Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Hades тоглоомын зохиолчид “Nebula” шагнал хүртлээ

Америкийн Supergiant Games компанийн зохион бүтээсэн Hades хэмээх видео тоглоом “Nebula” шагнал хүртлээ. Энэ тухай АНУ-ын зөгнөлт зохиолчдын эвслийн хуудсанд мэдээлжээ.

Компанийн уран сайхны удирдагч бөгөөд тоглоомын зохиолыг бүтээгч Грег Касавиныг шүүгчид онцлон тэмдэглэжээ. Өмнө нь тэр Pyre, Transistor, Bastion тоглоомуудыг бүтээлцэж байжээ.

Hades-тай хамт видео тоглоомын гол шагналд өрсөлдөгчид нь Kentucky Route Zero, Spiritfarer, Scents & Semiosis, The Luminous Underground, Blaseball зэрэг байлаа.

Дээрх видео тоглоом 2018 онд анх гарсан ч 2020 оны есдүгээр сард бүрэн хувилбарыг нь танилцуулсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Six feet” кино АНУ-д нээлтээ хийнэ

Цар тахлын улмаас 2020 онд нээлтээ хийх байсан дотоод, гадаадын олон кино хойшилсон. Гэхдээ цаг наашилж дэлхийн кино театрууд нээлтээ хийж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Монголын кино найруулагч Балхжавын Чингүүний ээлжит бүтээл “Six Feet” УСК эхний нээлтээ АНУ-д хийхээр товоо зарласан байна.

Уг кино нь найруулагч Б. Чингүүний долоо дахь бие даасан уран бүтээл ба “ Mogul Pictures”– ийн өргөн дэлгэцийн 10 дахь бүтээл юм.

Энэхүү бүтээлийг АНУ-ын нийслэл Вашингтон хот болон Виржиниа мужид зургаадугаар сарын 12, 13, 19, 20-нд дэлгэцнээ толилуулна.

“Six Feet” УСК зохиолыг кино найруулагч Б.Чингүүн өөрөө бичсэн бөгөөд 2020 оны цар тахлын хамгийн хүнд үеүдэд зураг авалтууд амжилттай хийгджээ. Түүнчлэн кинонд Монголын болоод гадаадын залуу чадварлаг жүжигчид тоглож, кино зураг авалтаа АНУ-ын нийслэл Вашингтон хот болон Виржиниа мужид хийжээ. Киноны гол дүрд Монгол талаас жүжигчин Ч.Сэлэнгэ, жүжигчин Б.Болдбаатар нар тоглосон юм. Жүжигчин Ч.Сэлэнгийн хувьд “18 нас би чамд хайртай”, “Хайр” “Аз жаргал”, “Охид” ОАКино зэрэгт гол дүрийг бүтээж үзэгчдэд танигдсан бол УДЭТ-ын тав дахь Жульеттад тоглосноор тайз дэлгэцийн уран бүтээлчдэд төдийгүй үзэгчдэд өөрийн чадвараа харуулж чадсан юм.

Харин жүжигчин Б.Болдбаатарын хувьд одоогоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд, уг кинонд год дүр болон продюсераар ажилласан байна.

Мөн Америк талаас залуу жүжигчин, дуучин Брайан Лопез, Чарльз Смит, Эд Сайтс нар гол дүр ба туслах дүрүүд тогложээ.

90 минутын турш үргэлжлэх уг кино нь адал явдалт, драмын төрлийн кино бөгөөд, цаг хагас үргэлжлэх энэхүү хугацаанд хүний шунал, мөнгөний үнэ цэн, гэр бүлийн хайр, харь нутгийн хүнд хэцүү тухай өгүүлнэ. Түүнчлэн хүн төрөлхтний түүхэнд гунигт түүх болон үлдэх ковид–19, болоод цагдаа нарын гарт харамсалтайгаар амиа алдсан африк гаралтай иргэн Жорж Флойдын талаар ч бодит үнэнг харах боломжтой.

Монголын киночдын чансааг харуулж, кино бүтээгчдийн өлгий нутаг гэгдэх АНУ-д эхний нээлтээ хийн салхийг хагалах “Six Feet” УСК-ны хамт олонд амжилт хүсэхийн сацуу, эх орондоо ч ирэн нээлтээ хийхийг тэсэн ядан хүлээе.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Г.Уянгадарь “Vibes” нэртэй шинэ уран бүтээл гаргалаа

“The Open Mic”-ийн тайзнаа “Туйлын туяа” дууг амилуулж олныг гайхшруулж байсан Г.Уянгадарь буюу Egga шинэ уран бүтээлээ гаргажээ.

“Vibes” нэртэй уг дууг “Тоонот рекордс” бүтээсэн ба шүлгийг реппер, продюсер Десант /Г.Батболд/ бичсэн байна.

Энэхүү дууг өчигдөр буюу зургадугаар сарын 7-нд youtube-д байршуулсан ба үүнээс хойш 100 гаруй мянган хүнд хэдийнээ хүрчээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорлоо

“Mongol HD” телевиз нь дэлхийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн эрхийг авч, үзэгчдийн хүртээл болгодог билээ.

Тэгвэл тэдгээр шоуны нэг болох “Ододтой бүжиглэе” нэвтрүүлэг 13 долоо хоног үргэлжилж, өнөөдөр ялагчаа тодрууллаа.

Өрсөлдөөн дүүрэн тус нэвтрүүлгийн ялагчаар Ангууч буюу Б.Баттөр, “Moon dance” хамтлагийн бүжигчин, “Royal dance” клубийн багш, бүжгийн спортын ОУХМ Б.Халиун тодорчээ.

Финалын шатанд Ц.Аззаяа, Н.Отгонжаргал, Н.Цэцэнбилэг, Б.Золжаргал, Т.Бадамжав, Б.Алтанхөлөг, Б.Баттөр, Б.Халиун нар тунаж үлдээд байсан юм.

No description available.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд

Малгай гэдэг аксесуар урьд өмнө нь ийм их хайп үүсгэж байсангүй. Учир нь дизайнерууд энэ улиралд сийрсэн, саравчтай, бүчтэй, коршонкон гээд төрөл бүрийн загвартай малгайг цуглуулгадаа багтаажээ. Түүнчлэн малгай нь гоёмсог аксесуарын нэг төдийгүй арьсыг нарны хорт туяанаас хамгаалах хамгийн шалгарсан аргын нэг болоод байгаа юм.

Энэ улиралд загвараас гадна төрөл бүрийн материалтай малгайнууд худалдаанд гарсан билээ. Free People, Mango брэндүүд крошет нэхмэл коршонкон малгай танилцуулсан бол Eugenia Kim том сийрсэн загварыг гаргасан юм. Мөн нимгэн таар, зотон даавуун гээд өөр олон сонирхолтой хувилбарууд ч худалдаанд гарсан байна.

Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 1)
Net-A-Porter
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 2)
Lack of Color
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 3)
Net-A-Porter
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 4)
Gucci
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 5)
Free People
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 6)
Faithfull The Brand
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 7)
Garmentory
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 8)
Mango
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 9)
Jacquemus
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 10)
Everything But Water
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 11)
SIR.
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 12)
Net-A-Porter
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 13)
Janessa Leone
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 14)
Ruslan Baginskiy
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 15)
Net-A-Porter
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 16)
Free People
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 17)
Frankies Bikinis
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 18)
Sans Arcidet
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 19)
Mytheresa
Шоппинг хөтөч: Өнгөлөг, загварлаг зуны малгайнууд (фото 20)
Oseree
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Виртуал уран зургийн үзэсгэлэнгээр зочлоорой

Цар тахал, эдийн засгийн хүнд нөхцөл, улс төрийн будлиан болон сонгууль зэрэг олон асуудлууд биднийг тойрон хүрээлж байна. Уран зургийг харж эсвэл дүрслэх урлагаар хичээллэх нь хуримтлагдсан стрессийг буруулдаг болох нь нэг биш судалгаагаар батлагдсан байдаг.

Тухайлбал, Норвеги улсын 130.000 хүний дунд хийсэн нэгэн судалгаанд хамгийн багадаа дөрвөн удаа урлагтай холбогдолтой арга хэмжээнд оролцсон хүмүүсийн 84 хувь нь эрүүл мэндийн асуудалгүй байсан ба 91 хувь нь өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байдгаа санал асуулгын үеэр хэлсэн байна. Тиймээс уран зургийн үзэсгэлэнгүүдээс сонгон үзэж гоо зүйн мэдрэмжээ сэргээхийн сацуу стрессээ тайлаарай.


“Faces of Frida”

Google Arts & Culture тавцангаас нэгэн гайхалтай бэлгийг задалсан байна. Тэд домогт зураач Фрида Калогийн 800 гаруй зураг болон түүний эдэлж хэрэглэж байсан хувцаснуудтай ямар ч үнэ төлбөргүйгээр онлайнаар танилцах боломжийг нээжээ. Энэхүү үзэсгэлэн нь анх 2018 онд Лондон хотын Виктория болон Альбертын музейд тавигдаж байсан бөгөөд энэ удаад Google компани нийт 33 олон улсын музейтэй хамтран ажилласны үр дүнд хүн бүрд утас, компьютерын дэлгэцээсээ Фридагийн ертөнцөөр аялах боломжийг бий болгосон байна.

Үзэсгэлэнг энд дарж үзнэ үү.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 1)

“Platform: New York”

Цар тахал дэгдсэнээс улбаалан уран зургийн галерей, музей үүд хаалгаа барьсан билээ. Энэхүү нөхцөл байдал нь ялангуяа үйлчлүүлэгч цөөн, олонд танигдаж амжаагүй газруудад хүндхэн туссан байна. Иймд Нью Йорк хотын David Zwirner галерей-с Манхэттен, Брүклиний дүүргүүдэд байрлах нийт 12 галерейтай хамтран “Platform: New York” виртуал үзэсгэлэнг нээжээ. Та тус үзэсгэлэнгээс хараахан дэлхийд танигдаж амжаагүй байгаа уран бүтээлчдийн бүтээлүүдтэй танилцаж тэдний дотоод ертөнцийг мэдрэх боломжтой.

Зураачдын уран бүтээлтэй энд дарж танилцаарай.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 2)

“From Station to the Renovated Musée d’Orsay”

Seine голын зүүн эрэг дээр байрлах төмөр замын буудлын барилга дотор Парисын хамгийн алдартай музейн нэг Musée d’Orsay байрладаг бөгөөд энэхүү музей нь импрессионизмыг бишрэгчдийн зүглэх дуртай газар гэдгээрээ алдартай билээ. Musée d’Orsay-д хадгалагддаг Эдуард Манегийн “The Luncheon on the Grass”, “Olympia” Винсент Ван Гогийн “The Starry Night” болон Жан Франсуа Миллегийн “The Gleaners” уран зургуудыг үзэхээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс айлчлан ирдэг билээ. Харин тэд цар тахал дэгдэж хүндхэн нөхцөл байдал үүссэний улмаас олон сонирхолтой подкаст болон виртуал үзэсгэлэнг нэвтрүүлээд байна. Бидний зүгээс музейн бүтээн байгуулалтын үйл явцын талаар өгүүлдэг “From Station to the Renovated Musée d’ Orsay” үзэсгэлэнг онцолж байна.

Дэлхийд алдартай Musée d’Orsay-ийн түүхийг эндээс үзээрэй.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 3)

“ATELIER E.B: PASSER”

ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах “Гараж” орчин үеийн дүрслэх урлагийн музейд нээгдсэн “ATELIER E.B: PASSER” виртуал үзэсгэлэнгээр ороод гарахыг зөвлөе. Тус үзэсгэлэнг загвар зохион бүтээгч Беки Липскомб болон зураач Люси Маккензи нар зохион байгуулжээ. Тэд бүтээлүүдээрээ дамжуулан загварын утга учрын талаарх үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд загварыг дүрслэх урлаг болон дизайны салбаруудтай нэгтгэхийг зорьсон байна. Сонирхуулахад, “Гараж” музей нь тусгаарлалтын горим тогтоосноос шалтгаалан бүтээлүүддээ зориулан сонирхолтой playlist-ийг гаргажээ.

Урлаг ба загварын нэгдлийг эндээс үзээрэй

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 4)

“Cats in Art History”

Эртний Египетчүүд бол муурыг шүтэж муурын сэдэвтэй шүлэг, кино болон уран зургийг туурвих дуртай байсан ард түмэн. Тиймээс Universal museum of Arts болон Парисын Grand Palais нар хамтран муурыг дүрсэлсэн уран зургуудаар дэлхийн хаанаас ч онлайнаар үзэх боломжтой үзэсгэлэнг гаргажээ. Эндээс Теодор Жерикогийн бүтээлээс авахуулан Стейнлейны зураг хүртэл дамжин явж буй муурыг харах боломжтой бөгөөд бүтээл бүрт тэдний бэлгэдлийг шингээсэн байна. Тодруулбал, дундад зууны зураг дээр муурыг Сатантай адилтгаж дүрсэлсэн бол эртний Египетчүүд сайхан сэтгэл, эхийн хайрыг муураар дамжуулан харуулжээ.

Тэдний ертөнцөөр энд дарж аялаарай.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 5)
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Биелэгдэшгүй даалгавар 7” киноны зураг авалт түр хойшилжээ

“Mission: Impossible” буюу “Биелэгдэшгүй даалгавар” цуврал киноны долдугаар ангийн зураг авалт кино багийнхан дунд халдвар илэрсний улмаас түр зогсжээ.

Зураг авалтын багийн 14 гишүүнээс “COVID-19”-ийн халдвар илэрч, багийн бүх 60 гишүүн 14 хоног тусгаарлагдахаас аргагүй болсон байна. Халдвар илэрсэн хүмүүсийн ихэнх нь гол дүрийн жүжигчин Том Крузийн туслахууд аж. Том Круз мягмар гаргаас эхлэн тусгаарлагдсан байна. Кино зураг авалт Их Британид үргэлжилж байжээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сард киноны багийнхан Италийн Венец хотод зураг авалтаа эхлүүлж байсан ч коронавирусний улмаас зураг авалтаа зургаан сараар зогсоож байсан юм.

Найруулагч Кристофер МакКуарригийн найруулсан энэхүү кино 2022 оны тавдугаар сард дэлгэцнээ гарна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ зуны тренд хар биш цагаан контур

Зун бол зоригтой будалтууд, төрөл бүрийн зугаатай туршилтуудын цаг үе. Жишээлбэл, сонгодог хар контурын оронд цагаан контур зурахыг санал болгож байна.

Цагаан контур өмнө нь нэг биш удаа моданд орж байсан бөгөөд алдартнууд энэ трендэд их дуртай. 2017 онд л гэхэд Лили-Роуз Депп Chanel Métiers d’Art загварын шоунд ийм төрлийн будалттай тайзнаа гарч ирж, харин 2018 онд Рианна, Белла Хадид, Марго Робби зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүд төрөл бүрийн арга хэмжээнд оролцохдоо ийм будалт хийж эхэлсэн билээ.

Харин энэ зун цагаан контурын тренд бүр ч хүчтэй байхыг Pinterest тавцан баталж байна. Тодруулбал, сүүлийн саруудад хийгдсэн хайлтуудыг дүгнэхэд, цагаан контуртай холбоотой хайлт 15 дахин нэмэгдсэн гэх үзүүлэлт гарчээ.

Ингээд энэ зуныхаа зугаатай будалтуудыг сонирхуулж байна.


Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 1)
Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 2)
Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 3)
Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 4)
Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 5)
Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 6)

Энэ зун бид нүдээ хар биш цагаан контураар будна (фото 7)

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Жокер” киноны дараагийн ангийн зохиолыг бичиж эхэлжээ

“Warner Bros” кино компани 2019 онд нээлтээ хийж, дэлхий дахиныг байлдан дагуулсан “Жокер” киноны 2, 3 дугаар ангийг хийхээр болсон байна.

Жокерын дүрийг бүтээсэн Хоакин Феникс анх “Жокер”-ыг бүрэн хэмжээний кино хэмээн тооцоолж уг дүрийг бүтээсэн аж. Гэсэн хэдий ч тэрбээр дахин Жокерт хувирахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн найруулагч Тодд Филлипс дараагийн ангиудыг дахин найруулахаар болсон юм.

Тэгвэл Тодд Филлипс “Жокер” киноны дараагийн ангийн зохиол бичигдэж байгаа талаар мэдэгджээ.

Сонирхуулахад, “Жокер” кино дэлхий дахинаас нэг тэрбум давсан ам.долларын ашиг орлого олсон. Мөн “Жокер” олны хүртээл болоход шүүмжлэгчид ар араасаа онц сайн үнэлгээ өгсөн байдаг.

Түүнчлэн комиксоос сэдэвлэн хийсэн кинонуудаас “Жокер” хамгийн анх Венецийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлийн “Алтан арслан” шагналыг авч, Хоакин Феникс “Оскар”, “Алтан арслан”, “The British Film Academy” зэрэг кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Солонгос хоолны шилдэг 10 жор

Солонгос хоолны шилдэг 10 жорыг хүргэж байна.

1.Чихэрлэг соустай тахианы мах

Чихэрлэг тахиа хийх жор

Орц:

  • Тахианы мах – 500гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Ногоон чинжүү – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
  • Сонгино – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
  • Лууван – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
  • Соус: Крахмал – 3 хоолны халбага
  • сое соус – 2 хоолны халбага
  • Кетчуп – 1 1/2 хоолны халбага
  • Венегар – 1/2 хоолны халбага
  • Гүнжидийн тос – 1/2 цайны халбага
  • Сахар – 2 хоолны халбага
  • Ус – 200гр
Хийх арга:
Тахианы махаа өөрийн хүссэн хэлбэрээр хэрчиж болно. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой/ Махан дээрээ нэг ширхэг өндөг хийж сайтар хутгана. Тахианы махаа нэг бүрчлэн гуриланд өнхрүүлж тосонд шарна. Сонгино, чинжүү, лууван зэргээ адил хэлбэрээр хэрчинэ. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой /
Соусаа бэлтгэхдээ дээрхи крахмал,сое соус, кетчуп, венегар, гүнжидйн тос, сахар, ус зэргээ холино.
Бага зэрэг тос хийж хайруулын тавгаа халаагаад сонгино, лууван, чинжүүгээ 4-5 минут орчим хуураад соусаа хийж дахин нэг минут орчим хуурна. Ингээд шарсан тахианы махаа нэмж галаа унтраана. Хачирт нь та юу хэрэглэхээ өөрөө сонгоорой. /Амталсан будаа, помидортой шарсан өндөг шинэхэн ногооны салад, шарсан төмс гээд юу ч байж болно/
2.Тагтуритан

Солонгос

Орц:
  • Тахиа (1 ш)
  • Төмс (3 ш)
  • Лууван (1 том)
  • Бөөрөнхий сонгино (1 ш)
  • Ногоон сонгино (1 ш)
  • Саримс (2 хумс) бяцална
  • Элсэн чихэр (3 ц/х)
  • Гүчү Жан
  • Улаан перц
Хийх арга:
Тахианы махаа том хэмжээтэй хэрчинэ. Төмс луувангаа ижил хэмжээтэй хэрчээд таван минут буцалгана. Дараа нь сонгино, саримс, гүчүжан, гучигару, бяцалсан саримс, бага зэрэг элсэн чихэр, улаан перец багахан давс хийгээд дахин буцалга. Шөл өтгөрч улаан хүрэн болно. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол ус нэмж хийж болно.
3.Гахайн махан хуурга
Гахайн махан хуурга гэдэг нь гахайн хүзүүний махыг нимгэн хэрчиж цагаан гааны шүүс бага зэрэг хийгээд гүчүжанаар амтлан шарсан хоол юм. Гахайны маханд орших В1 амин дэм нь үхрийн махнаас 8-10 дахин их байдаг ба, шингэц нь 96 хувь байдаг тул солонгосчуудад маш тохирсон хоол гэж үздэг байна.
Хийх арга:
Гахайн махаа жижигхэн хэрчээд өмнө хойно нь чихэр, гучүжан, цуу, гучүкару, ногоон сонгино, саримс, цагаан гааг хэрчин перц, давс, гүнжидийн тос хийж гүчүжанаар амтална. Хэрчсэн гахайн махтайгаа жигд хольж амтлагчаа маханд шингэтэл уусгаж өгнө. Халсан хайруулын тавган дээр амталсан гахайн махаа хийж шарна. Мөн шарахдаа таглаагаар таглаж болохгүй ба ингэснээр мах болон ногооний үнэр илүү сайхан болно.
Гучүжанаар амталсан амтлагчинд нь цуу бага хэмжээгээр хийх хэрэгтэй. Мөн өөх ихтэй мах хэрэглэх учир гүнжидийн тос маш бага хэмжээгээр хийх хэрэгтэй. Хүчтэй галаар шарвал гаднах хэсэг нь түлэгдэж, доторх хэсэг нь болохгүй байх тохиолдол их байдаг учир зөөлөн гал дээр шарна.
4.Догбуги

Орц:
  • Каре дог 350гр
  • лууван 20гр
  • бөөрөнхий сонгино 80гр
  • нитари мөөг 100 гр
  • үхрийн мах 100 гр
  • дэвтээсэн пюүги мөөг 70гр
  • сүгжү 50гр
  • өндөг 1ш
  • бага зэрэг хушны самар
  • ясны шөл 1 аяга
  • Тос бэлтгэх материал: Чамкрым 1 халбага, цуу 1 халбага
  • Амтлагч бэлдэх материал: цуу, сахар, гүнжидтэй давс , чамкрым бага зэрэг,
  • Лууван, нитари мөөг, ногоон сонгино амтлах материал: давс 1/2 халбаг, бяцалсан сармис 1 халбага, цуу 1/2 халбага, чамкрым 1/2 халбага, гүнжидтэй давс 1/2 халбага
  • Дэвтээсэн пюүги мөөгийн бэлдэх материал: цуу, чамкрым, бяцалсан сармис, сахар, гүнжидтэй давс 1/2 халбага, перц баг зэрэг орно.
Хийх арга:
Карэ доггийг бага зэрэг хатуу байгаа дээр нь хэрчинэ. Хэрчсэн доггийг буцалж байгаа усанд бага зэрэг чанаад авах ба усгүй болгосоныхоо дараа бэлтгэсэн тосон амтлагчиндаа хийж холино.
Сүгжүний толгой болон сүүл хэсгийг аваад лууванг 4см урттай нарийхан хэрчээд тус тусад нь бага зэрэг шарна.
Бөөрөнхий сонгино уртаар нь нарийхан хэрчээд Нитари мөөгийг бага зэрэг буцалж буй усанд хийн буцалгасны дараа ногоо амтлагчинд хийж холино. Үүний дараа тус тусад нь халсан хайруулын тавган дээр шаран хөргөнө.
Усанд дэвтээсэн пюүги мөөгний үндсийг нь аван нарийхан хэрчинэ. Үхрийн махаа бас нарийхан хэрчээд амтлагчинд хийнэ. Амталсны дараа халаасан хайруулын тавган дээр үхрийн мах болон пюүги мөөг хийж хуурна.
Үхрийн мах ба пюүги мөөгийг хуурсан хайруулны тавганд чамкрым хийсэний дараа доггоо хийнэ.
Үлдсэн ногоонуудаа хийгээд дахин хуурна.
Ясны шөл хийгээд дахин нэг удаа буцалгаад дарвиад ирвэл галаа унтраана. Цуу, сахар, гүнжидтэй давс, чамкрым хийгээд амт оруулаад аяганд хийсэний дараа урьдчилан шарсан өндөг хийгээд бага зэрэг самар цацаж өгнө.
5.Галби Жим

Үхрийн

Орц:
  • үхрийн хавирга 500-600 гр
  • ус 4 цайны аяга
  • сонгино 2-3 ширхэг
  • саримс 3-4 хумс
  • ногоон сонгино 50-60 гр
  • алимны цуу 1/4 цайны аяга
  • элсэн чихэр 3 хоолны халбага
  • гүнжидийн үр 2 хоолны халбага
  • нунтаг сармис цайны халбага
  • лууван 2 ширхэг
  • цагаан лууван 2 ширхэг
  • төмс 3 ширхэг
  • улаан чавга 50-60 гр
  • соёс соус 1/2 цайны аяга
  • зөгийн бал 2 хоолны халбага
  • хар перц 1/2 цайны халбага
  • хар мөөг 40-50 гр
Хийх арга:
Өөх багатай /өөхгүй байж болно/ үхрийн хавиргыг жижиглэн бэлтгэнэ. Ингээд хүйтэн усанд дор хаяж 30 минут сойно. Ингэснээр чанах үед махны илүүдэл цус, нөж ялгарах нь бага байдаг. Ингээд махыг хүйтэн уснаас сайтар шүүж гаргана.
Махаа тогоонд хийж дээрээс нь дөрвөн цайны аяга ус хийгээд хальсалсан сонгино, саримсыг бүхлээр нь мөн ногоон сонгино, цагаан гааг хийнэ. Таглаж тавиад зөөлөн гал дээр буцалгана.
Буцлах явцад шөлөн дээр хөвж гарч ирсэн өөх тос, шүүрсэн тосыг шүүж ялгаж аваарай. Ингээд галын хэмийг багасгаж 30 минут зөөлөн буцалгасны дараа хавирга, бусад ногоогоо шүүж аван шөлийг сэрүүн газар тавьж хөргөөнө.
Хавиргыг амтлахын тулд тогоонд 1/2 цайны аяга сой соус, 3 хоолны халбага элсэн чихэр, 2 хоолны халбага зөгийн бал, 1/4 цайны аяга алимны цуу /будааны цуу байж болно/, 2 хоолны халбага гүнжидийн тос, 1/2 үрж жижиглэсэн сонгино, 1 хоолны халбага үрж жижиглэсэн эсвэл нунтаг сармис, 1/2 цайны халбага хар перц, 1 цайны халбага нунтаг цагаан гаа эсвэл цэвэр алим/жүржийн шүүсийг хийгээд дээрээс нь чанасан хавиргаа хийж сайтар хутгаж холино. Ингээд түр амраагаарай.
Энэ хооройнд лууван, цагаан лууван, төмс, мөөг, улаан чавга зэргийг угааж хальслаж бэлтгээрэй. Ногоог том томоор хэрчих хэрэгтэй. Учир нь жижиг хэрчвэл чанах явцад нялцайх талтай. Ингээд амталсан хавирган дээрээ бэлтгэсэн ногоонуудаа хийж 2-2,5 цайны аяга хавирганы шөл хийж таглаад буцалгана. Дараа нь галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр үе үе хутган 30 минут орчим буцалгана. Шөл ширгэж сүмс болон өтгөрч үхрийн мах зөөлөртөл нь зөөлөн гал дээр буцалгана. Ингээд хэрчсэн ногоог сонгино, гүнжидийн үрийг цацаж холиод бэлэн болгоно.
6.Галбитанг – Үхрийн богино хавиргатай шөл

Хоол

Үхрийн богино хавиргтай амтлаж чанасан галбитанг шөлийг гэртээ өөрийн гараар хийж сураарай. Энэхүү шөл нь хөлс асгаруулан, ядаргаа тайлна.
Үхрийн богино хавиргатай махыг хүйтэн усанд 2-3 удаа угааж цэвэрлэнэ. Ингэснээр махны цус болон элдэв бохирдлыг цэвэрлэнэ. Хавиргыг усанд хийж 10 минут буцалгана.
Үүний дараа хавиргыг шөлнөөс гаргаж цэвэр усаар сайтар зайлж угаана. Хавирга, сонгино, улаан лууванг хольж дээр нь 12 аяга ус хийнэ. Сонгино, улаан луувангаа угааж цэвэрлээд бүтнээр нь хийнэ.
Ийнхүү дунд зэргийн гал дээр нэг цаг буцалгаад зөөлөн гал дээр дахин 30-40 минут буцалган шөлөн дээр тунасан өөх тосыг сайтар шүүж авч хаяарай.
Үүний дараа үхрийн хавирга чанасан шөлнөөс өөр саванд тасдан авч пүнтүүз гоймонг зөөлөртөл нь чанаж болгоно. Чанахдаа саримсыг жижиглэн хэрчиж шөлөнд хийж амтлана.
2-3 ширхэг өндөгний шарыг ялган авч миксэрдээд 1-2 чимх давсаар амтлан тослож халаасан хайруулын тавганд жигд гоожуулан хийнэ. Зөөлөн гал дээр тал талаас нь нэг минут орчим хайрна
Үүний дараа хайруулын тавагнаас гаргаж хөргөөд урт нарийн болгон хэрчинэ. Чанасан хавирга, сонгино, улаан лууванг шөлнөөс нь шүүж гаргана. Сонгиныг хаяж, улаан лууванг хазах хэмжээгээр хэрчээд хавиргатай холиод халуун чинжүү, ногоон сонгино, сой соус, 2 цайны халбага ургамлын тосоор сайтар амтлаж хутгана.
Ингээд пүнтүүзтэй шөл болон шүүж тависан шөлийг махан дээр хийж зөөлөн буцалгана.
7.Амтат мөөгтэй юуцай

Амтат мөөгтэй юуцай

Орц:
  • Амтат бор мөөг
  • Юуцай
  • Саримс
  • Oyster sauce / Хясааны соус
  • Ургамлын тос
Хийх арга:
Монгол нарийн ногоонууд гараад сайхан байна шүү. Монгол юуцай салаагаараа шороо ихтэй байдаг тул 1, 1-ээр нь салгаж гүйцэт сайн угаагаарай. Буцалж буй халуун усанд давс хийгээд угааж цэвэрлэсэн юуцайгаа хийж 2-3 минут буцалгалгүй сайтар хутгаад шүүж авна. Хэт нялбайтал нь болгохгүйг анхаараарай.
Хайруулын тавгаа халаагаад ургамлын тосоо хийгээд мөөг болон бяцалсан саримс хийж хуурна.
Хуурч буй мөөгөн дээрээ oyster соус болон бага зэрэг ус хийж мөөгөө болтол жигнэнэ. Крахмал, давс хийх шаардлаггүй. Oyster соус өөрөө өтгөн соустай болгоно.
Юуцайгаа өөрсдийн хүссэнээр таваглаад дээр нь соустай мөөгөө асгаад л бэлэн боллоо.
8.Кимчитэй гоймон

Солонгосын кимчитэй гоймон хийх жор » Ene.mn | Энэ.мн

Орц:
  • Бэлэн гоймон 2 ширхэг
  • Ус 3 цайны аяга
  • Кимчи 1/2-1 цайны аяга
  • Давс 1/4-1/2 цайны халбага
  • Халуун чинжүү 1/4-1/2 цайны халбага
  • Гүнжидийн тос 1 цайны халбага
  • Цагаан будааны цуу 1 цайны халбага
  • сойс соус 1 цайны халбага
  • Паприка 1 цайны халбага
  • Дүпү 50-60 гр
ХИЙХ АРГА:
Төмөр тогоонд гурван цайны аяга цэвэр ус, кимчи, гүнжидийн тос, будааны цуу, сой соус, паприка, халуун чинжүү, хэрчсэн дүпү, давсыг гал дээр халаангаа сайтар хутгаж хуурна.
Шөл халаад эхлэмэгц гоймонг хийнэ. Ингээд гоймон хийснээс хойш шөл буцласны дараа 5-7 мунит зөөлөн гал дээр буцалгана.
Хэрвээ та гоймонтой шөлөө өөрийн хүссэн амтанд тохируулан халуун ногоотой, өтгөн болгохыг хүсвэл солонгосын халуун чинжүүний амтлагчуудаас сонгон шөлийг нэмж амтлаж болно шүү.
Энэхүү шөлийг хэрчсэн ногоон сонгино болон өндөг, зайдас, хиам, гахайн утсан мах зэргээр хачирлан амтлаж болно гэдгийг санаарай.
9.Чап Чаей

Амтат Чап Чаей хийх жор – Мэдээллийн хөтөч

Орц:
  • гүнжидийн тос 2-3 хоолны халбага
  • пүгтүүз гоймон 350-400 гр
  • лууван 2 ширхэг
  • хулуу 1-2 ширхэг
  • сонгино 1-2 ширхэг
  • саримс 3-4 хумс
  • хар мөөг 70-80 гр
  • цагаан будааны цуу 2 хоолны халбага
  • бууцай 2 хоолны халбага
  • давс 1/2-1 цайны халбага
  • жан 2 хоолны халбага
  • элсэн чихэр 1 цайны халбага
Хийх арга:
Уг хоолыг хийх зориулалтын солонгос пүнтүүз гоймон байдаг ба хэрвээ танд олдохгүй бол энгийн пүнтүүз гоймон хэрэглэж болно.
Ингээд дээрх гоймонгоо буцалсан халуун усанд 5 минут буцалган, шүүж гаргаад хүйтэн усанд сойно. Дахин сайтар шүүж аваарай. Үүний дараа гоймонг бага зэрэг гүнжидийн тос эсвэл олив, ургамлын тосоор тослно. Ингэснээр гоймон хоорондоо наалддаггүй.
Лууван, мөөг, хулуу, сонгино, ногоон сонгино, сармисыг урт нарийн хэрчинэ. Хэрвээ хатаасан мөөг хэрэглэх гэж байгаа бол халуун усанд 15 минут буцалгаж шүүж хэрэглээрэй
Ингээд хайруулын тавганд гүнжидийн тос эсвэл олив/ ургамлын тос хийж халаагаад сонгино, саримс, лууванг хийж 3-4 минут хуурна.
Дараа нь мөөг, ногоон сонгино, хулууг хийж зөөлөртөл нь хольж хуурна.
Ингээд бууцай, жан /сой соус/, будааны цуу /алимны цуу болно/, элсэн чихэр, багахан тос хийж 2-3 минут зөөлөн гал дээр хуурна.
10.Бибимбап

Солонгос үндэсний хоол “Бибимбап” хэрхэн хийх вэ?

Орц:
  • цагаан будаа 150-200 гр
  • үхрийн мах 120-140 гр
  • спинач 70-80 гр
  • лууван 1 ширхэг
  • хулуу 1 ширхэг
  • хар мөөг 60-70 гр
  • өндөг 1-2 ширхэг
  • буурцагны соёолж 50-70 гр
  • элсэн чихэр 1-2 хоолны халбага
  • гүнжидийн тос 1-2 хоолны халбага
  • гүнжидийн үр 1-2 хоолны халбага
  • нунтагласан сармис 2 хоолны халбага
  • цуу 1 хоолны халбага
  • халуун чинжүү 2 хоолны халбага
  • давс 1-2 цайны халбага
  • хар перц 1/2-1 цайны халбага
  • сой соус 1-2 хоолны халбага
  • ургамлын тос 1 хоолны халбага
Хийх арга:
Цагаан будаагаа агшаана. Агшаахдаа давс, тос хийж амтлаж агшаагаарай. Мөн цагаан будааны оронд эрүүл мэндээ бодоод гурвалжин будаа, хөц будаа ч агшааж хэрэглэж болно шүү.
1 хоолны халбага сой соус, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 цайны халбага бор сахар, 1/4 цайны халбага сармисыг хийж сайтар холисоны дараа жижиглэн хэрчсэн үхрийн махаа хийж 30 минут байлгана. Энэ хооронд бусад ногоогоо бэлтгээрэй. Мах бэлэн болсны дараа 1 хоолны халбага ургамлын тосонд махыг хуурна. Хуурахдаа давсаар амтлаарай.
Ингээд спинач буюу бууцайн навчаа амтлая. Ингэхийн тулд 2-3 чимх давс, 1/4 цайны халбага сой соус, 1/2 цайны халбага нунтаг сармис эсвэл үрж жижиглэсэн сармис, 1/2 цайны халбага гүнжидийн тос, жижиглэн хэржсэн ногоон сонгино, 1/2 цайны халбага гүнжидийн үр, 1 чимх хар перц хийж амтлаад гараараа сайтар базаж холиорой.
Луувангаа угааж халислаад урт нарийн хэрчээд бага зэрэг гүнжидийн тосонд /өөр тос байж болно/ зөөлөн гал дээр хайрна. Лууванг зөөлөн болтол хуурч хайрах ба хэт их шарж болохгүй мөн бага зэрэг давс, хар перц зэргээр амтлана.
Хулуугаа мөн адил угаагаад луувангын мөөгтэйгөө хамт хуурна.
Өндгөө шарахдаа өндөгний шарыг дутуу шараарай. Харин буурцагны соёолжыг буцалж буй халуун усанд хийгээд 5 минут буцалгах ба 1/4 цайны халбага давс хийгэтрэй. Үүний дараа уснаас гаргаж хүйтэн усанд сойно.
Ингээд бибимбап сүмс бэлтгэхдээ 1 хоолны халбага ус, 1 хоолны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 хоолны халбага гүнжидийн үр, 1 цайны халбага сармис, 1 цайны халбага цуу хийж сайтар хутгаад бэлэн боллоо. Хэрвээ хүсвэл гочужанг буюу солонгос халуун амтлагчаас 1-2 хоолны халбага хийгээрэй. Эсвэл энгийн халуун чинжүү хийж болно.
Бэлэн болсон будаагаа савны ёроолд хийгээд амтлаж хуурч бэлтгэсэн ногоонууд болон махыг тойруулан зэрэгцүүлж өрнө. Гол хэсэгт шарсан өндгөө тавиарай. Ингээд амтат бибимбап бэлэн болно.