Categories
энтертаймент-ертөнц

Монгол тахийн унага Японд мэндлэжээ

Токио хотын Тама амьтны хүрээлэнд энэ оны 6 дугаар сарын 19-ний өдөр монгол тахь унагалсан байна. Монгол тахь Японд ирсэн түүхийг үзвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон улсад айлчлах үеэрээ Токио хотын Тама амьтны хүрээлэнд зочилж, тус хүрээлэн дэх тахийн тоо толгойг өсгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Энэ ажлын хүрээнд 2012 онд манай ЕТГ, Япон улсын Токио хотын захиргаатай санамж бичиг байгуулж, 2013 онд Швейцарийн Цюрих хотын амьтны хүрээлэнгээс гурван монгол тахийг Токио хотын Тама амьтны хүрээлэнд нутагшуулсан байна. Үүнээс хойш 2 жилийн дараа анхны унага төржээ. Токио хотын захиргаа, амьтны хүрээлэн унаганд “Ирмүүн” гэдэг нэр өгчээ. Тама амьтны хүрээлэнгээс тус үйл явдлыг тэмдэглэх ёслолын арга хэмжээг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Categories
энтертаймент-ертөнц

Таксины тооцоо боддог апп гарчээ

Монголд такси барихад учирдаг түгээмэл бэрхшээлийн нэг нь тооцоо хийх явдал. Таксины жолооч нар тооцоолсноос олон км хэлж, өндөр үнэ нэхэх нь бий. Тэгвэл такси барих үедээ хэдэн км явснаа тодорхойлдог Taxidyoo нэртэй аппликэйшн гарчээ.

Та энэ аппликэйшнийг гар утсандаа татаж авсан тохиолдолд хэдэн км явсныг тооцон, үнийг (1 км-800, 900, 1000 төгрөгөөр тооцох сонголтуудтай) автоматаар бодож гаргадаг байна. Та таксиндаа суунгуутаа аппликэйшнийг ажиллуулж эхлэх ёстой.

Явсан замыг 100 метрийн нарийвчлалтай, тооцооны мөнгийг 100 төгрөгийн нарийвчлалтай гаргадаг аж. Өөрөөр хэлбэл бутархай гарч байгаа тохиолдолд, жишээ нь 1150 төгрөг гарч байгаа тохиолдолд автоматаар дээшээ бүхэлдэж 1200 төгрөг болох тохиргоотой байна.

Энэ апп явсан зам маршрутыг Google Map дээр харуулдаг юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

Люмино өнөөдөр “Хэмнэл нэрэгч”-ээ дахин тоглоно

“CROCUS EVENT HALL”-д Lumino – LU Beatz (Хэмнэл нэрэгч) тоглолтоо зохион байгуулж сонсогч фенүүдийнхээ магнайг тэнийлгэсэн Люмино хамтлагийнхан үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон.

Тэгвэл авъяаслаг дуучин залуус маань “CROCUS EVENT HALL”-д Lumino – LU Beatz (Хэмнэл нэрэгч) тоглолтонд хүрэлцэн ирж амжаагүй фенүүддээ зориулан өнөөдөр орой MINT night club-т дахин тоглох юм байна.

Мөн тэд ХЭМНЭЛ НЭРЭГЧ after party- д ирэх гэж байгаа залуустаа зориулж 20:00-22:00 цагийн хооронд тасалбарын үнийг 20 мянган төгрөг болгож байгаа ажээ.

Categories
энтертаймент-ертөнц

Дэгээдүүлсэн цагаач аав ажилтай болжээ

Хүүгээ өргөн зугтаж байхдаа Унгарын зураглаач эмэгтэйд дэгээдүүлсэн цагаач аав Испанид шинэ амьдарлаа эхэлж байна. Осама Абдул Мохсеныг Серби-Унгарын хилийг даван гүйж байхад нь Унгарын зураглаач эмэгтэй Петра Ласзло дэгээдэн унагаасан юм. Зураглаач ажлаасаа халагдаж, уучлалт гуйсан билээ.

Сирид хөл бөмбөгийн баг дасгалжуулж байсан Мохсен Мадридаас холгүй орших спортын сургуульд ажиллахаар болжээ. “Испанид миний хүүг сайхан ирээдүй хүлээж байна” гэж Мохсен ярьсан байна. Испани энэ онд 17 мянган дүрвэгч хүлээн авч, улсдаа тараан суурьшуулна.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Эрка – Надад битгий дурлаач

Categories
энтертаймент-ертөнц

Toyota компани шинэ загварын Приус машинаа танилцууллаа

Мөн Toyota Safety Sense – явган зорчигчидоос сэргийлэх төхөөрөмж
болон full-speed dynamic cruise буюу автомат хурд баригч систем нь замын
хөдөлгөөнд оролцох үед таны хурдыг мэдрэгч ашиглан автоматаар
тохируулах бөгөөд түгжрээнд хүртэл зогсох боломжтой төхнологи суурилуулж
өгсөн аж.

Их гэрэлний хувьд LED болсон ба холын гэрэл рүү автоматаар шилжих горим мөн нэмэгдсэн.

Маш хурц спортлог төрхтэй, ямар ч хүний харц булаахаар загвар дизайнтай
болсон ба өмнөх загвараас шинэ загвар 60 мм буюу 6 см урт 1.5 см өргөн 2
см намхан болж салоны зай болон тээшний зай нэмэгдсэн байна.



Categories
энтертаймент-ертөнц

“BMW” цахилгаанаар цэнэглэдэг шинэ машинаа танилцуулжээ

Германы автомашин
үйлдвэрлэгчид цахилгаанаар цэнэглэгддэг, хайбрид хөдөлгүүртэй
автомашинуудаа Японы зах зээлд гаргахаар болжээ. “BMW” компани бага
оврын “Х5” жийпнийхээ цахилгаанаар цэнэглэгддэг, хайбрид загварыг
танилцуулсан байна.

Тус компанийн
мэдэгдсэнээр, уг машиныг дөрвөн цаг цэнэглээд ямар ч түлш зарцуулалгүй
30 км зам туулах боломжтой аж. Японы “Toyota”, “Honda”, “Mitsubishi”
зэрэг компани аль хэдийнэ цахилгаанаар цэнэглэгддэг, хайбрид машинуудыг
үйлдвэрлэж, дотоодын зах зээлдээ гаргаад байгаа билээ.

Categories
энтертаймент-ертөнц

Далай ламыг дэмждэг тул Хятадад тоглуулахгүй гэнэ

Алдарт “Bon Jovi” хамтлаг Хятадын Шанхай хотод тоглолтоо хийхээр төлөвлөсөн байжээ. Гэтэл Хятадын Соёлын яамнаас Далай ламыг дэмжлэг хамтлагийг тоглолтыг цуцалсан тухай мэдэгдлээ. Нэрт хамтлаг нь түүхэндээ анх удаагаа ирэх долоо хоногт Хятадад хоёр удаа тоглолт хийх ёстой байсан. 75-600 ам.долларын үнэтэй тасалбар нь зарагдаад бараг дуусчихсан гэнэ. Тус хамтлаг нь одоогоос таван жилийн өмнө тоглолтынхоо бичлэгт Далай ламын зургийг оруулсан аж. Тиймээс Хятадын эрх баригчид концертыг нь цуцалсан бололтой. Гэхдээ албан ёсоор ямар нэгэ тайлбар өгөөгүй юм.

Ю.Дэлгэр

Categories
энтертаймент-ертөнц

Motorola ухаалаг цаг танилцууллаа

“Motorola” компани “Android Wear” үйлдлийн систем бүхий шинэ загварын ухаалаг цагаа танилцууллаа.

“Moto 360” ухаалаг бугуйн цаг хоёр төрөлтэй гарсан байна. Тэдгээрийн нэгэнд байрлал заагч төхөөрөмж суулгаж өгсөн бөгөөд ингэснээр цагийг гар утастай холбоогүй үед дасгал, хөдөлгөөнийг хянах мэдээллийг цуглуулахад туслах ажээ.

Мөн хэрэглэгчид цагийг захиалахдаа өөрийн хүссэнээрээ загварыг өөрчлөх боломжтой байна.

Гэвч уг бүтээгдэхүүн зах зээлд байр сууриа олохын тулд нэлээд хэцүү шалгууруудтай нүүр тулна гэж “IHS Technology” судалгааны компанийн шинжээч Иан Фогг үзжээ.

Тэрбээр,”Moto 360″ ухаалаг бугуйн цаг өнгөрсөн жил анх гарахдаа дугуй хэлбэрийн нүүртэй байсан нь бусад ухаалаг цагаас ялгарах өвөрмөц онцлог нь байсан учраас борлуулалт гайгүй байсан. Харин энэ жил “Apple” компаниас бусад ухаалаг цаг гаргаж буй компани болгон дугуй нүүртэй цаг хийж байна. “Google” компаниас гаргасан программ хангамж нягт хяналттай бөгөөд “Android Wear” үйлдлийн системийн бугуйн цаг болгонтой бараг адилхан. Тиймээс энэ бүхнээс ялгарах цорын ганц арга зам бол техник хангамжийг сайжруулах асуудал юм гэж ярив.

Берлин хотод болсон “IFA-2015” технологийн үзэсгэлэнгийн үеэр “Motorola” компани цагийг танилцуулсан байна. Энэ сарын сүүлээр худалдаанд гарах цагуудын үнэ загвараасаа шалтгаалан өөр өөр байх ажээ. Цагийн үнэ 229 еврогоос эхэлнэ.

Э.Анхбаяр

Categories
энтертаймент-ертөнц

Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаанд Б.Одгэрэл түрүүлэв

“Монголын Моно жүжгийн төв”, “Dream Art” продакшн нар хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Ганц хүний жүжгийн анхдугаар уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан наймдугаар сарын 31-ний өдөр СУИС-ийн Оюутан театрт болсон бөгөөд уралдаанд Орхон аймгийн Хүүхдэд залуучуудын театрын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу”, уран бүтээлийн “Гоо нэгдэл”-ийн жүжигчин Г.Туяа “Улаан дэнлүүт асар”, УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл Гётегийн “Фауст” жүжгээс сэдэвлэсэн ном, О.Оюун-Эрдэнэ “Цэцгэн байшин” жүжгээр оролцжээ.

Шүүгчдийн 100 хувийн саналаар УДЭТ-ын жүжигчин Б.Одгэрэл ганц хүний жүжгийн анхдугаар уралдаанд түрүүлж, Монголд болох Олон улсын моно жүжгийн фестивалийг хааж тоглох эрхтэй боллоо. Мөн энэ уралдаанд “Чаплинд нулимс бий юу” уран бүтээлээр оролцсон залуу жүжигчин Г.Мишээлийг энэ фестивальд оролцуулахаар болжээ.

Дашрамд дуулгахад, “Монголын моно жүжгийн төв”, “Дрийм арт” пропакшн хамтран БСШУЯ, УДЭТ, ГХЯ-ын дэмжлэгтэйгээр “Ялагчдын цуваа” олон улсын моно фестивалийг энэ сарын 30-наас ирэх сарын 6-нд эх орондоо зохион байгуулах байгаа билээ.