Categories
энтертаймент-ертөнц

​Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн кино үзэгчдийн хүртээл болно

Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн жүдоч Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” УСК тун удахгүй нээлтээ хийх юм байна. Энэхүү киног “Хүлэгү пикчерс” кино компани “Монголын жүдо бөхийн холбоо”-той хамтран бүтээж байгаа аж. Киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа бол гол дүрд жүжигчин Т.Жинжмаа, Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тоглож байгаа гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

Олон улсын Жүдо бөхийн холбооноос хүлээн авалт зохион байгуулжээ

Олон улсын Жүдо бөхийн холбоо (IJF) “Рио 2016” олимпийн наадамд амжилттай оролцож шагнал хүртсэн тамирчдад баяр хүргэж хүлээн авалт зохион байгуулсан байна. Энэ үеэр Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Монгол улсын тамирчин Д.Сумъяа болон түүний багш Монгол улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од мөн Казахстан улсын нэрийн өмнөөс оролцож хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэг нар уригджээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
энтертаймент-ертөнц

Жизел Бундчен олимпийн наадамд алхсанаар загварын карьераа өндөрлүүлж байна

Олимпийн нээлтийн үйл ажиллагаан дээр Бразилийн хамгийн алдартай загвар өмсөгч Жизел Бундчен “The Girl From Ipanema” дуун дээр цэнгэлдэхэд хурсан олны нүдийг хужирлан алхлаа.

Энэ дуу нь 1962 онд зохиогдсон бөгөөд 1964 онд Грэммийн шагнал хүртэж дэлхий даяар хит болж байжээ. Дууны англи хувилбарыг Аструд Гилберт дуулж олонд хүргэсэн байна.

Загвар өмсөгч Жизел Бундчен цэнгэлдэхэд гялалзсан даашинзтай алхан орж ирсэн бөгөөд тэр яг л Оскарын шагнал гардуулахад өгдөг баримал шиг харагдаж байв гэж зарим хэвлэлд хошигноод авчээ.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Мөстлөгийн үе анимэйшн шинэ ангиа нээх гэж байна

Өмнөх ангиудын адилаар хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн байх цувралын шинэ анги энэ баасан гаригт буюу 8-р сарын 5-ны өдөр манай кинотеатруудад нээлтээ хийх гэж байна.

Бүтэлгүй Скрат самарныхаа араас ангуучилсаар дахин хэрэг тарьлаа. Явсаар байтал бүр сансар огторгуйд гарч санамсаргүй дэлхий рүү солир нүүлгэж орхидог.

Диего, Мэнни, Сид нар аварга том сансрын чулуу унаж ирэх гэж байгааг мэдээд төрсөн нутгаа орхиж, шинэ амьдрах газар хайх аялалд гарлаа. Бүх амьтад аймшигт аюулаас айн чичирч жинхэнэ үймээн тарьж байх үед манай 3 л сурсан зангаараа хөгжилтэй, инээдтэй, заримдаа бүр маш аюултай адал явдалд байн байн өртөнө.

Рэй Романо, Жон Легисамо, Денис Лири болон Шонн Уильям Скотт нар гол дүрүүдэд дуу оруулжээ.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

“iPhone 7”-ийн нууц задарчээ

iPhone 7 Plus нь ирэх сарын 19нд нээлтээ хийхээр товлогдсон байна. Гэхдээ нээлтээ хийгээгүй байхад iPhone 7-ийн загвар өчигдөр Youtube site-д тавигдсан байна. Энэхүү гар утасны загврыг нь Хятадад байрлах үйлдвэрээс олж видео болгон нийтэд хүргэсэн аж. ЖИРГЭХTWEET 48ХУВААЛЦАХ

Уг бичлэгээс харвал хүмүүсийн таамаглаж байсанчлан 5.5 инчийн хос камертай, чихэвчний оролтгүй, хос чанга яригчтай, Smart Connector хэмээх шинэ залгууртай, мөн Үүнээс гадна шинэ iPhone 7 нь одоогийн iPhone 6S-ээс нимгэн (7.14мм vs. 7.18мм) хэмжээтэй болж шинээр хөх өнгөний сонголттой болсон зэргийг харж болохоор байгаа юм байна.

Мэргэжилтнүүд уг алдагдсан бичлэгийг тун бодитой гэж үзэж байна. Учир нь ирэх сард худалдаанд гарах iPhone 7-гийн бөөний үйлдвэрлэл яг одоо эхлээд байгаа бөгөөд энэ үед мэдээллийг бүрэн нууцлах боломжгүй хэмээн үзэж байгаа юм байна.

Б.УЯНГА

Categories
энтертаймент-ертөнц

Б.Тэмүүлэн монгол дээлээрээ гоёхоор болжээ

Олимпод оролцох тамирчдын тугчаар жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Тэмүүлэн сонгогдсон билээ. Тэгвэл тэрбээр монгол дээлээрээ гоёж тамирчдаа манлайлан явахаар болжээ. Тэрбээр энэ сарын 11-ний өдөр +100 кг-ын жинд барилдах юм.

Энэ удаагийн наадмын тоглолт Монголын цагаар шөнө эхэлж, үүрээр дуусна. Харин наадмын нээлт наймдугаар сарын 5-ны өдрийн 20.00 цагаас эхлэх бөгөөд энэ нь манай цагаар наймдугаар сарын 6-ны өглөөний 08.00 цагт болно. Тиймээс бид бямба гаригийн өглөө нээлтийг шууд үзэх боломжтой юм.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

АНУ-ын өсвөрийн мисс шалгаруулах тэмцээний ялагч тодорчээ

АНУ-ын өсвөрийн мисс шалгаруулах уралдаан өнгөрсөн бямба гаригт болж өндөрлөжээ. Тус тэмцээнд 14-19 насны охид оролцсоноос 18 настай Техасаас ирсэн Карли Хэй түрүүлж титмийн эзэн болсон аж. Гэвч түүний хоёр жилийн өмнө твиттертээ бичиж байсан арьс өнгөөр ялгаварласан өнгө аястай постуудаас нь болж олны дунд шуугиан үүсчээ.

Тэрбээр түүнийхээ төлөө албан ёсоор уучлал гуйгаагүй бөгөөд хоёр жилийн өмнө миний сэтгэл зүйд янз бүрийн л юм болж байсан. Үүнээс болж намайг хэн бэ гэдгийг тодорхойлж болохгүй хэмээжээ.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

10 жилийн дараа Харри Поттерийн шинэ номын нээлт боллоо

Ж.К.Роулингийн арван жилийн дараа бичиж буй ном “Нарри Поттер ба хараагдсан хүүхэд” номны нээлт өчигдөр шөнө 12:54 цагт болжээ. Номны нээлтийг зохиолч Ж.К.Роулингийн төрсөн өдөр мөн Харри Поттерийн төрсөн өдөртэй албаар давхцуулан зохион байгуулсан байна. Харри Поттерийн фенүүд нь шидтэний малгай өмсч, гар дээрээ зургийг нь нааж номын дэлгүүрээр пиг дүүрсэн байжээ. Поттерийн уншигч фенүүд Хогвардийнхан буцаж ирлээ хэмээн онлайн сүлжээгээр жиргэж эхэлсэн байна.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Зун борлосон ч хялбархан цайрах арга

Зун хөдөө гадаа аялж зугаалаад эсвэл халуун наранд олон цагаар яваад борлочихсон хүмүүс энэхүү хялбар хэрнээ үр дүн сайтай аргыг зөвлөж байна.

Цайны халбага нимбэгний шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчина.

  • Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавина.
  • Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.

-Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавина. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөө толбыг арилгах шидтэй.

– Нэг хоолны халбага цөцгий, нимбэгний шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчина.

  • Иссэн таргаар маск тавих.

Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.

Дахин борлохгүйн тулд арьсаа хамгаалах хэрэгтэй та бүхэнд хамгаалах арчилгааны аргаас танилцуулж байна. Арьс бүхэлдээ хүний биеийг хучиж байдгийн хувьд гадны янз бүрийн хүчин зүйлээс дотор эрхтэн системийг хамгаалж, бие организмын дотоод тогтонги чанарыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймээс өдөр бүр арьсаа маш сайн хамгаалах хэрэгтэй.

Чийгшүүлэгч гель

Чийгшүүлэгч гель байнга хэрэглэж байгаарай учир нь арьсанд чийг өгч , арьсны гадаргын чийгшлийн түвшинг барина. Арьсыг гүн цэвэрлэж, дараагийн эмчилгээг үр дүнтэй болоход нь нөлөөлнө. Мөн арьсны өнгө болон нөхөн төлжилтийг сайжруулна.

Арьсны хамгаалалт буюу хамгаалах крем

Витамин Е агуулсан тос нь арьсыг эрт хөгшрөлтөөс сэргийлж, антиоксидант болон туяаны эсрэг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг учраас хэт халалттай энэ өдрүүдэд нарны тос тогтмол хэрэглэж байх нь зүйн хэрэг юм аа.

Мөн өртөг багатай хэрнээ хамгийн найлвартай сайн арга бол ургамлын тосыг дангаар эсвэл өөр тостой хольж нүүрээ арчлах нь нэн тустай. Ургамлын тосоор ямар ч төрлийн арьсыг зөөлөн, уян хатан чанга болгодог.

-1-2 цайны халбага ургамлын тосыг халуун усны ууранд халаана .

-Хөвөнгөө эхлээд халуун усанд% дараа нь тосондоо дүрж нүүр% хүзүүгээ арчина.

-2-3 минутын дараа нүүрний тосондоо дүрж нүүр, хүзүүгээ арчина.

-2-3 минунтын дараа нүүрний тосоо цайны ханд шингээсэн цаасан алчуураар арчина.

Categories
энтертаймент-ертөнц

Оросын алдарт “Звери” хамтлаг

Звери нь Оросын алдартай поп рок хамтлаг юм. Энэ хамтлаг нь 2002 онд байгуулагджээ. Хамтлагийнхаа нэрийг үүсгэн байгуулагч Рома Зверийн товчилсон нэрээр өгчээ.

Тэд 2003 оны хоёрдугаар сард анхныхаа “Голод” альбомыг гаргасан бөгөөд энэхүү цомогт нь бидний сайн мэдэх “Дожди-пистолеты”, “Для тебя”, “Просто такая сильная любовь” зэрэг дуунууд нь багтжээ. Түүнээс хойш 2004 онд “Районы-кварталы” цомгоо гаргаж борлуулалт нь сайн байж, улс орноо тойрон аялан тоглолт хийсэн байна. 2006 онд “Когда мы вместе никто не круче” цомгоо гаргасан ба түүнд нь бид бүхний сонсох дуртай “До скорой встречи” дуу нь багтжээ. 2008 онд “Дальше”, 2011 онд “Музы”, 2014 онд “Один на один” цомгуудаа гаргажээ.

Звери хамтлаг нь 2004 онд Muz-TV шагнал гардуулах ёслолоос Best rock шагналыг анх удаа хүртсэнээс хойш 2012 он хүртэл зургаан удаа энэхүү шагналын эзэн болсон байна. Мөн 2005 онд “MTV Russia”-с шагнал авч байжээ.

Хамтлагийг үндэслэгч дуучин Рома Билук нь загвар зохион бүтээгч, телевизийн хөтлөгч юм. Тэрбээр 1977 оны 12 дугаар сарын 7-нд Оросын Таганрог хотод төрсөн. Рома Билук аавгүй өссөн бөгөөд бүхий л цагаа гитар тоглож дуу бичихэд зориулдаг хүүхэд байжээ.

2000 онд халаасандаа ямар ч мөнгөгүй Москвад ирж байсан тэрээр барилга дээр ажиллаж, шөнийг барилгын 12 давхарт өнгөрүүлдэг байж. Тэрбээр шөнийн клубт хамгаалагчаар ажиллаж байхдаа 2000 оны намар продюсер Александар Войтинскитэй учирчээ. Ингэснээр 2001 онд “Звери” хамтлаг үүсгэн байгуулагдах болсон түүхтэй юм байна.

2004 онд Парис, Венн, Токиод загвар өмсөгчөөр ажиллаж байсан Марина Королеватайгаа гэрлэж 2008 онд анхны охин Олгагаа төрүүлжээ. Тэрээр итали хоол, дарс болон загасанд дуртай гэнэ. Сонгиныг электро хөгжим шиг үзэн яддаг гэж нэгэнтээ өгүүлсэн байх юм.

Звери хамтлагийн зарим гишүүдийн гэрээ дууссан тул 2016 оны наймдугаар сарын 1-ээс эхлэн дараах шинэ бүрэлдэхүүнтэй тоглох болсноо зарласан байна.

1. Гоцлол дуучин – Роман Билык /Рома Зверь/
2. Вячеслав Зарубов – Хөгжимчин /2007 оноос тус хамтлагт/
3. Тарасов Валентин – Бөмбөрчин /2016 оны 8 сараас/
4. Герман Осипов – Гитарчин /2016 оны 8 сараас/
5. Афонин Кирилл – Бас гитарчин /2016 оны 8 сараас/

Мөн Звери хамтлаг нь 2016 оны хоёрдугаар хагас жилийн тоглолтын хуваариа гаргажээ. Үүнд:

8 сарын 27 – Ростов-на-Дону хот, ОХУ
8 сарын 28 – Батуми хот, Гүрж улс
9 сарын 2 – УЛААНБААТАР, Монгол улс
9 сарын 25 – Владивосток хот, ОХУ
10 сарын 21 – Казань хот, ОХУ
12 сарын 2 – Киев хот, Украйн
12 сарын 9 – Санкт-Петербург хот, ОХУ

2016 оны 6 сарын 27ны өдөр Роман Билык түүний эхнэр Марина Королёва нарын хуримын 11 жилийн ой болсон бөгөөд Роман уг ойг тохиолдуулан “Ты так прекрасна” дууныхаа клипыг эхнэртээ зориулан бүтээлгэжээ. “Ты так прекрасна” дууны клипыг доорх линкээр үзээрэй.
https://www.youtube.com/watch?v=k6T0FowerOo