Categories
энтертаймент-ертөнц

Бразилийн хамгийн үзэсгэлэнтэй 20 газар

Рораймагийн уулс

Mount Roraima straddles the border between Brazil, Guyana and Venezuela. Its rock formations, rivers and waterfalls are said to have inspired Sir Arthur Conan Doyle's book, "The Lost World." More recently, Mount Roraima served as inspiration for a location in Disney/Pixar's "Up." The trip up Roraima can take seven to 10 days, but the return hike takes two and hikers are rewarded with waterfall baths along the way.Рорайма уул нь Бразил, Венесуэл, Гайна улсуудын хилийг дамнан оршдог. Энэхүү уул нь хадархаг тогтоцтой бөгөөд яг л алдагдсан диваажин мэт гол горхи, хүрхрээ элбэгтэй үзэсгэлэнтэй газар аж. Энэхүү уул нь Диснейн Пиксарын зураг авалтанд зориулагдсан мэт хэмээн тодотгожээ. Хэрвээ Рорайма ууланд аялах болбол танд 10 хоног шаардагдана. Алхаж явахад хүрхрээний дуу чимээ нь үнэхээр сүрлэг сайхан сонсогддог байна.

Игуазу хүрхрээ

The Iguazu Falls are made up of more than 270 smaller individual waterfalls, most of which, including Devil's Throat, are on the Argentine side. From the tourist walkways on the Brazilian side, in Brazil's Iguazu National Park, you get fantastic, though not entirely spray-free, panoramic views.Игуазу хүрхрээ нь 270 жижиг хүрхрээнээс бүрэлддэг. Түүний нэгд Аргентины “Чөтгөрийн хоолой” хүрхрээний нэг хэсэг ч багтдаг. Игуазугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамаарагддаг энэхүү хүрхрээрүү Бразилийн талаас жуулчид их алхаж очдог аж. Та энд очвол гайхамшигтай өргөн хүрхрээ, түүний усан дуслууд бүхэлдээ таныг шүрших мэдрэмжийг авах болно.

Куритива ургамал үржүүлгийн цэцэрлэгт хүрээлэн

The path leading to this impressive greenhouse -- flanked by thousands of flowers -- is just as beautiful as the plants within the glass and iron structure. At the Jardim das Sensacoes, visitors can be blindfolded to experience the textures and aromas of plants in a more concentrated and novel fashion.
Botanical Garden of Curitiba, Rua Engenheiro Ostoja Roguski, 690, Curitiba, Paraná; +55 41 3362 1800Мянга мянган цэцгээр хүрээлэгдсэн төгс орчин таныг угтах болно. Тэрхүү өнгө өнгийн цэцэгсийн дунд төмөр болон шилнээс бүтсэн орд харш сүндэрлэнэ. Хүмүүс энд ер бусын тансаг байгалийн үнэрийг нүдээ аниад мэдрэх гэж их ирдэг байна.

Амазоны ой

With a little luck, you can spot jaguars, pink dolphins and giant otters at the Amazon rainforest, the world's largest and most biodiverse natural reserve. Just bring strong mosquito repellant.
More info: www.visitbrasil.comАмазоны бороо их ордог ойн энэ хэсгээс та толбот ирвэс, ягаан дельфин, аварга том халиуг харж болно. Мөн дэлхийн хамгийн том олон төрөл зүйлийн мод ургасан байгалийн өвөрмөц тогтоцыг харах боломжтой. Гэвч тэнд аймшигтай зэвүүн том шумуулнууд байдаг гэнэ.

Дунас де Генипабу

A 15-minute drive north of Natal, the capital of Rio Grande do Norte state, Genipabu is best known for the buggy and camel rides available within the dunes and lagoons. The dunes are always changing, shaped and carved by strong winds along the Rio Grand do Norte coastline. One of the popular local pastimes is "esquibunda," which involves sliding down the dunes on a wooden board.
More info: visitbrasil.comЭнэхүү газар Хойд Наталд байдаг бөгөөд 15 минут машинаар давхиад хүрнэ. Генипабу нь тэмээ унан элс болон усны эргээр явах боломжтойгоороо олонд танигдсан газар юм. Элсэн манханууд нь хойноос үлээх хүчтэй салхины нөлөөгөөр байнга янз бүрийн хээ үүсгэж хэлбэрээ өөрчилдөг аж. Мөн нэгэн алдартай болсон зүйл нь элсэн манхан дээрээс модон тавцангаар гулгах гэнэ.

Бразилийн эзэн хааны музей

The former summer palace in the middle of Petrópolis was built in the mid-1800s. Displays include the Brazilian Imperial Crown and Imperial Carriage. The museum is an hour's drive (70 kilometers) from Rio de Janeiro's city center and is one of Brazil's most popular museums with an average of 300,000 visitors a year.
Imperial Museum of Brazil, Rua da Imperatriz, 220, Petrópolis, Rio de Janeiro; +55 24 2245-5550Энэхүү музейг 1800-аад оны дунд үест барьжээ. Рио де Жанейрогийн төвөөс 70 км-ийн зайтай байдаг бөгөөд машинаар явбал нэг цаг зарцуулдаг байна. Жилд 300 мянган хүн үзэхээр ирдэг гэнэ.

Грута до Лаго Азул

The "Blue Lake Grotto" is part of one of the world's largest flooded cavities. Its blue waters extend more than 200 feet deep. The mysterious source of the lake is believed to be an underground river that has yet to be located. The grotto is rich with prehistoric treasures. A Franco-Brazilian expedition in 1992 uncovered thousands of prehistoric animal bones, including saber-tooth tigers and giant sloths.
More info: www.portalbonito.com.brЦэнхэр нуур Грутта нь 200 орчим км гүнзгий дэлхийн хамгийн том усаар дүүрсэн хөндий юм. Домгоор бол газар доорх голын нэг хэсэг гэж үздэг байна. Грутта нь балар эртний эрдэнэсүүдээр баялаг гэнэ. 1992 онд Бразилийн экспидиц энэ газрыг нээн илрүүлж балар эртний амьтны мянга мянган ясыг олсон байна. Тухайлбал сэлмэн соёот бар, аварга том арслан зааны яс байжээ.

Фернандо де Норона арал

Located 354 kilometers off the coast of Brazil's northeast state of Pernambuco, the island of Fernando de Noronha is a sea turtle and spinner dolphin sanctuary. The archipelago has some of the best diving and surfing in Brazil. To preserve the area's ecology, fewer than 500 visitors are allowed per day and a small Environmental Preservation Tax is required.
More info: www.noronha.pe.gov.brБразилийн хамгийн хойд хэсгийн Пернамбуко мужаас 354 км-т оршдог энэ арал нь яст мэлхий болон дельфин амьдардаг ариун газар юм. Мөн энд Бразилийн хамгийн том давалгаан дээгүүр гулгалтын төв байдаг байна. Энэхү газар нь экологийн түшиц газар бөгөөд өдөрт дунджаар 500 хүн ирдэг аж.

Бразилийн сүм

Another marvel by Oscar Niemeyer, the 40-meter-high Cathedral of Brasilia and its suspended angels are bathed with natural light shining through the stained glass. The circular structure has glass ceilings that start at the floor, supported by 16 curved columns. The cathedral can hold up to 4,000 people.
Metropolitan Cathedral of Brasília, Esplanada dos Ministérios, lote 12, Brasília; +55 61 3224 4073 Энэ сүм нь дугуй бүтэцтэй ба 40 метр өндөр 16 багантай бүхэлдээ шилэн бөгөөд тэнгэрийн элчүүд будаж гоёсон шилний цаанаас тусах байгалийн гэрэлд зугаацаж байдаг байна. 4000 хүний багтаамжтай.

Чапада Диамантина үндэсний парк

Chapada Diamantina in the state of Bahia is one of the country's richest bio regions. Originally home to indigenous Maracás Indians, the area was flooded by explorers in the 1700s looking for gold and, later, diamonds. Today, the area is home to around 50 species of orchids, giant anteaters, wild cats and armadillos, as well as diverse flora and numerous birds and snakes.Нутгийн уугуул иргэд болох Индианчуудын амьдарч байсан газар. 1700 оны үед алт болон эрдэнэс хайсан хүмүүс ийшээгээ үерийн ус шиг их ирдэг байжээ. Одоо энэ газарт 50 гаруй төрлийн цахирмаа болон өөр аварга том ургамлууд ургадаг. Мөн зэрлэг муур болон олон тооны шувуу болон могойнууд амьдардаг байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм.

Порто де Галинас наран шарлагын газар

Often nominated as one of the most beautiful beaches in Brazil, Porto de Galinhas has pools of warm, clear water great for swimming and free diving, often with loggerhead turtles. At low tide, you can take trips on "jangada" boats to see schools of fish among the coral reefs. Porto de Galinhas is a one-hour drive south of Recife.
Porto de Galinhas, Ipojuca, Pernambuco; +55 81 3551 1156 (website Portuguese only)Энэхүү наран шарлагын газар нь Бразилийн хамгийн үзэсгэлэнтэй нь юм. Энэхүү газрын ус нь үргэлж бүлээн байдаг бөгөөд хамгийн цэвэр тунгалагаараа дэлхийд алдартай. Та энд “Жангада” нэртэй жижиг завиар шүрэн хаднуудын хооронд загасчилж болох юм.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Энэ долоо хоногт chart-ыг тэргүүлсэн дуунууд

Амралт чөлөөт цаг, зуны улиралд тань өнгө нэмхээр Billboard chart , UK chart , Russia chart , K-pop music bank- ийн долдугаар сарын сүүлийн долоо хонгийн шилдэг 10 дуунуудыг толилуулж байна.

Billboard chart

#1 Sia –Chear thrills

#2 Tony Sway- Climax

#3 Calvin Harris ft Rihanna –This is What You Came For

#4 Justin Timberlakes- Can’t Stop the Feeling ! First listen (Featuring the cast of DreamWorks Animation ‘s trolls)

#5 The Chainsmokers- Don’t Let Me Down Ft Daya

#6-Stylez Major-Dreams Featuring Tony Sway

#7-Twenty one pilots – Ride

#8-Rihanna- Needed Me

#9 Panda-Desiiger Dance

#10 Pink – Just Like Fire

UK Chart

#1 Jonas Blue –Perfect Strangers Ft Jp Cooper

#3 Calum Scott –Dancing On My Own

#4 Kung vs Cookin’ on 3 Burners-This Girl

#5 Andra –Love Can Save It All

#6 Clean Bandit- Tears ft Louisa Johnson

#7 Kent Jones –Don’t Mind

#8 Andra Ft Mara- Sweet Dreams

#9 Adele-Send My Love

#10 Ariana Grande-Into you

Russia Chart

#1 Елена Темикова –Импуьсы

#2 Линенград –В Питере –Пить

#3 Burito- Мегахит

#4 L’One ft Варвара Визбор –Якутяночка

#5 Мот –Капкан

#6 Quest Pistols Show –Непохожие

#7 Laboda-К Чёрту Любовь

#8 Monatik –Выходной

#9 Океан Ельзи- Не Йди

#10 Мот -92 Дня

K-pop Music Bank Chart

#1 BTS- Save me

#2 BTS- Fire

#3 Monsta X –All in

#4 AoA – Good Luck

#5 BTS- Young Forever

#6 Jessica Ft Fabolous-Fly

#7 Block-B –Toy

#8 Twice- Cheer Up

#9 Seventeen- Pretty U

#10 GOT7-Fly

Categories
энтертаймент-ертөнц

“Макс” групп олимпийн алтан медальтанг 111 сая төгрөгөөр шагнана гэв

Монголын Жүдо Бөхийн холбоо өчигдөр “Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа үдэн гаргалаа. Жүдочдын эхний ээлж өнөөдөр 11.00 цагт эх орноосоо мордож байна. Тэднийг үдэх ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, “Макс” гурппын ерөнхийлөгч Д.Ганбаатар тэргүүтэй удирдлагууд хүрэлцэн очиж баг тамирчдадаа амжилт хүсчээ.

Тэр үеэр МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нийт тамирчдадаа хандаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, өндөр амжилт гаргахыг захисан байна. Мөн “Макс” групп энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн жүдочийг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгджээ. Түүнчлэн жүдо бөхийн тамирчдаа үдэн гаргах ёслолын үеэр МҮОХ-ноос нийт тамирчдадаа олимпод оролцох эрхийн мандат болон мөнгөн тэтгэлгийг гардуулсан байна.

Categories
энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн том хөгжмийн наадам “MTV awards” удахгүй болно

MTV дэлхийн хамгийн том хөгжмийн суваг энэ жилийн шилдэг дуу хөгжим шалгаруулах “Music Video Аwards” ёслол удахгүй болох гэж байна.

Наадмын шилдгүүдийн номинацийн 11-д нь дуучин Беонси дэвшжээ. Хоёрдугаарт нь дуучин Адел орсон байна. Тэрбээр 8 номинацид тэргүүлж байгаа аж. Беонсигийн “Formation” дуу хамгийн их яригдаж байгаа бол Аделийн “Hello” дууг youtube дээр 1.6 тэрбум хүн үзжээ. Мөн Жастин Биберийн “Sorry”, Дрэкийн “Hotline Bing”, Кэни Вестийн “Famous” гэсэн дуунууд нэр дэвшиж байна. Шинэ гарч ирж буй дуучдад өгдөг шагналд Брайсон Тиллер, Зара Ларссон, Лукас Грэхам болон DNCE нар нэр дэвшжээ.

MTV-2016 шилдэг дуучин шалгаруулах ёслолын арга хэмжээ Нью-Иорк хотын Мэдисон цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар сарын 28-нд болох юм байна.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

“Дижитал” хамтлаг тоглолтоо хийхээр болжээ

Нэгэн үед хип хоп урсгалд дуртай залуусыг байлдан дагууулж байсан “Дижитал” хамтлаг энэ сарын 30-нд “Галзуу ганц” тоглолт хийхээр болжээ. Энэ удаагийн тоглолт нь Соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг онгоцонд болох аж.

Зохион байгуулагчдын зүгээс тоглолт хоёр цаг 30 минут үргэлжилнэ гэж мэдэгдээд байгаа юм байна. Нийт 600 тасалбар борлуулахаар болсон нь хөлөг онгоцны багтаамжаас хамаарч байгаа гэнэ.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Их Британийн бяцхан ханхүү Жорж Александр Луйс

Английн бяцхан
хунтайж Жорж аав ээж, Шарлотта дүүтэйгээ “Анмер Холл” дахь гэртээ үдэшлэг зохиожээ. Өнгөрсөн долдугаар
сарын 22-нд ханхүү Уиллиам болон Кэйт нар хүү Жоржийнхоо гурван насны төрсөн
өдрийг тэмдэглэсэн юм. Тэд үдэшлэгт ирсэн зочдод хунтайжид гар
хүрч тэврэхийг хүртэл зөвшөөрч байжээ. Ингээд хунтайж Жорж Александр Луйсийн тухай сонирхолтой
баримтуудаас хүргэе.

ТЭР ОНГОЦОНД ДУРТАЙ

Өнгөрсөн сард “Air Tattoo” олон улсын нисэх буудал дээрх “Улаан сумнууд” нисэх онгоц түүний сэтгэлийг ихэд татаж, бүхээгт нь аавтайгаа хамт сууж үзсэн байна. Мөн Жорж хүү дэлгүүрээр явахдаа тоглоомон онгоцыг ихэд сонирхдог тухай ээж нь өгүүлжээ.

ТЭР ААВЫНХАА БАГА НАСТАЙ АДИЛХАН ХУВЦАСЛАДАГ

Хэдийнэ 30 жил
өнгөрсөн ч гэсэн Ханхүү Уиллиам, Жоржийн насан дээр мөн л улаан богино өмд,
цагаан цамц өмсдөг байжээ. Жоржийг ийн хувцасладаг нь 80-аад оны хувцас
загварыг буцаан авчирсан мэт санагддаг гэнэ. Энэ зурган дээр аавынхаа 1984
онд цэргийн жагсаалын үеэр өмсөж байсан хувцастай ижлийг өмсчээ.

Ханхүү энэ зургийг авахуулахдаа хөөсөн хавтан дээр зогсчихоод буухгүй байжээ.

“ГАЛ СӨНӨӨГЧ СЭМ” НОМОНД ДУРТАЙ

Ээж Кэйт Миддлтон нь түүнд хоёр еврогоор гал сөнөөгч Сэмийн түүхийн тухай номыг өнгөрсөн гуравдугаар сард Зүүн Английн хүүхдийн асрамжийн газрыг нээх үеэрээ худалдан авч өгчээ. Одоо түүнийгээ үзэх их дуртай гэнэ.

УНТЛАГЫН ХУВЦАСТАЙГАА Ч УУЛЗАЛТАД ИРЧИХДЭГ ХУНТАЙЖ

Бяцхан хунтайж өнгөрсөн
тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай Кингстон ордонд уулзахдаа унтлагын
өмд, цамцтайгаа байжээ. Түүнийг яг унтах гэж байхад нь айлчилж ирж таарсан учир
ингэж гарч ирсэн байна. Энэ зураг фенүүдийнх нь хайрыг ихэд татжээ.

ШАРЛОТТЕ ГҮНЖИЙН ТОМ АХ

Жорж хүү 2015 оны тавдугаар сард дөнгөж төрсөн бяцхан дүүгийнхээ зулай дээр зөөлөн үнсч буй зураг. Дүү Шарлотта нь түүнээс ой 9 сараар дүү юм. Дүүгээ хараад өхөөрдөн, бас тэр зууртаа атаархангуй байсан гэжээ.

ААВЫНХАА СУРСАН СУРГУЛЬД ЯВДАГ

Эцэг эх нь түүнийг Монтессори сургуулийн цэцэрлэгийн ангид оруулжээ. Сургуульд нь өдөрт 33 евро төлдөг бөгөөд долоо хоногт хэд хэдэн удаа ордныхоо ойролцоох сүмд мөн гэрийнхэнтэйгээ очдог байна. Эцэг Уиллиам нь ч гэсэн энэ сургуульд сурдаг байж.

АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН РҮҮ ЯВАХ ДУРТАЙ

Жорж хааяа гэр бүлтэйгээ хамт Нордфолкийн ойролцоох фермд очиж амьтдыг хооллох дуртай гэнэ. Мөн Буклбери амьтны хүрээлэнд өвөө, эмээтэйгээ очдог байна.

ТЭР МАШ САЙН АЯЛАГЧ

Аав ээж нь Жоржийг дөнгөж есөн сартай байхад нь Австрали, Шинэ Зеланд руу анхны аялалд авч явжээ. Түүний дараа гэр бүлийн баяраар Мистик болон Альпийн ууланд аялсан байна. Канадын Ерөнхий сайд түүнийг эцэг эхтэйгээ хамт өөрийн орондоо ирж аялахыг урьж байжээ.

ХАТАН ХААНЫГ ЮУ ГЭЖ ДУУДДАГ ВЭ?

Английн хатан хаан Элизабет II-ийн 90 насны ой өнгөрсөн хавар дуулиан шуугиантайхан болсон билээ. Хунтайж Жорж энэ үед хоёр ой, 6 сар хүрч байсан юм. Эмээгийнхээ төрсөн өдрийн баяр дээр оччихоод хатан хааныг “Gan Gan” хэмээн дуудаж байса гэнэ.

ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН МАШИНУУД БЭЛГЭНД АВСАН НЬ

Британийн ханхүү Уильям өөрийн хүү Жоржид хуягласан шинэ “Бентли” машиныг 250 мянган фунт стерлингээр худалдаж авч өгчээ. Цагт 320 км хурдлах энэ машин тусгай металл гадаргуугаар кабиныг нь бүрж, цонхыг нь сум нэвтрэхгүй шилээр шиллэжээ. Кембрижийн герцог болон гүнж улс орноороо албан ажлаар явахдаа энэ машиныг унах юм байна.

Жоржийг дөнгөж төрснийх нь дараа аав ээж хоёр нь түүнд бас “Ягуар”, “Рейнж Ровер” худалдаж авч өгсөн юм. Мөн алдартнууд ч бяцхан Жоржид хэд хэдэн машин бэлэглэсэн байдаг. Дэвид болон Виктория Бэкхэм нар жаал хүүд “Рейнж Ровер” бэлэглэсэн бол Миддлтоны авга “Ягуар” бэлэглэж байжээ. Америкийн рэпер Жей Зи, дуучин Бейонси хоёр “Бугатти” илгээсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш “Дож Челленжер” машин мөн явуулж байсан аж. Түүчлэн Канадын дуучин Жастин Бибер Британийн ханхүүд “Фискер Карма” өгсөн бол Элтон Жон, Хелен Миррен, Пол Маккартни нар “Роллс-Ройс Фантом” илгээжээ. Зургаан сар ч хүрээгүй бяцхан ханхүү ийнхүү 11 тансаг машинтай болоод амжсан түүхтэй.

Үүгээр ч барахгүй мал сүрэгтэй ч болж байгаа гэнэ. Африкийн Кенийн нэгэн омгийнхон бяцхан ханхүүд гүн хүндэтгэлийн илэрхийлэл болгож дөрвөн үнээ, бух, бас ямаа бэлэглэсэн гэнэ. Эдгээр малыг нь одоо Кенийн Лев Даунсын дархан цаазат газарт байлгаж байгаа юм байна.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Би тийм ч хөгшин биш

Томас Эдисон 1914 оны 12 дугаар сарын нэгэн өдөр лаборатори нь шатахад “Хүүхдүүдээ явж ээжийгээ авчир. Ээж чинь амьдралдаа ийм их гал дахин хэзээ ч харахгүй байх” гэж хошигнон өгүүлсэн байдаг. Түүний хэлсэн үгнээс ямар их эерэг хандлагатай хүн бэ гэдэг нь тодорхой харагддаг. Эдисон гал түймрийн дараа “Би одоо 67-той”. Дахин эхлүүлэхэд тийм ч хөгшин биш байна. Би ийм зүйл ихийг үзлээ” хэмээн хэлж байжээ.

Хэрвээ танд ийм зүйл тохиолдвол яах байсан бэ? Үнэндээ олон хүн энэ тохиолдолд сэтгэлээр унаж өөрийн хүсэл мөрөөдөл хийж буй ажлаа орхидог. Харин Эдисон тэгсэнгүй.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Алдарт жүжигчин Жэки Чаны шинэ кинонд Монгол туургатанг харуулна

БНХАУ-ын алдарт жүжигчин Жэки Чаны тоглосон инээдмийн адал явдалт “Skiptrace” хэмээх шинэ кино долдугаар сарын 22-нд буюу маргааш БНХАУ-д нээлтээ хийх гэж байна.Тус кинонд Монгол үндэсний дээл, монгол архи, монгол бүжиг, монгол наадам гээд Монголчуудын амьдралыг харуулахаар тусгажээ. Адал явдалт инээдмийн энэхүү кино мафийн босс Виктор Вонгийн гараас зээ охиноо аврахаар явж байгаа киноны гол баатар мөрдөгч Бенни Блек-ийн адал явдлаар эхэлнэ.

Уг киноны гол үйл явдалт мөрийтэй тоглоомд хамаг хөрөнгөө алдаж, өр ширэнд баригдсан дампуу залуу Коннор Уотстай (Жонни Ноксвилл) хамт явах бөгөөд мафийн босс алс холын Монголд нуугдсан нь тэдэнд ихээхэн хүндрэл учруулах аж.

Блэк зээ охиноо аврахын тулд Монголын мөнх цаст уул нуруу, говь цөлөөр урт удаан, аюултай замыг туулж байгаагаар киноны адал явдал цааш өрнөх юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

Эхнэрийнх нь хэлсэн үг Доналд Трампын нэр хүндийг өсгөв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп болон Хиллари Клинтон нар ширүүн өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Доналд Трампын эхнэр Мелана нөхрийнхөө нэр хүндийг өсгөхүйц үгийг хэлсэн байна. Дараагийн тэргүүн хатагтай ч болж магадгүй байгаа түүний хэлэх үгийг тусгай баг бэлдэж өгсөн гэнэ. Мелана “Манай нөхөр энэ улс орны төлөө тэмцэж чадна, тэр маш энэрэнгүй хүн” гэж ярьсан байна. Үүнийг нь 2008 онд Ерөнхийлөгч Обамагийн эхнэрийн хэлсэн үгтэй тун адилхан байна гэж олон нийт дүгнэжээ.

Харин Доналд Трамп эхнэрийнхээ хэлсэн үгийг “Тэр намайг сайн тодорхойллоо, түүний илтгэл үнэхээр гайхалтай байлаа” хэмээн тодотгожээ.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

“Бид эх оронтойгоо хамт” дуу эгшиглэнэ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох “Рио-2016” зуны XXXI олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдыг үдэх ёслолд “Увертюра” хамтлаг “Бид эх оронтойгоо хамт” дуугаа дуулах гэнэ.

“Бид эх оронтойгоо хамт” тамирчдын сүлд дууны шүлгийг СТА А.Эрдэнэ-Очир бичиж, аялгууг СТА Ц.Эрдэнэбат бичсэн бол хөгжмийн найруулгыг “Анир” студи, видео клипийг “Face” студийн хамт олон бүтээсэн байна.

Мөн уг ёслолын үйл ажиллагаанд Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцож, “Халуун элгэн нутаг” дууг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатартай хамтран дуулах ажээ.