Categories
энтертаймент-ертөнц

Гурван сая дахь иргэн Х.Монголжин ой хүрлээ

Жилийн өмнө буюу нэгдүгээр сарын 24-ниы
өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын
Аззаяа нарын гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн. Монголчууд
биднийхээ магнайг тэнийлгэсэн Хатанболдын Монголжин охин өнөөдөр нэг нас хүрч
байна. Мөн 3 сая дахь иргэний чацуутан хүүхдүүд ч нэг ой хүрч байна

Categories
энтертаймент-ертөнц

Оскарын шагнал

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь жил бүр зохион байгуулдаг, киноны уран бүтээлчдийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийд хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Америкийн кино академийг анх Метро Голдвин Мэйр студийн дарга Луис Б.Мэйр сэджээ. 1927, 1928 оны кино урлагт гаргасан амжилт бүтээлийг үнэлэх анхдугаар Оскарын шагнал гардуулах ёслол нь 1929 оны тавдугаар сарын 16-нд Х Рузвельт зочид буудалд зохиогдож байв. Анхны ёслол 1929 онд 250 зочинтойгоор зохион байгуулагдаж байжээ. Түүнээс хойш жил бүр зохион байгуулагдсан бөгөөд шинэ шинэ номинаци нэмсээр байгаа билээ. Шилдэг туслах дүрийн шагналыг хожуу буюу 1936 онд нэмсэн юм. 1942 оноос өмнө дэлхийн II дайны жилүүдэд тус наадмыг цом болох алтадсан баримлыг жирийн баримлаар хийдэг байжээ.

1945 онд жүжигчин Бари Физгэралд шилдэг эрэгтэй гол ба туслах дүрд зэрэг нэр дэвшиж байжээ. Үүний дараахан номинациудын журамд өөрчлөлт оруулж ийм явдал дахин давтагдаагүй байна. Түүнээс хойш 1948 онд шилдэг гадаад хэл дээрх кино номинаци нэмэгдэж, анхны гадаад хэлээр гардаг киноны шагналыг Италийн “Shoe-Shine” авсан байна. “Оскар”-ын ёслолын ажиллагааг анх 1953 онд телевизээр цацаж эхэлжээ. “Ben-Hur” 1959 онд хийсэн киногоор 1960 онд “Оскар”-ын түүхэнд дээд амжилт тогтоож 12 номинацид өрсөлдөж, 11-ийг нь авсан удаатай.

1973 онд шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн жүжигчин Марлон Брандо Америкийн индиан иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эсэргүүцэл илэрхийлэн шагналаа авахаас татгалзжээ. Ёслолын ажиллагааны үеэр тайзан дээр түүний өмнөөс индиан бүсгүй гарч, индианчуудын эрх ашгийг хамгаалахыг уриалж байв.

1998 оны ёслолын ажиллагаанаас Италийн жүжигчин, найруулагч Роберто Бэнигни өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Life Is Beautiful” киноны дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэнээс гадна тухайн кино тэр жилийн гадаад хэл дээрх шилдэг кино болсон юм. Тэрээр нэг үдшийн дотор хоёр шагналын эзэн болсон байна. Энэ кино одоо америкчуудын дурлан үздэг киноны нэг болжээ.

2001 оны улаан хивсний ёслолын үеэр Исландын дуучин Бжоркийн өмссөн хунг дүрсэлсэн загвартай цагаан даашинз “Оскар”-ын түүхэн дэх хамгийн өвөрмөц даашинзны нэг болсон.

1949 онд шилдэг хувцасны дизайнер номинаци нэмэгдсэн бөгөөд хар цагаан, өнгөт кино гэсэн хоёр шагналтай байж. Тус шинэхэн шагналын анхныхыг “Joan of Arc“ киноны дизайнер Дороти жэкинс, Барбара каринска нар авсан бол, хар цагаан төрөлд “Hamlet”-ын хувцсаар дизайнер Рожэр К.Фюрс шалгарчээ. 1968 оноос эхлэн хар цагаан киноны шагнал хасагдаж дан өнгөт киноны шилдэг хувцасны шагнал гардуулдаг болжээ.

1940 оны ёслолын үеэр “Gone with the wind” кино нийт найман номинацид нэр дэвшин өрсөлджээ. Киноны туслах дүрд тоглосон хар арьст жүжигчин Хэти Мак Даниел энэхүү наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэнээр анхны хар арьст жүжигчин болсон юм. Оскарын шагнал хүртсэн анхны ази жүжигчин 1958 онд Японы жүжигчин Миёоши Үмэски “Sayonara” киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж “Оскар”-ын шагналтай анхны Азийн жүжигчин болсон түүхтэй.

“Оскар”-ын шагналд нэр дэвшиж буй бүтээлүүдийн шилдгийг санал хураалтаар тодруулдаг журамтай байсан ч 1945 оноос эхлэн мөрдөж ирсэн уг дүрэмд өөрчлөлт оржээ. Нэг хүн нэг кинонд санал өгөхөө больж, кино бүрийг 1-10 гэсэн оноогоор үнэлэх болсон байна. Ингэснээр хамгийн их үнэлгээтэй кино тодруулж болох тухай шагнал гардуулах академийн захирал Том Шэрак ярьж байсан удаатай.

Энэ жил зохиогдох 88 дахь удаагийн Оскарын шагналын нэр дэвшигчид хэдийнэ тодроод байгаа юм. Өнөө жилийн Оскарын шагнал хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Долби театрт болох юм. Энэ удаагийн ёслолыг алдарт инээдмийн жүжигчин Коис Рок хөтөлнө. Тэрээр 2005 онд 77 дахь удаагийн наадмыг хөтөлж байсан юм.

Энэ жилийн шагнал гардуулах ёслол бусад жилээс илүү сонирхолтой болох хандлагатай байгаа. Үүний том шалтгаан бол жүжигчин Леонардо Ди Каприо “The Revenant” уран бүтээлээрээ шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшиж байгаа явдал. Өдгөө 42 нас хүрч байгаа жүжигчин Каприо “Оскарын шагналтан” хэмээх алдар хүндийг авч үзээгүй юм. Харин хэдхэн хоногийн өмнө болсон “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “The Revenant” бүтээлээрээ хүртсэн юм.

Энэ удаагийн наадамд хамгийн олон төрөлд өрсөлдөж байгаа уран бүтээлээр найруулагч Алехандро Г.Инарритугийн “The Rev­enant” 12 төрөлд өрсөлдөж байгаа бол найруулагч Жеорж Миллерийн бүтээл “Mad Max” арван төрөлд өрсөлдөж байна. Мөн бидний сайн мэдэх “Оддын дайн” цуврал уран бүтээлийн сүүлчийн анги болох “Star Wars: The Force Awakens” Оскарын шагналд нэр дэвшиж байгаа нь кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байна.

Categories
энтертаймент-ертөнц

Adele “Gangnam style”-ийн амжилтыг эвджээ

Британийн нэрт дуучин Аделийн сүүлд гаргасан “Hello” дууг 87 өдрийн дотор “Youtube.com” сайтаас нэг тэрбум хүн үзсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ийнхүү “Hello” дуу Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam style” дууны амжилтыг эвджээ.

“Gangnam style” дуу “Youtube.com” сайтад байршаад 158 өдрийн дараа тэрбум хандалт авч байсан аж.

“Hello” дуу ийнхүү “Youtube.com” сайтаас хамгийн хурдан хугацаанд тэрбум хандалт авсан уран бүтээл боллоо. Мөн Адель “Hello” дуугаараа дуучин Тэйлор Свифтийн “Bad blood” дууны амжилтыг эвдсэн юм. “Bad blood” дууг 24 цагийн дотор “Youtube.com”-ээс 24.5 сая хүн үзсэн бол “Hello” дууг мөн хугацаанд 27.7 сая хүн үзсэн байдаг.

Categories
энтертаймент-ертөнц

“К-pop” хамтлагууд Монголд тоглоно

Солонгосын охидын гурван хамтлаг манай улсад ирэх хоёрдугаар сарын 3-нд тоглохоор болжээ. К-Pop урсгалаар уран бүтээл хийдэг “W.W.Y”, “Super girls”, “Dream” хамтлагууд дэлхийн 20 гаруй оронд аялан тоглолтоо амжилттай хийсэн байна. Тэд хамтарсан таван цомог гаргасан бөгөөд К-Pop урсгалыг дэлхийд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ийн аялан тоглолт хийж эхэлсэн аж. Монголд тоглох тоглолтыг “Сондор” фильмийн залуус хариуцаж байгаа гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

Э.Одгэрэл загварын агентлагтай болжээ

“Мөнхийн
залуу” гэгддэгтоп модель Э.Одгэрэл загварын агентлаг нээхээр болсон
байна. Тэрбээр ирэх гуравдугаар сард загварын агентлагаа нээх бөгөөд
одоогоор загвар өмсөх сонирхолтой охидыг шалгаруулж авч байгаа аж.
Түүний агентлаг охидод зөвхөн тайзны алхаа гишгээнээс гадна гоо зүйн
хичээл, биеэ зөв боловсон авч явах урлагийн тухай цогц хичээл заах юм
байна. Загварын тайзнаасаа хөндийрсөн топ модель маань өөрөө ур чадварын
хичээл заахаар төлөвлөж байгаа гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

Марэй Кэри тэрбумтантай гэрлэх бололтой

Австралийн баячууд дотроо дөрөвт бичигддэг 4.5 тэрбум ам. долларын хөрөнгөтэй Жэймс Пакер, Америкийн поп хатагтай Марэй Кэрид гэрлэх санал тавьж бөгж бэлэглэсэн тухай TMZ сайт мэдээлж байна. Тэд өнгөрсөн зунаас хойш олон нийтийн өмнө хамтдаа байж ил харагдах болсон. Нью Йорк хотноо ойр дотныхоо хүмүүсийн хамт байж Кэрид сүй тавьсан Паркерын хувьд энэ гурав дахь гэрлэлт нь болох юм байна. Кэригийн хувьд ч энэ гурав дахь нь бөгөөд тэр хоёр дахь нөхөр Ник Кэнноноосоо салах өргөдлөө өгөөд удаагүй байгаа билээ. Таван удаагийн “Грэмми”-гийн шагналт Марэй Кэри хоёр хүүхэдтэй бол түүний шинэ нөхөр болох гэж байгаа 48 настай Пакер бас хоёр хүүхэдтэй юм гэнэ.

Б.Хулан

Categories
энтертаймент-ертөнц

​Дуучин Сиа “Бүргэдийн анчин”-ы дууг дуулахаар болжээ

“Бүргэдийн анчин” киноны дууг алдарт дуучин Сиа дуулахаар болсон байна. Энэ мэдээллийг өчигдөр гадны хэвлэлүүдээр цацжээ. Сиа “Angel by the wings” шинэ дууныхаа бичлэгт ороод байгаа аж. Тэрээр “Chandellier” дуугаараа олонд танигдсан юм.

Британийн BBC агентлагийн гэрэл зурагчин анх Баян-Өлгий аймгийн харьяат Н.Айшолпан охин зургийг авч олонд хүргэсэн байдаг. Тухайн жилээ дэлхийн шилдэг зургаар шалгарч байсан юм. Харин үүний дараа Н.Айшолпан охин “Бүргэдийн анчин” нэртэй баримтат киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд Америкт нээлтээ хийхээр болоод буй.

Н.Айшолпан Америкийг зорихынхоо өмнө манай сонинд ярилцлага өгч, эмч болохыг хүсдэг тухайгаа ярьсан. Түүний ярилцлагыг “Өдрийн сонины дугаарт” буландаа нийтэлснийг уншаарай.

Categories
энтертаймент-ертөнц

Л.Эрдэнэчимэг гишүүн шинэ өглөөг бүтэлгүйтлээр эхлүүлжээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг шинэ өглөөг бүтэлгүйтлээр эхэлжээ. Тэрбээр өнөөх “алдарт” бенз машинаараа зам дээр осол гаргаж, багагүй хохирол амссан байна. Энэ тухайгаа “Өнөө өглөөг ингэж л эхлүүллээ дээ. Зам халтиргаатай байхад машины урдуур дайрахгүй дүрмээ барьж жолоо баривал хохиролгүй, осолгүй байна шүү дээ” хэмээн жиргэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Мадоннагийн шүтэн бишрэгчид гомдолтой байна

Америкийн нэрт дуучин Мадонна саяхан Луисвилл хотод тоглолтоо хийсэн байна. Харин түүний шүтэн бишрэгчид нь ихэд сэтгэл дундуур байгаа гэнэ. Алдарт дуучны тоглолт товлосон хугацаанаасаа гурван цаг хоцорч эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй Мадонна концертынхоо үеэр дууныхаа үг, бүжгийнхээ хөдөлгөөнийг мартаж их сонин байсан гэнэ. Тиймээс нэрт дуучныг согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн таамаг дэвшүүлжээ. Концертыг үзсэн нэг хүн олон нийтийн сүлжээнд “Ийм муу тоглолт үзээгүй” хэмээн бичжээ. Үүний хариуд нэрт дуучин маань дуугүй байсангүй” Би хэзээ ч тоглолтынхоо үеэр согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй “ гэсэн тайлбар өгөв.

Ю.Дэлгэр

Categories
энтертаймент-ертөнц

“Хувьсал” продакшн дөрөв дэх бүтээлээ гаргана

“Зүрхээр наадагч”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг уран сайхны киног бүтээсэн “Хувьсал” продакшн дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног тун удахгүй үзэгчдэд толилуулах гэж байна. Киноны гол дүрд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, Н.Нэргүйбаатар, Б.Шинэбаяр, Н.Цэнгэлжаргал, А.Ганчимэг тогложээ. Киноны ажлыг Холливудын “Mongus pictures”, “Efilm” кино компанитай “Golden treasure” нэртэйгээр хамтран хийж байгаа аж.

“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийж, кино театруудын дэлгэцнээ гарах юм. Энэ кинонд тоглох үед жүжигчин А.Ганчимэг үсээ халимаг болгож, ийм нэгэн дүр төрхийг бүтээжээ.