Categories
энтертаймент-ертөнц

Амьд хөгжмийн “PLAYTIME-2016” наадам болж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж
буй “Playtime-2016” олон улсын амьд хөгжмийн наадам өчигдөр Гацуурт
тосгоны “Монгол Шилтгээн”-д цогцолборт эхэлсэн.

“Playtime-2016” наадамд Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон
Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles
Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын
“Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн “Catself” зэрэг
гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын
салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид
оролцож байна. Түүнчлэн шилдэг 20 гаруй DJ, 50 гаруй хамтлаг дуучин,
уран бүтээлчид “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” тайзаар
дамжуулан уран бүтээлээ хүргэж байгаа юм.

Наадам маргааш буюу энэ сарын
26 хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын хүүхдийн ордноос 09:00 цагаас эхлэн
үнэ төлбөргүй автобус үйлчилж байгаа юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Камертон” хамтлагийн 10 цомог Apple iTunes-д худалдаанд гарлаа

Монголын рок поп урлагт өөрсдийн гэсэн байр суурийг хэдийнээ эзлэн залуусын зүрх сэтгэлийг эзэмдсээр байгаа “Камертон” хамтлаг фенүүддээ гэнэтийн бэлгээ задаллаа. Тэд энэ удаад бүх цомгууд Apple iTunes-д худалдаанд гаргасан байна.

“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, Төрийн соёрхолт Д.Болд өөрийн фэйсбүүк хуудаснаа “Харин 2016 онд гарах цоо шинэ цомог гарт очиход маш бага хугацаа үлдээд байгаа. Та нартаа шинэ уран бүтээлээ хурдхан сонсуулах гээд бид тэсэн ядан хүлээж байгаа шүү. Удахгүй уулзацгаая!” хэмээн бичжээ.

Энэ сарын 24-нд буюу хоёр өдрийн дараа тус хамтлагийн төрсөн өдөр тохиох бөгөөд тэд гэнэтийн бэлгээ задлахаар зэхээд байгаа гэсэн шүү.

Categories
энтертаймент-ертөнц

Бяцхан бүжигчин монгол хүү хятадуудын хайрыг татав

“Аягат” бүжгээр
Хятадын хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэгт оролцсон монгол хүү олны анхааралд өртөөд
байна. Тодруулбал, БНХАУ-ын “China plus news” сайтад ӨМӨЗО-ны гурван настай
“Аягат” бүжигчин монгол хүүгийн эгчийнхээ хамт “Аягат” бүжиг бүжиглэж буй
бичлэгийг нийтэлсэн байна. “Энэ бяцхан хүү сэтгэлийг тань хөдөлгөх болно.
“Аягат” бүжиг бол Монголын үндэсний бүжгийн нэгэн төрөл юм. Бидний харж
байгаачлан бүжигчин толгой дээрээ аяга тогтоон унагахгүйгээр ардын бүжиг
бүжиглэж байна” гэсэн тайлбар бичжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Сергей Шойгу “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцоно

Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг монголчуудын

хамгийн ихээр таашааж, шимтэн үздэг теле нэвтрүүлэгт урьсан хэмээн “Asia Russia”-д мэдээлжээ. Энэ талаар мөн Оросын “Impol” цахим хуудаст ч онцолсон байна.

Хэвлэлийн мэдээлэлд Монгол Улсад маш их алдартай, телевизийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг гарч эхэлсэн цагаасаа үзэгчдийн таашаалд нийцжээ. Тус нэвтрүүлэгт Монгол Улсын болон Өвөр Монголын хүндтэй эрхмүүд бараг бүгд оролцсон. Жишээ нь, Хятадын алдарт жүжигчин, “Чингис хаан” телевизийн олон ангит кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн Батдоржийн Баасанжав, мөн ӨМӨЗО-ы нэрт эрдэмтэн Гэрэлт Боржигон зэрэг олон алдартан оролцож байв. Мөн Холливудын жүжигчин Стивен Сигал тус нэвтрүүлэгт оролцжээ. Зарим хүмүүс ард түмний дуртай нэвтрүүлэгт түүнийг оролцсонд дургүйлхэж байжээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу (Түүний тува нэр нь Сергей Күжүгет оглу Шойгу)-г тус нэвтрүүлэгт урилаа. Монголын хэвлэлүүдэд Сергей Шойгу энэхүү нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрсөн хэмээн бичжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Эрдэмтэд эмэгтэй хүний хамгийн дур булаам өндөр, жинг нэрлэжээ

Эмэгтэй хүний биеийн хэмжээ болон дур булаам байдал хоорондоо шууд шүтэлцээтэй хэмээн ШотландынАбердины их сургуулийн эрдэмтэд нотолж байна.

Ингэхдээ тэд шууд тоо дурдаж байгаа юм. Эрчүүд 22,8-аас 24,8 хүртэл биеийн массын индекстэй эмэгтэйчүүдийг ямагт бишрэх болно гэжээ.

Энгийнээр хэлбэл, энэ нь 165 сантиметр өндөр, 65 килограмм жинтэй бүсгүйчүүдийг хэлж байгаа юм. Харин энэ харьцаа нь загвар өмсөгчдийнхөөс огт өөр юм. Гэвч эрдэмтэд өөрсдийн санаа бодлыг хамгаалж байна. Олон туршилтад эрчүүд чухамхүү биеийн ийм үзүүлэлт бүхийэмэгтэйчүүдийг сонгодог байжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Billboard-2016”-г чимсэн оддын гоёл

Хөгжмийн ертөнцийн томоохон наадмуудын нэг “Billboard Music Awards-2015” Лас Вегас хотноо өчигдөр боллоо. Хөгжмийн ертөнцөд од болон гялалзаж буй алдартнууд дэгжин, чамин хувцаслалтаараа улаан хивсний ёслолыг чимж, өнгөрсөн хугацаанд хийсэн уран бүтээлээ үнэлүүлсэн байна.

Тэгвэл энэ үдэш дуучин Рианна, Деми Ловата, Бритний Спирс нарын өмссөн гоёл бусдаасаа өвөрмөц байсан ажээ. Ингээд “Billboard Music Awards-2016”-г чимсэн оддын гоёлоос сонирхуулж байна.















Categories
энтертаймент-ертөнц

“Pocket Guide” сэтгүүлд “Үргээлэг 2”, “Lovers” киноны танилцуулга нийтлэгджээ

Франц Улсын Канн хотноо олон улсын кино
наадам энэ сарын 12-нд эхэлсэн билээ. 69 дэх удаагаа болж буй тус
наадамд манай улсын кино уран бүтээлчид анх удаа оролцож байна.

Тодруулбал “Маш нууц”, “Содура”,
“Үргээлэг-2”, “Элэг нэгтэн”, “Lovers”, “Босуул” гэсэн бүтээлүүд дээрх
наадмын маркетэд багтжээ. Тэдгээрээс “Үргээлэг2” кино Каннын дэлгэцэнд
гарахаар хуваарьт орсон гэнэ. Түүнчлэн кинонуудын мэдээллийг агуулсан
“Pocket Guide” сэтгүүлд “Үргээлэг 2”, “Lovers” киноны танилцуулга
нийтлэгджээ. Сонирхуулахад тус ном нь жил бүр 10 мянган ширхэг
хэвлэгддэг аж.

Энэ жилийн наадамд Бразил, Иран, Өмнөд Солонгос зэрэг 28 орны 49 кино бүтээл өрсөлдөж буй агаад энэ сарын 22-нд өндөрлөнө.

Categories
энтертаймент-ертөнц

Рианна найз залуутай болжээ

Дуучин Рианна найз залуутай болсон тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр дурьдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Тэрбээр “NBS” телевизийн “Өглөөний мэнд” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би болзож байгаа. Тиймээ нэг үгээр найз залуутай болсон. Гэхдээ тэр залуугийн нэрийг хэлмээргүй байна. Хувийн амьдралыг минь хүндэтгэхийг хүсье” гэж хэлжээ.

Рианна экс найз залуу дуучин Крис Браунаас хойш хэд хэдэн залуутай болзсон юм. Түүнийг жүжигчин, алтан хүний эзэн Леонарда де Каприотой болздог хэмээн бичдэг. Энэ талаар дуучин “Бид зүгээр л найзууд” гэсэн байна.

Харин дуучны найз залуу реппер Драке гэнэ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Бид түүнийг сайн мэднэ, бас огт мэдэхгүй

Түүх гэдэг он цаг улирах тусам өнгө нь өөрчлөгдөж байдаг олон хуудастай ном бөлгөө. Биднийг бага байхад дэлхийн хоёрдугаар дайн гэж айхтар ширүүн гамшиг хорвоог бүрхэж Гитлер гэдэг мангасыг Сталин гэдэг баатар чухамхүү таван жил зай завсаргүй нүдэж байж ялсан мэтээр бичдэг байлаа. Дараа нь Сталин бол “баатар нь ч баатар аа гэхдээ жаахан харгис баатар” гэх аядуу юм ойлгуулдаг болсон. Үнэн чанартаа яг адилхан түрэмгий, харгис, эрх мэдлийн төлөө олон хүний амийг золиосолсон хоёр этгээд л байсан юм билээ. Ялгаа нь Сталин манай сор болсон хүмүүсийг устгаж Монголын түүхтэй их бага хэмжээгээр хутгалдсан тул бид түүнийг сайн мэддэг, харин Гитлерийг фашизмын эцэг, ХХ зууны нэг номерын алуурчин гэхээс цааш мэддэггүйд орших аж. Тухайн үед дэлхий дээр оршиж байсан 73 улсын 61 нь оролцож, зургаан жил үргэлжлэхдээ зарим нэгний тооцоогоор жаран сая хүний амийг бүрэлгэсэн гэгддэг энэ аймшигт дайны гол буруутан Адольф Гитлер гэгч хүн яагаад ийм тийрэн болсон юм бэ, түүхийн хүрд өөрөөр эргэх боломж байсангүй гэж үү, зөвхөн хар бараан амьдралтай хүн байсан юм уу гээд бидний бараг мэддэггүй амьдралынх нь хэсгээс жаахан сонирхъё. Учир нь тэр бол хар бараанаар ч гэлээ дэлхийн түүхэнд томоор бичигдсэн, заавал мэдэж байх ёстой нэгэн мөн тул тэр. Байг гэхнээ яаж яваад хагас галзуу байрын ийм эр “шалан дээр унасан” эдийн засагтай орныг аравхан жилийн дотор цэрэг зэвсэг-эдийн засгийн хүчирхэг улс болгон өөрчилж дэлхийн хөгжил дэвшлийн оргилд байсан бүх нутгийг хормын дотор эзэлж чадав аа гэдэг чинь өөрөө сонирхолтой асуулт мөн биз дээ.

Амраг Эве Брауны хамт

ДОЛЬФ ГИТЛЕРИЙН ТУХАЙ ХҮН БҮХНИЙ МЭДДЭГ ТОВЧ ТҮҮХ

Тэр 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Австрийн Браунау-ам-Инне хотод Алоис хэмээх тариачин эрийн гэрт төрсөн. Хожим нь эцэг нь гаалийн ажилтан болж амьдрал нь дээшилсэн тул Гитлерийн бага нас гачигдах дутагдах зүйлгүй өнгөрсөн гэнэ лээ. Эхийг нь Клара гэдэг, ирээдүйн фюрэрийн хайрлаж санагалзах ганц эмэгтэй, тийм ч учраас Гитлер “би ээжийгээ дуурайсан төрхтэй” гэж их ярьдаг байжээ. Дунд сургуульд бусдын л адил суралцаж байснаас биеийн тамирын хичээл, уран зураг хоёрт илүү дуртай байв. Багын сонирхлоо цаашид хөгжүүлэхийг эрмэлзсэн Адольф дунд сургуулиа төгсөөд Венийн Уран сайхны академид элсэх гэж хоёр удаа оролдоод бүтээгүй. Гэхдээ зураг зурах “хөөрхөн” авьяас байсан тул чөлөөт уран бүтээлч болж нэлээн хэдэн жил бийр будагтай ноцолдож гайгүй зурчихдаг байсны жишээ нь зургаа зараад өөрийгөө тэжээх хэмжээний мөнгө олчихдог байснаар батлагдана. 1913 онд Бавари муж руу шилжин тэндээ цэрэгт татагдаж дэлхийн нэгдүгээр дайнд ачигдлаа. Дайнд нөхрийнхөө ард нуугдаж, нуувчнаас гаралгүй нугдайн сууж байсангүй. Баварийн армид багтан байлдахдаа “Төмөр Загалмай”-н нэг, хоёрдугаар зэрэг, “Сэлэмтэй Загалмай” мэтийн медалиудаар шагнуулсан, хоёр удаа шархдаж бөөр, нүдэндээ гэмтэл авч байсан дайчин эр. Дөрвөн жилийн туршид сайн байлдаж хожмоо химийн дайралтад өртөн шархдаад эмнэлэгт хэвтэнгээ дайн дууссаныг сонсох үедээ түрүүч цолтой байжээ. Энд нэг зүйлийг түрүүлээд тэмдэглэхэд дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон 61 улсын цэргийн ерөнхий удирдагч, командлагч нар дотор ганцхан “ахлах бадка” байсан нь энэ туузан сахалт шүү дээ.

Дайнаас буцаж ирээд Мюнхэн хотноо хэсэг ажилгүй сэлгүүцэж дараа нь ухуулагчийн дамжаанд суралцан шар айрагны мухлагаар сэлгүүцэх өөртэйгөө адил хүмүүсийг еврейчүүдийн эсрэг тэмцэх үзэлд ухуулах болжээ. Дайнд ялагдаж үгүйрч хоосорсон, паб хэсч шар айргаар ходоодоо цэнэглэх ажил, амьдралгүй эрчүүдэд Гитлерийн хурц цэцэн цэлмэг ухуулгууд ихэд таалагддаг байсан нь Германы ажилчны намын үүсгэн байгуулагч Дрекслерийн сонорт хүрч түүнийг намдаа элсүүлэхэд 1919 он өнгөрч байлаа. Үүнээс жилийн дараа гэхэд уг нам нэрээ сольж NSDAP(НСДАП-Германы үндэсний социал ажилчны нам) хэмээх ирээдүйд дэлхийг чичрүүлэх тавилантай харгис нам болон өөрчлөгдөж түүний хязгааргүй эрх мэдэлтэй даргаар Адольф Гитлер сонгогдсон. 1923 онд хожмоо “пивоны үймээн” гэж нэрлэгдсэн төрийн эсрэг жагсаал зохион байгуулсан хэргээр таван жилийн ял авсан ч есөн сар суугаад суллагдсан. 1930 он гэхэд түүний нам Германы парламентын сонгуульд дээгүүр өрсөлдөх хэмжээний болтлоо нэр нь өссөн. Үр дүн нь ч удалгүй гарч 1933 он гэхэд тэр рейхсканцлер буюу Ерөнхий сайд боллоо. Дараа жил нь нөгөө Рейхстаг буюу парламентын байшин нь шатаж түүнийг коммунистууд шатаасан хэргээр өрсөлдөгч намаа нугасалж дөрвөн мянга орчим хүнийг шоронд илгээв. Хожмоо энэ шатаалтыг Гитлерийн намын Эрнест гэгч өөрийнхөө бүлгийн хамт нууцаар үйлдсэн нь батлагдсан. 1934 онд Ерөнхийлөгч 86 настай Гинденбург нас нөгчиж тухайн үеийн хуулиараа засаг тэргүүлж байсан хүн Ерөнхийлөгчийг орлоно гээд Гитлер шууд фюрэр боллоо. Дараа нь хуулийг өөрчлөх бүх нийтийн санал асуулгаар 84 хувийн дэмжлэг авсан Адольф зэвсэгт хүчин зөвхөн түүнд тангараг өргөнө, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг нийлүүлээд нэг хүн хашна гэх мэтчилэнг баталгаажуулж аваад л сүйтгэж эхэлсэн дээ. Еврей, цыган нарыг нутгаасаа хөөж устгалаа, коммунистуудыг устгалаа, социал демократуудыг устгалаа. 1938 онд Австрийг, 1939 онд Чехийг өөрийн эрхшээлд оруулсны дараа Польш руу халдах бэлтгэлдээ орсон. 1939 оны наймдугаар сарын 31-нд Польшийн армийн хувцас өмсөж зүсээ хувиргасан нацистууд хилийн зааг дээрх Глайвиц хотын герман иргэд рүү дайрч халдлага үйлдсэн бөгөөд үүний маргааш нь Гитлер радиогоор “польшууд 14 газраар хил зөрчин манай хүмүүс рүү дайрсан тул энэ балмад үйлдэлд хариу барих болно” хэмээн зарлаж Польш руу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлжээ. Долоон сая цэрэгтэй Вермахт түүний удирдлага дор зургаан жил Европыг түйвээж 1945 оны тавдугаар сард л нам дарагдсан юм. Тэр өөрөө 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд буюу яг энэ өдөр Берлин хот дахь нуувчиндаа амиа хорложээ.

Вена хотын сүмийг дүрсэлсэн түүний уран зураг

АДОЛЬФ ГИТЛЕРИЙН ТАЛААРХ ХҮН БҮР ЯРИАД БАЙДАГГҮЙ ТҮҮХ

*Тэр сайн зурдаг байжээ. Дайны төгсгөл үеэр Германд байлдаж явсан америк цэргүүд түүний зурсан зургуудыг олзолж далай давуулан авч явснаас зарим нь нийтэд ил болоод байгаа. Жишээ нь 2015 оны зургадугаар сарын 22-нд нэгэн дуудлага худалдаан дээр түүний зурсан 15 зураг дөрвөн зуун мянган еврогоор зарагдаж байв. Зургууд нь ихэвчлэн хуучны Вена хотын эргэн тойрон, барилга байгууламж, хүмүүсийг дүрсэлсэн байдаг.

*Залуудаа “галзуу тамхичин” байсан Гитлер өдөрт дөч хүртэл янжуурыг дуусгадаг байжээ. Хожмоо тамхинаас гарч түүний эсрэг идэвхтэй тэмцэх болсны нэг жишээ нь төрийн хэмжээнд гаргасан тамхины эсрэг хууль. Дэлхий дээрх хамгийн анхных гэгддэг энэ хуулиар тамхийг нийтийн унаанд татахыг хориглон татварыг нь нэмж, суртчилгаа хийхийг нь хязгаарлаж байлаа. Улс орон даяар тамхины хор хөнөөлийг тайлбарлаж, баар, ресторанд зөвхөн зөвшөөрөлтэй талбайд л татуулдаг байв.

*Гитлер гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах хуулийг бас л хамгийн анх дэлхийн хэмжээнд гаргасан хүн. Хууль гаргаж байх үедээ үй олон еврейчүүдийг устгаж байсан мөртлөө амьтан дээр шинжлэх ухааны туршилт хийх, гэрийн тэжээвэр амьтадтай харгис хандахыг тэвчдэггүй байж. Сонин шүү. Сая, сая хүнийг лабораторийн туршилтад оруулж хороох мөртлөө хулгана, туулайг өрөвдөнө гэж.

*Гитлер 1939 онд Нобелийн шагналын энх тайвны төлөө төрөлд нэр дэвшиж байснаас гадна TIME сэтгүүл түүнийг “1938 оны хүн” гэж өргөмжилж байсан. Сэтгүүлд түүний алдар цуу, албан тушаал зэргийг нэрлээд төгсгөлд нь “Энэ онд болж өнгөрсөн үйл явдлуудад 1938 оны Хүний оруулсан хувь нэмрийг тооцон үзвээс тэр 1939 оныг хэзээ ч мартахааргүй болгон өнгөлж магадгүй юм” гэж онцолж байжээ.

*Тэр Америкийн машин үйлдвэрлэгч Генри Фордыг шүтэж хөрөг зургийг нь тасалгааныхаа хананд өлгөж байв. Фордын адил хямдхан машинууд үйлдвэрлэж бүх герман хүнийг жолооны ард суулгана гэж мөрөөддөг, энэ мөрөөдлөө “Вольксваген”-ий эзэнтэй ярилцаж хэлэлцэж байсан гэдэг.

*Гитлер дөрвөн настай байхдаа голын усанд живж үхэх шахсан бөгөөд хажуугаар нь явж байсан санваартан түүний амийг аварсан гэнэ. Еврей гаралтай тэр лам ямар хүний амийг аварч байгаагаа мэдсэн бол ч… Яг үүнтэй адил Венийн Уран сайхны Акедеми түүнийг хоёр удаа шалгалтанд унагааж байхын оронд сургуульдаа оруулсан бол Ван Гог болдоггүй юм аа гэхнээ урлагийн замаар алхсан даруухан нэгэн болох ч байсан юм бил үү.

*Гитлер 1929 онд дөчин настай байхдаа 17 настай Ева Браун хэмээх охинд дурлаж эргүүлж эхэлсэн бөгөөд 1931 оноос эхлэн хамт амьдрах болсон. Гэхдээ тэд 14 жилийн туршид амрагийн хэмжээнд амьдарч байгаад 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд гэрлэсэн бөгөөд маргааш нь хамтдаа амиа хорложээ.

*Гитлерийг устгах гэж маш олон удаа оролдож байлаа. Зөвхөн 1933-1938 оны хооронд 16 удаа ийм халдлага үйлджээ. Эхэн үедээ дотоодынх нь өрсөлдөгчид буудах, дэлбэлэх, хор өгөх зэргээр олон удаа оролдсоноос хамгийн бүтэлтэй нь Нюрнбэргийн ойролцоо машинтай явж байхад нь буудсан үйлдлийг гэдэг юм билээ. Тэр үед гарыг нь шархдуулж байжээ. Хожим дайн эхэлснээс хойш өөр улсуудын “томчуул” оролдож эхэлсэн ч гэлээ хэн нь ч бүтэл олоогүй.

*Веймарын Бүгд Найрамдах Улсын үед эхлүүлсэн ажил болох том хотуудыг холбосон хурдны замыг дуусгасан нь эдийн засгийн хөгжилд их тус болсон. Ер нь түүнийг засаг барьж эхэлсэн эхний гурван жилд Германы эдийн засаг арав дахин өссөн гэдэг юм билээ. Зарим эдийн засагчид энэхүү дэвшилд нь Америкийн том том корпорациудын зээл тусламж, хөрөнгө оруулалт нөлөөлсөн гэлцдэг.

Д.БАТ-ЭРДЭНЭ


Categories
энтертаймент-ертөнц

Х.Цагаанбаатар Дархан, Н.Батсуурь арслан Увсын багт тоглож байна

МҮСБХ Үндэсний лигийг А, В гэсэн хоёр ангилалтай зохион байгуулж буй. Өнгөрсөн 2015 оны намар Үндэсний цомд өрсөлдөж хэсгээсээ шалгарсан найман баг А ангилалд багтаж байгаа. Харин хэсгээсээ шалгарч чадаагүй баг В ангилалд өрсөлдөж байна. Одоогоор багууд 3-4 тулаан хийхэд онцлох тоглолтууд цөөнгүй гараад байна. Тухайлбал, Үндэсний цомын аварга Дархан, шилдэг залуусаар хүчээ зузаатгасан Увс аймаг хоёр тулаан. Хоёр багийн тоглолт тэнцүүхэн эхэлсэн юм. Хоёр, гуравдугаар үед Дархан бага зэрэг давамгайлав. Дарханчууд тэргүүллээ хадгалсаар дөрөвдүгээр үеийг эхлүүлсэн бөгөөд тоглолтын цаг дуусахаас найман секундын өмнө тэд гурван оноогоор илүү байлаа. Бөмбөг дарханчуудын мэдэлд байсан. Гэвч бөмбөгийг тоглолтод оруулахад Увсын Болдбаатар таслан өөрөө алсын зайн шидэлт гүйцэтгэн тооны харьцааг тэнцүүлэв.тэрээр нэмэлт цагт үргэлжлүүлэн багаа ялалтад хүргэсэн юм. Тэрбээр тус тоглолтод 39 оноо, 17 самбар авсан бөгөөд энэ үзүүлэлтээ Үндэсний супер лигийн шилдгүүд болох А.Тэмүүжин, О.Нямбаяр нарын эсрэг авсан түүнийг хэр ирээдүйтэй тоглогч болохыг илтгэх биз ээ. Увс аймгийн баг одооогоор дөрвөн тоглолт хийж хоёр хожил авчээ. Дархан аймгийн баг мөн дөрвөн тоглолт хийж, хоёр хожилтой байна.

Төв-Архангай 114:125
Үндэсний супер лигийн шилдэг мэргэн бууч Э.Цэвэлдорж тэргүүтэй Архангай аймгийн баг, “Төв Ургац” багийн тоглогчид дээр тулгуурласан Төв аймгийн багтай ширүүн өрсөлдөөн үзүүлэв. Уг тоглолт тун гайхалтай болж гурав нэмэлт цаг сунагасны эцэст Арын сайхан хангай нутгийн залуус хүчирхэг өрсөлдөгчөө буулган авчээ. Тус тоглолтод Э.Цэвэлдорж сайн тоглолтоо үзүүлж багаа хожилд хүргэсэн бөгөөд тэрбээр сүүлчийн нэмэлт цагт найман оноо авсан нь ялалтын үндэс болжээ. Тэрбээр 35 оноо, 13 самбар, долоон оновчтой дамжуулалт өгч жигд тоглосон юм. Төв аймгаас Д.Дэлгэрням шилдэг тоглолтоо үзүүлэн 30 оноо, 19 самбар авчээ.
Ховд-Хэнтий 117:111
Үндэсний супер лигийн 2014-2015 оны улирлын Үнэ цэнэтэй тоглогч Д.Мөнхтүвшинээр ахлуулсан, Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан Ховд аймгийн баг, Спрайт супер лиг шилдэг баг “Хэнтий Эбэг”-ийн залуусаар гол хүчээ бүрдүүлсэн Хэнтий аймгийн багтай нүүр тулав. Тоглолт эхнээсээ өгөө аваатай өрнөлөө. Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед ховдчууд оноогоор тэргүүлж эхэлсэн хэнтийн залуус амар бууж өгөхгүй гэдгээ харуулан зүтгэсээр тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар тоглолт нэмэлт цаг сунгасан бөгөөд Монголын өнөө үеийн шилдэг сагсан бөмбөгч “SBL Хасын Хүлгүүд”-ийн Б.Билгүүний төрсөн дүү Б.Мөнхбилэг шилдэг тоглолтоо гаргаж, Д.Мөнхтүвшин багаа довтолгоонд зөв удирдаж Ховд аймгийн баг учраа буулган авлаа. Д.Мөнхтүвшин, Б.Мөнхбилэг нарын хослол 72 оноог авчирчээ. MVP Мөнхтүвшин 41 оноо авсан нь одоогоор “Үндэсний лигийн нэг тоглолтод авсан хамгийн өндөр оноо болоод буй. Хэнтий аймгийн залуус самбар дор, будагтай талбайгаас ихэнх оноог цуглуулсан бөгөөд төвийн тоглогч Ц.Отгонжаргал нь 33 оноо, 22 самбар авчээ.

Үндэсний лигт өрсөлдөж буй аймаг бүрийн багт тухайн нутгаас төрөн гарсан спорт, урлагийн нэг, нэг одод тоглох ёстой. Эндээс заримыг нь дурдвал Дархан-Уул аймгийн багт олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар хүчин зүтгэж байна. Улсын аварга С.Мөнхбат Увс аймгийнхаа багтаа саяхан нэгдсэн. Түүний хувьд бөхчүүд дотроо сагсан бөмбөг сайн тоглодог хэмээн үнэлэгддэг. Мөн улсын арслан Д.Ганхуяг Өврийн сайхан хангай нутгийнхаа багт хүчээ өгч буй. Арсланг манай бөх сонирхогчид залуудаа сагсан бөмбөгөөр сайн тоглодог байсныг андахгүй мэдэх биз ээ. Ховд нутгийн багт улсын харцага Н.Батзаяа тоглож байна.
“ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр Архангай аймгийнхаа багт тоглож байгаа. Цоомоогийн хувьд “Альянс Тех Харцага” багийн үнэнч хөгжөөн дэмжигч бөгөөд мөн сагсан бөмбөг тоглох авьяастай нэгэн. Түүний одоогоор оноо авалтаар урлагийн оддыг тэргүүлж байгаа. Мөн довтолгооны хувь ч өндөртэй. Цоомоогийн хамтрагч “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал Сүхбаатар аймгийнхаа багт тоглож байна.