Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Домогт ABBA хамтлаг дахин нэгдэж, аялан тоглолт хийнэ

Шведийн алдарт ABBA хамтлаг орчин үеийн залууст “Dancing Queen” гэж юу болохыг харуулах гэж байна.Тодруулбал тус хамтлагийн гишүүд тун удахгүй виртуал аялан тоглолт хийнэ гэдгээ мэдэгджээ.

Алдарт

Саяхан хамтлагийн гишүүд болох Бенни Андерссон, Агнета Фельтског, Бьорн Ульвеус, Анни-Фрид Лингстад нар продюсер Саймон Фуллер болон Universal Music Group-тэй хамтарч ажиллахаар болсон байна. Тэд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан виртуал аялан тоглолт хийхээр шинэ төсөл боловсруулж байгаа аж. Тоглолтод хамтлагийн гишүүдийн нүүр царайг тусгай холограмын тусламжтайгаар бүтээж, амьд хөгжимтэй хослуулан тоглох болно. Энэхүү технологийн шийдэл нь залуу үеийнхэнд домогт ABBA хамтлагийг илүү дэлгэрэнгүй танилцуулах зорилготой юм.

Домогт АББА

ABBA хамтлаг энэхүү аялан тоглолтоо 2019 онд хийхээр төлөвлөж байгаа ч одоогоор тодорхой хугацаа заагаагүй байгаа юм. “Бидний нүүр царайг дижитал хувилбарт шилжүүлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах болно” гэж Бенни Андерссон ярьжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Friends” цувралын тусгай анги энэ сард цацагдана

Нью-Йорк хотын хөгжилтэй зургаан залуугийн түүхийг өгүүлэх “Найзууд” цувралынхан 25 жилийнхээ ойн дээр эргэн нэгдэж, тусгай бүтээл гаргахаар болсон талаараа мэдэгдсэн.

Улмаар зураг авалтаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлээд байсан юм. Тэгвэд үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй тус уран бүтээлийн албан ёсны трейлэр цацагджээ. Түүнчлэн тус кино тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн HBO MAX-аар гарахаар болсон байна.

Тус цуврал нь “Emmy” шагнал гардуулах ёслолын зургаан төрөлд, “Алтан бөмбөрцөг” наадмын нэг төрөлд тус тус ялалт байгуулж кино урлагийн шилдгүүдийн нэгд тооцогддог байна.

Тусгай ангид олны танил, алдартай уран бүтээлчид тоглосон гэдгээрээ онцлог юм. Тухайлбал:

  • BTS
  • DAVID BECKHAM
  • JUSTIN BEIBER
  • JAMES CORDEN
  • CINDY CRAWFORD
  • CARA DELEVINGNE
  • LADY GAGA
  • ELLIOTT GOULD
  • LARRY HANKIN
  • KIT HARINGTOM
  • MINDY KALING
  • THOMAS LENNON
  • CHRISTINA PICKLES
  • TOM SELLECK
  • LAMES MICHEAL TYLE
  • MAGGIE WHEELER
  • REESE WITHERSPOON
  • MALALA YOURAFZAI зэрэг алдартнууд тусгай ангид тоглосон байна.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хөсөгтөн” хамтлагийн цомог Ази, Номхон далайн бүсэд тэргүүлжээ

Үндэсний язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Английн “Сонглайнс” сэтгүүлийн газраас шалгаруулдаг олон улсын хөгжмийн шалгаруулалтад Ази, Номхон далайн бүсээс тэргүүн байр эзэлжээ.

Энэ талаар хөгжмийн зохиолч, их хуурч “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболдоос тодруулахад “Манай хамтлагийн уран бүтээлчид Францын “Routes Nomades” холбоогоор дамжуулан “Бюда мюзик лэйбэл”-тэй хамтран гаргасан “Жангар” цомог маань Английн “Сонглайнс” сэтгүүлийн газраас шалгаруулдаг хөгжмийн фестивальд оролцож, тэргүүн байр эзэлсэн баярт мэдээг өчигдөр хүлээн авлаа.

Ази, Номхон Далайн бүсээс тэргүүн байр эзлэнэ гэдэг бол “Хөсөгтөн” хамтлагийн хувьд нэр төрийн хэрэг. Оны эхэн үеэс эхэлсэн энэ шалгаруулалтад олон орны уран бүтээлчдийн бүтээл нэр дэвшсэн, томоохон хэмжээний шалгаруулалт болсон байгаа. Covid-19 халдварын улмаас гар дээрээ авч чадаагүй цомог маань ийнхүү олон улсад үнэлэгдэж байгаад сэтгэл өндөр байна. Бидний шинэ цомог худалдаанд гарсан цагаасаа олон улсад өндөр амжилт гаргаж байгаа. Манай хамтлагийн тоглолт хоёр жил дараалан хойшилсон. Гэхдээ удахгүй сайхан цаг ирж, хилийн чанад дахь аялан тоглолтууд маань үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хамтлагийн “Жангар” цомгийн тухайд сонсогч фэнүүдийнх нь гарт очсон цагаас дэлхийн хөгжмийн салбарын мэргэжилтэн, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа аж. “Хөсөгтөн” хамлагийг мэдээллийн технологийн эрин үед нүүдэлчдийн соёл уламжлалыг гайхуулж, хөсөг тэргээр аргагүй л дэлхийд өрсөлдөж байна хэмээн хөгжмийн мэргэжилтнүүд цахим хуудастаа нийтэлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Forbes” сэтгүүл 2020 онд хамгийн их ашиг орлоготой ажилласан 10 тамирчныг танилцууллаа

Forbes сэтгүүлээс 2020 онд хамгийн их ашиг орлоготой ажилласан 10 тамирчныг танилцууллаа. Жагсаалтад орсон тамирчдын нийт орлого 1.05 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн жилээс 28 хувиар өссөн үзүүлэлт аж.

Жагсаалтыг UFC холбооны хоёр ч жингийн аварга Конор анх удаа тэргүүлсэн бөгөөд ихэнх орлогоо вискиний брэндээс бүрдүүлжээ

1. КОНОР МАКГРЕГОР – 180 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Ирланд
  • Нас: 32
  • Спорт: Холимог тулаан

Тэрээр нийт орлогынхоо 22 сая ам.долларыг UFC-ээс олсон бол үлдсэн орлогоо “Dystopia: Contest of Heroes” видео тоглоом, “Roots of Fight” хувцас, хэрэглэлийн брэнд, “DraftKings” бооцооны сайт болон “Proper No. Twelve” вискиний брэндээсээ олсон байна.

2. ЛИОНЕЛ МЕССИ – 130 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Аргентин
  • Нас: 33
  • Спорт: Хөл бөмбөг

Нийт орлогынхоо 97 сая ам.долларыг талбай дээр хөл бөмбөг тоглосныхоо төлөө клубээс авсан бол насан туршийн гэрээ хийсэн Adidas болон түүний нэрээр хувцас урладаг Жинни Хилфигер нарын хамтын ажиллагаанаас үлдсэн орлогоо бүрдүүлжээ.

3. КРИШТИАНУ РОНАЛДУ – 120 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Португали
  • Нас: 36
  • Спорт: Хөл бөмбөг

Фэйсбүүк, Инстаграм, Твиттер даяар 500 сая дагагчтай болсон дэлхийн анхны хүн Роналду хөл бөмбөг тоглоод 70 сая ам.долларыг авсан бол насан туршийн гэрээ хийсэн Nike болон CR7 брэндийн хувцас, хэрэглэл, зочид буудал, үнэт эдлэл, фитнесс зэргээс бусад орлогоо бүрдүүлжээ.

4. ДАК ПРЕСКОТ – 107.5 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Америк
  • Нас: 27
  • Спорт: Америк хөл бөмбөг

Багтайгаа хийсэн гэрээний дагуу 97.5 сая ам.долларыг авсан Дак “Sleep Number”, “7/11”, “DirecTV” компаниудаас бусад орлогоо олсон байна.

5. ЛЕБРОН ЖЕЙМС – 96.5 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Америк
  • Нас: 36
  • Спорт: Сагсан бөмбөг

31.5 сая ам.долларыг Лейкерс клубээс авсан Леброн “PepsiCo”-той хийсэн шинэ гэрээ “Space Jam: A New Legacy” кино зэргээс 65 сая ам.долларыг олжээ. Тэрээр саяхан “Boston Red Sox”, “Liverpool FC” болон “Roush Fenway Racing”-ийн эзэмшигч “Fenway Sports Group”-т хөрөнгө оруулсан билээ.

6. НЕЙМАР – 95 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Бразил
  • Нас: 29
  • Спорт: Хөл бөмбөг

“Puma” компанитай хийсэн гэрээ, “Fortnite” тоглоом дахь дүр зэргээсээ 19 сая ам.долларыг олсон Неймар 76 сая ам.долларыг ПСЖ клубтэй хийсэн үндсэн гэрээний дагуу авсан байна.

7. РОЖЕР ФЕДЕРЕР – 90 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Швейцар
  • Нас: 39
  • Спорт: Талбайн теннис

Өвдөгний бэртлийн улмаас өнгөрсөн жил талбай дээр маш бага гарсан Рожер 2020 онд талбайн тенниснээс ердөө 0.03 сая ам.доллар олжээ. Харин “Rolex”, “Credit Suisse”, “Uniqlo” брэндтэй хийсэн гэрээ болон өөрийн “On” компаниасаа 90 сая ам.долларыг олсон байна.

8. ЛЬЮИС ХЭМИЛТОН – 82 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Их Британи
  • Нас: 36
  • Спорт: Formula 1

Mercedes багийн нисгэгч Британи залуу Хэмилтон “Tommy Hilfiger”, “Monster Energy” болон “Puma” брэндээс 12 сая ам.долларыг олсон бол үлдсэн орлогоо уралдааны зам дээрээс “цуглуулсан” байна.

9. ТОМ БРЭДИ – 76 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэншил: Америк
  • Нас: 43
  • Спорт: Америк хөл бөмбөг

Үндсэн гэрээний цалин болгож 45 сая ам.долларыг авсан Том “TB12” брэнд, кино үйлдвэрлэл болон NFT борлуулдаг сайтаасаа үлдсэн 31 сая ам.долларыг босгожээ.

10. КЕВИН ДУРАНТ – 75 САЯ АМ.ДОЛЛАР

  • Иргэнил: Америк
  • Нас: 32
  • Спорт: Сагсан бөмбөг

Брүүклин Нэтс багаас 31 сая ам.долларыг авсан Кевин “Thirty Five Ventures”, “Postmates” компаниас 44 сая ам.долларыг олсон байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Venom” киноны хоёрдугаар ангийн трэйлер цацагдлаа

“Venom” киноны хоёрдугаар анги 2020 оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх болсноо зарласан ч товоо хойшлуулж, 2021 зургаадугаар сарын 25-нд үзэгчдэд хүрэхээр болсон.

Гэвч кино баг нээлтийн хугацаагаа дахин хойшлуулж ирэх есдүгээр сарын 24-нд кино театруудаар гаргахаар болсон билээ. Түүнчлэн “Venom: Let There Be Carnage” киноны албан ёсны трэйлер өчигдөр олон нийтэд цацагдлаа.

Дашрамд дуулгахад, “Venom: Let There Be Carnage” киног Энди Серкис найруулж, гол дүрүүдэд жүжигчин Том Харди, Вуди Харрелсон, Мишель Уильямс нар тогложээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Clubhouse”-ийн Android хувилбар АНУ-д гарлаа

Дэлхий нийт төдийгүй монголчуудын хувьд цар тахлын үед хамгийн их сонирхол татсан апп болоод байсан “Clubhouse” платформын “Android” хувилбар гарчээ.

Гэхдээ эхний удаад зөвхөн АНУ-д оршин суудаг хэрэглэгчид татан ашиглах боломжтой гэнэ. Бусад улс орны хэрэглэгчид ирэх долоо хоногоос шат дараатайгаар татаж авах боломжтой болох гэнэ. “Clubhouse”-ийн зах зээлийн үнэлгээг хөрөнгө оруулагчид нь дөрвөн тэрбум ам.доллараар үнэлээд байна.

Гарсан даруйдаа хоёр сая хүн татан аваад байсан энэхүү платформыг сонирхох нь сүүлийн саруудад буурчээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Д.Намсрайноровыг дэмжигчид хайраа илэрхийлэв

Монгол HD телевизийн зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч МУСТА Д.Намсрайноровыг дэмжигчид нэмэгдэх болсныг фэйсбүүк, цахим ертөнцөд хөвөрч буй иргэдийн сэтгэгдлээс харж болно. Мөн түүний талаарх сэтгэгдэл эерэг байгаа нь эрхэм дуучны найрсаг, нийтэч, хөдөлмөрч зантай холбоотой ч гэжээ. Тэрээр сүүлийн 10 жилд таван тайлан тоглолтоо хийсэн бөгөөд 21 аймгийн 360 гаруй сумын үзэгчдэдээ толилуулжээ. Яруу найрагч Ч.Алтантүлхүүр дуучин Д.Намсрайноровт хандаж мөр холбосон сэтгэгдэл бичихдээ. Тэрээр “Гэмт бэртлийн бэрхийг давж босоод, бүр бүжиглэж байна гэдэг гайхамшигтай. Ёстой л суурь хүмүүжил, суусан чанар, сэтгэлийн тэнхээ гэж энэ байх” гэжээ.

Түүнчлэн “Дэлтний нуруун дээр дэрвэж өссөн майгахан дүү Намсрай, малчны хүү Д.Намсрайноров дуучин маань
“Дэлхийн контент”-д хүчээ үзэж, хайр түгээж, хамаг олны дархлааг дэмжиж байгааг хараад бахархаж сууна.

Түүний дуутай зүйрлэвэл ёстой л
Түмний сэтгэлийн сэрлийг хөдөлгөж, дурлан дурлан хайрламаар уяхан, туяхан бүсгүйтэй уруулын хээгээ сүлэхээс наахнуур, унаж босохыг давахаас цаахнуур сэтгэл нь бүжиж байна.

Хүний амьдралд юу эс тохиолдох…

Бүжих мэтэд саналтгүй, хүн ардынхаа хайртай дуучин болно гэж ч бодолтгүй… Хөл дээрээ ч босож чадахгүй бэртэлтэй байсан үе саяхан.

Тийм бэрхийг давж босоод, бүр бүжиглэж байна гэдэг гайхамшигтай. Ёстой л суурь хүмүүжил, суусан чанар, сэтгэлийн тэнхээ гэж энэ байх. Эрхэм дүүдээ дэлхийн хүн төрөлхтөнд энх цагийг авч ирсэн ялалтын баярын өдрийн мэнд хүргэе!

Хүндэт дүү минь чи эргэлзээгүй ялсан
Хөл дээрээ дахин босохдоо л ялалтаа дагуулж боссон
Хүн ардынхаа сэтгэлээр түшүүлсэн ялалт урт настай

Дуучин дүүгийнхээ хөөргөн нэрлэдгээр дууны алтан “партнёр” муу ахаас нь” гэжээ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Стресс бууруулах болон тайвшруулах үйлчилгээтэй цайны жорууд

Зарим төрлийн ургамлын гаралтай цай тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэдгийг та хаа нэгтээгээс сонсож байсан байх. Тэгвэл стрессийг бууруулж, тайвшруулах үйлчилгээтэй таван цайны жорыг танилцуулж байна.


1. ГААНЫ НАВЧТАЙ ЦАЙ

Гааны навч аливаа хоол, зууш, амттанд гайхалтай сэргэг үнэрийг оруулахаас гадна уур бухимдал, сэтгэл түгшилт болон ядрах мэдрэмжийг бууруулах чадалтайг цөөнгүй судалгааны үр дүн баталдаг. Мөн энэ ургамлын амин тосон хувилбарыг өдөр тутамдаа ашиглан үнэртэх, вантай усандаа дусаах гэх мэтээр ч хэрэглэж болох ба сэтгэл түгших мэдрэмжийг буурдаг тогтоогджээ.

b data-verified=

2. БАЛЖИНГАРАМ ЦЭЦГИЙН ЦАЙ

Балжингарам цэцэг, нэрнээсээ л тайван, дулаахан мэдрэмж өгөхгүй байна гэж үү? Энэ цай бол стрессийг бууруулах нөлөөтэй хамгийн алдартай цайнуудын нэг билээ.

2016 онд хийгдсэн нэгэн судалгаагаар энэхүү цайг удаан хугацааны турш хэрэглэж ирсэн хүмүүсийн сэтгэл түгших эмгэгийн архаг шинж тэмдгүүд илт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан гэдэг. Тиймээс үнэхээр л сонсогдож байгаа шигээ үйлчилгээтэй цай аж.

Бөх нойрсохын тулд ямар ундаа уух вэ?

3. ЛАВАНДА ЦЭЦГИЙН ЦАЙ

Мөн л энэ салбартаа алдартай орц шүү. Мэргэжилтнүүд лаванда цэцгийн цайг сэтгэл түгших мэдрэмжийг бууруулах тал дээр эмийн бодис шиг л үр дүн өгдөг гэдгийг онцолдог.

Лаванда цэцгийн цайны жор. Лаванда цэцэгтэй цай - ундааны ашигтай шинж  чанарууд нь тоолж баршгүй юм. Лаванда цэцгийн ба chamomile цай

4. НИМБЭГНИЙ ГАВАРТАЙ ЦАЙ

Нимбэгний исгэлэн үнэрийг шингээсэн гааны төрлийн энэхүү ургамал нь нойргүйдэл, сэтгэл түгшилт болон сэтгэл гутралтай өвчтнүүдийн эмчилгээний нэгэн хэсэг болдог. Нарийн тайлбарлавал стрессийг бууруулдаг мэдрэл дамжуулах эдийн үйл ажиллагааг өдөөж өгдөг байна.

Нимбэгээр цагаан гаа цай ууна. Хоол хийх жор

5. НОГООН ЦАЙ

Энэ нийтлэлд ногоон цай багтахгүй бол алдас болох биз. Ногоон цай сэтгэл түгшилтийг бууруулдаг л-теанин хэмээх амин хүчлээр баялаг байдаг тул тайвшрахыг хүссэн хүмүүс тогтмол хэрэглэдэг байна.

Ногоон цайг хэрхэн уух вэ?

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Буруу байрлалтай суух нь нас богиносгодог

Эрүүл амьдралын хэв маягийн талаарх судалгаануудын дийлэнх нь дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх дээр суурилсан байдаг. Харин хүн амрахдаа яаж, ямар байрлалаар суухаас шалтгаалж эрүүл мэндийн үзүүлэлт нь өөр байдаг талаар нэгэн сонирхолтой судалгаа гарчээ.

Яагаад суух байрлалд ач холбогдол өгөх ёстой вэ?

Өдөр тутамдаа хэчнээн дасгал хийсэн ч удаан хугацаагаар сандал дээрээ сууж өнгөрүүлдэг зуршил бүх хөдөлмөрийг тань нурааж цаашлаад бүр амьдрах наснаас тань хумсалсаар байдаг гэвэл итгэх үү? Уг асуудлын талаар АНУ-ийн эрдэм шинжилгээний баг Танзани улсын хойд зүгт байрлах Хадза омгийнхныг судлахаар замдаа гарчээ. Тус омгийнхны зүрх судасны болон бусад өвчнөөр өвдөх нь өндөр хөгжилтэй орны иргэдийг бодвол харьцангуй бага бөгөөд шалтгааныг нь тайлахаар тэд зорьсон байна. Хадзачууд одоог хүртэл ан гөрөө хийдэг цөөн хэдэн иргэншлүүдийн нэг юм.

Тиймээс биеийн хүчний ажил бол тэдний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг мөн. Өндөр хөгжилтэй орны хүмүүсээс илүү эрүүл байгаагийн шалтгаан нь энэ биз гэж бодож байвал та түр азнаарай. Судлаачид тэдний эрүүл байдаг хамгийн гол шалтгаан нь ямар байдлаар, хэрхэн амардагтай нь холбоотой гэдгийг анзаарчээ. Ингээд тус омгоос нийт 28 эрэгтэй болон эмэгтэйг хамруулан нэг долоо хоногийн турш өдөрт дунджаар хэдэн цагийг амралтад зориулж буйг, хэр ойрхон суултын горимоос босох гүйх зэргүүд рүү шилжиж байгааг нь нарийн тэмдэглэн авчээ.

Үр дүн нь судалгааны багийнхныг гайхшруулсан байна. Хадзачууд АНУ, Нидерланд, Австрали зэрэг орны хүмүүсийн адил өдөрт 10 хүртэл цаг амардаг болж таарчээ. Түүнчлэн суухаас босох уруу шилжих тоо нь өдөрт дунджаар 50 удаа байсан бөгөөд мөн л европчуудынхтай адил байсан юм. Гэсэн ч тус омгийнхны цусны үзүүлэлт, даралт зэрэг нь хамаагүй эрүүл байсан бөгөөд дээр дурдсан триглицерид буюу өөхний хэмжээ нь харьцангуй бага гарчээ. Харьцуулалтын явцад нэг зүйл өөр байсан нь Хадзачуудын булчингийн ажиллагаа хөгжил өндөр улсын иргэдийг бодвол илүү идэвхтэй байсан юм. Омгийнхон сүүдэр бараадан амрахдаа “squat” суулт буюу улаараа газар тулан өгзөг хэсгээ өсгийндөө хүргэх байдлаар суудаг байжээ. Энэ нь сандал, газар дээр сууснаас бүр эсхүл хөнгөн дасгал хийснээс таваас арав дахин илүү булчинг ажиллуулж идэвхтэй байлгахад тусалдаг байна.

Тэгвэл бид бүр мөсөн сандал дээр суухаас татгалзах ёстой юу?

Судлаачид хүмүүсийг даруй суухаа болихыг зөвлөсөнгүй. Оронд нь амрах хугацаагаа багасгаж бага багаар “squat” суултыг биедээ дасгахыг санал болгожээ. Тиймээс ядаж л амралтын өдрөөр диван дээрээ тухлаад Netflix- ээ үзэхдээ ойр ойрхон босож булчингаа ажиллуулахаа бүү мартаарай. Таны зүрх танд талархах болно.

Судалгаагаар батлагдсан: Буруу байрлалтай суух нь таны насыг богиносгодог (фото 1)

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хүүхдийн сурах хүсэлд нөлөөлдөг хүчин зүйлс

Эцэг, эх бүр хүүхдийнхээ сурлагад санаа тавьж, амжилттай суралцахыг илүү хүсдэг. Тэд ихэвчлэн хүүхдийн амжилт нь чанартай боловсрол мэдлэгээс бий болдог гэж үздэг. Гэвч зарим хүүхэд идэвх чармайлт ихтэй, сурах дуртай байдаг бол, зарим нь огт сурах хүсэлгүй байдаг. Тэгвэл хүүхдийн сурах хүсэлд нь нөлөөлдөг 5 хүчин зүйлийг товчхон дурдъя.

1. СУРАХЫГ УЙТГАРТАЙ ЗҮЙЛ ГЭЖ БОДДОГ

Хүүхдүүд нэг зүйлээ давтан сурах дургүй байдаг. Тэдэнд илүү сонирхолтой, хөгжилтэй байдлаар заах нь сурах хүслийг нэмдэг байна. Ялангуяа бага насны хүүхэд тоглоомоор дамжуулан сурдаг. Тэдний сурах явцад нь хөгжилтэй үйл явдал, тоглоом оролцуулбал уйдах асуудал, улмаар сурах дургүй байдлыг нь засах боломжтой гэнэ.

Хүүхдийн хөгжилд чухал ач холбогдолтой 6 төрлийн тоглоом | Zaag.MN

2. ЗОРИЛГОДОО ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙХ

Заримдаа хүүхэд хичээл, шалгалтдаа муу дүн авахад их хэмжээний гутралд ордог. Энэ нь даамжирч хүүхдийн идэвхийг сулруулж, сурах хүсэл эрмэлзэлгүй болгодог байна. Энэ үеийг нь таньж, хүүхдээ урамшуулж, алдаанаас суралцахад нь туслах хэрэгтэй.

Хүүхэд нь амжилттай яваа эцэг, эхчүүдийн нийтлэг 10 шинж

3. СУРАЛЦАХ ЗОХИСТОЙ ОРЧИН БАЙХГҮЙ УЧИР

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх гэж оролцох, эсвэл гэрийн ажил, өөр бусад зүйл хажууд нь хийхэд хүүхдийн анхаарал сарнидаг. Харин эсрэгээрээ хүүхдэд таатай, саад болох зүйл багатай, зохистой гэрэлтэй орчныг бүрдүүлж өгснөөр хүүхэд илүү сайн төвлөрч чаддаг байна.

E-ийн үсэг. Дуу ба үсэг e: Сурах. Оньсого үг, зүйр цэцэн үг

4. СУРАХЫН АЧ ХОЛБОГДЛЫГ МЭДЭХГҮЙ БАЙХ

Сурах нь яагаад чухал вэ гэдгийг мэдэхгүй бол сурах дургүй болно. Тийм учраас хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, яагаад суралцах ёстой, яагаад чухал болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Хүүхдэд ном уншиж өгөх зайлшгүй 9 шалтгаан

5. УРАМ ЗОРИГ ДУТВАЛ

Эцэг, эхчүүд хүүхдээ улам амжилт, дэвшилттэй байхыг хүсдэг. Гэвч хүүхдийнхээ амжилт, хичээл зүтгэлийг талархан хүлээн авч, магтахаа мартах нь элбэг.
Ингэснээр хүүхдийн идэвх буурч, сонирхолгүй болж, сурах гэдгийг хэзээ ч дуусашгүй оргил мэт хүлээж авч, урамгүй болдог байна. Тийм учраас хүүхдээ цаг тутамд сурахад нь урамшуулж, сурсан зүйлс, амжилтыг нь сонсож, дэмжих хэрэгтэй.

Эцэг, эхчүүдэд - Шинэ Монголын Ууган Дунд Сургууль