Categories
энтертаймент-ертөнц

“Грэмми 2016”-д монгол бүсгүй нүүр будагчаар ажиллаж байна

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том үдэш болох 58 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол үргэлжилж байна. АНУ-ын Калифони мужийн Лос-Анжелес хотноо болж байгаа бөгөөд Монголоос Б.Саруул нүүр будагчаар ажиллаж байна. Тэрээр 2014 оноос эхлэн мэргэжлийн нүүр будагчаар АНУ-д ажиллаж байгаа юм.

Categories
энтертаймент-ертөнц

“The Revenant” кино Их Британийн кино академид тэргүүлжээ

Өнгөрсөн ням гаригт Их Британийн 69 дэх удаагийн “BAFTA” кино академийн шагнал гардуулах ёслол Лондонгийн Рояал Опера танхимд болж өндөрлөлөө.

Томоохон шагнал гардуулах ёслолын шилдэг гуравт багтдаг “BAFTA” наадмын гол сонин нь “The Revenant” буюу “Амилсан чөтгөр” кино байв. Тус кино найман номинацид нэр дэвшсэнээс шилдэг кино, шилдэг кино найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг дуу оруулалт, шилдэг кино зураг авалт гэсэн шагналуудыг авсан байна.

1947 оноос хойш зохиогдож буй оны шилдгүүдийг нэрлэдэг уг ёслолоос шалтгаалж “Амилсан чөтгөр” кино Оскарт найдлага төрүүлээд байгаа аж.

“BAFTA” кино наадамд шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна

Шилдэг кино- The Revenant

Шилдэг эрэгтэй жүжигчин- Leonardo DiCaprio /The Revenant/

Шилдэг эмэгтэй жүжигчин- Brie Larson /Room/

Шилдэг кино найруулагч- Alejandro G. Inarritu /The Revenant/

Шилдэг туслах эрэгтэй жүжигчин- Mark Rylance /Bridge of Spies/

Шилдэг туслах эмэгтэй жүжигчин- Kate Winslet /Steve Jobs/

Шилдэг гадаад кино- Wild Tales (Аргентин-Испани)

Шилдэг баримтат кино- Аmy

Шилдэг хүүхэлдэйн кино- Inside Out

Шилдэг кино зураг авалт- Emmanuel Lubezki /The Revenant/

Шилдэг хувцасны дизайн- Jenny Beavan /Mad Max: Fury Road/

Шилдэг хөдөлгөөний эффект- Chris Corbould, Roger Guyett, Paul Kavanagh, Neal Scanlan /Star Wars: The Force Awakens/

Шилдэг дуу оруулалт- Lon Bender, Chris Duesterdiek, Martin Hernandez, Frank A. Montaсo, Jon Taylor and Randy Thom /The Revenant/

Шилдэг эвлүүлэг- Margaret Sixel /Mad Max: Fury Road/

Шилдэг нүүр будалт- Lesley Vanderwalt, Damian Martin /Mad Max: Fury Road/

Их Британийн телевизийн шилдэг кино- Brooklyn

Шилдэг өсөх ирээдүйтэй жүжигчин- John Boyega /Star Wars: The Force Awakens/

Их Британийн шилдэг зохиолч, найруулагч, продюсерийн дебют- Naji Abu Nowar(зохиолч/найруулагч), Rupert Lloyd (продюсер) /Theeb/

Categories
энтертаймент-ертөнц

Ж.Мөнхбат аварга алтан хуримаа Хавайд хийв

Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат, түүний гэргий Ө.Тамир нар алтан хуримаа хийжээ.

Хүүхдүүд нь 50 жилийг хамтдаа туулсан аав, ээжийнхээ алтан хуримыг энэ сарын 11 буюу шинийн гурванд Хавай аралд хийсэн байна. Хуримын гол зохион байгуулагчаар Их аварга Хакүхо М.Даваажаргал ажилласан аж.

Мөн бал сараа Зүүн Азийн орнуудаар аялан тэмдэглэхээр болжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Алдарт жүжигчин Леонардо ДиКаприо Монголд ирнэ

Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор худалдан авчээ. Тодруулбал, энэ сарын 10-нд AmFAR олон улсын сангаас зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр Монгол Улс руу аялах эрхийн бичгийг тэрээр худалдан авсан байна. Түүнтэй хамт хэд хэдэн холлевудын одууд үнэ хаялцжээ. Тэр Монголд аялалаар хэзээ ирэх нь тодорхой бус байгаа ч энэ сарын 28-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын дараах Леонардо ДиКаприогийн анхны зогсоол нь Монгол Улс байна хэмээн цахим ертөнцөд шуугиж байна.

Categories
энтертаймент-ертөнц

“iPhone-7 plus” гар утас хос камертай гарна

Ирэх намар “Apple” компаниас худалдаанд гаргах “iPhone-7” плас гар утасны талаар “KGI” фирмийн шинжээч Мин Чи Куо таамаглал дэвшүүлжээ.Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард “Apple” компани камерны технологийн “Lin-X Computational imaging” компанийг 20 сая доллараар худалдаж авсан юм. Уг компани нь хэд хэдэн камераар зэрэг авсан зургаа эвлүүлэн нэг том зураг болгон гаргах технологийг эзэмшдэг байсан аж. Дээрх компанийг “Apple” эзэмших болсноор дараагийн гар утас нь 12 мегапикселийн хос камертай, үүний нэг нь өргөн өнцгийн дурантай, нөгөөх нь холын дурантай байх гэнэ. Авсан зураг нь DSLR буюу мэргэжлийн камерны түвшинд гарах боломжтой болох аж.

Categories
энтертаймент-ертөнц

Дархан аварга А.Сүхбат лекц тавина

Дархан аварга А.Сүхбат “Хийморь 13” нэртэй лекцээ уншихаар болжээ. Тэрээр энэхүү лекцээ ирэх ням гаригт буюу шинийн наймны сайн өдөр тавих гэнэ. Лекц “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд энэ үеэр түүний эхнэр Н.Гарамханд эрчүүдэд зориулсан иогийн хичээл заах юм байна. Түүний гэргийг Н.Гарамханд “ 5D” фитнесс клубт эрчүүдэд зориулсан иог заадаг билээ.

Categories
энтертаймент-ертөнц

С.Жавхлангийн хүү ээжийнхээ дууны клипт тогложээ

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг “Зургаан ханатай гэр минь” дууныхаа клипийг үзэгч, сонсогчиддоо хүргэв. Тэрээр МУГЖ, дуучин С.Жавхлангийн гэргий болсноос хойш бие даасан уран бүтээлд төдийлөн гаргаагүй юм. Харин нөхөртэйгээ хамтран хэд хэдэн дуу дуулсан. Тэгвэл шинэ дууны клипт хүүгээ тоглуулсан байна. Дуучин хосууд Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хөөрхөн охидтой билээ. Тэгвэл бага хүү Цэгцээ ийн олонд танилцууллаа.


Categories
энтертаймент-ертөнц

Х.Баярхүү, Б.Мягмарцэрэн хоёрын мэндчилгээ

“Авьяаслаг Монголчууд” телевизийн шоуны оролцогчид болох лимбэ, ёочин хөгжмөөр хослон тоглодог Х.Баярхүү, Б.Мягмарцэрэн нар бичин жилийн сар шинийн мэндчилгээ болгож доорх доорх бичлэгийг хүргэж байгаа юм.

Categories
энтертаймент-ертөнц

Facebook 12 нас хүрч байна

Дэлхийн долоон хүн тутмын нэг нь өдөр тутам ашигладаг Facebook өнөөдөр 12 нас хүрлээ. Анх 2004 оны энэ өдөр найзуудын хүрээлэлд нээгдэж байсан энэ сайтын хэрэглэгчдийн тоо сар өдрөөр өсч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Зөвхөн Монгол Улсад л гэхэд 1,3 сая хүн энэ сүлжээнд нэгджээ. Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг улаан, ногоон өнгө ялгадаггүй харааны эмгэгтэй нэгэн. Харин цэнхэр өнгийг хамгийн сайн ялгадаг учир Facebook-ийг цэнхэр өнгөтэйгээр бүтээсэн гэсэн сонирхолтой мэдээлэл ч байдаг.

Одоогийн домайн хаягаа анх 2005 онд 200.000 ам.доллараар худалдан авч байсан бол одоо Facebook жилийн 17 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг болсон байна. Анх танил, дотно хүмүүсийг хооронд нь холбох ажлыг хийж байсан Facebook одоо гэрэл зураг, дүрс бичлэг, тэр ч бүү хэл 360 градусын дүрс бичлэг дамжуулдаг болжээ. Өнгөрсөн хугацаанд худалдан авсан WhatsApp хэрэглэгчийнхээ тоогоор тэрбум давж, Instagram 400 сая хэрэглэгчтэй болсон байхад Oculus төхөөрөмж нь тун удахгүй худалдаанд гарах гэж байна.

Уг сайтын дундаж хэрэглэгч нь өдөрт 1,72 цагийг буюу 103 минутыг Facebook-т өнгөрөөдөг. Facebook хэрэглэгчид нэг минут тутамд 4,1 сая удаа пост оруулж, Like, Share, Comment хийдэг байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид нь өдөр бүр зарцуулж буй 103 минутаа маш идэвхтэй өнгөрөөдөг гэнэ.

АНУ, Энэтхэг, Герман улсууд Facebook-ийн хамгийн их хэрэглэгчтэй орноор тодорчээ.

Categories
энтертаймент-ертөнц

Л.Гүндалай хэвлэлийн хурлаа мартжээ

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай “Монголоороо байгаасай” дууг клипжүүлэн, дуулж цахим ертөнцөд шуугиан тариад байгаа.

Гэтэл өчигдөр тус дууг зохиосон зохиогч болон дуулсан дуучдаас нь албан ёсны зөвшөөрөл авалгүй дуулж, клип хийлгэсэн нь оюуны өмчийн бүтээлийг хулгайлсан хэрэг гэж үзэн шалгуулахаар болсон тухай мэдээлэл цацагдсан.

Энэ талаар тэрбээр тайлбар хийхээр өнөөдөр 11.30 цагт хэвлэлийн хурал зарлаад байсан юм. Гэвч цагаасаа хоцорч, сэтгүүлчдийг нилээд удаан хүлээлгэсэн ба яагаад ирээгүйг нь тодруулахаар утасдахад “Би унтаж байна. Одоо босоод очвол амжихгүй. Тиймээс маргааш болъё” гэжээ.