Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Twitter”-ийн III улирлын борлуулалт 37 хувиар өсөв

“Twitter” компани III улиралд 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа.

Энэ нь өмнөх улирлаасаа 37 хувиар өссөн дүн болж байна. “Apple”-ийн “IOS 14” үйлдлийн системд хийсэн шинэчлэл цахим сүлжээний компаниудын борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа аж. Харин “Twitter”-ийн хувьд нөлөө бага байсан талаар тус компани мэдээллээ. Үүний дараа “Twitter”-ийн хувьцааны ханш гурван хувиар өссөн байна.

Тайлант хугацаанд “Twitter”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 211 сая хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Илон Маскийн “Starlink” компани “Vodafone”-той хамтрахаар хэлэлцэж байна

Илон Маскийн “Starlink” компани Их Британид өргөн зурвасын үйлчилгээ нэвтрүүлэхдээ “Vodafone Group” компанитай хамтран ажиллахаар хэлэлцэж байгааг “Telegraph” сонин мэдээллээ.

“Starlink” нь үйлчилгээнийхээ цар хүрээг тэлэхдээ тухайн улс дахь сүлжээний дэд бүтэц бүхий компаниудтай хамтрахаар хайж байсан аж. “Vodafone” энэ чиглэлийн өөр хэд хэдэн компанитай хэлцэл хийж байгаагаа баталсан юм. Мөн аль нэгэнтэй нь хэлцлийг эцэслэхэд тун ойрхон байгааг онцолжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Dune” кино 40.1 сая ам.доллар олж, “Box office”-ийг тэргүүллээ

Фрэнк Хэрбертийн “Dune” зохиолоос сэдэвлэсэн найруулагч Дэвид Линчийн ижил нэрт кино 1984 онд үзэгчдэд хүрсэн.

Уг бүтээлийн орчин цагийн хувилбар Дени Вильнёвын найруулсан “Dune” кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх байсан ч хойшилж энэ сарын 22-нд АНУ болон хэд хэдэн улсад албан ёсоор нээлтээ хийсэн. Тэгвэл

“Dune” киноны гол дүрд “Call me by your name” киногоор олонд танигдсан залуу жүжигчин Тимоти Шаламе тогложээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“My Name” цуврал “Netflix”-ийн хит киноны жагсаалтад багтлаа

Энэ намар дэлхий нийтийг шуугиулж чадсан “Squid Game” цуврал нь Өмнөд Солонгосын кино урлагийн хөгжлийг шинэ шатанд аваачсан билээ. Нийт 21.4 сая ам.доллараар бүтсэн ч 891.1 сая ам.долларын ашиг орлого олсон энэхүү бүтээлийн араас “My Name” нэртэй цуврал хүч түрэн гарч ирж байна.


Тодруулбал, энэ сарын 21-ний байдлаар уг бүтээл нь “Netflix”-ийн дэлхийн шилдэг цувралын жагсаалтын гуравдугаарт, Өмнөд Солонгосын жагсаалтын нэгдүгээрт, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсад хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Энэ сарын 15-ны өдөр үзэгчдийн хүртээл болсон “My Name” нь гэмт хэрэг, триллер төрлийн цуврал бөгөөд эцгийнхээ шударга бус үхлийг өөрийн нүдээр гэрчилсэн Yoon Ji Woo-гийн өшөө авалтын тухай сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх аж.

Actress Han So Hee Makes A Huge Transformation For New K-Drama,

Чадварлаг жүжигчдийн бүрэлдэхүүнээс гадна киноны найруулга, үйл явдал, тэр дундаа тулааны хэсгүүдэд үзэгчид өндөр үнэлгээ өгөөд байгаа юм. Ялангуяа жүжигчин Han So Hee-гийн жүжиглэлт, зодооны ур чадвар нь түүний өмнө нь бүтээж байсан дүрүүдийн өнгө төрхийг 100 хувь эвдэж чадсан гэж хэлж болно.

Categories
энтертаймент-ертөнц

​Анагаахын сонирхолтой баримтууд

Дэлхийд хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн зүрхний зогсолтыг даван гарсан хүн бол Норвегийн иргэн Ян Ревсдал юм. Арванхоёрдугаар сард загасчилж явахдаа завиныхаа тавцангаас унажээ. Түүний биеийн халуун дөнгөж 24 хэмд хүрэхэд зүрх нь дийлэхээ больж бүтэн дөрвөн цаг зогссон байна. Гэсэн хэдий ч цусны эргэлтийн аппарат залгаснаар засал авчээ.

****************

2015 оны сүүлээр Техас муж улсын оршин суугч Жорж Пикеринг эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ. Эмч нар түүнд тархины үхжил хэмээх онош тавин, аппаратыг салгах шийдвэр гаргаснаа дуулгаж. Хүүгийн эцэг үүнийг эсэргүүцэн буу тулгаж, эмч нарыг сүрдүүлжээ. Цагдаа нар гурван цаг хэлэлцэж байж, буулгаж авсан байдаг. Энэ үед хүү ухаан орсон юм байна. Уг хэргийн дараа шүүхээс хүүгийн эцэгт нэг жил хорих ял оноожээ. Харин хүү эмчилгээнд хамрагдаж эрүүл саруул болсон байна.

****************

Хүний биеийн хамгийн өндөр халууныг 1980 онд хэмжжээ. Вашингтон муж улсын Атланта хотын оршин суугч Уилли Жонсыг эмнэлэгт хүргэгдэн ирэхэд нь биеийнх нь халуун 46.5 хэмд хүрсэн гэнэ. Тэрбээр 24 хоноод эмнэлгээс гарч байжээ.

****************

1977 оны Формула-1 уралдааны үеэр Их Британийн тамирчин Дэвид Перли гэмтэж, 29 яс нь хугарч, гурван мөч нь мултарсан байдаг. Эмнэлэгт байх хугацаанд нь нийт зургаан удаа зүрх нь зогсож байж. Бие нь хэвийн байдалд орсны дараа тэрээр дахин уралдаж эхэлсэн байна. Гэвч 1985 онд онгоцны ослоор нас баржээ.

****************

2000 онд Мексикийн тариачин Инес Рамирес гэгч эмэгтэй анагаахын боловсролгүй авч өөртөө кесарево хагалгаа хийж хүүгээ төрүүлжээ. Дуншилт эхлэх үед нөхөр нь согтуу байсан гэнэ. Хамгийн ойрхон эх баригчид үзүүлэхэд наад зах нь 80 км зам туулах байж. Харин тосгонд нь ердөө ганц утас байсан нь гэрээс нь хол учраас 12 цаг дуншиж өвдсөн эмэгтэй зориг гарган мэдээ алдуулах зорилгоор архи ууж, гал тогооны хутга ашиглан хэвлийдээ зүслэг хийж, хүүхдээ төрүүлжээ.

****************

Хамгийн урт удаан гэж бүртгэгдсэн мэс ажилбар 96 цаг үргэлжилжээ. Өндгөвчний уйланхай гэж оношлогдсон эмэгтэй хагалгаанд орохдоо 280 кг жинтэй байсан бол хагалгааны дараа 140 кг болжээ.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

В.Маяковскийн шүлгийн анхны түүврийг 1.3 сая рублиэр заржээ

Оросын яруу найрагч Владимир Маяковскийн 1913 онд хэвлэгдсэн шүлгийн анхны түүвэр ном дуудлага худалдаанд 1.3 сая рублийн үнэ хүрч зарагджээ. Нэрт яруу найрагчийн анхны номд 300 шүлэг нь багтсан байдаг юм байна. Анхны үнэ нь 600 000 рубль байсныг хүмүүс өсгөсөөр 1.3 сая хүргэсэн аж.

Номны дотор талд зураач Лев Шехтелиэс архитектор Мария Мочальскаяд хандсан хандсан чин сэтгэлийг бичээтэй байсан гэнэ

Дашрамд дурьдахад, ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Алексей Пушков саяхан В.Маяковскийн шүлэгнүүдийг муу хэмээн шүүмжилж байсан юм. Тэрээр найрагчийн “Крым” хэмээх шүлгээс иш татаж “Хүмүүсийг засварт оруулна” гэжээ. Хүн ямар машин уу. Энд Евгений Замятины “Бид” шүлэгт гардаг болгоомжлол явж байна. Тэр хүмүүсийг машин болгохоос болгоомжилж, тийм юм болох вий хэмээн айдаст автаж байсан шүү дээ” хэмээн ярьсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Squid Game” кинонд гардаг тоглоомыг Өмнөд Солонгост бодит амьдрал дээр туршихаар болжээ

Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулаад буй “Squid Game” кинон дээр гардаг тоглоомыг Өмнөд Солонгосын сонирхогчид бодит амьдралд туршихаар болжээ. Гэхдээ кинон дээрхээс ганц ялгаатай нь мэдээж ямар ч аллага байхгүй.

Squid Game Becomes A Reality In South Korea - Events… | EarlyGame

Netflix -ийн “Squid Game” кино нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст хүрч буй трендийг хэрхэн сонирхолтой байдлаар ашиглах талаар арга эрэлхийлж байгаа аж. Өмнөд Солонгосын Гангвон мужийн нэгэн зочид буудалд кинон дээр гардагтай адилхан орчин, тайз засаад байна. Тэмцээн аравдугаар сарын 24-нд болно.

Ялагч нь 5 сая вон (ойролцоогоор 4178 ам.доллар) авах ба насанд хүрсэн ямар ч хүн оролцох боломжтой юм. Бүртгэлийн хураамж 10000 вон (8.39 ам.доллар) бөгөөд хүмүүс маш их сонирхож байгаа учир тэмцээнийг зарласнаас хойш хоёр хоногийн хугацаанд оролцогчдын тоо гүйцжээ.

Squid Game lays bare South Korea's real-life personal debt crisis | Squid  Game | The Guardian

Кинон дээр гардагтай адил, тэмцээнд оролцож буй хүмүүст утасны дугаартай нууцлаг нэрийн хуудас өгөх болно. Оролцогчид зочид буудлын ойролцоох нарсан ойд цуглан улаан, ногоон гэрэл асахад хөдөлгөөнгүй болдог тоглоом, олс таталт, хавтгай чихрээс дүрс салгах, цаас эргүүлэх гэсэн тоглоомоор өрсөлдөх аж. Хэдийгээр хэн нэгнийг хөнөөхгүй ч алдаж, ялагдсаныг нь “устгах” мэт дүр үзүүлэх болно. Тоглогчид цорын ганц ялагч хэн болохыг тоглолтын төгсгөл хүртэл мэдэх боломжгүй юм.

Squid Game on Netflix: That ending explained and your burning questions  answered - CNET

Гэхдээ засгийн газрын албан тушаалтнууд зочид буудалд хүн олноор цуглуулах нь цар тахлын эсрэг дүрэм журмыг зөрчиж байгаа тул арга хэмжээг үргэлжлүүлэхгүй байхыг анхааруулжээ. Харин зохион байгуулагчид арга хэмжээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэхийн тулд эрсдэлээс хамгаалах бүхий л хувилбараар өөрчлөхийг хичээж байна гэжээ.

Netflix hit show 'Squid Game' spurs interest in learning Korean

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Squid Game” цуврал нэг сарын хугацаанд 111 сая хандалт авч дээд амжилт тогтоолоо

БНСУ-ын уран бүтээлчдийн “Squid Game буюу Арваалжин тоглоом” цуврал Netflix үйлчилгээний түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо. Дөрвөн долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн цуврал одоогоор 111 сая хандалт авсны зэрэгцээ 80 гаруй оронд үзэгчдийн тоогоор тэргүүлж явна.

Тус цувралын араас 82 сая хандалт аваад буй “Bridgerton” хэмээх олон ангит кино бичигджээ. Франц хэл дээрх уран бүтээл болох “Lupin” харин үэзгчийн тоогоороо гуравт явж байна.

“Squid Game” цувралын амжилт нь BTS хамтлаг, Оскарын шагналт “Parasite” киноны араас Өмнөд Солонгосын дэлхийн нийтэд үзүүлэх соёлын нөлөө улам бүр нэмэгдсээр байгааг харуулж байна хэмээн The Guardian сонины урлагийн тоймч бичжээ.

Дэлхийд хамгийн түгээмэл ашиглагддаг стриминг үйлчилгээ үзүүлэгч Netflix компани өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Солонгосын кино зах зээлд 500 сая долларын хөрөнгө оруулахаа зарлаж байсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“No Time To Die” кино 56 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ

“James Bond”-ийн цувралын сүүлийн анги “No Time To Die” кино орлогоороо тэргүүлж байна.

Амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн энэхүү киноны тасалбар Хойд Америкийн кино театруудад эрэлт ихтэй байжээ. “No Time To Die” кино АНУ, Канадын кино театруудаас 56 сая ам.долларын орлого олсон үзүүлэлтээр “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж байна. Хэдий тийм боловч “Sony”-ийн “Venom: Let There Be Carnage” киноны нээлтийн орлого 90 сая ам.доллар байсантай харьцуулахад бага дүн болж байгаа юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

Дэлхийн бүх улс орноор аялсан хамгийн залуу хүнээр ​23 настай Америк бүсгүй тодорчээ

Саяхан АНУ-ын Калифорни мужийн Невада Сити хотын 23 настай оршин суугч Лекси Алфорд дэлхийн 196 орноор хамгийн залуудаа аялсан анхны хүн болж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлжээ.

Ингэхдээ тэр эмэгтэй ганцаараа дэлхийн аль ч улсад аялж болдгийг батлан харуулах зорилгоо биелүүлсэн байна.

Агаар, ус, газраар аялсан Лекси их зүйлийг нүдээр харах боломж олгодог галт тэргийг өөрийн хамгийн дуртай тээврийн хэрэгсэл гэж нэрлэжээ.

She is 21 years old and has visited all countries traveling

Тэрээр дэлхийн дээд амжилтыг тогтоохын тулд сүүлийн гурван жил тасралтгүй аялсан юм байна.

Гэхдээ Лекси хүүхэд байхдаа дэлхийн 70 гаруй оронд очиж үзээд байсан гэнэ. Түүний ээж аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байсан нь үүнд нөлөөлжээ.

Дараа нь Лекси зургаан жилийн турш мөнгө цуглуулж, коллежоо төгссөний дараа дэлхийн үлдсэн бүх улс орноор аялах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн байна.

Аялахад маш олон бэрхшээл тулгарч байсны нэг нь Венесуэль, Пакистан зэрэг улсуудад нэвтрэх виз олж авах байсныг тэр ярьжээ. Зарим улсуудын визийг авахын тулд хэдэн сар хүлээдэг байсан гэнэ.

“Түүхийн хамгийн олон дурсгал маш сайн хадгалагдаж үлдсэн улсыг би Египет гэж хэлнэ. Нутгийн иргэдийн зочломтгой зан, сайхан сэтгэлээрээ Пакистаны умард хязгаар намайг бишрүүлсэн” гэж Лекси ярьжээ.

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

Тэрээр цааш нь ярихдаа “Миний бодлоор дэлхийн хамгийн давтагдашгүй өвөрмөц арал бол Исланд. Энэ бол гал, мөсний эх орон. Байгалийн хамгийн үзэсгэлэнт газар бол Венесуэлийн “Angel Falls” хүрхрээ юм” гэсэн байна.

Дэлхийн бүх улс орноор аялж, янз бүрийн хүмүүстэй уулзаж, төрөл бүрийн соёл, уламжлалтай танилцсан нь сайхан байсан ч хамгийн гол нь бие даасан, хараат бус байх цоо шинэ мэдрэмжийг олж авсан нь хамгийн чухал зүйл болохыг Лекси онцолжээ.

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

Lexie Alford Becomes The Youngest To Travel 196 Countries, See Pictures  From Her Travel Diary

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

This 21-Year-Old Becomes The Youngest Person To Visit Every Country | Bored  Panda

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

World breaking Instagram model visits 196 countries by age 21

This 21-Year-Old Becomes The Youngest Person To Visit Every Country | Bored  Panda