Categories
энтертаймент-ертөнц

“iPhone 7”нь утасгүй чихэвчтэйгээс гадна хөдөлдөг зурган мессеж явуулна

iPhone 7-д уламжлалт чихэвчний утас байхгүй. Оронд нь гэрэлтдэг холбогчтой болжээ. Мөн Airpod гэж нэрлэгддэг тусгай сеттэй болжээ. Энэ нь маш зоримог шийдэл болсон гэж үйлдвэрлэгчид үзэж байгаа юм байна. Утасгүй чихэвчин дотроо нэмэлт адаптер суулгаж өгчээ.

Шинэ iPhone 7-н нээлтийг борлуулалт нь буураад байсан Сан-Францискод хийсэн байна. Шинэ iPhone 7 нь загварын хувьд iPhone 6s-тэйгээ ойролцоо ч гэрлийн хувьд 25 хувиар илүү гэнэ. Мөн хүний хурууны даралтыг мэдрэх чадвар өмнөх загваруудаас мэдэгдэхүйц нэмэгджээ.

iPhone 7 Plus нь анхны хосолсон дэлгэцтэй камертай болжээ. хосолсон хоёр камер нь зургаан төрлийн элемент агуулсан линз бөгөөд тус тусын чадамж нь 12 Мегапиксел юм. Мөн 1/3 камер мэдрэгч болон f/1.8 өргөн хөшигтэй. Хосолсон хоёр линз нь зураг дарах үед оптикоор зураг томруулах буюу зургийг пиксель алдуулахгүй нарийн томруулах боломжтой болсон гэнэ. Түүнчлэн урд талын камер нь долоон мегапиксел болсон.

iPhone 7нь ус болон шороо тоосны хамгаалалт болох “IP67” стандартыг өөртөө агуулжээ. Энэ нь тухайн утаснууд 1 метр хүртэл усанд 30 минут хүртэл хугацаанд байх чадвартай гэсэн үг.

Гар утас, iPad-нд хэрэглэх “Ios 10” үйлдлийн системд дэлгэцийн цоож өөрчлөгдөж байгаа бөгөөд дэлгэц цоожлогдоход он сар өдөр, цагнаас гадна “Өнөөдрийн өнгө” буюу цаг агаар болон бусад хэрэгтэй мэдээллүүд харагдаж байхаар шинэчилжээ. Мөн “SiriKit” болон “Callkit” зэрэг шинэ апликэйшнүүдийг үйлдлийн системд шинээр нэмжээ. Мөн апликэйшнүүдийн зургийг томруулж, жижигрүүлэх боломжтой хийгджээ.

“Apple Photos”-т нэгэн шинэ үйлдэл нэмэгдсэн нь “Memories” юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн энэ өдөр та хаана ямар зураг дарж байсныг утас тань сануулдаг болох нь ээ.

“Ios10” үйлдлийн системийг татсанаар “iMessage”-д цоо шинэ дэвшил гарах нь ээ. Тухайлбал та зураг явуулж болохоос гадна төрөл бүрийн хөдөлдөг зураг явуулж болох нь ээ.

Categories
энтертаймент-ертөнц

Монгол залуугийн дуу солонгосын шилдэг цомгийн наймдугаарт бичигдлээ

Солонгосын “Монтант” урлагийн байгууллагын дуучнаар ажилладаг С.Ганаа гэх монгол залууг цахим хуудаснаа танихгүй хүн ховор биз ээ. Тэгвэл дуучин залуугийн бие даасан цомог БНСУ-ын томоохон хөгжим мэдээллийн “M-net” чартын шилдэг 100 видеод оржээ. Түүний цомог өчигдөр 12:00 цагт Солонгосын хөгжмийн томоохон сайт болох www.melon.com, www.bugs.com, www.navermusic.com сайтуудад тавигдсан байна. Хэдхэн цагийн дотор Солонгосын хамгийн том хөгжим мэдээллийн “M-net” чартын шилдэг 100 видеоны наймдугаар байрт орсон байна.

Харин одоогийн байдлаар түүний “At the end of the World” дуу нь шилдэг видеонуудын 29 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Categories
энтертаймент-ертөнц

Б.Сарантуяагийн “Хайрын бурхан 2” дууны клип цацагдаж эхэллээ

Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн дуулсан “Хайрын бурхан” дууны үргэлжлэл 20 жилийн дараа цацагдаж эхэллээ.

“Хайрын бурхан 2” дууны үгийг яруу найрагч Ү.Хүрэлбаатар зохиосон бол хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших аяыг нь зохиожээ. Өмнөх “Хайрын бурхан” дууны ая, үгийг зохиосон зохиогчид 20 жилийн дараа дахин ийн хамтран “Хайрын бурхан” дууны үргэлжлэл болох шинэхэн уран бүтээлийг гаргасан ажээ.

Та бүхэнд МУГЖ Б.Сарантуяагийн “Хайрын бурхан 2” дууны клипийг хүргэе.

Categories
энтертаймент-ертөнц

Г.Отгонцэцэгт нэг өрөө байр, “Ланд крузер” автомашин бэлэглэжээ

“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 48 кг жингийн барилдаанд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглосон Г.Отгонцэцэг олимпийн хүрэл медаль хүртсэн билээ. Энэхүү амжилтыг нь үнэлж Казахстаны Засгийн газраас 75 мянган ам.долларын шагнал хүртээж байсан юм. Мөн тус улсын Дотоод явдлын яамны сайд, хурандаа генерал К.Касымовын тушаалаар түүнийг болон дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт “Kyrmet” одонгоор шагнасан юм. “Қyrmеt” гэдэг нь Казах хэлээр “Хүндлэл” гэсэн үг аж. Уг одон нь Казахстан улс тусгаар тогтносон 1993 оноос хойш эдийн засаг, соёл урлаг, спортын салбарт өндөр амжилт ололт гаргасан хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог одон юм байна.

Тэгвэл өчигдөр түүнийг Казахстаны Чимкент хотын захирагч Бейбут Атамкулов хүлээн авч, нэг өрөө байр, “Toyota Land Cruiser” маркийн автомашин бэлэглэжээ. Шавиа шагнал хүртсэний дараа дасгалжуулагч Д.Энхбаатар фэйсбүүк хуудсандаа “Өнөөдрийн билэгт сайн өдөр Рио-2016 Олимпийн наадмын анхны хүрэл медальт шавь Г.Отгонцэцэгийг маань Казахстан улсын Чимкент хотоос “Ланд Круйзер Прадо” жийп машин болон нэг өрөө байраар шагнаж урамшууллаа. Хийсэн хөдөлмөрийг бодьтойгоор үнэлсэн Казахстаны улсын Чимкент хотын удирдлагуудад баярлалаа. Г.Отгонцэцэгтээ аз жаргал, сайн сайхан, эрүүл энхийг хүсэж, Токио-2020 Олимпийн наадамд аварга болохыг хүсэн ерөөе. Дараагийн Олимп чинийн байх болно” хэмээн бичжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын зурагтай футболка онлайн худалдаагаар зарагдаж байна

Монголын дасгалжуулагчдын “Рио-2016” олимпийн наадмын үеэр шүүлтийг эсэргүүцсэн хувцсаа тайлсан зурагтай футболка АНУ-ын онлайн худалдааны сайтад худалдаалагдаж байгаа юм байна. МУГТ Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөө Узбекстаны бөх Наврузовтой хийсэн барилдаан будлиантай болж одоо болтол энэ талаарх маргаан үргэлжилж байгаа билээ. Тэгвэл хоёр дасгалжуулагчийн хувцсаа тайлан нүцгэлсэн зурагтай “Аварга шиг барилд, Монгол шиг тэмц” нэртэй цамц АНУ-ын интернэт худалдаанд гарчээ. Монголын дасгалжуулагчдын эсэргүүцэл үзүүлж буй зурагтай энэхүү футболкийг http://wrestleology.myshopify.com/ сайтаас худалдан авч болох юм байна.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

“MTV video music awards”-н ялагчаар Беонсе шалгарлаа

“MTV video music awards”шагнал гардуулах ёслол өчигдөр Нью-Иорк хотын Madison Garden-д боллоо. Энэхүү наадамд олон тооны зочид төлөөлөгчид оролцжээ. Канадын реппер Дрэйк болон Британийн Дж Калвин Харрис нар өмнө нь энэхүү шагналыг хүртэж байжээ. “Энэхүү наадмын шилдэгээр Беонсе-ийн “Лимондэйд” дуу эртнээс хүлээлттэй байсан юм. Тэрбээр 4 настай охинтойгоо улаан хивсэн дээгүүр алхан орж ирсэн бөгөөд бүх хүний нүд түүн дээр тусч байсан байна. Шилдэгийг фенүүдийнх нь саналаар шалгаруулдаг уламжлалтай юм. Энэхүү шилдэгүүдийн жагсаалтанд Aделийн 2015 онд гаргасан “comeback single”, “Hello,” Дрэйгийн “Hotline Bling,” Жастин Веберийн “Sorry” болон Кэйни Вестийн “Famous” зэрэг дуунууд багтжээ.



О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Олимпийн байгууламжийг улс орнууд ямар зориулалтаар ашигладаг вэ

rio de jainero maracana зурган илэрцүүдЗуны Олимпийн 31 дүгээр XXXI наадам Бразилийн Рио Де Жанейро хотод болж өндөрлөлөө. Олимпийн наадам дууссаны дараа Олимпийн байгууламжийг улс орнууд ямар зорилгоор ашигладаг талаар Лондонгийн Эдийн засаг, улс төр судлалын сургуулиас судалжээ. Эдгээр байгууламжийг улс, орнууд төрөл бүрийн зорилгоор ашиглаж байна. Тухайлбал 2004 онд Афинд болсон Олимпийн бейсболын талбайд дүрвэгчид суурьшиж 1000 гаруй хүн амьдарч байгаа бол 2012 оны Лондонгийн Олимпийн цогцолборт их сургууль баригдсанаас гадна усан парк, загварын шоуны газар зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Гэхдээ Олимпийн барилга, байгууламжийг хэвээр хадгалахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг учир ихэнх бүтээн байгуулалт нь ашиглагдахгүй үлддэг төдийгүй зохион байгуулагчдын хувьд хөрөнгө, санхүүгийн тодорхой алдагдал хүлээдэг аж.

Хэдий тийм боловч улс, орнууд хүн төрөлхтний спортын их наадамд зориулсан бүтээн байгуулалтаа улам өргөжүүлсээр байна. Тухайлбал Афины Олимпийн наадамд анх долоон байгууламж л байсан бол Риогийн Олимпод зориулан 32 барилга бүтээн байгуулжээ. Судалгаанаас харахад нийт байгууламжийн 50 орчим хувийг зөвхөн Олимпод зориулж шинээр барьжээ. Үүнээс гадна Олимпийн наадмын төсвийн дийлэнх хувийг үзэгчдийн тасалбарын хураамжаас бүрдүүлдэг учир аль болох өргөн хүрээнд зохион байгуулахаас гадна улсынхаа эдийн засагт хөрөнгө татахыг эрмэлздэг билээ. Дашрамд дуулгахад, анхны Афины Олимпод спортын есөн төрөлд 241 тамирчин өрсөлдөж байсан бол өдгөө нийт 28 төрлөөр 10 мянга орчим тамирчин хурд, хүчээ сорьж байгааг Лондонгийн Эдийн засаг, улс төр судлалын сургуулийн судалгаанд дурджээ.

Эх сурвалж: http://bloombergtv.mn

Categories
энтертаймент-ертөнц

Г.Отгонцэцэгт Казакстанаас BMW маркийн автомашин бэлэглэжээ

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Галбадрахын Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Олимпийн хүрэл медаль хүртсэн Галбадрахын Отгонцэцэгт Казахстанчууд 70000$, нэг өрөө байр байр бэлэглэсэнээс гадна BMW маркын машин бэлэглэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн олон кинонд тоглосон бар үхжээ

Энэтхэгт дэлхийн барнуудын хагас нь буюу 2.226 бар амьдардаг байна. Бидний зургийг нь олонтоо харж байсан Энэтхэгийн “Рантамбор” үндэсний хүрээлэнгийн “Хатан” гэгддэг Малчи бар 19 нас наслаад үхжээ. Малчи бол маш олон баримтат кинонд тоглож дэлхийд хамгийн их зургаа авахуулсан бар юм. Түүний 14 метрийн урттай матартай тулалдаж байгаа бичлэг нь хамгийн алдартай нь аж. “Рантамбор” үндэсний хүрээлэнд өдөрт мянга мянган жуулчид ирдэг бөгөөд тэдний хамгийн их анхаарлыг нь татдаг байсан нь Малчи гэнэ. Малчи нь маш зоригтой, ухаантай амьтан байжээ.

Тэрээр үхэхийнхээ өмнө хэдэн өдөр юу ч идээгүй бөгөөд хүрээлэнгийнхээ хойд булангийн хэсэгт хэвтсээр байжээ. Хүрээлэнгийн ажилчид ярихдаа “Малчийг хооллож эмчлэхийг оролдсон боловч сэргээгүй бөгөөд энэ нь түүний жам ёсны үхэл байсан. Сүүлийн жилүүдэд түүний бүх шүд нь унаж хөдөлгөөн нь удааширсан” гэжээ.

Түүний нэр нь хинди хэлэнд загас гэсэн утгатай бөгөөд тэрхүү тэмдэг нь ч зүүн хацар дээр нь байдаг байжээ. Өнгөрснийх нь дараа шүтэн бишрэгчид нь түүнд хүндэтгэл үзүүлж цахим орчинд эмгэнэлээ олноороо илэрхийлсэн байна.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

Д.Дагвадорж аварга чөлөөтийнхнөө дэмжихээр Риод очжээ​

Бразилын Рио-де-Жанейро хотноо олимпийн наадам үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр “Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдаан эхэлнэ. Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлж, медалийн төлөөх барилдаан шөнийн 03:00 цагаас болно. Олимпийн дэвжээнд манай эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөнө. Тиймээс Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, сүмогийн их аварга Д.Дагвадорж тамирчдаа дэмжихээр Риод очоод байна.