Categories
баннер мэдээ энтертаймент-ертөнц

“Iphone 13”-ын эрэлт буурчээ

Өнгөрсөн есдүгээр сард “Apple” компани “iPhone” гар утасны шинэ загвараа танилцуулсан. Уг загвар нь худалдаанд гарсан цагаасаа борлуулалтаараа тэргүүлж байсан ч сүүлийн үед эрэлт нь буурчээ.

Шинжээчид компанийн борлуулалтыг зургаан хувиар өсөж, 117.9 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолж байв. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Эрэлт бага байгаа нь дараагийн загварт олон шинэчлэл орсон гэх мэдээлэлтэй холбоотой байж болзошгүй тухай гаднын хэвлэлүүд онцолжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Twitter”-ийн Жак Дорси ажлаа өгөхөөр болжээ

“Twitter”-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Жак Дорси ажлаа өгөхөөр боллоо.

Өдгөө 45 настай Жак Дорси дижитал төлбөр тооцооны “Square”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ крипто валютын зах зээлийг илүү сонирхож байгаа юм байна.

Түүнийг “Twitter”-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан зургаан жилийн хугацаанд бусад технологийн томоохон компаниудын хувьцааны ханш гурван оронтой тоогоор өсөж байв. Тухайлбал: “Apple”-ийн хувьцааны ханш 450 хувиар, “Amazon”-ийнх 580 хувиар, “Microsoft”-ийнх 640 хувиар өсжээ.

Харин “Twitter”-ийн хувьцааны ханш 75 хувиар өссөн нь харьцангуй багад тооцогдож байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд

Прованс дизайныг Францын кантри хэв маяг хэмээн нэрлэдэг. Энэхүү стиль нь интерьер дизайны ертөнцөд хэзээ ч эрчээ алдалгүй ноёрхдог маш том чиг хандлагуудын нэг билээ.

Маш хөнгөн, тав тухтай, энгийн байдлаараа алдартай прованс стилийн интерьерт мод, чулуу гээд зөвхөн байгалийн элемент ашиглагддаг.

Прованс хэв маягийг онцлог нь тавилга, гоёл чимэглэлийн зүйлс нь элэгдэж, хуучирсан мэт харагддаг ч гэлээ бүх элемент нь цаанаасаа ийм байх зориулалттай мэт хоорондоо зохицох ёстой.


Футуризм

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 2)

Футуризм урсгалын эцэг гэгддэг Филиппо Томазо Маринеттигийн хэлснээр техник, технологи нь уламжлалт урлагийн бүтээлүүдээс илүү чухал юм. Практикал байдал, хоосон орон зай, минимализм, төрөл бүрийн гаджет, технологи зэрэг нь футуризм хэв маягийг бүрдүүлдэг гол элементүүд билээ. Ингэхдээ ямар ч үйлдэл гүйцэтгэдэггүй, ердийн гоёл чимэглэлүүд уг хэв маягт зохицдоггүй байна. Мөн футуризм дизайнд функционал байдлыг чухалчилж, илүү дутуу зүйлгүй энгийн хэв маягийг онцолдог. Интерьерт хэрэглэдэг материалуудын хувьд ган, хром, шил, хуванцар зэргийг голчлон ашигладаг. Дотоод засалдаа футуризм хэв маягийг бүрдүүлэхийг хүсвэл аливаа шугамууд нь маш ойлгомжтой, тодорхой байх учиртай бөгөөд хөглөрсөн олон эд зүйлгүй орон зай бий болгох хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Минимализм

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 3)

Өнөө үед минимализм хэв маягтай танил биш хүн ховор биз ээ. Нэрнээс нь л харахад илүүдлийг үгүйсгэж, “Less Is More” уриаг баримталдаг хэв маяг болох нь ойлгомжтой байдаг.

Товчхондоо минимализм стильд илүү гэсэн бүхнээсээ салж, орчин тойрноо аль болох зайтай, агаар ихтэй байлгахыг зорих хэрэгтэй. Мөн нэгэн чухал зүйлийг онцлоход, интерьертээ ашиглах тавилга, эд зүйлсээ авахдаа дор бүрнээ хэд, хэдэн функц гүйцэтгэдэг байхыг нь анхаарах хэрэгтэй.

Тухайлбал, дотор нь эд зүйлсээ хадгалж болохуйц шүүгээтэй буйдан, эсвэл ваар болон бусад гоёл чимэглэлүүдээ хадгалж болох цэлгэр зайтай номын шүүгээ гэх мэт юм. Минимализмд байгалийн гаралтай эко материалууд хөнгөн цагаан болон ган материалтай төгс уусдаг. Харин өнгөний шийдэлд аль болох цагаан эсвэл саарал өнгийг ашиглавал зохистой билээ. Минимализмд ямар нэгэн байдлаар сэтгэл түгшээх хурц өнцөгтэй дүрс, зураг, хээг ашигладаггүй тул аль болох цулгуй, эсвэл тайван зурагтай гадаргууг сонгох нь зүйтэй.

Ампир

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 4)

Ампир стиль бий болсон нь Францыг томоохон эзэнт гүрэн болгохоор зорьсон домогт жанжин Наполеоны гавьяа юм. Тэрээр тансаг байдал, харгислал, түрэмгийлэл, бардам зан, байгалийн энгийн байдал зэргийг нэгтгэж чадсан юм. XIX зуунд үүссэн энэхүү стиль сүр жавхлан, эд баялгийг төгс илэрхийлдэг ба ампир хэв маягт тод, хурц өнгийн гоёл чимэглэл, том хэмжээтэй буйдан, сандал, ширээ зэргүүд зонхилон илэрдэг. Ерөнхийдөө ампир хэв маяг эртний хаад, хатдын амьдарч байсан гайхамшигт барилга, хийц, гоёл заслыг санагдуулдаг билээ.

Эклектик

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 5)

“Eccentric country” буюу Английн хөдөө нутаг дахь байшинг санагдуулам байдлаар гэрээ тохижуулах нь сүүлийн үед тренд болоод байгаа билээ.

Хээ угалз, декор, ханын цаас зэрэг төрөл бүрийн зүйлсийг нэг дор уусган бий болгодог энэхүү хэв маягийг өөрөөр мөн эклектик хэмээн нэрлэдэг. Хөдөө нутгийн байшин мэт уур амьсгал бүрдүүлэх энэ стиль нь тав тухтай мэдрэмж төрүүлэхээс гадна тухайн хувь хүнд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх боломжийг олгодог юм. Эклектик хэв маягийг бүрдүүлэхэд шаргал, цайвар ягаан, ногоон өнгөнүүд туслах ба зөөлөн сандал, винтэж хэв маягтай гэрлийн чийдэн зэрэг хэрэг болно. Мөн модон тавилга, сүлжмэл декороос гадна хатаасан цэцэг ургамал, керамик ваар нь орчин тойронд байгалийн төдийгүй хээнцэр өнгө төрхийг нэмдэг.

Сонгодог

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 6)

Сонгодог хэв маяг нь дэгжин, сүр жавхлантай гэх үгсээр тодорхойлогддог. Энэхүү хэв маягийг бүрдүүлэхийн тулд ашиглагдах бүх материал, тавилга, дагалдах хэрэгсэл нь нэлээд өндөр түвшинд нийцэх ёстой юм. Жишээлбэл, тэр бүр орчин үеийн айл өрхөд ажиглагдаад байдаггүй багана, алт болон болор эдлэлүүд сонгодог интерьерийн дотоод засалд тохиромжтой харагддаг.

Модерн

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 7)

Хүмүүс байгаль дэлхийтэйгээ уусан нэгдэхийг хүсэн энгийн зүйлсийг таашаах болж, улмаар хувцас загвараас эхлээд гэрийнхээ интерьерийг хүртэл хээнцэр атлаа энгийн уур амьсгалтай эд зүйлсээр хүрээлүүлэх болжээ. XX зууны эхэнд дэлгэрч байсан модерн хэв маяг хүмүүсийн энэ хэрэгцээг төгс хангаж чаддаг учраас өнөөдрийг хүртэл дизайны ертөнцөд эрэлттэй хэвээр байна. Модерн стильд мод, гантиг, арьс зэрэг байгалийн элементүүд агуулсан материалууд болон ногоон, бор, шаргал, оюу зэрэг байгалийн өнгөнүүдийг хослуулж амар амгалан мэдрэмжийг бүрдүүлэх гэж зорьдог. Түүнчлэн байгалийн өнгө төрхийг дотоод засалдаа хэрэгжүүлнэ гэдэг нь масс зах зээлд зориулсан декор, чимэглэлээс татгалзаж, хэзээд ч үнэ цэнэтэй байх зүйлсээр эргэн тойрноо тохижуулан ухамсартай худалдан авалт хийх учиртай болохыг олон нэрт дизайнерууд онцолж байсан удаатай. Мөн заримдаа модерн хэв маяг нь янз бүрийн эрин үеийн элементүүдийг зоригтойгоор хольж, ашигладаг нь эклектик стильтэй төстэй байдаг билээ.

Арт деко

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 8)

Арт деко хэв маягийн цэвэр цэмцгэр, хээнцэр байдал нь “дэгжин тансаг” гэх үгсээр тодорхойлогддог. Арьс, мод, шил, хүрэл, даавуу, гантиг зэрэг материалууд төгс зохицлыг үүсгэснээр арт деко стилийг бүрдүүлдэг. Өнгөний хувьд бараан, хар эсвэл пастель өнгө давамгайлдаг. “Чинээлэг, тансаг мэдрэмж олгох хэдий ч тав тухтай уур амьсгалаар дүүрэн байх” нь арт деко стилийн баримталдаг гол зарчим юм.

Хай-тек

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 9)

Энэхүү хэв маягийг бусдаас ялгаж танихад огт хэцүү биш билээ. Интерьерийн нэгэн хэсэг болж тоноглогдсон төрөл бүрийн дэвшилтэт технологи, прагматик, ойлгомжтой, функционал байдал зэргүүд нь тус стилийн илэрхийлэл юм. Хай-тек интерьерийн гол элементүүд болох шил, металл, хуванцар, хүйтэн өнгө, цөөн тооны тавилга болон чимэглэл нь загварлаг лабораторийн уур амьсгалыг бий болгодог хэдий ч үүний зэрэгцээ мөн та тав тух, амгалан тайван мэдрэмжийг өгч чаддаг.

Дорно дахин

Дизайны ертөнцөөр аялцгаая: Интерьерийн хамгийн түгээмэл чиглэлүүд (фото 10)

Дорно дахины хэв маягт ижил төсгүй хоёр чиглэл багтдаг нь Ази болон Араб чиглэлүүд юм. Араб стиль нь тансаг, нүсэр байдал, асар том хэмжээний тавилга, өнгөлөг хана, чимэглэлүүдээр тодорхойлогдоно. Нөгөөтэйгүүр, Ази хэв маяг нь (ихэвчлэн Хятад, Японд давамгайлдаг) даруухан бөгөөд минималист билээ.

Эх сурвалж: BuroMongolia

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Ирэх сард нээлтээ хийх 10 кино

Зул сар, шинэ жилийн баярын өмнө кино компаниуд тухайн жилийнхээ хамгийн чухал уран бүтээлийг дэлгэдэг.

2021 оны тухайд найруулагч Стивен Спилберг домогт “West Side Story” мюзиклийг дахин дэглэсэн бол “Хүн аалз”-ын шинэ анги, Дензел Вашингтон, Фрэнсис МакДорманд нарын хоршсон “Макбетын эмгэнэл” кино анхаарал татаад буй.

Ирэх сард нээлтээ хийх 10 киног танилцуулж байна.


Don’t Look Up

Jennifer Lawrence confesses that she took drugs in a scene from "Don't Look  Up" - California18

Жүжигчин Леонардо Ди Каприо, Женнифер Лоуренс нар ойртон ирж сүүлт одны аюулаас сэрэмжлүүлэх оролдож буй одон орон судлаачдын дүрд тогложээ. Хүмүүс цаг уурын онцгой үзэгдэл, цар тахал зэрэг гамшигт хариу үйлдэл үзүүлэхдээ ихэвчлэн удаан байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч (Мерил Стрип) бол бодит байдалтай нүүр тулахаас татгалздаг олон хүний нэг. Киноны бусад дүрд Роб Морган, Жона Хилл, Тимоти Шаламет, Ариана Гранде нар багтжээ.

12 дугаар сарын 10-аас Хойд Америкийн кино театруудаар гарч эхлэх “Дээшээ бүү хар” кино 24-нд Netflix-ийн санд орно.

The Matrix Resurrections

The Matrix Resurrections Trailer Takes Us Back to Where It All Started |  Entertainment News

Матрицын цувралаас хойш бараг хорин жилийн дараа эргэн ирж буй хувилбар. Өнгөрсөн хугацаанд Томас Андерсон нэрээр энгийн амьдралаар амьдарч байсан Нео (Киану Ривз) баатарлаг үйлсийнхээ талаар санахгүй, тэр байтугай Тринититэй (Кэрри-Энне) ямар харилцаатай байсан талаар ч огт мэдэхгүй. Дараа нь мэдээж бүх зүйл өөрчлөгдөнө. Өмнөх ангийн шилдэг хоёр дүр болох Лоренс Фишберн, Хюго Уивинг нар эргэн ирэхгүй ч үйл явдлаар өрнүүн, анхаарал татахуйц бүтээл болсон нь киноны трейлерээс харагдаж буй. Мөн Марк Зукербергийн ачаар виртуал бодит байдал болон метаверс халуун сэдэв болж байгааг бид энэ бүтээлээс дахин мэдэрнэ. Олон улс дахь нээлт нь 12 дугаар сарын 22-нд товлогджээ.

West Side Story

West Side Story (2021) Cast & Crew, Release Date, Actors, Director And  Everything You Need To Know | Celeb Tribune

Роберт Уайз, Жером Роббинс нарын найруулсан 1961 оны анхны West Side Story нь Холливудын хамгийн шилдэг мюзикл гэдгээрээ алдартай. Тэгвэл домогт найруулагч Стивен Спилберг 60 жилийн дараа түүх давтахыг хүсжээ. 12 дугаар сарын 10-нд дэлхийн нээлт болно.

Being The Ricardos

BEING THE RICARDOS Trailer 2 (NEW 2021) Nicole Kidman, Javier Bardem -  YouTube in 2021 | Amazon prime video, Nicole kidman, Javier bardem

Дахин нэг хуучны бүтээл өнгө төрхөө өөрчлөх нь. 1950-иад оны үед “Би Люсид хайртай” цуврал америкчуудыг телевизийн өмнө уяж чаддаг байлаа. Тэгвэл Аарон Соркиний зохиолыг нь бичиж, найруулсан “Being The Ricardos” кинонд зарим шар хэвлэл Люсийг (Николь Кидман) коммунист гэж цоллон, нөгөө хэсэг нь Деси (Хавиер Бардем)-ыг буруутгаж буй талаар өгүүлдэг. Амьдралынхаа ээдрэт энэ цаг мөчид хос хоёр “Би Люсид хайртай” цувралаа гаргахаар бэлдэж байлаа.

АНУ-ын кинотеатруудад 12 дугаар сарын 10-нд, Prime Video сүлжээнд 21-ээс дээр гарч эхэлнэ.

Flee

Flee' Trailer: Animated Doc Is One of the Best Films of 2021 | IndieWire

Энэхүү зүрх шимшрүүлсэн баримтат кинонд Афганистаны дүрвэгсдийн асуудлыг хөнджээ. Данийн найруулагч Йонас Похер Расмуссен өөрийн найз Аминтай хүнд хэцүү үеийнх тухай ярилцана. Кабулд бага насаа өнгөрүүлсэн Амин гэр бүлийн хамт хэрхэн талибуудаас зугтсан тухайгаа, Москвад болсон эмгэнэлт явдал, Дани руу дүрвэхдээ хүний наймаачдын гарт үрэгдэх шахсанаа дурсжээ. Амины дурсамжинд комик стрип маягийн хөдөлгөөнт дүрс ашигласан нь гойд анхаарал татаж байгаа юм.

12 дугаар сарын 3-нд нээлтээ хийнэ.

Red Rocket

Simon Rex Might Win An Oscar For Red Rocket

Хуучны порно од Майки Сабер (Симон Рекс) Техас дахь төрөлх хот руугаа буцаж хар тамхи наймаалан, карьераа дахин эхлүүлэхээр төлөвлөж буй нэгэн. Түүний золгүй амьдрал хэрхэн сайхан түүх болж хувирахыг дээрх бүтээлээс харж болох нь. 12 дугаар сарын 10-нд АНУ-д нээгдэнэ.

The Lost Daughter

See Olivia Colman in “The Lost Daughter” – Maggie Gyllenhaal's Directorial  Debut | New On Netflix: NEWS

Оливиа Колман “Алдагдсан охин” киноны дүрээр дахин нэг Оскар гардвал гайхах хэрэггүй. Учир нь жүжигчин Мэгги Жилленхолын анхны найруулга болох уг бүтээл дорж хаяж гурван номинациар академийн шагналд нэр дэвшинэ гэж кино шүүмжлэгчид үзэж буй. Эцэг эх, хүүхдүүдийн хоорондох ээдрээтэй харилцааг өгүүлэх кино шинэ жилийн үдэш Netflix-ээр цацагдана. Үүний өмнө 12 дугаар сарын 17-нд цөөхөн кинотеатрын дэлгэцээр үзэгчдэд хүрэх ажээ.

The Tragedy of Macbeth

Denzel Washington Leads First Great Tragedy of Macbeth Movie - Den of Geek

Жоэл Коэн сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа өөрийн ах Итангүйгээр кино хийсэн ч түүнд Шекспир хэмээх гайхамшигтай “хамтрагч” бий. Мэдээжийн хэрэг Коэн Макбетийн тухай өгүүлсэн анхны найруулагч биш ч натурализмаас татгалзсан хар цагаан экспрессионист төрлийн бүтээл нь гойд анхаарал татаж буй. Дензел Вашингтон, Фрэнсис МакДорманд нар гол дүрд тоглох тухай мэдээ ч уг киног зарлагдсан цагаас нь хүлээлт үүсгэсэн. 12 дугаар сарын 25-нээс АНУ, Дани улсад гарч эхэлнэ.

Nightmare Alley

Nightmare Alley' Trailer: Guillermo del Toro Takes Bradley Cooper, Cate  Blanchett & An All-Star Cast Into A Seductive Noir World

Оскарын шагнал хүртсэн “Усны хэлбэр” киноноос хойш нам гүм байсан найруулагч Гилермо дель Торо гэмт хэргийн триллер бүтээлээр эргэн ирж байна. Уильям Линдсей Грешамын 1946 онд бичсэн зохиолоос сэдэвлэсэн дээрх бүтээлд сүнс, харь гаригийнхан, цус сорогч, супер баатар, ер бусын амьтад гарахгүй. Хар дарсан зүүдний гудамжинд өрнөх шинэ адал явдалд жүжигчин Брэдли Купер, Рүүни Мара, Кейт Бланшетт нар гол дүр бүтээжээ.

Эхлээд Энэтхэгт арванхоёрдугаар сарын 3-нд, дараа нь 17-нд АНУ-д нээлтээ хийнэ.

Spider-Man: No Way Home

Spider-Man: No Way Home Poster Reveals an Unmasked Green Goblin

Марвелийн супер баатрууд орчлон ертөнцийг аварсан тул тэдний дараагийн ажил тодорхой боллоо. Том Холландын тоглосон “Хүн аалз” киноны гуравдахь анги үзэгчдэд хүрч байна. Сонирхолтой нь шинэ хүн аалз Тобей Магуайрын бүтээсэн дүртэй тулалдсан доктор Наймаалж (Альфред Молина), Эндрю Гарфилдын хувилбартай тулалдсан Электро (Жэйми Фокс )нартай тэмцэнэ.

12 дугаар сарын 15-нд дэлхийн нээлт нь зарлагджээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хотулун гүнж” УСК ирэх сарын 3-наас бүх кинотеатраар гарч эхэлнэ

Цар тахлын хүнд цаг үед бүтээгдэж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн “Хотулун гүнж” УСК 12 дугаар сарын 3-нд бүх кинотеатраар гарч эхлэх гэж байна.

Шүүдэр продакшны, тулаант эпик төрлөөр бүтээж буй Юань гүрний үеийг харуулсан энэхүү кинонд Хотулун гүнжийн дүрийг жүжигчин М.Цэрэндолгор, түүний сэтгэлт залуу Абатайн дүрийг жүжигчин Б.Баттогтох бүтээжээ.

Дөрвөн улиралд зураг авалтаа хийсэн, энэ оны хамгийн их төсөвтэй монгол кино “Хотулун гүнж”-ийн нээлт Өргөө, Cinemanext кинотеатруудад болох юм байна.

Юань гүрний үед амьдарч, Хубилай хаантай хийж байсан эцгийнхээ тэмцэлд түшиг тулгуур болж явсан бөх гүнж Хотулун өрнө дорнын түүхэнд хамгийн их алдаршсан түүхэн хүн юм.

Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэсэн Хятад, Америкийн хамтарсан The curse of the Turandot буюу Турандотын хараал хэмээх кино саяхан нээлтээ хийжээ.

“Хотулун гүнж” кинонд зоригт Хотулун гүнж ба түүний шадар баатруудыг бага наснаас нь эхлэн үзүүлдэг агаад, хашгичаан, хараал, цус үзүүлэхгүй гэр бүлээрээ үзэх бүтээл хийхээр зорьсон ажээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Халтиргаатай үед автомашинаа хэрхэн жолоодох вэ?

Эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд өвлийн цаг агаар таамаглахын аргагүй байдаг. Тийм ч учраас жолоо барихад янз бүрийн нөхцөл байдал үүсэж болзошгүй. Халтиргаа гулгаатай замд жолоо барихдаа автомашинаа хэрхэн бэлдэх яаж жолоодох нь зүйтэй талаар зөвлөмжийг хүргэж байна.


Гулгаатай үед машин хэрхэн жолоодох вэ? – Монгол туургатны цахим сайт

Анхаарах гол дүрэм:

Хурдыг замын нөхцөл байдалд тохируулан аль болох удаан явах.

Бусад машинаас зай барьж явах

Уулзвар, эргэлт, тойрог зам руу ойртохдоо анхааралтай удаан явах

Хол замд явж байгаа бол замын турш нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүйг санаж байх

Машин чигээрээ явж байх үед л огцом зогсолт хийж болох бөгөөд эргэлт дээр тоормосолж болохгүй.

Шарвалт, гулсалтад бэлтгэлтэй байж жолоодлогыг сайтар анхаарч явах

Шил арчигчийн шингэн болон хөргөлтийн шингэнийг дүүргэх

Хэрэв гулгаатай өгсүүр замаар өгсөх гэж байгаа бол орой хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж байх.

Цаг агаарын мэдээг шалгаж байгаарай.

Өвлийн цагт машин тань асахгүй байна уу

Өвлийн жолоодлогын аргууд

Өвөл жолоо барихад хамгийн чухал зүйл бол автомашины газартай барьцалдах байдлыг сайн байлгах юм. Машин газартай барьцалдах нь муу байснаас нь гулгах, хий эргэх, шарвах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсэх болно.

Сүүлийн үеийн машинууд эдгээр асуудлаас сэргийлэх төрөл бүрийн traction control system буюу электрон тогтворжуулагч системүүдтэй байдаг. Гэхдээ жолоо барих үндсэн аргуудыг орлуулах зүйл гэж байхгүй.

Машиныг жигд хурдлуулах

ӨВӨЛ АЙСУЙ -50 ЗӨВЛӨГӨӨ

Цас мөстэй гулгаатай замд огцом хурдалж хөдөлснөөр дугуйнууд газартай барьцалдах боломжгүй болсноор хий эргэдэг. Урдаа хөдлөгчтэй машины хувьд ингэж хий эргэснээр рулийн жолоодлого алдагдахад хүргэнэ. Хойноо хөтлөгчтэй машины хувьд шарвалт өгдөг.

Иймээс машинаа хөдөлгөхдөө аажмаар хааз өгч алгуур хөдлөх нь жолоодлого алдаж хөдлөх боломжгүй болох зэрэг эрсдэлээс хамгаална.

Хий эргэлтээс хурдан гарах

Хэрэв хий эргэж шарвах эсвэл traction control system ажиллаж эхэлбэл хаазыг багасгаад, дахин алгуур хааз өгч эхлээрэй. Хөдөлгүүрийн эргэлтийг аль болох багаас эхлүүлж, алгуур нэмснээр дугуйн зууралт нэмэгдэх боломжтой юм. Ихэнх дизель машины хувьд бага хаазан дээр амархан хөдөлдөг.

Дугуйны зүтгэх хүчийг бууруулах

Машинаа өвлийн улиралд хэрхэн бэлдэх вэ. Машинаа өвөлд бэлтгэх

Боломжтой бол машинаа 2-р араанаас хөдөлгөх хэрэгтэй эсвэл хамгийн боломжтой хөнгөн араан дээр нь. Хөнгөн араа нь torque буюу зүтгэх хүчийг багасгадаг. Ингэснээр дугуй хий эргэхээс сэргийлнэ. Ялангуяа гулгаатай өгсүүр замд дээрх нь маш чухал арга юм. Арааг шилжүүлэхдээ аль болох тасалдуулахгүйгээр шилжүүлээрэй.

Хэрэв автомат кроптой машин бол SNOW горим дээр нь тохируулаарай.

Огцом хөдөлгөөнөөс сэргийлэх

Огцом үйлдэл гэдэгт рулийг огцом дарах, огцом тоормослох, хаазлах эсвэл араа шилжүүлэх зэрэг орно. Гулгаатай зам дээр хэсэгхэн л зууралдах боломж байдаг учраас эдгээр огцом үйлдлүүд нь тэр боломжийг нь үгүй хийж болзошгүй. Машинаа алгуур жолоодож хөдөлгөх нь дугуйн зууралтыг хадгалах бөгөөд зам дээр аюулгүй зорчиход тань тусална.

Хэрэв машин тань ABS системгүй бол тоормосыг ойр ойрхон алгуураар тасалдуулж гишгэ. Гулгаж байх үед машиныг удирдахдаа тоормосноос хөлөө авч рулээ залах хэрэгтэй. Эс тэгвээс шидсэн чулуу шиг нэг л зүг рүүгээ гулгадаг.

Тоормосны эсрэг систем (ABS) - давуу ба сул талууд. Тусгай тест. Шинжлэх  ухаан удааширдаг

ABS-г зөв ашиглах

Хэрэв таны машин ABS-тэй бол тоормослох үед дөрөө хөл рүү нүддэг. Халтиргаатай зам ийм зүйл болбол гишгүүрээс хөлөө салгаж гишгэх шаардлагагүй тоормос дээрээ үргэлжлүүлэн гишгээрэй. Ингэснээр систем илүү үр дүнтэй ажиллана.

ABS систем нь машиныг жолоодох боломжийг олгосноор аливаа саадыг тойрох давуу талыг олгодог. Өгсүүр замд дугуйн эргэлт ихээр нэмэгддэг. Гарахдаа тохирох хурдаар оройд гарч уруудахдаа хүнд араагаар удаан буух хэрэгтэй.

Гулгаатай үед машин хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг сурах
Энэ арга нь бүхий л жолооч нарт мэдрэмжтэй болгох дасгал гэсэн үг. Гулгаатай ямар нэгэн саадгүй талбай, бэлтгэлийн зам дээр машинаараа янз бүрээр явж үз. Машинаараа эргэлдэж үз, гулгаан дээр хэрхэн жолоодохыг сурч ав. Ингэснээр та болзошгүй аюулд машинаа хэрхэн жолоодох чадварыг олж авна.

Өвлийн хүйтэнд машинаа асаах шалгарсан арга

Автомашиныг хүйтэнд хонуулсны дараа хөдөлгүүр бээрч, асаалт мууддаг. Энэ үед доорх аргуудаас туршаад үзээрэй. Амьдрал дээр шалгарсан бодит аргууд тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Өвөл гадаа хоносон машиныг хэрхэн асаах вэ?

1.Машинаа асаалгүй түлхүүрээ АСС байрлал дээр тавьж их гэрлээ 30 сек асаагаарай. Ингэж царцсан аккумуляторт ачаалал өгснөөр доторх электроныг хөдөлгөөнд оруулж асаахад илүү хялбар болгодог.

2.Түлхүүр түлхэн стартерыг эргүүлэхдээ хэт удаан дарж болохгүй. Үүнээс болж аккумуляторын цэнэг болоод стартерын доторх ороомог халж муу нөлөөлөл үзүүлнэ. Тиймээс стартерыг 10 секундээс илүү эргүүлэх хэрэггүй.

3. Хүйтэнд машин асаах үйлдэл хийхээс өмнө хаазан дээр тултал гишгэж байгаад түлхүүрээ түлхэн асаах үйлдэл хийвэл хөдөлгүүрийн асаалт сайн байх болно. Учир нь бензин насосын даралтыг сайжруулж, түлхүүр түлхэхэд форсунк дээр бензин цацагдахад бэлэн болдогтой холбоотой юм.

Өвлийн цагт машин унах зөвлөгөө

4. Хүйтэнд асаах оролдлогыг хэт олон хийсний дараа заавал тосыг шалгаж байгаарай. Учир нь шатах камер дотор цацагдсан бензин тэсрэхгүй үлдсэнээр цилиндрийн ханыг даган урсаж, кастер дахь моторын тостой холилддог. Хэрвээ ямар нэгэн байдлаар бензин моторын тостой холилдсон бол тосны тослох чанар муудсан байдаг. Үүнээс үүдэн дараагийн удаа хүйтэнд хонуулахад хөдөлгүүр зуурч, асаалт муудаг.

5. Хэрвээ машинаа хүйтэнд асаах оролдлого хэд хэдэн удаа хийсэн бол заавал тосны шубээ авч бензин холилдсон эсэхийг шалгаж байгаарай. Шалгахдаа шуубны үзүүрт байгаа тосыг үнэрлэн бензин үнэртэж байгаа эсэхээр мэдэж болно.

Д.Баттогтох

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Цэцгэн залуус

Хятадтай холбоотой хоёр онцгой мэдээ өнгөрсөн ес, аравдугаар сард дэлхий нийтийн анхаарлын төвд орсон билээ.

Эхнийхийг нь “Ассошиэйтед Пресс” агентлаг есдүгээр сарын 3нд цацсан. Тус мэдээнд БНХАУын эрх баригчид эмэгтэйлэг дүр төрхтэй эрчүүдийг телевизийн эфирээр харуулахыг хориглосон гэжээ. Си Жиньпиний санаачилсан нийгмийн ёс суртахууныг бэхжүүлэх үзэл баримтлалын хэрэгжилтийн хүрээнд гаргасан гэх эл шийдвэрийг Хятадын телевизүүдийн удирдлагад бичгээр илгээсэн агаад шууд хэрэгжиж эхэлсэн аж.

Удаахь нь Хятадын “The Global Times” сонинд Бээжин, Тайбэй хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсвэл нөхцөл байдал хэрхэн өрнөж болох талаар бичсэн аравдугаар сарын 20ны нийтлэл дотор бий. Тус нийтлэлд Тайванийн арми 180 мянган цэргийн байнгын бие бүрэлдэхүүнтэй ч ихэнх нь “гүзээлзгэнэ цэргүүд” буюу цэргийн албаны хүнд хүчрийг дааж тэсвэрлэх чадваргүй эмзэг, турьхан эмэгтэйлэг залуучууд байдаг гэж бичжээ. Тайванийг эмэгтэйлэг “гүзээлзгэнэ цэргүүд”тэй гэж басамжлан доромжилсон Хятад өөрсдөө тийм залуучуудтай болохоос сэрэмжлэн телевиздээ ийнхүү цензур тавьсан гэлтэй.

Ер нь сүүлийн үед Өмнөд Солонгос, Япон, Тайвань зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад эмэгтэйлэг төрхтэй эрчүүд олшрон нийгэмд томоохон асуудал үүсгэж буйг олон нийтийг хамруулан өргөн дэлгэр хэлэлцэх болжээ. Өмнөд Солонгосоос эхтэй гэх энэ үзэгдэл тус улсын Кпоп хөгжмийн хүүхэн шиг төрхтэй хөвгүүдийн хамтлагууд дэлхийн, нэн ялангуяа Зүүн өмнөд Азийн орнуудын өсвөр үеийнхний дунд алдаршиж эхэлснээр савнаасаа хальж тахал мэт газар авах болсон гэж үзэгсэд цөөнгүй.

Иймээс ч юуны учир заавал ч үгүй Өмнөд Солонгосын залуус хамгийн ихээр эмэгтэйлэг болж буйг судлан тайлбарлах явдал ихэсч, бүр Солонгосын түүх рүү хүртэл өнгийжээ. VII зуунд оргил үедээ хүрч байсан солонгосчуудын анхны төрт улсын нэг Силлагийн язгууртнуудын хөвгүүдийн тэргүүлэгч хэсгийг хваран буюу “цэцгэн залуучууд” гэдэг байсан тухай эртний түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ. Ирээдүйн элит удирдагчид болох учиртай 14-15 насны хөвгүүдийг сонгон тулааны урлаг, улс удирдан захирах урлаг, соёл уламжлал, шашин шүтлэг зэргээс гадна хэрхэн биеэ арчилж сайхан харагдахыг зааж сургадаг байсан нь уламжлагдсаар өдгөө ч Солонгосын нийгэмд ямар нэг байдлаар нөлөөлдөг гэнэ.

“Euromonitor” байгууллагын судалгаагаар, дэлхийд хамгийн их биеэ арчилж торддог нь Өмнөд Солонгосын эрчүүд ажээ. Энэ нь мэдээж бас цаанаа учир шалтгаантай. Тус улсад ажил олгогчид их, дээд сургууль төгссөн үй олон залуучуудаас мэдлэг чадвартайгаас гадна хүний нүдэнд дулаахан харагддагийг нь илүүтэй сонгодог байна.

Иймд эрэгтэй хүний гоо сайхан, өөгүй бие галбир давуу тал болдог нь тодорхой. Өмнөд Солонгост хийсэн нэгэн судалгаанд, 2537 насны залуучуудын 86 хувь нь гадаад үзэмжээ сайжруулбал цалин сайтай ажилд орж, албан тушаалаа ахиулж чадна гэж үздэг аж. Тус улсад өндөр гуалиг биетэй, цайвар арьстай, өтгөн хөмсөгтэй, нарийхан эрүүтэй эрчүүдийг дур булаам гэж үзэх болж тусгайлан “хонминам” хэмээн нэрийдэх болжээ. Кпопын дэлхийд алдартай “BTS” хамтлаг нь шүтэн бишрэгч залуустаа арьс арчилгааны нууцаасаа хуваалцаад зогсохгүй өөрийн нэртэй гоо сайхны бүтээгдэхүүн хүртэл худалдаанд гаргасан байна. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид цэргийн алба хааж буй залуучуудад зориулж цогц бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь эрэлт хэрэгцээ ихтэй байгаа аж.

Энэхүү “тахал” Монголыг маань тойроогүйг, цагтаа дэлхийн талыг эзэлж явсан хүчит хар хөвгүүд туяхан согоо шиг болж буйг сохор биш л бол хүн бүр харж халаглах болсон биз ээ. Манай улсын ихэнх урологич (эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шээсний замын өвчнийг оношилж, эмчилдэг) ба эрэгтэйчүүдийн эмч (эрэгтэй хүний нөхөн үржихүйн замтай холбоотой аливаа зүйлийг оношилж, эмчилдэг) нарын ажигласнаар, сүүлийн хоёр гурван жилээс зүс царайдаа хэт их анхааран биеэ авч яваа байдлаараа эмэгтэйлэг гэмээр эрэгтэйчүүд ихэвчлэн 18-25 насныхан ажээ.

Энэ нь ямар нэгэн байдлаар телевиз болон сошиал ертөнцөөр өргөн дэлгэрсээр удаж буй Өмнөд Солонгосын соёлын нөлөөтэй холбоотой нь мэдээж. Гэвч зөвхөн үүнээс л болж байна гэвэл бас өрөөсгөл юм. Чингисийн удам гэж цээжээ дэлдэн омгорхдог бидний монгол эрс төдийгүй даяар дэлхийн эрэгтэйчүүдэд нийтэд нь эрэгтэйлэг чанараа алдах өөр нэгэн аюул нүүрлээд байж тун ч болзошгүй. Юу гэвэл, антибиотикийг үхэр, загас, тахианы өвчнийг арилгахаас гадна амьдын жинг нь хурдацтай нэмэгдүүлэх “өсөлтийн даавар” болгон дэлхий даяар хэрэглэдэг болсоор удаж байгаа аж. Үүний үр дүнд бидний иддэг мал, шувуу, загасны гээд аливаа махнаас сүүлийн үед хүнцэл зэрэг химийн элемент илрэх болжээ.

Ердөө хоёр жилийн өмнө дөө, 2019 оны долдугаар сард дэлхийгээр нэг түгсэн алдарт түргэн хоолны сүлжээ болох КFC, McDonald’s зэргийн тахианы маханд хийсэн шинжилгээгээр их хэмжээний антибиотик, хүнцэл илэрч бөөн дуулиан тарьсан билээ. АНУ-д жил бүр тийм тахианы мах идсэн 23 мянган иргэн амиа алддаг гэж эрүүл мэндийн судлаачид тооцоолсон нь дайран дээр давс нэмсэн байдаг. Тухайн үед АНУ төдийгүй өрнөдийн олон орноор эдгээр түргэн хоолны газруудын эсрэг хөдөлгөөн өрнөсөн юм. АНУын иргэд л гэхэд 350 мянган хүний гарын үсэг цуглуулан “KFC”гийн толгой компани болох “Yum! Brands”т хүргүүлэн тэмцэж байв. Энэхүү эсэргүүцлийн дараа дэлхийд тэргүүлэгч дээрх түргэн хоолны газрууд тийм төрлийн тахианы мах хэрэглэхээ больсон гэдэг.

Зарим орны эрдэмтдийн хийсэн судалгаагаар, аливаа махан бүтээгдэхүүнд илэрсэн хүнцэлд эм даавар бүхий эстроген давамгайлдаг нь тогтоогджээ. Тэр ч бүү хэл иймэрхүү маягаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр эрэгтэйчүүд аажмаар цэвэр эр хүний шинж чанараа алдаж болзошгүйг эрдэмтэд анхааруулах болов. Ер нь эр хүнийг зан чанар, бие галбир, сэтгэхүй гээд бүх юмаар нь тэтгэдэг дааврыг тестостерон гэдэг. Гэтэл АНУын Урологийн холбооны эрдэмтдийн хийсэн судалгаагаар, сүүлийн жилүүдэд 100 эрэгтэй тутмын хоёрынх нь тестостерон их хэмжээгээр буурсан бол үлдсэн 98ынх нь зохих хэмжээгээр багассан болохыг тогтоожээ.

Эрчүүд жил ирэх тусам улам эмэгтэйлэг, нялцгай болж буйн шалтгааныг биед нь байх ёстой энэхүү тестостерон хэмээх бодис багассантай шууд холбон ойлгож болно хэмээн судалгааг явуулсан эрдэмтэд баталж байна. Хэдийгээр эрдэмтэд ямар учраас эрчүүдийн бие дэх уг чухал бодис багасах болсон шалтгааныг тогтоогоогүй ч ирээдүйд эрэгтэй хүн эмэгтэйчүүдтэй улам л адилхан зан араншинтай болж эхлэхэд гайхах зүйлгүй бололтой.

Сүүлийн үеийн хөвгүүд улам л өндөр, нарийхан болоод байгаа шалтгааныг АНУын Урологийн холбооны эрдэмтэд тестостероны багасалттай холбон тайлбарлаж байна. Учир нь энэ бодис хэдий чинээ их агуулагдана, эрчүүд төдий чинээ булчинлаг, хүдэр чийрэг харагддаг аж. Иймээс ч сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад тестостероны дутагдлыг нөхдөг үнэ ихтэй эмчилгээ дэлгэрч байгаа гэнэ.

Эцэст нь шар айраг уух дуртай эрчүүддээ АНУын эрдэмтэн судлаач Стивен Буннерийн хийсэн судалгааны дүнг сонордуулъя. Ихэнх төрлийн шар айргийн амт, үнэрийг сайжруулах зорилгоор найрлагад нь зөрөг цэцэгний охь нэмдэг байна. Тэгвэл зөрөг цэцгийн ханд нь эм даавар буюу эстрогений ялгаралтыг эрчимжүүлдэг нь нотлогджээ.

Шар айраг тогтмол ууж “пивоны” гүзээ суусан эрчүүдэд эстроген ихээр ялгаран эмэгтэйлэг шинж чанар илэрч, тэр ч бүү хэл том хөхтэй болдог болсон тухай Стивен Буннер судалгаандаа дурдсан байдаг.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Хүүхэд хахсан үед үзүүлэх анхны тусламж

Бага насны хүүхдүүд сонирхсон бүхнээ барьж үзэх, амандаа хийх зэргээр эргэн тойрны эд юмстай танилцдаг. 2,3 см-ээс доош хэмжээтэй юу ч байсан хүүхдийн амьсгалын замыг бөглөх аюултай байдаг тул хүүхдээ байнга анхаарч байгаарай хэмээн ГССҮТ-өөс анхаарууллаа.

Шог зураг байж магадгүй

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Халиун: Хөгжим, бүжиг гэдэг хүний амьдралтай зайлшгүй холбоотой

Mongolian Entertainment”-ийн бүжигчин, бүжгийн багш МУСТА Б.Халиунтай ярилцлаа.


-Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Баасанжавын Халиун гэдэг. Одоогоор “Mongolian Entertainment” хамтлагийн бүжиг дэглээч, бүжгийн багш, бүжигчнээр ажиллаж байна. Мөн “Ододтой бүжиглэе” шоуны үндсэн prodansers-ийн нэг гэж явдаг. Миний үндсэн мэргэжил бол Ардын бүжгийн жүжигчин.

No description available.

-Таныг бүжигчин болоход нөлөөлсөн зүйл байгаа юу?

-Цэцэрлэгт байхаасаа л бүжиглэж эхэлсэн. Өвөө эмээ маань хүүхдийн ордны бүжгийн дугуйланд бүжиглэж байгаад бүжгийн багш болж байсан. Тэднийг дуурайгаад бүжигт их дуртай болсон доо.

-Бүжигчин хүнд давуу тал их бий юү?

-Давуу тал гэвэл олон уран бүтээлд оролцож, тайзан дээр гарч, олон хүмүүстэй ажиллаж сурна. Мөн дотоод болон гадаад гоо сайхандаа анхаарч, байнгын дасгал хөдөлгөөнтэй байснаар эрүүл мэндээ анхаарах гээд давуу тал олон бий. Хааяа золиос шаарддаг тул сул тал ч байгаа.

-Хамгийн их чадвар шаардсан тэмцээн юу байв?

-Би тэмцээнд төдийлөн орж байгаагүй. Хөгжим бүжгийн сургуулиас зарим тэмцээн уралдаанд оролцохыг хориглодог байсан. Нууцаар чөлөөт бүжгийн тэмцээнд их оролцоно. Дараа нь багш нартаа баригдана(инээв). Тэр үед шүүгчээр ажиллаж байсныг мэдэлгүй л тэмцээнд оролцоод баригддаг байсан даа. Чөлөөт, шоу, энтертаймент талруугаа бүжиглэх сонирхолтой.

-“Ододтой бүжиглэе” шоунд оролцож байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Хүндрэлтэй зүйл нэлээдгүй байсан. “Ододтой бүжиглэе” шоунд оролцоход BBC телевиз рүү видео, танилцуулгаа явуулдаг юм билээ. Тэндээсээ шалгардаг. Тэгээд латин стандарт төрлөөр бүжиглэдэггүй, суурьгүй байсан ч оролцож буй шоу маань энтертаймент учраас сонгогдсон байх гэж боддог. Латин стандарт маягаар бүжиглэх нь их сонирхолтой байсан шүү.

-Өндөр өсгийт бүжгийн хөгжлийн талаар яривал…?

-Өндөр өсгийт бүжгийн төрлийг хүмүүс одоо л сонирхож эхэлж байгаа. “Highheels” нь Европ болон Азийн бусад орнуудад дэлгэрээд удаж байна. Ер нь гутал сонгох нь их чухал. Урд тал нь бөөрөнхий, онгорхой ч юмуу, аль болох зөөлөн, алхахад эвтэйхэн гутал сонгохыг зөвлөдөг.

No description available.-Ер нь урлагийн хүний урлагийн замналыг хөглөж өгсөн хүн байдаг байх?

-Би бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан багшаасаа үлгэр дуурайлал их авдаг. Миний урлагийн замналыг хөглөж өгсөн хүн бол багш маань.

-Таны авч байсан шагналуудаас сэтгэлд үлдсэн ямар шагнал байсан бэ?

-Би шагналд шунаад байдаггүй юм. 2019 оны шинэ жилээр Ш.Баасан багш маань намайг СТА болгосон юм. Тэр үед л илүү их хичээж, амжилтад хүрнэ гэж бодсон.

-Кик боксоор хичээллээд хэр удаж байгаа вэ?

-Кик боск спортод их дуртай. 2017 онд дүүгээ хүргэж өгч байхдаа хараад гоё санагдаж билээ. Тэр үед жирэмсэн байсан болохоор явж болохгүй. Дараа жилээс нь хичээллэж эхэлсэн. Кик бокс гэдэг эрч хүч, урам зориг өгдөг гайхалтай спорт шүү дээ.

No description available.

-Солонгост мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байсан билүү?

-Тийм ээ. Солонгост модерн, контемпорари төрлөөр мэргэжил дээшлүүлсэн. Солонгос бүжигчидтэй өөрийгөө харьцуулж тэднээс суралцаж ирсэн.

-Бүжгийн урлагаар суралцаж буй хүүхдүүдэд хандаж юу зөвлөх вэ?

-Хөгжим, бүжиг гэдэг хүний амьдралтай зайлшгүй холбоотой зүйл гэж боддог. Заавал урлагийн хүн болно гэхээс илүү өөртөө тохирсон хэмжээнд бүжгийг мэдрээд бага багаар хичээллэвэл дотоод сэтгэл хөглөгдөж, мэдрэмж хөгжиж байдаг. Тийм болохоор сонирхож байвал зориглоод хичээллээрэй гэж хэлье даа.

No description available.

О.ЭНХМӨРӨН

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Lucid” ирэх онд 20 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэнэ

“Lucid” компанийн анхны загвар SUV ангиллын “Air” автомашины захиалга есдүгээр сараар эцэслэсэн улиралд 17 мянган нэгж давсан байна.

Үнийн дүнгээр нь авч үзвэл 1.3 тэрбум ам.доллар хүрэхээр байгаа аж. Түүнчлэн тус компани ирэх онд 20 мянган нэгж автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө баталснаа мэдэгдлээ.

“Lucid” энэ оны долоодугаар сард нээлттэй компани болсноос хойш хувьцааных нь ханш 85 хувиар өсөөд байгаа аж. Сүүлийн арилжаагаар тус компанийн нэгж хувьцааны ханш дөрвөн хувиар өссөн байна.

Эх сурвалж: BloombergTV