Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Энэ жилийн “Halloween”-ы баяр “Squid Game”-ээр амьсгална

Есдүгээр сарын 17-нд цацагдаж эхэлсэн Өмнөд Солонгосын “Squid game” цуврал дэлхийн орон орны үзэгчдийг байлдан дагуулж, Netflix шилдэг шоуны дээд амжилтыг эвдээд байгаа.

Тэгвэл энэхүү цувралын хувцас, өмсгөл удахгүй болох “Halloween” буюу Сүнсний баярын гол трэнд болох гэж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Тухайлбал Amazon.com сайтад “Squid game costume” түлхүүр үгээр хайхад 2,000 гаруй бараа илэрч байгааг “The Wall Street Journal” сэтгүүл мэдээлсэн байна.

Squid Game' Paris: Viral Videos Show Fight Outside of Pop-up Store

Google-ийн хайлтын системд бас ийм түлхүүр үг өндөр эрэлттэй байгааг мэдээлжээ.

Хэдийгээр сүнсний баяр болоход олон хоног дутуу байгаа ч Инстаграм хэрэглэгчид #SquidGameCostume хаштагаар өөр өөрийн бэлдсэн хувцас, өмсгөлөө үзүүлж эхэлсэн байна.

“Squid Game” цувралд гардаг хамгаалагчдын хар багийг хэрхэн хийх аргыг заасан YouTube видео олон мянган хандалттай болжээ.

Яг ийм багийг Amazon сайтад $20-оор зарж эхэлсэн байна. Мөн цувралын гол дүрүүдийн дугаартай бэлтгэлийн хувцас $30 орчим үнээр зарагдаж эхэлжээ.

Хонг Конгийн South China Morning Post сонинд мэдээлснээр Хятадын үйлдвэрлэгчид сүүлийн үед “Squid Game” цувралын хувцас хэрэгслийн захиалгад дарагдах болсон байна.

Захиалга дэлхийн олон улсаас ирж байгаагаас гадна Хятадын дотоод зах зээлээс ч ирэх болжээ. Хэдийгээр Нэтфликс платформ тус улсын зах зээлд хаалттай, цувралыг албан ёсоор үзүүлээгүй байгаа ч эрэлт өндөр байгаа нь сонирхол татаж байна.

Squid Game | Netflix Official Site

Өчигдөр Америкийн телевизийн од Жимми Фэллоны хөтөлдөг NBC сувгийн “Tonight Show” шоунд “Squid Game” цувралын гол дүрийн жүжигчид зайнаас оролцож, хүүхдийн түгээмэл тоглоомуудаар хоорондоо өрсөлджээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Squid Game” цувралын жүжигчин Чон Хо Ён “Louis Vuitton” брэндийн төлөөлөгчөөр сонгогджээ

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш орон орны үзэгчдийг байлдан дагуулж буй “Squid Game” цувралд дүр бүтээсэн жүжигчин, загвар өмсөгч Чон Хо Ён “Louis Vuitton” загварын ордны албан ёсны төлөөлөгчөөр сонгогдсон байна. Энэ талаар тус брэнд өөрийн Instagram хуудаснаа мэдэгдсэн юм. Өдгөө 27 настай Чон Хо Ён 2016 онд “Louis Vuitton” ордны загварын шоунд, 2017 онд “ready-to-wear” цуглуулгын сурталчилгаанд тус тус оролцож байжээ.

No description available.

“Би Хо Ёний асар том авьяас чадвар болон гайхалтай зан чанарт нь шууд л дурласан бөгөөд хэдэн жилийн өмнө эхлүүлсэн аяллын шинэ хуудсыг хамтдаа нээхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн “Louis Vuitton” брэндийн бүтээлч захирал Николя Жескьер мэдэгдсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Squid Game” цувралын Jung Ho-Yeon хамгийн олон дагагчтай Солонгос эмэгтэй жүжигчин боллоо

“Squid Game” киноны жүжигчин бүсгүй Жун Хо Ёны Өмнөд Солонгосын инстаграм дахь хамгийн их дагагчтай хоёр дахь эмэгтэй жүжигчин болжээ. Түүний инстаграмын дагагчдын тоо өмнө нь жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байсан алдарт жүжигчин Сон Хэ Кёгийн дагагчдыг давжээ.

Squid Game” Star Jung Ho Yeon Overtakes Song Hye Kyo To Become 2nd  Most-Followed Korean Actress On Instagram | Soompi

Сүүлийн үед “Squid Game” кино тренд болж байгаа учир жүжигчин Жун Хо Еоны инстаграм дагагчын тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Тодруулбал, хоёр долоо хоногийн дотор 400 мянгаас 10 сая дагагчтай болж, 20 дахин нэмэгдсэн байна. Түүний инстаграм хаяг одоогоор 13,5 сая гаруй дагагчтай болоод байгаа юм.

Blackpink's Jennie chills with pal model-actress Jung Ho-yeon on 'Squid  Game' set | The Star

Everything To Know About Jung Ho Yeon And Lee Dong Hwi's Relationship - ABTC

Squid Game' star Jung Ho Yeon and Lee Dong Hwi's relationship explored –  Uber Turco News

Did You Know? 'Squid Game' Actress Jung Ho Yeon is a Runway Model |  KDramaStars

Meet

Түүнийг уг жагсаалтыг тэргүүлэхээс өмнө “Weightlifting Fairy Kim Bok-joo” (2016), “Dr. Romantic 2” (2020) цувралуудад бүтээсэн дүрээрээ танигдсан жүжигчин Lee Sung-kyung 12.9 сая, Монголчуудын сэтгэлд “All In” (2003), “Descendants of The Sun” (2016) тэргүүтэй олон цувралд бүтээсэн дүрээрээ хоногшсон жүжигчин Song Hye-kyo 12 сая дагагчтайгаар тэргүүлж байсан билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жон Леннон, Йоко Оно нарын олонд ил болоогүй ярилцлага 38 мянган фунт стерлингээр зарагджээ

Домогт “The Beatles” хамтлагийн дуучин Жон Леннон болон түүний гэргий, Японы зураач, дуучин Йоко Оно нарын урьд өмнө олонд ил болж байгаагүй ярилцлагуудыг дуудлага худалдаагаар заржээ.

Тодруулбал, хосуудын “The Beatles” хамтлагийн аль дуунуудад дуртай болох мөн тэдний “Энх тайвны төлөөх хэвтээ жагсаал”-ын талаар ярьсан ярилцлага бүхий хуурцгуудыг дуудлага худалдаагаар зарсан байна.

1969, 1970 онуудад Канадын нэрт сэтгүүлч Кен Зейлиг хосуудтай гурван хэсэг бүхий нийт 91 минутын ярилцлага хийж байжээ. Харин уг цогц ярилцлагын зөвхөн тав орчим минутыг 1980-аад онд олон нийтэд хүргэж байсан гэж үздэг байна. Эдгээр хуурцгууд 38000 фунт стерлингээр зарагдах хүлээлтийг мягмар гарагт давжээ.

Хосууд 1969 онд Монреалийн “Queen Elizabeth” зочид буудлын өрөөнд найман өдрийн турш “Энх тайвны төлөөх хэвтээ жагсаал” хийсэн бөгөөд энэ үеэр тэдэнтэй “The Beatles” хамтлагийн сүүлийн цомог болох “Abbey Road” хэзээ худалдаанд гарах, хамтлагийн ирээдүй зэрэг олон сэдвээр ярилцжээ.

Түүнчлэн Ж.Леннон бие даасан уран бүтээлчээр ажиллах тухай, түүний хөгжмийн салбар дахь нөлөө, “The Beatles” хамтлаг Их Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одонг хүртсэн тухай болон өөрсдийн хайр дурлал, хүүхэдтэй болох төлөвлөгөөнийхөө талаар ярьжээ.

Канадын сэтгүүлч Кен Зейлиг 30 жилийн турш чөлөөт сэтгүүлчээр ажиллаж, олон алдартай зураач, нийгмийн зүтгэлтнүүдтэй ярилцлага хийжээ. Тэрээр 1990 онд таалал төгссөн байна.

12 цуврал ярилцлага бүхий хуурцгийг сэтгүүлчийн хүүхдүүд саяхан олсон бөгөөд тэр дунд “The Beatles” хамтлагийн менежер, “Apple records” студийн гүйцэтгэх захирал Нил Аспиналлтай тус хамтлагийн уран бүтээлийн талаар ярилцсан ярилцлага мөн багтаж байгаа аж.

Ярилцлагын жижиг хэсэг 1980-аад оны сүүлээр Америкийн радиогоор цацагдаж байсны зэрэгцээ “The Lost Lennon Tapes” нэртэй баримтат цувралын нэг хэсэг болжээ.

“Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй зүйлүүд багтсан тул энэхүү ярилцлагууд Ж.Ленноны шүтэн бишрэгчдийг гайхшруулах болно. Энэхүү хуурцгууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон зуун хүний сонирхлыг татаж, АНУ, Европын орнуудаас өндөр үнийн саналууд ирсэн хэдий ч эцэстээ Нидерландын нэгэн худалдан авагчид зарагдлаа” гэж Английн “Omega Auctions” дуудлага худалдааны компанийн төлөөлөгч Пол Фэйрвезер хэлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Эминем “Mom’s spaghetti” ресторанaa байгуулж, нээлтийн өдөр өөрөө үйлчилжээ

Алдарт рэппер Эминем рестораны бизнесээ эхлүүлжээ. Тэрээр төрөлх Детроит хотноо “Mom’s spaghetti” /Ээжийн шпагетти/ нэртэй түргэн хоолны газартай болсон ба нээлтийн өдрөө өөрөө үйлчилсэн байна.

Эминем

Рестораны гадна 700 гаруй хүний уртаас урт дараалал үүсжээ. Хүмүүс өглөө эрт очиж дараалалд зогссон бөгөөд Эминемийн гараас хоолоо авсны дараа гарын үсгийг нь зуруулж, тэврэлдэн зургаа авхуулсан байна. Тэрээр ресторанаа 2002 онд гарсан “8 бээр” киноны “Lose Yourself” дууны үгээр нэрлэжээ.

Зургийн эх сурвалж: Joe Maroon Photography




Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Playtime” наадмыг ирэх сарын 2-нд цахимаар нээнэ

Амьд хөгжимд дурлагч хэн бүхний хүсэн хүлээдэг “Playtime” хөгжмийн фестивалийг энэ жил наймдугаар сарын 16-19-нд зохион байгуулахаар товоо зарлаад байв. Гэсэн ч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цар тахалтай нөхцөлд дахин нэг жил хойшлохоос өөр сонголтгүй болсон билээ.

Тэгвэл “Playtime-2021 Virtual 2.0” фестиваль ирэх сарын 2-нд фейсбүүк болон “Youtube” сувгаар 18:00 цагаас нээлтээ хийхээр болжээ. Нээлтийн тоглолтыг үнэ төлбөргүй хүлээн авч үзэх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээлэв.

Наадмын зохион байгуулагчдын гаргасан мэдэгдэлд “Дэлхий даяар Covid-19-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч байна. Тийм учраас энэ жилийн наадмыг товыг дахин бүтэн жилээр хойшлуулан, 2022 оны долдугаар сарын 7-10-нд зохион байгуулах боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалт хүрээгээ тэлэх өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн” гэжээ.

Өнгөрсөн жил мөн нөхцөл байдалтай холбогдуулан наадмын зохион байгуулагчид иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилнэ гэж байв. Улмаар “Playtime 2020” наадмын тасалбар худалдан авсан хүн бүрд 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлсэн. Энэ нь мөн ирэх жил рүү шилжих боломжтой аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Ну Погоди” хүүхэлдэйн киноны шинэ цуврал энэ өвөл нээлтээ хийнэ

Хүүхэд бүрийн шимтэн үзэх дуртай хүүхэлдэйн киноны нэг бол “Ну Погоди” хүүхэлдэйн киноны цуврал ангийг энэ өвөл гаргана хэмээн ‘Союзмультфильм’ студи мэдээллэжээ. Туулайн дүрд Оросын шоумен Дмитрий Хрусталев, чононы дүрд Гарик Харламов нар дуу оруулжээ.

Мөн чоно, туулай хоёрын дүрийг өөрчлөн шинэчилсэн хувилбараа уран бүтээлчид нь танилцуулсан байна.

“Союзмультфильм’ студийн ерөнхий продюсер Юлия Осетинская ‘Зөвлөлтийн үед 30 гаруй анги бүтээгдсэн энэ цувралын орчин цагийн шинэ дүрийг бий болгох талаар бид удаан эрэл хийлээ. Хуучин шинэ хоёр дүрийн тэнцвэрийг барих, өмнөх дүрийн онцлог шинжүүдийг үлдээх шаардлагатай байсан. Жишээ нь, шинэ туулайны нүдний өнгө хуучин туулайтай адилхан байгаа’ хэмээжээ.

Харин тус студийн захирал Борис Машковцев цувралын шинэ дүрүүд илүү зөөлөн аястай болсныг хэлэв. Мөн одоогийн байдлаар 52 анги гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хүүхэлдэйн киноны зорилтот үзэгчдийг зургаагаас найман настай хүүхдүүд гэж үзжээ.

Тус хүүхэлдэйн киног 3D форматаар үзүүлэх бөгөөд цувралд шинэ туслах дүрүүд болох Тим дорго, Шу зараа, Улья бор гөрөөс тоглох гэнэ. Энэ гурван дүр нь алдартай уулын амралтын газар ‘Роза Хутор’ хэмээх уулын бэлгэ тэмдэг болох аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд

“Drone Photo Awards 2021” олон улсын агаарын гэрэл зургийн тэмцээнд 102 улсаас илгээсэн олон мянган зургуудаас тодруулжээ.

Уг тэмцээн нийт 10 номинацтай бөгөөд “Оны шилдэг зураг” гэх гол шагналаас гадна “Хот”, “Зэрлэг байгаль”, “Спорт”, “Хүмүүс”, “Байгаль”, “Абстракт”, “Хурим”. “Цуврал” болон “Бичлэг” гэсэн төрлүүдэд өрсөлдсөн байна.

Гол шагналыг Терье Колос хэмээх зурагчин өөрийн “Pink-Footed Geese Meeting the Winter” нэртэй гэрэл зургаараа хүртжээ. Уг зураг дээрээс мянга мянган шувууд Норвегийн төв хэсэгт хоноглохоор бэлдэж буйг харж болох юм.

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 1)

Тэмцээний бусад төрөлд нэг болон хоёрдугаар байранд шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна.


“Хот”

Сергей Полетаев

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 2)

Жорж Стейнмец

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 3)

“Зэрлэг байгаль”

Касим аль-Фарси

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 4)

Игорь Алтуна.

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 5)

“Спорт”

Фил де Гланвиль

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 6)

Пьерлуиджи Орлер

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 7)

“Хүмүүс”

Чунг Фам Хай

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 8)

Александр Власюк

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 9)

“Байгаль”

Мартин Санчес

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 10)

Жанесса Андерсон

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 11)

“Абстракт”

Георге Попа

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 12)

Паоло Крочетта

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 13)

“Хурим”

Маттео Орижинале

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 14)

Чжу Уцзян

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 15)

“Цуврал”

Адриес Латиф

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 16)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 17)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 18)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 19)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 20)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 21)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 22)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 23)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 24)

Мануэль Энрике Гонсалес Кармона

Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 25)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 26)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 27)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 28)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 29)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 30)
Drone Photo Awards 2021: Дроноор дарсан шилдэг гэрэл зургууд (фото 31)

“Бичлэг”

Несторас Кекагиас “Ice Ballet”

Мауро Шамби “SPQR”

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

IELTS-д бэлдэж буй хүмүүст туслах долоон кино

Кино бол тухайн орныг судлах гайхалтай түлхүүр юм. Киногоор л бид уг орныг төсөөлж дүрсэлдэг. Тэгвэл кинонд мөн тухайн орны хэлний онцлог үг, яриа , хэллэг маань хүртэл маш сайн шингэсэн байдаг. IELTS-н шалгалт таны аялгыг Америк уу, Англи уу гэдгийг онцгойлдоггүй ч үгээ хэр цэвэр, ойлгомжтой хэлж буйд л анхаардаг. Кино үзэж буй үедээ, Америк болон Англи аялгын аль алиныг нь дуурайж давтаж хэлэхийг зөвлөж байна.


Жишээлбэл, “Captain Corelli’s Mandolin” кино нь хэдий англи хэл дээр ч таньд тус болж чадахгүй л болов уу. Яагаад гэвэл гол дүрийн жүжигчин Итали хүн учир аялгын хувьд өөрчлөлт орох юм. Тийм болохоор танд хэрэгцээтэй, тус болох киног сонгох нь бас чухал.

Уг кинонуудыг IELTS-ийн шалгалтад бэлдэж буй хүмүүстээ санал болгож байна.

1.Twilight

2.Break Up

3. Harry potter

4.City of Angels

5.Erin Brockovich

6.Little Women, When

7.Harry Met Sally


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2021-Намар-өвөл: Улирлын загварын чиг хандлага

Энэ намар болон өвөл хувцас загварын салбарт ямар загвар трэнд болохыг танилцуулж байна. Шинэ улиралд юу өмсөх вэ?

Нил яагаан:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 1)

Лаванда цэцгийн талбайг санагдуулам зөөлөн нил ягаан өнгө намрын чиг хандлагуудын түүвэрт багтжээ. Jil Sander, Givenchy, Miu Miu болон бусад загварын орднууд цуглуулгадаа зориулан нил ягаан өнгийн намирсан, торгон даашинз, давхар энгэртэй пальтоноос эхлэн өвлийн куртка, комбинзоныг урласан байна.

Урт ханцуй:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 2)

Загварын салбарын суут эрхмүүд болох Раф Симонс, Жонатан Андерсон, Ким Жонс, Оливье Рустен нар намар-өвлийн гол загваруудын нэгээр урт ханцуйг нэрлэж байна. Balmain, Acne Studios, Raf Simons брэндүүд урт ханцуйтай ноосон цамц, даашинзыг урласан бол Alexandre Vauthier, Prada орднууд тус загварын пальто, тренч цув болон курткаг санал болгожээ.

Муур эмэгтэй:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 3)

Бие барьсан комбинзонууд 2021 оны намар-өвөл цуглуулгад бодсоноос ч их харагдлаа. Ялангуяа Salvatore Ferragamo, Prada, Emilia Wickstead, Dolce&Gabbana, Tom Ford орднууд торгон, ноосон, торон зэрэг олон төрлийн материал, хийцтэй загваруудыг гаргажээ.

Шинэчлэгдсэн логонууд:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 4)

Versace-ийн бүтээлч захирал Донателла Версаче намар-өвөл 2021 цуглуулгынхаа танилцуулгын үеэр тус брэндийг илтгэсэн шинэ хээгээ танилцуулсан бол Fendi өөрсдийн винтэж логогоо эргэн авчирсан билээ. Түүнчлэн Givenchy брэндийн бүтээлч захирал Мэттью Уильямс загваруудаа том G үсгээр төлөөлүүлэн урлаж эхэлжээ.

Намхан суудал:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 5)

Сүүлийн жилүүдэд өндөр эрэлттэй байсан өндөр суудалтай mom, boyfriend болон 90-ээд оны жийнснүүдийн дараагаар намхан суудалтай, сул өмднүүд тренд болж эхэлж байна. Энэхүү загвар нь Balenciaga, Y/Project, Jawara Alleyne орднуудын цуглуулгад зонхилсон харагдлаа.

Тэйлор дээр тэйлор:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 6)

Намрын ажил хэрэгч хувцаслалтын онцлох зүйлээр тэйлор хийцтэй хантааз, пиджак болон брюк өмдний “гурвал хослол” тодорсон байна. Tory Burch, The Row, Prada болон Peter Do нь энэхүү хослолыг пүүз, кетний оронд лофер болон “combat” гуталтай хослуулж бүхэлдээ классик төрхийг бүрдүүлжээ. Мөн дизайнерууд энэ удаа олон төрлийн өнгө, хээ оруулалгүйгээр цулгуй, нэг өнгөөр дагнаж байгаагаараа онцлог байлаа.

Цанын баазын хэв маяг:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 7)

Намар-өвөл 2021 цуглуулгад багтсан хөвсгөр куртканууд таныг ямар нэг нэмэлт аксесуаргүйгээр загварлаг харагдуулж, тав тухтай, дулаан байлгана. Тухайлбал, Италийн зүүн хойд хэсэгт орших Доломит нуруун дахь Miu Miu загварын ордны танилцуулга дээр цайвар өнгө давамгайлсан oversize загварын цанын өмсгөл, нэхмэл цамц, ширмэл оёдолтой куртка онцлох загвараар тодорсон билээ.

Бүхэлдээ ноосон эдлэл:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 8)

Дизайнерууд төрхөө бүхэлдээ хүйтний улиралд хамгийн тохиромжтой ноос, ноолууран эдлэлээр бүрдүүлэхийг зөвлөж байна. Ингэхдээ Acne Studios, Chloe-ийн цуглуулгад багтсан шиг хэзээ ч дааруулахгүй эдлэлээс эсвэл Blumarine, Balmain ордны урласан шиг секси хослолоос сонгох боломжтой.

Сургуулийн сарафан:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 10)

Сургуулийн гэж нэрлэсэн ч хүүхэд шиг харагдана гэсэн үг биш юм. Харин ч илүү эмэгтэйлэг, ажил хэрэгч төрхийг Prada болон Chloé брэндүүд санал болгож байна.