Categories
энтертаймент-ертөнц

Инээмсэглэлийн тухай сонирхолтой баримтууд

*Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлуудын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр та бид 18-19 янзаар инээмсэглэдэг байна.

*Инээмсэглэхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон болон “серотонин” хэмээх стресснээс ангижруулах бодисууд ялгардаг. Эдгээр нь сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг байна.

*Инээмсэглэл биеийн дархлааг сэргээж, цусны даралтыг бууруулах шидтэй төдийгүй ханиаднаас сэргийлэхэд нэн тустай ажээ.

*Инээмсэглэлийн тухай судалдаг шинжлэх ухааныг “Житоложи” гэдэг. Энэ нь хүн инээснээр сэтгэл зүй болоод бие махбодид ямар харилцан нөлөөлөл үзүүлэхийг судалдаг ажээ.

*Бяцхан хүүхдүүд хамгийн аз жаргалтай улс. Тэд өдөрт 400 удаа инээдэг байна.

*Иллинойсын их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар инээд хөөрөөр бялхсан эрч хүчтэй хүмүүс бусдаасаа 7-10 жилээр урт насалдгийг тогтоожээ.

*Амьтад ч гэсэн инээмсэглэдэг.

*Инээд хөөр нь эрүүл зөв аргаар жин хасахад нэн тустай. “Вандербилт” их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар инээх үед 20 калори илчлэгийг шатаадаг гэнэ.

*Аз жаргалыг илтгэх энэ бяцхан үйлдэл нь бүсгүй хүнийг мөнхийн гоо сайхан харагдуулах байгалийн шилдэг эм ажээ. Судалгаагаар нүүрээ энгэсгээр чимсэн эмэгтэйчүүдээс илүү инээмсэглэлээр гэрэлтсэн бүсгүйчүүд бусдаас илүү дур булаам харагддаг нь тогтоогджээ.

Бүгдээрээ энэ амралтын өдрүүдийг инээмсэглэж, эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

Categories
энтертаймент-ертөнц

“The Beatles” хамтлагийн хуучны сонирхолтой бичлэг олджээ

Домогт “Битлз” хамтлагийн хэн ч харж байгаагүй шинэ
бичлэг олджээ. Австралийн гэрэл зураг, аудио баримтын Үндэсний архивт энэ
хальсыг Суэний гэр бүлийнхэн өгсөн байна. Алдартай дөрвөл “The
Music of Lennon & McCartney” нэвтрүүлэгт оролцохын өмнөхөн энэ
бичлэгийг хийсэн гэнэ. 1965 оны 11-р сарын 1 гэсэн он сартай энэ хальсан
дээр “The Beatles” хамтлагийнхан хувцасны өрөөнд байгааг та бүхэн
харж байна.

Бичлэгийн эзэн нь Австралийн бүжигчин, нүүр будагч Дон Суэйн гэдэг бүсгүй
аж. “Би хувцасны өрөөнд байсан. Тэгээд бид оргилуун дарс ууж суулаа.
Энэ үеэр Жон билүү Ринго камерыг авсан, яг хэн нь байсныг би санахгүй байна.
Тэр “Чи камерыг буруу ашиглаад байна” гэж хэлэээд камерыг уруу
харуулан сэгсэрч эхэлсэн. Бүгд л ийш тийшээ гүйлдээд л. Гэхдээ маш гайхалтай
байсан, би Битлзийнхнийг хэлж байна” гэж Дон Суэн дурсчээ. Энэ
бичлэгийг огт санамсаргүй илрүүлжээ. Дон Суэний охин гэрийн архиваа ухаж
байгаад олсон гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

“Victoria’s Secret” дахин усны хувцас үйлдвэрлэхгүй

“Victoria’s Secret” гоёмсог чамин дотуур хувцас, тэр дундаа усны хувцас үйлдвэрлэлээрээ алдартай. Гэсэн ч тус брэндийн хэвлэлийн төлөөлөгч ирэх оноос эхлэн дахин усны хувцас худалдаалахгүй болсноо албан ёсоор мэдэгдлээ. Учир нь “Victoria’s Secret”-ийн толгой компани L брэндийн үзэж буйгаар хэдий усны хувцасны бизнес нь жил бүр 500 сая ам.долларын ашиг авчирдаг ч өнгөрсөн наймдугаар сарын ашиг төсөөлж байснаас бага байсан нь энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэнэ. Усны хувцасны оронд спорт загварын хувцас гаргасан нь хавьгүй өндөр ашиг авчирна хэмээн тус компани үзэж байгаа аж.

Categories
энтертаймент-ертөнц

Сергей Лавровын жийнсэн өмдний талаар тайлбар хийв

Энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирсэн. Тэрбээр онгоцноос буух үедээ жийнсэн өмдтэй буусан нь хүмүүсийн шүүмжлэлийг дагуулсан билээ. Түүнийг бага орнуудад хүндэтгэлгүй хандаж байна хэмээн гадны хэвлэлүүд ч бичсэн байв. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова тайлбар хийсэн байна.

Мария Захарова “ОХУ-ын төлөөлөгчид шөнө онгоцонд хоносон. Монголд албан ёсны хэлэлцээ эхлэхээс өмнө зочид буудалд албаны хувцсаа сольж өмсөх төлөвлөгөөтэй байсан. Шөнийг онгоцонд өнгөрөөсний дараа костюмтай гарч ирнэ гэдэг сонин байх байсан. Ямар нэгэн буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Төлөөлөгчид хэлэлцээний өмнө зочид буудалд албаны хувцсаа сольж өмсөхөө мэдэж байсан. Бид хэнд ч үл хүндэтгэсэн байдал үзүүлэхийг хүсээгүй” хэмээн онцолжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Х.Бадамгэрэл Дубайн загварын тайзнаа алхлаа

“Гоёл-2015” наадмын Топ модель Х.Бадамгэрэл Дубайн загварын тайзнаа
алхжээ. Тэрбээр Дубайд болсон “Fashion Forward 2016”-ын долоо дахь
улирлын шоунд оролцож, европ моделиудтай нэгэн тайзнаа алхсан байна. Тус
шоуны ганц Ази модель нь Х.Бадамгэрэл байсан аж. Мөн тэрбээр энэ шоунд
эх орноо төлөөлөн оролцсон анхны модель юм.

Categories
энтертаймент-ертөнц

Хамгийн өндөр үнэтэй пүүз 4 сая ам.доллар

АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхийн хамгийн өндөр үнэтэй пүүзийг олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү пүүз 4 сая ам.долларын үнэтэй бөгөөд уг пүүзийг Нью-Йорк хотод байрлах тансаг хувцас загварын Bicion бренд болон гутлын загвар зохион бүтээгч Дэн Гамаше нар хамтран бүтээжээ. Олон тооны үнэт чулуу шигтгэн бүтээсэн энэхүү пүүзийг дөрвөн сая ам.долларын өртгөөр бүтээсэн бөгөөд тун удахгүй дуудлага худалдаанд оролцуулан зарах юм байна. Дуудлага худалдаанаас олсон ашгийг хөгжиж байгаа улс орнуудын ард түмэнд гутал хандивладаг Soles4Souls байгууллагад хандивлахаар болжээ. Ядууралтай тэмцэх зорилго бүхий энэхүү ашгийн бус байгууллага нь 2006 оноос эхлэн дэлхийн 100 гаруй улс оронд 26 сая хос гутал, пүүзийг хандивлаад байгаа юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

Найруулагч Н.Наранбаатарынх зургаа дахь хүүхдээ өлгийдлөө

УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарынх бүл нэмсэн байна. Түүний гэргий Л.Гантуяа өчигдөр Нийслэлийн өргөө амаржих газарт нярайлж, хүү төрүүлжээ. Шинэ хүн нь тэдний зургаа дахь хүүхэд аж.

Ийнхүү Төрийн соёрхолт найруулагчийнх улам өнөр өтгөн болж, гэргий нь “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгийн болзол хангаж байна. Н.Наранбаатарын гэргий 40 насны босгон дээрээ ийнхүү зургаа дахь хүүхдээ өлгийдөж байгаа юм байна.

Шинэ үеийнхэнд үлгэр дууриалал болсон өнөр гэр бүлийнхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье.

Categories
энтертаймент-ертөнц

Бүргэдчин Айшолпан охины дүрээр хүүхэлдэйн кино бүтээв

Бүргэдийн баярт анх удаа эмэгтэй хүн, тэр тусмаа бага насны охин оролцож түрүүлсэн явдал нь олон улсын анхаарлыг нилээдгүй татсан. Тэр дундаа АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент”-аас охины амьдралаар кино хийж, охины гол дүрд нь тоглосон баримтат кино нэгдүгээр сарын 18-нд Америкд нээлтээ хийсэн юм. Тэрээр киноныхоо нээлтэд ээж, аавын хамт АНУ-д очиж оролцсон. Энэ үеэр түүний дүрээс санаа авч аниме буюу шинэхэн хүүхэлдэйн кино хийхээр болсон тухай мэдээлсэн. Одоогоор хүүхэлдэйн киноны баатруудын дүр бэлэн болоод байгаа бөгөөд Khojin буюу бүргэдчин охин, Sacha буюу бүргэд, Yesui буюу бүргэдчин охины дүү, Khabul буюу анчны дүрүүд бэлэн болжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Монгол хүний ой тогтоолтыг харуулсан “The Brain” шоу маргааш гарна

БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй томоохон шоуны нэг болох “SUPER BRAIN SHOW“-д Монголын Оюун ухааны академийн тамирчин, Ой тогтоолтын Олон улсын хэмжээний мастер, өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх уригдан оролцсон. Энэ гуравдугаар сарын эхээр болсон энэхүү шоуны ялагчаар Монгол, Испани, Перу, Швед, Австралийн тамирчдын “Х-Team” баг шалгарч үлдсэн. Тэд зохион байгуулагч орны багийг олон сая хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө 5-1 онооны харьцаагаар илүүрхэн хожсон билээ.

Тухайн үед тус шоуг шууд дамжуулаагүй юм. Тэгвэл тус шоуг маргааш орой 21.10 цагаас “Jiangsu” телевизээр гаргахаар болсон байна. Уг шоуг онлайнаар үзэх боломжтой аж.

Categories
энтертаймент-ертөнц

Мексик, Унгарын миссүүд ням гаригт ирнэ

Авьяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээр дэлхийн охид, эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болохуйц нүүр царайг тодруулах зорилготой “FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болно.

Тэмцээнийг “Мисс Монгол консалтинг” төрийн бус байгууллага төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Тэгвэл сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура, “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл нараас гадна “Face of beauty international 2015” тэмцээний титмийн эзэн болсон Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза, дэд байрын эзэн Унгарын мисс Далма Карман нар тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар манай улсад ирэх гэж байна.

Тэд ирэх ням гаригт буюу энэ сарын 27-ны өдөр Монгол Улсад газардах аж.

Дэлхийд чансаагаараа Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth тэмцээний дараа орох FACE OF BEAUTY INTERNATIONAL тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдахаар болсон нь эх орноо дэлхийд сурталчилан таниулах томоохон ажил болох юм.