Categories
энтертаймент-ертөнц

“Мартахаасаа өмнө” дууны клип залуусыг байлдан дагуулж байна

Төрийн соёрхолт, Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд өөрийн “Мартахаасаа өмнө” дуундаа саяхан клип хийлгэжээ. “B production” болон “TJ entertainment”-ийн хамтын бүтээл болох тус клипийг өнгөрсөн долоо хоногт Youtube дээр тавигдсан даруйдаа 8200 гаруй хүн үзжээ. Дууны үгийг DNK, аяыг Ocean Grey бичжээ.

Дуучин бол өөрийн фейсбүүк хуудаснаа “Энэхүү уран бүтээлээ хайр дурлалтай учирсан бас учирч байгаа учрах гэж байгаа бүх хүнд энэ дуугаа зориулъя” хэмээн бичжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Hollywood-ын оддын 10-н жилийн доторх өөрчлөлт

Categories
энтертаймент-ертөнц

50 центийг ижил хүйстэн гэв

Реппер 50
центийг ижил хүйстэн хэмээн экс найз бүсгүй нь мэдэгджээ. Дуучин,
телевизийн продюссер Вивиса Фокс “Watch What Happens Live” шоунд оролцох
үеэрээ ийнхүү хэлсэн тухай “www.allhiphop.com” мэдээллээ. Тэрбээр “Цаг
хугацааны эрхээр бүх зүйл өөрчлөгдсөн. 50 центийн бүх зүйл өөрчлөгдөж,
танигдахын аргагүй болсон” гэж хэлжээ.

Хөтлөгч түүнээс “50 центийн бэлгийн чиг
хандлага өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байна уу” хэмээн асуухад тэрбээр
“Тиймээ. Би итгэлтэй байна. Тэр залуу миний мэдэх залуу байхаа больсон
байна лээ” гэж хариулсан байна. Тус ярилцлагын дараа репперийн фэнүүд
дургүйцлээ илэрхийлж, Фоксыг нэр хүндээ өсгөхийн тулд худлаа зүйл ярьсан
хэмээн буруутгажээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Victoria’s Secret”-ийн хамгийн үнэтэй хувцсыг Лили Олдридж өмсчээ

Дэлхийн хамгийн алдартай дотуур хувцасны загварын шоу болох “Victoria’s Secret” загварын шоу өчигдөр Нью-Йорк хотноо болж өнгөрлөө. Шоуны үеэр сахиусан тэнгэрүүдийн гайхалтай үзүүлбэрийг чимэхээр олны танил хамтлаг дуучид ая дуугаа өргөдөг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн шоунд дуучин Селена Гомез, Элли Голдинг, The Weeknd зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөсөн юм. Энэ жилийн хамгийн үнэтэй дотуур хувцсыг Лили Олдридж өмссөн байна.

Categories
энтертаймент-ертөнц

“БОДЛЫН ХУЛГАЙЧ” Азийн наадамд өрсөлдөхөөр болжээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Бодлын хулгайч” кино Дэлхийн Азийн кино наадамд оролцохоор болсон байна.

Ази Холливудын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилгоор найруулагч Садык Шер Ниязийн санаачилгаар уг наадмыг анх удаа зохион байгуулах аж. АНУ-ын Лос Анжелест болох наадамд Азийн 50 гаруй улсын бүтээл толилуулахаал 23 нь “Алтан бөмбөрцөг”, “Эмми”, “Оскар”-ын шагналын гадаад киноны төрөлд нэр дэвших хэлэлцүүлэгт оролцох гэнэ. Уг наадам нь БНСУ-ын “Ичгүүргүй” киногоор нээлтээ хийж, Тайванийн “Алуурчин”-аар хаах юм байна.

Харин “Бодлын хулгайч” кино энэ сарын 28, 29-нд гадаадын үзэгчдэд хүрэх юм байна. Тус киног 90 саяын гэгддэг Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм. Харин гол дүрд нь СТА жүжигчин Б.Амарсайхан тоглосон билээ

Categories
энтертаймент-ертөнц

Цукербург сургууль нээнэ

Фэйсбүүк хуудсыг үүсгэн байгуулсан Марк Цукербург Америкийн Калифорни мужид хувийн сургууль нээхээр болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Сургууль ирэх оны наймдугаар сарын 11-нд Ист Пало Альто хотноо нээлтээ хийх юм.Тус хот фэйсбүүкийн төв байраас 115 км-ийн цаана байрладаг гэнэ.

Сургуулийн сурагчид Америкт ирсэн цагаачид болон амжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд суралцах боломжтой гэнэ. Сурагчид сургуульд элсэн орж, төгсөх хүртлээ эмнэлэгийн анхан шатны тусламж авч байхаар болжээ.

Цукербург“Энэ бол гайхалтай сургууль. Хүүхдүүд боловсрол эзэмшихээсээ гадна эрүүл мэндийн үйлчилгээг авах болно” гэж фэйсбүүктээ бичжээ.

Тэрбээр өнгөрсөн сард Сан-Франциско хот болон тус хотын орчимд оршдог сургуулиудыг хөгжүүлэхэд 120 сая доллар хандивлаж буйгаа мэдэгдсэн билээ.

Categories
энтертаймент-ертөнц

Адель шинэ дуугаа дүрсжүүлжээ

Их Британийн дуучин Адель ирэх сарын 20-нд өөрийн гурав дахь бие
даасан “25” хэмээх цомгоо гаргахаар товложээ. Тэрбээр цомгийн эхлэл
болох “Hello” дууныхаа клипийг өөрийн YouTube хуудсандаа байрлуулсан
байна.

Categories
энтертаймент-ертөнц

Охидын хамтлагтай баяраа тэмдэглэсэн Ким Чен Ун

Умард Солонгосчууд саяхан Ажилчдын нам байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн Пхеньян хотод сүрт цэргийн парад зохион байгуулагдаж, армийн зэр зэвсгийг олон нийтэд дэлгэн үзүүлсэн юм. Үүний дараа Пхеньянаас тус улсын удирдагч Ким Чен Уны баярын үйл ажиллагаанд оролцох үеийн гэрэл зургуудыг нийтэлжээ.

Тэрээр гэргий Ри Сол Жүгийн хамт хүндэтгэлийн концерт үзсэн бөгөөд Умардын залуу удирдагчийг тойроод Морабонг гэх Хойд Солонгосын охидын хамтлагийн гишүүд суусан байв.

Categories
энтертаймент-ертөнц

“Төмөр нар” монголын уран сайхны кино удахгүй нээлтээ хийнэ

“Төмөр нар” монголын уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ тун удахгүй гарах гэж байна. Энэхүү кинонд ерөнхий найруулагч Л.Ган-Эрдэнэ, зохиолч продюсер Ж.Буянтөгс, продюсер П.Бэрхээдэй, продюсер С.Орхонтуул нарын баг хамт олон ажилласан байна.

Энэхүү кинонд хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулдаг. Тодруулбал хүүхдийн хорих газрын эрээн бараантай амьдралыг харуулахаас гадна ухаарал, амьдралын утга учир, эрх чөлөөний үнэ цэнийг илэрхийлэх болсноороо онцлог гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

Селена хайраа илчлэв

Дуучин Селена Гомез өчигдөр “ABS” телевизийн “Watch What Happens Live” шоунд оролцож, холливуудын эрэгтэй алдартнуудаас хэн нь таалагддаг болохыг хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнд “Ахмад Америк” цувралын од, жүжигчин Крис Эванс таалагддаг гэнэ. Селена “Тэр үнэхээр царайлаг. Надад таалагддаг. Энэ залуутай болзоход бэлэн байна” гэж хэлжээ.

Хөтлөгч дуучнаас “Крисийн аль хэсэг нь чамд таалагддаг вэ” гэж асуухад “Надад түүний төрх таалагддаг. Сахалтай Крис надад таалагддаг. Энэ ярилцлагын дараа бүх зүйл тодорхой болно. Тэр надад таалагддаг. Харин би түүнд таалагддаг эсэхээ мэдэхгүй байна” гэж хариулсан байна.

Дуучин бүсгүй мөн экс найз залуу Жастин Биберийн талаар “Надад таалагдахгүй байна. Үнэхээр. Түүнтэй нэг тайзан дээр ч гармаагүй байна” гэжээ.