Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Б.Сарантуяа “Мөнгөн шөнө” цэнгүүн хийнэ

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа “Мөнгөн шөнө” хэмээх шинэ жилийн цэнгүүн хийх гэж байна.

Энэ удаагийн тоглолт “Millenium plaza” зочид буудалд энэ сарын 26-нд болох юм. Тэрбээр “”Мөнгөн шөнө” тоглолтоо 2013 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд найм дахь жилдээ ийнхүү толилуулах гэж байна. Тоглолтод амьд хөгжмийн хамтлагууд оролцох бөгөөд тасалбарын үнэ 300 мянган төгрөг аж.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Цахилгаан хөдөлгүүртэй “Hummer” автомашин худалдаанд гарлаа

АНУ-ын General Motors компани цахилгаан хөдөлгүүртэй “Hummer EV Edition” машинаа худалдаанд гаргажээ. Энэхүү машин нэг мянган морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй юм. Түүнчлэн бүрэн цэнэглэсэн үед 530 км зам туулах багтаамж бүхий батарейтай аж. Үнийн хувьд нэлээд өндөр буюу 110 мянган хоёр зуун ерэн таван ам доллар юм.

Машин дөрвөн дугуйгаа бүгдийг нь нэг өнцгөөр эргүүлж хөндлөн явах “CrabWalk” системээр тоноглогдсоноороо онцлог аж. Мөн бартаат замаар зорчиход зориулж эх биеэ 15 см өргөх системтэй үйлдвэрлэжээ.

2023 оны хавар дараагийн “Hummer EV 2X” загвар 89 мянга есөн зуун ерэн тав ам долларын үнээр худалдаанд гарах ажээ. 625 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүр бүхий энэ загвар бүрэн цэнэглэсэн үед 480 км туулахаар бүтээгдэх гэнэ.

Харин хамгийн хямд загвар буюу 79 мянга есөн зуун ерэн тав ам долларын үнэтэй “Hummer EV 2” загвар бүрэн цэнэглэсэн үед 400 км зам туулах багтаамжтайгаар 2024 оны хавар худалдаанд гарахыг General Motors компани мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Алтан Бөмбөрцөг 2022: “Squid Game” кино гурван төрөлд нэр дэвшжээ

“Алтан Бөмбөрцөг” наадмын нэр дэвшигчдийг зарлажээ. Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 9-ны өдөр болж болох юм.

Уг наадамд нэр дэвшсэн бүтээлүүд болон заавал үзэх кино, цувралыг танилцуулж байна


Шилдэг утга уянгын кино

  • “Belfast”
  • “CODA”
  • “Dune”
  • “King Richard”
  • “The Power of the Dog”


Утга уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин

  • Жессика Честейн, “The Eyes of Tammy Faye”
  • Оливия Колман, “The Lost Daughter”
  • Николь Кидман, “Being the Ricardos”
  • Леди Гага, “House of Gucci”
  • Кристен Стюарт, “Spencer”

Утга уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин

  • Махершала Али, “Swan Song”
  • Хавьер Бардем, “Being the Ricardos”
  • Бенедикт Камбербэч, “The Power of the Dog”
  • Дензел Вашингтон, “The Tragedy of Macbeth”
  • Уилл Смит, “King Richard”
Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 3)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

  • Кайтриона Балфе, “Belfast”
  • Ариана ДеБосе, “West Side Story”
  • Кирстен Данст, “The Power of the Dog”
  • Аунжану Эллис, “King Richard”
  • Рут Негга, “Passing”

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

  • Бен Аффлек, “The Tender Bar”
  • Жэйми Дорнан, “Belfast”
  • Сиаран Хиндс, “Belfast”
  • Трой Коцур, “CODA”
  • Коди Смит-Макфи, “The Power of the Dog”

Шилдэг найруулагч

  • Кеннет Брана, “Belfast”
  • Жейн Кэмпион, “The Power of the Dog”
  • Мэгги Жилленхол, “The Lost Daughter”
  • Стивен Спилберг, “West Side Story”
  • Дени Вильнёв, “Dune”

Шилдэг кино зохиол

  • “Being the Ricardos”
  • “Belfast”
  • “Don’t Look Up”
  • “Licorice Pizza”
  • “The Power of the Dog”
Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 5)

Шилдэг хөгжмийн зохиол

  • Ханс Зиммер, “Dune”
  • Жермен Франко, “Encanto”
  • Александр Десплат, “The French Dispatch”
  • Альберто Иглесиас, “Parallel Mothers”
  • Жонни Гринвуд, “The Power of the Dog”

Шилдэг дуу

  • “Be Alive”, King Richard
  • “Dos Oruguitas”, Encanto
  • “Down to Joy”, Belfast
  • “Here I Am (Singing My Way Home)”, Respect”
  • “No Time to Die”, No Time to Die

Шилдэг анимэйшн кино

  • “Encanto”
  • “Flee”
  • “Luca”
  • “My Sunny Maad”
  • “Raya and the Last Dragon”

Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино

  • “Cyrano”
  • “Don’t Look Up”
  • “Licorice Pizza”
  • “Tick, Tick…Boom!”
  • “West Side Story”

Шилдэг гадаад кино

  • “Compartment No. 6” (Финлянд)
  • “Drive My Car” (Япон)
  • “The Hand of God” (Итали)
  • “A Hero” (Иран)
  • “Parallel Mothers” (Испани)

Drive My Car (2021) | MUBI


Телевизийн шилдэг олон ангит кинонд нэр дэвшсэн бүтээлүүд:

Watch Squid Game | Netflix Official Site

  • “Lupin”
  • “The Morning Show”
  • “Pose”
  • “Squid Game”
  • “Succession”
Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 7)

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин:

  • Узо Адуба, “In Treatment”
  • Женнифер Энистон, “The Morning Show”
  • Кристин Барански, “The Good Fight”
  • Элизабет Мосс, “The Handmaid’s Tale”
  • Микаэла Хаэ Родригес, “Pose”

Телевизийн олон ангит киноны шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшигчид:

  • Брайан Кокс, “Succession”
  • Ли Жон Жэ, “Squid Game”
  • Билли Портер, “Pose”
  • Жереми Стронг, “Succession”
  • Омар Си, “Lupin”

Шилдэг мюзикл, инээдмийн цуврал

  • “The Great”
  • “Hacks”
  • “Only Murders in the Building”
  • “Reservation Dogs”
  • “Ted Lasso”
Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 8)

Мюзикл, инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

  • Ханна Эйнбиндер, “Hacks”
  • Эль Фаннинг, “The Great”
  • Исса Рае, “Insecure”
  • Трейси Эллис Росс, “black-ish”
  • Жан Смарт, “Hacks”

Мюзикл эсвэл инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

  • Энтони Андерсон, “black-ish”
  • Николас Холт, “The Great”
  • Стив Мартин, “Only Murders in the Building”
  • Мартин Шорт, “Only Murders in the Building”
  • Жейсон Судейкис, “Ted Lasso”

Шилдэг богино цуврал, телевизийн кино

  • “Dopesick”
  • “Impeachment: American Crime Story”
  • “Maid”
  • “Mare of Easttown”
  • “The Underground Railroad”
Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 9)

Богино цуврал, телевизийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин

  • Жессика Честейн, “Scenes from a Marriage”
  • Синтия Эриво, “Genius: Aretha”
  • Элизабет Олсен, “WandaVision”
  • Маргарет Куалли, “Maid”
  • Кейт Уинслет, “Mare of Easttown”

Богино цуврал,телевизийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин

  • Пол Беттани, “WandaVision”
  • Оскар Айзак, “Scenes from a Marriage”
  • Майкл Китон, “Dopesick”
  • Эван МакГрегор, “Halston”
  • Тахар Рахим, “The Serpent”

Телевизийн цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

  • Женнифер Кулиж, “White Lotus”
  • Кейтлин Девер, “Dopesick”
  • Энди МакДауэлл, “Maid”
  • Сара Снук, “Succession”
  • Ханна Ваддингем, “Ted Lasso”

Телевизийн олон ангит киноны шилдэг эрэгтэй туслах дүрд нэр дэвшигчид:

  • Билли Крудуп, “The Morning Show”
  • Киран Калкин, “Succession”
  • Марк Дупласс, “The Morning Show”
  • Бретт Голдштейн, “Ted Lasso”
  • Ён Су, “Squid Game”

Алтан Бөмбөрцөг 2022: “Dune”, “Squid Game” болон бусад нэр дэвшигчид (фото 11)

“Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшүүлж буй уран бүтээл, жүжигчдийн дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД дарж хүлээн авна уу.

Эх сурвалж: Buro

latimes

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн мисс маргааш тодорно

Дэлхийн 130 гаруй орны мисс өрсөлдөж байгаа “Дэлхийн мисс-2021” тэмцээний финалын шалгаруулалт маргааш болно. Улаанбаатарын цагаар 08.00 цагаас эхлэх бөгөөд АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Монгол Улсыг төлөөлөн орж буй А.Бөртэ-Үжиний хувьд авьяас үзүүлбэрийн ялагч болж, “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Ази, Номхон далайн шилдгээр тодров

“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Ази Номхон далайн бүсийн шилдэг цомгоор тодорлоо.

Улмаар “Хөсөгтөн” хамтлагийнхан Английн Лондон хотод очин, шагналаа гардаж авав.

Дэлхий дахинд язгуур урлаг, өв соёлоо сурталчлан, гялалзаж яваа хамтлагуудын нэг нь “Хөсөгтөн”. Олон жил дэлхий даяар аялан тоглолт хийж, BBC телевизээс зохион байгуулдаг “BBC Prom 2011”-д эх орноо төлөөлөн оролцож, алдарт Albert Hall зэрэг дэлхийн томоохон тайзуудад үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг толилуулж ирсэн.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​ “Apple” компани iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоожээ

“Apple” компани эд ангийн хомсдол орсны улмаас 10 жилийн дотор анх удаа iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоосон тухай “Nikkei” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн сэтгүүлчид Америкийн компанийн туслан гүйцэтгэгч, эд анги нийлүүлэгч үйлдвэрийн ажилтнуудтай уулзаад тэдгээрийг уламжлал ёсоор аравдугаар сараас нэмэлт цагаар ажиллаж эхлээгүй болохыг олж мэджээ. Олон жилийн туршид Зул сарын баяраар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын үйлдвэрүүд сарын өмнөөс эхлээд 24 цагаар ажиллаж эхэлдэг уламжлалтай байсан. Тэгвэл 10 жил үргэлжилсэн энэ уламжлал 2021 онд анх удаа эвдэгдэж, үйлдвэрүүд нь илүү цагаар ажиллах нь бүү хэл үйлдвэрлэлээ бүр зогсооход хүрсэн байна.

Сэтгүүлчидтэй уулзсан хүмүүс үйлдвэрүүдийг ажиллуулъя гэсэн ч угсрах шаардлагатай эд ангиуд байхгүй тул нэг ч утас угсарч чадахгүй болоод байгааг онцолжээ. Үүнээс болоод “Apple” компани сая гаруй утас дутуу авч байгаагаас болоод олон тэрбум доллароор тоологдох орлогоо авч чадахгүй болох эрсдэлтэй тулгарчээ. Түүнчлэн энэхүү хомсдолыг дагаад зул сарын баяраар смартфон, айпад захиалсан хүмүүс 2022 он гартал захиалгаа хүлээж авч чадахгүйд хүрчээ.

“Nikkei” агентлагийн сэтгүүлчид “iPhone 13 Pro Max” смартфонд шаардлагатай ханган нийлүүлэлтийг гинжин хэлхээг даган гурван тивийн 20 гаруй үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж. Ингэхэд “iPhone 13 Pro Max” утсыг үйлдвэрлэхэд 2000 гаруй эд анги шаардлагатай байдгийг олж тогтоосон байна. Хамгийн сонирхолтой нь энэ олон эд анги дундаас хамгийн хямд, түгээмэл гэж болохоор дэлгэц, 5G модуль, процессоор гэсэн эд ангиуд нь хамгийн ховор байгааг илрүүлж.

“Nexperia” үйлдвэрийн мэргэжилтнүүд нөхцөл байдлыг тайлбарлахдаа “Түүхий эдийг нийлүүлэх хугацаа нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас үүссэн асар их эрэлтийг хагас дамжуулагчийн бүх үйлдвэрлэл бүрэн чадлаараа ажиллаад ч хангаж дийлэхгүй болсон” гэсэн байна. Америк дах өөр нэг ханган нийлүүлэгч компанийн удирдагч “Угсрахад шаардлагатай эд ангийн 99 хувь нь бэлэн байлаа ч ердөө ганц эсвэл хоёр эд анги дутуу байхад л бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар угсрах ажлыг эхлүүлэх боломжгүй байдаг” гэсэн байна.

Сэтгүүлчидтэй уулзсан бүх үйлдвэрийн эзэд “Apple” компанид нийлүүлэх ёстой ангиас аль нэгийг нь тодорхой хэмжээнд дутуу нийлүүлсэн гэж мэдэгдсэн байна. Гэхдээ зөвхөн “Apple” гэлтгүй “Samsung”, “Xiaomi”, “Oppo”, “HP”, “Dell”, “Acer”, “Nintendo” гээд электрон бараа бүтэгдэхүүний бусад үйлдвэрлэгчид ч эд ангийн хомсдолтой тулгараад байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцохоор Германыг зорилоо

ХБНГУ-ын Бремен хотод энэ сарын 18-нд зохион байгуулагдах латин формейшн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос “Moon dance” хамтлаг оролцохоор болсон.

Тэд үндэсний бахархал болсон шонхор шувуунаас сэдэвлэсэн үзүүлбэрээр оролцоно. “Шонхор” үзүүлбэр нь хөгжмийн зохиолч Д.Батмягмар, дизайнер О.Гэрэлтуяа нарын хамтын уран бүтээл юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Өлзийням: “Буурал даргын нутаг” дууг гитартайгаа дуулахаар нутагтаа очсон мэт сэтгэл дүүрдэг

“Төгс” дэвжээний тамирчин Б.Өлзийнямтай ярилцлаа. Тэрээр өөрийн сонирхлоороо дуу дуулдаг. Түүний дуулсан “Буурал даргын нутаг” дуу сошиалд олон мянган хүний хандалт аваад байгаа билээ.


-Та МУГЖ, дуучин С.Жавхлангийн “Буурал даргын нутаг” дууг гитартай хослуулж их сайхан дуулж байсан. Ер нь байнга ковер дуулдаг уу?

-Ер нь сонирхлоороо л дуулдаг. Хааяа нутгаа санах үедээ “Буурал даргын нутаг” дууг гитартайгаа дуулахаар нутагтаа очоод ирсэн юм шиг л болдог. Миний дуртай дуунуудын нэг.

-Таныг мэргэжлийн дуулаачийн анги гэж бодож байлаа…?

-Үгүй ээ. Зүгээр л стрессээ тайлах үүднээс хааяа гитартай дуулдаг.

Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийнх вэ?

-Намайг Б.Өлзийням гэдэг. Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Аймгийнхаа “Цогцолбор” 2 дугаар сургуулийг төгсөж байсан. Одоогоор “Төгс” дэвжээнд чөлөөт бөхөөр хичээллээд гурван жил болж байна.

Чөлөөт бөхөөр хичээллээд 3 жил болж байна гэлээ. Дуучин гэж бодсон тамирчин хүн байх нь…?

-Харин тийм ээ. Гэхдээ их сургуульд сурдаггүй ээ. Өсвөрийн Улсын аваргын хүрэл медальтай. Мөн сумын заан цолтой. Цаашид бөхөөрөө тууштай хичээллээд явна даа.

Аав ээжийнх нь талд дуулдаг хүн бий юү?

-Манай аав их сайхан дуулдаг. Бас гитар тоглоно. Дуулах дуртай хүмүүс л байдаг даа.

-Та гитар тоглохыг ааваасаа сурсан уу?

-Анх манай аав зааж өгч байлаа. Тэгээд өөрөө youtube-ээс бичлэг хараад илүү их сурч байсан.

No description available.

-Одоо аав, ээж нь сумандаа бий юү?

-Манай аав ээж 50 гарсан настай хүмүүс бий. Сумандаа амьдарч байгаа.

–Ямар нэг дууны тэмцээнд орж байсан уу. Эсвэл оръё гэж боддог уу?

-Өмнө нь тэмцээнд орж байгаагүй ээ. Манай багш дуулахаар урлаг руу орох гээд байна уу гээд жаахан дурамжхан байдаг. Ер нь дууны тэмцээнд оролцох хүсэлтэй. Тэгж байгаад өөрийгөө сорьж үзнэ ээ.

-Дуу дуулахаар сэтгэл сэргэдэг гэдэг дээ. Таны хувьд…?

-Чөлөөт цагаараа дуулаад суухад үнэхээр гоё байдаг шүү. Бэлтгэлээсээ орж ирээд ядарсан ч гэсэн гитараа бариад суухад сэтгэл сэргээд л явчихдаг. Дуу хөгжим гэдэг хүнийг гэгээрүүлж, тайтгаруулдаг.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно

Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2020/2021” нэгдсэн тоглолт энэ сарын 8-нд Улсын филармонийн концертын танхимд болно.

“Virtuoso Academy”-аас 18 дахь жилдээ зохион байгуулж буй уг тоглолтод 2020 болон 2021 онд гарамгай амжилт гаргасан уран бүтээлчид оролцож буй юм. Тодруулбал, 2021 онд олон улсын 18 уралдаанд оролцож, хоёр гранпри, арван тэргүүн байр, хоёр дэд байр, гурван гутгаар байр эзэлсэн Монгол Улсын консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5 дугаар ангийн сурагч З.Амин-Эрдэнэ, мөн энэ онд олон улсын 18 уралдаанд оролцож, дийлэнхэд нь тэргүүн байр эзэлж, гран при шагналтан болсон тус сургуулийн 7-р ангийн сурагч О.Нандин нарыг энэ удаагийн гала концертын онцлох өсвөрийн уран бүтээлчээр нэрлэж байгаа юм. Мөн энэ онд олон улсын таван уралдаанд оролцож гуравт нь тэргүүн, хоёрт нь дэд байр эзэлсэн Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр болон энэ оны есдүгээр сараас эх орондоо, төрөлх сургуульдаа ажиллаж эхэлсэн, Япон улсад олон жил амьдрах хугацаандаа монгол үндэсний лимбэ хөгжмийн дуугаралт, тоглолт, төрөл зүйлийн баяжуулалт, урлал талд бүтээлчээр ажиллан, уг зэмсгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, гоцлол хөгжимчин, багш, судлаач М.Лхагвагэрэл нарыг энэ удаагийн гала концертын онцлох уран бүтээлчээр нэрлэсэн байна. Тоглолтод дэлхийн суутнууд, алдартнуудын цагийг эзэлсэн сор бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын шилмэл туурвилыг авьяаслаг хөгжимчид толилуулах юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кофены үнэ сүүлийн 10 жилийн дээд цэгт хүрлээ

Кофены үнэ сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрч өслөө. Кофены фьючерс үнэ нэг фунт нь 2.34 ам.доллар болоод байна.

Кофены үнийн өсөлт 2023 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг шинжээчид тооцоолжээ. Улс орнуудад цаг агаар хүйтэрч, нийлүүлэлтийн доголдол үүссэнээр кофены гарц эрс буурч, үнэ нь өсөөд байгаа юм.

Тухайлбал: кофены томоохон нийлүүлэгч Вьетнамд цар тахал эрчимжиж эхэлснээр гарц нь эрс буураад байна.