Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2021 онд тренд болох гар цүнхнүүд

Жил бүр загварын өнгө төрх өөрчлөгдөж байдаг. Тэгвэл энэ жил чухам ямар цүнх тренд болж буйг сонирхуулж байна.


NEOUS – SATURN

Алдарт уран барималч Барбара Хепуортийн баримлаас сэдэвлэсэн багтаамж сайтай шопер цүнх. Цүнхний бариулыг өөрийн хүслээр урт, богино болгох боломжтой төдийгүй урд болон ар хэсэг нь хоёр өөр өнгийн арьсаар хийгдсэн тул хажуу талаасаа тун сонирхолтой харагддаг.

2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 1)

REIKE NEN – OVAL

Маш энгийн хэлбэртэй юм шиг боловч өвөрмөц газар байршсан бариул нь бусад загваруудаас ялгардаг. Мөн бариул дээрх металлик оруулга нь цүнхийг улам бүр чимж өгсөн.

2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 2)

MANSUR GAVRIEL – ZIP BUCKET

“Mansur Gavriel” брэндийн хувин хэлбэрийн гар цүнх нь 2013 онд анх гарч байжээ. Тухайн үедээ жижиг брэндүүдэд амжилтад хүрэх үүд хаалгыг нь нээж өгсөн аж. Тэгвэл энэхүү асар их амжилт олсон “Bucket” загвараа брэнд саяхан шинэчилж, үдээсний оронд цахилгаанаар түгжигддэг Zip Bucket хувилбарыг гаргажээ.

2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 4)


JIL SANDER

Ямар нэгэн илүү деталь, чимэглэлгүй хобо загварын энэхүү гар цүнх юм. Өөрийн минимал хийцээрээ хүн бүрийн сэтгэлийг татна гэдэгт итгэлтэй байна.

2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 5)

JACQUEMUS – LE COUSSIN

“Jacquemus” брэндийн хавар-зуны шинэ цуглуулгад дэр мэт харагдах гар цүнх оржээ. Мөн л энэ оны гол тренд цүнхнүүдийн нэг болох төлөвтэй байна.

2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 6)

BALENCIAGA – BOND

2000-аад оны загвар энэ онд ч ноёрхох нь тодорхой болсон энэ үед багет хэлбэрийн цүнхнээс эргэлж хийж байгаа юм. Тэгвэл “Balenciaga” брэндийн шинэхэн загвар нь багет хэлбэртэй хэдий ч илүү футуристик, сонирхолтой хийцтэй болсон нь загварынхны анхаарлыг ихэд татаад буй.

2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 7)

ELLEME – VAGUE

Хуниралдсан арьстай энэхүү гар цүнхийг “Парисын Elleme” брэнд 10 гаруй өнгийн сонголттойгоор гаргадаг. Маш хөнгөн бөгөөд ямар ч хувцсан дээр хувьсан зохицох чадвартай, мөн багтаамж сайтай юм.

2021 онд тренд болох гар цүнхнүүд (фото 8)

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Япончуудад зориулсан монгол цуйвангийн жорууд

“Монгол цуйван хэр вэ гэж” “Чака Ланд” хамтлаг дуугаар асуусан билээ. Иймээс яончуудад цуйван хийх арга, жорыг хүргэж байна


Цуйван хийх олон төрлийн арга байдаг.

Орц: /4 хүний порц хоол болно/

  • 2 ш лууван
  • 2 ш сонгино
  • 2-3 хумс сармис
  • 200 гр байцаа
  • 300 гр мах
  • Том, жижигээсээ хамаараад 2-3 элдүүр гурил, плиткан дээрээ хайрч бэлтгэсэн байж болно
  • давс
  • ус
  • 50-75 мл тос, махныхаа өөхнөөс шалтгаалан тосоо тааруулна

Бэлтгэх нь:

Сонгиноо арилгаад нарийхан хэрчинэ. Лууван, байцаа, махаа мөн адил нарийхан хэрчинэ. Гурилаа нимгэлэн элдээд плиткан дээрээ тавьж хайрна.

Дараа нь тосоо хийж халаана. Дээрээс нь сонгиноосоо нэмж хэсэг хуурсны дараа луувангаа нэмж хийнэ. Тос нь шаргалтаад ирэхээр махаа нэмж борлуулна. Давсаа нэмж амтлаад байцаагаа хийнэ. Нэлээд хуурсны дараа усаа хийн дахин буцалгана. Тэгээд бэлтгэсэн гурилаа хийж чанана. Ширүүн гал дээр 3 орчим минут буцалгаад галаа багасгана. 10 орчим минутын дараа галаа унтраагаад үлдсэн сонгино, жижиглэн хэрчсэн сармисаа нэмнэ. Ийнхүү бэлэн болсон цуйвандаа бага зэрэг тос хийгээд, сэрээгээр гурилаа салган холиод, таваглана.

Дарааагийн жор: Гурил, мах, лууван, манжин, чинжүү орно.

Эхлээд мах болон ногоогоо нарийхан хэрчиж хуурна.

Алхам 2: Гурилаа зуурч элдээд тосоор тослоод дээр дээрээс нь давхарлан тавьж хэрчиж бэлдэнэ.

Алхам 3: Хуурсан мах ногоон дээрээ ус хийж буцалгана.

Алхам 4: Хэрчсэн гурилаа элтгэсэн шөлөн дээрээ хийж эхний удаад 5 мин ширүүн гал дээр чанана. Түүний дараа дахин 5 минут дунд зэргийн гал дээр чанаж, сүүлд нь ширүүн гал дээр 2 минут жигнээд бэлэн болно.

МОНГОЛ ЦУЙВАНГИЙН ТАЛААРХ ВИДЕО ЖОРЫГ ХҮРГЭЖ БАЙНА


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

CHAKA LAND: Бидний хийсэн дуу бол Япончуудын төсөөлдөг Монгол улс

Монголоор дуулдаг Японы Окинавагийн Chaka land хамтлагийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

ChakaTomo2021 гэдэг инстаграм хаягтаа “Би Япон хүн. Монголыг маш их сонирхдог. Монгол хэл сурч дуу зохиож байгаа. Дууны дүрс бол Япончуудын төсөөлдөг Монгол улс юм” хэмээн бичжээ.


No description available.

Тус хамтлагийг Chaka Land гэдэг бөгөөд Монголын соёлыг дэлхий нийтэд таниулж, өвөрмөц хэв маягаар уран бүтээл туурвиж буй залуу хамтлаг юм.

Хамтлагийн гишүүд Монголд очихыг маш ихээр хүсдэг бөгөөд Монгол Улсын соёлыг хүндэлж, биширч явдагаа илэрхийлжээ.

No description available.

CHAKA LAND ХАМТЛАГИЙН ДУУНУУДААС ХҮРГЭЖ БАЙНА



Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Fortnite өнгөрсөн жил 5 тэрбум ам.долларын ашиг олжээ

АНУ-д байрлалтай “Epic Games” компанийн 2017 онд нийтэд зарласан “Fortnite” тоглоом хүүхэд залуусын дунд ихээхэн алдаршаад байгаа билээ.

App Store-оос олдог орлого нь нэмэгдэх үед Apple компанитай шүүхийн маргаанд хүрсэн тус тоглоом нээлтээ хийсэн эхний жилдээ буюу 2018 онд 5 тэрбум ам.долларын (14.2 их наяд төгрөг) ашиг олсон юм.

2019 онд ашгийн хэмжээ нэг тэрбумаар буураад байсан тоглоомын орлого 2020 онд 3.6 тэрбум болж буурах төлөвтэй байв. Гэвч саяхан гаргасан тайлангаар 2020 оны ашгийн хэмжээ 5.1 тэрбум ам.долларт хүрчээ.

Дэлхий даяар 3200 гаруй ажилтантай Epic Games компанийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ нь 2018, 2019 онд нийт 235 сая ам.долларын орлого оруулсан нь “Fortnite” ямар чухал бүтээл болох нь харагдана.

Тиймдээ ч Apple-ийн дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр App Store-оос хассан тус тоглоомыг iPhone хэрэглэгчдэд хүргэхийн тулд шүүх дээр хүчтэй маргаан дэгдээд байгаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Сөүл хотын айл өрхүүдийн 33 хувийг ганц биечүүд бүрдүүлж байна

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын айл өрхүүдийн хамгийн том хэсэг буюу 33 хувийг ганц бие иргэд бүрдүүлж байгааг өчигдөр гаргасан албаны статистик тоо баримт харуулжээ.

Арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд Сөүл хотын 4,041 айл өрхийг санамсаргүй аргаар түүвэрлэн судлахад 33.3 хувь нь ганц, 25.8 хувь нь хоёр, 20.6 хувь нь гурав, 19.2 хувь нь дөрвөн ам бүлтэй айлууд байжээ.

Ганц ам бүлтэй айлуудын 41 хувийг залуу үеийнхэн, 22.6 хувийг ахмад насныхан, 16.2 хувийг дундаж насныхан бүрдүүлсэн байна.

Ганцаар амьдрахад тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийг нэрлэхийг хүсэхэд өвчин зовлон (32.5 хувь), ганцаардал (23.3 хувь), санхүүгийн аюулгүй байдал (20.3 хувь) гэж тус тус хариулжээ.

2018 онд Сөүл хотын айл өрхийн жилийн дундаж орлого 49.2 сая вон байсан бол сүүлийн судалгаагаар 50,82 сая вон (45.900) болж нэмэгдсэн байна.

Тус хотын айл өрхүүдийн дундаж өрийн хэмжээ 44.08 сая вон байгааг тогтоожээ. Зөвхөн өртэй айл өрхүүүдийг ялгаж дундажлахад энэ хэмжээ 99.78 сая вонд хүрсэн байна.

Өр үүсгэх гол хүчин зүйлүүд нь байр түрээслэх (43.2 хувь), байр худалдаж авах (38.7 хувь), гэртээ хөрөнгө оруулалт хийх (5 хувь) байжээ.

Айл өрхүүдийн 42.4 хувь нь өөрийн эзэмшлийн байранд, 37 хувь нь лизингийн байранд, 19 хувь нь түрээсийн байранд амьдарч байна.

Сөүл хотын захиргаа удахгүй тус хотын оршин суугчдын амжиргааны түвшин, нөхцөл байдлыг тогтоох зорилгоор уг судалгааг зохион байгуулжээ.

Өмнөд Солонгос даяар ганц биечүүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь оройтож гэрлэх, хүн ам хөгшрөхөд нөлөөлж байна.

Өнгөрсөн оны байдлаар 51.8 сая хүн амтай тус улсад 9.06 сая ганц ам бүлтэй өрх айл бүртгэгдсэн нь 2019 оныхоос 6.77 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тэд улсынхаа нийт айл өрхүүдийн 39.2 хувийг буюу хамгийн том хэсгийг бүрдүүлж байна.

Сөүл хотын шинэ захирагч О Се Хүүн өнгөрсөн сард ганц ам бүлтэй айл өрхүүдэд чиглэсэн нийгмийн бодлого боловсруулах ажлын хэсгийг шинээр байгуулжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Онгоцноос үнэтэй “LV”-ийн шинэ цүнх

Францын тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” брэндийн 2021 оны өвөл, намрын коллекцид багтсан нисэх онгоцны хэлбэртэй цүнх цахим сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татжээ. Дэлхийн хэвлэлүүд ч уг цүнхний талаар бичиж эхэлсэн байна.

Эрчүүдэд зориулсан энэ цүнхний үнэ хэрэглэгчдийг ихэд гайхшруулсан байна. Америкийн загвар зохион бүтээгч Биржил Аблогийн бүтээсэн энэ цүнх 39 мянган ам.долларын үнэтэй аж.

Онгоцноос үнэтэй “LV”-ийн шинэ цүнх

Нэгэн твиттер хэрэглэгч онгоцны зураг тавиад “Жинхэнэ онгоц үүнээс хамаагүй хямд үнээр авах боломжтой” хэмээн жиргэсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Энэ жил гар цүнхний үнэ нисч өгч дээ” хэмээн хошигносон байна.

Гэхдээ үүнээс илүү үнэтэй тансаг брэндийн цүнх олон байдаг. Тухайлбал, дэлхийн хамгийн үнэтэй цүнхнүүдийг худалдаалдаг “Hermes” брэндийн “Birkin” коллекцийн цүнхнүүд загвараасаа шалтгаалаад 40-500 мянган ам.доллараар худалдаалагддаг. Эдгээр цүнхийг хийхэд тугал, тэмээн хяруул, матрын арьсыг ашиглажээ. Мөн “Fendi”-ийн “Peekaboo Iconic Mini” хэмээх цүнх 40 мянган ам.доллараар зарагдаж байв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэнжийн мянгад ​”Ногоонбаатар” эко урлагийн Олон улсын наадам болно

Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжилттэй “Ногоонбаатар” Эко Урлагийн Олон Улсын Наадам нь монгол, франц, герман, чех уран бүтээлчидтэй хамтран энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Наадам эхэлснээр Герман, Франц, Чех улсын уран бүтээлчид, мэргэжилтнүүд Монголоос сонгогдсон 24 уран бүтээлчтэй гудамжны болон олон нийтийн урлаг, ногоон санаачилгын талаар туршлага солилцлоо. Гаднын уран бүтээлчид Монголд ирэх ёстой байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас онлайн хэлбэрээр оролцож байгаа ажээ.

Энэхүү наадмыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл, Дүрслэх Урлагийн Академи хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллаж байна.

Төслийн хамтрагчаар Чингэлтэй дүүрэгт байрлах Уулын нуур цэцэрлэгт хүрээлэн сонгогдсон ба тус хүрээлэнгийн дотор хэсэгт болон Нарантуул 2 захаас цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 600 метр гудамжинд Ц.Ариунтөгс, М.Батзориг, Т.Энхболд, Э.Жанцанхорол, Р.Лувсандорж, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан Н.Амарсайхан, О.Төгөлдөр, Б.Идэр, Р.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Э.Цагаанцоож, Ж.Шижирбаатар, М.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр нарын Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зураг, баримал зэрэг бүтээлүүдээ туурвилаа.

No photo description available.

Тэд бүтээл туурвих явцдаа агаарын бохирдлын хор уршгийг таниулах, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх дээр анхааран ажиллах юм. Уран бүтээлчдийг ажиллаж байх явцад оршин суугчид олноор ирж үзэхийн сацуу баярлаж талархсанаа илэрхийлсээр байна. Төсөл хэрэгжиж дуусахад Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн хавь ойр урлагийн орчин болон хувирах ба зам дагуу алхах иргэдэд музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

Түүнчлэн тус наадмын хүрээнд агаарын бохирдлын сэдвээр дунд сургуулийн сурагчдын дунд зургийн уралдаан, Дүрслэх Урлагийн Академийн оюутнуудын дунд иллюстраци зургийн уралдаан зарласан ба шалгарсан бүтээлүүдийг томоор хэвлэн Уулын нуур хавийн гудамжинд байршуулна.

Урлагийн хөтөлбөрүүдээс гадна тус наадмын үйл ажиллагааны хүрээнд Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн төв байрыг дулаалах төслийг Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Жэрэс” ТББ хэрэгжүүлж байна.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” түүхэн киноны албан ёсны трэйлер гарлаа

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” нэртэйгээр албан ёсны трэйлерээ цацаж эхэллээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн энэ киног тулаант, уран сэтгэмжийн төрлөөр бүтээж байгаа бөгөөд өнгөрсөн 10 сард анхны танилцуулгаа үзэгчдэд дэлгэсэн.

Гурван улирлын турш зураг авалтаа хийж, жил дамнан үргэлжилж буй энэ киноны гүнжийн дүрд залуу жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа билээ.

Харин Хайду хааны дүрд жүжигчин О.Гэрэлсүх, гүнжийн
сэтгэлт залуу горлос овгийн Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хунтайжид
жүжигчин С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт Гавьяат
жүжигчин Д.Төмөртогтох, Хасан сайдад Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд
П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн,
Шибкан хатанд Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид жүжигчин Д.Мөнхтөмөр,
Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тогложээ.
Киноны эх зохиол шидэт реализмын хэлбэрээр бичигдсэн тул
кино тулаант, эпик төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор
Ц.Байдрагийг сонгожээ. Киноны Ерөнхий продюсерээр Д.Болдхуяг, ерөнхий
найруулагч С.Баасанжаргал, зураглаач Г.Бат-Ирээдүй, эвлүүлгч графикч
Б.Чинзориг, ерөнхий зураач Л.Батбилэг, тайзны ерөнхий зураач Н.Батжаргал, дууны
найруулагч С.Нэргүй, нүүр будагч Б.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.
Уг киноны зураг авалтыг 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сум,
Хэнтий, Дундговьд хийсэн бол, энэ зун Хайду, Хубилай хааны их цэрэг, тулааны
зургуудыг Архангай, Баян-Өлгийн Алтай таван богдод үргэлжлүүлээд дуусах юм
байна. “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” тулаант уран сайхны кино энэ оны
сүүлчээр ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“Twitter” компанийн орлого нэг тэрбум ам долларыг давлаа

“Twitter”-н нийт орлого энэ оны эхний гурван сарын хугацаанд нийт 1.04 тэрбум ам.долларт хүрсэн тухай тус компанийн санхүүгийн тайланд дурдсан байна.

“Компанийн орлого 2021 оны эхний улиралд 1.04 тэрбум ам.долларт хүрснийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлт болжээ” гэж “Twitter” компанийн санхүүгийн захирал Нед Сигал мэдэгджээ.

Түүнчлэн тайлант үеийн зар сурталчилгаанаас олсон орлого 899 сая ам.долларт хүрснийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 32 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Харин хоёрдугаар улиралд компанийн орлого 980 саяаас 1.08 тэрбум ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Эмэгтэйлэг төрх, байгалийн хоорондох уялдаа холбоог харуулах гэрэл зургууд

Испанийн гэрэл зурагчин Карлота Геррерогийн хэв маягийг илэрхийлсэн гэрэл зургуудыг хүргэж байна.

Тэрээр 1989 онд Барселона хотод төржээ. Өсвөр насандаа гэрэл зураг сонирхож эхэлсэн бөгөөд түүний бүтээл нь эмэгтэйлэг байдал, бие махбодь, байгалийн хоорондох уялдаа холбоог харуулдаг. Карлота феминизм болон хүний мөн чанарыг хослуулсан эфирийн шинж чанартай бүтээлийг бий болгодог.

Тэрээр Helmut Lang, Mugler, Givenchy эсвэл Dior зэрэг дэлхийн брэндүүд болон Розалия, Соланж, Рупи Каур, Арка зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байв.

Photography Carlota Guerrero (Porter Edit)

Fotografía: Carlota Guerrero: la mujer es una diosa | Cataluña

Carlota Guerrero | English | Metal Magazine


photography spotlight: carlota guerrero. / sfgirlbybay


Overthrow Underwear - Carlota Guerrero | Chantelle


The Most Inspiring Visuals from Artist Carlota Guerrero | The Folklore


Awkward Moments: A collaborative life tutorial performance - marta armengol


Desigual: besos, desnudos y la colección de Miranda Makaroff en Miami Art  Basel - Noticias : evenements (#1166348)


ROSALÍA - AUNQUE ES DE NOCHE on Behance


Overthrow Underwear - Carlota Guerrero | Chantelle


CARLOTA GUERRERO RELEASES FIRST BOOK 'TENGO UN DRAGÓN DENTRO DEL CORAZÓN' —  NR


Carlota Guerrero: “I have a dragon in my heart.” | 1854 Photography


Н.ЦОГЗОЛМАА