Categories
энтертаймент-ертөнц

Коби Брайнт зодог тайлна

Лос Анжелес Лэйкерс багийн супер од Коби Брайнт ҮСХ – ны 2015 – 2016 оны улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдлээ.

Тэрээр зодог тайлах мэдэгдлээ “Сагсанбөмбөг танаа” хэмээх шүлгээр илэрхийлсэн байна. Түүний хэсгээс хүргэвэл: “Та 6 настай бяцхан хүүд Лэйкерст тоглох мөрөөдлийг нь өгсөн, би үүнд тань үргэлж талархах болно. Гэхдээ үүнээс илүү удаан хугацаагаар таньтай хамт байж чадахгүй нь харамсалтай. Энэ улирал миний хувьд надад үлдсэн бүхнээ харуулах сүүлчийн улирал байх болно. Зүрх минь хүчтэй цохилтыг мэдэрч, оюун санаа минь хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж чадах хэдий ч бие минь цаашид үргэлжлүүлж чадахгүй, цаг нь болсон гэдгийг хэлж байна.”

Коби Брайнт Лэйкер байх хугацаандаа 17 удаа бүх оддын тоглолтонд сонгогдож, нэг удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчийг хүртэж, хоёр удаа Олимпийн алтан медал, таван удаа ҮСХ – ны аваргын бөгжийг хүртсэн билээ.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Ука шинэ цомгийн баяраа хийнэ

Киви хамтлагийн дуучин Укагийн бие даасан хоёр дахь цомог болох 11/06 цомог тун удахгүй худалдаанд гарах гэж байна.

Тэгвэл шинэ цомгийн баяр ирэх арванхоёрдугаар сарын 4-нд Marquee 27 club-д 20 цагаас “11/06 Album Release Party” нэртэйгээр зохион байгуулагдахаар боллоо.

Тус цэнгүүнд Киви хамтлаг, Дуучин Наагий, Оки, Цэрэн нар оролцох бөгөөд сонсогчдын сэтгэлд хоногшсон олон сайхан дуугаараа ая барьж, нэгэн үдшийг сайхан өнгөрүүлэх юм. Тасалбарын үнэ 30 мянган төгрөг.

Сонирхуулахад “11/06” цомгийн продюсороор дуучин Ука өөрөө ажилласан бол хөгжмийн найруулгыг Ocean Grey студи, дууны миск мастеринг Америкт Рагу хийжээ. Мөн цомгийн зураг авалтыг IC студи хийсэн байна.

Цомогт орсон “Амжиж хөтөлье гараас чинь”, “Mөрөөдөл бид хоёр” дууны клип аль хэдийн үзэгчдийн хүртээл болоод байгаа юм. Харин тун удахгүй дууны клипээ цацахаар дуучин бүсгүй завгүй явна.

Categories
энтертаймент-ертөнц

Аделийн шинэ цомог амжилт дагуулсаар байна

Их Британийн хамгийн алдартай дуучин Адель эх
болж хүү төрүүлснээсээ хойш нэг хэсэг нам жим амьдралыг эрхэмлэх болсон. Мисс
Эдкинс буюу урлагийн нэр нь Адель хэмээх энэ бүсгүйн амьдралд шинэ хүн нь
хэрхэн нөлөөлж буй тухайгаа “Урьд нь би үргэлжийн л бор дарс хэрэглэж найгаж
явах дуртай байж дээ. Одоо хорвоогийн хамгийн тансаг зүйл намайг гэрт маань
хүлээж байхад би тэр дарсаар дутах уу. Би хүүгийнхээ төлөө согтууруулах ундаа,
тамхинаас татгалзаад удлаа” гэж ярилцлага өгчээ. Түүний уран бүтээлийн ажил ч
сэргэж эхэлсэн. Энэ сарын 20-нд нээлтээ хийсэн “25” гэдэг нэртэй сингл цомог нь
АНУ-д борлуулалтаараа “толгой цохиод” байна. Billboard сэтгүүлийн мэдээгээр энэ
цомог зарагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо тоо нь 2.5 сая хувьд хүрч ‘NSYNC
хамтлагийн 2000 онд гаргаж байсан “No Strings Attached” нэртэй
цомгийн 2.41 сая хувийг долоо хоногт борлуулсан амжилтыг эвдлээ. “Өмнө нь би
дуундаа ихэвчлэн гунихрал, айдас, хүйдсийн тухай өгүүлдэг байлаа. Одоо харин
өөрчлөгдсөн шүү” гэж Адель өгүүлжээ. Түүний гурав дахь цомог болох “25”-ыг
урлагийн шүүмжлэгчид яг л Аделиас гарах ёстой чанга хоолой, уянгалаг эгшиг,
эртний поп цоморлог болжээ хэмээн дүгнэж байна.

Categories
энтертаймент-ертөнц

Хатан хаан II Элизабетын 90 насны ойн баярын тасалбар борлуулагдаж эхэлжээ

Өнөөдөр (XI/24)-өөс Их Британид Хатан хаан II Элизабетийн 90 насны ойн баярын тасалбар зарагдаж эхэлсэн байна. Тус баярын албан ёсны сайтад, 25 мянган тасалбар худалдаанд гаргасан талаар мэдээлжээ. Тасалбарын үнэ 55-165 фунт стерлинг юм байна.
Ёслолын ажиллагаа 2016 оны тавдугаар сард Хатан хааны Виндзор цайзын Хоум парк-т болох аж. ТАСС агентлагийн уламжилснаар, тус ойн баярт хөгжимчин, бүжигчин, дуучин, жүжигчин болон бусад алдартан нийлсэн 1500 уран бүтээлч оролцох юм байна. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс 900 морьт цэрэг оролцох талаар мэдээлжээ.

Categories
энтертаймент-ертөнц

А.Баярцэцэг шилдэг үдшийн гоёлын даашинзтай мисс болжээ

Эх дэлхийн мисс тэмцээн Австрийн Вена хотноо зохин байгуулагдаж байгаа билээ. Уг тэмцээнд монгол улсаа төлөөлж мисс А.Баярцэцэг оролцож байгаа юм. Эх дэлхийн мисс тэмцээний шилдэг Үдшийн гоёлын даашинзтай миссээр манай мисс А.Баярцэцэг тодорчээ. Түүний өмссөн энэхүү платыг дизайнер Отгонжаргал урласан аж. Энэхүү тэмцээнд манай мисс ийнхүү амжилттай оролцож байгаа юм.

Categories
энтертаймент-ертөнц

Dj Tez cadey Монголд

Франц улсын 22 настай залуухан, авьяаслаг продюсер, дийжэй Tez Cadey EDM Mongolia Event-ийн урилгаар Lille хотоос хүрэлцэн ирж, 2015 оны арваннэгдүгээр сарын 28-нд Crocus Event Hall-д орчин үеийн электроник хөгжим сонирхогч залуустай хамт нэгэн гайхалтай үдшийг өнгөрөөх гэж байна. Тэрээр 2011 оноос хойш electro/deep house урсгалаар голчлон уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм.

Оролцох уран бүтээлчид

4 “TEZ CADEY” /Special Performance by French Music composer/

4 DJ DOC

4 DJ MISS MARTA

4 DJ MAARA

4 DJ KHAAGII

4 Хөтлөгч – БААГИЙ /Galaxy Events/

Тасалбарын хувьд энгийн-25000, тусгай-35000 төгрөгийн үнэтэй. Тасалбарыг www.easyticket.mn сайт, 1900-1188 лавлах дугаарт залган үнэгүй хүргүүлээрэй.

Categories
энтертаймент-ертөнц

Холливуудын жүжигчин Мэтт Дэймон Монголд нэг хоноод буцжээ


Тэрбээр өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд Монголд ирээд “Шангрила”
зочид буудалд саатаад өнөө өглөө буцсан байна.

Мэтт Дэймон өнгөрсөн зун нээлтээ хийсэн “Марсын хүн” киноныхоо идэвхжүүлэлтийн
ажлаар Бээжинг зорьж байжээ. Түүний хувийн
онгоцны Бээжинд буух зөвшөөрөл дутуу байсан учир Монголд түр саатсан юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

Шилдэг дууны жагсаалтыг “мөрөөдөл” тэргүүлжээ

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэлчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв болон Хай-Фай медиа групп хамтран долоо хоног бүр Үндэсний шилдэг 21 дууны жагсаалтыг гаргадаг. Тэдний өмнөх өнгөрсөн долоо хоногт гаргасан жагсаалтын эхний арван дууг сонирхуулъя.

“Салхи”, “Сүнс”, “Камертон”, “Номин Талст”, “Guys” хамтлагийн хамтран дуулсан “Мөрөөдөл” дуу нэгдүгээр байрт жагсчээ. “Мөрөөдөл” дууны аяийг Л.Тайванбат, үгийг Д.Батсайхан бичсэн юм.

2. Loving You- Оргил

3. Жингүйдэл- Mekh ZahkQ

4. Special – Зоригт feat NMN

5.Moments- Henza feat Michaela and Narangerel

6.Сүүлийн уянга-The Lemons

7.Хайр хөглөх дуу- Чука, Лхагваа, Дашка, Амгаа

8.Хүнээс аваагүй Монгол-Х.Лхагвасүрэн

9.1000 бээр-RecON

10. Paradise-The Lemons

Categories
энтертаймент-ертөнц

“Victoria’s Secret”-ын загварын шоу рок концертыг санагдуулсан гэжээ

Дотуур хувцасны хамгийн нэртэй брэнд болох “Victoria’s Secret”-ын загварын шоу уржигдар Нью-Йорк хотноо болсон билээ. Энэ удаагийнх шоу гэхээсээ илүү рок поп концертыг санагдууллаа хэмээн “USA Today” сонинд онцолжээ. Дэлхийд алдартай загвар өмсөгчид шинэ загварын дотуур хувцсыг үзэгчдийн хүртээл болгож байхтай зэрэгцэн дуучин Селена Гомез, Элли Голдинг, The Weekend зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. Түүнчлэн энэ жилийн загварын шоунд Адриана Лима, Бехати Принслу, Кэндис Свейнпол, Алессандра Амбросио, Лили Олдридж нар уламжлалт ёсоороо оролцов. Мөн “Victoria’s secret” шоуны тайзнаа Fantasy Bra буюу хамгийн үнэтэй гоёлын чулуугаар бүтсэн дотуур хувцсыг жилийн онцлох сахиусан тэнгэр өмсөж танилцуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хамгийн үнэтэй дотуур хувцсыг Лили Олдридж өмссөн байна. Сануулахад “Victoria’s Secret” загварын шоуг Америк даяар арванхоёрдугаар сарын 8-нд цацах юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Санта Клаус” шуудангийн салбараа нээжээ

Арваннэгдүгээр сар гарахтай зэрэгцэн дэлхийн улс орнуудад зул сар, шинэ жилийн уур амьсгал орж ирдэг билээ. Улаанбаатар хотод л гэхэд Зайсан явах зам дагуу байрлах Голомт банкны салбар энэ оны хамгийн анхны гацуур модыг зассан. Тэгвэл Санта Клауст хандаж бичсэн, дэлхийн улс орнуудын хүүхэд багачуудын шинэ жилийн захидлуудыг хүлээж авах зорилгоор Герман улсын Химмельпфорт хэмээх жижиг тосгонд Санта Клаусын шуудангийн салбарыг нээсэн байна. Түүнийг хүрэлцэн ирэх үеэр тус тосгоны Фурстенбергер Три Лэйкс ерөнхий боловсролын сургуулийн багачууд угтан авч, шинэ жилийн дуу дуулж өгчээ. Үүний дараа тэд хүслээ бичсэн захидлуудаа өгсөн байна. Хүүхэд багачуудын захидал нэг бүрт Санта өөрийн туслахуудын хамт хариу илгээх бөгөөд туслахууд нь 17 улсын хэлээр ярьж, бичиж чаддаг аж. Мөн хүүхэд, багачуудад буцааж илгээх захидал бүрт Сантагийн тусгай шуудангийн тамга дарах гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд Санта Клауст гэж хаягласан 312000 захидал дэлхийн 69 улс, орноос ирж байжээ. Санта Клаусын шуудангийн хаяг An Den Weihnachtsmann, Weihnachtspostfiliale, 16798 Himmelpfort, Germany юм байна шүү. Та бүхэн ч гэсэн захидлаа илгээгээд үзээрэй.