Categories
энтертаймент-ертөнц

“Бавари” хаягдал хуванцраас гаргаж авсан материалаар “гангарав”

Германы хөлбөмбөгийн шилдэг баг “Бавари” Бундеслигийн аравдугаар тойрогт “Хоффенхайм”-тай тоглож тэнцлээ. Гэхдээ энэ тоглолтод Анчелоттигийн хөлбөмбөгчид өөрсдөөсөө туршлага дутуу багтай нутагтаа тоглож оноо алдсан түүхээс дутахааргүй нэгэн сонин үйл явдал болж өнгөрлөө. Учир нь тэд Европын топ багуудаас анхалж үнэтэй брэнд хувцсаар “гангарсангүй”, харин хаягдал хуванцар савнаас гаргаж авсан материалаар хийсэн богино цамц өмсөн байгальд ээлтэй байхыг бусаддаа уриалсан нь олны анхаарлыг татсан юм.

Adidas пүүсийн шинэ бүтээгдэхүүн уг цамцыг далайд хэн нэгний хаяж үлдээсэн элдэв төрлийн хуванцар савнуудыг үйлдвэрийг аргаар боловсруулж даавуу болгож бүтээсэн гэх мэдээг түгээжээ.

Б.ХУЛАН

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголын баг 150 мянган ам.долларын төлөө өрсөлдөнө

Монголын хүүхэд, залуус Дота буюу компьютер тоглоомоор авьяаслаг, чадварлаг гэдгээ харуулж энэ төрлийн томоохон тэмцээнд амжилт гаргах болжээ.

Монголын Team Taivnaa болон TheMongolz баг Малайзын Куала Лумпур хотод энэ сарын 10-13-нд болох 150 мянган ам.долларын шагналын сантай ROG Masters тэмцээний урьдчилсан шалгаруулалтад Зүүн Азийн бүсээс шалгарч хүч сорихоор болжээ.

Тэмцээнд Малайзын Fnatic болон Дота сонирхогчдын фаворит Team Secret уригдсан тус тэмцээн нь Азийн дотагийн шилдгүүдийн цуглаан болох юм. Харин Европт харъяалалтай Team Secret-ийг урьсан нь тэдний шинэ бүрэлдэхүүнд 3 ази тоглогч багтжээ. Мөн Бостон мэйжорт шалгарч чадаагүй учраас уг тэмцээнд оролцох боломж гарсан байна.

Уг тэмцээнд нийт 12 баг өрсөлдөнө. Тухайлбал, FNatic (Малайз), Team Secret (Европын холбоо), Natural 9 (Австрали), Big and Black (Австрали), Team Taivnaa (Монгол), The Mongolz (Монгол), Execration (Филлиппин), Mineski (Филлиппин), Max.X (Хятад), EHome.X (Хятад), Entity (Энэтхэг), Aggressive 5 (Энэтхэг) гэсэн багууд багтжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Японы тэнгэрт үзэгдсэн шар гэрэл “Харь гаригийн хөлөг” байсан юм биш биз

Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Японы хойд бүсийн Нигатад нэгэн сонин шар өнгийн хурц гэрэл тэнгэрт харагджээ. Тэрхүү гэрэл Японы цаг агаарын шууд дамжуулалтын камерт бичигдэн үлджээ. Маш том гэрэл нисэж явахдаа сүүл маягийн юм үүсгэж байсан байна.

Бичлэгийг үзсэн иргэд харь гаригийн хөлөг байж магадгүй гэж бодож байгаа ч судлаачид үүнийг хиймэл дагуулын үлдэгдэл, хог хаягдал бууж ирсэн байж магдагүй гэж үзэж байгаа юм байна.

О.ӨНӨР

Categories
энтертаймент-ертөнц

iPhone 6S утасны фото зургуудыг хулгайлж чадсан хакеруудыг шагнажээ

Өнгөрсөн долоо хоногт Токио хотноо олон улсын хакеруудын дунд зохиогдсон гар утсанд нэвтрэх тэмцээнд Хятад залуусын баг түрүүлж $215,000-ын мөнгөн шагнал хүртжээ.

Тэд бол Хятадын интернэтийн аварга компани Тенсентийн дэргэдэх Keen Security Lab-ын гишүүд юм байна.

Тэмцээнийг АНУ-д төвтэй интернэтийн аюулгүй байдлын Trend Micro компани зохион байгуулж, орон орны хакеруудад Google Nexus 6P, iPhone 6S загварын утаснуудыг хамгийн сүүлийн хувилбарын үйлдлийн системтэй байхад нь нэвтэрч үзүүлэх даалгавар өгчээ.

Хятад хакерууд Nexus 6P утасны Андроид системийн хоёр цоорхойг ашиглан амжилттай нэвтэрч утсыг бүхэлд нь гартаа оруулж чадсан байна.

Харин iPhone 6S утасны iOS системийн цоорхойг ашиглан өөрийн кодыг суулгаж чадсан ч утсыг унтрааж асаах үеэр код нь санах ойноос арчигдаж амжилтгүй болсон тул даалгаврыг хагас биелүүлсэн гэж үзжээ.

Гэхдээ тэд iPhone 6S утасны фото зургуудыг хулгайлж чадсан нь том ажилт гэж зохион байгуулагчид үзсэн байна.

Trends Micro компанийхан илрүүлсэн цоорхойг Apple компанид мэдээлж засуулах арга хэмжээ авахуулахаар болжээ.

Эх сурвалж: South China Morning Post

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Үүдэн хоймрын зайд ирвэс бидэн хоёр бие биенээ сонирхон харна

Image result for Ирвэс

Үүдэн хоймрын зайд ирвэс бидэн хоёр бие биенээ сонирхон хэсэг харлаа. Энэ сүрлэг сайхан амьтантай дөрөв дэх удаагаа таарч байгаа нь энэ. Эхнийх нь хаднаас үл ялгаран зөвхөн сүүлний хөдөлгөөнөөр холоос харагдсан бол дараагийнх нь үүрнээс гарч ирэн эвшээлгэн зогсох ирвэсийг телескопоор харж билээ. Хэн ч зургийг нь дарж чадаагүй. Бидэнтэй хамт явж байсан гадны нэг эрхэм миний найз 20 жил ирвэс судалж байгаа гэхдээ хараагүй гээд бөөн баяр болж билээ. Харин гурав дахь тохиолдол нь өнгөрсөн оны 11 сард хүзүүвчлүүлэхээр унтаж буй ирвэсийг харж баахан зураг дарж, даруулж билээ. Гэхдээ 10 дугаар сарын 31-ны Монгол бахархлын өдрөөр таарсан энэ найз маань биднийг очиход гурвуулаа байлаа. Машины чимээ, гэрлээс зугтан нэг ирвэс гүемийн хамт хад дамжин алга болж найз маань өөрийн идэш болох улаан сэрхээ манан хэвтэж биднийг ойртоход жаахан холдоно. Дөрвөн сар гарантай гүемээ хооллож сургаж байгаа нь энэ байх гэсэн бодол төрлөө.
Энэ сиймхийгээр үнэг, шаазгай хэд хэдээрээ ирж хэсэгхэн зуур мах зулгааж гоогоо дарна. Улаан сэрх ч олны хоол . Найзын зургийг авах хүсэлдээ хөтлөгдөн хоолноос нь жаахан холдонгуут эргээд ирнэ. Үнэг ч зайгаа тавьж өгөн яс горьдсон нохой шиг эргэлдэнэ. Ёстой л байгалийн хууль хүчтэй, хүчгүйн ялгааг хоёр цаг гаран харж яавал гоё зураг дарах вэ, ирвэсийг эндээс холдуулвал маргааш өглөө нь өлсгөлөн ирвэс гүемийн хамт сэгээ тойрон эргэлдвэл зураг авчихна хэмээн олон янзаар ярилцацгаалаа. Гүемтэй нь хамт бичлэг хийж зураг дарах байсан юм гэсэн харуусал, шунал хүсэл байвч үүдэн хоймрын зайнаас нүдээ үл цавчин намайг ширтсэн тэр харц Энэ бол миний нутаг, миний хоол гэсэн үл эргэлзэм үгийг надад хэлсэн. Хоёр цаг гаран түүний газар нутаг, гэр бүлийн амгалан тайван байдлыг үгүй хийсэндээ гэмшин үрээ хамгаалах, хоолоо манах, юунаас ч үл айх эр зоригийг нь бишрэн тэднийг тайван орхилоо.

Image result for Ирвэс

Image result for Ирвэс

Image result for Ирвэс

Image result for Ирвэс
Монголын бахархалт өдрөөр уулын эзэнтэй үүдэн хоймрын зайд учирсан ховор сайхан тохиолдол миний болоод хамт явсан найз Даваа, жолооч Баяраа, нутгийн малчин залуу Хараа, Жагаа нарын хувьд бахархам, гайхалтай сайхан өдөр байлаа.
Бид маргааш ирвэс хүзүүвчлэх аялалд гарлаа. Магадгүй чи бидэнтэй дахин таарч илүү их зүйлийг сониуч хүн төрлөхтөнд хэлж өгөх бизээ.

Дүрс бичлэг, сэтгэгдлийг Д.Байгалмаа \Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар\


Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Д.Мэндбаяр ОУ-ын кино наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртжээ

Мэндбаяр зурган илэрцүүдОросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмыг “Ээж” хэмээх Монголын уран сайхны киногоор нээжээ. Мөн “Ээж” уран сайхны кино тус наадмын шилдгүүдийн нэг болжээ. Тодруулбал “Мөнгөн Акбузат” кино наадмын Шилдэг эмэгтэй дүрийн шүүгчийн тусгай шагналыг “Ээж” киноны уран бүтээлч хүртжээ. Кино гол дүрийг МУАЖ Д.Мэндбаяр бүтээсэн бөгөөд шагналыг киноны зохиолч МУСТА Б.Мөнхтуяа очиж гардан авсан байна.

Мэндбаяр ээж зурган илэрцүүдМөн АНУ-ын Лос Анжелес хотод болж буй “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-д Монгол улсаас “Итгэл”, “Ээж” кинонууд сонгогдон оролцлоо.

Мэндбаяр ээж зурган илэрцүүд

Мэндбаяр ээж зурган илэрцүүд

Мэндбаяр ээж зурган илэрцүүд

Categories
энтертаймент-ертөнц

Жүжигчин С.Баттулга арван мянган доллараар үстэй болжээ

Жүжигчин мэргэжилтэй ч, найруулагч гэдгээрээ олонд танигдсан уран бүтээлч бол С.Баттулга. Түүнийг сүүлийн үед “Good DAD” буюу “Сайн аав” уран сайхны киноны гол дүрд тоглохын тулд үсээ ургуулсан тухай мэдээлэл байгаа аж. Тодоруулбал 9 сарын 5 аас эхлэн 48 хоногийн хугацаатай үс суурьлуулах ажилбар хийлгүүлсэн байна. Тэрбээр энэхүү ажилбартаа 10,000 доллар зарцуулсан байх юм. С. Баттулгын толгойны оройн үс чухам яагаад халзарсан тухай лавлахад “Өртөө” кинонд тоглох үеэр өдөр бүр хуссаж байсан нь хожим халзархад хүргэсэн байна. Бүх л эм тариа, түрхлэг хэргэлсэн боловч төдийлөн амжилт олоогүйд тэрээр ийнхүү шийдвэр гаргажээ. Учир нь наснаасаа хавьгүй хөгшин харагддаг жүжигчин С. Баттулга маань уг кинонд залуухан дүрийг бүтээх гэж байгаа болохоороо ийнхүү Солонгос улсад 10,000 доллар үржээ. Бид энэ тухай дэлгэрнгүй мэдээллэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

“Ээж” уран сайхны кино шагнал хүртжээ

Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмыг “Ээж” хэмээх Монголын уран сайхны киногоор нээжээ.


Мөн “Ээж” уран сайхны кино тус наадмын шилдгүүдийн нэг болжээ. Тодруулбал “Мөнгөн Акбузат” кино наадмын Шилдэг эмэгтэй дүрийн шүүгчийн тусгай шагналыг “Ээж” киноны уран бүтээлч хүртжээ. Кино гол дүрийг МУАЖ Д.Мэндбаяр бүтээсэн бөгөөд шагналыг киноны зохиолч МУСТА Б.Мөнхтуяа очиж гардан авсан байна.

Categories
энтертаймент-ертөнц

Хамгийн өндөр шагналын сантай гэрэл зургийн уралдаанд оролцоорой!

Монгол улс тунхагласны түүхт 92 жилийн ойн баярыг угтан “ЧИНГҮНЖАВ САН”-аас мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд “Монгол орон, Монголчууд миний дуранд” /МММД/ гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго нь гэрэл зургийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад эх орноо хайрлах, улс үндэстнээрээ бахархах хүмүүжил олгох, гадаадын улс орон, зочид төлөөлөгчид, жуулчидад зургийн цомог хэлбэрээр хэвлэн гаргаж эх орноо сурталчилан таниулах явдал юм.

МММД уралдаан “Миний эх орон МОНГОЛ, Бид Монголчууд, Амьдралын агшин” гэсэн гурван сэдвийн хүрээнд явагдаж, ялагч тодруулна.

Уралдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.mmmd.mn сайт болон “Хөвсгөл хөгжил сан” фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

Шагнал урамшуулал:

МММД уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс сэдэв тус бүрт шалгарсан эхний зургаан бүтээлд дараахь шагнал олгоно. Үүнд:

1-р байр 1 хүн -Өргөмжлөл – 3,000,000₮

2-р байр 2 хүн -Өргөмжлөл – тус бүр 1,500,000₮

3-р байр 3 хүн -Өргөмжлөл – тус бүр 1,000,000₮

Уралдааны хугацаа:

Уралдаан зарлах: 2016 оны 10-р сарын 20

Бүтээл хүлээн авах: 2016 оны 11-р сарын 11

Бүтээл шалгаруулах: 2016 оны 11-сарын 11-18

Шагнал гардуулах: 2016 оны 11-сарын 22-24

Categories
энтертаймент-ертөнц

Х.Цагаанбаатар Г. Отгонцэцэгийн багшид шүлэг зориулжээ

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглон хүрэл медаль хүртсэн билээ.Түүнийг олимпийн дэвжээнд Д.Энхбаатар багш дасгалжуулсан юм.

Саяхан Д.Энхбаатар дасгалжуулагчийн төрсөн өдөр тохиосон юм. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар түүнд зориулж шүлэг зохиожээ.

Тэрээр:

“Хүний нутагт та хоёр минь
Хөлсөө дуслуулан хөдөлмөрлөнө
Хүрэн бор охиноо дасгалжуулан
Хүссэн оргилдоо заавал гараарай
Асгаруулан урсгасан хөлс чинь
Алдрын тавцанд хөтлөх болно
Мэлмэрүүлэн урсах нулимс
Миний монголын ард түмнийх байх болно
Од шүүрч нар шиг мандах
Отгонцэцэг охин дэргэд чинь байна
Амжилт ялалтын төлөө хамтдаа
Хамтын хүч амжилт” хэмээгээд төрсөн өдрийн мэнд хүргэжээ.

https://www.facebook.com/tsagaanbaatar.khashbaatar…