Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Инстаграм: Хамгийн олон дагагчтай шинэ үеийн төлөөлөл

Монголчуудын 3 хүн тутмын нэг нь сошиал сүлжээг идэвхтэй хэрэглэгч байдаг гэсэн судалгаа бий. Голчлон Фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэг платформуудыг хэрэглэдэг.

Үүнтэй холбоотойгоор Монголын инстаграм хэрэглэгчдийн дундаас хамгийн олон дагагчтай 10 хэрэглэгчийг танилцуулж байна. Тэдний 6 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй.


1.Инстаграм хаяг: maukiss_

Jason & Jayel влогоор олонд танигдсан “116” хамтлагийн бүжигчин Jayel 333 мянган дагагчтай.нэг буюу түүнээс олон хүн-н ойртуулж авсан зураг байж магадгүй

2.Инстаграм хаяг: thunderzrapper

Чадварлаг реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал нийт 352 мянган дагагчтай юм. Тэрээр хэдхэн хоногийн өмнө “Хатуу” нэртэй уран бүтээлээ гаргасан. Одоо “Тоонот” студид харъяалагддаг.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, гадуур хувцас болон костюм гэх мэтийн зураг байж болно

3.Инстаграм хаяг: ardiin_ania_gigi

Ардын аниа Жижи хэмээн цахим ертөнцөд танигдсан влогчин бүсгүй Г.Ган-Эрдэнэ 246 мянган дагагчтай.

нэг буюу түүнээс олон хүн, цэцэг болон гадаа гэх мэтийн зураг байж болно

4.Инстаграм хаяг: ujin_buya

“Манайд 1 удаа” киноны гол дүрийн жүжигчин Б.Үжин 188 мянган дагагчтай.

1 хүн, сууж байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

5. Инстаграм хаяг: minayu_1

“The Wasabies” хамтлагийн дуучин Э.Аминхүслэн 164 мянган дагагчтай.

Зургийн тодорхойлолт алга байна.

6.Инстаграм хаяг. baniuh

Дуучин Roockie буюу У.Мөнхбагана 146 мянган дагагчтай.

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

7.Инстаграм хаяг: krystal_gna

Тик токчин Г. Гансувд 144 мянган дагагчтай.

нэг буюу түүнээс олон хүн, хөлийн өмсгөл, дотор болон

8.Инстаграм хаяг: ebolzgono

“Vandebo” хамтлагийн дуучин Ebo 120 мянган дагагчтай. Түүнийг Б.Эрдэнэболд гэдэг.

Зургийн тодорхойлолт алга байна.

9.Инстаграм хаяг: jasonn _zz

Jason & Jayel влогоор олонд танигдсан бүжигчин Jason 126 мянган дагагчтай.

Зургийн тодорхойлолт алга байна.

10.Инстаграм хаяг: khaliun_dancer

“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б. Халиун 122 мянган дагагчтай.

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

БЭЛТГЭСЭН: Д. БАТТОГТОХ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Мисс А.Баярцэцэг “Amazon” студийн кинонд Монгол охины дүр бүтээнэ

Мисс, жүжигчин Б.Баярцэцэг ирэх онд дэлгэцнээ гарах “Amazon” студийн 10 ангит “The Power” кинонд цахилгаан охины дүрийг бүтээхээр болжээ.

А.Баярцэцэг өмнө нь 2014 онд “Netflix” компанийн бүтээл “Марко Поло”, 2018 онд Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд тоглож байсан юм.

“The Power” киноны зохиолыг Британийн зохиолч Наоми Алдерман 2016 онд бичсэн бөгөөд хурууныхаа тусламжтайгаар ер бусын хүч чадалд хувирдаг бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг шинжлэх ухааны зөгнөлт зохиол юм. Уг зохиол нь “Нью-Йорк таймс”-ын 2017 оны шилдэг 10 номын нэгээр шалгарч байсан ба “Амазон” студи дээрх зохиолоор 10 ангит кино хийх эрхийг авчээ.

Жүжигчдийн бүрэлдэхүүнд Лесли Манн, Жон Легуизамо, Тим Роббинс зэрэг алдартнууд багтаад буй. Сонирхуулахад, “Шивэгчний өчил” цувралын найруулагчаар ажиллаж байсан Рид Морано уг киног найруулж, гүйцэтгэх продюсерээр нь ажиллах юм.

No description available.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Пянзны баяр”-ыг С.Ононбат найруулж, “Чингис хаан”-ы Д.Жаргалсайхан хөтөлнө

“Баян Монгол” чуулгын “Пянзны баяр” энэ сарын 19-нд цагаас “On’n Off Production House”-д болох гэж байна. Тоглолтод “Баян Монгол” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр нар оролцоно.

Мөн урилгаар дуучин Б.Хонгор, Б.Солонго, Ж.Ариунжаргал нар оролцох аж. Тус тоглолтын удирдаачаар С.Саруул-Од, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат, хөтлөгчөөр “Чингис хаан” хамтлагийн ахлагч, ардын жүжигчин Д.Жаргалсайхан нар ажиллана. Тоглолтын хөтөлбөрт “Баян Монгол” чуулгын 50 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн пянз болон цомгийн уран бүтээлүүд болох Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүд багтжээ. Тасалбарын үнэ 60 мянган төгрөг бөгөөд Улсын Филармонийн касс болон www.ticket.mn-ээс худалдан авах боломжтой юм. Сануулахад, тоглолт үзэхээр сонирхож буй бол Ковид 19-н эсрэг вакцины гуравдугаар тундаа хамрагдсан байх шаардлагатай аж.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Хиртээгүй сарнай” кино энэ сарын 19-нд нээлтээ хийнэ

“Хас фильм” студийнхэн дэлгэцийн ээлжит уран бүтээлээ “Хиртээгүй сарнай” нэртэйгээр бүтээжээ.

Найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан эл киноны гол дүрийг Х.Баярмаа, О.Амгаланбаатар нар бүтээсэн бол туслах дүрүүдэд Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Г.Золбоот, С.Өлзийхүү, Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Ч.Болд, Э.Пүрэвжаргал, Х.Сумъяадорж, дуучин Jason буюу Б.Баяржавхлан, дуучин Tempo буюу Б.Болдбаатар нар тогложээ.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Яншуйны ашиг тус

Яншуй нь цусыг цэвэрлэдэг нарийн ногоо юм. Хятадууд яншуй “хатан ногоо” гэдэг. Дээр үед яншуйг зөвхөн язгууртнууд хэрэглэдэг байжээ.
Элэг цөсний хямралтай бол , яншуй хоолондоо хэрэглээрэй. Ногоо бүхэн янз бүрийн аминдэм агуулж тэр чанар нь хүний биед аминдэм болдог.

Яншуй: Эрхэмсэг амтлагч. Ялангуяа шєлтэй хоолыг гойд сайхан амт орууладг. Давсаг бөөрний өвчин, ядаргаанд яншуйг эмийн журмаар хэрэглэсээр иржээ. Өдөр бvр яншуйтай хоол иддэг хvн хєнгєн шалмаг, тамир тэнхээ сайтай болдог байна.

Яншуйг бид эвгүй үнэр амттай хэмээн аль болох хэрэглэхээс зайлсхийдэг билээ. Хоолны чимэглэл төдий ногоон өвс шиг энэ ургамал уг нь хаяад байхааргүй ашигтай, хүний биед тустай аж.
Яншуй нь хараанд сайнаар нөлөөлдөг. Уг ногоонд бета-каротин, витамин А их хэмжээгээр агуулагддаг тул ийнхүү хараанд сайн.
Үүнээс гадна уг ногоон нь гемоглобины түвшнийг нэмэгдүүлдгээс гадна кальци ихээр агуулдаг тул яс, шүдний бэхжилтэд эергээр нөлөөлдөг. Яншуй антиоксиндантаар баялаг. Тиймээс ч хөгшрөх үйл явцыг удаашруулж, аюултай өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг байна.
Зүрхний өвчинд тустайгаас гадна шээх хөөх ид шидтэй. Зүрхний хэмийг тогтворжуулж нойргүйдлийг анагаахад тустай байдаг байна. Амны хөндийн эвгүй үнэрийг багасгадаг бөгөөд бөөрний өвчний үед болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

No photo description available.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“BMW”-ийн III улирлын ашиг 50 хувиар өсөв

“BMW” компанийн III улирлын ашиг шинжээчдийн таамгийг давлаа. Тайлант хугацаанд тус компанийн татварын өмнөх ашиг 2020 оны мөн үеэс 50 хувиар өсөж, 3.3 тэрбум ам.доллар хүрсэн байна.

Хагас дамжуулагчийн хомсдолын улмаас “BMW”-ийн үйлдвэрлэл саараад байсан юм. Харин тус компанийн өндөр үнийн дүнтэй загваруудын борлуулалт өссөн нь дэмжлэг болсон байна.

“BMW” III улиралд 600 мянган автомашин нийлүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Мөн нийлүүлэлтийн хямрал ирэх онд ч үргэлжлэхээр байгааг анхааруулж байна.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​“Squid Game” криптовалют луйвар байсан нь илэрч, үүсгэгч нь олон саяыг өвөртлөөд зугтжээ


Аравдугаар сарын сүүлчээр Нэтфликсийн “Squid Game” цувралын нэртэй криптовалют зах зээлд нэвтэрч, үнэ ханш нь богино хугацаанд тэнгэрт хадаж байв.

Гэвч даваа гаригт үүнийг үүсгэгч нэр үл мэдэгдэх этгээд эзэмшиж байсан бүх койноо зарж, бэлэн мөнгө болгоод сураггүй алга болжээ.

Ингэхдээ төслийнхөө вэб сайтыг (squidgame.cash) хүртэл хаасан байна. SQUID койны ихэнх хувийг эзэмшиж байсан этгээд бүх нөөцөө зарсан тул ханш нь ч бараг тэгтэй тэнцүү болжээ.

Аравдугаар сарын 20-нд эхлэхдээ SQUID койны үнэ хэдхэн центтэй тэнцүү байв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ханш нь $40 орчимд хүрээд байжээ.

Харин уналтын дараа $0.005-тай тэнцэх болсон байна. Энэ тохиолдолд хамгийн анхны худалдан авагчид ч алдагдалд орж байгаа юм.

SQUID койны ханш ид өсөж байх үед CNBS, Forbes, BBC, Fortune зэрэг томоохон хэвлэлүүд гайхмаар хурдтай өсөлтийн тухай магтан бичиж байжээ.

Тухайлбал Fortune сэтгүүлд “Squid Game’ crypto is up more than 86,000% in a week” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдэж байсан юм.

Томоохон хэвлэлүүд ингэж мэдээлсэн нь хүмүүсийн эргэлзээг арилгаж, олноор хошуурах бас нэг шалтгаан болсон байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

“Dune” шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

Америкийн “Warner Bros. Pictures”, “Legendary Pictures” компанийн шинжлэх ухааны, уран зөгнөлт “Dune” уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойших хоёр дахь долоо хоногтоо 15.53 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ.

Ингэснээр нээлтээ хийсэн эхний 10 хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 69.4 сая ам.долларын орлого олжээ. Франц, Канад гаралтай найруулагч Дени Вильнёвын бүтээсэн “Dune” кино нийт 165 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд шинжлэх ухааны, уран зөгнөлт бүтээлүүдийн дундаа дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг, Америкийн зохиолч Франк Хербертийн 1965 онд бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Dune” хилийн чанадаас 21.4 сая ам.долларын орлого олсноор нийт орлогынх нь хэмжээ 292.1 сая ам.долларт хүрсэн байна. Тухайлбал, Хятадын кино зах зээлийн платформ болох “Maoyan”-ы мэдээллээр, “Dune” 10 хоногт 212 сая юанийн /33.1 сая орчим ам.доллар/ орлого олжээ. Тус киноны дараагийн анги 2023 оны 10 дугаар сард нээлтээ хийх төлөвтэй байна.

Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Universal”, “Blumhouse” компаниудын бүтээл “Halloween Kills” 8.5 сая ам.долларын орлоготойгоор жагсжээ. Энэхүү киноны хувьд гурван долоо хоногийн хугацаанд нийт 115.11 сая ам.долларын орлого олоод байна. Америкийн найруулагч Дэвид Гордон Гриний бүтээсэн уг кино нь 2018 онд нээлтээ хийн 250 сая ам.долларын орлого олсон “Halloween” киноны үргэлжлэл юм.

Жагсаалтын гуравдугаар байрт Жеймс Бондын цувралын шинэ анги болох “No Time to Die” /7.81 сая ам.доллар/ бичигдсэн бол “Funimation” компанийн “My Hero Academia: World Heroes’ Mission” /6.4 сая ам.доллар/, “Sony” компанийн “Venom: Let There Be Carnage” /5.75 сая ам.доллар/ кинонууд удаалсан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Халловины баярт “Squid Game”-ийн хувцас өмсөхийг хоригложээ

“Netflix”-ийн алдартай шоу энэ жилийн Халловины хувцасны маргааныг өрнүүлж байна.

“Squid Game” нь Netflix-ийн үзэгчдийн дээд амжилтыг эвдэж магадгүй ч Нью-Йоркийн зарим сургуульд Халловины баяраар хэрцгий кинон дээр гардаг хувцсыг ангидаа өмсөхийг хоригложээ.

Зарим сурагчид завсарлагааны үеэр алдартай шоуны тоглоомуудыг дуурайж байгааг сургуулийн удирдлагууд анзаарсны дараа ийнхүү шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрсэн гэжээ. Мөн бага сургуулийн захиргаа эцэг эхчүүд рүү цахим шуудан илгээж, хувцасны зөвлөмжийн талаар мэдээлэл хүргүүлжээ. Тэд “Squid game”-ээс сэдэвлэсэн Халловины хувцастай ирсэн хүүхдийг сургууль руу оруулахгүй гэдгийг уламжилжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кристиано Роналду ихэр хүүхэдтэй болж буйгаа зарлав

Кристиано Роналду болон түүний эхнэр Жоржина Родригес нар ихэр хүүхэдтэй болж буйгаа зарлалаа. Хосууд өөрсдийн цахим хуудаснаа “Бид ихэр хүүхэд хүлээж байгаагаа зарлахад баяртай байна. Бидний зүрх хайраар бялхаж байна.Та нартайгаа уулзана гэхээс хүлээж тэсэхгүй нь” гэжээ.

Залуу хос 2017 онд Алана Мартина гэх охинтой болсон бөгөөд одоо дөрвөн хүүхдийн ээж аав болсон. Өдгөө 36 настай Роналдугийн том хүү 2010 онд төрсөн бөгөөд ээж нь одоог хүртэл нууцлаг байдаг. Харин 2017 онд тээгч эхээс ихэр охин, хүүтэй болсон билээ.

Роналду, Родригес нар 2016 онд Испанийн Мадрид хот дахь “Gucci” брендийн дэлгүүрт танилцаж байжээ. Тухайн үед Родригес цагийн 10 еврогийн цалинтай худалдааны зөвлөхийн ажил хийж байсан гэнэ. Англидаа эргэн ирсэн Роналдугийн хувийн амжилт сайн байгаа ч багийнх нь үзүүлэлт тааруу байна. “Манчестер Юнайтед” баг өнгөрсөн долоо хоногт Премьер лигийн хүрээнд Ливерпүүл багтай тоглож, 0-5 гэсэн харьцаатай ялагдсан.