Categories
энтертаймент-ертөнц

“САМАНДЫН ЖАВХЛАН” нэртэй дуу гарчээ

"САМАНДЫН ЖАВХЛАН зурган илэрцүүд

Ноён Бондгор болон “Загасан ширээт тамга” хамтлаг хамтран “Самандын Жавхлан” нэртэй дууг дуулжээ. Тус дууны үгийг Ц.Эрдэнэсайхан, аяыг Д.Амгалан нар бичжээ. Ингээд дууг сонирхоцгооё.


Categories
энтертаймент-ертөнц

“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэгт амжиж бүртгүүлээрэй

Хүүхэд, хөгшид гэлтгүй хүн бүхнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, нүд сэтгэлийг нь баясгаж чадсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг амжилттай хийж чадварлаг хамт олон гэдгээ батлаад авсан “Боловсрол” телевиз энэ удаад дэлхий дахины үзэгчдийг байлдан дагуулсан “America’s next top model” шоу нэвтрүүлгийн Монгол хувилбарыг албан ёсны эрхтэйгээр хийхээр ханцуй шамлан ажилдаа оржээ.

“Mongolia's next top model” шоу нэвтрүүлэгт амжиж бүртгүүлээрэй

“Боловсрол” телевизийн уран бүтээлчдийн хувьд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг дэлхийн стандартад нийцүүлэн хийхийн тулд ОХУ-ын туршлагатай нүүр хувиргалтьн чадварлаг баг хамт олныг чамгүй үнээр урьж ажиллуулсан нь тухайн үедээ жинхэнэ тэсрэлт болж байлаа. Тэр хэрээр үзэгчид “Боловсрол” телевизээс чанартай уран бүтээл хүлээх болсон. Эхний шоуны дуулиан намжаагүй байхад дараагийн дэлхийн хэмжээний шоугаа хийхээр зориглосон нь сайшаалтай.

Албан ёсны форматаар хийгдэж буй контент учир АНУ-ын “CBS studios international” компанийн зөвлөх продюсерууд Монголд ирж ажиллах юм байна.

“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэг нь 16-25 насны 14 эмэгтэй оролцогчтой байх бөгөөд оролцогчдоо шалгаруулахаар орон даяар нээлттэй шалгаруулалтыг зарлаж буйгаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн. Харин бүртгэлийн хувьд 11 дүгээр сарын 21-нээс “Боловсрол” телевизийн байранд явагдаж эхлээд байна.

Загварын чиглэлээр амжилт гаргах хүсэл мөрөөдөлтэй залуу модель охидын хувьд “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэг нь өрсөлдөөн ихтэй загварын ертөнцөд хөл тавьж байр сууриа олох ховорхон болж юм. Хэрэв та өөрийгөө сориод үзэхээр шийдсэн бол амжиж бүртгүүлээрэй.

Categories
энтертаймент-ертөнц

Б.Шижирбатын үзүүлбэрийг дэлхий даяар 16 сая хүн үзжээ

“Авъаслаг Монголчууд-2016” шоуны оролцогчид, зохион байгуулалт, тайз засалт гэх мэт зүйлс урьд жилийнхтэй харьцуулахад бүгд илүү их туршлагажиж, чанаржсан нь харагдаж байна. Шоуны хоёрдугаар улирлын ялагчийн төлөө өрсөлдөх шилдэг найман оролцогчийн нэгээр тодорсон “Punk n rap” хамтлагийн гишүүн Б.Шижирбат буюу цахим ертөнцөд “CanionShijirbat” нэрээр алдаршаад байгаа График анимешн, бүжгийн урлагийг хослуулж , 9 жилийн туршид эзэмшиж яваа хөдөлмөрч түүний үзүүлбэрийг дэлхий даяар 16 сая орчим хүн үзэж 19 настай, Англи гаралтай Норвегийн алдарт DJ, продюсер Alan Walker “WOW, amazing show!” хэмээн уулга алдан өөрийн цахим хуудсандаа хуваалцаж байсан нь Монгол түмний бахархлыг төрүүлээд байна.

Шоуны үр дүн үүгээр дуусалгүй бас нэгэн гайхшралыг төрүүлэв. Нидерландын Бокстел-оос гаралтай, 23 настай Голландын DJ, хөгжмийн продюсер Sammy Renders Sam Feldt нь хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч Б.Шижирбатад хамтран ажиллах саналаа түүний албан ёсны хуудсаар дамжуулан тавьж, өөрийн и-мэйл хаягаа үлдээсэн ажээ.


Categories
энтертаймент-ертөнц

М.Зоригт “Хадлан” нэртэй дээлний шинэ загвар гаргажээ

УИХ-ын гишүүн асан М.Зоригт “Хадлан” нэртэй дээлний шинэ загвар гаргажээ. Энэхүү дээл нь дөрвөн хармайтай бөгөөд ойр зуурын багаж хэрэгслээ хийгээд явахад тохиромжтой аж. Тэрбээр “Шүүдэр дундуур” уран сайхны киноны Ерөнхий продюссерээр ажилласан бөгөөд уг киноны үйл явдлын нэг хэсэг нь хадлангийн талбайд өрнөдөг аж. Түүнчлэн дээлний ач тусыг иргэдэд ойлгуулах, өмсөж хэвшүүлэхээр зорьж буй юм байна. Тэрбээр сүүлийн үед “хадлан” нэрийн дээлээ өмсөж олон нийтийн арга хэмжээнд оролцох болжээ. “Хадлан” дээлний эрэгтэй, эмэгтэй загвар нь хөнгөн, өөрөөсөө бүстэй, салхи нэвтрүүлэхгүй тусгай дотортой, эвхэгдэж хураах нь аялалд зориулагдсан, ус тогтохгүй, норохгүй зэрэг давуу талуудтай юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

”Элэг нэгтэн” УСК Мумбайн кино наадмын шилдэгт багтжээ

Дэлхийд хүн ам, хөгжлийн талаараа хамгийн том хотуудын жагсаалтын 2 дахь хот болох Мумбай бол Болливүдын кино үйлдвэрлэлийн төв гэдгээрээ алдартай. 20 гаруй сая хүн амтай Мумбай хотын Олон Улсын кино наадамд гадны томоохон уран бүтээлчид анхаарал хандуулан шилдэг бүтээлүүдээрээ өрсөлддөг.

Энэ удаагын NMIFF Олон Улсын Кино наадамд дэлхийн 48 орноос нийт 503 кино уран бүтээлүүд өрсөлдсөн байна. Гадны томоохон уран бүтээлчдээс гадна Монгол улсыг төлөөлж цорын ганц кино оролцсон нь “ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын бүтээл найруулагч ,жүжигчин Ш.Доржсүрэнгийн “ЭЛЭГ НЭГТЭН” уран сайхны кино өрсөлдөж байна. Одоогийн байдлаар эцсийн шалгаруулалтанд 7 кино шалгарч үлдээд байгаа бөгөөд түүний нэг нь “ЭЛЭГ НЭГТЭН” кино. Энэхүү наадмын эцсийн шалгаруултын үр дүн энэ оны 12 сарын эхээр болох бөгөөд тун удахгүй Болливүдийн улаан хивс нь дээр Монголын уран бүтээлчид алхах нь тодорхой болжээ. Кино урлагийн үлгэр жишээ гэгддэг гэр бүлээ цаашид олон уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барихыг хүсье. Тэдэнд тэвчиж гаргасан бүхнээрээ эргээд бахархах цаг удахгүй ирэх биз ээ.

Categories
энтертаймент-ертөнц

Жүжигчин Б.Одончимэг МУСТА боллоо

Тайз дэлгэцийн салбарын шинэ үеийн төлөөлөл УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг Драмын театрын 85 жилийн ойн баяраар МУСТА цол тэмдгээр шагнууллаа.

Бид түүний тоглосон “Гэрлэн дохио”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс” зэрэг олон уран бүтээлийг нь мэдэх билээ.

Тэрээр “Гэгээ Муза-2011” наадмын “Шилдэг залуу жүжигчин”-ий шагналыг хүртэж байсан юм.

Categories
энтертаймент-ертөнц

“Ээж” кино Азийн шилдэг таван киноны нэгээр шалгарлаа

eej“Asian World Film Festival” наадам АНУ-д боллоо. Тус наадмын шилдэг таван киноны нэгээр “Ээж” кино шалгарлаа. Саяхан ОХУ-д болсон “Мөнгөн абкузат” олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг “Ээж” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Ардын жүжигчин Д.Мэндбаяр хүртсэн юм. Ийнхүү “Ээж” кино хилийн чанадаас хоёр дахь шагналаа хүртэж байна.

Categories
энтертаймент-ертөнц

А.Баярцэцэг “Дэлхийн мисс”-д оролцохоор Вашингтоныг зорих гэж байна

“Miss World 2016” Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотноо 11 сарын 26-наас 12 сарын 18-ны хооронд болох гэж байна.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Баярцэцэг шалгаран титмээ шилжүүлэн аваад байгаа билээ.

Тэрбээр “Эх дэлхийн мисс – 2015” шилдэг 16-д шалгарч байсан. Тухайн тэмцээний үеэр Монголоо сурталчилсан танилцуулга видео нь 225,000 гаруй хүнд хүрч тэмцээний түүхэнд байгаагүй их хандалтыг үзүүлсэн юм. Мөн Нэтфелксийн Марко Поло цувралд туслах дүрд тоглосон амжилттай.

А.Баярцэцэг өөрийн багийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын хувьд миссийн тэмцээнд мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллаж байгаа анхны тохиолдол юм.

“Miss World 2016” нь нийт 10 төрлийн шалгуур үзүүлэлтүүдээр оноо өгч шилдэг хорин тав, шилдэг арвыг шалгаруулдаг. Үүнээс танилцуулга видео, Мултьмедиа болон авъяас төрлүүд нь хамгийн өндөр оноотой байдаг.
Тус тэмцээнд хамгийн эртний, хамгийн олон улс орны төлөөлөгчид оролцдог бөгөөд энэ жил дэлхийн 140 орны иргэдэд Монгол орноо сурталчилан таниулах боломжтой.

Categories
энтертаймент-ертөнц

Т.Ариунаагийн “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” хэмээх шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ

Image result for Т.Ариунаа

Сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ түр холдоод байсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Төмөрийн Ариунаа фэйнүүддээ “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” хэмээх шинэхэн уран бүтээлээрээ иргэн ирлээ. Дууны үгийг яруу найрагч Цоодолын Хулан бичсэн бөгөөд аяыг хөгжмийн зохиолч Л.Балхжав зохиожээ.

Image result for ХуланImage result for БалхжавХарин хөгжмийн найруулга дээр “Up music” продакшны продюссер Н.Халиун ажилласан бөгөөд клипний зураг авалтыг “АСЕМ Виллаж” хотхонд хийсэн ажээ.

Тэрбээр өөрийн нүүр номдоо “Хайр бидний жинхэнэ мөн чанар, оршихуйн төв юм. “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” шинэ уран бүтээлийг минь болгооно уу” хэмээжээ. Энэхүү дууг та бүхэнд хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Т.АРИУНАА

Image result for Т.Ариунаагийн сүүлийн үеийн

Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа нь 1967 онд Улаанбаатар хотноо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ. Тэрбээр багаасаа л дуу бүжигт авьяастай хүүхэд байсан аж. Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеэсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж байсан юм. 15 настай байхдаа “16 нас” хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан, энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан байдаг. 16 натайд нь буюу нэг жилийн дараа уг дуу нь Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байна.

Image result for Т.Аринаа дунд сургуульдДунд сургуульд байхдаа тэрбээр Монголын пионерийн байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль хүртсэн ба мөн Зөвлөлтийн дуу дуулаачийн улсын уралдаанд шалгарч байжээ. Хожим нь тэрээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсч мэргэжлийн дуучин болсон байна. Т.Ариунаа Улсын филармонийн “Соёл Эрдэнэ” чуулгад дагалдан дуучнаар дуулж гараагаа эхэлсэн ба хожим нь тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байлаа. Одоо тэрээр бие даасан уран бүтээлч. НҮБ-ын хүүхдийн элч дуучин.

Image result for Т.Ариунаа шүүгч

Image result for Т.Ариунаа шүүгч

Уран бүтээл:

1996 онд анхны “Эрос №1” хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадахгvй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм. Уг цомогт багтсан “Утасны дугаар” хэмээх дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаалыг хүртэж байлаа.

Дараа жил буюу 1997 онд “Зөвхөн чиний тухай” хэмээх хоёр дахь цомгоо гаргасан ба энэ цомогт нь “Зөвхөн тэр хайрандаа”, “Хайрлахын цаана”, дуучин Оюунбилэгтэй хамтарсан “Хайрын тухай ярилцъя”, дуучин Маркатай хамтарсан “Yггvй мордсон чи минь” зэрэг хит дуунууд нь түүний нэр хүндийг улам баталгаажуулж, Монголын шилдэг дуучдын тоонд орсон юм.

Image result for Т.Ариунаа МУГЖ боллоо2001 онд гарсан түүний “Чи минь” цомог нь урьд урьдынхаа цомгуудын амжилтыг илүү ихээр эвдэж чадсан. Уг цомог нь “Нарны хаан хүүхэд”, “37 дахь захидал”, “Санааны чимээ”, “Чи минь”, “Аялгуу чиний увидас” зэрэг хитүүдийг агуулсан юм.

2002 онд “Хаврын шөнийн бодол” цомгоо гаргасан ба уг цомогт нь нилээд уянгалаг намуухан аястай дуунууд багтжээ.

Image result for Хаврын шөнийн бодол цомогДуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон Хүүхдийн асуудалтай холбоотой НYБ-аас зохион байгуулсан чуулганы “Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье” уриан дор болсон концертод оролцон “Нарны хаан хүүхэд” дуугаа дуулсан.

Тэрээр 2003 онд уран бүтээлийн нилээд олзтой байсан ба “You are my life”, “Миний шинэ орон зай” хэмээх хоёр шинэ цомгоо гаргаж, уг цомгуудад багтсан “Чамтай бас чамгүй”, “Хайрын зай”, “Би”, “Жаргаж үзээгvй зул дурлал минь”, “Маяами аялгуу” зэрэг дуунуудадаа клип хийлгэж олны хүртээл болгосон юм.

Image result for Т.Ариунаагийн сүүлийн үеийн

Э.МӨНХ

Categories
энтертаймент-ертөнц

Жэки Чан Орос, Хятадын хамтарсан киноны гол дүрийг бүтээжээ

Холливудын нэрт жүжигчин Жэки Чан ОХУ, БНХАУ-ын хамтран бүтээж буй “Хятадын аялал жуулчлалын тэмдэглэл” кинонд гол дүрийг бүтээж байгаа юм байна. Ирэх онд дэлгэцнээ гарах уг киноны зураг авалт үндсэндээ дуусчээ. Жэки Чан энэ киноны зураг авалтад оролцох үеэрээ өнгөрсөн мягмар гаригт ОХУ-ын Москва хотод хөшгөө нээсэн Хятадын кино наадмын нээлтэд оролцсон байна. Тэрээр энэ үеэр “Улс орон” гэдэг дуу дуулж ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ.

Дашрамд сонирхуулахад арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх Хятадын кино наадам Москва болон Ростов хотод зохиогдоно. Кино наадмын хүрээнд Хятадын орчин үеийн долоон шилдэг киног орос үзэгчдэд толилуулж байгаа ажээ.