Categories
энтертаймент-ертөнц

Америкийн төрийн тэргүүн танго бүжиглэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубад хийсэн айлчлалынхаа дараа Аргентин улсыг зорьсон билээ. Өчигдөр Аргентиний Ерөнхийлөгч Маурисио Макри АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг гэргий Мишелийн хамт хүндэтгэлийн оройн зоогонд урьсан байна. Энэ үеэр нэгэн бүжигчин бүсгүй Америкийн төрийн тэргүүнийг танго бүжгэнд урьсан аж. Обама бага зэрэг эргэлзсэн боловч мэргэжлийн бүжигчний урилгад татгалзаж чадаагүй гэнэ. АНУ-ын тэргүүн хатагтай ч мөн энэ үеэр бүжгийн талбайд гарчээ. Гэвч зоогонд уригдсан зочид Обамаг илүү чадварлаг бүжигчин хэмээн үнэлсэн байна.

Categories
энтертаймент-ертөнц

Жүжигчин Б.Амарсайханыг “Алтан гадас” одонгоор шагнажээ

“Үргээлэг 2” уран сайхны киноны нээлт өнгөрсөн бямба гаригт “Хүннү молл” цогцолборт болсон. Энэ үеэр МУСТА, жүжигчин Б.Амарсайхан “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа. Тус шагналыг “Марко Поло” киноны Ариг Бөхийн дүрийг бүтээн, дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргасан хэмээн үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар гардуулжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Монгол охин дэлхийн супер модель болжээ

World Supermodel Pageant буюу Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Өмнөд Африкийн Блумфонтейн болж, Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа ялагчийн титэм гардсан байна.

Гуравдугаар сарын 12-21-нд үргэлжилж буй ес дэх удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний 16-19 насны ангилалд ийнхүү Т.Шинэтуяа түрүүлжээ. Тэрбээр энэ жил 16 настай, “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч аж. Тэрбээр өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчдоос хамгийн шилдэг нь байж, Нью-Йоркт төвтэй Trump Models агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ. Тэрбумтан Дональд Трампийн 1999 онд үүсгэн байгуулсан тус агентлаг нь Нью-Йоркийн төдийгүй дэлхийн хэмжээний топ агентлагуудын нэг.

Монгол Улсын хувьд анх удаа Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн 40 орноос шилдгийн шилдэг ялагчаар тодорч буй нь энэ юм. Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд мөн Монголоос Т.Батцэцэг оролцжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Хакүхо аварга япон дууны цомог гаргажээ

Мэргэжлийн сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал “Асагао” нэртэй CD худалдаанд гаргажээ. Тэрбээр Японы дуучин Каетай хамтран ийм цомог өнгөрсөн сарын 24-нд гаргасан байна.

Анх таван жилийн өмнө газар хөдлөлт болон цунамид өртсөн хүмүүст зориулж “Асагао” дууг студид бичүүлж байжээ. Тэр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж чадсан бөгөөд цомог гаргаач гэсэн хүсэлт сонсогчдоос их ирэх болжээ. Мөн тэрбээр Японд тохиолдсон байгалийн аймшигт үзэгдэлд хохирсон хүмүүст байнгын тусламж үзүүлдэг юм. Иймээс сонсогчдын хүсэлтийн дагуу цомог гаргасан байна.

Categories
энтертаймент-ертөнц

Аделийн концерт дээр гэрлэх санал тавьжээ

Англи дуучин Аделийн Лондонд болсон “Make You Feel My Love” концертын үеэр хэний ч төсөөлөөгүй нэгэн гэнэтийн явдал болжээ. Тайзан дээр дуулж байсан Адель гэнэт үзэгчдийн зүг зааж “Тэнд хоёр хүн сүй тавьчихлаа” гэжээ.

Лондоны “02” цэнгэлдэхэд цугласан олон үзэгч дундаас дуучин сүй тавьсан хосыг дуудан, тайзан дээр гаргаж иржээ. Тайзан дээр гараад балмагдаж орхисон хосод Адель баяр хүргэж, тэврэн тайвшруулсан гэнэ. Адель бүсгүйгээс тийм чанга дуу чимээтэй цэнгэлдэхэд гэрлэх саналыг яаж сонссон бэ гэж асуужээ. Хосууд хариуд нь “Make You Feel My Love” бол бидний дуртай дуу гэж хариулсан байна. Хос хоёр 12 жил хамт байгааг дуулаад Адель “Та хоёр намайг дуу дуулж эхлэхээс ч өмнө хамт байсан байна шүү дээ. Энэ бол миний концертэн дээр болж байсан хамгийн сайхан үйл явдал. Баярлалаа” гэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

С.Төгс “Азийн нэкст топ модель”-иас хасагджээ

“Америкийн нэкст топ модель” телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий “Азийн нэкст топ модель” шоунд манай улсаас анх удаа загвар өмсөгч С.Төгс оролцож байгаа билээ. Тэрээр Сингапурын томоохон загварын агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд шилдэг 14-т багтаад байсан.

Тэгвэл С.Төгс “Азийн нэкст топ модел” шоуг орхихоор болжээ. Тодруулбал, тэрээр өчигдрийн дугаараас хасагдсан тухайгаа өөрийн фэйсбүүкээр мэдэгдсэн юм.Түүнчлэн нэвтрүүлгийн зохион байгуулагчид “Энэ шоуг дамжуулдаг сувгийг гаргадаггүй орны моделуудыг тэмцээндээ оруулах дургүй” байдгаа түүнд хэлжээ. Гэхдээ цаашид хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад, уг шоу нэвтрүүлэг нь анх 2012 онд үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд энэ жил тавдахь удаагаа зохиогдож байгаа аж.

Categories
энтертаймент-ертөнц

Д.Кёкүшюүзан Батбаяр: Төрсөн өдрөөрөө гэргий болон ээжүүдээ баярлуулахыг илүүд үздэг

Монголын сумочдынн алтан хараацай Д.Кёкүшюзан Батбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1973 оны гуравдугаар сарын 8-нд Ховд аймгийн Ховд суманд мэндэлжээ. Сумогийн 68, 69, 70, 71 дэх их аварга болон озэки цолтнуудыг мэргэжлийн сүмод уруу татсан гэгддэг Д.Батбаяр урах мэх, хурц дайчин барилдаанаараа яригдаж, “Мэхийн их дэлгүүр” хэмээгдэж байв.

Өнөөдөр тэрбээр төрсөн өдрөө гэр бүлийн хүрээнд даруухан тэмдэглэж байна хэмээн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр “Би гуравдугаар сарын 8-нд төрсөндөө баярлаж явдаг. Өөрийгөө бус өрөөлийг баярлуулна гэдэг сайхан хэрэг. Тэр утгаараа би төрсөн өдрөөрөө хайртай гэргий болон ээжүүдээ баярлуулахыг илүүд үздэг” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байж.

Categories
энтертаймент-ертөнц

Кёкүтэнхогийн зодог тайлах албан ёсны ёслол тавдугаар сард болно

Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах албан ёсны ёслол ирэх тавдугаар сарын 29-нд болох тов гарчээ. Түүний зодог тайлах ёслолд дээд зиндааны бөхчүүдийн барилдаан болж, хүндэтгэл үзүүлэх юм байна. Мөн ёслолын үеэр Кёкүтэнхо, Кёкүшюүзан нар анх удаа хоорондоо барилдаан хийх гэнэ. Тэд мэргэжлийн сумод барилдаж явахдаа нэг дэвжээнд харьяалагдаж байсан учраас албан ёсны тэмцээнд хоорондоо барилдаж байгаагүй аж. Тиймээс ёслолын үеэр сонирхолтой барилдаан хийж үзүүлэхээр болсон бололтой.

Монголын сумочдын алтан хараацай Н.Цэвэгням зодог тайлж барилдахаа больсноос хойш дэвжээний багшаар ажиллаж байгаа билээ.

Categories
энтертаймент-ертөнц

Р.Номин-Эрдэнэ цомог гаргав

Монгол улсын СТА, дуучин Р.Номин-Эрдэнэ 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулжээ. “Бяцхан зүрх” ТББ-ын анхны ажил нь БСШУЯ-тай хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд 20 гаруй хүүхдийн дуу бүтээхээр ажилдаа орсон бөгөөд “Бяцхан зүрх” цомгоо тун удахгүй гаргах гэж байгаа юм.

Цомгийнхоо анхны дуу болох “Бяцхан зүрх” дуугаа дүрсжүүлсэнээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

“Бяцхан зүрх” цомог нь хүүхдийн 20 дуунаас бүрдэх бөгөөд цомгийн нээлтийг ирэх дөрөвдүгээр сард багтаан хийхээр төлөвлөж байна. “Бяцхан зүрх” ТББ нь зөвхөн дуу төдийгүй нийгэмд чиглэсэн, хүүхдийн төлөө сайн дурын ажлуудыг хийх юм.“Би уран бүтээлийн шинэ аяллаа эхлэхээр зүрх шулуудан, ханцуй шамлан орж байна. Уран бүтээлчид бидний хувьд ил гарч нийгмийн сайн сайхны төлөө зоригтой, эрч хүчтэй хөдлөх цаг нь ирсэн” хэмээн дуучин Р.Номин-Эрдэнэ хэллээ.

Categories
энтертаймент-ертөнц

Стивен Сигал өнөөдөр Монголд ирнэ

Холливудын алдарт жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал болон түүний гэргий С.Эрдэнэтуяа нар өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах аж. Тэрбээр хадам ээжийнхээ төрсөн өдрийг тохиулдуулан ийн Монголд газардах болжээ.

Түүний хадам ээжийн төрсөн өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог аж. Мөн гэргий С.Эрдэнтуяа нь “Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүнд оролцохоор эх орондоо ирээд буй юм байна.

Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг. Тэр ч утгаараа хүүгээ Төгсбаясгалант /орчуулбал/ гэж нэрлэсэн байдаг. Тэрбээр Монголын Гандантэгчэнлин хийд, буддын дацанд болдог том хэмжээний хурал номыг даган баясаж, манз цавыг даадаг аж.