ажлаа дуусгахаар суудаг бол амралтын хоёр өдрийн ядаж нэгийг нь ажилтай огт холбоогүй өдөр болгох зарчимыг хэрэгжүүлээрэй.

SORRY-NO-WORK-ITS-A-HOLIDAY - Youth Village Zimbabwe

8. Хэрэв үнэхээр ажиллах хэрэгтэй байгаа бол өөртөө цагийн хязгаарлалт тавь

Ажилдаа анхаарлаа хандуулах 1-2 цагийг гарган түүнийгээ дуусмагц ажил дууссан үгүйгээс үл хамааран нэгдэх өдрийн өглөө хүртэл нөүтбүүкээ унтрааж сураарай.

Амралтын өдөр хийх 12 “амархан” зүйл ~ ZALUU.COM: Үндэсний тэргүүлэгч сайт

9. Сайн үйлсэд нэгд

Бусдын сайн сайхны төлөө ажиллах нь хүнд сэтгэл ханамж өгөхөөс гадна, бусадтай харилцаж, хүмүүст туслан, тэдэнтэй харьцсанаар таны амьдралыг харах өнцөгийг шинэчилж өгдөг. Байгаль орчин, ядуурал, эрүүл мэнд гээд олон төрлийн асуудалд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг хувь хүмүүс ба байгууллагууд ихээр явуулдаг болсон.

Олон нийтэд зориулсан сайн үйлс

10. Ням гаригийн оройг хөгжилтэйгээр өнгөрүүл

Ням гаригийн үдэш та өөрийн дуртай зүйлээ хийж сураарай. Ододтой бүжиглэе шоуг үзэх, ном унших, шинэ хоолны жор турших, бясалгал хийх зэрэг танд баясал авсрах зүйлсийг хийгээрэй. Мөн өнгөрсөн долоо хоногийн талаар бодож, дүгнэх хугацаа гаргаж болно. Юуг амжилттай хийсэн, юунд та баяртай байгаа, ирэх долоо хоногийг яаж илүү үр дүнтэй болгох талаар бодож болно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дауны холбооны гишүүн, сурагч Т.Тэлмүүн “ТРИО” кинонд тогложээ

Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн жүжигчин Д.Баттөмөрийн найруулж буй “Трио” кинонд дүр бүтээжээ.

Энэхүү кино нь даунтай хүүхэд анх удаа тоглосон, мөн даунтай иргэний дүрийг онцлон гаргаж байгаа Монголдоо анхдагч бүтээл болох гэж буйгаараа онцлог юм.

Монголын дауны холбоо болон хүүгийн гэр бүл, ангийн багш Агиун тус кинонд зөвлөгөө өгч, хамтран ажилласан байна.

“Дауны хам шинж бие, хэл, сэтгэл мэт гуравласан хромосомоос үүдэлтэй. Асуудал дүүрэн дэлхий ертөнц, төвөг ярвигтай орчин цагт хүмүүний аз жаргалын томьёог даунтай хүнээс олох боломжтой. Бид даунтай иргэний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чадвал тэд бидэнд амьдралын утга учрыг мэдрүүлдэг.

Даунтай хүнээс дөлдөг, хэт өрөвдөх эсвэл ялгаварлан гадуурхдаг, түүнчлэн “монголоид, монголизм” гэх үгстэй холбон бүдүүлгээр тайлбарлах хандлага манай нийгмээс арилаагүй хэвээр л байгаа. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл байдаг. Энэ бол хайр. Бид хэнийг ч үлдээх ёсгүй. Эцсийн эцэст хүмүүн гэх өчүүхэн бид бүгдээрээ эцэг тэнгэр, эх дэлхийн хаялага дор эрт, эдүгээ, ирээдүйн гурамсан холбоон (трио) дундаас зугтан орших ямар ч аргагүй билээ” хэмээн Монголын дауны холбооноос мэдээллэв.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Рианна үс арчилгааны бүтээгдэхүүн гаргахаар болжээ


Рианнагийн “Fenty beauty” гэх гоо сайхны брэнд тун ч амжилттай яваа. Харин тэр одоо үс арчилгааны бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгааг “Glamour” сэтгүүл мэдээллээ.

Тодруулбал түүний нэр дор байдаг Roraj компани Fenty Hair гэх худалдааны тэмдгийг бүртгүүлсэн ба уг бүртгэлд “‘Fenty Hair шошгыг үсний будаг, үсний тос, шампунь зэрэг үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглана” хэмээн дурджээ. Одоогоор Рианна албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Сонирхуулахад косметик бүтээгдэхүүн санал болгодог Fenty Beauty брэнд одоо ч зах зээлд амжилттай байгаа бол LVMH групптэй хамтран үүсгэн байгуулсан тансаг зэрэглэлийн Fenty брэнд цар тахлын улмаас загварын салбараас түр завсарлага аваад байгаа юм.

Түүнчлэн сүүлийн үед үс арчилгааны бүтээгдэхүүн санал болгодог Gisou, Ouai, Dae зэрэг брэндүүд нь хэрэглэгчдийн дунд ихээхэн алдартай болж байгаа тул “Fenty Hair” брэндийг ч мөн амжилт хүлээж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Инээдмийн баярын тухай сонирхолтой баримтууд

Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Энэхүү баярыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг ч хэрхэн үүссэн тухай бодит мэдээлэл байдаггүй. Харин домог, цуу яриа их бий.

Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баярыг тэмдэглэж иржээ.


4 сарын 1 буюу Инээдмийн баяр хэрхэн үүсэн бэ ? - Shuurhaim

Энэ өдөр гэр бүлийн хүрээнд болон хөрш гээд бүгд л нэгнээ хууран мэхэлж, эвгүй байдалд оруулах хөгжөөнт тоглоом бөгөөд үүний дараа “дөрөвдүгээр сарын нэгэн шүү” хэмээн нөгөө хүнээ хэлж айвшируулдаг байна.

Инээдмийн баяр хэрхэн үүссэн бол – updown.mnХамгийн энгийнээр тайлбалавал хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг амралтын өдөрт зориулсан баяр юм.

Орчин үед уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр баяраа тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна. Сүүлийн үед энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалтай худал мэдээллийг тараан хөгжилддөг болжээ.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ЭНЭ ӨДРИЙГ УЛС ОРОН БҮРТ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Францчууд шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байна.

Тэнэгүүдийн баяр

Харин Европын ихэнх оронд “Тэнэгүүдийн өдөр” гэдэг. Энэ нь бие биеэ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд гэж үздэг.

Америк болон Их Британи XVIII зуунаас “хуурдаг өдөр” хэмээн тэмдэглэж иржээ. Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй бий.

Ромын алдартай 10 гладиаторХарин Германчууд “хамгийн азгүй” өдөр хэмээн тэмдэглэдэг.

Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь билгэдэж азгүй, инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.







Н.Цогзолмаа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өрөөний өнгө хүүхдийн зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнгө нь урам зориг өгөх, тайвшруулах, баярлуулах зэрэг олон нөлөөллийг үзүүлж байдаг. Тэгвэл өрөөний өнгө хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.


1.УЛААН ӨНГӨ: Анхаарал төвлөрөх чадварыг сайжруулна

Улаан өнгө эрч хүч, баяр баяслыг билэгддэг. Тархийг баясгаж, хөөргөж, эрч хүчтэй болгож, зүрхний хэмнэлийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч, хэт их улаан өнгө нь түрэмгүй зан авирыг өдөөж, анхаарал төвлөрөх чадварыг алдагдуулдаг байна.

2.УЛБАР ШАР: Өөртөө итгэлтэй, бие даасан байдлыг илэрхийлнэ

Улбар шар өнгө нь түгээмэл хэрэглэдэг өнгө биш юм. Дулаахан, нөхөрсөг, залуу насны өнгө учраас хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой. Энэ нь өөртөө итгэх итгэл, нээлттэй байдал, бие даасан байдлыг дэмждэг.

3.ШАР ӨНГӨ: Анхаарал төвлөрөх чадвар, санах ойг нэмнэ

Шар өнгийг баяр хөөр, аз жаргалын өнгө гэдэг. Харин судлаачид үүнийг анхаарал төвлөрөх чадвар, санах ойг нэмдэг гэж үзжээ. Тиймээс хэт их шар өнгө нь уур,бухимдлыг өдөөдгийг анхаарах нь зүйтэй.

4.НОГООН ӨНГӨ: Хүүхдийн унших, ойлгох чадварыг сайжруулна

Ногоон өнгө хүүхдийн унших хурд, утгыг ойлгох чадварыг сайжруулдгийг судлаачид тогтоожээ.

5.ЦЭНХЭР ӨНГӨ: Уур бухимдлыг бууруулна

Цэнхэр өнгө улаан өнгөний эсрэг нөлөө үзүүлдэг. Энэ өнгө нь уур уцаар, түрэмгий мэдрэмжийг бууруулж, зүрхний хэмнэл, цусны даралтыг бууруулдаг. Ялангуяа гэнэтийн, огцом, цочмог, түргэн зантай хүүхдүүдэд цэнхэр өнгө илүү тохиромжтой аж.

6.НИЛ ЯГААН: Урам зориг, бүтээлч сэтгэлгээ, мэргэн ухааны өнгө

Нил ягаан өнгө амбиц, өөртөө итгэх итгэлийн өнгө юм. Хүүхдийн мэдрэг, мэдрэмжтэй байдал, урам зоригийг хөгжүүлнэ. Хэрвээ хүүхэд угийн мэдрэг бол, энэхүү өнгийг ашиглах хэрэггүй.

7.ЯГААН ӨНГӨ: Тайвшруулах өнгө

Охидын өрөөнд ягаан өнгийг төлхүү хэрэглэдэг ч, хүйс хамаарахгүй хүүхдийг тайвшруулах ач тустай өнгө юм.

8. ДУЛААН ӨНГӨ: Тохилог, тав тухыг өдөөнө

Дулаан өнгө аз жаргал, тав тух, тохилог байдлыг бий болгодог. Энэ нь орон зайг илүү нээлттэй, том болгож харагдуулдаг. Мөн дан ганц бор, шаргал өнгөөр хязгаарлагдахгүй.

9. ХҮЙТЭН ӨНГӨ: Тайвшруулна

Энэ өнгө нь тайвшруулах үр дүнг хүүхдэд үзүүлдэг. Мөн орон зайг том харагдуулдаг ба зөөлөн өнгийг хольж өгснөөр халуун дулаан, тав тухтай мэдрэмжийг өгдөг.

Н.Цогзолмаа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Райан Рейнольдсын гол дүрд нь тоглосон “Free Guy” кино наймдугаар сард нээлтээ хийнэ

“Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг өнгөрсөн жил Америкийн жүжигчин, продюсер Дуэйн Жонсон 87.5 сая ам.долларын орлогоор дахин тэргүүлсэн бол Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчдийн нэг Райан Рейнольдс 71.5 сая ам.долларын орлоготойгоор аман хүзүүдсэн.

Тэгвэл “Free Guy” зөгнөлт, инээдмийн кино ирэх наймдугаар сарын 13-нд нээлтээ хийхээр боллоо.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өмнөд Солонгосийн дуучин IU-гийн “BBIBBI” дууг 200 сая хүн үзжээ

Өмнөд Солонгосын дуучин Ай Ю-гийн /IU/ BBIBBI клип YouTube суваг дээр 200 сая үзэгчтэй боллоо. Энэ нь түүний 200 саяын босго давсан анхны клип юм.

BBIBBI клипийг 2018 оны аравдугаар сарын 10-нд Ай Ю-гийн уран бүтээлийн 10 жилийн ойд зориулан гаргасан бөгөөд энэ сарын 23-нд 200 сая үзэгчтэй болсон юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Facebook” компани 6-13 насны хүүхдэд зориулсан “Instagram” бүтээнэ

Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох “Facebook” компани 6-13 насны хүүхдүүдэд тусгайлан зориулсан “Instagram Kids” платформыг хөгжүүлж байгаа аж. “Facebook” компанийн бодлогоор 13-аас доош насны хүүхдүүд ашиглахыг хориглодог.

Харин сүүлийн үед “Instagram” сүлжээнд өсвөр насныхныг дээрэлхэх, доромжлох явдал их гарч, олон нийтийн зүгээс гомдол их гарах болсон учир энэ насныханд аюулгүй байдлаар олон нийтийн сүлжээг ашиглах боломж олгохын тулд ийм шинэ аппликейшн гаргаж байгаа аж. Түүнчлэн хүүхдүүд өөрсдөө ч хуурамч хаяг нээж, эрсдэлд орох болсон юм.

“Бид хүүхдүүд, эцэг эхчүүдэд айх айдасгүй шинэ орчинг үүсгэхийн тулд, мөн шинэ эриний хүүхдүүддээ зориулан өсч хөгжих, харилцаа холбоотой байхад нь туслахын тулд энэхүү платформоо хөгжүүлж байна” гэж “Instagram”-ийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Вишал Шах ярьсан байна.